Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 61

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ө.Баярмагнай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,   

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

Хохирогч М.Баярмаа,

Шүүгдэгч Б.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баяраагийн Батболдод холбогдох 1718003710139 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Баяраагийн Батболд, /РД:МБ74120631/, 1974 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Ойчдын 1-9-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хорих ял,

-1999 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Батболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgih togtool-Batbold 10.1 [1].docx

дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул  аймгийн Шарын гол сумын Санжинт багийн 6 дугаар гудамжинд иргэн Ц.Ганбаттай маргалдаж, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж унаган гавал тархины битүү гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

-Шүүгдэгч Б.Батболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн 6 дугаар гудамжинд иргэн Ц.Ганбаттай маргалдаж нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж унаган гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

-Шүүгдэгч Б.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө гэртээ унтаж байхад Очирбат дуудаад очиход 0.75 грамтай Ерөөл гаргаж ирснийг бид хувааж уугаад дэлгүүрээс дахин архи аваад ууж байтал талийгаач ирсэн. Бид ууж байсан архиа дуусгаад дахин нэг архи авч ууж байгаад би гарч бие засчихаад зогсож байтал талийгаач тоосго далайгаад ирэхээр нь би айсандаа түлхсэн чинь талийгаач газар унасан.

…талийгаач нилээн согтуу байсан болохоор нь тасраад уначихлаа гэж бодсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Биеийн эрүүл мэнд, ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү. гэх мэдүүлэг,

 

-Хохирогч М.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би талийгаачтай гэр бүл болоод 18 жил болсон. Онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэнд маш их гомдолтой байна. Би 9, 18 настай 2 хүүхэдтэй. Тухайн үед би ажилтай байхад Загдын Батболд над уруу залгаад “танай хүн эвгүй болчихлоо, гэрийн чинь гадаа орхиод явлаа, эмнэлэг, цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар эгчийнхээ хүүхдэд, нөхрийнхөө эгчид хэлэхэд эгчийн хүүхэд над уруу залгаад “ямар ч ухаангүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ирээд эмнэлэг дуудахад талийгаач өнгөрсөн байсан.

…Оршуулгын зардалд мөрдөн байцаалтын шатанд 5883350 төгрөг нэхэмжилсэн. 49 хоног хураахад 1294850 төгрөг зарцуулж, өмгөөлөгчийн хөлсөнд 3000000 төгрөг төлсөн. Бэлнээр 170000 төгрөг, 1 хонины мах өгсөн нь үнэн. Хонины махыг 100000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрнө. Иймд 270000 төгрөгийг хасч, үлдэх 9908200 төгрөгийг шүүгдэгч Б.Батболдоос нэхэмжилж байна. Тугалтай үнээ, баригдаж дуусаагүй байгаа байшинтай газар зэргийг авахгүй, бэлэн мөнгө авна.

...хуульд заасан ялыг нь оногдуулж өгнө үү, гомдолтой байна. ” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-10/,

-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-14/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18-19/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 20/,

-Хохирлын талаар баримтууд /хэргийн 29-51, 205-216/,

 

-Гэрч Ц.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бат-Очирын хамт Оргилын машинд сууж байхад гудамжны ертөнцийн зүгээр зүүн талд буюу дугуй засварын орчим хэдэн согтуу хүмүүс маргалдаад байгаа харагдсан. Тэгээд харж байхад цаанаас Ганбат /Бороо/ ирж харагдсан. Тэгэхэд наана байсан эрээн өвлийн куртиктэй залуу Ганбат дээр яваад очсон. Тэгээд нөгөө хоёр хоорондоо зууралдаад хэрэлдээд байсан. Би Бат-Очирт “тэнд маргалдаад байна” гэж хэлчихээд эргээд нөгөө хүмүүс рүү харахад Ганбатыг эрээн өвлийн куртиктэй залуу мөргөөд унагаасан. Тэгээд байж байхад Оргил гэрээсээ гараад ирсэн. Бид хоёр Оргилд “тэнд зодоон болоод байна” гээд яваад очсон. Бид гурав хажууд нь очоод машинаас Бат-Очир бид хоёр буугаад хажууд нь очиход Ганбат буюу /Бороо/-гийн духнаас нь цус гарсан. Харин хажууд нь Батболд буюу /гацаа Болдоо / мөрөн дээрээс нь бариад газарт суулгаад нүүрийг нь цасаар арчаад байсан. Би очоод гацаа Болдоо буюу Батболдыг “чи яагаад ядарсан нэгийгээ дээрэлхээд байгаа юм” гэж хэлээд гацаа Болдоо буюу Батболд руу уурлахад хажуунаас Бат-Очир “явъя, орой боллоо” гээд яваад өгсөн.

…Тухайн үед Ганбатын хажууд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Миний харахад Ганбатыг гацаа Батболд араас нь мөрөн дээрээс нь хоёр гараараа бариад өндийлгөөд газар суулгасан, нүүрийг нь цасаар угаагаад байж байсан. Тухайн үед Ганбатын бие сулбагар харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 54/,

 

-Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 53-55/,

 

-Гэрч Д.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бид гурвыг зодоон болж байгаа газарт очиход Ганбатын хажууд З.Батболд, Б.Батболд /гацаа/, Оогоо буюу лангийн хар гэж хочилдог бүтэн нэрийг нь мэдэхгүй тэр гурав хажууд нь байсан. Бид гурвыг Оргилын аавын гаднаас хөдлөөд явж байхад зодоон болсон газраас наашаа бид гурвыг чиглээд Мөнхөө /Майжиг/ ганцаараа алхаад ирж явсан. Харин өөр хүн харагдаагүй. Тухайн үед Ганбатын хажууд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Миний харахад Ганбатыг гацаа Батболд араас нь мөрөн дээрээс нь хоёр гараараа бариад өндийлгөж газар суулгаад нүүрийг нь цасаар угаагаад байж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 56/,

 

-Гэрч З.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Очирбат гараад орж ирэхдээ Болдоо /Баяраагийн Батболд/ гацаа Бороо /Ганбат/-тай маргалдаад байна гээд Очирбат дугуй засварын газар ороод ирэхээр нь бид 2 хамт гараад гүйгээд очсон чинь Б.Батболд Бороогийн нүүр, цээжийг цасаар угаагаад байсан. Тэгээд сэргэхгүй нээх сонин дуугараад байсан. Тэгээд байж байтал портертой гурван залуу ирээд нэг нь Болдоог “чи ямар арчаагүй пизда бэ?, согтуу хүнийг мөргөөд унагаачихлаа шүү дээ” гээд  Болдоод хандаж хэлээд дайраад байсан чинь нэг залуу нь салгаад “явъя” гээд аваад явсан. Тэгээд Болдоо “ухаан алдчихсан байна” гээд байсан дугараад байхаар нь “одоо гайгүй байх” гээд Мөнхөө ах гараар нь мөрлөөд нөгөө гар дээрээс нь Болдоо мөрлөөд би арын тэлээн дээрээс нь өргөөд Ганбатын эгчийн хашаагаар нь дамжаад хашаа руу нь орсон. Тэгсэн чинь тэдний гэрт нь хүн байхгүй цоожтой байсан. Байшингийн урд нь суулгаад байж байхад ухаан орохгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58/,

 

-Г.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Харин засварын гадна Ганбат ганцаараа “согтуу банди нараа ална” гээд орилоод байсан. Би дугуй засвараас гараад харахад Б.Батболд, Ганбат нар хоорондоо зууралдаад авсан байсан. Харин Ганбатын гарт тал тоосго харагдаж байсан. Би дугуй засвар руу ороод З.Батболдод “Б.Батболд, Ганбат хоёр хоорондоо зодолдох гээд байна” гэж хэлсэн. Тэгээд эргээд З.Батболдын хамт гараад ирэхэд Ганбат газарт дээшээ хараад унасан байсан. Харин Б.Батболд Ганбатын хоёр гарнаас нь бариад Ганбат/Бороо/ босоорой гээд орилоод байсан. Тэгээд Б.Батболд Ганбатыг хоёр гарнаас нь татаад зогсож байхаар нь хажууд нь З.Батболд бид хоёр гүйж очоод “чи наад Ганбатыгаа яачихав аа” гэхэд Б.Батболд “мөргөсөн чинь газарт гэдэргээ саваад уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд Б.Батболд Ганбатын нүүрийг цасаар угаагаад “сэрээч” гээд цээжийг нь бас цасаар угаагаад байсан.

…Бид хоёрыг гүйгээд очиход Ганбатын духанд жижиг шинэ зулгарал үүссэн байсан. Түүнийг Б.Батболд цасаар угаахад зулгаралтаас нь үл ялиг цус гарч байсан. Би Б.Батболдод “наад мөргөсөн Ганбат чинь хурхираад байна, өнгөрч байгаа юм биш байгаа” гэхэд Б.Батболд “Ганбат унтаад байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 61-62/,

 

-Гэрч С.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 11 сарын 11-ний өдөр 16 цагийн орчим гэрээсээ ганцаараа гараад нүүрсэнд явах гээд унаа хайгаад Санжинт багийн Ойчдын 6-р гудамжны ертөнцийн талаас нь ороод ирэхэд Ганбат ганцаараа дугуй засварын талаас ирж байгаа харагдсан. Харин гудамжны зүүн талд З.Батболд, Б.Батболд, лангийн хар хочтой Очирбат нар согтуу зогсож байсан. Тэр гурав дээр Ганбат хүрч ирээд Б.Батболдтой “пизда наахуу” гээд маргалдаад эхэлсэн. Тухайн үед согтуу хүмүүс хоорондоо маргалдаж байна гэж бодоод тойроод хажуугаар нь өнгөрөөд явсан. Намайг гудамжаар баруун тийш ганцаараа явж байхад өөдөөс цагаан өнгийн портер машинтай Оргил, Одгэрэл, Бат-Очир нар зөрөөд тэр маргалдаж байсан хүмүүс дээр очиж байгаа харагдсан. Би гудамжны тасархай уу ороод эргээд гараад ирэхэд портертой очсон Одгэрэл, Оргил, Бат-Очир нар яваад өгсөн байсан. Харин Ганбат газар цасан дээр суусан, хажууд нь Б.Батболд түшээд зогсож байсан. Би машин хайгаад олдохгүй болохоор нь эргээд тэр дөрвийн хажуугаар гараад явахад З.Батболд нь “Ганбатыг хамжаад, өргөлцөөд гэрт нь хүргээд өгөөч” гээд гуйгаад байсан. Би тэд нарыг согтуу болохоор нэгийгээ гэрт нь хүргэж өгч чадахгүй байгаа юм байна гэж бодоод Ганбатыг хөлнөөс нь өргөсөн. Харин Очирбат Б.Батболд нар цээжнээс нь өргөөд хойд гудамжинд Ганбатын хашаагаар ороод байшинд нь оруулж өгөх гэхэд гэр нь цоожтой байсан. Бид нар гэрийнх нь үүдэн дээр Ганбатыг хүргэж ирээд хашаан дотор байсан гэр рүү би З.Ганболдын хамт ороход гэр дотор Өлзийбат хоёр хүүхдийн хамт байсан. З.Батболд Өлзийбатаас Ганбатын эхнэр Баярмаагийн утасны дугаарыг аваад “түргэн дууд, танай нөхрийг Б.Батболд маргалдаад газарт мөргөөд унагаасан, бие нь муу байна, эмнэлэг, цагдаа дууд” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 64/,

 

-Гэрч Ү.Жанарбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би засварын гадна гагнуур хийгээд байж байхад талийгаач хаанаас гараад ирсэн бүү мэд хажууд ирсэн Б.Батболдтой маргалдаад хэрэлдээд байсан. Тухайн үед талийгаач гартаа тал тоосго барьсан байсан. Б.Батболдыг “гацаа Болдоог ална” гээд яваад байсан. Би талийгаачийг гарнаас нь сугдаад гэр рүү нь ойртуулж байхад бид хоёрын араас Б.Батболд, З.Батболд, Очирбат нар дагаад яваад байсан. Тэгээд харж байхад талийгаач гэр рүүгээ яваад өгсөн. Би наашаа засварын газар руу гагнуур хийх гээд яараад явсан. Харин замд Б.Батболд, З.Батболд, Очирбат нар согтуу зогсож байсан. Би “Ганбатыг гэрт нь дөхүүлээд өгчихлөө, одоо та гурав гэр рүүгээ яв” гэж хэлчихээд ажил руугаа орсон. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 65-66/,

 

-Гэрч Ц.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би гэрт нь ороод үзэхэд талийгаачийн өмд нь шувтарсан байдалтай нас барсан байсан. Тухайн үед хажууд нь эмч байсан. Мөн талийгаачийн дух нь шинээр шалбарсан байсан. Надтай хамт 1 шил архи уучихаад Жанарбек ахын дугуй засварын орчимоос салахад талийгаачийн духанд ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан.

…Талийгаач надтай хамт архи уухаараа гайгүй байдаг. Талийгаач бол ер нь их архи уудаг хүн байсан. Талийгаач архи уугаад нилээд согтоод ухаанаа алдахаараа гудамжаар орилоод явж байдаг хүн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 67/,

 

-Гэрч Б.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би гэрээсээ гараад арын хашаанд Ганбат ахынх байдаг болохоор ганцаараа очоод үзсэн. Тэгэхэд Ганбат ах байшингийнхаа цонхны доор хөлөө жийгээд байшин налаад тонгойгоод хөдөлгөөнгүй суугаа байдалтай байсан. Би наанаас нь явж очоод Ганбат /Бороо/ ахаа гээд дуудахад ерөөсөө хөдлөхгүй байсан. Би хувцаснаас нь татаад үзэхэд доошоо тонгойгоод шүлс нь гоожсон байдалтай байсан.

…Би гэрт нь ороод “Ганбат ахаа” гэхэд ерөөсөө хариу үзүүлэхгүй байсан. Мөн Ганбат ахын хоёр гар нь хөхрөөд хүйтэн болоод, нүүр нь цагаарсан байсан. Би Ганбат ахын хамрын үзүүрт гараа хүргээд үзэхэд ерөөсөө амьсгалахгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 68/,

 

-Гэрч Ж.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би эхнэртэйгээ төвөөр ажил амжуулж байгаад бүрэнхий болох үеэр гэртээ ирсэн чинь хашаан дотор Бороо ахын эгч нь гэх нэг эгч, хүүхэд нь болох нэг залуу, бэр нь гээд 1 хүүхэд, Бороо ахын хадам ээж Чимгээ, мөн Бороо ахын эхнэр Баярмаа нар бөөн уйлаан болоод байж байсан. Тэгээд би хашаанд ороход надаас Бороо ахын эгч нь гээд хүн “чи хажуу айл нь байж харж байхгүй яасан юм бэ?, энэ хүн чинь үхчихсэн байна, гарыг нь хар л даа хөхөрчихсөн байна” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь Бороо ахыг Бак хочтой Батболд, маажиг хочтой Мөнхөө, лангийн хар хочтой Оогоо, гацаа хочтой Болдоо нар авч ирсэн гэж хэлсэн.

…нүүр ам нь зүгээр байсан, харин орой байшингийн гадна сууж байхыг харахад Ганбат ахын духан дээр нь цус шиг улаан хүрэн шалбархай шиг юм харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 69-71/,  

 

-Гэрч Б.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би эхнэрийн хамт гэрээсээ гараад хашаанд нь яваад ороход Ганбат ах байшингийнхаа цонхны доор доошоо хараад хөдөлгөөнгүй сууж байсан. Би эхнэрийн хамт очоод Ганбат ах зүгээр үү гэхэд дуугарахгүй байсан. Тухайн үед эхнэр Даваа Ганбат ахын эхнэр Баярмаа руу утсаар яриад “гэрийн чинь түлхүүр хаана байгаа юм” гэхэд “Ганбат ахын халаасанд байж магадгүй” гэж хэлсэн. Би Ганбат ахын өмдний халаасанд үзэхэд гэрийн түлхүүр нь гараад ирсэн. Би эхнэрийн хамт гэрийнх нь хаалгыг онгойлгоод гэрт нь арай гэж оруулаад гэрийнх нь үүдэнд хэвтүүлсэн. Тэгээд харахад Ганбат ахын нүүр нь цагаараад, хөхөрсөн, ерөөсөө хөдлөхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 74/,

 

-Гэрч Г.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би гэр рүү нь ороод Ганбатын гар руу нь харахад гар нь хөх болсон байсан. Би хүү, бэр хоёртоо “яана аа, наад хүн чинь өнгөрсөн юм биш үү?” гээд би өөрөө Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн. Тэгээд эмч нар ирээд үзэхэд дүү Ганбатыг нас барсан байна гэж хэлсэн.

…Миний харахад талийгаач дүүгийн минь дух орчим жижиг зулгарал үүссэн байсан. Түүнээс биш өөр гэмтэл харагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 75/,   

 

-“…магадлуулагч Баяраа овогтой Батболд нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Магадлуулагч Баяраа овогтой Батболд нь сэтгэцийн хувьд эрүүл учир байцаалт өгөх чадвартай болно. Магадлуулагч Баяраа овогтой Батболд нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа ¹67/17 /хэргийн 77/,

 

-“…Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавал тархины зүүн тал бөмбөлгийн дух, бага тархины зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, гавлын суурь хэсгийн дагзны ясны шугаман хугарал,  дух, хацрын шинэ зулгаралт, зүүн чих, хүзүүний хуучин зулгаралт, баруун зүүн бугалганы шинэ цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр ходоодны архаг үрэвсэл илэрсэн бөгөөд үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь II-р бүлгийн цустай байна.” гэх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 80-85/,

 

-Түүхчилсэн мэдүүлгийн тэмдэглэл /хэргийн 104-106/

 

-“…Талийгаач Ц.Ганбатын биед гавал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, гавлын суурь хэсгийн дагзны ясны шугаман хугаралтай гэмтэл тогтоогдсон. Ер нь тархины суурь хэсэгт үүссэн гэмтэл буюу бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалтын улмаас суурийн цистерн, тархины мэдрэлүүд, уртавтар тархийг цочроож түүнд буй зүрх судас, амьсгалын төвүүдийг цочроосноор даралт унаж үхэлд хүргэдэг. Мөн тархи няцралын эргэн тойронд хаван үүсч, дэлбэнг хамарч улмаар хажуугийн дэлбэн цаашид эсрэг талын тал бөмбөлөг рүү тархана. Ингэж тархи хавагнасанаас тархины хэмжээ томорч, тархи тенторум ба нугасны нүхэнд шаантаглагдан орсноор үхэлд хүргэдэг. Тархины хүнд зэргийн гэмтлийн үед зөөж тээвэрлэх үед хүндрэл улам их гардаг тул тавилан муутай байдаг. Иймд тархины суурь хэсгийн гэмтлийн үед эмнэлгийн яаралтай тусламжийг нарийн мэргэжлийн эмч буюу гэмтлийн эмч цаг хугацаа алдалгүй эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. Талийгаач Ц.Ганбатын хувьд Шарын гол сумын эрүүл мэндийн төвд очлоо гэхэд амь нас аврагдах боломж бага гэж үзнэ. Талийгаач Ц.Ганбат нь өмнө нь нь гавал тархины гэмтэл авч байсан гэх шарх сорви илрээгүй бөгөөд задлан шинжилгээний явцад тархины эдэд хуучин гэмтлийн үлдэц гэх зүйл илрээгүй. Талийгаачийн цусанд 1.7 промиль этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарах бөгөөд энэ үед хүний биед сэтгэл санаа эрс тогтворгүй болох, үг яриа олшрох, сэтгэц, явдал нь алдагдах, ургал мэрэдийн алдагдлын шинжүүд буюу шүлс гоожих, бөөлжих, их шээх гэх мэт шинжүүд илэрдэг бөгөөд цусан дахь этилийн спирт 3.0-аас их үед амь насанд аюултай хүнд зэргийн согтолт гэж үзнэ.” гэх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хэргийн 161/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэг учрал болох үед талийгаачийн биед “...гавал тархины зүүн тал бөмбөлгийн дух, бага тархины зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, гавлын суурь хэсгийн дагзны ясны шугаман хугарал,  дух, хацрын шинэ зулгаралт, зүүн чих, хүзүүний хуучин зулгаралт, баруун зүүн бугалганы шинэ цус хуралттай гэмтэл” тогтоогдсон бөгөөд /хэргийн 80-85/ энэ нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна.

Нөгөө талаас “...талийгаач Ц.Ганбатын хувьд Шарын гол сумын эрүүл мэндийн төвд очлоо гэхэд амь нас аврагдах боломж бага гэж үзнэ.” гэж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд /хэргийн 161/ тусгагдсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна.

 

Хохирогч М.Баярмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд 5883350 төгрөг, шүүхийн шатанд 1294850 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 3000000 төгрөг, нийт 10178200 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1.-т хохирогч нь “...өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” гэж заасны дагуу хохирогч М.Баярмаа нь өмгөөлөгч Н.Тэрбиштэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 195-196/ байгуулж, өмгөөлөгчөөр сонгон авчээ.

Өмгөөлөгч Н.Тэрбиш нь хохирогч М.Баярмаагаас эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 3 сая төгрөг авсан талаар нотлох баримт ирүүлсэн /хэргийн 209/ боловч тухайн 3 сая төгрөгийг өмгөөлөгч Н.Тэрбишид хэн хүлээлгэн өгсөн талаар гарын үсэггүй, өмгөөлөгч Н.Тэрбиш нь хүн амын орлогын албан татвар төлсөн баримт байхгүй, хохирогч М.Баярмаа нь өөрийн сайн дураар өмгөөлөгч сонгон авсан байх тул иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 3 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Батболд нь мөрдөн байцаалтын шатанд бэлнээр 170000 төгрөг, 1 хонины мах өгсөн болохыг хохирогч М.Баярмаа хүлээн зөвшөөрч байх тул иргэний нэхэмжлэлээс 270000 төгрөгийг хасч, өмгөөлөлийн хөлсөнд төлсөн гэх 3 сая төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 6908200 төгрөгийг шүүгдэгч Б.Батболдоос гаргуулж, хохирогч М.Баярмаад олгохоор шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Батболд нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн 6 дугаар гудамжинд иргэн Ц.Ганбаттай маргалдаж нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж унаган гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…далайгаад ирэхээр нь би айсандаа түлхсэн чинь талийгаач газар унасан. …үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, хохирогч М.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…хуульд тохирох ялыг нь өгнө үү, би гомдолтой байна. ” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11/, гэрч Д.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний харахад Ганбатыг гацаа Батболд араас нь мөрөн дээрээс нь хоёр гараараа бариад өндийлгөж газар суулгаад нүүрийг нь цасаар угаагаад байж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 56/, гэрч З.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэгээд сэргэхгүй нээх сонин дуугараад байсан, байшингийн урд нь суулгаад байж байхад ухаан орохгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58/,  гэрч Г.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…З.Батболд бид хоёр гүйж очоод “чи наад Ганбатыгаа яачихав аа” гэхэд Б.Батболд “мөргөсөн чинь газарт гэдэргээ саваад уначихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 61-62/, гэрч Ц.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би гэрт нь ороод үзэхэд талийгаачийн өмд нь шувтарсан байдалтай нас барсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 67/, гэрч Б.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би наанаас нь явж очоод Ганбат /Бороо/ ахаа гээд дуудахад ерөөсөө хөдлөхгүй байсан. Би хувцаснаас нь татаад үзэхэд доошоо тонгойгоод шүлс нь гоожсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 68/, гэрч Ж.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…нүүр ам нь зүгээр байсан, харин орой байшингийн гадна сууж байхыг харахад Ганбат ахын духан дээр нь цус шиг улаан хүрэн шалбархай шиг юм харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 69-71/, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 80-85/, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хэргийн 161/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Батболд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Б.Батболдод эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Б.Батболд нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хамаардаг /хэргийн 204/, хохирол төлбөр төлөх талаар санаачлага гаргаж, тугалтай үнээ, баригдаж дуусаагүй байшин, газар зэргийг хохирол төлбөрт өгөхийг санал болгосон боловч хохирогч хүлээн авахаас татгалзсан, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батболд нь энэ хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Батболдоос 6908200 /зургаан сая есөн зуун найман мянга хоёр зуун төгрөг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Ойчдын 7-11 тоотод оршин суух Мөнхбатын Баярмаад /РД:МБ79070901/ олгож,  өмгөөлөлийн хөлсөнд төлсөн гэх 3000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Батболдод 8 жил 1 сарын /найман жил нэг сар/  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Батболдод оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Батболдын энэ хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батболдод цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Я.ТУУЛ

 

                        ШҮҮГЧИД                                                                 Т.БАТЖАРГАЛ

 

                                                                                       Б.ИХТАМИР