Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 91

 

 

 

                                           Б.Лхагвасүрэнд холбогдох захиргааны

                                                             зөрчлийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гачмаа, Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

     

         Гомдол гаргагчийн өмгөөлөгч В.Удвал

         Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн гаргасан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч Ц.Мөнхнасангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Лхагвасүрэнд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 27-р байр 28 тоотод оршин суух, Өндөр Боржигин овогт Баасангийн Лхагвасүрэн /Регистрийн дугаар АЮ65012774/

Б.Лхагвасүрэн нь Монгол улсын Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчилд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ц.Мөнхнасан Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Сонгуулийн хорооны даргаар томилогдсон. Б.Лхагвасүрэн нь УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд холбогдох хүмүүсийн хамт 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт /сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр/ хийхээр ирэхэд тосон авч, улмаар уулзалтанд биечлэн оролцож, Сонгуулийн тухай хуулиар хориглосон үйлдэл гаргасан зөрчил гэж үзэж, Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцуулахаар шүүхэд гомдол гаргасан байна.  

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар шүүгчийн захирамжаар:

Архангай аймгийн МАН-ын дарга Ц.Мөнхнасангаас гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга, Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн нь Сонгуулийн тухай хууль болон сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн болохыг тогтоож, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах арга хэмжээ авч өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, захиармжинд гомдол гаргах эрх бүхий этгээд захирамжийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасны дагуу Архангай амйгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заадах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.   

 

Гомдол гаргагч Ц.Мөнхнасан давж заалдах гомдолдоо:  Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 306 дугаартай захирамжийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Монгол улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 21 дугаартай “Аймаг, нийслэлийн Сонгуулийн хороо байгуулах” тухай тогтоолоор Архангай аймгийн Сонгуулийн хорооны даргаар Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн томилогдсон байдаг.

Б.Лхагвасүрэн нь УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд холбогдох бусад хүмүүсийн хамт 2016 оны 06 сарын 19-ний өдөр Архангай аймгийн иргэд сонгогчидтой уулзалт /сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр/ хийхээр ирэхэд тосон авч, улмаар уулзалтанд биечлэн оролцож, Сонгуулийн тухай хуулиар хориглосон үйлдэл гаргасан болох нь зөрчлийг шалгасан материалд авагдсан баримтаар нотлогдож байхад Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн нь аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байх үедээ Ардчилсан намын дарга З.Энхболдыг тосож авсан уулзалт хийх үеэр хурлын зааланд сандал нэмж оруулах үүргийг өгсөн гэсэн үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Сонгуулийн хороодод ажиллаж байгаа.

 Төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгохоор зохицуулсан байгаагаас үзэхэд Сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажлаас нь чөлөө  олгож уг хугацаанд үндсэн ажил үүргээ хийж гүйцэтгэхээргүй байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаартай захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх гомдолд дурдсан зүйл болон хавсарган ирүүлсэн баримтыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад даалгасны дагуу Архангай аймгийн Цагдаагийн газар зохих ажиллагааг хийж, цугларсан нотлох баримтанд тулгуурлан анхан шатны шүүх шийдвэр гаргасан байна.

Зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар зөрчилд холбогдогч Б.Лхагвасүрэнг Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2, Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийн 2.2.2-т заасан хэм, хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх ба анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ц.Мөнхнасангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                  Н.ГАЧМАА

                                                                                            Г.АДЪЯАТОГТОХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.Мөнхжаргал Монголын өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ны 2016 оны 03 дугаар сарын 24-ний пүрэв гарагийн №067 дугаарын 11 дэх тал, мэдээ.мн сайт, И.Мөнхжаргалын өөрийнх нь твитер, фэсбүүк хуудсуудад “Өвөрхангай аймгийн Монгол ардын намын дарга Д.Тогтохсүрэн сонгуулийн хууль зөрчжээ” гэсэн ярилцлага мэдээлэл гаргажээ. Тэрээр шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй асуудлыг өдөр тутмын тогтмол хэвлэлээр түгээн тарааж, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэг “сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг… ойлгоно”  гэж заасныг илтээр зөрчиж, миний нэр төрд бүдүүлгээр халдсан байна.

Мөн намайг “төсвөөс 3.490.200 төгрөг зарцуулан цаг тооны бичиг хэвлүүлсэн,

“Сонгуулийн сурталчилгаанд шашны холбогдолтой эд зүйл тараан Сонгуулийн тухай хуулийн 70.5.8 дахь заалтыг,

“Сонгуулийн сурталчилгааны материалд шашны холбогдолтой зураг хэвлэж, нийтлэн Сонгуулийн тухай хуулийн 70.5.9 дэх заалтыг ,

“Урлаг, спортын арга хэмжээ, хэлэлцүүлэг зохион байгуулж Сонгуулийн тухай хуулийн 70.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж,

“МАН Сонгуулийн тухай хууль зөрчиж байна, угаасаа Өвөрхангайд МАН-ынхан сонгууль бүрээр хууль зөрчдөг хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай ашиглан гүтгэж, хуурамч мэдээлэл тарааж” Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6 дахь хэсгийг зөрчсөн болохыг нь шалган тогтоож, түүнд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15, 70.16 дахь хэсэгт заагдсан захиргааны шийтгэл хүлээлгэж, миний гомдлыг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.