Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 218/МА2020/00021

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 218/МА2020/00021

 

 

******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13*******/ШШ2020/00487 тоот шийдвэртэй,

******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.300.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 1*******-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* нь ******* ХЗХ-той 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/4030 тоот зээлийн гэрээг байгуулан 5.000.000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Дундговь аймаг, ******* сумын ******* дүгээр баг, Мандал Говь 18 дугаар гудамжны 188******* тоот хаягт байрлах *******00 м/кв талбай бүхий газрыг барьцаалан зээл авсан. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ/4030 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 4.*******50.000 төгрөгийг *******гийн ХААН банкны 545057*******280 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш нийт 3.000.08******* төгрөгийн зээлийн төлөлт хийсэн ба үүнээс 560.484 төгрөг нь үндсэн зээлээс, 2.43*******.604 төгрөг нь хүүгийн төлбөрт төлөгдсөн. ЗГ/4030 тоот зээлийн үндсэн төлбөр 4.43*******.515 төгрөг, хүүгийн төлбөр 5.*******15.427 төгрөг, нотариатын зардал 37.000 төгрөг, нийт 10.361.*******42 төгрөг хуримтлагдсан. Харин манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 6.300.000 төгрөг болгон багасгасан.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан ЗГ/4030 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хариуцагч *******гаас дээрх зээлийн гэрээний төлбөрт 6300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед ******* ХЗХ-ны захирал Б.Цэрэнчунт миний нэр дээр энэ зээлийг авсан, зээлийн барьцаанд ч гэсэн Б.Цэрэнчунтын дүүгийн өмчлөлийн газар байгаа. Б.Цэрэнчунт нь авсан зээлээ өөрөө төлж байсан би тухайн үед зээлийг авсан даруйдаа түүний данс руу зээлийн шимтгэлийг хасаад 4.*******45.000 төгрөг шилжүүлсэн. Энэ баримтыг гаргаж өгч байна. Би энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Зээлийн гэрээ зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд хийгддэг. Хадгаламж зээлийн хоршоо нь хуульд зааснаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийг ойлгохоор заасан байдаг. *******г гэртээ байж байхад нь ******* ХЗХ-ны захирал байсан Б.Цэрэнчунт гэдэг хүн ...чи өөрийнхөө нэр дээр 5.000.000 төгрөгийн зээл гаргаад өгөөч ээ, би бүх юмыг нь аргална гэж хэлсний дагуу *******, Б.Цэрэнчунт нар тохиролцоод зээлийн материал бүрдүүлж ******* ХЗХ-нд хандсан байдаг. ******* нь газар барьцаалаад 5.000.000 төгрөгийн зээлийг ахуйн хэрэглээний зориулалтаар 5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авъя гэсэн байдаг. Үүний цаана Б.Цэрэнчунт гэдэг хүн байгаа. *******гийн зээлийн зориулалт нь зээл шийдэгдэх үед түүний өөрийнх нь хүсэл зоригийн бусаар орон сууцны зориулалттай болсон байсан. Мөн Б.Цэрэнчунтын дүүгийн газрыг барьцаалсан байдаг. Зээлийн бичиг баримтад ******* ХЗХ-ны салбарын захирал Б.Цэрэнчунт зээлийн мэргэжилтэн болсон байсан. *******гийн зээлийн бичиг баримт дээр *******гийн орлогын талаар судалсан мэдээлэл байхгүй гэтэл хоршооны зээлийн журам дээр зээлдэгчийн орлогыг судлах талаар заасан байдаг. Дансны хуулгаар ******* нэг ч удаа зээл төлж байгаагүй. Энэ зээлийн гэрээ нь өөрөө ******* ХЗХ-ны зээлийн дүрэм, журмаа зөрчсөн. Учир нь хэрэгт цугларсан баримтаар сонирхлын зөрчлийн талаар заасан байгаа. Б.Цэрэнчунт өөрөө зээлийн ажилтнаар ч салбарын захирлаар ч уг зээлд оролцсон байдаг. Зээлийн гэрээний барьцаа болгож байгаа эд хөрөнгө нь Б.Цэрэнчунтын дүүгийнх нь нэр дээр байдаг. Тиймээс энэ сонирхлын зөрчилтэй зээл болсон. ******* ХЗХ-ны 2017.01,05-ны өдрийн зээлийн үйл ажиллагааны журмын хэд хэдэн зүйлийг зөрчсөн зээл өгсөн. "*******" ХЗХ-ны дүрэмд хоршооны гишүүн холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хоршоонд учруулсан хохирлыг иргэн хувийн өмчийн хөрөнгөөр хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр барагдуулна гэж заасан. Зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийн бүтээгдэхүүн өөрөө ямар нөхцөлтэй байх, ямар зээл олгох талаар "*******" ХЗХ өөрөө тодорхойлох шаардлагатай. ******* анкет дээрээ ахуйн хэрэглээний зээл авна гэсэн. Гэтэл зээл дээр орон сууцны зээлийн гэрээ гээд *******гийн хүсэл зоригийг өөрчлөөд явсан байдаг. Зээлийн шийдвэр гаргаж байгаа этгээд зээл хүсэгчийн бүрдүүлсэн материал, зээлийн ажилтны судалгаа, дүгнэлт, саналд үндэслэн зээл олгох эсэх талаар шийдвэрлэнэ, шаардлагатай гэж үзвэл нэмэлт ажиллагаа хийлгэхээр зээлийн ажилтны материалыг буцааж болно. Гэтэл хэрэгт зээлийн ажилтны шийдвэр, судалгаа байхгүй. *******д 5 сая төгрөгийн зээлийг олгох тухай салбарын захирлын шийдвэр байх ёстой боловч салбарын захиралд 5 сая төгрөгийн зээл олгох эрх олгосон баримт бичгийг л хэрэгт өгсөн. Зээлийн үйл ажиллагааны журмын 3.5-д зээлийн ажилтны судалгаагүй, санал дүгнэлт гаргаагүй бол зээлийн хүсэлтэд шийдвэр дүгнэлт гаргахыг хориглоно гэж заасан. Ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдлийг "*******" ХЗХ-ны дүрэмд тодорхой зааж өгсөн. "*******" ХЗХ-ны дүрмийн 22.2.2-т зааснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ. Тухайн үед О.Маам гэсэн нэр бүхий хүн гарын үсэг зураад кассаас мөнгө гаргаад байсан байдаг. Одоо салбарын захирлаар ажиллаж байгаа ******* гэдэг хүн тухайн үед зээлийн ажилтнаар ажиллаж байсан гэсэн зүйл яригддаг. Б.Цэрэнчунт гэдэг хүн *******гаар зээл авхуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 6.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХЗХ-нд олгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 115.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтандөш давж заалдах гомдол, болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэгд. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн үеэс эхэлж буюу 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр энэхүү хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Энэхүү хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй. Гэвч 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд дахин энэхүү хүсэлтээ гаргахад шүүхээс хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлээд, шүүх хуралдаан хойшилсон. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд LN-1401*******037*******3 тоот данс эзэмшигчийг тодруулах, ******* ХЗХ-ны дүрмийн 21.5-д заасан Хоршооны салбарын үйл ажиллагааны дотоод журам-ыг тус тус гаргуулах хүсэлт гаргасан. Гэвч энэхүү хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлж 487 дугаар шийдвэрийг гаргасан. Энэхүү хүсэлт нь зээлийг хэн төлж байсныг тодруулах, мөн Б.Цэрэнчунт гэх этгээд ******* ХЗХ-ны дүрэм, журмыг зөрчиж хариуцагч *******д зээл олгосон эсэхэд хариулт өгөх буюу хэргийн бодит байдлыг тогтоож, шударгаар шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтууд байсан. Дээрх баримтуудгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан. Ийнхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтуудгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Хоёрт. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ...*******д зээл олгох үед салбарын захирлаар ажиллаж байсан Б.Цэрэнчунт нь ******* ХЗХ-ны дүрэм, журмыг зөрчиж зээл олгосон болох нь дотоод аудитын шалгалтаар гарч ирсэн... тухай дурдсан. Мөн Б.Цэрэнчунт нь тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө *******гаар зээл авхуулуулсан талаараа хангалттай, тодорхой хүлээн зөвшөөрсөн. Энэхүү гэрчийн мэдүүлэгтээ холбоотойгоор Жинхэнэ хариуцагчийг солиулах хүсэлт тус шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй учир хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагад зээл олгоход *******гийн зүгээс барьцаалсан газрыг дурддаг. Зээлийн гэрээний барьцааны зүйл нь зээлдэгч тал үүргээ гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болох талаар Зээлийн гэрээнд ч дурдсан, мөн Монгол Улсын Иргэний хуульд ч энэ талаар тодорхой дурдсан байдаг. Гэвч *******гийн барьцаалсан газар нь Б.Цэрэнчунтын дүүгийн газар. Ийм учраас юм уу ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд баримт гаргаж өгөөгүй. энэ төрлийн баримтыг шүүхээс гаргуулахыг хүссэн хүсэлтийг мөн шүүх хангаж шийдвэрлээгүй байдаг. *******гийн барьцаалсан газрын талаарх баримт нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд мөн чухал ач холбогдолтой байсан. Тус газрыг барьцаалсан уу үгүй талаарх баримт хэрэгт байхгүй.

Гуравт. Энэ хэрэгт Б.Цэрэнчунт гэх хүн ******* ХЗХ-ны дүрэм, журмыг зөрчиж *******д зээл олгосон тухай хэргийн материалаас харагддаг. ******* ХЗХ-ны дүрэм, журмыг зөрчиж зээл олгосон нь Ашиг сонирхлын зөрчилтэй бол хүчин төгөлдөр бусад тооцогдож, зөрчил гаргасан этгээдээр хохирлыг барагдуулах тухай тус ХЗХ-ны дүрэмд зааж өгсөн. Энэ нь цаашлаад Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулна. Иймд *******" ХЗХ-ноос иргэн *******д олгосон ЭГ/4030 дугаартай Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх талаар тус ХЗХ-ны дүрмийн 22 дугаар зүйлийн 22.2.2-т хангалттай тодорхой зааж өгсөн. Дээрхээс үзэхэд тус шүүхийн шийдвэр нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтуудыг цуглуулаагүй, шаардлагатай баримтуудыг үнэлж чадаагүй, үнэлэх боломжийг бий болгоогүй гарсан гэж үзэж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 487 дугаар шийдвэр нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож. анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

******* хадгаламж зээлийн хоршоо нь *******гаас зээлийн гэрээний үүрэгт 10361*******42.72 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа тус хадгаламж зээлийн хоршооны захирал Б.Цэрэнчунт уг зээлийг миний нэр дээр авсан, мөнгийг орж ирсэн даруйд нь шимтгэлийг хасаад 4*******46000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн, Б.Цэрэнчунт уг зээлийг өөрөө төлж байсан гэх тайлбараа үндэслэж төрийн банкны орлогын баримтыг хэргийн 28 дугаар хуудсанд хавсаргажээ.

Хариуцагч хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаараа маргадаггүй боловч гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тухайн гэрээний үндсэн зорилго зөрчигдсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн татгалзлын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахыг хүсчээ.

Хэргийн оролцогчийн хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг шүүх хэрхэн хэрэгсэхгүй болгосон талаарх үндэслэлээ тодорхойлоогүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Зээлийн үүргийг хангуулах зорилгоор Дундговь аймгийн ******* сумын ******* дүгээр багийн Мандалговь 18 дугаар гудамжны 188******* тоот хаягт байрлах *******00 мкв талбай бүхий газрыг барьцаалсан талаар зохигч талууд аль аль нь тайлбарласан, мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.7, 3.2.13, 3.2.14 дугаар зүйлүүдэд зааснаар барьцааны эрх үүссэн байх бөгөөд 7 дугаар зүйлд уг гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаалуулсан, үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг гэрээнд заасан журмаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульчилсан.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэж, уг хуулийн 451, 453 дугаар зүйлүүдийг хэрэглэсэн атлаа барьцаагаар хангагдах шаардлагын талаар огт дурдалгүй, энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байдал нь маргааны үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байна.

Шүүх маргааны үндэслэлийг тодруулах зорилгоор хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримт гаргуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдал нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна.

Зээлдэгч ******* хадгаламж зээлийн хоршоог төлөөлж зээл олгосон Б.Цэрэнчунт нь Б.*******тай зээлийн гэрээг байгуулж, олгосон зээлээ өөрөө авч ашигласан байдалд хариуцагч талаас хадгаламж зээлийн хоршооны дүрэмд зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй зээл олгосон тохиолдолд зөрчил гаргасан этгээдээр нь хариуцуулан төлүүлдэг журамтай гэж тайлбарлах бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулах зорилгоор нотлох баримт гаргуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтүүд биелэгдээгүй байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж Давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй байдал, маргааны үндэслэл тодорхой болоогүй байхад Давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн боломжгүй гэж үзсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов. Хариуцагчийн талын давж заалдсан гомдол хангагдсан учир хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115750 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13*******/ШШ2020/00487 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.    Хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115750 /нэг зуун арван таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ