Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 498

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Н.Ням-Очир,

иргэдийн төлөөлөгч Г.Номинчимэг,

шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Э.Г,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шинжээч Ө.Сарангэрэл нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____ овогт С-н Ц-т холбогдох эрүүгийн ______________ тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 1-3б тоот хашаанд байх нийтийн байрны 07 тоот өрөөнд иргэн М.Бийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр талийгаач 10 цагийн үед манайд орж ирсэн. Эхнэр бид  хоёр хоол хийж идээд унтах гээд байж байсан. Утсаар ярьж хэлэлгүйгээр орж ирсэн. Орж ирэхдээ согтолттой байсан ба “төрсөн өдөр болж байна. “Ууж идье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ууж идмээргүй байна. Би маргааш ажилтай, чи одоо болно унтаж амар” гэж хэлсэн боловч миний үгийг тоогоогүй.  Тэгээд дэлгүүр гарч нэг том пиво, нэг шил Ерөөл архи авчирсан. Найзынх нь төрсөн өдөр болж байна. Нэг юм ууя гэхээр нь би пиво л ууя, архи уухгүй гэж хэлсэн. Ингээд талийгаач 100 гр Ерөөл архи уусан ба би пивыг бараг ганцаараа уусан. Тэгтэл талийгаач надад “охин надаас өнөөдөр утас нэхээд байсан. Чи нэг утас олоод өгчихөөч” гэхээр нь би “маргааш больё, одоо 23 цаг болсон байна хаанаасаа утас олж өгөх вэ” гэж хэлсэн. Гэтэл талийгаач “охиндоо утас аваачиж өгнө” гээд байхаар нь би найз охиныхоо утсыг 50.000 төгрөгөөр өгөөд, өөрөө утсаа ломбарднаас авчихъя гэж хэлсэн. Талийгаач  утас аваад “яг одоо утсаа охиндоо аваачиж өгнө” гээд байхаар нь “маргааш хүргэж өг. Одоо гадаа харанхуй болчихсон байна” гэхэд заавал аваачиж өгнө гээд байхаар нь би найз охиндоо “таксинд суулгаж өгчихөөд ирье” гэж хэлээд цуг гарсан. Гэтэл талийгаач “хоёулаа цуг  явъя” гэж хэлсэн. Би “найз охиноо ганцааранг нь үлдээсэн байгаа” гэхэд “чи яагаад миний төрсөн өдрөөр хачин зан гаргаад байгаа юм бэ” гэхээр нь “гэрт чинь хүргээд өгье” гэж хэлээд таксинд суусан. Такси гэрийнх нь гадаа очих боломжгүй хальтиргаатай байсан тул бид 2 доор буусан.  Би гэрийг нь мэддэггүй байсан ба анх удаа гэрт нь очсон. Гэрийнхээ гадаа очоод талийгаач надад “миний охины утсыг оруулаад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “би хадам ээжтэйгээ таарамж муутай байгаа, чи оруулаад өгчих” гээд гуйгаад байхаар нь би гэрт нь орсон. Намайг ороход хадам ээж, охин хоёр нь л байсан. Би “Бийн охин нь байна уу” гэхэд охин нь “би байна” гэсэн. Тэгэхээр нь “ааваас чинь утас өгүүлж байна” гээд утсыг нь өгөөд гарсан.

Талийгаач надаас “намайг гадаа байгаа гэж битгий хэлээрэй” гэж гуйсан юм. Намайг гарч ирэхэд талийгаач “гэрт хэн хэн байна” гэж асуухаар нь “хадам ээж, охин 2 чинь л байна. Эхнэр чинь алга байна. Одоо гэртээ ор” гэхэд “үгүй ээ би хадам ээжтэйгээ муудчихсан байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “харанхуй шөнө чи хаачих гээд байгаа юм бэ” гэхэд, “би танайд очоод хоноё” гэхээр нь би “за тэг тэг гээд хамт явсан. Зам халтиргаатай байсан болохоор талийгаач 2-3 удаа тархиараа савж унасан. Тэрийг нь би нэг их анзаараагүй.  Тэгтэл талийгаач “хөгшөөн намайг түшээрэй, эмч намайг толгойгоо доргиож болохгүй шүү гэж хэлсэн” гэхээр нь би сугадаад явсан. Баянхошууны Хөтлийн буудал дээр иртэл талийгаач “дахиад ганц  юм уучихмаар байна” гэсэн. Би “харанхуй шөнө хаанаасаа юм авч уух гээд байгаа юм бэ? одоо 01 цаг өнгөрч байна” гэж хэлэхэд “би архи зардаг газрыг мэднэ” гэсэн. Ингээд нэг цагаан дэлгүүрийн цонхоор нэг шил архи, нэг том ундаатай авсан ба  такси барьж манайд ирсэн. Гэрт ороод архиа задалж талийгаачид нэг хийж өгөхөд уучихаад надад хийж өгөхөөр нь “би маргааш өглөө ажилтай, уухгүй” гэж хэлсэн.

Талийгаачид архинаас нь 2-3 удаа хийж өгчихөөд “одоо болноо, унтаж амар, маргааш өглөө уугаарай” гээд архийг нь далд хийсэн. Бид хоёр архиа ууж байхдаа яриа өрнүүлсэн ба  “урд шөнө Ад зодуулсан толгой өвдөөд байна гээд дагзаа надад харуулсан. Юунаас болоо вэ гэхэд “жаахан хар буруу санасан юм шиг байна лээ” гэж хэлсэн. Талийгаачийн дагз нь хавдартай, баруун хөмсөгнийх нь дээр шалбарсан байсан. Би найз охинтойгоо унтаж байтал талийгаач засаж өгсөн орон дээр хөрвөөгөөд, тийчлээд унтаж чадахгүй байсан ба “яасан бэ” гэтэл толгой өвдөөд байна гэсэн. Би түргэн дуудъя гэж бодоод 00-н өрөө рүү орчихоод гараад иртэл талийгаач үлдсэн архиа гаргаад ирчихсэн уугаад сууж байсан. Би архиа уух гээд худлаа толгой өвдлөө гэж хэлсэн юм байна, ууж байгаад тасарч унаад унтана биз гэж бодоод хэвтсэн. Ингээд хэвтэж байтал эхнэр маань орилоод чарлаад босоод ирэхээр нь би яасан бэ? юу болов гэхэд “Б  чинь хажуугаар орж ирж унтах гээд, хөл гарнаас татаад байна” гэж хэлсэн. Би уурлаад “чамайг унт гэж хэлээ биз дээ, түрүүнээс хойш хүний үгэнд орохгүй юм гэхэд “чи муу барьж идэх нээ битгий солиор, ална”  гээд байхаар нь би уураа барьж дийлэлгүй нүүр рүү нь нэг удаа цохисон. Толгой тус газарт нь 2 удаа өшиглөсөн. Гэтэл найз охин “чи болио” гээд намайг салгасан. Тэр үед талийгаач доошоо хараад хэвтэж байсан ба түүнийг эргүүлтэл хамарнаас нь цус гарчихсан байсан тул найз охиноороо түмпэнд  ус хийлгэж авчруулаад цусыг нь угааж цэвэрлээд арай гэж цусыг нь 00 цаас  хийж тогтоож өгсөн.  Тэгээд гайгүй юу гэж асуухад гайгүй гэснээ “яагаад чи намайг зодож байгаа юм бэ?” гэхээр нь “чи өөрөө яагаад хүний үгэнд орохгүй байгаа юм бэ? одоо унтаж амар” гэж хэлээд хэвтүүлсэн. Дотор давчдаад байхаар нь тамхи авахаар гарахдаа найз охиныгоо дагуулаад гарсан. Ганцаараа гарвал бас найз охиныг минь оролдоод унах юм болов уу гэж бодоод цуг гарсан. ТҮЦ-нээс тамхи аваад явж байх замд найз охин маань “яагаад согтуу хүмүүс гэрт цуглуулаад байдаг юм бэ” гэхээр нь би “нийтийн байраа сольё өөр газар очиж амьдаръя” гэж хэлсэн. Ингээд гэртээ ортол талийгаач хувцасаа өмсчихсөн зогсож байхаар нь “хаачих нь вэ? гэхэд гэртээ харьлаа, явлаа гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ? хаа нэг газар хөлдөж үхэх гэж байгаа юм. “Одоо унтаж амар” гээд унтуулсан.

Тэгээд дахиад толгой өвдөөд байна гээд тийчигнээд байхаар нь найз охиноосоо өвчин намдаах диклоденк гэдэг эм авч уулгаад унтуулсан. Талийгаач доошоо хараад хэвтсэн байхаар нь би түргэн дуудах уу гэж асуухад “яах юм бэ? гэж хэлсэн. Ингээд унтаад маргааш өглөө 10 цагт утас дуугараад би сэрсэн. Гэтэл ажлаас 8 удаа залгасан байсан. Намайг босоход талийгаач доошоо харсан байхаар нь яарч сандраад найз охиндоо босохоор нь явуулчихаарай гээд шууд ажил руугаа 10 цаг 20 минут болж байхад гараад 10 цаг 40 минут болж байхад ажил дээрээ очсон. Гэтэл утас дуугарсан чинь найз охин уйлаад утсаар ярьсан. Юу болов яав гэтэл Б сэрэхгүй, босохгүй байна шүү дээ гээд уйлаад байсан.  Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ сэрэлгүй яадаг юм сайн дуудаа гэхэд сэрэхгүй байна гээд уйлаад байхаар нь би за за ажлаасаа чөлөө аваад очлоо гэж хэлсэн. Ингээд ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэхэд талийгаач доошоо харсан байдалтай амьсгалахгүй байхаар нь эргүүлтэл нэг л эвгүй болоод явчихаар нь сандарсандаа 103 руу залгаад хүн энд үхэх гэж байх шиг байнаа гэж хэлэхэд ямархуу байдалтай байна гэхээр нь амьсгалахгүй байна гэж хэлсэн. Би сандарсандаа анхны тусламж үзүүлмээр байна яах уу? гэхэд 5 минутын дараа очно гэж хэлсэн. Ингээд шууд 102 дуудсан. Түрүүлж түргэн ирсэн. Ирж үзээд нас бараад 2 цаг болсон байна гэж хэлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э мэдүүлэхдээ:

“...Би аав, ээж, ах, дүү нарыгаа төлөөлж оролцож байна. Манай ахыг биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодсонд үнэхээр их гомдолтой байна...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ө.Сарангэрэл мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цагт хэргийн газарт очсон. Цогцсыг хөргөж байгаад 16 цаг 50 минутаас 17 цагийн орчимд задлан шинжилгээ хийсэн. 16 цаг 50 минутаас урагш бодоход 09 цагаас 10 цаг 50 минутын үед нас барсан байх боломжтой. Өглөөгүүр нас барсан. Тархины хатуу хальсан доорх зулай чамархайн цусан хураа байгаа. Эд эсийн шинжээчээр цагийн зураглалыг тогтоолгосон. Энэ цагийн зураглалаар. Уг цусан бүлэн нь улаан эсийн хэлбэрээ хадгалсан, зарим хэсэгт улаан эсүүд наалдсан, нитрофилүүд нэвчдэстэй, сийвэн ихээр тунасан гэж цусан хурааныхаа цагийг ойролцоогоор гаргасан. Энэ нь эд эсийнх нь хувьд гаргаж байгаа. Уг зураглал дээр 12-18 цагийн зураглалтай гэсэн. Дээр нь би өөрийнхөө хийсэн задлан шинжилгээний цусан хурааны макро бичлэгийг харсан. Цусан хураа нь гарын аясаар миний бээлийг дагаж урсаж байсан. Шингэн цус ихтэй үүнийг хавтаст хэрэг дээр зургаар шингэн цус, бүлэгнэсэн цус хоёрыг ялгаад харуулсан байгаа. Шингэн цус болон цусны бүлэн  хоёрынхоо хэмжээг ялгачихсан байгаа. Уг цусан хураа нь тархины эдээ дараагүй, тархийг хавагнуулчихсан, тархи хэлбэр дүрсээ бүрэн хадгалсан ийм шинжтэй байсан. Өөрийн задлан шинжилгээний макро болон цусан хурааны бүлэнгийн эд эсийн шинжилгээгээр цагийн зураглал гаргасан байгаа. Шинжээч: Цагийг тооцохдоо яг л гэмтэл авсан цагийг тооцоолж 02-04 цагийн хооронд гэж гаргасан.

Талийгаачид байсан хуучин гэмтлүүд нь цус хуралт, зулгаралт байсан. Мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, нидрэгдэх, үрэгдэх үед үүссэн. Зарим шарх нь тавалсан байсан. Хуучин гэмтэл бол 3 хоногоос дээшээ байна. Цусанд 3.2 хувийн спирт илэрэх нь онолын хувьд хүнд зэргийн согтолт байдаг ба ухамсарт ухаан, үйлдэл хийх боломжгүй гэдэг. Яг судалгаагаар 5,6,7 фромиллтэй хүмүүс ухамсарт үйлдэлтэй, үйлдэл хийх чадвартай байдаг. Энэ нь тухайн хүний цусан дахь спиртийг задлах чадвар, ферментүүдийн агууламж, тухайн хүний бие бялдар, булчингийн хөгжил, ходоодны агууламж, уусан идсэн зүйлийн хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байдаг. Яг тэр тодорхой цаг хугацааг нарийвчлан яг тэдэн цаг тэдэн минутад нас барсан гэж хэлэх боломжгүй. Дүгнэлтэнд дурьдсан 90 грмм цусан бүлэн нь 80 мл цусан хураа нь ямар цаг хугацаа нь харилцан адилгүй. Хатуу хальсан доорхи гэдэг маань маш олон төрлийн судаснууд байгаа баруун зулай, чамархайн хэсгийн судаснууд гэмтсэн...” гэх мэдүүлэг,

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Цын өгсөн:

            “...2017 оны 12-р сарын 17-ны оройн 22 цаг 30 минутын үед өмнө нь хамт ажиллаж байгаад танилцсан Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, дунд зэргийн согтолттой манай гэрт ганцаараа ирсэн. Б манай гэрт орж ирээд надад 20.000 төгрөг өгсөн. Би “ямар учиртай мөнгө юм” гэж асуухад “би суугаад ирсэн юм, жолооч нь задлахгүй байна, чи 2.000 төгрөг өгчих, 10.000 төгрөгөөр эхнэртээ юм аваад өгчих, чи гар утас хэр сайн мэдэх вэ, би таксины жолоочоос гар утас худалдаж авах гэж байгаа юм, чи хамт гараад тэр утсыг нь хараадах" гэж хэлсэн. Тэгээд Б бид 2 хамт манай гэрээс гараад таксины жолоочийн үзүүлсэн гар утсыг харахад дэлгэц нь хагарчихсан байхаар нь “аваад хэрэггүй, дэлгэцний засвар хийхэд мөнгө орох байх” гэж хэлээд таксины жолоочид 2.000 төгрөг өгөөд явуулсан. Харин Б бид 2 хамт нийтийн байрны зүүн талд нь байрлах “Баян-Эрдэнэ” дэлгүүрт ороод 8.000 төгрөгийн үнэтэй 2 литрийн савалгаатай пиво 1 ширхэг, 1 шил 100 гр савалгаатай “Ерөөл” архи аваад оройн 22 цаг 50 минутын орчим гэр лүү орсон. Гэрт ороод 10.000 төгрөгийг эхнэр Тд өгсөн. Гэрт ороод 100 гр архийг Б ганцаараа уусан. Харин Т бид 2 пиво хувааж уусан. Т 250 гр шаазан аягаар 2 удаа уусан. Үлдсэнийг нь би ганцаараа уусан. Ууж байх явцдаа Б “манай охин хэд хоногийн өмнө гар утсаа хаячихсан, уйлаад байна, охиндоо гар утас авч өгөх гэсэн юм, өнөөдөр заавал охиндоо гар утас авч өгмөөр байна” гэж хэлсэн. Би Бид “орой болчихсон байхад одоо хаанаас гар утас олдог юм, хамаг юм хаачихсан байгаа” гэж хэлэхэд Б “үгүй ээ, би заавал өнөөдөр охиндоо гар утас авч өгмөөр байна” гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэрийн барьж байсан Самсунг Эс-1 Трейнд маркийн гар утсыг харчихаад “энэ гар утсаа зарчих" гээд бид 2-оос гуйгаад байсан. Эхэндээ эхнэр бид 2 “зарахгүй” гэж хэлж байхад Б “өгчих, зарчих, үнээ хэл” гээд гуйгаад, шалаад байсан. Тэгээд гуйгаад байсан болохоор эхнэр бид 2 ярилцаж байгаад 50.000 төгрөгийн үнэтэй зарахаар болоод сим картаа аваад гар утсаа Бид өгсөн. Тэгсэн Б утсаа авчихаад “Баянхошуу явъя, одоо охиндоо гар утсыг нь аваачиж өгнө, хамт явья” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ “Бийг таксинд суулгаад ирье” гэж хэлчихээд Бтой хамт гарсан. Тэгсэн гадаа гарч ирээд таксинд суулгаж өгөх гээд зогсож байхад Б “хамт явья, очсон таксигаар чи буцаад суугаад ирье ,таксины мөнгийг нь би өгнө” гэж хэлсээр байгаад хамт таксинд сууж явахаар болсон. Оройн 00 цаг өнгөрч байхад Б бид 2 хамт нийтийн байрны урд талын замаас таксинд суугаад Энхбаярын замаар хойшоо Баянхошуу руу явж байх замд хаах гэж байсан дэлгүүрийн гадна зогсож, дэлгүүрээс Б 10.000 төгрөгийн үнэтэй боодолтой бэлэг аваад худалдаж авсан гар утсаа бэлгэн дотор хийгээд гарах гэж байхад Б “пиво авна” гэсэн. Би “хэрэггүй одоо гэртээ харих гэж байж” гэж хэлсэн чинь Б “зүгээр лаазтай пиво авья” гэж хэлээд 2 ширхэг лаазтай пиво авсан. Тэгээд таксиндаа суугаад Баянхошууны Хөтөл гэх газарт очсон. Б бид 2 таксинаас буугаад замынхаа хойшоо нилээд дээшээ өгсөж алхаж эхнэр хүүхдийнх нь байгаа газарт очсон. Тэгсэн Б “би орохгүй, чи оруулаад өгчих, би яаж ийм царайтай орох юм, чи ааваас чинь өгч байна, дотор нь гар утас байгаа шүү гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би оруулаад охин Хонгорзулд нь “ааваас чинь өгч байна” гэж хэлээд бэлгийг нь өгсөн. Намайг ороход хадам ээж нь охинтой нь хамт байсан. Тэгээд би гарч ирээд Бид “чи орохгүй юм уу” гэж хэлсэн чинь Б “орохгүй, танайд очоод хоноё, 2-лаа дэлгүүрээс архи аваад танай очъё, би энд амьдардаг юм чинь хаана архи зардаг талаар ;мэднэ” гэж хэлээд намайг дагуулаад доошоогоо Хөтөл рүү алхаж байх замдаа хаалттай байсан дэлгүүрийн цонхоор 1 шил 0.5 гр архи, түмний ундаатай хамт авсан. Тэгээд такси бариад шөнө 01 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн. Гэрийн гадна ирэхэд манай эхнэр Т гэрийн гадна хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид 3 хамт манай гэр рүү орсон. Би гэрт ирээд үлдсэн пиво уух гэхэд байхгүй болсон байсан. Тэгэхээр нь авсан 1 шил 0.5 гр архинаас жижиг шилэн аягаар Б бид 2 хүний 2 удаа хийж уугаад үлдсэн бараг 300 гр архийг нь “өглөө уугаарай” гэж хэлээд хураасан. Тэгээд Бид газарт ор засаж өгөөд хэвтүүлсэн. Эхнэр бид 2 орондоо ороод хэвтсэн. Тэр үед 02 цаг болж байсан байх. Тэгсэн орондоо хэвтсэн чинь Б унтахгүй юм түжигнүүлээд байсан. Тэгэхээр нь би босоод гэрэл асаагаад харсан чинь Бийн хөлд нь скоч наалдчихсан байхаар нь тэр скочийг нь аваад би 00 өрөө рүү орсон. Бие засчихаад гараад ирсэн чинь Б нөгөө хураасан архийг гаргаж ирчихсэн, манай эхнэрээр аягалуулаад уух гээд сууж байсан. Би ор руугаа ороод Бид “би маргааш өглөө ажилтай, унтаж амармаар байна, чи унталдаа, ямар хэцүү юм бэ, архиа маргааш бололдоо” гэж хэлээд уурандаа буруу тийшээ хараад хэвтсэн. Тэр үед манай эхнэр миний хажуугаар ороод хэвтэж байсан. Тэгсэн удалгүй манай эхнэр уурлаад “цаашаа болооч, унтаж амармаар байна” гэж хэлээд Бийг хөлөөрөө жийгээд байсан. Тэр үед нь би эргэж хараад “яасан бэ, яагаад байгаа юм” гэж асуусан чинь манай эхнэр “энэ чинь хажуугаар орох гээд байна, хажуунаас татаад байна, хажууд наалдаад байна, пизда чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод уурандаа баруун гараараа Бийн нүүрний зүүн хэсэгт цохисон. Тэр үед Б нүүрээ дараад хойшоо унасан. Тэгэхээр нь Бийн толгойн дээрээс нь 2 удаа дэвссэн. Тэр үед эхнэр хажуунаас намайг “болиоч хүн аллаа” гэж хэлээд салгасан. Тэгээд Бийг босгоод дээш нь харуулсан чинь Бийн хамарнаас нь цус гарч байсан. Би сандраад 00 цаасаар цусыг нь арчихад цус нь тогтохгүй байсан. Тэгэхээр нь эхнэрийг “савтай ус аваад ир” гэж хэлж авчруулаад нүүрнийх нь цусыг угааж цэвэрлэсэн. Тэгээд хамарных нь цус гарч байсан нүхэнд 00 цаас хийсэн. Б “яаж байгаа юм бэ, яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би Бид “түрүүнээс хойш чамд зөндөө хэллээ шүү дээ, унтаж амармаар байна гэж зөндөө хэлсэн биздээ, яагаад эхнэр оролдоод байгаа юм” гэж хэлээд орилсон. Тэгсэн Б үг дуугарахгүй зүгээр хэвтээд өгсөн. Тэр үед миний нойр сэргэчихээд унтаж чадахгүй байхаар нь цаг харсан чинь бараг 04 цаг болж байсан. Тэгээд Бид “тамхинд гарчихаад ирье, чи унтаж бай” гэж хэлээд эхнэрийгээ дагуулаад гарсан. Тэгээд Өргөө кино театрын хойд талд байдаг ТҮЦ-нээс 1 хайрцаг тамхи аваад буцаад гэр рүү явж байхад манай эхнэр “яах гэж согтуу хүмүүс гэрт цуглуулаад байгаа юм, 2-лаа байраа солъё” гэж уурлаад байсан. Тэгээд гэртээ орсон чинь Б гадуур хувцсаа өмсчихөөд “явлаа” гэж хэлж байсан. Би Бид “эндээ унт, энд тэнд явж байгаад хөлдөөд үхчихвэл яах юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Б гадуур куртикээ тайлаад хувцастайгаа газар зассан ор руу хэвтсэн. Манай эхнэр Бийн дээрээс нь хөнжил тавьж өгсөн. Би гэртээ ороод эхнэртэйгээ маргалдсан. Манай эхнэр “гэртээ архичид цуглууллаа” гээд уурлаад байсан юм. Тэгээд эхнэртэйгээ гайгүй эвлэрээд орондоо ороод хэвтсэн. Тэгсэн Б унтахгүй хөрвөөгөөд, ийш тийшээ өнхрөөд байсан. Би Боос “яасан, зүгээр үү” гэж асуухад Б “толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт байсан 400-тай Диклоденк эмийг Бид өгсөн. Тэгсэн 5-10 минутын дараа Бийн хөдөлгөөн нь багасаад, чанга чанга хурхираад унтаад байсан. Эхнэр бид 2 хурхирч байгаа чимээнд нь унтаж чадахгүй хэвтэж байгаад 05 цагийн орчим унтсан. Тэгээд өглөө 10 цагийн үед манай ажлын залуу миний утасруу залгахад нь би сэрсэн. Тэгээд сэрээд утсаа харсан чинь 10 цаг өнгөрчихсөн, ажлаас 8 удаа залгачихсан байсан. Би хувцсаа өмсөөд Бийг сэрээх гэснээ болиод эхнэртээ “сэрэхээр нь явуулаарай” гэж хэлээд гэрээс гарч явсан. Намайг гэрээс гарах үед Б доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би Бийн нуруун дээр нь гараараа дарж үзэхэд амьсгалаад, хөдлөөд байгаа юм шиг санагдсан. Би ямар нэгэн зүйл бодоогүй, тоогоогүй гэрээс гарч явсан юм. Ажил дээрээ 10 цаг 40 минутын үед ирээд байж байхад эхнэр надруу залгаад уйлаад байсан. Би Бийг бас эхнэрийг оролдоод байгаа юм байх гэж бодоод “яасан бэ” гэж асуусан чинь манай эхнэр “Б ах сэрэхгүй байна” гэж хэлээд уйлаад байсан. Би “юу гэсэн үг юм, сайн сэрээгээд үзээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь ажлынхаа ахлахад хэлчихээд чөлөө аваад гэртээ 11 цагийн үед ирсэн. Гэртээ ирэхэд эхнэр Б 2 байсан. Б сэрэхгүй, бие нь хөрчихсөн, амьсгалахгүй байсан. Тэгээд өөрийнхөө утасны дугаараар 103, 102-руу залгаж “хүн нас барчихсан юм шиг байна, хурдан ирээрэй” гэж дуудлага өгсөн. Бийг нас барсан гэж бодохгүй, өөртөө итгэхгүй байсан. Тэгээд эхэлж түргэн тусламж ирээд Бийг “нас бараад 2 цаг болчихсон байна” гэж хэлсэн. Тэгсэн ардаас нь цагдаа нар орж ирсэн. Би Бийг санаатай ална гэж бодоогүй. Би ийм зүйл болно гэж огт бодоогүй. Би найзыгаа алдсандаа маш их харамсаж байна. Б өмнө нь манай гэрт сар болгон 1-ээс 2 удаа заавал ирдэг. Ирэх болгондоо дандаа согтуу ирдэг. Тэр болгонд Бийг өмнө нь хамт ажилладаг байсан болохоор, найз нөхөд шиг байдаг юм даа гэж бодоод гэрээсээ хөөлгүй гэртээ хонуулдаг байсан юм. Би гэрийнхээ хаалганы дурангаар харалгүй хаалгаа онгойлгосон юм. Хэрэв Б утсаар яриад ирсэн бол, би хаалганыхаа дурангаар харсан бол гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байх байсан. Бийн биеийн байдал нь хүнд байгаа талаар мэдээгүй юм. Гадуур хувцсаа өмсөөд босоод явах гээд байсан болохоор Бийн биеийн байдал нь зүгээр байгаа юм байна гэж бодож байсан. Хэрэв Бийн биеийн байдал муу байгааг мэдсэн бол эмнэлгийн байгууллагад хандах байсан.

Би эхлээд өөрийн баруун гараар Бийн нүүр рүү 1 удаа цохисон. Тэр үед Б хажуу талруу унаад, нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн. Тэр үед нь би толгойны хойд дагз хэсэг рүү 2 удаа дэвссэн. Би тэр үед хөл нүцгэн байсан. Бийг цохих үедээ ямар нэгэн эд зүйл ашиглаагүй. Намайг “маргааш ажилтай” гэж дахин дахин хэлээд байхад унтахгүй байсан. Тэрэнд нь уур их хүрсэн. Мөн 00-н өрөө орчихоод ирэхэд хураасан архийг гаргаж ирээд дахиж уугаад, мөн манай эхнэрээр аягалуулаад уугаад байхад нь бас уур хүрч байсан. Хэвтэж, байхад манай эхнэрийг татаад, оролдоод байхаар нь тэсэлгүй, сануулга болгох гэж цохих болсон юм. Бийг санаатайгаар алах гэж цохиж зодоогүй. Б манай гэрт ирэх үед Бийн баруун хөмсөгний дээд хэсэгт бага зэрэг халцарсан байдалтай хавдсан, дагз хэсэг нь хавдсан байсан. Б 1 шил 0.5 гр архи хувааж ууж байх үедээ надад “миний толгой өвдөөд байна, хамт ажиллаж байсан Шаактай зодолдсон” гэж хэлж байсан. Мөн толгойны арын дагз хэсгээр надаар бариулж байсан. Тэр үед би Бийн дагз хэсэг нь хавдсан байсан талаар мэдсэн юм. Би Боос хэзээ, хаана зодолдсон талаар асуугаагүй болохоор мэдэхгүй байна. Би энэ талаар нээх тоолгүй, лавлаж асуугаагүй юм. Миний хувьд найзыгаа нас барсан гэдэгт гайхаж байна, би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, толгойд их хэмжээний цус хурсан гэсэн дүгнэлт гарсан байсан, тийм их хэмжээний цус хурахаар хэмжээний гэмтэл учруулаагүй гэж үзэж байна, тухайн үед манай найз охиныг татсан гэхдээ би согтуудаа ийм зүйл гаргасан гэж бодож байна. Би найзыгаа аль болох архи дарс уулгахгүй байхыг хичээдэг байсан. Миний хувьд хэрэгт шалгагдаж байх хугацаандаа батлан даалтанд гарч шалгуулмаар байна, би хүний аминд хүрээгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 111-113, 116-122/,  

 

            Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын өгсөн:

            “...Би төрсөн ах М.Бийг нас барсан талаар цагдаагийн байгууллагаас хэлэхээр нь мэдсэн. Би талийгаач ахтайгаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны үеэр манайд Багануурт ирээд тэр өдрөө явсан, би он сар өдрийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан Багануур дүүрэгт ажил хийж байгаа гэж надад хэлсэн. Түүнээс хойш уулзаж холбоо бариагүй, манайд ирсэн өдрийг нь би санахгүй байна. Манай ахын овгийг буруу бичсэнээс болоод бид хоёрын овог өөрөөр бичигддэг. 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой манай гэрт 20:00 цаг өнгөрч байхад орж ирээд танайд хононо гээд цай хоол идээд сууж байтал, 30-40 минут болсон байх гэтэл гар утас нь дуугараад хүнтэй утсаар ярьснаа “өө ах нь Багануурын задгайд айлын хашаанд очиж машин засаж өгөхөөр боллоо” гэж хэлээд гарахдаа ахыгаа хүргээд өг гэж хэлэхээр нь би машинаа тавьчихсан гэж хэлтэл өөрөө явган алхаад явсан. М.Б ахыг гарч явснаас нь хойш би өөрөө гадагшаа гарах ажил гараад машинаа очиж асаагаад гадуур явж байтал Багануурын төвөөс зүүн тийш Ахиц гэдэг хүнсний дэлгүүрийн гадаа харанхуйд хоёр хүн гар өргөхөөр нь зогстол талийгаач ах маань нэг танихгүй хүнтэй хамт зогсож байсан ба “Хэрлэн” худалдааны төвийн гадаа очиж Улаанбаатар хотоос ирэх автобус тосож машины сэлбэг аваад буцаад “Ахиц” хүнсний дэлгүүрийн гадаа хүргүүлээд буусан.

Талийгаач ах маань автобус тосоод буцаад “Ахиц” хүнсний дэлгүүр рүү хүргүүлэх замдаа нөгөө залуутайгаа хоорондоо юм яриад явж байсан ба ахтай хамт явсан залуу нь ахаас “чи юм задлаад сольж чадах уу” гэж асуухад нь талийгаач ах “чадна чадна, амархан маргааш өдөр нь дулаан гражид оруулж байгаад засчихна” гэж байсан. Тэгээд би тэр хоёрыг “Ахиц” дэлгүүрийн гадаа буулгаж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 23-27х/,

           

            Мөрдөн байцаалтад гэрч Ж.Өын өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17:30 минутын үед талийгаачийн төрсөн дүү Лхагвадуламаас фэйсбүүкээр мессеж ирсэн хартал залга гээд нэг утасны дугаар явуулсан байхаар нь тэр дугаар руу залгатал талийгаачийн төрсөн эгч Наранчимэг нь утас авч ярьсан тэгтэл “Б өнгөрчихөөд байна, тэгээд эгч нь хотод ирчихсэн байна” гэж надад хэлэхээр нь “ямар сонин юм бэ саяхан надтай холбогдож ярьсан” гэж хэлтэл Наранчимэг эгч хэзээ ярьсан бэ гэж асуухаар нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр холбогдож ярьсан гэж хэлсэн. Талийгаач Б над руу 2017 оны 12 дугаар сарын 16-ны орой 20 цаг 10 минутын үед залгаад “миний толгой өвдөөд байна, миний даралт ихэссэн юм шиг байна, толгой хөдөлсөн ч байж магадгүй, миний толгой өвдөөд болдоггүй толгойгоо бариулах гэсэн юм 15,000 төгрөг зээлээч, би мөнгөтэй болохоороо өгье” гэж надад хэлэхээр нь би “үнэн юм юу яриад байгаа юм бэ” гэж асуутал Б “тиймээ тийм миний толгой өвдөөд байгаа юм би маргааш өглөө мөнгөтэй болохоороо өгчихнө” гэхээр нь би дансаа явуулчих гэж хэлээд мессежээр дансыг нь автал Соёлмаа гэсэн 5039211105 дугаарын данс над руу мессежээр явуулахаар нь ирүүлсэн данс руу нь 15.000 төгрөг өөрийнхөө Хаан банкинд эзэмшдэг 5020434369 дугаарын данснаас 20 цаг 43 минутанд явуулсан.

Мөн өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өглөө над руу бас залгаад мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь мөнгө шилжүүлсэн. Тэгэхэд яг энэ 5039211105 гэсэн Хаан банкны Соёлмаагийн данс руу шилжүүлж авч байсан. Талийгаач М.Б бид хоёр 2007 оноос хойш хамт амьдарч 2009 онд охинтой болсон манай охин одоо 8 настай, М.Б бид хоёр 2015 оны 07 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон тухайн үед шүүхийн шийдвэр гарч гэр бүл цуцлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 28-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Л-н өгсөн:

“...Миний хувьд хэргийн талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд автомашин засах гээд оччихсон байхад миний өөрийн 89804442 дугаарын утас руу 80005866 дугаарын утаснаас “Амрыг эрье, би Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Н гэж хүн байна “Та сэтгэлээ бариараа Б гэх хүнийг таних уу, таныг төрсөн ах нь гэсэн яаралтай ирж уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөө байсан учраас төрсөн дүү Эрдэнэбаатарын утасны дугаарыг өгсөн. Миний дүү Эрдэнэбаатар Багануурт Улаанбаатар хоттой ойрхон байсан. Ингээд би ах, дүү нартайгаа байн байн утасдаж юу болсон талаар асуухад Б дүү минь бусдад зодуулан нас барсан байна" гэж хэлсэн.

Миний эцэг, эх 1980 онд гэр бүл болсон гэдэг. Манайх Төв аймгийн Баяндэлгэр суманд хөдөө малтай айл байсан. Бид эцэг эхээс долуулаа бөгөөд хамгийн том эгч минь дагавар бөгөөд би хамгийн том ах нь юм. Миний дүү М.Б нь Төв аймгийн Бын сумын эмнэлэгт 1983 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 31-32х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Н-н өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн энэ нийтийн байранд түрээсээр амьдрах болсон. Энд амьдарсаар ажиглахад манай өөдөөс харсан 7 тоотод эрэгтэй, эмэгтэй 2 хүн амдардаг байсан ч нэг удаа л харж байсан. 2017 оны 12 дугаар сарын 17-нд өглөөнөөс 21 цаг хүртэл гэртээ юм оёод байж байгаад айл руу зочилж яваад шөнө 00 цаг өнгөрч байхад эргэж ирсэн. Ирээд шууд унтаад өгсөн. Миний хувьд гэрт байхдаа ямар нэгэн сэжигтэй чимээ сонсогдоогүй, 7 тоотод гаднаас хүн ирж орж гарч байгааг ч анзаарч мэдээгүй. Харин өглөө 09 цагийн үед эмнэлэг рүү хоол хүргэхээр гарахад 7 тоотын залуу эмэгтэйгээ тэвэрч уйлаад нийтийн байрны гадаа зогсож байхаар нь гайхаад л өнгөрсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.А-ы өгсөн:

“...Би эхнэр Байгалмаагийн хамт 2017 оны 9 сараас хойш БГД-н 10-р хорооны Зүүн нарангийн 1-03-б тоотод байрлаж амьдарч байгаа. ...2017 оны 12 дугаар сарын 17-ны 00:00 цагийн үед намайг гадаа үүдэнд гал түлж байхад 07 тоотод амьдардаг залуу нийтийн байр руу ганцаараа орж ирж байгаа харагдсан ба тухайн үед намайг гал түлж байхад 07 тоотын эмэгтэй над дээр хүрч ирээд ахаа манай нөхөр ажлаасаа ирдэггүй та надад ганц тамхи өгөөч гэхэд нь би гэрт байгаа манайх руу ороод авахгүй юу гэсэн чинь нөгөө охин за манай нөхөр ирчихлээ яахын яахын гээд байр руу нөхөртэйгөө хамт яваад орсон юм. Өөр гаднаас хүн амьтан орсныг би анзаараагүй. Тэгээд 01 цагт нүүрсээ хийчихээд гэртээ эхнэртэйгээ амарсан ба шөнө дунд хажуугийн 07 тоотод болон коридорт ямар нэгэн маргаан зодооны дуу чимээ сонсогдоогүй....” гэх мэдүүлэг /1-р хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ты өгсөн:

“...Би С-н Цтай 2017 оны 7-р сарын 31-ний өдөр танилцаад хамтран амьдарч эхэлсэн. 2017 оны 12-р сарын 17-ны өдөр нөхөр Ц бид 2 гэртээ амарч байсан. Орой 22 цагийн үед нөхөр бид 2 хоолоо хийгээд сууж байсан чинь гэрийн хаалга тогшсон. Тэгээд манай нөхөр хаалга онгойлгож өгсөн чинь цаанаас нь Б нилээн согтуу байдалтай орж ирсэн. Б “гадаа такси хүлээлгэж байгаа, би өөрийнхөө гар утсыг зараад охиндоо гар утас худалдан авч өгөх гэсэн юм, таксины жолооч гар утас зарна гээд байна чи гар утас мэднэ биз дээ, тэр гар утсыг хараад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Бтой хамт гэрээс гарч явсан. 10 орчим минутын дараа манай нөхөр Бтой хамт орж ирсэн. Орж ирэхдээ 2 литрийн савалгаатай том пиво, 1 шил 100 граммын савалгаатай жижиг архитай орж ирсэн Б өмнө нь манай гэрт олон удаа согтуу ирдэг байсан. Ирэх болгондоо дандаа тийм жижигхэн шилтэй архи авч уудаг юм. Тэгээд Б тэр жижигхэн шилтэй архиа ганцаараа уусан. Харин том савтай пивоноос Б 250 гр савалгаатай шилэн вакалаар 1 удаа уусан. Үлдсэн пивог нөхөр бид 2 хувааж уусан. Тэр үед Б миний барьж байсан Самсунг Эс-1 Трейд гар утсыг охиндоо худалдан авч өгмөөр байна гэж хэлсэн. Тэгээд ярилцаж байгаад 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн Б гаднаас орж ирэхдээ надад 10.000 төгрөг өгсөн. Тэгээд миний хийсэн хоолыг идчихээд сууж байхад Б “одоо охиндоо гар утсыг нь аваачиж өгнө” гэж хэлсэн. Манай нөхөр “Бийг таксинд суулгаад ирье” гэж хэлээд хамт гарсан. Яг гарах үед би цаг харахад 00 цаг болж байсан. Тэгсэн манай нөхөр орж ирэхгүй удаад байхаар нь ардаас нь гарахад гадаа манай нөхөр, Б нар байхгүй байсан. Тэгээд буцаж гэрлүүгээ ороод 30-40 минутын дараа дахиж гэрээс гараад харсан чинь бас ирээгүй байсан. Тэр үед нийтийн байрны галч ах гал түлээд зогсож байсан. Би галч ахаас тамхи асуугаад зогсож байхад хашааны гадна машин ирэх чимээ гарсан. Тэгээд хашаанаас гараад харсан чинь манай нөхөр Бтой хамт машинаас бууж ирсэн. Тэгээд гэрт орсон. Тэр 2 ирэхдээ 1 ширхэг том кола ундаа, 1 шил 0.5 гр архи аваад орж ирсэн. Б тэр архинаас бараг талыг нь ганцаараа уусан. Манай нөхөр бага зэрэг амссан. Би тэр архинаас огт уугаагүй. Манай нөхөр тэр архины үлдсэн хэсгийг хураагаад Бийг “одоо унт, цаг орой болсон байна, би өглөө эрт ажилтай, ямар ажилгүй байгаа биш” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 хамт гэрээс гарч Өргөө кино театрын хажуу талд байдаг Түүд нэртэй ломбарднаас очиж гар утсаа авсан. Тэгээд гэртээ ирсэн чинь Б “явна” гээд хувцсаа өмсөөд зогсож байсан. Манай нөхөр Бийг гадуур куртикийг нь тайлуулаад орлуу нь суулгасан. Тэгээд нөхөр бид 2 орондоо ороод хэвтсэн. Б газар засаж өгсөн гудсан дээр завилж суугаад “охиндоо гар утсыг нь аваад өгчихсөн, одоо баярлаж байгаа байхдаа” гээд өөртэйгээ яриад, үглээд байсан. Тэр үед нь манай нөхөр “ОО ороод тамхи татаад ороод ирье” гэж хэлээд орноос босоод гэрлээ асаагаад ОО-н өрөөрүү орсон. Тэр үед Б архи хураасан газар руу заагаад байсан. Би Боос “архи уух юм уу” гэж асуусан. Тэгсэн Б толгойгоо дохисон. Тэгээд би архи хураасан газраас архийг нь аваад Бид аягалж өгсөн. Тэр үед манай нөхөр 00 өрөөнөөс гарч ирээд “Б хөгшөөн би чамайг түрүүнээс хойш унт гээд зөндөө гуйлаа, би өглөө эрт ажилтай” гэж хэлээд орлуугаа орж хэвтсэн. Тэгээд би нөхрийнхөө хажуугаар ороод хэвтсэн. Тэгсэн намайг орон дээр хэвтэж байхад Б миний хэвтэж байсан ор руу мөлхөөд миний гарнаас бариад, орон дээр гарч миний хажуугаар хэвтээд байхаар нь би Бийн хөл рүү нь жийгээд “чи унтахгүй юм бол зайл" гэж хэлсэн. Тэгсэн Б орноос буугаад өөрт нь засаж өгсөн гудсан дээр завилж суугаад “унтахгүй гэсэн хүнийг яах юм, та нар намайг яах юм, амжихгүй шүү гэж хэлээд агсарч эхэлсэн.

Тэр үед манай нөхөр орноос босоод Бийн нүүр рүү цохисон. Тэгсэн Б нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн. Миний харснаар манай нөхөр Бийн дээрээс дэвсээд байсан. Тэр үед би орноосоо босоод Цыг салгаж болиулсан. Манай нөхөр Бийг дээш нь харуулаад хэвтүүлсэн чинь Бийн хамарнаас цус гарч байсан. Манай нөхөр 00-н цаас авчраад цусыг нь арчсан боловч цус нь тогтохгүй байсан. Би түмпэнд ус хийж өгсөн. Манай нөхөр Бийн нүүрний цусыг арчиж цэвэрлэсэн. Тэгээд Б толгой өвдөөд байна гэж хэлэхэд нь би гэрт байсан Диклоденк эмийг авч нөхөртөө өгсөн. Манай нөхөр тэр эмийг Бид уулгасан. Тэгээд Бид “за одоо унт” гэж хэлээд орлуугаа орсон. Харин Б доошоо хараад унтсан. Нөхөр бид 2 Бийг “яах бол, гайгүй байгаа” гэж хоорондоо ярилцсан. Тэр үед Б чанга чанга хурхираад унтаад байсан. Тэгээд нөхөр бид 2 унтсан. Өглөө 10 цагийн үед манай нөхрийн гар утас нь дуугараад сэрсэн. Манай нөхрийн ажлаас нь залгаад байсан. Манай нөхөр хувцсаа өмсөөд босоход Б доошоо харж унтсан чигээрээ хэвтэж байсан. Манай нөхөр Бийн нуруун дээр нь дарж үзээд “гайгүй амьсгалж байх шиг байна" гэж хэлээд явсан. Би удаагүй босоод 00 өрөө орчихоод Бийг дуудаад байхад сэрэхгүй байсан. Тэгэхээр нь Бийг дээш нь харуулаад хэвтүүлсэн чинь Бийн хамарнаас нь цус гараад хатаад тогтчихсон, нүүр уруул нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би айгаад нөхөр лүүгээ залгаад “Бг дуудаад байхад сэрэхгүй байна” гэж уйлж хэлсэн. Тэгээд 30 гаран минутын дараа манай нөхөр ирээд Бийг “сэрээрэй” гэж дуудаад байхад сэрэхгүй байсан. Тэгээд түргэний эмч дуудаад, анхны тусламж яаж үзүүлдэг юм бэ гэж асууж байсан. Тэгээд Бийн цээжин дээр дараад байхад сэрэхгүй байсан. Түргэн дуудсанаас хойш 20 орчим минутын дараа түргэн ирээд Бийг “нас барчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.

Б анх ирэх үедээ миний анзаарч харснаас баруун талын нүдний доод хэсэгт хөхрөөд хавдчихсан байдалтай харагдаж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Б манай нөхөрт “миний толгой өвдөөд байна, толгойдоо 7 оёдол тавиулсан, хацар дээр дарахаар өвдөөд байна” гэж хэлсэн. Манай нөхөр Боос “яачихсан юм, хэндээ зодуулчихсан юм” гэж асуухад Б “согтуу байхдаа Шаакад зодуулчихсан” гэж хэлсэн. Харин хэзээ, хаана зодуулсан талаар хэлээгүй. Б хар өнгийн пудволктой, жинсэн өмдтэй, саарал өнгийн цамцтай газар гудсан дээр завилаад сууж байсан. Харин манай нөхөр нүцгэн, саарал өнгийн түрсийктэй орноос босоод Бийн урд нь очиж зогсоод “яагаад найз охин амраахгүй байгаа юм, унт гэж зөндөө хэллээ шүү дээ” гэж хэлээд зүүн гараараа Бийн нүүр рүү цохисон. Тэгэхэд Б баруун тал руугаа миний хэвтэж байсан орны талруу нүүрээрээ унасан. Бийг нүүрээ дараад доошоо хараад хэвтэж байхад нь манай нөхөр дээрээс нь дэвсээд байсан. Тэр үед нь би орноос босоод нөхрөө салгасан. Би Бийг цохиж, зодоогүй, гар хүрээгүй. Би Бтой маргалдаагүй. Харин надад хүрээд байхад нь би Бид уурлаад “унтаж чадахгүй юм бол зайлаач” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 36-37, 195-196/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Нын өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.Ц манай гэрт ирж манай гэрт пийшин өрж өгсөн, 5 дахь өдөр байсан ба пийшингээ өрж дуусаад орой нь Цыг найз охинтой нь хамт гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 16-нд Бямба гаригийн орой 21:00 цагаас 23:00 цаг хүртэл 57 дугаар сургууль дээр заал авч тоглож дуусаад орой нь Ц, Т мөн Цын эгч нь Гэрэлцэцэг нь хамт ирсэн байсан ба заал авч тоглож дуусаад бид нар орой Ц, Т, Гэрэлцэцэг нарыг гэрт нь хүргэж өгсөн. Заал аваад тарж явах орой Цын гэр рүү явах замдаа бид нар маргааш 2017 оны 12 дугаар сарын 17-нд Ням гаригт манай гэрт уулзалдахаар ярьцгаасан. Тэгээд маргааш нь Ням гаригийн орой 22:00 цагийн үед Цын утас руу залгаж та хоёр яасан бэ гэж асуутал “найз нь жаахан мөнгө төгрөг муутай байна” найз нь найз охинтойгоо /Т/ ярьчихаад буцаагаад залгъя гэж хэлчихээд залгахгүй удаад байхаар нь 30-40 минутын дараа залгаж ярихад Ц утсаа аваад “надтай урьд нь хамт ажиллаж байсан залуу гэрт ирчихсэн байна, найз нь энэ ирсэн хүнийг явуулчихаад өөрөө яваад очно” гэж хэлсэн. Гэрт нь ирсэн залууг жижиг Б гэдэг залуу гэж хэлсэн, би тэр залууг нь танихгүй, харж байгаагүй. Тэгээд тэр орой Цтай холбогдоогүй утас нь холбогдохгүй болчихсон байсан учраас дахиж залгаагүй. Маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Цын утас руу залгахад утас нь дуудаад утсаа огт авахгүй байсан ба орой 20:00 цагийн үед Цын найз охин Т холбогдож ярьсан. Т ярихдаа “цагдаагийн хэлтэс дээр байна, та хоёр хүрээд ир гэж хэлээд утас нь салчихаар нь би буцаагаад залгатал, би мөрдөгч Нямжигжид гэдэг хүн байна гэж хэлсэн ба нөхөр Даваахүү бид хоёр цагдаа дээр иртэл Цын гэрээс нь хүн дуудах хэрэгтэй байна гэж хэлсэн учраас манай нөхөр бид хоёр Цын ээжийнх нь талын хамаатан болох Еыг дуудаж цагдаа дээр авч ирсэн. 2017 оны 12 дугаар сарын 17-ны орой жижиг Б /Б/ манайд ирээд Б-гийн төрсөн өдөр нь гээд Багануураас ирсэн гэсэн. Бгийн төрсөн өдөр гээд Ц-тай нийлж архи пиво уугаад өглөө босоход нь Б нас барсан байсан гэсэн. Шөнө унтаж байхдаа шөнө Цыг 00 орсон хойно нь Тыг Б оролдоод байсан гэсэн, түүнээс нь болоод Ц уурлаад Бийг цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 50-51/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Б-н өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байх А, П, миний төрсөн дүү О, Г, А-гийн нэг найз нь халзан толгойтой залуу бид нар Багануур руу явж би цаашаа самаранд явахаар бид нар бөөнөөрөө машин тэрэгний сэлбэг аваад явсан. Тэр өдрөө орой нь Багануурын Соронзон гэдэг зочид буудалд очиж буудлын урд талын дулаан гражид машинаа хийж хонуулсан, маргааш өглөө нь машинаа задалж Багануурын Жагаа гэдэг залуугаар засуулсан. Тэр оройноо 2017 оны 12 дугаар сарын 16-ны орой Багануураас хойшоо Их даваа гэдэг газар руу явсан, тэгээд Их давааны наана очоод машин дахиж эвдрээд буцаад 2017 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Улаанбаатар хот руу явсан. Бид нар Багануур ороод А хонь, ямаа янзална махлана гээд мал хардаг айлд нь очсон бөгөөд очсон хойноо малчинтай нь Агийн найз халзан толгойтой залуу хэрэлдээд бид нар шууд тэндээс буцаж Багануурын төв орж буудалд хоносон. Тэр орой нь миний төрсөн дүү О, П хоёр Улаанбаатар хот руу буцсан. Харин А халзан толгойтой найзтайгаа хамт буудалд хоноод би Гтай хамт айлд очиж хоносон. Би Аг Багануурт хүргэж өгөөд маргааш нь уулзаад түүнээс хойш огт тааралдаагүй. Би М.Бтой 2017 оны 11 дүгээр сараас хойш огт тааралдаагүй..” гэх мэдүүлэг /1-р хх-н 55-56/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Агийн өгсөн:

“...Энэ хэргийн талаар нүдээр үзэж харсан, мэдэх зүйл байхгүй байна. Би Бтой 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр айлын хүүхдийн үсний найр болдог өдөр Пын гэрт таарсан, түүнээс хойш огт таараагүй, утсаар ч яриагүй. Б яагаад надад зодуулсан гэж ярьсныг мэдэхгүй байна. Аль эсхүл Ц худлаа яриад байгаа юм уу би үүнийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Би эхнэр хүүхэдтэйгээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Дэнж 4-н 42 тоотод оршин суудаг юм, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 09:00 цаг өнгөрөөгөөд боссон, гэрээс гарч Бын гэрт очоод 11:00 цагийн үед Бын дүү Оог дагуулаад машинтай нь гарсан. Тэндээс Дэнжийн мянга орж Гыг аваад Баянхошуу орсон, Баянхошуунаас Т-ийг аваад. Элсэн цаг орж сэлбэг үзээд байж байтал Дархан-Уул аймгаас Өлзий гэдэг залуу ирсэн, Өлзийтэй уулзаад Т- тэр хоёрыг Баянхошууны баруун салаанд буулгаад тэндээсээ “Да Хүрээ” зах явсан. 18:00 цагийн үед хамт ажилладаг Б, Б, П, Г, Бын дүү О нарын хамт “Да хүрээ” зах дээрээс УАЗ-469 маркийн машины сэлбэг аваад Багануур дүүрэг явахаар шууд гарсан. Бид нар тэр өдөртөө явсаар байгаад 20:00 цагийн үед Багануур орж Соронз гэдэг буудалд хоносон, маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө босоод буудлаас гарч хөдөө манай мал хардаг айл Баатармөнхийн гэрт очсон. Бид нарыг очих үед Баатармөнх, эхнэр нь Дулмаа хоёр байгаагүй. Гэрт нь хүлээж байтал орой 23:00 цагийн үед байх Баатармөнх ирж байгаа бололтой гадаа машин дуугартал хамт явсан Б тосоод гэрээс гарсан, тэгтэл гэрийн гадаа хүмүүс хэрэлдээд байхаар нь гарсан чинь Б, Баатармөнхийн эхнэр Дулмаатай хэрэлдээд байсан. Ингээд айлын авгайтай хэрэлдсэн учраас бид нар бүгд явцгаах болж Багануур орж хоносон, тэр оройноо П, О хоёр Улаанбаатар хот руу явсан. Б, Г айл руу очиж хонохоор явсан харин Б бид хоёр буудалд хоносон. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13:00 цагийн үед буудлаас гарч манай найз Нийн гэрт очсон, Нийнхоос Б хот явахаар гарсан, би ганцаараа Багануурт үлдсэн ба Н бид хоёр тэр өдрөө гэрт нь пиво ууж өнжөөд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11:00 цаг өнгөрч байхад таксины жолооч Ням-Осор, найз Н, Нийн эхнэр Гэрэлтуяа нарын хамт Баяндэлгэр сумаас Урагшаа Галуут гэдэг газар руу манай мал руу очоод 5 ямаа аваад буцаад Багануур орж Н-ийн гэрт 16:00 цагийн үед ирсэн. Ямааныхаа арьснуудыг ченж Юмжир гэдэг хүнд өгөөд дахиад хэдэн пиво Н-той хувааж уунгаа махаа шулсан. Махаа гулуузаар нь өгөхөөр хямдхан өгөх гээд байхаар нь яснаас салгаж цул мах болгож өгөхөөр болоод махаа шулсан, махаа шулсаар байгаад 23:00 цагийн үед дуусаад би түрүүлээд унтаад өгсөн. Манай гэр Баянхошууны баруун салаанд байдаг манайх гэрээс 2017 оны 06 дугаар сард өдрийг санахгүй байна зурагтаа хулгайд алдсан юм. Би тэр үед Бийг авсан байж магадгүй гэж хардаж байсан, манай ээж болохоор бас өөр хүн хардаад байж байсан юм. Хулгайд юмаа алдсан хүн чинь янз бүрийн хүн хардаал байдаг тэрэн шиг л юм болсон. Түүнэс биш шууд нотолгоо баримттай зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 57-59/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-н өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр З.А, Б, П, Г, О бид нар Улаанбаатар хотоос машины сэлбэг аваад орой 18:00 цагийн үед байх Багануур дүүрэг орж тэндээ хоносон. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Багануурт машин тэрэг засаж янзалж байгаад үдээс хойш Багануураас баруун тийш Төв аймгийн Баяндэлгэр сум орж тэнд Агийн малчины гэрт очиход малчин нь гэртээ байхгүй, байсан учраас тэнд орой болтол хүлээгээд байж байтал, орой малчин нь ирсэн ба би сайн явж ирвүү гээд хэлтэл малчиных нь авгай намайг шууд өөдөөс түлхээд тэрнээс болоод хэрэлдсэн. Би энд хэрүүл болчихлоо явцгаая гээд бид нар явцгаасан ба бид нар Багануурын төв орсон.

Тэр оройноо П, О хоёр Улаанбаатар хот руу явлаа гээд яваад өгсөн. Багануурт Б, Г, А бид 4 үлдээд, Б, Г хоёр айл руу явж хонолоо, гээд явсан. А бид хоёр буудалд хоносон. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буудлаасаа гарч яваад Агийн найзын гэрт очоод би Улаанбаатар хот руу буцах болоод зардал мөнгөө аваад буцсан. А айлд үлдсэн. Би Багануурт Бтой уулзаагүй, тааралдаагүй, хүнтэй зодолдоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 60-61/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Пын өгсөн:

“...З.А мөнгөгүй болчихлоо Багануур явж хэдэн ямаа махлаж зарна гээд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б, О, Б, Г, А бид зургуулаа Багануур явахаар 18:00 цагийн үед хотоос хөдөлсөн. Очсон өдрөө Багануурын Соронзон гэдэг зочид буудалд очиж хоноод, маргааш өглөө нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр З.Агийн малчины гэрт очсон. Бид нарыг очих үед малчин нь гэртээ байгаагүй учраас бид нар гэрт нь хоол цай хийж идээд орой унтах гээд байж байтал орой малчин нь авгайтайгаа хамт бас нэг танихгүй залуу дагуулчихсан гурвуулаа ирсэн. Гэтэл бид нартай хамт явсан Б малчины эхнэртэй хэрэлдэж муудсан, юунаас болж муудсан гэдгийг мэдэхгүй, тэр ер нь сүртэй хэрүүл болох юм байгаагүй, малчины эхнэр архи уусан согтуу байсан учраас л ялихгүй зүйлээс болж хэрэлдээд бид нар явах болоод Багануур орж Соронзон гэдэг буудалд ирээд, би Ог дагуулаад шууд хот руу явсан. Харин Б Б, Г, А 4 буудалд үлдсэн. Маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б хот руу ирсэн, Б, Г хоёр самаранд явахаар цаашаа явсан. Багануурт М.Бтой таараагүй. Харин бид нар Багануурт очоод Б машинаа засуулах гээд Б руу утсаар залгаад ярьтал бид нартай зөрөөд хот руу явсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 65-66/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн:

“...Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс зүүн бугалга, шуу, баруун мөр, нуруунд үүссэн цус хуралт, зулгаралт нь хуучин бусад дүгнэлтэд тусгасан гэмтлүүд шинэ гэмтлүүд байна. Зулайн хуйханд дахь няцарсан шарх нь шинэ шарх байсан. Уг гэмтлийн харалдаа тархины дотор талд зулай чамархайн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт гэмтэл байсан. Цусан хураа нь шингэн цус ихтэй, гялтганасан хар хэлбэртэй, тод гялгар хар цусан бүлэн болон 80 мл шингэн хүрэн цусан хураатай дээрх шинж чанартай байсан. Эдгээр шинжүүдээс үзэхэд цусан хураа нь гэмтэл авснаас 12 цагийн хугацаанд /зураглалтай/ байна.    

Гэмтэл авснаас хойш тархины хаван үүстэл энгийн хөдөлгөөн хийх боломжтой. Тархины зулай, баруун чамархайн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай чамархайн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Дух зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхийг хамарсан зөөлөн эдийн няцарсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээр /хөмсөг/-ний цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын нуруу, хянга, угалзны зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад жижиг цус хуралт, зулгаралтууд дангаараа /шинэ хуучин гэмтэл бүгд/ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн хатуу мохоо зүйлийн /цохих, өшиглөх/ үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 68-69, 199-201/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.У-н өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 40 минутын үед манай том хүү ирнэ гэсэн учраас хашааныхаа хаалганы түгжээг тайлчихаад гэртээ байж байтал, удалгүй огт танихгүй нэг залуу ороод ирсэн, тэгээд юу хүн ороод ирдэг билээ гээд хартал саравчтай малгай өмссөн, улаан өнгийн цамцтай, ногоон эрээн өмдтэй, урдаа бэлэг барьчихсан орж ирээд Бийн Хонгорзул гэж байдаг уу гэж асуухаар байна гэж хэлтэл “Энэ бэлэг өгөх гэсэн юм” гэж хэлэхээр нь зээ охин Хонгорзулыг “хүн бэлэг өгч байхад босоод ав” гэж хэлэхэд манай зээ охин босож бэлгээ аваад “баярлалаа” гэж хэлсэн, тэгээд бэлэг өгсөн залуу гарахдаа наад бэлгэн дотор чинь гар утас байгаа шүү” гэж хэлсэн. Би тэр үед зээ охин Хонгорзулд хүн бэлэг өгүүлсэн гэхээр нь Бийг бэлэг өгүүлсэн байна гэдгийг мэдсэн. Б мөнгө төгрөгтэй болохоороо охиндоо мөнгө өгүүлдэг, хаяа утсаар ярьдаг ер нь холбоотой байдаг. Тэгээд нөгөө залуу гараад явахаар нь 10-аад минутын дараа араас нь гараад хашааны завсраар харахад ямар ч хүн  байгаагүй. Тухайн үед би яагаад Бийг өөрөө орж ирэхгүй хүн оруулсан юм бол, өөрөө ирсэн л байхдаа гэж бодож байсан. Түүнээс биш Бийг тэр орой огт хараагүй, манайд нэг танихгүй залуу орж ирж зээ охин Хонгорзулд бэлэг өгөөд гарсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа байхаа манай охин Өнөржаргал над руу утсаар залгаж Бийг нас барсан талаар надад хэлж мэдэгдсэн, түүнээс миний хувьд юунаас болоод яагаад нас барсан гэдгийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 197-198/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн ____ тоот: 

  1. Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд урагдалт шинээр, цооролтууд хуучин эдэлгээний явцад гарсан байна. Саарал өмдөнд ханзралт шинээр гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.

  2. Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Цаг хугацааг тогтоох боломжгүй. Бусад хувцас гэмтэлгүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 78-80/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

             1. - Саарал хүрмэнд гарсан 40х40мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Дээрх гэмтлийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

             - Саарал хүрмэнд гарсан 25х10мм, шар алчууранд гарсан 45мм, 15мм, 127мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан урагдалтууд байна. Дээрх 25х10мм, 127мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан урагдалтууд байна. Дээрх 25х10мм, 127мм хэмжээтэй гэмтлүүд нь шинэ, бусад гэмтлүүд нь хуучин байна.

             - Саарал хүрмэнд гарсан 18х10мм, 10х10мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй нэг удаагийн харилцан үйлчлэлээр тус тус гарсан хуучин урагдалтууд байна.

           - Саарал хүрмэнд гарсан 20х9мм, 43х27мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйчлэлээр тус тус гарсан шинэ гогодолтууд байна.

           - Саарал хүрмэнд гарсан 15мм, 10мм, 11мм, 6мм, 5мм, 7мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан урагдалтууд байна. Дээрх 15мм, 10мм, 5мм хэмжээтэй гэмтлүүд нь шинэ, бусад гэмтлүүд нь хуучин байна.

           - Саарал цамцанд гарсан 10х10мм, 8х8мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин цооролтууд байна.

           - Дээрх гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох криминалистикийн шинжилгээний аргачлал байхгүй тул боломжгүй гэх дүгнэлт /1-р хх-н 81-85/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн шинжээчийн ___ тоот: 

           1. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн футболка дээр цус илэрсэн, тэлээ, дотоож, биеийн тамирын өмд дээр цус илрээгүй. Дотоожноос эр бэлгийн эс илэрсэн,

           2. Хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн футболка дээр илэрсэн цус нь АВ(IY) бүлгийн харьяалалтай байна.

           3. Цус нь хүний биеийн аль хэсгээс гарсан, цусан толбо тогтоод хэдий хугацаа өнгөрсөн болохыг шинжилгээгээр тогтоохгүй гэх дүгнэлт /1-р хх-н 86/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Шинжилгээнд ирүүлсэн хар саарал өнгийн куртика, саарал өнгийн цамц, хөшиг, 00-н цаас зэрэг зүйлс дээр цус илэрсэн. Шар болон цэнхэр өнгийн алчуур шинжилгээнд тэнцэхгүй.

2. Хар саарал өнгийн куртика, саарал өнгийн цамц, хөшиг, 00-н цаас зэрэг зүйлс дээр илэрсэн цус нь АВ(IY) бүлгийн харъяалалтай байна.

3. Цус нь хүний биеийн аль хэсгээс гарсан, цусан толбо тогтоод хэдий хугацаа өнгөрсөн болохыг шинжилгээгээр тогтоохгүй гэх дүгнэлт /1-р хх-н 87х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1.2. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины зулай, баруун чамархайн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, зулайн хуйханд няцарсан шарх, дээд доод уруул, баруун хөмсөг, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шуу, бугалга, баруун шуунд цус хуралт, дух, зүүн хөмсөг, дээд доод уруул, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хамрын угалз, хамрын хянга, баруун мөр, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр ямар ч байрлалд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдийн тархины гэмтлүүд нь үхэлд хүргэсэн. Дээрх гэмтлүүдийн зүүн бугалга, шуу, баруун мөр, нуруунд үүссэн цус хуралт, зулгаралт нь хуучин бусад гэмтлүүд шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаачийн шээсэнд 3.5, ходоодны шингэнд 3.7, цусанд 3.2 промилл спиртийн агууламж илэрсэн. Цусанд 3.2 промилл нь спиртийн агууламж илэрсэн  нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь баруун уушигны наалдцат үрэвсэл бөөрний эдийн соривжилт, уйланхай, элэгний өөхлөлт бүхий архаг өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй.

5. Талийгаач нь 4-р бүлгийн цустай, 34 настай байна.

6. Талийгаач нь тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ.

7. Талийгаач нь нас бараад 6-8 цаг болсон байжээ.

8.

 


Тархины гэмтэл нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой гэх дүгнэлт /1-р хх-н 88-92/

 

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 125 тоот:

1. С.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. С.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. С.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. С.Ц нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх өгөх бусдад ойлгуулах чадвартай байна.

          5. С.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна.

          6. С.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

          7. С.Цт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 96-97/,

 

            Шүүгдэгч С.Цын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 123/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 157х/

- Сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-н 138-155х/

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 135х/

- Мэргэжлийн боловсролын үнэмлэх /1-р хх-н 137х/

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 133, 134х/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г хохирогчийн тухайн үед 3,2 хувийн согтолттой байсан болохоор бие хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хүндрүүлсэн зүйлчлэлийг өөрчилүүлж гэм буруутайд тооцох үндэслэлтэй,      

          шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүгдэгч С.Ц нь санаа сэтгэл нь цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн тул гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өмгөөлөгчийн зардлаас хасч хуулийн шаардлага хангахгүй баримтыг шүүхээс тогтоож өгнө үү, талаар мэтгэлцлээ.

 

           Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар “хохирогчийг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж зүйлчилсэн боловч шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээр 3.2 хувийн согтолт нь тухай хүний бие физилогийн онцлогоос хамааран биеэ хамгаалах чадвартай байсан эсэх нь тодорхойлогддог, мөн шүүгдэгч нь хохирогчийг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлаагүй талаар гэрч Б.Т мэдүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг хэрэглэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн өмгөөлөгч Э.Гын саналыг хүлээн авч шүүгдэгч С.Цт холбогдуулан прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй,

          энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн зүгээс хүчээр дарласан, хүндээр доромжилсон, хууль бус үйлдлийн улмаас хор уршиг учраагүй зэргээс үзэхэд шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Ц нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 1-3б тоот хашаанд байх нийтийн байрны 07 тоот өрөөнд иргэн М.Бтой маргалдан зодож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Цын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...“чамайг унт гэж хэлээ биз дээ, түрүүнээс хойш хүний үгэнд орохгүй юм гэхэд “чи муу барьж идэх нээ битгий солиор, ална”  гээд байхаар нь би уураа барьж дийлэлгүй нүүр рүү нь нэг удаа цохисон. Толгой тус газарт нь 2 удаа өшиглөсөн. Гэтэл найз охин “чи болио” гээд намайг салгасан. Тэр үед талийгаач доошоо хараад хэвтэж байсан ба түүнийг эргүүлтэл хамарнаас нь цус гарчихсан байсан тул найз охиноороо түмпэнд  ус хийлгэж авчруулаад цусыг нь угааж цэвэрлээд арай гэж цусыг нь  00 цаас  хийж тогтоож өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Ты “...2017 оны 12-р сарын 17-ны өдөр нөхөр Ц бид 2 гэртээ амарч байсан. Орой 22 цагийн үед нөхөр бид 2 хоолоо хийгээд сууж байсан чинь гэрийн хаалга тогшсон. Тэгээд манай нөхөр хаалга онгойлгож өгсөн чинь цаанаас нь Б нилээн согтуу байдалтай орж ирсэн. ...Тэгсэн намайг орон дээр хэвтэж байхад Б миний хэвтэж байсан ор руу мөлхөөд миний гарнаас бариад, орон дээр гарч миний хажуугаар хэвтээд байхаар нь би Бийн хөл рүү нь жийгээд “чи унтахгүй юм бол зайл" гэж хэлсэн. Тэгсэн Б орноос буугаад өөрт нь засаж өгсөн гудсан дээр завилж суугаад “унтахгүй гэсэн хүнийг яах юм, та нар намайг яах юм, амжихгүй шүү гэж хэлээд агсарч эхэлсэн.

Тэр үед манай нөхөр орноос босоод Бийн нүүр рүү цохисон. Тэгсэн Б нүүрээ дараад доошоо хараад хавтсан. Миний харснаар манай нөхөр Бийн дээрээс дэвсээд баййсан. Тэр үед би орноосоо босоод Цыг салгаж болиулсан. Манай нөхөр Бийг дээш нь харуулаад хэвтүүлсэн чинь Бийн хамарнаас цус гарч байсан. Манай нөхөр 00 цаас авчраад цусыг нь арчсан боловч цус нь тогтохгүй байсан...эмийг авч нөхөртөө өгсөн. ...Тэр үед Б чанга чанга хурхираад унтаад байсан...Би удаагүй босоод 00 өрөө орчихоод Бийг дуудаад байхад сэрэхгүй байсан. Тэгэхээр нь Бийг дээш нь харуулаад хэвтүүлсэн чинь Бийн хамарнаас нь цус гараад хатаад тогтчихсон, нүүр нь уруул нь хөхөрчихсөн байсан. ...Түргэн дуудсанаас хойш 20 орчим минутын дараа түргэн ирээд Бийг “нас барчихсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 36-37, 195-196/,

 

шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн:

“...Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс зүүн бугалга, шуу, баруун мөр, нуруунд үүссэн цус хурал, зулгаралт нь хуучин бусад дүгнэлэд тусгасан гэмтлүүд шинэ гэмтлүүд байна. Зулайн хуйханд дахь няцарсан шарх нь шинэ шарх байсан. Уг гэмтлийн харалдаа тархины дотор талд зулай чамархайн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт гэмтэл байсан. Цусан хураа нь шингэн цус ихтай, гялтганасан хар хэлбэртэй, тод гялгар хар цусан бүлэн болон 80 мл шингэн хүрэн цусан хураатай дээрх шинж чанартай байсан. Эдгээр шинжүүдээс үзэхэд цусан хураа нь гэмтэл авснаас 12 цагийн хугацаанд /зураглалтай/ байна.   

Гэмтэл авснаас хойш тархины хаван үүстэл энгийн хөдөлгөөн хийх боломжтой. Тархины зулай, баруун чамархайн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай чамархайн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Дух зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхийг хамарсан зөөлөн эдийн няцарсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээр /хөмсөг/-ний цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын нуруу, хянга, угалзны зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад жижиг цус хуралт, зулгаралтууд дангаараа /шинэ хуучин гэмтэл бүгд/ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн хатуу мохоо зүйлийн /цохих, өшиглөх/ үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 68-69, 199-201/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 358 тоот дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн 359 тоот дүгнэлт, 2018 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн шинжээчийн 675 тоот дүгнэлт, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 674 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 86 тоот зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8,100,000 төгрөгийг шүүгдэгч С.Цаас нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нийт 6.447.276 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, тамга тэмдэг дарагдаагүй 1-р хавтаст хэргийн 219, 222-р хуудас, 2-р хавтаст хэргийн 3, 10-р хуудасанд авагдсан баримтуудыг үндэслэн иргэний нэхэмжлэлийг бүрэн тооцоолох боломжгүй байна гэж үзэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгаллзан шүүгдэгч С.Цт 10 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүгдэгчийн цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолохыг, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч __ овогт С-н Ц-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 10 /арван/ жил хорих ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан 10 /арван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. С.Цын цагдан хоригдсон 139 хоногийг түүний эдлэх ялд нь оруулах тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цаас гэм хорын хохиролд нийт 6.447.276 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч С.Цын эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

           

                   ШҮҮГЧИД                                  Ц.ДАЙРИЙЖАВ

                       

                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ