Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01208

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/01208

 

 

Ц.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00818 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Золгэрэл, Э.Төгөлдөр нарт холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саруул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Гэрэлмаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Ц.Гэрэлмаа нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/336 тоот шийдвэрээр нэгж талбарын 18643327643634 дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшдэг. 2015 онд түүний эзэмшил газар дээр иргэн Э.Төгөлдөр гэр бүлийн хамтаар байшин барьсан гэдгийг өнгөрсөн зун мэдсэн.

Өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг иргэн Э.Төгөлдөрт удаа дараа хэлэхэд тодорхой шийдэлд хүрээгүй, мөн энэ асуудлаар дүүргийн газрын албанд хандахад шүүхээр шийдвэрлүүл гэх хариуг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1350 тоот албан бичгээр өгсөн болно.

Иргэн.Ц.Гэрэлмаагийн эзэмшлийн кадастрын зургаар бусад этгээдийн эзэмшилтэй давхцаагүй нь тогтоогдож байгаа бөгөөд иргэн Э.Төгөлдөр, түүний гэр бүлийн хүний нэр дээр байгаа гэх газар нь манай газартай хил залгаа байгаа юм. Гэтэл зусланд гараагүй үеэр иргэн Э.Төгөлдөрийн гэр бүл нүүж ирж, манай газрыг оролцуулан өөрсдийн байшингаа барьсан тул газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Төгөлдөрийн шүүхэд гаргасан тайлбарт: Манайх газраа хэмжиж аваагүй нь алдаа болсон. Хашаалж авсан гэдэг нь тийм зүйл байхгүй. Хашааны 2 өнцөгт хундаамтай өөрийн хашаатай газар худалдаж авсан. Байшингаа барьж байхад Г.Саруул ирж надтай уулзсан байж мэдээгүй байхад гэж яриад байна. Ц.Гэрэлмаа нь Баярсайхан гэдэг хүнээс газар худалдаж авсан. Манайх Баярсайханы эхнэрийн нэр дээрх газрыг худалдаж авсан, харин дүүгийнх нь нэр дээрх газрыг өөр айл худалдаж авсан. Энд 3 айл газрын маргаантай болсон. Би байшингаа барьсан учраас газрын албанд нь ханд гэж хэлсэн. Анх авсан хүндээ залилуулсан гэдгээ мэдсэн. Маргаад байх зүйл байхгүй. Нэгэнт шүүх шийдэж байгаа бол байшингаа нураахаас өөр алга. Анхнаасаа энэ газрыг Саруул ч гэсэн худалдаж авахдаа алдаа гаргачихаад манайхаас шаардаад байгаа юм гэжээ. 

Хариуцагч Г.Золгэрэлийн шүүхэд гаргасан тайлбарт:  Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг буруу ойлгосон этгээдэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд дурдсан асуудлыг үзвэл нэхэмжлэгч нь намайг өөрийн газар дээр миний зөвшөөрөлгүй өөрийн эзэмшлийн зуслангийн газар дээр байшин барьсан гэсэн нэхэмжлэлийг гаргасан байна. Манайх өөрийн зөвшөөрөл бүхий газарт зуслангийн байшин барьсан бөгөөд бусдын хашааг буулгаж зуслангийн байшин бариагүй.

Би тухайн газрыг иргэн Б.Туулаас шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед кадастрын албаны хүмүүсийн хэмжилт хийсэн газрын хил хязгаараас манай зуслангийн байр хэтрээгүй бусдын газарт ороогүй болно. Тухайн зуслангийн байрыг барьсан хүмүүс тэнд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйл явц ил тод явагдсан, хэн ч, хэзээ ч, ямар нэгэн шаардлага гаргаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Золгэрэл, Э.Төгөлдөр нарын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах зуслангийн зориулалттай, 18643327643634 нэгж талбарын дугаартай газрыг чөлөөлж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Төгөлдөр, Г.Золгэрэл нараас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Гэрэлмаад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саруул давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн Геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтэд төлсөн 747 550 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагч талаас төлүүлэхээр тусгагдаагүй байна. Иймд гомдлыг хүлээн авч хариуцагч талаас дээрх мөнгөн дүн 817 750 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч Ц.Гэрэлмаа нь хариуцагч Э.Төгөлдөр, Г.Золгэрэл нарт холбогдуулж хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Ганчимэгтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Зуслан, Шарга морьт хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зургаар тогтоогдож байна.

Хэргийн 65-71 дүгээр талд авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Г.Золгэрэлийн эзэмшлийн 401 м.кв талбайтай газар нь нэхэмжлэгч Ц.Гэрэлмаагийн эзэмшлийн 700 м.кв газартай 198 м.кв талбайгаар давхцсан, 40 м.кв талбай бүхий байшин барьсан нь нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Ц.Гэрэлмаа Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрын эзэмшигч мөн бөгөөд тэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй этгээдээс саадыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлсөн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлд хамаарах заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос шинжээчийн зардалд төлсөн 747 550 төгрөгийг гаргуулах хэсгийг хангах үндэслэлтэй байна. Хэргийн 61 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч Ц.Гэрэлмаагийн шинжээчийн зардалд 747 550 төгрөг төлсөн баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй боловч кадастрын хэлтсийн мэргэжилтэн Б.Ганчимэг, Геомэп ХХК-ийн кадастрын мэргэжилтэн Э.Уранчимэг нарын гарын үсэгтэй шинжээчийн зардал нэхэмжилсэн баримтыг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт нэмэлт оруулав.

Харин нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүх шийдвэрийн 2 дахь заалтаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 106.1, 106.2, 106.4 гэснийг 92 дугаар зүйлийн 92.1 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шинжээчийн зардалд төлсөн 747 550 төгрөгийг хариуцагч Э.Төгөлдөр, Г.Золгэрэл нараас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Гэрэлмаад олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 д зүйлийн 59.3 зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саруулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 200 төгрөг ш .

3. 119 119.4, 119.7 , 7 14

뿿 㺺 .

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ