| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 183/2017/00502/И |
| Дугаар | 210/МА2017/01554 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2017/01554
| 2017 07 06 | 1554 |
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/01265 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******ид холбогдох
1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: ******* нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-ийн захирал ******* руу утсаар залгаж Сүхбаатар аймагт явж байна. Хоол унд махны мөнгө 1 000 000 төгрөг зээлээч гэж хүссэн. Ингээд ******* нь *******гийн хүсэлтийн дагуу *******ийн ******* тоот данс руу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед ******* махны бизнес эрхэлдэг байсан учир баримтыг бизнестээ ашиглах зорилгоор гүйлгээний утгыг махны үнэ гэж шилжүүлсэн. Хариуцагч ******* нь 2015 оны сүүлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, ******* нь *******оос 1 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр уг мөнгийг ******* хариуцагч руу шилжүүлсэн учир ******* нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн тул ******* нь анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч ******* нь тус хаягт оршин суудаггүй учир хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч *******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******ийн тайлбарт: 2013 онд *******тай 1 000 000 000 төгрөгийн гэрээ хийж хамтран ажилласан. Яармагийн ойролцоо барилга дээр ажилладаг байсан бөгөөд би ажилчдын хоолонд адууны мах авчирч 1 кг-ийг 3800 төгрөгөөр бодож өгсөн. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* адууны махны мөнгө гэж өгсөн. Нэхэмжлэгч мөнгөө авъя гэж над руу нэг ч удаа залгаж байгаагүй. Би Сүхбаатар аймагт явж байхдаа 1 000 000 төгрөг гуйсан, гэхдээ зээл авсан гэдэг нь худлаа. Би 1 000 000 төгрөг зээлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******ид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн захирал *******тай холбогдох хоолны мөнгө шилжүүлээч хотод очоод өгье гэдэг саналыг гаргасан байдаг. ******* улирлын чанартай барилгын ажил гүйцэтгэдэг ******* ХХК-ийн захирал бөгөөд *******, ******* нар нь хамтарч Эмээлтэд махны бизнес эрхэлж байсан. Хариуцагч нь *******оор дамжуулан *******гаас 1 000 000 төгрөг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Тухайн үед ******* нь мах өгсөн ч болно, хэрэв мөнгөний оронд хямдхан мах өгвөл сайн байна хэмээн *******ид хэлсэн бөгөөд зээл авахад махны бизнес эрхэлдэг гэдгээ нотлох зорилгоор махны үнэ хэмээн шилжүүлсэн. Хариуцагч нь мөнгөний оронд адуу шилжүүлэн өгсөн гэж хэлдэг боловч ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзлаа нотлож чадаагүй. Хариуцагчийг мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад шүүгч ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй, гэрээний дагуу мөнгө, эд хөрөнгө шилжүүлээгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар дагуу мөнгө, эд хөрөнгө шилжсэнээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Нэхэмжлэгч нь хариуцагч *******ид мөнгө шилжүүлэхдээ *******гийн даалгаврыг биелүүлж байна хэмээн ойлгож байсан. *******н *******оос 1 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг Баянзүрх дүүргийн шүүх "******* нь нэхэмжлэх эрхгүй" гэж шийдвэрлэжээ. Шүүх уг шийдвэрт *******ийг нэхэмжлэх эрхтэй талаар тусгаагүй гэх дүгнэлт гаргаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай талаас нь үнэлэх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үүргээ биелүүлээгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч татгалзлаа нотлоогүй байхад шүүгч ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчмыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд өөрөө хариуцагчийн өмнөөс нотлох үүргийг хэрэгжүүлж талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн. Шүүгч өөрийн үзэмжээр аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхгүй байх, хууль дээдлэх, хуульд захирагдах, хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмуудыг баримтлах үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *******ид 1 000 000 төгрөг шилжүүлсэн тул бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч нь 1 000 000 төгрөг зээлж аваагүй, махны үнэд авсан гэж тус тус мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1922 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч *******оос хариуцагч *******ид 1 000 000 төгрөг зээлдүүлсэн гэх үйл баримтыг шууд нотлохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч *******ийн ******* тоот дансанд 1 000 000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны орлогын баримт хэрэгт авагдсан байх ба гүйлгээний утгыг махны үнэ гэж бичсэн байх тул баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид 1 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг ба шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзэхэд тэрээр мөн өдрөөс 3 жилийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах тухай Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс хугацааг сэргээх боломжгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/01265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
А.МӨНХЗУЛ