| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2023/00485/И |
| Дугаар | 316/ШШ2025/00521 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 316/ШШ2025/00521
Монгол улсын нэрийн өмнөөс.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ***-р хороо ***-р хороолол ****а байр **** тоотод оршин суух, ******* овогтой ******* *******-******* /РД:УХ*********/-ийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ****** сум *****-р баг **-р хэсэг ******* тоотод оршин суух, Бүрэн овогт ******* ******* /РД:МА************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 37 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн
Хариуцагч Т.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа
Гэрч Р.******* / онлайн /, А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Би Сена сена гэх фейсбүүк хаягтай хүнд Бүгд Найрамдах Солонгос улсаас Iphone 14 гар утас захиалж, худалдаж авахаар 37,500,000 төлөхөөр тохиролцсон. Уг мөнгийг хэрхэн шилжүүлэх талаар фейсбүүк хэрэглэгчээс асуухад, хариуцагч буюу Т.*******гийн дансны дугаарыг өгсөн. Т.*******гийн Хас банкны ******** тоот дансанд 37,500,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ц.*******-Эрдэнийн Хас банкны ********** тоот данснаас нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлэн авснаас 1 жилийн хугацаанд захиалсан утас ирээгүй. Захиалсан бараа ирээгүй тул мөнгөө буцаан авах хүсэлт тавьсан ч одоо болтол мөнгөө өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Иймд Т.*******гээс 37,500,000 /Гучин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч тайлбартаа ...Ц.*******-******* гэдэг хүн шүүхэд огт нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******-Эрдэнийг Р.*******ийн нэхэмжлэлийн жинхэнэ нэхэмжлэгчээр сольсон шүүгчийн захирамжийн хэсгээс уншлаа. Ц.*******-Эрдэнийн хувьд нэхэмжлэл гаргаагүй ба энд ганцхан анх гаргасан Р.*******ийн нэхэмжлэл явж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэрэв нэхэмжлэгчийг солиод байгаа бол Ц.*******-******* ямар нэхэмжлэл гаргаад байгаа вэ? гэдэг зүйл яригдана. Тэр нэхэмжлэлийг бидэнд гардуулах шаардлагатай, гардуулсны дараа манайх хариу тайлбараа гаргах байсан. Гэвч танай талд нэхэмжлэлийн хувь гэж ирээгүй гэх.
Гэрч Р.*******ээс ...Би Т.******* гэдэг хүнийг танихгүй гэв. Тийм учир түүний Хас банкны дансны дугаарыг мэдэхгүй. Ц.*******-******* гэдэг хүнийг танина цуг ажилладаг.Би Т.г цахим зарын групп дээрээс анх мэдсэн. Энхцэцэг гэдэг хүнийг танина. Би тэй цахим хаягаараа холбогдон харилцаж байсан гэв. Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг гэх мэдүүлэг.
Гэрч А.*******ээс ... .******* нь олон хүнээс мөнгө авдаг. Олон хохирогч байгаа. Би Т.******* болон түүний нөхөртэй арван жилийн найзууд, багийн найзууд. Би Сэлэнгэ зар гэсэн цахим групп дээр Т.******* болон Т. гэсэн хүмүүст мөнгө зээлүүлээд авч чадаагүй гэх хүмүүс зөндөө байгаа Үүнээс би хэд хэдэн хохирогчтой холбогдсон. Үүний нэг нь Ц.*******-******* байсан ба түүнтэй холбогдож өмгөөлөгчтэй нь холбогдсон. Т.******* гэдэг хүн өөр олон хүнээс мөнгө зээлдэг буцааж өгдөггүй. Би тэрхүү зээлж авдаг талаар гэрчлэх гэж ирсэн гэх мэдүүлэг.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж;
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.*******-эрдэнэ нь харицагч Т.*******гээс 37 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь; Ц.*******- эрдэнэ нь 2022 оны 9 сарын 08-ны өдөр тэй цахим сүлжээний зарын дагуу гар утас худалдан авахаар тохирч түүний хэлсний дагуу Т.*******гийн данс руу 37 500 000 төгрөг шилжүүлсэн боловч гар утсаа аваагүй тул дээрх шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... уг мөнгийг эгч Т.Сэлэнгэмөрний хэлсний дагуу түүнд шилжүүлсэн тул төлөхгүй гэж маргажээ.
1-р хавтаст хэргийн 3, 16-19, 28, 31-58 дахь талд авагдсан баримтуудаас үзэхэд; Т.Слэнгэмөрөн, Т.******* нар нь Sena online Shop, Cena cena Carana TH гэсэн нэрээр цахимаар бараа материалын захиалга авч худалддаг ба нэхэмжлэгч нь Т.тэй IPhone -14 маркийн гар утас авахаар тохиролцож, Т.Сэлэнгэмөрний хэлсний дагуу Т.*******гийн Хас банкин дахь эзэмшлийн******** дансруу 2022 он 9 сарын 8-ны өдөр гар утасны төлбөрт 37 500 000 төгрөг шилжүүлснийг Т.******* нь Т.Сэлэнгэмөрний ХААН банкин дахь эзэмшлийн ****** дансруу мөн оны 9 сарын 8-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 20 сая төгрөг, мөн оны 9 сарын 9-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр 17 500 000 төгрөг, нийт 37500 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд үүнд маргаагүй байна.
Дээрхээс үзэхэд; Ц.*******- эрдэнэ, Т.******* нар нь дээрх хэмжээний мөнгийг хэн алиндаа шилжүүлэхээс өмнө ямар нэгэн байдлаар харьцаж байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул тэдний хооронд мөнгөн болон бусад төрлийн гэрээний харилцаа үүсэж байгаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тухайн эд хөрөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан этгээдүүдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд эд хөрөнгө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байх тул Т.*******гээс 37 500 000 төгрөгийг гаргуулж Ц.*******-*******д олгох үндэслэлтэй юм.
Харин Т.******* нь Ц.******* Эрдэнийн шилжүүлсэн 37 500 000 төгрөгийг Т.Сэлэнгэмөрний эзэмшлийн дээрх дансруу шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч түүний энэхүү тайлбараар нэхэмжлэгчид дээрх мөнгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 450 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заанаар ******* *******гээс 37 500 000 төгрөг гаргуулан ******* *******-*******д олгосуай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 450 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН