Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/01106

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/01106

 

 

 

 

 

 

 

Тас петролеум ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00736 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Тас петролеум ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Зориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уранбайгал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Тас петролеум ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: "Тас Петролеум" ХХК-аас 749 126 712 төгрөг гаргуулж Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлэхдээ барьцаа 2 хөрөнгө байхад төлбөр авагчийн хүсэлтээр амьжиргааны эх үүсвэр болсон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах обьект болон газраас төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь өмчлөгчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа болсон. Шүүхийн шийдвэр мөнгө төл гэсэн болохоос барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуул гэж гараагүйн дээр бид төлбөр авагчид төлбөрөө өөр байдлаар барагдуулах хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч хүлээж аваагүйд гомдолтой байна. Ниислэлийн шийдвэр гүйцэтгэх алба үйлдвэрийн зориулалттай обьект болон газрыг битүүмжилж, хураасны дараа зах зээлийн үнэ цэнийг үнэлгээчнээр тогтоолгосон мэдэгдлийг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн.

Шинжээчээр томилсон үнэлгээчид нь согтуугаар зураг авах, хэмжилт хийх ажлыг явуулахдаа манай харуулыг түлхэж унагаад явсан байсан. Бид үнэлгээчин согтуу байсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хэлэхэд "шалгана" гэсэн хариу өгсөн бөгөөд 7 хоногийн дараа "эрүүл байсан байна, үнэлгээчид хийх ёстой зүйлээ хийсэн" гэсэн хариу өгсөн.

Үнэлгээчид 3 давхар обьектын засвар үйлчилгээ ямар болохыг мэдэхгүй байж 1 704 300 000 төгрөгөөр үнэлгээ гаргасныг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд обьектоо зах зээлийн бодит ханшаар л үнэлүүлэхийг хүссэн. Тус обьектын доторх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь 2 000 000 000 тэрбум төгрөгийн үнэтэй байхад 1 704 300 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээний 70 хувиар 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй. Гэтэл 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар тооцож оруулах гэж байгаа нь бусдын өмчлөлийн хөрөнгийг үнэгүйдүүлж байна.

Үнэлгээ хийх ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй тул уг үнэлгээг үндэслэж тогтоосон 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Зоос банкны эрх хүлээн авагчид 749 126 712 төгрөгийг гаргуулж олгох ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэт хурдан хийж, бусдын хөрөнгийг булаах гэсэн хүмүүсийн хүслийг гүйцэтгэхээр оролдож байгаад гомдож байна.

Бид 1 000 000 000 төгрөг зээлж аваад 1 488 000 000 төгрөг болгож өгсөн байхад яаж явахаараа 749 126 712 төгрөг төлөхөөр гардаг байна. Энэ үйлдэл хууль бус гэж үзэж байна.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852 150 000 төгрөгөөр тогтоосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Улсын Дээд шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор "Тас Петролеум ХХК-аас 749 126 712 төгрөг гаргуулж, Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн.

Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж "Тас Петролеум ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах контор, үйлдвэрлэлийн зориулалттай обьектыг газрын хамт битүүмжлэн, хураасан.

Төлбөр төлөгч "Тас Петролеум ХХК-ийн захирал П.Бат, П.Зориг нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа өгөхийг удаа дараа мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн саналаа өгөөгүй, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж "Мөнх-Оргил трейд ХХК-аар үнэлүүлэхэд 1 704 300 000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний талаарх 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/29474 тоот мэдэгдлийг хуулийн хугацаанд "Тас Петролеум ХХК-ийн захирал П.Зоригт мэдэгдэн, 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч "Тас Петролеум ХХК-ийн захирал П.Зоригт албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн.

Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 921 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 1 704 300 000 төгрөгийн 50 хувь буюу 852 150 000 төгрөгөөр тогтоож, 2 дахь албадан дуудлага худалдааг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан нь хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Үнэлгээнд гомдсон "Тас Петролеум ХХК-ийн нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 921 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсноор бид 2 дахь албадан дуудлага худалдааг товлосон болно гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852 150 000 төгрөгөөр тогтоосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн "Тас Петролеум" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Зориг давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас томилон үнэлгээ хийлгэсэн "Мөнх-Оргил трейд" ХХК нь Өмчийн Улсын бүртгэлийн Ү-2201012568 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард байрлалтай 502.2м.кв талбай бүхий 3 давхар барилга 806.2м.кв талбай бүхий 1 давхар контор үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 40/0019 гэрчилгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 2.368 м.кв талбайтай газрыг бүгдийг нь нийлүүлээд үнэлсэн үнэлгээ болох 1 704 300 000 /нэг тэрбум долоон зуун дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг, болон хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах үнэ болох 852 150 000 /найман зуун тавин хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаагаа солих талаар тодорхой санал гаргаж төлбөр авагч болон нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзсан билээ.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 25 ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болох 825 150 000 /найман зуун тавин хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15 ны өдрийн 181/ШШ2017/00736 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Тас петролеум ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зоос банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Тас петролеум ХХК-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 373 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор хариуцагч Тас петролеум ХХК-иас 749 126 712 төгрөг гаргуулж, Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 502.2 м.кв талбайтай 3 давхар, 806.2 м.кв талбайтай 1 давхар контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 2 368 м.кв талбайтай газрын хамт 2014 оны 14/02, 14/03 тогтоолоор битүүмжлэн, хураасан ажиллагаа нь Шүүхий шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 1 704 300 000 төгрөгөөр тогтоосон байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 1 193 010 000 төгрөгөөр тогтоосныг төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд, Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 921 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон. Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгийг солих саналыг шийдвэр гүйцэтгэх алба хүлээн аваагүй, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах үнийг 825 150 000 төгрөгөөр тогтоосныг зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852 150 000 төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 03 дугаар 15-ны ө 181/ШШ2017/00736 угаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ