Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2020/00540

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын .. дүгээр багт оршин суух, Ш Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, Т Жад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагч Т.Жа, хариуцагчийн өмгөөлөгч К.З, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлдэж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000 төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ш.Атай 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар Сн 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай.

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Ө суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг Жа гэдэг залууг урьд таньдаг байсан ба 2019 оны 03 дугаар Сн үед тэрээр өөрийн биеэр Д суманд очиж иргэн Ш.Аээс 16065000 төгрөгийн хонины махыг өөрийн автомашинд ачиж аваад дараа нь 2019 оны 05 дугаар Сн сүүлчээр 3000000 төгрөгийг бэлнээр авч оронд нь Ш.А надад Ланд круйзер-80 маркийн, 0000 ***улсын дугаартай, саарал өнгийн автомашиныг 20,0 сая орчим төгрөгөөр харилцан тохиролцож сольж авсан юм. Өөрөөр хэлбэл Ш.А би Т.Жад хонины мах болон бэлэн мөнгө өгч тэрээр уг мах, бэлэн мөнгөний оронд өөрийн өмчлөлийн автомашиныг арилжааны журмаар солилцсон түүхтэй юм. Уг автомашиныг 2019 оны 05 дугаар Сн 28-ны өдөр Т.Жа надад хүлээлгэн өгснөөр би унаад Д суманд аваад явсан юм. Тухайн үед уг автомашиныг миний нэр дээр буулгаж авъя гэхэд Т.Жа нь дараа нь больё, улсын номерыг сольж байгаад таны нэр дээр буулгаж өгнө гэж хэлээд өдий хүрсэн юм. Уг автомашин нь энэ зун манайд байсан юм. Ингээд Т.Жа нь саяхан намайг дуудаж "Таны худалдаж авсан автомашиныг таны нэр дээр буулгаж өгнө, автомашиныг аваад ир" гэж хэлээд намайг аймагт дуудсан юм. Ш.А би 2019 оны 09 дүгээр Сн 27-ны өдөр Д сумаас Ө сум рүү ирж Т.Жагын гэрт нь очиход тэрээр автомашины түлхүүрийг шууд аваад, автомашин дотор байгаа эд хогшлыг газар дээр шийдээд намайг хашаанаас хөөж гаргасан юм. Дараа нь би ах дүү нарыг дагуулж очиход автомашиныг би өгөхгүй гэж маргаад өгөөгүй билээ. Ингээд Х.Жа нь анх тохиролцсон хэлцлээс буцсан тул түүнд өгсөн махны үнэ 16065000 төгрөг, түүнчлэн бэлэн мөнгө 3000000 төгрөг нийт 19065000 /Арван есөн сая жаран таван мянган/ төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Т.Жа Е гэдэг хүнтэй ирээд надаас мах авсан. Уг махыг хариуцагч хотод зарчхаад надад мөнгийг маань төлж өгөхөөр болж ирээд гарын баримт бичиж өгсөн. Мөн махны оронд Land 80 маркийн машинаа өгөхөөр болж, машины үнэ 19 сая төгрөг гэж хэлээд надаас нэмж 3 сая төгрөг авсан. Тэгээд уг машиныг нэр дээр маань буулгаж өгнө гэж аймгийн төвд дуудаж авчраад машинаа өөрөө буцаагаад авчихсан. Иймээс 19 сая төгрөгөө гаргуулахыг хүсэж байна. Би тэгж хохирсон гэв.

 

Хариуцагч Т.Жа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө сумын 12-р багт оршин суух, Бахат овогт Тогтолын Жа миний бие Ш.Аын нэхэмжлэлтэй Зээлээр худалдан авсан махны үнэ 16065000 төгрөг болон зээлдэж авсан 3000000 төгрөг, нийт 19065000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзээд тараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

Хариуцагч Т.Жа би "DAEWOO" маркийн 20 тн даацтай, 0000 улсын дугаартай том оврын авто машин жолоодож, хот хооронд тээврийн үйлчилгээ эрхэлдэг хөлсний жолооч хүн байгаа юм. 2019 оны 03-р Сн 22-ны үед Ө сумын иргэд Н, С.Е нар Т.Жа миний "DAEWOO" маркийн 20 тн даацтай машиныг хөлслөн авч, Д сумд өвс ачиж ачаад тэнд борлуулж, Д сумын төвөөс А.А гэдэг хүний нөөцөлж тавьсан 3 тн 150 кг /3150 кг/ хонины гулууз махыг зээлээр худалдан авч, Улаанбаатар хот хүргэж борлуулах болж, миний машинд ачсан бөгөөд намайг 1000000 /нэг сая/ төгрөгөөр хөлслөн авч, уг махтай хамт жижиг тээврийн хэрэгсэл, малын тэжээл зэрэг эд зүйл ачиж, С.Е өөрөө дагаж очоод махыг борлуулах гэтэл өөр хүнд залилан мэхлүүлж, махыг бүрэн хэмжээгээр алдсан юм. Махыг залилан мэхэлж авсан К.Ж /С хуйн хочтой/ хүнд алдсан бөгөөд одоогийн байдлаар К.Ж /С хуйн/-д Улаанбаатар хотын Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг нээж, мөрдөн байцаалт явуулж байна. Түүнчлэн нэхэмжлэгч Ш.А нь маргаан бүхий 3 тн 150 кг хонины гулууз мах буюу үнэ 16050000 төгрөгийн эд зүйлийг 3000000 /гурван сая/ төгрөгийн хамт К.Ж намайг залилан мэхэлж авсан хэмээн үзэж, Б аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах гомдол гаргаснаар уг асуудлыг Б аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч Нурболат шалгаж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф хяналт тавьж ажиллаж байна. Уг асуудлыг Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байтал шүүхэд Ш.А давхар иргэний нэхэмжлэл гаргасан байх юм. Иймд шүүхээс хүсэх нь:

 

Уг маргааныг нэхэмжлэгч Ш.Аын гомдлоор Б аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас эрүүгийн хэргийн журмаар Т.Жа надад холбогдуулан шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.8, 117-р зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Жа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 онд миний танил холбооны дарга Нурхулан гэдэг хүн надад Д суманд өвс ачиж яваад ирье гэсэн. Тэгээд Е гэдэг залуутай хамт бид гурав 500 боодол өвс ачиж, Д суманд явж ирэхэд 400 мянган төгрөг авахаар болж очсон. Очсоны дараа Ш.А гэдэг айлд очиж хоносон. Маргааш нь нэг хүнд мах байна тэрийг нь очиж үзье гэж өглөө Е болон Ш.А бид гурав очиж үзсэн. Тэр бол Д сумын Засаг дарга А.А гэдэг хүний мах гэсэн. Тухайн махыг Д сумын сургуулийн агуулгад хадгалсан байсан. Тухайн махыг хиллэж үзэхэд 3 тоон 100 кг мах байсан. Тэгээд Е гарын баримт бичиж өгч мөнгийг нь дараа нь өгөхөөр болж тухайн махыг бид авсан. Махыг аваад 3 дугаар Сн 21-ний өдөр аймгийн төвд хүргэж ирсэн. Аймагт ирж махыг зарах гэхэд авах хүн олоогүй. Тийм учраас тэр хүмүүс тухайн махын 1 кг-ыг 5100 төгрөгөөр авсан хотод очиж зарах юм бол 6500 төгрөгөөр зарах юм байна бид нарт ашигтай, тухайн махыг өөрсдөө хотод аваачаад заръя гэж хэлсэн. Тэгээд тухай махыг ачиж явахаар болж бөөний базаар Говь-Алтай аймаг хүртэл хүргэж өгөх нэмэлт ачаа ачиж, бид хотод явсан. Би урьд нь Улаанбаатар хотод байдаг Ж гэдэг хүнтэй холбоотой байдаг байсан. Тэр хүнд надад ирвэсний арьс байгаа, түүнийг борлуулж өгөх арга байна уу гэж асууж хэлж байсан. Тэр хүн бид нарыг гарах гэж байхад бидэн залгасан. Би махаа ачиж гарах гэж байна гэж хэлэхэд, чи тэр ирвэсний арьсаа бас авчраарай гэсэн. Тэгээд би хөдөө очиж ирвэсний арьсаа аваад Улаанбаатар хотод гарсан. Улаанбаатар хотод ойртох үед Ж биднийг Эмээлт захаас тосож авч махын 1кг-ыг 6500 төгрөгөөр авахаар болж тохиролцоод махыг хиллэж аваад бид нарыг дагаж яваарай гэж хэлсэн. Бид машиндаа хий хурааж, машинаа асаах гэж байхад бид нараас зугтаж өмнө гараад яваад өгсөн. Бид нар араас нь тэр даруй гарсан боловч төөрч олж чадаагүй. Дараа нь Таван шард мах хиллэж өгч байна хүрээд ирээрэй гэсэн. Таван шард очиж бид хаана байгааг нь олоогүй. Утастахад утас нь холбогдоогүй. Тэгээд бид махаа алдсан. Дараа нь ирвэсний арьсны асуудал гарч миний ирвэсний арьсны талаар Цагдаагийн байгууллагад мэдээлэгдэж шалгагдаж байх хооронд тэр хүнд бид махаа алдсан. Тэгээд хотод буцах үед Д суманд бид ачаа ачсан. Д суманд ирж ачаагаа буулгаж байхад Е, Ш.А нар ирсэн. Тухайн үед намайг ирвэсний асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж байсан ба Цагдаагийн газраас хаана ирсэн, хурдан ир гэж дуудаж байсан. Тухайн үед Е чи нэгэнт ирвэсний асуудалд холбогдсон учраас махны асуудлыг чи одоохондоо чи хариуцчих, дараа нь би чамд туслаад ирвэсний асуудлаас салгаж өгнө. Миний ах С Байгаль орчны газарт ажилладаг гэж хэлж намайг итгүүлж надад 1 сая төгрөг Байгаль орны газрын дансанд хийлгэж байсан. Тэр мөнгөө одоо хүртэл авч чадаагүй байгаа. Д суманд байх үед нэхэмжлэгч надад хүчээр 4 дүгээр Сн 06 ны өдөр гарын үсэг зуруулж баримт бичүүлж авсан. Тэрнээс биш би тэр махыг зарж нэг ч төгрөг аваагүй. Тийм учраас шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би машинаа өгсөн шалтгаан нь Е тухайн үед махны хэрэг аймагт шилжиж ирэх гэж байгаа. Тухайн асуудлын энд шийдвэрлэнэ, Махыг авсан Ж тухай хэргээ хүлээн зөвшөөрөн. Тэгэнгүүтээ би Жаас мөнгө авч өгнө. Мах өгсөн хүмүүс бидэнд амар заяа үзүүлэхгүй байна. Чи машинаа одоохондоо оронд нь өгчих гэсэн. Машинаа чи хэдээр үнэлэх үү гэхэд 20 сая гэсэн. Тэр үед чи машинаа өгөөд дээрээс нь 4 сая төгрөг авч өгчих гэсэн. Тэгээд би машинаа өгсөн. Дараа нь ирвэсний асуудал шийдвэрлэгдсэн. Харин махны хэрэг аймагт шилжиж ирээгүй. Би машин өгсний дараа Е ч надтай холбоо барихаа больсон. Машин бол уг нь банкны нэр дээр байгаа машин байсан. Тухайн машиныг нэр дээр нь буулгаж авах гэж аймагт ирэх үед машинаа өөрөө буцааж авчихсан. Гарын баримт бичсэн учраас хохироод тээврээр явж чадахгүй хохироод явж байна гэв.

 

Хариуцагч Т.Жа нэхэмжлэгч Ш.Аад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Жа миний бие хувийн өмчлөлийн "DAEWOO" маркийн 6371БӨА улсын дугаартай, 25 тн даацтай ачааны авто машинаар Хот хоорондын тээвэрт явдаг, тээврийн жолооч хүн юм. 2019 оны 3-р Сн 20-ний өдөр танил Н гэдэг залуу надад ирж, Ө хотоос Д сум хүртэл 500 боодол өвс ачиж хүргэхээр хөлслөн авч, тээврийн хөлсөнд 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг өгөхөөр тохирч, тэр даруй 330000 төгрөгийг бэлэн өгсөн юм. Тэгээд 2019 оны 03-р Сн 20-ны өдөр хөлслөгч Н, С.Е нарын 500 боодол өвсийг ачихаар очиход Н, С.Е нар хамтарч уг өвсийг ачаад түүнийг Д сумд борлуулахаар надтай хамт Н, С.Е нар очсон болно. Тэр өдөр Д сум очоод тэдний урьд тохиролцсон гэх Ш.Аын хашаанд ачиж очсон 500 боодол өвсийг буулгаж, Ш.Аад хүлээлгэж өгсөн. Жолооч Т.Жа миний бие ачаагаа буулгаж өгсний дараа явах гэтэл Н, Е нар Ааас зээлээр мах худалдан авч, Улаанбаатар хот хүргэж борлуулах болсон учир миний машиныг Улаанбаатар хот хүртэл хөлслөн авч, тээвэрлэлт хийх санал хэлснийг би зөвшөөрсөн юм. Тэр өдөр Д сумд хоноод, өглөө Ш.А нь Н, С.Е нарт өгөх махыг А гэдэг хүний агуулахаас ачиж өгөх болж миний машинтай очсон юм. Тэд хоорондоо наймаа хийж тохиролцоод А, Ш.А нараас 3150 кг хонины махыг хүлээн авч, А, С.Е хоёр махыг жинлэж, өөрсдөө бүртгэл хөтөлж хүлээн авч, машинд ачсан бөгөөд харилцан баримт үйлдэж, Ат мах хүлээн авсан талаар С.Е баримт үйлдэж өгсөн юм. Тэгээд тэр өдөр буюу 2019 оны 03-р Сн 21-ний өдөр С.Е, Н бид гурав Д сумаас Өд орж ирсэн ба Өн төвөөс С.Е, Н нар нэг суудлын машин, 200 уут овьёс ачиж, миний тээврийн хөлсөнд 700000 /долоон зуун мянган/ төгрөг өгөөд, тээврийн хөлсний зөрүү мөнгийг Улаанбаатар хотод очоод мах борлогдсон үед өгөхөөр тохирсон болно. 2019 оны 03-р Сн 23-ны өдөр ачааны эзэн С.Еий хамт, миний машинаар Улаанбаатар хот орохоор тээврийн замд гараад, замд гурван хоног явж, 2019 оны 03-р Сн 26-ны өдөр Улаанбаатар хотод орсон юм. Зам зуур С.Е бид хоёр мах борлуулах хүмүүстэй утсаар холбогдож байсан ба, танил Ж (С хуйн хочтой/ гэгчтэй утсаар холбогдож, махыг борлуулж өгөхийг хүсэхэд, тэр хамгийн боломжийн санал хэлж, БНХАУ-ын иргэдэд борлуулж өгнө гэснээр түүнд өгөх болж тохирсон юм. Гэтэл Ж нь тэр чигээрээ махыг авсан мөчөөс эхлэн утсыг салгаж, биднээс зай барьж, махыг завшсан тул бид Цагдаад хандсан болно. Цагдаагийн байгууллага Жыг олж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба одоо хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байна. Бид буцах болоод миний бие Өд ачих ачаа тээш хайж явтал, Д сумын наймаачид Улаанбаатар хотоос Д сум хүртэл бараа таваар хөлсөөр ачсан болно. Тэгээд 2019 оны 04-р Сн 03-нд Улаанбаатар хотоос гараад 2019 оны 04-р Сн 06-нд Д сумд С.Е бид хоёр орой ирсэн бөгөөд тэр үед С.Е Ш.Аыг утсаар дуудаж авсан. Ачааг буулгаж дууссаны дараа С.Е Ш.А нар намайг машинтайгаа Д сумын ЗДТГ-ын хажууд зогсоож байгаад, миний машиныг хүчээр битүүмжилж, урьд С.Е, Н нарын Ш.А, А.А нараас зээл авсан, сүүлд Жад /С / алдсан "махны оронд барьцаална" гэж надад хүч хэрэглэсэн юм. Иймд намайг олон цагаар саатуулж, хүч хэрэглэн машиныг барьцаалан авсан тул аргагүйн эрхэнд тэдний эрхшээлд орж, 2019 оны 04-р Сн 06-ны өдрийн "хүчин төгөлдөр бус хэлцэл" болох гарын баримтыг бичиж өгсөн болно. Түүнээс биш би Ш.Ааас зээлээр мах худалдаж авсан явдал байхгүй болно. Ш.Аын нотлох баримт болгож өгсөн Т.Жа миний бичсэн баримт бичиг бол хуурамч болох нь түүний он Сг хоёр өнгийн үзгээр 2019 оны 04-р Сн 06-нд гэснийг 03-р Сн 22-ны өдөр болгон өөрчилсөн бичилт, мөн Д сумын ЗДТГ-ын даргын 2019 оны 04-р Сн 06-нд өдөр нотариатын тэмдэг дарж баталгаажуулсан цаг хугацаа, тухайн 2019.04.06-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан зэргээр илт тодорхой юм. Иймд Т.Жа миний Атай хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх, мөн хуулийн 60-р зүйлийн 1.1-д "хүч хэрэглэж хийсэн хэлцэл" учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм аа. Иймд шүүхээс хүсэх нь:

 

1. Иргэний хуулийн 60-р зүйлийн 60.1-д зааснаар Т.Жа миний Ш.Атай хийсэн 2019 оны 04-р Сн 06-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.2-д зааснаар Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад барааны нэр төрөл, үнийн дүнгээр дүйцэж байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч Т.Жа шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Тэр гарын баримтыг хүчээр бичүүлсэн талаар түрүүн бас хэлсэн. Тухайн үед надад эсвэл машинаа үлдээ үгүй бол гарын баримт бичиж өг гэсэн. Машинаа үлдээх гэхээр дээр нь хүмүүсийн ачаа байсан болохоор буцаж ирэх үед өгөхгүй байх болов уу гэж айгаад гарын баримт бичиж өгсөн. Хэрэв би уг махыг авсан бол 3 дугаар Сн 22-ны өдөр мах авсан үед гарын баримт бичиж өгөх байсан. Мөн Д сумын ачаа ачсан учраас тэнд тааралдаж тийм байдалд хүрч гарын баримт бичиж өгсөн гэв.

 

Нэхэмжлэгч Ш.А хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Б аймгийн Ө сумын 12 дугаар багийн оршин суугч Т.Жагаас тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Хариуцагч Т.Жа миний нэхэмжлэгч Ш.Атай хийсэн 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 /арван зургаан сая жаран таван мянган/ төгрөгийг 2019 оны 05 дугаар Сн 01-ний өдөр хүртэл төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай" гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

1. Т.Жа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойгүй, тогтоогдоогүй үйл баримтаар болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож, иргэн Ш.А Т.Жа нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгохыг хүсжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "...Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна...", мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т '...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байна..." гэж тус тус заасан. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж буй үйл баримтыг тогтоосон нотлох баримтаа хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй нь тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэх юм.

 

2. Сөрөг нэхэмжлэлдээ дурдсан үйл баримт нь Ш.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй байх ба Н, С.Е, Ж /С хуйн хочтой/ гэгч нартай холбогдох асуудал нь өөрөө тусдаа эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэгдэх, цаашлаад Т.Жа өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа бол С.Е, Ж нарт холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргах журмаар хохирлоо барагдуулах боломжтой болохоос биш энэ хэрэгт хамааралгүй болохыг дурдаж байна.

 

3. Сөрөг нэхэмжлэл гаргагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасныг нэг үндэслэл болгосон байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т "...үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна..." гэж заажээ. Хөнгөмсөг, хайхрамжгүй хандаж буй нь бодитой илэрхий байх. Хүсэл зоригийн энэхүү илэрхийлэл нь хүчин төгөлдөр бус байна. Сэтгэл санааны бухимдал, уцаараас үүдэн хийсэн хүсэл зоригийн илэрхийллээр хэлцэлд хөнгөмсөг хайхрамжгүй хандаж буйгаа илэрхийлж, үүнийгээ эсрэг тал ойлгоно гэдгийг урьдчилан тооцоолсон бол энэ нь 56.1.4-т хамаарна. Жишээ: А нь 3-гэзэс нэлээд тооны хүрэм худалдан авчээ. Харин оёдлын доголдолтой нэг хүрмийг А буцааж солихыг хүссэн боловч В татгалзсан байна. Үүний хариуд А "танай бүх барааг би худалдаж аваад дор нь шатааж орхиё" хэмээн В-д хэлжээ. А нь худалдан авах тодорхой санал тавих бодитой эрмэлзэлгүй байгаа нь объектив илэрхий байх тул хучин төгөлдөрт тооцож болох худалдан авах санал, хүсэл зоригийн илэрхийлэл алга байна. Иймд уг илэрхийлэл 56.1.4-т зааснаар хучин төгөлдөр бус байна.

 

Дээрх Иргэний хуулийн тайлбар, түүний жишээтэй манай өгөгдлийг уялдуулан авч үзэхэд, иргэн Т.Жа, Ш.А нарын хооронд хийсэн хэлцлийг ямар нэгэн хөнгөмсөг, хайхрамжгүй байдлаар хийсэн гэж үзэх боломжгүй байгаа ба Т.Жагийн зүгээс тухайн махыг худалдаж авахгүй байх хүсэл зориг байгаагүй, тухайн махны үнэ хэт өндөр үнэтэй байх гэх зэрэг илэрхийлэл алга, мөн ямар нэгэн доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүй байгаа нь тогтоогдож байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохгүй. Хэрэв зохигчид харилцан буулт хийж, тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "...энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол нийг төлөх үүрэгтэй..." гэж заасан тул хариуцагч Т.Жагаас нэхэмжлэгч Ш.Ааад 1150 кг махыг буцаан өгөх, боломжгүй бол 16065000 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ.

 

4. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "...Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй..." гэжээ. Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг ойлголт гэмт хэргийн шинжтэй байх ба Т.Жагийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар түүнийг барьцаалж, олон цагаар саатуулж, машиныг нь хүчээр битүүмжлэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхаар байна. Энэ тохиолдолд Т.Жа өөрийнхөө хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар хуулийн байгууллагад өнөөдрийг хүртэл хандах, гомдол гаргах бүрэн боломжтой байсныг шүүх анхаарах ёстой. Нөгөө талаар Т.Жа нь өөрийн өмчлөлийн Ланд круйзер-80 маркийн, 0000 ***улсын дугаартай саарал өнгийн авто машиныг 20 сая төгрөгөөр үнэлж, хэлцэл хийгдсэний 3 Сн дараа сайн дурын үндсэн дээр машинаа Ш.Аад хүлээлгэн өгөх, цаашлаад 3 сая төгрөгийг бэлнээр авто машины зөрүүд авсан гэх үйл баримтуудаас харахад, хүчин төгөлдөр бус хэлцэл хийх, хүч хэрэглэсэн хэлцэл хийсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Мөн Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т "...Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй..." гэж заажээ. Тэрээр, сөрөг нэхэмжлэл гаргагч талаас хүч хэрэглэж хийсэн гэх хэлцэл нь 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдөр гэж хугацаагаа тодорхойлсон бөгөөд энэ талаар шүүхэд 2020 оны 05 дугаар Сн 05-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзвэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Иймд, хариуцагч Т.Жагийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.А хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Т.Жад ямар нэгэн хүч хэрэглээгүй. Хажууд нь Е гэдэг залуу байсан. Би Еийг шүүхэд өгнө гэхэд "... Еийг шүүхэд өгөх шаардлагагүй, Би бүх мөнгийг өөрөө хариуцаж төлж өгнө" гэж гарын баримт үйлдэж өгсөн. Т.Жа надтай тэгж тохиролцсон. Мөнгийг төлж өгөх хариуцагч Т.Жа би өөрөө хариуцаж төлж өгнө гэж тухайн үед хэлсэн. Махыг авсан хүн мөн хариуцагч Т.Жа. Махыг зараад мөнгийг чинь авчирж өгнө гэж надаас авсан гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Т.Жагаас Зээлээр худалдаж авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлдэж авсан 3000000 төгрөг, нийт 19065000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жагийн нэхэмжлэгч Ш.Аад холбогдуулан гаргасан Ш.Атай 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар Сн 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Т.Жа нь шүүхэд гаргасан тайлбартаа ... 2019 оны 03 дугаар Сн 22-ны үед Ө сумын иргэд Н, С.Е нар Жа миний Даево маркийн 20 тн даацтай машиныг хөлслөн авч, Д суманд өвс ачиж очоод, тэнд борлуулж, Д сумын төвөөс А.А гэдэг хүний нөөцөлж тавьсан 3 тн 150 кг /3150 кг/ хонины гулууз махыг зээлээр худалдан авч, Улаанбаатар хот хүргэж борлуулах болж, миний машинд ачсан бөгөөд намайг 1000000 /нэг сая/ төгрөгөөр хөлслөн авч, уг махтай хамт жижиг тээврийн хэрэгсэл, малын багсармал зэрэг эд зүйл ачиж, С.Е өөрөө дагаж очоод махыг борлуулах гэтэл өөр хүнд залилан мэхлүүлж, махыг бүрэн хэмжээгээр алдсан юм. Махыг залилан мэхэлж авсан К.Ж /С  хочтой/ хүнд алдсан бөгөөд одоогийн байдлаар К.Ж нь Улаанбаатар хотын Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг нээж, мөрдөн байцаалт явуулж байна. Нэхэмжлэгч Ш.А нь маргаан бүхий 3 тн 150 кг хонины гулууз мах буюу үнэ 16065000 төгрөгийн эд зүйлийг, 3000000 /гурван сая/ төгрөгийн хамт Т.Жа намайг залилан мэхэлж авсан хэмээн үзэж Б аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах гомдол гаргаснаар уг асуудлыг Б аймгийн Цагдаагийн газар шалгаж байтал шүүхэд Ш.А давхар иргэний нэхэмжлэл гаргасан байх юм. Ш.Аын нэхэмжлэлийн шаардлага болох хонины махыг 2019 оны 03 дугаар Сн 23-ны өдөр Д сумын төвд С.Е нь махны эзэд болох А.А, Ш.А нараас зээлээр худалдан авч, миний ачааны машинаар С.Е тээвэрлэлт хийж хүргэсэн, А.А, Ш.А нараас С.Е зээлээр худалдан авсан болохыг нотолж байна. Т.Жа миний Ш.Ааас хонины мах худалдан авсныг үгүйсгэх бөгөөд Т.Жа миний 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдрийн гарын баримтыг хүчээр бичүүлсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг баталж өгнө үү гэж нэхэмжлэгч Ш.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч /хариуцагч/ Ш.А нь шүүхэд гаргасан тайлбартаа ... Т.Жагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, тогтоогдоогүй баримт. Сөрөг нэхэмжлэлдээ дурдсан үйл баримт нь Ш.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй байх ба Н, С.Е, Ж /С хуйн хочтой/ гэгч нартай холбогдох асуудал нь өөрөө тусдаа эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэгдэх, цаашлаад Т.Жа өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа бол С.Е, Ж нарт холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргах журмаар хохирлоо барагдуулах боломжтой болохоос биш энэ хэрэгт хамааралгүй. Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг ойлголт гэмт хэргийн шинжтэй байх ба Т.Жагийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар түүнийг барьцаалж, олон цагаар саатуулж, машиныг нь хүчээр битүүмжлэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхаар байна. Т.Жа өөрийнхөө хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар хуулийн байгууллагад өнөөдрийг хүртэл хандах, гомдол гаргах бүрэн боломжтой байсныг шүүх анхаарах ёстой. Нөгөө талаар Т.Жа нь өөрийн өмчлөлийн Ланд круйзер-80 маркийн ***улсын дугаартай саарал өнгийн авто машиныг 20 сая төгрөгөөр үнэлж, хэлцэл хийгдсэний 3 Сн дараа сайн дурын үндсэн дээр машинаа Ш.Аад хүлээлгэн өгөх, 3 сая төгрөгийг бэлнээр авто машины зөрүүд авсан гэх үйл баримтуудаас харахад хүчин төгөлдөр бус хэлцэл хийх, хүч хэрэглэсэн хэлцэл хийсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Сөрөг нэхэмжлэл гаргагч хүч хэрэглэж хийсэн гэх хэлцэл нь 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдөр гэж хугацаагаа тодорхойлсон бөгөөд энэ талаар шүүхэд 2020 оны 05 дугаар Сн 05-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзвэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Иймд Т.Жагийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

1. Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Т.Жагаас Зээлээр худалдаж авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлдэж авсан 3000000 төгрөг нийт 19065000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хариуцагч Т.Жагийн 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдөр бичсэн миний бие Ө сумын 12 дугаар багийн иргэн Тогталын Жа 2019.03.22-ны өдөр Д сумын 9 дүгээр багийн иргэн Шугайпын Ааас 3150 кг хонины мах 5100 төгрөгөөр үнэлж 16065000 төгрөгөөр авсан. Энэхүү мөнгийг 2019.05.01-ний өдөр хүртэл өгнө гэх, мөн миний нэр Тогталын Жа. Би Ш.Ааас 3150 кг мах авсан. Уг махны оронд Ланд 80 маркийн 0000 ***машинаа 20 сая төгрөгөөр үнэлж өглөө. Махны 16 сая төгрөгийн зөрүү 4000000 төгрөг авлаа. Одоо махны тооцоо байхгүй гэх гарын баримтаар, шүүхэд гаргасан тайлбар болон зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар тус тус хариуцагч Т.Жа нь нэхэмжлэгч Ш.Аад өглөгтэй болох нь нотлогдож байна.

 

Хариуцагч Т.Жа нь ... нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гарын баримтыг хүч хэрэглэн бичүүлж авсан учир уг гарын баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж байна, надад өгөх мөнгө төгрөг байхгүй, би Ланд 80 маркийн машиныг өгөөд буцааж авсан, 3000000 /гурван сая/ төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байна, махны үнэ 16065000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Т.Жа нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаарх нотлох баримтыг гарган өгч нотолж чадаагүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч нарын тайлбараар нэхэмжлэгч Ш.А, хариуцагч Т.Жа нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч Ш.А нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр үүргийг хүлээсэн байхад энэ үүргээ хариуцагч Т.Жа нь зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Мөн худалдагч Ш.А нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийг худалдан авагч Т.Жагийн өмчлөлд шилжүүлж, зээлээр худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авсан нь хариуцагч Т.Жагийн тайлбараар бүрэн нотлогдож байна.

 

Хариуцагч Т.Жа нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.А нь зээлээр худалдсан авсан барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Т.Жагийн миний нэр Тогталын Жа. Би Ш.Ааас 3150 кг мах авсан. Уг махны оронд Ланд 80 маркийн 0000 ***машинаа 20 сая төгрөгөөр үнэлж өглөө. Махны 16 сая төгрөгийн зөрүү 4000000 төгрөг авлаа гэж бичсэн баримт болон зээлээр авсан махны үнийн оронд өөрийн Ланд круйзер-80 маркийн автомашиныг өгч, дараа нь буцааж авсан байх ба Ланд круйзер-80 маркийн машиныг 19,0 сая төгрөгөөр үнэлж өгч, 3000000 /гурван сая/ төгрөг бэлэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, 3000000 төгрөгийг төлж өгнө гэж тайлбарлаж, нэхэмжлэгч Ш.Ааас зээлж авсан 3000000 /гурван сая/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Т.Жа нь нэхэмжлэгч Ш.Атай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн эзэмшлийн Ланд круйзер-80 маркийн машиныг өгч, буцааж авсан байх ба мөн хариуцагч Т.Жагийн ... Би Ш.Ааас 3150 кг мах авсан. Уг махны оронд Ланд 80 маркийн 0000 ***машинаа 20 сая төгрөгөөр үнэлж өглөө. Махны 16 сая төгрөгийн зөрүү 4000000 төгрөг авлаа. Одоо махны тооцоо байхгүй гэсэн гарын баримтаар нэхэмжлэгч Ш.Аад төлөх байсан махны тооцоо байхгүй, одоо төлөх төлбөргүй гэсэн гарын баримтыг хариуцагч Т.Жа нь бичиж өгсөн байна.

 

Хариуцагч Т.Жа нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн гарын баримтаа үгүйсгэн тайлбарлаж байгаа боловч энэхүү үгүйсгэсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Ш.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Жагаас зээлж авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлж авсан 3000000 төгрөг, нийт 19065000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Аад олгох нь зүйтэй байна.

 

2. Хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жагийн Ш.Атай 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар Сн 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жа нь ... хавтаст хэрэгт Ш.Аын нотлох баримтаар гаргаж өгсөн Т.Жа миний бичсэн 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдөр бичсэн бичмэл нотлох баримтыг хүчээр бичүүлж авсан нь баримт хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Т.Жа нь нотолж чадаагүй ба энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан ба хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жа нь нэхэмжлэгч Ш.Аад хүсэл зоригоо илэрхийлж, гарын баримт бичиж өгснөөр энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жагийн 2019 оны 04 дүгээр Сн 16-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсэж, үндэслэлээ ... энэхүү хэлцлийг хүч хэрэглэж бичүүлж авсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх ба энэхүү үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Хавтаст хэрэгт Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр Сн 01-ний өдрийн 190801837 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт, гэх газар Т.Е нь Жагаар дамжуулан зүс таних хүнд 3,5 тонн мах заруулахаар өгсөн гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тогтоол, 2019 оны 04 дүгээр Сн 03-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн 190801837 дугаартай хэрэгт иргэн Сайны Еийг хохирогчоор /иргэний нэхэмжлэгчээр/ тогтоосон тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл болон Тогталын Жаг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгч, ... нэхэмжлэгч Ш.Аын надаас нэхэмжилж байгаа хонины махны хохирогчоор С.Еийг тогтоож, хэрэг нээж хэргийг шалгаж байх хугацаанд К.Ж /С хуйн/ хэрэг бүртгэлтийн шатанд зугтсан ба түүнийг эрэн сурвалжилж, баривчилж, түүнээс мэдүүлэг авахад тэр хэргийг хүлээн мэдүүлсэн байгаа. Тийм учраас Т.Жа миний Ш.Ааас хонины мах худалдан авсан нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд миний 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдрийн гарын баримтыг хүчээр бичүүлсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг баталж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үйл баримт нь эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй, С.Е, Ж /С хуйн/ нарт холбогдох эрүүгийн хэрэг нь нэхэмжлэгч Ш.Аын хариуцагч Т.Жад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Хавтаст хэрэг авагдсан Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар Сн 16-ны өдрийн 5/206 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ... иргэн Т.Жа нь 2019 оны 03 дугаар сард өөрийн ачааны тээврийн хэрэгслээр Д суманд С.Е, З.Нургулан нарын өвсийг хүргэж өгөх үед тус сумын иргэн Ш.Ааас 1 кг махыг 5100 төгрөгөөр тооцож 3150 кг махыг 16065000 төгрөгөөр зээлж авсан байна. Улмаар Ш.Аад уг махны мөнгийг өгч чадаагүй тул өөрийн Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг 20 сая төгрөгөөр үнэлж өгөөд 3 сая төгрөг бэлэн авсан боловч уг Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг Т.Жа нь 2019 оны 09 дүгээр Сн 27-ны өдөр Ш.Ааас өөртөө авсан байна. Тоёото Ланд крузер маркийн 0000 ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ш.Аын нэр дээр бүртгэгдээгүй, эзэмшигчийн эрх үүсээгүй байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ... гэж заасан бөгөөд Т.Жа нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөртөө авсан нь залилах гэмт хэргийн шинжгүй байна. Иргэн Ш.А нь Иргэний хэргийн шүүхэд хандан зээлээр худалдан авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлдэж авсан 3000000 төгрөг, нийт 19065000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэд хоорондын маргааны шинжтэй энэхүү үйлдлийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байна.

 

Хариуцагч Т.Жа нь Ш.Ааас авсан 16065000 төгрөгийн үнэ бүхий хонины махыг зээлдэж авсан мөнгөний оронд өөрийн өмчлөлийн автомашиныг 2019 оны 05 дугаар Сн 28-ны өдөр өгч, 2019 оны 09 дүгээр Сн 27-ны өдөр Ш.Ааас машиныг буцааж авсан гэж зохигч нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж байгаа байдлаас нь харахад хариуцагч Т.Жагийн ... хүч хэрэглэж бичүүлж авсан хэлцэл гэж тайлбарлаж байгаа байдал нь өөрийн өгсөн тайлбараар үгүйсгэгдэж байх ба хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жа нь хариуцагч Ш.Атай хийсэн хэлцлээсээ татгалзаж байгаа бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жа нь биелүүлж чадаагүй учир нэхэмжлэгч Ш.А нь зээлээр өгсөн махны үнэ, зээлдэж авсан мөнгөө хариуцагчаас шаардаж байна гэж үзлээ.

 

 

 

Иймд хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жагийн Ш.Атай 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар Сн 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Аын Зээлээр худалдан авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлдэж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жагийн Ш.Атай 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар Сн 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ш.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253275 төгрөгийг, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238275 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Т.Жагаас 253275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Аад олгох нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Жагаас зээлж авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000 /арван есөн сая жаран таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Аад олгож, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Жагийн Ш.Атай 2019 оны 04 дүгээр Сн 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар Сн 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253275 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Т.Жагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238275 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Т.Жагаас 253275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Аад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН