Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2018/00092

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

албанд холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00430 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******нд холбогдох,

Гэм хорын хохирол 2.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөлөгч С.Батмөнх-Очир нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний өмчлөлийн 4-23-36 тоот 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *******ны дуудлага худалдаанд оруулж "Эмпипи ХЗХ ялагч болсон. Тухайн үед орон сууц маань Орхон аймаг дахь ХААН банкны барьцаанд байсан бөгөөд орон сууцны үнээс төлбөр авагч нарт хуваагаад Орхон аймаг дахь ХААН банкны салбарт төлөх учиртай байсан 32.500.000 төгрөгийг *******ны шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүү албаныхаа дансанд авч үлдсэн байсан. ХААН банкны нэхэмжлэлтэй шүүх хурал болж ******* банктай 32.500.000 төгрөгөн дээр эвлэрээд тус албаны дансанд байршигдсан 32.500.000 төгрөгийг банкинд төлж орон сууцаа чөлөөлүүлж авах гэтэл 2.300.000 төгрөгийг нь байхгүй болгосон байна. Дээрх мөнгийг "Эмпипи" ХЗХ-ны хүсэлтээр битүүмжилсэн байсан юм билээ. 1-рт дансанд байршсан мөнгө, 2-рт Барьцаанд байж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр битүүмжлэгдсэн мөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй байхад албан тушаалаа ашиглан авч хэрэглэсэн *******ны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль бусаар авсан мөнгийг нь би хариуцах учиргүй юм. Иймд Орхон аймаг дахь *******наас 2.300.000 төгрөг гаргуулан ******* надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2015.10.15-ны өдрийн 10 цагт 4-23-36 тоот орон сууцыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухайгаа Орхон аймаг дахь ХААН банкны салбарт 2015-10-08-ны өдөр албан тоот явуулахад ХААН банк 2015-10-14-ны өдөр тодорхой бус хариу ирүүлсэн. Ингээд товлосон цагтаа дуудлага худалдаа явуулахад Орхон аймгийн Эмпипи ХЗХ ялагч болж албаны дансанд 72.500.000 төгрөг байршуулсан. Төлбөр авагч нарт хуульд нийцүүлэн мөнгийг хувааж дансанд 30.300.000 төгрөг үлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн ХААН банкны барьцаанд байсан орон сууцыг худалдан борлуулаад төлбөрийг бүрэн барагдуулсангүй гэж маргаж байгаа нь нотлогдохгүй байгаа бөгөөд 2011.06.30-ны өдрийн Зээлийн ЗГ/226 дугаартай гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт *******, Д.Оюунгэрэл нар байх бөгөөд зээлийн гэрээний хавсралт болох 2011.06.30-ны өдрийн БПҮ/226 дугаартай барьцааны гэрээний 2.2-т: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-23-36 тоот 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Хүрэнбулаг ХХК-ийн байранд байрлах 68 м.кв үйлчилгээний зориулалттай барилга гэжээ. Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдээс харахад нэхэмжлэгч ******* ганцаараа банкны өмнө үүрэг хүлээгээгүй, мөн дан ганц орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангагдах үндэслэлгүй болох нь нотлогдож байна. ХААН банкны нэхэмжлэлтэй хэргийг Орхон аймгийн сум дундын шүүх 2016.06.27-ны өдрийн 891 дугаартай захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн тогтоох хэсгийн 1-д: 32.500.000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч *******, Д.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн байх тул..." гэжээ. 3ахирамжийн тогтоох хэсгээс харахад хамтран зээлдэгч Д.Оюунгэрэл төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй байна. Барьцаалагч гээд байгаа ХААН банк шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол зэргүүдийн аль нэгээр дээрх орон сууцыг битүүмжлүүлж ямар нэгэн байдлаар хориг тавиулаагүй байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ч шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудсыг манай албанд ирүүлээгүй байгаа болох нь ХААН банкны манай албанд ирүүлсэн 2017.03.21-ний өдрийн 457 дугаартай тоотод Хариуцагч *******, Д.Оюунгэрэл нараас 32.500.000 төгрөг гаргуулан ХААН банкинд олгохоор шийдвэрлэгдсэн бөгөөд хариуцагч нараас 1.418.210 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна гэсэн зэргүүдээр нотлогдох юм.

2015.10.15-ны өдрийн дуудлага худалдаагаар нэхэмжлэгч *******ын орон сууц худалдан борлогдох үед *******тай холбоотой шүүхийн 4 шийдвэр албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нийт 57.796.800 төгрөгийн төлбөр байсан бөгөөд үүнээс 41.732.000 төгрөгийн төлбөр төлөгдөж 32.500.000 төгрөг үлдэх учиртай байтал иргэн Даваанямд хэрэв тэнцүүлж олгосон бол 4.700.000 төгрөг шилжүүлэх учиртай байтал төлбөрийг нь 100% төлж 314.000 төгрөг илүү шилжүүлснийг татан авч ******* нарын ХААН банкин дахь төлбөрт нь тушаасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны хууль/ 49 дүгээр зүйлийн 3.1-д: Албадан дуудлага худалдаа явуулсан зардлыг тэргүүн ээлжинд тооцож авах тухай заажээ. Гэтэл *******ын өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсны зардлаа манайх өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа. Албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан учир нийт зардал 980.000 төгрөг болсон байдаг. Манай алба битүүмжлэгдсэн орон сууцыг худалдан борлуулаагүй, хууль ёсоор барьцаалагдсан орон сууцыг худалдан борлуулсны улмаас ХААН банкинд төлөх төлбөрийг 100% хариуцан шилжүүлэх үүрэг хүлээгээгүй. *******ын бусдад төлөх төлбөр төлөгдсөн болохоос манай албаны шийдвэр гүйцэтгэгч ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж дуудлага худалдааны орлогоос өөрөө ашигласан зүйл байхгүй. ХААН банкинд төлөх төлбөрийн үлдэгдэлийг ******* төлж чадахгүй төлбөрийн чадваргүй юм бол хамтран зээлдэгч Д.Оюунгэрэл нь төлөх учиртай шүү дээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэжээ. ХААН банк *******, Д.Оюунгэрэл нараас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийн үлдэгдэл болох 1.418.210 төгрөгийг гаргуулан авна биз дээ гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00430 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Орхон аймгийн *******наас гэм хорын хохирол 2 300 000 төгрөг гаргуулах *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ *******т ямар нэгэн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгэнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь: *******ны ажилтан *******ын өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаад, Хаан банкнаас дуудлага худалдаа болохоос өмнө ирсэн албан бичигт заасан утгын дагуу 32.500.000 төгрөгийг дансанд үлдээхээр шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийнхээ талаар *******т мэдэгдсэн атлаа алдаатай, хууль зөрчсөн гүйлгээ хийж 30.300.000 төгрөгийг авч үлдсэнээр ******* нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Хаан банктай хариуцагчийн хувиар эвлэрэхдээ *******ны дансанд 32.500.000 төгрөг байгаа гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэж байснаар одоо яригдаж буй 2.300.000 төгрөгний үр дагавар буюу гэм хор үүссэн юм. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэгч *******ыг өөр төлбөр авагч нарт төлбөртэй байсныг нь зүй бус гэж, тухайн төлбөрт дансанд байх ёстой мөнгөнөөс илүү төлсөн үйлдлээ зүй ёсны буюу нь өөрсдөө нэхэмжлэгчид тустай үйлдэл хийсэн мэт тайлбарлаж төрөөс иргэдэд үйлчлэхдээ хууль ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүйн тулд улайран зүтгэж байна. Төр иргэндээ үйлчлэхдээ өөртөө давуу эрх ямар ч тохиолдолд олгохгүй ба хууль зөрчсөн үйл ажиллагааныхаа улмаас бусдад учруулсан гэм хорыг их бага гэхгүйгээр хариуцдаг байх учиртай. Шүүх дээрх байдлыг анхааран үзээгүйгээс гадна хэрэв ******* тухайн дансанд 32.500.000 төгрөг байхгүйг мэдсэн бол Хаан банкны нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй эвлэрэхгүй, эвлэрсэн тохиолдолд үнийн дүнг багасгах, бүүр түүнчлэн эвлэрэн хэлэлцэхгүйгээр шүүхийн мэтгэлцээний явцад өөрт байсан нотолгооны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж шийдвэрлүүлэх боломжууд байсныг хэн ч үгүйсгэхгүй гэдгийг харгалзан үзэлгүй хариуцагч буюу Төрийн байгууллагын эрх ашигт нийцүүлэн хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэлээ. Энэ нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Т.Мөнхтуяаг оролцуулсан боловч түүний дүгнэлтийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө авах, уншиж сонсгох ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг завсарлаж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа түүний дүгнэлтийг авч, ямар нэгэн баримт бичгэнд гарын үсэг зуруулж байсан нь ИХШХШТХуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангахаар өөрчлөлт оруулах, эсхүл мөн зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч Орхон аймгийн *******нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 2.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Орхон аймгийн *******наас гэм хорын хохирол 2.300.000 төгрөг гаргуулах *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны Орхон салбартай зээлийн гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар авч, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-23-26 тоот 2 өрөө орон сууцаа барьцаалжээ.

******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гарч *******аас 58.183.875 төгрөг гаргуулж А.Саруултуяад олгох 133 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Орхон аймгийн ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-23-26 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч 2014 оны 10 дугаар сарын 23 ны өдөр дуудлага худалдаанд оруулж 72.500.000 төгрөгөөр худалдан борлуулжээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 72.500.000 төгрөгөөс төлбөр авагч И.Батжаргалд 6.900.000 төгрөг, Л.Даваанямд 6.900.000 төгрөг, Т.Туяад 2.100.000 төгрөг, А. Саруултуяад 26.300.000 төгрөг нийт 42.200.000 төгрөгийг шилжүүлжээ.

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00891 дугаартай шүүгчийн захирамжаар ******* нь ХААН банкинд 32.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэгчээс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дансанд үлдсэн 30.300.000 төгрөгийг *******ын төлбөрт ХААН банкинд шилжүүлсэн байна.

******* нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан барьцааны үл хөдлөх хөрөнгө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-23-26 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс тэргүүн ээлжинд барьцаалагч Хаан банкинд төлөх өрийг өгөөгүй буруутай болох нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т заасан ...барьцаалагч барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй..., Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан ...барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрхтэй... ,Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасан ...шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч 1 бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно.. гэсэн заалтуудыг зөрчсөнөөр тогтоогджээ.

Нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын ...иргэдийн төлөөлөгч Т.Мөнхтуяаг оролцуулсан боловч түүний дүгнэлтийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө авах, уншиж сонсгох ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг завсарлаж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа түүний дүгнэлтийг авч, ямар нэгэн баримт бичгэнд гарын үсэг зуруулж байсан нь ИХШХШТХуулийг зөрчсөн гэж үзэхээр байна... гэсэн боловч энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00430 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Орхон аймгийн *******наас гэм хорын хохирол 2 300 000 төгрөг гаргуулах *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ..., гэснийг ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Орхон аймгийн *******наас гэм хорын хохирол 2.300. 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай..., гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн *******наас 51.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР