| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 142/2022/02071/И |
| Дугаар | 312/шш2026/00181 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 312/шш2026/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********,
Нэхэмжлэгч: ***********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************
********-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер ********ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ****засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь хууль бус болохыг, ********ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч *********ийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилчдын цалингийн зөрүү гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********-ын ******засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******Г-ын ****** засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн ***** дугаар тогтоолоор Э********-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад **********-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг. Уг дүрмийн 6 дугаар хэсэгт Үйлдвэрийн газрын удирдлагын эрх хэмжээг тусгасан байдаг бөгөөд 6.10.2 дахь хэсэгт ********* байгуулах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, шинэчлэх эрхийг Зөвхөн ерөнхий захирал эдлэнэ гэж заасан байгаагаас харвал ******-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ******ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь тус үйлдвэрийн газрын хэмжээнд хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх болон эрх зүйн баримт бичиг болж үйлчлэх боломжгүй болох нь тодорхой байгаа болно. Үүний зэрэгцээ *******-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер ****** нь уг хуваарийг батлах эрх бүхий этгээд биш байж 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрт холбогдох дүрэм, журмаар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарийг баталсан нь хууль бус болохыг бүрэн дүүрэн илэрхийж байна. Тиймээс нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаараа тодорхойлсон ********-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер *********ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор ********-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад ********-ын дүрмийг хавсралтаар баталсан байдаг ба уг дүрэмд Ерөнхий захирал нь цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрх хэмжээтэй байхаар эрх хэмжээ түүнд олгогдсон байна. Гэтэл *******-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч *******нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг баталсан байгаа нь тус дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Түүнчлэн *************-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д******ийн баталсан гэх энэхүү хуваарийн дагуу Барилга засварын цехийн ажилчдын цалинг олгож ирсэн байгаа нь өөрөө ********-ын бусад ажилчдаас Барилга засварын цехийн бусад ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль болон Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоож өгсөн тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ********-ын цалингийн нэгдсэн сүлжээнд оруулахгүй түүний гадна ялгаварлан үлдээж нөхцөл байдал, үр дагаврыг шууд бий болгож Барилга засварын цехийн нийт ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Тиймээс *********ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д*********ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хууль бус болохыг тогтоож өгнө үү. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаар ******нь 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс ************-ын бүтцийн нэгжээр ажиллах болсон боловч ********-ын Барилга засварын цехийн ажилчдын цалин хөлсийг 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус үйлдвэрийн газрын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу бодож олгоогүйгээс тус цехийн ажилчдын цалин хөлсөө бүрэн бүтэн авах эрх хохирсоор байна.
Нэхэмжлэгч нь дээрх ********-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ********ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь болон ************ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч *******ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваариуд нь хууль бус болох талаар 2022 оны 04 дүгээр сарын 06 өдөр болсон Барилга засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурал дээр хэлэлцэгдсэн асуудлаас үүдэлтэйгээр мэдэх болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2-д заасан хугацааны дотор буюу 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 11 дугаар албан бичгээр тухайн асуудлаар *******ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссд хандсан юм. Гэтэл уг Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь биднийг гомдлыг хүлээн авсан атлаа маргаан таслах комиссын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 2022 оны 10 сарын 14-ний өдрийг хүргэсэн. Тиймээс нэхэмжлэгч нь 2022 оны 10 сарын 14-ний өдөр Э*****ын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж хариу ирүүлэхийг шаардахад тус маргаан таслах комисс нь 2022 оны 10 сарын 14-ний өдөр 05 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлж, бидний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байгаа асуудлыг шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр өөрөөс зайлуулж хариуцагчийн Эдийн засгийн хэлтэст шилжүүлсэн. Уг Эдийн засгийн хэлтсийн ойлгомжгүй, тодорхойгүй хариуг хавсарган албан бичиг ирүүлсэн.
********-ын Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй болох нь тодорхой болсон тул уг маргааныг хуульд заасан журмын дагуу үргэлжүүлүүлэхийн тулд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй талаар тэмдэглэл үйлдэж ирүүлэхийг шаардахад 2022 оны 11 сарын 07-ны өдөр 07 дугаар хариугаар хөдөлмөрийн сонирхлын маргаан байх тул хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлгүй хариуг ирүүлсэн болно. Бидний нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.12 дахь заалтаар тодорхойлсон Хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүү буюу "хөдөлмөрийн сонирхлын маргаан" биш юм. Харин тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16 дахь заалтаар тодорхойлсон Хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүү буюу "хөдөлмөрийн эрхийн маргаан" юм. Тиймээс уг маргаан таслах комиссын хариу нь үндэслэлгүй. Уг үндэслэлгүй хариуг аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэхэд *******сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь байгуулагдаагүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Тиймээс энэ талаарх албан бичгийг авсан тул шүүхээр шийвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргаж байна. гэжээ.
2. Нэхэмжлэгч: Д*******
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгч: ********
Нэхэмжлэгч: ******
Нэхэмжлэгч: *********
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: ****
Нэхэмжлэгч: ******
Нэхэмжлэгч: ****
итгэмжлэгдсэн төлөөлөгч *2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч ********нарт тус бүр 17.030.000 төгрөг, нэхэмжлэгч Г********нарт тус бүр 18.806.000 төгрөгийг олгогдоогүй цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч ********нарт тус бүр 17.030.000 төгрөг, нэхэмжлэгч ******* нарт тус бүр 18.806.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
3.Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: овогт *****
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: ***
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: ******
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: ********
Нэхэмжлэгч: **** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хамтран нэхэмжлэгч ****** нарт тус бүр 15.760.000 төгрөг, **** 14496000 төгрөг, ****13 601 820 төгрөгийг нарт, ***** 9 839 160 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4.Нэхэмжлэгч: ****
Нэхэмжлэгч: О****
Нэхэмжлэгч: ****
Нэхэмжлэгч: ******
Нэхэмжлэгч: ******
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгч: *****
Нэхэмжлэгч: *****нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч **2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хамтран нэхэмжлэгч Д*****нарт тус бүр 15.760.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
5. Итгэмжлэгдсэн төлөөлөгч *** 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
**** нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаатай эдлэхээр ологдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр хариуцагч *******- ын цалин хөлсний нэгдсэн сүлжээний дагуу үндсэн цалингаа бодуулан авах, ийнхүү үндсэн цалинг бодож олгохыг хариуцагч тал буюу ажил олгогчоос шаардах эрхтэй гэж үзэж байна.
Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан **** 15.760.000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч ***** 15.760.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
6. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ****2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хамтран нэхэмжлэгч нар энэхүү эрхийхээ дагуу шударгаар олгогдох ёстой үндсэн цалингийн олгогдоогүй зөрүүг бодож үзэхэд нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн ажилтан *****д 18 806 000 төгрөгийг олгогдоогүй үндсэн цалингийн зөрүүнд хариуцагчаас гаргуулан авахаар байгаа болно. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Н***д 18 806 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
7. Итгэмжлэгдсэн төлөөлөгч **** 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хамтран нэхэмжлэгч, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан *****нарт 15,760,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
8. Итгэмжлэгдсэн төлөөлөгч * 2023 оны 06 д******угаар сарын 29-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хамтран нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн гишүүн, ажилтан ******д 18,806, 000 төгрөгийг, *****д 15,760,000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
9. Хариуцагч *****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т***ийн баталсан Барилга, засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ********-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д****йн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь- ийг тус тус хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга, засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
*******нь 2019 оны 04 дүгээр сард *******болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд Э*********-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ****тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан болно. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан болно.
Иймд үйлдвэрийн газрын Ерөнхий захирал эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, тус цехийн бүтэц, орон тоог огт батлаагүй, өөр субъект дээрх эрх хэмжээг нь хэрэгжүүлсэн мэтээр нэхэмжлэлд дурдсан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.
10. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэмэлт хариу тайлбартаа: *******-ын Барилга засварын цехиин ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга *******нь *******- ын Ерөнхий захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж, тус үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлөн ажиллах эрхгүй болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү,
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариуд: ...Нэхэмжлэгч талаас 2023.03.21, 2023.03.31, 2023.04.03-ны өдрүүдэд тус тус шүүхэд хүргүүлсэн нийт 4 удаагийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардан авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. *****хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард ***болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд *******-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, хоёрдугаар хавсралтаар орон тоо тус тус батлагдсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан. Иймд үйлдвэрийн газрын Ерөнхий захирал эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, тус цехийн бүтэц, орон тоог огт батлаагүй, өөр субьект дээрх эрх хэмжээг нь хэрэгжүүлсэн мэтээр үндсэн нэхэмжлэлд дурдсан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Мөн Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *******дүгээр тушаалаар Барилга засварын цехийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэж, тушаалын 2 дахь заалтаар орон тооны хуваарийг боловсруулан батлуулах, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг холбогдох бүтцийн нэгжүүдэд даалгасан.
Мөн Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн***** дугаар тушаалаар *******засварын цехийн үндсэн ба тарифт цалингийн сүлжээ, албан тушаалын цалингийн сүлжээний шатлалыг баталсан.
Энэ хүрээнд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч /хуучин нэрээр/ чиг үүргийн хүрээнд тус цехийн орон тооны хуваарийг баталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Ажил олгогч ажиллах хүчний тоог төлөвлөх, ажиллах хүчний тоог ажил мэргэжлээр тогтоох, хийснээр цалин хөлс олгох зорилгоор хөдөлмөрийн норм, норматив баталж мөрдүүлж болно..., 106.3-т Салбарын хөдөлмөрийн жишиг норм, нормативыг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож болно гэж тус тус заасан. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын бүрэн эрхийн талаар зааж өгөхдөө 10 дахь хэсэгт Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагатай зөвшилцөн барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индекс барилгын ажилтны тарифт цалинг батлах эрхтэй гэж заасан байдаг. Монгол улсын зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаар тушаалаар барилга багууламжийн төсөвт өртөгт ажилчдын тарифт цалингийн жишгийг дараах байдлаар тогтоосон.
| д/д | Үзүүлэлт | Мэргэжлийн зэрэг | ||||||
| I | II | III | IҮ | Ү | Ү1 | |||
| 1. | тарифын илтгэлцүүр | 1.00 | 1,11 | 1,25 | 1,44 | 1,66 | 1,92 | |
| 2. | Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг | Цагаар хөлс авагчид / төгрөгөөр/ | 1930 | 2142 | 2413 | 2780 | 3204 | 3705 |
| Хийснээр хөлс авагчид | 2136 | 2371 | 2670 | 3076 | 3546 | 4101 | ||
Монгол Улсад барилга байгууламж барьж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэр, харьялал харгалзахгүйгээр барилгын норм ба дүрмийг мөрдөх ба дээрх цалингийн жишгийг хэрэглэн барилгын төсөв зохиогддог тул энэ жишгээр цалин хөлсийг тооцож, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалаар батлагдаж, шинэчлэн нэмэгдүүлэн баталсан тариф цалингийн жишиг мөрдөж эхэлсэн. Үүнд:
| мэргэжлийн зэрэг | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| тарифын итгэлцүүр | 1.00 | 1.22 | 1.44 | 1.62 | 1.78 | 1.92 | |
| хөдөлмөрийн хэвийн нөхцөл | Цагаар хөлс авагчид төгрөгөөр | 3860 | 4709 | 5558 | 6253 | 6870 | 7411 |
| Хийснээр хөлс авагчид | 4272 | 5212 | 6150 | 6921 | 7604 | 8202 | |
******-ын Барилга засварын цехийн ажиллагсдын цалин хөлсний тухайд:
Ерөнхий захирлын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн ***** дугаар тушаалаар *****-ийн үндсэн цалингийн нэгдсэн сүлжээг баталж, ****** байх үеийнхээс ажилтнуудын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн.
Ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 01-ний өдрийн ******-ийн ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар,
Ерөнхий захирлын 2020 оны 05 сарын 25-ны өдрийнч******дугаар тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 10 хувиар, харин ******ийн ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар,
Ерөнхий захирлын 2021 оны 05 сарын 31-ний өдрийн ******** дугаар тушаалаар *******-ийн ажилтнуудын үндсэн цалинг мөн 10 хувиар
Ерөнхий захирлын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн А/346 тоот тушаалаар 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн газрын бүтцэд нэгдсэнээс хойш тус цехийн ажилтнуудын үндсэн цалинг нийт 65 хувиар нэмэгдүүлээд байна.
Энэ нь Монгол Улсын барилгын салбарын дундаж цалинтай харьцуулахад 2019 онд 1.7 дахин, 2020 онд 2.1 дахин, 2022 онд 2.4 дахин өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 2022 оны байдлаар тус цехийн дундаж цалин 3.494 мянган төгрөг байна. Түүнчлэн БЗЦ нь үндсэн үйл ажиллагааны хувьд барилгын салбарт мөрдөгдөж буй норм, норматив, барилгын салбарын жишиг тарифын дагуу хийснээр болон бригадын системээр цалинждагийн хувьд тусдаа цалингийн сүлжээтэй байх нь зохимжтой хэдий ч Ерөнхий захирлын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн А/561 тоот тушаалаар үйлдвэрийн газрын үндсэн цалингийн сүлжээ, ангилалд нэгдсэн болно. *********ын Барилга засварын цехийн ажиллагсдын цалин хөлсийг холбогдох хууль, дүрэм журам зөрчиж тогтоосон, ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зүйл огтхон ч байхгүй бөгөөд эсрэгээрээ улсын хэмжээний тухайн салбарын ажилтнуудын тарифт цалин хөлсөөс хэд дахин илүү цалин хөлсийг олгох байдлаар ажилтнуудын эрх зүйн байдлыг боломжит дээд хэмжээнд ханган ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч ********** шүүхэд ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...
Нэхэмжлэгч П****** нарт тус бүр 15,760,000 төгрөг олгуулахаар тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ас гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* нь 2019 оны 04 дүгээр сард *********** болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд Э********-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан.
Ерөнхий захирал өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд тус цехийн ажилтнуудын цалин хөлс нь адил түвшний салбарын ажилтнуудаас харьцангуй өндөр бөгөөд **********-ын зүгээс үе шаттайгаар удаа дараа нэмэгдүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч *******шүүхэд ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч **********15,700,000 төгрөг, *********д 18,806,000 төгрөг олгуулахаар тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.
**********нь 2019 оны 04 дүгээр сард ******** болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд ***********ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ****** тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т******асварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан. Ерөнхий захирал өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан ба тус цехийн ажилтнуудын цалин хөлс нь адил түвшний салбарын ажилтнуудаас харьцангуй өндөр бөгөөд *******-ын зүгээс цалин хөлсийг үе шаттайгаар удаа дараа нэмэгдүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч талаас: М******нэхэмжлэлтэй, ********-т холбогдох Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай 142/2020/01031/и дугаартай иргэний хэргийг архиваас судлуулсан, *******ын Барилга засварын цехийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн, цалин нэмэгдүүлж, нөхөн олговор олгуулах тухай албан тоот /1-р хавтас-19-20/, Орхон аймгийн *********ын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/1237 дугаартай албан тоот /1-р хавтас хх-21/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай албан тоот /1-р хавтас хх-22-30/, *******хирлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/994 дүгээр тушаал, Э*******ахирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *дугаар тушаал, ******** захирлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *дугаар тушаал. ********лын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн * дүгээр тушаал, ********-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ, *********й эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ /1-р хавтас хх-54-94/, нэхэмжлэгч нарын 2019 онд шинэчлэгдсэн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн тушаал, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 8 дугаар сар, 2019 оны 9 дүгээр сар, 2019 оны 10 дугаар сар, 2020 оны 6 дугаар сар, 2021 оны 6 дугаар сар, 2022 оны 9 дүгээр сар, 2023 оны 01 дүгээр саруудад олгосон цалингийн хуудас /2-р хавтас хх-20-198, 208-247/, /3-р хавтас хх-1-72/, /3-р хавтас хх-169-189/, *******ын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/294 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам /3-р хавтас хх-93-168/, *******ын Барилга засварын цехийн ажилтан ********оны 6 сар, 2022 оны 6 сар, 2020 оны 1 сар, 2023 оны 1 сарын цалингийн хуудас, ********захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/541 дугаартай тушаал /3-р хавтас хх-230-242/ зэргийг шүүхэд хүсэлт гарган бүрдүүлсэн.
Хариуцагч талаас:*******зэргийг гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:*******засварын цехийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь *******т холбогдуулан *-ын ерөнхий захирлын нэг******дүгээр орлогч ерөнхий инженер ****ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, мөн *******ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч *******йн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, уг хуваарийн дагуу ажилчдын цалинг олгож ирсэн нь тус цехийн ажилчдыг илтэд ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн Хууль, Хөдөлмөрийн хуулиар хатуу дагаж мөрдөхөөр тогтоосон тэгш эрхийн суурь зарчмыг шууд зөрчиж, ажилчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Ингэснээрээ ажилчид цалингийнхаа зөрүүг шаардах эрхтэй юм гэж шаардах эрхээ тодорхойлж байна.
2. Хариуцагч тал: ******-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ******ийн баталсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь нь угаасаа хууль бус тушаал байсан. Энэ тушаал гарснаар ямар нэгэн үр дагавар гараагүй, хэрэгжээгүй. Харин ********-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч ****гийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарь нь хуулийн дагуу гарсан хүчин төгөлдөр тушаал юм.******-ын бүх нэгжүүд Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч *****ийн баталсан хуваарийн дагуу ажиллаж байгаа тул хууль бус гэж үзэхгүй.
Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/ нь 2019 оны 04 дүгээр сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалаар үйлдвэрийн газрын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан. Тус тушаалын нэгдүгээр хавсралтын 32-т Барилга засварын цех, хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтэц, хавсралт 2.31-ээр Барилга засварын цехийн орон тоог тус тус баталсан.
Ерөнхий захирал өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд тус цехийн ажилтнуудын цалин хөлс нь адил түвшний салбарын ажилтнуудаас харьцангуй өндөр бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зүгээс үе шаттайгаар удаа дараа нэмэгдүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор ********-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор ********-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, ********Г-ын ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ***** дүгээр тушаалаар *********-ын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан,
*******-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *****дугаар тушаалаар ******-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн* засварын цехийн бүтцээр ажиллуула******хаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд мараагүй.
********ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах шийдвэр гарснаас хойш 2019 онд тус цехийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тайлбарласан бөгөөд, ямар ажил, албан тушаалд ажиллах, цалин хөлс, ажил үүргийн хуваарийг тохиролцсон байна.
**********автас ******хуудас/ мөн шинэчлэн баталсан байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн газрын бүтцэд нэгдсэнээс хойш тус цехийн ажилтнуудын үндсэн цалинг нийт 65 хувиар нэмэгдүүлсэн болох нь тус тушаалуудаар нотлогдож байна. Энэ талаар нэхэмжлэгч тал мөн маргаагүй.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.2.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байх бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь өмнөх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь энэхүү хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э*******ын Барилга засварын цехийн үйлдвэрчний эвлэлийн хороо, түүний ажилчид ************ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөгдөж, мөн *********нь*******-ын бүтэц бүрэлдэхүүнд орж, Барилга засварын цех болсныг мэдээгүй байх үндэслэлгүй /нийтэд илэрхий/ байна. Тодруулбал нэхэмжлэгч, ямар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн бүтэц, орон тоо, зохион байгуулалт өөрчлөгдөж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагч байгууллагаас цалин хөлсөө авч, цалин хөлс дутуу орж байна гэдгийг мэдэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тус цехийн ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар ***********ын Эдийн засгийн хэлтсийнхэнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан талаар шүүх хуралдаан дээр тайлбараа гаргасан.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ************* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,810,794 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.2-т зааснаар ********-ын ерөнхий захирлын 1 дүгээр орлогч *********ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь,
********захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч *********ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Б******засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, ажилчдын орон тооны хуваарийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,810,794 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА