Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01290

 

 

2017 05 31

1290

 

 

Д.Дугардоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00680 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Дугардоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, М.Доржсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Ц.Олонтүмэнбаясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Дугардорж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн Б/50 тоот тушаалаар Д.Дугардоржийг ажилд томилсон. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016 оны 11 сарын 15-ны өдрийн Б/190 тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5, 40 дүгээр зүйл гэж заасан байгаа нь Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 2.8.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13 дахь заалт буюу хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн байгаа боловч ямар үйл ажиллагаа явуулсан нь нотлогдоогүй байхад энэ үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Агентлаг санхүүжилт өгөхдөө Төсвийн тухай хуулийн гүйцэтгэлээр авч дээд шатны албан тушаалтандаа танилцуулдаг байхад ИНЕГазар Төсвийн тухай хуулийг зөрчиж ажилладаг байсан мэт ойлгогдохоор байна. Тайланг үндэслэж төсвийг батлах ёстой байсан байж 10 сард болсон шалгалтаар ингэж үзэж байгааг хууль бус гэж үзэж байна. Байгууллагын үйл ажиллагааг 11, 12 сард 100 000 000 төгрөгөөр доголдуулсан гэх асуудал яригдаж байна. Илүү цаг бодоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өмнөх дарга нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн ажилдаа томилогдсон бөгөөд тэр үед ажилгүй байсан хугацааны цалинг ажилчдын цалингаас гаргасан. ИНЕГ-ын даргын тушаалаар ажлаас цомхтголд орсон ажилчдын цалинг тусгаагүй, тэтгэмж олгогдсон боловч цалингийн санд тусгагдаагүй. Тэтгэмж нь 56 000 000 төгрөг байсан. ИНЕГ-ын дотоод журмын 2.8.4 дэх заалт нь учир битүүлэг тодорхой бус заалт. Хэвээр хадгалагдаж байгаа ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж Хөдөлмөрийн хуульд заасан байдаг бөгөөд үүний дагуу хүн авч ажиллуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Шалгалтын дүгнэлт хэсгийн 4 дэх хэсэгт тухайн орон тоо зайлшгүй хэрэгтэй гэдгийг дүгнэсэн байсан. Иймд нийт ажилгүй байсан 119 хоногийн цалин болох 8 893 520 төгрөгийг гаргуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын тайлбартНэхэмжлэгчийг ажлаас нь халсан шийдвэрийг бодит байдалд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр томилогдсон. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тайлангийн 3 дахь талд Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасан бүх шатны засаг даргын төсвийн хүрээнд зарлага Хөвсгөл аймгийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын батлагдсан хүрээнд зарлага гаргах үүргийг зөрчиж цалингийн санг хэтрүүлсэн бөгөөд үүнийг зөрчил гэж үзэж өмнөх даргыг ажлаас нь халсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид хэлж дахин энэ зөрчлийг гаргаж болохгүй гэдгийг албан ёсоор хэлж танилцуулсан. Мөн уурын зуухын галч нар үндсэн орон тоонд ажилладаг болсон учраас хөдөлмөрийн гэрээг нь цуцалж болохгүй гэдгийг албан ёсоор танилцуулж өөрөө ч зөвшөөрч байсан. 2016 онд дахин шинэ дарга томилогдож, ажлын хэсэг томилж явуулсан. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын үйл ажиллагааг шалгасан. Ингэхэд өмнөх зөрчлийг гаргасан бөгөөд батлагдсан орон тооноос гадна 4 хүнийг ажилд томилж, халж болохгүй гэсэн хүмүүсийг ажлаас нь халж шүүхийн шийдвэр гаргуулж мөнгө төлөх нөхцөл байдлыг үүсгэсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын захиргаа ажлын хэсэгт явуулсан ажлын хэсгийн тайланд тодорхой дурдсан. Тиймээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны Б/190 дугаар тушаалаар цуцалсан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэдгийг Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.11-д хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13-д хөдөлмөрийн гэрээ цуцлах нөхцлийг заасан бөгөөд үүний тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын дагуу явуулж чадахгүй байна гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2016 оны даргын зөвлөлийн 19 дугаар хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай  128 уаа  128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.Дугардоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

   58  58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 ахь хэсэгт    төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шүүхийн дүгнэлт тодорхойгүй, ерөнхий шинжтэй бөгөөд бодит үндэслэл муутай байна. Шүүх дүгнэлт гаргахдаа 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тайлан, дүгнэлт, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудлуудын захиргаа, санхүүгийн үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн тайлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 11-р сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр гэсэн баримтуудад үндэслэсэн.

Гэвч, дээрх нотлогооны баримтууд нь Д.Дугардоржийг батлагдсан төсвийг зүй зохистой захиран зарцуулаагүй, байгууллагын үйл ажиллагааг дордуулсан, нисэхийн мэдээллийн ажилтнаар мэргэжлийн бус хүн ажиллуулж нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй зөрчил гаргасан" гэх үйл баримтыг шууд нотлож чадахгүй юм.

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тайлан, дүгнэлтийн тухайд нэхэмжлэгч Д.Дугардорж нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн албан тушаалд томилогдож, 2016 оны 06-р сарын 10-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Гэтэл, энэхүү тайлан, дүгнэлт нь 2016 оны 03 дугаар сарын 10-нд буюу нэхэмжлэгчийг тухайн ажил үүргийг хариуцахаас өмнө хийгдсэн. Тодруулбал, өмнөх даргын үйл ажиллагаанд холбогдуулан хийсэн хяналт, шалгалтын ажиллагааны материал юм. Иймд энэхүү баримт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй юм.

Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудлуудын захиргаа, санхүүгийн үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн тайлан нь тухайн байгууллагын санхүү, тооцооны асуудалд холбогдох дутагдалтай талуудыг нотолж байж болох ч, байгууллагын үйл ажиллагааг дордуулсан, нисэхийн мэдээллийн ажилтнаар мэргэжлийн бус хүн ажиллуулж нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй зөрчил гаргасан гэх үйл баримтыг шууд нотолж чадахгүй.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх бөгөөд үүний улмаас дээрх шийдвэр нь хууль ёсны болон үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Дугардорж хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын даргаар ажиллаж байгаад тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны Б/190 тот тушаалаар ажлаасаа халагдсан байх ба тэрээр нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

 

Нэхэмжлэгч Д.Дугардорж 2016 онд батлагдсан төсвийг зүй зохистой захиран зарцуулаагүй, ажилтан Б.Ганзориг, Д.Ганхуяг нарыг ээлжийн амралттай байх хугацаанд Г.Энх-Амгалан, Р.Батдэлгэрийг, ажилтан Ц.Амарбаатар, Д.Амартөр нарын чөлөөтэй байх хугацаанд Г.Дарханбаяр, Б.Баасанцогт, Э.Улам-Өсөх нартай түр гэрээ байгуулж, ажил үүргийг орлон гүйцэтгүүлсэн, ажилтан Э.Баасандаваатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, ажлын байранд тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлага хангахгүй байгалийн аялал жуучлалын менежер мэргэжилтэй Д.Оргилбаатарыг нислэгийн мэдээллийн ажилтны ажлын байранд томилсон зэрэг зөрчил гаргасан болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын захиргаа, санхүүгийн үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн тайлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын 2016 оны орлого зардлын төлөвлөгөө, Д.Оргилбаатарыг болон бусад иргэдийг ажилд томилсон болон хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13, хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.13-т байгууллага, зохион байгуулалтын нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн байгууллага, зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдон, нислэгийн болон нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх зөрчил гарсан, тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй гэж заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарч байна.

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргасан нэхэмжлэгч Д.Дугардоржийг ажлаас халах тухай Б/190 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй, шүүхээс хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх тул хариуцагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд нь нэхэмжлэгчийг батлагдсан төсвийг зүй зохистой захиран зарцуулаагүй, байгууллагын үйл ажиллагааг дордуулсан, нисэхийн мэдээллийн ажилтнаар мэргэжлийн бус хүн ажиллуулж нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй зөрчил гаргасныг шууд нотлож чадахгүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тайланд тусгасан Мөрөн нисэх буудлын дарга М.Амарбаясгалангийн гаргасан ...ажлын байрны шаардлага хангаагүй, мэргэшлийн үнэмлэхгүй Б.Батхуягийг галын бүлгийн ахлагчаар, шалгалтанд тэнцээгүй Р.Батдэлгэрийг цахилгаан дизелийн техникчээр, 1 орон тоонд амралтын хугацааг оруулан 12 сараар баталсан цалингийн санг хэтрүүлэн гаднаас хүн авч ажиллуулсан... зэрэг зөрчлийг нэхэмжлэгч Д.Дугардорж дээрх зөрчлийг давтан гаргасан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

А.МӨНХЗУЛ