Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0344

“С ш к” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, П.Ц, хариуцагч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд “Д и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0180 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Д и” ХХК, “Т а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “С ш к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:
   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0180 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С ш к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
   Гуравдагч этгээд “Д и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэх журмыг зөрчсөнөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээд “Т а” ХХК-ийн хувьд Эрчим хүчний газартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд уг барилгын инженерийн шугам сүлжээ “С ш” ХХК-ийн шилжүүлэн авсан газар буюу тухайн үед Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/436 дугаар захирамжаар Улаанбаатар хотын банкны эзэмшилд байсан 17000 м.кв газартай давхцуулан хийгдсэн нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02/07/85/171 дүгээр дүгнэлт, “Б т д” ХХК-ийн хийсэн хэмжилтээр тогтоогдсон бөгөөд энэхүү давхцлын талаар хэргийн оролцогчид маргадаггүй” гэж дүгнэжээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан 17000 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг шүүх зориуд үл хайхарсан байх бөгөөд энэ зургаас Нийслэлийн Засаг дарга нь 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/752 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ “Д и” ХХК, Эрчим хүчний газрын төлөвлөгдсөн барилгын суурьт тулган, хөрш залгаа газар эзэмшигчид болох Эрчим хүчний газар, “Д и” ХХК-ийн барилгын инженерийн шугам сүлжээ, тэдгээрийн хамгаалалтын зурвас, нийтийн эзэмшлийн зам талбай зэргийг уялдуулсан төлөвлөлтгүйгээр шилжүүлснээс гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн.
Барилгын суурьт тулгаж газар олгосны улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд дээр дурдсан давхцал дээр маргаан гарсан тул Нийслэлийн Засаг дарга зохицуулах үйлчлэл бүхий акт болох А/89 дүгээр захирамжийг гаргасан болохыг шүүх нягталсангүй.
Цаашлаад шүүх “...2013 оны А/752 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “С ш к” ХХК-д шилжүүлэхдээ газрын байршил, хэмжээг өөрчлөөгүй байх тул инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй, харин бусдын эзэмшилд олгогдсон газарт инженерийн шугам сүлжээ баригдсан” гэжээ.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, тэдгээрийг нотлох баримтыг үнэлээгүй болох нь шийдвэрээс тодорхой харагдаж байна.
Гуравдагч этгээд “Т а” ХХК нь “2013 оны 04 дүгээр сараас эхлэн 9 дүгээр сарын сүүлч хүртэл инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэсэн” тухай тайлбар гаргасан бөгөөд үүнийг нотлох баримт Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад үл хэрэгсэв. Бодит байдал дээр цаг хугацааны хувьд “Т а” ХХК инженерийн шугам сүлжээ барьж дууссаны дараа Нийслэлийн Засаг дарга нь 2013 оны 07 дугаар сард “С ш к” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн.
Инженерийн шугам сүлжээ баригдсанаар хамгаалалтын зурвас үүссэн байхад газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид газрын хэмжээг өөрчлөлгүй шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрт дурдсан Хот байгуулалтын тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж гуравдагч этгээдүүдийн барих барилгыг орц, гарц, нийтийн зам талбайгүй болгож, барьсан инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст халдан, үүнийг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчсөн байхад нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болгож буй нь үндэслэлгүй, хууль тогтоомжид нийцэхгүй байна.
Инженерийн шугам сүлжээ барих үед нэхэмжлэгч уг газрыг эзэмшдэг байгаагүй, барьсны дараа эзэмшдэг болсон бөгөөд хэрэв “бусдын эзэмшилд олгогдсон газар” гэдгийн бусад гэдэг нь Улаанбаатар банкийг хэлж байгаа бол нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно.
Түүнчлэн маргаан юунаас үүссэн талаарх Эрчим хүчний яамны албан бичиг, Авлигатай тэмцэх газрын албан бичиг-шаардлага, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн уулзалтуудын тэмдэглэл, нэхэмжлэгчийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар дэвшүүлсэн санал, үүнийг нэхэмжлэгч хүлээн авснаа нотлох албан бичиг зэрэг хэрэгт авагдсан маш олон баримтыг огт үнэлсэнгүй, үнэлэх нь бүү хэл дурдаа ч үгүй атлаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг л үнэлж дүгнэсэн нь анхан шатны шүүх хэрэгт хэрхэн хандсаныг илэрхийлнэ.
Дээрх үйл баримт, үүнийг нотлох баримтуудыг үнэлээгүйн улмаас нэг талыг баримталсан дүгнэлт хийж, үүнийгээ зөвтгөх үүднээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Улсын дээд шүүх уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянахдаа инженерийн шугам сүлжээ эзэмшигч этгээд болох “Т а” ХХК-ийг оролцуулж нөхцөл байдлыг тодруулаагүй нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж дүгнэн ердийн журмаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан болохыг анхан шатны шүүх “ойлголгүй” Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 431 дүгээр тогтоолын хууль хэрэглээний хэсгийг тэр чигт нь хуулбарлан бичжээ.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл нь төрийн захиргааны төв байгууллага буюу яамнаас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай зохицуулалт бөгөөд 42, 46 дугаар зүйлийн аль аль нь газар эзэмшигч, бусад этгээд хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэх бус харин маргаангүй газрыг тусгай хэрэгцээнд авах тухай зохицуулалт байхад энэ маргаанд хэрэглэж буй нь үндэслэлгүй юм.
Талуудын хооронд үүссэн маргаан, маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсгээс үзвэл энэ маргаан нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дэх хэсгийн “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга”, 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” заалтаар зохицуулагдах байтал энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт, тайлбар хийж чадаагүй байна.
Давж заалдах гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0180 дугаар шийдвэрийн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
   Гуравдагч этгээд “Т а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэх журмыг зөрчсөнөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

                                                                                ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх “С ш к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
1. “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийн хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын 8015/0301 дугаар бүхий 17000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжаар “Х х” ХХК эзэмшиж байжээ.
Улмаар дээрх 17000 м.кв газрын эзэмших эрхийг “У х б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Х х” ХХК-ийн захирал нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/436 дугаар захирамжаар “Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын 8015/0301 дугаар бүхий 17000 м.кв газар”-ыг “У х б” ХХК-д эзэмшүүлжээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/436 дугаар захирамжаар “У х б” ХХК-д эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17000 м.кв газрыг “С ш к” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/752 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эдгээр үйл баримтаар “Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын 8015/0301 дугаар бүхий 17000 м.кв газар”-ыг анх буюу 2007 онд “Х х” ХХК-д эзэмшүүлснээс хойш уг газрын байршил, хэмжээг өөрчлөлгүйгээр нэхэмжлэгч “С ш к” ХХК одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин гуравдагч этгээд “Т а” ХХК болон Эрчим хүчний газрын хооронд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, Эрчим хүчний ажилчдын орон сууцны барилгын дулааны шугам эзэмшлийн заагийн зургыг “УБДС” ТӨХК-ийн ерөнхий инженер Т.А-ээр батлуулсан байна.
Мөн “Т а” ХХК-ийн барьж буй Эрчим хүчний газрын ажилчдын 240 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын явцын зургыг 2014 оны 01 сард Геодези, зураг зүйн “О К” ХХК-иар гүйцэтгүүлэн, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын “инженерийн шугам сүлжээний тоон зураглалыг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авах тухай” 178 дугаар актыг үйлджээ.
Дээрх дүгнэлтээр болон нотлох баримтуудаар “Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын 8015/0301 дугаар бүхий 17000 м.кв газар”-ыг 2007 онд “Х х” ХХК-д эзэмшүүлснээс хойш, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/752 дугаар захирамжаар “С ш к” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсний дараа гуравдагч этгээд “Т а” ХХК нь инженерийн шугам сүлжээ бүхий хамгаалалтын зурваст газрыг байгуулсан болох нь нотлогдож байна.
Тиймээс бусдын эзэмшилд олгогдсон газарт инженерийн шугам сүлжээ сүүлд баригдсан байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжаар “С ш к” ХХК-д эзэмшүүлсэн 17000 м.кв газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон гэсэн үндэслэлээр “С ш к” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2500 м.кв газраар багасгаж, уг хэмжээгээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзлээ.
Учир нь дээрх захирамжийн үндэслэл болгосон Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно”, 17.14-д “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалт нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвас бүхий газарт бусдад газар эзэмшүүлэхийг хориглосон заалт юм.
Түүнээс иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгогдсоны дараа уг газарт инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвас газрыг байгуулсан тохиолдолд дээрх хуулийн заалтууд хэрэглэгдэхгүй, харин газар эзэмших гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг солих буюу эргүүлэн авах, нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах тохиолдолд Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд зааснаар зохицуулагдахаар байна.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
2. “Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх “дээрх улсын комиссын актаар холбогдох хууль тогтоомж, норм стандартын дагуу мэргэжлийн байгууллагуудаас тухайлсан барилгыг ашиглалтад хүлээн авсан нь нэхэмжлэгч “С ш к” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж буй газрын асуудалтай шууд холбоогүй” гэсэн үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянах бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас “Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Д и” ХХК, “Т а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
                                                                      ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Д и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, “Т а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвээндээ нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээд “Д и” ХХК, “Т а” ХХК нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                  Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ                  Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР