Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2020/00054

 

Ш.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Ө аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2020/00540 дүгээр шийдвэртэй, Б аймгийн Д сумын .. дүгээр багт оршин суух, И күйк овогт Шын Аын нэхэмжлэлтэй, Ө сумын 12 дугаар багт оршин суух, А овогт Т-ын Жад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлдэж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000 төгрөг гаргуулах тухай.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ш.А2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Ө суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг Жа гэдэг залууг урьд таньдаг байсан ба 2019 оны 3 дугаар сарын үед тэр Дэлүүн суманд очиж иргэн Ш.Адилбекээс 16065000 төгрөгийн хонины махыг өөрийн автомашинд ачиж аваад дараа нь 2019 оны 5 дугаар сарын сүүлчээр 3000000 төгрөгийг бэлнээр авч оронд нь Ш.А надад Ланд круйзер-80 маркийн, 0000 **** улсын дугаартай, саарал өнгийн автомашиныг 20,0 сая орчим төгрөгөөр харилцан тохиролцож сольж авсан. Өөрөөр хэлбэл Ш.А би Т.Жад хонины мах болон бэлэн мөнгө өгч тэрээр уг мах, бэлэн мөнгөний оронд өөрийн өмчлөлийн автомашиныг арилжааны журмаар солилцсон. Уг автомашиныг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Т.Жа надад хүлээлгэн өгснөөр би унаад Дэлүүн сум руу явсан. Тухайн үед уг автомашиныг миний нэр дээр буулгаж авъя гэхэд Т.Жа нь дараа нь больё, улсын номерыг сольж байгаад таны нэр дээр буулгаж өгнө гэж хэлсэн. Уг автомашин нь энэ зун манайд байсан. Ингээд Т.Жа нь саяхан "Таны худалдаж авсан автомашиныг таны нэр дээр буулгаж өгнө, автомашиныг аваад ир" гэж хэлээд намайг аймагт дуудсан. Ш.А би 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дэлүүн сумаас ирж Т.Жагийн гэрт нь очиход автомашины түлхүүрийг шууд аваад, автомашин дотор байгаа эд хогшлыг газар дээр шидээд намайг хашаанаас хөөж гаргасан. Дараа нь би ах дүү нарыг дагуулж очиход маргаад машиныг өгөөгүй. Х.Жа нь анх тохиролцсон хэлцлээс буцсан тул түүнд өгсөн махны үнэ 16065000 төгрөг, түүнчлэн бэлэн мөнгө 3000000 төгрөг нийт 19065000 /Арван есөн сая жаран таван мянга/ төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Хариуцагч Т.Жа би "DAEWOO" маркийн 20 тн даацтай, 6371 БӨА улсын дугаартай том оврын авто машин жолоодож, хот хооронд тээврийн үйлчилгээ эрхэлдэг хөлсний жолооч. 2019 оны 3 дугаар сарын 22-ны үед Ө сумын иргэд Наргулан, С.Енар Т.Жа миний "DAEWOO" маркийн 20 тн даацтай машиныг хөлслөн авч, Дэлүүн суманд өвс ачиж ачаад тэнд борлуулж, Дэлүүн сумын төвөөс А.А гэдэг хүний нөөцөлж тавьсан 3 тн 150 кг /3150 кг/ хонины гулууз махыг зээлээр худалдан авч, Улаанбаатар хот хүргэж борлуулах болж, миний машинд ачсан бөгөөд намайг 1000000 /нэг сая/ төгрөгөөр хөлслөн авч, уг махтай хамт жижиг тээврийн хэрэгсэл, малын тэжээл зэрэг эд зүйл ачиж, С.Еөөрөө дагаж очоод махыг борлуулах гэтэл өөр хүнд залилан мэхлүүлж, махыг бүрэн хэмжээгээр алдсан. Махыг залилан мэхэлж авсан К.Ж /С хочтой/ хүнд алдсан бөгөөд одоогийн байдлаар К.Ж /С/-д Улаанбаатар хотын Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг нээж, мөрдөн байцаалт явуулж байна. Түүнчлэн нэхэмжлэгч Ш.А нь маргаан бүхий 3 тн 150 кг хонины гулууз мах буюу үнэ 16050000 төгрөгийн эд зүйлийг 3000000 /гурван сая/ төгрөгийн хамт К.Ж намайг залилан мэхэлж авсан хэмээн үзэж, Баян-Ө аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах гомдол гаргаснаар уг асуудлыг Баян-Ө аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч Нурболат шалгаж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф хяналт тавьж ажиллаж байна. Уг асуудлыг Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байтал шүүхэд Ш.А давхар иргэний нэхэмжлэл гаргасан байна. Иймд уг маргааныг нэхэмжлэгч Ш.Аын гомдлоор Баян-Ө аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас эрүүгийн хэргийн журмаар Т.Жа надад холбогдуулан шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танил Н гэдэг залуу ирж, Ө хотоос Дэлүүн сум хүртэл 500 боодол өвс ачиж хүргэхээр хөлслөн авч, тээврийн хөлсөнд 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг өгөхөөр тохирч, тэр даруй 330000 төгрөгийг бэлэн өгсөн. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөлслөгч Н, С.Енарын 500 боодол өвсийг ачихаар очиход Н, С.Енар хамтарч уг өвсийг ачаад түүнийг Дэлүүн сумд борлуулахаар надтай хамт Н, С.Енар очсон. Тэр өдөр Дэлүүн суманд очоод тэдний урьд тохиролцсон гэх Ш.Аын хашаанд ачиж очсон 500 боодол өвсийг буулгаж, Ш.Аад хүлээлгэж өгсөн. Жолооч Т.Жа миний бие ачаагаа буулгаж өгсний дараа явах гэтэл Н, Енар Ааас зээлээр мах худалдан авч, Улаанбаатар хот хүргэж борлуулах болсон учир миний машиныг Улаанбаатар хот хүртэл хөлслөн авч, тээвэрлэлт хийх санал хэлснийг би зөвшөөрсөн. Тэр өдөр Дэлүүн суманд хоноод, өглөө Ш.А нь Н, С.Енарт өгөх махыг А гэдэг хүний агуулахаас ачиж өгөх болж миний машинтай очсон. Тэд хоорондоо наймаа хийж тохиролцоод А, Ш.А нараас 3150 кг хонины махыг хүлээн авч, А, С.Ехоёр махыг жинлэж, өөрсдөө бүртгэл хөтөлж хүлээн авч, машинд ачсан бөгөөд харилцан баримт үйлдэж, Ат мах хүлээн авсан талаар С.Ебаримт үйлдэж өгсөн. Тэгээд тэр өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр С.Еркин, Н бид гурав Дэлүүн сумаас Өд орж ирсэн ба Өн төвөөс С.Еркин, Н нар нэг суудлын машин, 200 уут овьёос ачиж, миний тээврийн хөлсөнд 700000 /долоон зуун мянган/ төгрөг өгөөд, тээврийн хөлсний зөрүү мөнгийг Улаанбаатар хотод очоод мах борлогдсон үед өгөхөөр тохирсон. 2019 оны 3 сарын 23-ны өдөр ачааны эзэн С.Еркиний хамт, миний машинаар Улаанбаатар хот орохоор тээврийн замд гараад, замд гурван хоног явж, 2019 оны 3 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот орсон. Зам зуур С.Ебид хоёр мах борлуулах хүмүүстэй утсаар холбогдож байсан ба, танил Ж (С хочтой/ гэгчтэй утсаар холбогдож, махыг борлуулж өгөхийг хүсэхэд, тэр хамгийн боломжийн санал хэлж, БНХАУ-ын иргэдэд борлуулж өгнө гэснээр түүнд өгөх болж тохирсон. Гэтэл Ж нь тэр чигээрээ махыг авсан мөчөөс эхлэн утсаа салгаж, биднээс зай барьж, махыг завшсан тул бид Цагдаад хандсан. Цагдаагийн байгууллага Жыг олж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба одоо хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байна. Бид буцах болоод миний бие Өд ачих ачаа тээш хайж явтал, Дэлүүн сумын наймаачид Улаанбаатар хотоос Дэлүүн сум хүртэл бараа таваар хөлсөөр ачсан. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотоос гараад 2019 оны 4 дүгээр сарын 06-нд Дэлүүн суманд С.Ебид хоёр орой ирсэн бөгөөд тэр үед С.ЕШ.Аыг утсаар дуудсан. Ачааг буулгаж дууссаны дараа С.ЕШ.А нар намайг машинтайгаа Дэлүүн сумын ЗДТГ-ын хажууд зогсоож, миний машиныг хүчээр битүүмжилж, урьд С.Еркин, Н нарын Ш.А, А.А нараас зээл авсан, сүүлд Жад /сары хуйын/ алдсан "махны оронд барьцаална" гэж надад хүч хэрэглэсэн. Иймд намайг олон цагаар саатуулж, хүч хэрэглэн машиныг барьцаалан авсан тул аргагүйн эрхэнд тэдний эрхшээлд орж, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн "хүчин төгөлдөр бус хэлцэл" болох гарын баримтыг бичиж өгсөн. Түүнээс биш би Ш.Ааас зээлээр мах худалдаж авсан явдал байхгүй. Ш.Аын нотлох баримт болгож өгсөн Т.Жа миний бичсэн баримт бичиг бол хуурамч болох нь түүний он сарыг хоёр өнгийн үзгээр 2019 оны 4 сарын 06-нд гэснийг 3 сарын 22-ны өдөр болгон өөрчилсөн бичилт, мөн Дэлүүн сумын ЗДТГ-ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нотариатын тэмдэг дарж баталгаажуулсан цаг хугацаа, тухайн 2019.04.06-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан зэргээр илт тодорхой юм. Иймд Т.Жа миний Ахийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 1.1-д "хүч хэрэглэж хийсэн хэлцэл" учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм аа. Иймд Т.Жа миний Ш.Ахийсэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад барааны нэр төрөл, үнийн дүнгээр дүйцэж байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхийг хүсье. гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж буй үйл баримтыг тогтоосон нотлох баримтаа хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй нь тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй.

2. Сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь Ш.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага огт холбоогүй байх ба Н, С.Еркин, Ж /С хочтой/ гэгч нартай холбогдох асуудал нь өөрөө тусдаа эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэгдэх, цаашлаад Т.Жа өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа бол С.Еркин, Ж нарт холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргах журмаар хохирлоо барагдуулах боломжтой болохоос биш энэ хэрэгт хамааралгүй байна.

3. Сөрөг нэхэмжлэл гаргагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасныг нэг үндэслэл болгосон. Хөнгөмсөг, хайхрамжгүй хандаж буй нь бодитой илэрхий байх хүсэл зоригийн энэхүү илэрхийлэл нь хүчин төгөлдөр бус байна. Сэтгэл санааны бухимдал, уцаараас үүдэн хийсэн хүсэл зоригийн илэрхийллээр хэлцэлд хөнгөмсөг хайхрамжгүй хандаж буйгаа илэрхийлж, үүнийгээ эсрэг тал ойлгоно гэдгийг урьдчилан тооцоолсон бол энэ нь 56.1.4-т хамаарна. Иргэн Т.Жа, Ш.А нарын хооронд хийсэн хэлцлийг ямар нэгэн хөнгөмсөг, хайхрамжгүй байдлаар хийсэн гэж үзэх боломжгүй байгаа ба Т.Жагийн зүгээс тухайн махыг худалдаж авахгүй байх хүсэл зориг байгаагүй, тухайн махны үнэ хэт өндөр үнэтэй байх гэх зэрэг илэрхийлэл алга, мөн ямар нэгэн доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүй байгаа нь тогтоогдож байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохгүй. Хэрэв зохигчид харилцан буулт хийж, тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "...энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол нийг төлөх үүрэгтэй..." гэж заасан тул хариуцагч Т.Жагаас нэхэмжлэгч Ш.Аад 3150 кг махыг буцаан өгөх, боломжгүй бол 16065000 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ.

4. Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг ойлголт гэмт хэргийн шинжтэй байх ба Т.Жагийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар түүнийг барьцаалж, олон цагаар саатуулж, машиныг нь хүчээр битүүмжлэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхаар байна. Энэ тохиолдолд Т.Жа өөрийнхөө хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар хуулийн байгууллагад өнөөдрийг хүртэл хандах, гомдол гаргах бүрэн боломжтой байсныг шүүх анхаарах ёстой. Нөгөө талаар Т.Жа нь өөрийн өмчлөлийн Ланд круйзер-80 маркийн, 0000 **** улсын дугаартай саарал өнгийн авто машиныг 20 сая төгрөгөөр үнэлж, хэлцэл хийгдсэний 3 сарын дараа сайн дурын үндсэн дээр машинаа Ш.Аад хүлээлгэн өгөх, цаашлаад 3 сая төгрөгийг бэлнээр авто машины зөрүүд авсан гэх үйл баримтуудаас харахад, хүчин төгөлдөр бус хэлцэл хийх, хүч хэрэглэсэн хэлцэл хийсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Мөн сөрөг нэхэмжлэл гаргагч талаас хүч хэрэглэж хийсэн гэх хэлцэл нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэж хугацаагаа тодорхойлсон бөгөөд энэ талаар шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзвэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Иймд, хариуцагч Т.Жагийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Ө аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2020/00540 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Жагаас зээлж авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000 /арван есөн сая жаран таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Аад олгож, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жагийн Ш.А2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 1. Уг маргаан бүхий 3150 кг жинтэй 16.065.000 төгрөгийн ханштай махыг Ш.Ааас зээлээр худалдан авсан хүн бол жинхэнэ утгаар С.Еболно. Би зөвхөн тээвэрлэлт хийж явсан хөлсний жолооч. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 190801837 дугаартай тогтоолоор батлагдаж байна.

2. Нэхэмжлэгч Ш.Аын нэхэмжилж байгаа 3150 кг хонины махыг зээлээр худалдаж авсан, жинхэнэ хариуцагч С.Еболох нь Ж (сары хуйын)-д холбогдох Эрүүгийн 190801837 дугаартай хэрэгт С.Еркинийг хохирогчоор тогтоосон тогтоол, С.Еркиний хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр хууль ёсны, эрх бүхий албан тушаалтны гаргасан эрхийн акт, хууль ёсоор бэхжүүлж авсан хохирогч С.Еркиний албан ёсны мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй явдалд гомдолтой байна.

3. Жа миний бие тээврийн жолооч учраас мах авч борлуулах шаардлага байхгүй. Харин нэхэмжлэгч Ш.А, зээлээр мах авсан Н, С.Енар нь урьд өмнөөс бизнесийн харилцаАхүмүүс байжээ. Ш.А нь үл таних Жа надад тийм их хэмжээний мах өгч явуулахгүй. Энэ талаар шүүгч дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлээгүй байна.

4. Дэлүүн сумаас Ш.А, А.Ахилбек нараас 3150 кг хонины махыг 2010 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Өд ирсэн. Харин Жа миний гэм буруугийн талаар нотлох баримт болгож байгаа Ш.Аын гаргаж өгсөн баримт 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр бичигдсэн нь уг баримт нь хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг цаг хугацааны хувьд нотолж байна. Хэрэв Жа би нэхэмжлэгч Ш.Ааас тухайн махыг зээлж авсан бол анх мах ачсан өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр надаас баримт авах буюу гэрээ хийх байсан.

5. Уг баримтыг бичүүлэхэд С.Еркин, Ш.А нар намайг дарамталж, хүчээр бичүүлсэн бөгөөд С.Еркиний төрсөн ах Сакен тусгай хамгаалалтын нутгийн захиргаанд ажилладаг, түүний албан тушаалыг ашиглаж, намайг ирвэсний хэргээс хөнгөрүүлж, авч үлдэнэ гэж ятгаж бичүүлсэн. Энэ хэлцэл тухайн үед дүр үзүүлэн хийсэн хэлцэл болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгож анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дүгээр заалтын зээлж авсан махны үнэ 16.065000 төгрөг гаргуулж Ш.Аад олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэдэг хэсгийг тус тус хүчингүй болгож, харин 3.000.000 (гурван сая) төгрөг төлүүлсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Т.Жад холбогдуулж зээлээр худалдан авсан махны үнэ 16065000.00 төгрөг, зээлдэж авсан 3000000.00 төгрөг нийт 19065000.00 гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ би Т.Жад хонины мах болон бэлэн мөнгө өгч тэрээр уг мах, бэлэн мөнгөний оронд өөрийн өмчлөлийн автомашиныг арилжааны журмаар солилцсон. Гэвч Т.Жа нь анх тохиролцсон хэлцлээсээ буцаж машинаа авсан тул махны үнэ болон бэлэн өгсөн мөнгөө түүнээс гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ Наргулан, С.Енар миний "DAEWOO" маркийн 20 тн-ийн даацтай машиныг хөлслөн авч, А.А гэдэг хүний нөөцөлж тавьсан 3 тн 150 кг /3150 кг/ хонины гулууз махыг зээлээр худалдан авч, Улаанбаатар хот хүргэж борлуулах болсон боловч С.Еөөр хүнд залилан мэхлүүлж, махыг бүгдийг нь алдсан. Би хариуцагч биш хөлсний жолооч, хариуцагч нь С.Егэж тайлбарлан маргаж, шүүхэд С.Еркин, Ш.А нар миний машиныг хүчээр битүүмжилж, урьд С.Еркин, Наргулан нарын Ш.А, А.А нараас зээлж авсан, сүүлд Жад /сары хуйын/ алдсан "махны оронд барьцаална" гэж хүч хэрэглэж, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр надаар махны мөнгийг төлж өгнө гэж хүчээр гарын баримт бичүүлсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Т.Жагийн энэ хэргийн хариуцагч би биш, хариуцагч нь С.Егэх тайлбар /хх-ийн 23/, Эрүүгийн 190801837 дугаартай хэрэгт С.Еркинийг хохирогчоор тогтоож, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Номин-Эрдэнийн хохирогч С.Еркинээс авсан ...Баян-Ө аймгийн Дэлүүн сумаас авлагынхаа оронд 3150 кг махыг авч, Т.Жагийн машинаар ачуулж, Улаанбаатарт хот орсон... гэж мэдүүлэг /хх-ийн 103, 105-108/, Т.Жагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-113/ зэргээр энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Т.Жа мөн эсэх нь эргэлзээтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно. гэж хуульчилсны дагуу шүүх нэхэмжлэгчээс Т.Жа, С.Енарын хэн нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч эсэх талаар, эсхүл хамтран хариуцагч эсэх талаар тодруулан нягтлалгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болжээ.

 

Түүнчлэн Т.Жа, С.Енар нь хамтран Ш.Ааас 3150 кг махыг зээлээр худалдаж авсан бол нэхэмжлэгч С.Еркинийг хамтран хариуцагчаар сонгох эсэх нь нэхэмжлэгчийн эрх байхаар хуульчилсан.

Иймээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238275.00 төгрөгийг хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Ө аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2020/00540 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238275.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

Д.КӨБЕШ