Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01288

 

 

 

 

 

2017 05 31

1288

 

 

Эм Дабльви Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Эм Дабльви Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Эрдэнэбямбад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 476 958 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон фидуцийн хөрөнгөөр хангуулах тухай хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэндорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Эм Даблви кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Ц.Эрдэнэбямба 2015 оны 04 сарын 06-ны өдөр зээл хүссэн өргөдөл болон зээл авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн ирж манай ББСБ-тай ЗГ-00150062 тоот зээлийн гэрээг байгуулан 200 000 000 төгрөг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Гэрээний хавсралт 1-д заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүг cap бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны  cap бүрийн зээлийн хүүг төлж, үндсэн зээлийн төлбөрөөс 90 000 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. Зээлдэгч нь 2015 оны 09 дүгээр сараас хойш зээлийн гэрээнд заасан зээлийн хүү болон зээлийн үндсэн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна. Гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дууссан. Зээлдүүлэгч ББСБ-ын зүгээс зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг барагдуулах тухай мэдэгдлийг зээлдэгч Ц.Эрдэнэбямбад удаа дараа хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Нэхэмжлэгч "Эм Даблви кредит ББСБ"-ын хариуцагч Ц.Эрдэнэбямбатай хийсэн тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хавсаргаж, хариуцагч Ц.Эрдэнэбямбаас дор дурдсан төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 110 000 000 төгрөг, 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэлх хугацааны хүү 46 750 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэлх зээлийн хүү 46 750 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү 6 086 000 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 162 856 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Ц.Эрдэнэбямба нь 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дахин бизнесийн зориулалтаар 195 000 000 төгрөгийн зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай ББСБ-тай ЗГ-00150122 тоот зээлийн гэрээ байгуулаад 195 000 000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь ЗГ-00150122 тоот зээлийг авснаас хойш 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд бодогдсон зээлийн хүүг тухай бүр төлснөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна. Иймд ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний 7.2-т заасныг үндэслэн тус зээлийн гэрээг цуцалж, тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хавсаргаж, хариуцагч Ц.Эрдэнэбямбаас зээлийн үндсэн төлбөр 195 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 82 875 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү 2 344 333 төгрөг, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагад учирсан хохирол буюу өмгөөлөгчийн ажлын хөлс 6 000 000 төгрөг, нотариатын зардал 31 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулсан ЗГ-00150062 болон ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 449 106 333 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбямбаас гаргуулах, дээр дурдсан хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн БГ-00150016 тоот барьцааны гэрээ болон 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн БГ-00150036, БГ-00150037 тоот барьцааны гэрээнүүд, мөн Ф-00150067 тоот фидуцийн гэрээний зүйл болон барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна. 

 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацааны зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцон нэмэгдүүлж байна. Талуудын хооронд байгуулсан ЗГ-00150062 тоот зээлийн гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүгийн төлбөр 8 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 760 000 төгрөг, нийт 10 560 000 төгрөг, ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл хүүгийн төлбөр 15 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 682 167 төгрөг, нийт 17 292 167 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 449 106 333 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 27 852 167 төгрөг, нийт 476 958 500 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбямбаас гаргуулах, барьцааны болон фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ц.Эрдэнэбямбын шүүхэд гаргасан тайлбарт: Зээл авах үеийн эдийн засгийн нөхцөл байдал эргэн төлөх үеийн нөхцөл байдлын хэм хэмжээ алдагдаж, улс орон аж ахуйн нэгжүүд чадваргүй энэ үед нэхэмжлэлд дурдсан их хэмжээний зээлийг жилийн 24 хувийн хүүтэй төлөх боломжгүй юм.

Иймд 110 000 000 төгрөгийн зээлийн хүү тооцсон шаардлагаас 23 375 000 төгрөгийг, 195 000 000 төгрөгийн зээлийн хүү тооцсон шаардлагаас 41 437 500 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эрдэнэбямбаас 472 133 333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эм Даблви кредит  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 825 167 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 700 693 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбямбаас 2 518 616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эм Даблви кредит ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо:

Шүүх үүргийн үндсэн гүйцэтгэлд буюу зээлийн үндсэн төлбөрт 173 960 000 төгрөгийг ханган шийдвэрлэжээ. Хариуцагч талын санхүүгийн тооцоогоор 173 960 000 төгрөг биш 169 960 000 төгрөгийн тооцоо гарч байгаа. Мөн нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлсөнд 6 000 000 төгрөг төлсөн гэх санхүүгийн баримт хавсаргасан байна.

Энэхүү 6 000 000 төгрөг нь хариуцагч тал өөрийн үзэмжээр гаргаж өгсөн нотлох баримт байгаа учир 6 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба нотлох баримтыг шүүх үнэлж өмгөөлөгчийн хөлсийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 6 000 000 төгрөгийн баримт банк санхүүгийн гэх мэт гуравдагч этгээдийн баримтаар нотлогдох ёстой. Иймд шүүхийн шийдвэрээр тогтоосон үнийн дүнгээс нийт 10 000 000 сая төгрөгийг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байх боловч тухайн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Эм Дабльви кредит ББСБ ХХК нь хариуцагч Ц.Эрдэнэбямбад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 476 958 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон фидуцийн хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ-00150062 тоот зээлийн болон БГ-00150016 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 200 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, гудамж 57-2 байр, 43 тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууц барьцаалсан,

2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-00150122 тоот зээлийн, БГ-00150036, БГ-00150037 тоот барьцааны болон Ф-00150067 тоот фидуцийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 195 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Б байр, зоорийн давхрын 36 тоот, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Г байр, 3 тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай орон сууц барьцаалж, мөн хариуцагч нь өөрийн эзэмшлийн 17-85 УБП улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн лексус RX 350 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, зээлдэгч тал гэрээний зүйлийг зээлдүүлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

Хариуцагч нь ЗГ-00150062 тоот зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 90 000 000 төгрөг, хүүд 27 410 000 төгрөгийг, ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн хүүд 11 115 000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдож байх тул шүүхээс ЗГ-00150062 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 110 000 000 төгрөг, зээлийн хүү 55 550 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 057 333 төгрөг, ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 195 000 000 төгрөг, зээлийн хүү 98 475 000 төгрөг, нотариатын зардалд 51 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 6 000 000 төгрөг зарцуулсан талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-00150062 тоот, ЗГ-00150122 тоот зээлийн гэрээний 5.3-т зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан зардлыг төлөхөөр заасан боловч нэхэмжлэгч өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 6 000 000 төгрөгийн зардал гаргасан эсэх нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа авах эсэх нь түүний эрхийн асуудал бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд гарсан зардлыг хариуцагчийн гэм буруутай байдлаас учирсан хохирол гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн залруулах нь зүйтэй.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй, шүүх уг шаардлагыг шийдвэрлээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох тухай хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо санхүүгийн тооцоогоор 173 960 000 төгрөг биш 169 960 000 төгрөг болно гэх бөгөөд тэрээр санхүүгийн тооцооллоо баримтаар нотлоогүй, шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээний үүргийг тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул дээрх гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00981 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 453.1 гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.3 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэбямба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Б байр, зоорийн давхрын 36 тоот, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Тэнгэр рашаан гудамж, 79Г байр, 3 тоот хаягт байрлах 120 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, гудамж 57-2 байр, 43 тоот хаягт байрлах 89.65 м.кв талбайтай орон сууц болон 17-85 УБП улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн лексус RX 350 маркийн автомашины үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 д зүйлийн 59.3 зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөг ш .

 

3. 119 119.4, 119.7 , 7 14

뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ