Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00929

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00929

 

 

Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00476 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Майцэцэгт холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүү болон бусад зардалд 4 256 500 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Энхжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Майцэцэгтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах "Мажеста хотхон", 12 давхар барилгын А блокны 7 дугаар давхарт байрлах орон сууцыг 1 м.кв-ыг 1 550 000 төгрөгөөр тооцож, 97.5 м.кв талбайтай орон сууцыг зарим нэг өөрчлөлт хийлгэхээр гэрээндээ тусгаж, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч Б.Майцэцэг нь гэрээний 5.1.2-т заасныг зөрчиж гэрээний 1.2-т заасан талбайгаас 2.59 м.кв дутуу, өөрөөр хэлбэл, 94.91 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагчаас 2.59 м.кв талбайн дутуу төлбөр 4 014 500 төгрөгийг үүнтэй уялдан гарсан зардал тэмдэгтийн хураамжид төлсөн 88 200 төгрөг, орон сууцны хэмжилт хийлгэсэн зардалд 183 000 төгрөг, архиваас зураг хуулбарлан авсан төлбөрт 5 000 төгрөг, дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан төлбөрт 54 000 төгрөг, нийт 4 344 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Майцэцэгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь шүүхэд миний нэртэй хийсэн гэрээ хавсаргасан боловч миний бие нэхэмжлэгчийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй таних ч үгүй. Уг гэрээг тухайн үед барилгыг барьж гүйцэтгэсэн "Есөнбүрд" ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер П.Наранхүү надаар зуруулсан байна. Би өөрөө "Есөнбүрд" ХХК-д хөрөнгө оруулагч ба захиалагчийн гэрээ хийсэн. Б.Энхжаргалаас орон сууцны захиалгын мөнгийг аваагүй. Мөнгө хүлээн авагч нь "Есөнбүрд" ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер П.Наранхүү, ня-бо Б.Соёл нарын гарын үсэгтэй бөгөөд тус компанийн тамга тэмдэгтэй орлогын баримт байна. Эдгээр хүмүүс тухайн үед энэ байрны тооцоог надтай хийгээгүй. Тийм учраас нэхэмжлэгч дээрх мөнгөө "Есөнбүрд" ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй. Уг "Мажести" хотхоны барилгын гүйцэтгэлтэй холбоотой хөрөнгө оруулагч Б.Майцэцэг, гүйцэтгэгч байгууллага "Есөнбүрд" ХХК-тай эд хөрөнгийн маргаантай байгаа учраас хуулийн байгууллагад эрүүгийн хэргийн 2015260001314 тоот П.Наранхүү, Б.Соёл нарт холбогдох хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Б.Майцэцэгийн хувьд хариуцагчаар татсан нь буруу. Тэрээр энэ байшингийн захиалагч ба "Есөн бүрд" ХХК уг байрыг барьж гүйцэтгэсэн. Хэрэв дутуу м.кв бүхий байр хүлээлгэж өгсөн бол "Есөн бүрд" ХХК дутуу м.кв бүхий байрыг хүлээлгэж өгсөн. Б.Энхжаргал гэдэг захиалагчаас 3 удаа мөнгийг хувааж авсан ба кассын орлогын баримтад Б.Майцэцэгийн гарын үсэг байдаггүй. "Есөн бүрд" ХХК-ийн ажилтан П.Наранхүүгийн гарын үсэг байдаг. Анх байрны захиалга авахдаа "Есөн бүрд" ХХК-ийн ажилтан П.Наранхүү, н.Болорнямбуу нар хүлээж авсан. Байр захиалгын гэрээн дээр Б.Майцэцэгийн гарын үсэг байсан. Үүнийг Б.Майцэцэг ч өөрөө миний гарын үсэг мөн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хэрхэн яагаад энэ захиалгын гэрээн дээр миний гарын үсэг байгааг би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед Б.Майцэцэг гэрээ хийх үед Монгол улсад байгаагүй. Энэ нь хилийн шалганы лавлагаагаар харагдаж байгаа. Мөн нэхэмжлэгч нь гэрээ хийх үед Б.Майцэцэг байгаагүй гэдэг. П.Наранхүү гэрээг цааш нь авч яваад захирлаар гарын үсэг зуруулаад ирье гэж хэлж аваад гарын үсэгтэй гэрээ авч ирсэн гэж хэлсэн. "Есөн бүрд" ХХК энэ байрны борлуулалтыг хариуцаж мөнгийг авч байсан. Гэвч одоо "Есөн бүрд" ХХК-ийн захирал н.Балдан-Осор нас барсан учраас энэ компанийн өв залгамжлагч, жинхэнэ эзэмшигч нь тогтоогдоогүй байгаа. Түүний өвлөгч гэх хүмүүс нь шүүхээр зарга үүсгээд явж байгаа. Энэ заргыг эцэслэн шийдвэрлэсний дараа хэн хариуцах нь тодорхой болох байх. Иргэн Б.Майцэцэг өөрийнхөө авч чадаагүй мөнгөнийхөө зөрүүнд орон сууц авсан. Тиймээс энэ хэргийг хариуцах хүн нь Б.Майцэцэг биш, харин "Есөн бүрд" ХХК тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Майцэцэгээс 4 014 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330 200 төгрөгийг
хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийвэл дараах үндэслэлүүдээр Б.Майцэцэгийг уг нэхэмжлэлийн хариуцагч биш гэж үзэхээр байна.Үүнд:

Б.Майцэцэг нь уг орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч этгээд огтхон ч биш юм. Тэрээр өөрөө "Есөн бүрд" ХХК-д дээрх орон сууцны цогцолборыг захиалан бариулсан, хөрөнгө оруулагч этгээд юм. Энэ нь хариуцагчаас гарган өгсөн Б.Майцэцэг ба "Есөн бүрд" ХХК-ийн хооронд 2012 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах тухай" гэрээгээр нотлогдоно.

Нэхэмжлэгч нь Б.Майцэцэгтэй барилга захиалан бариулах тухай гэрээг 2012 оны 01 сарын 05-ны өдөр байгуулсан гэх боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Тэр өдөр би Б.Майцэцэгийг хараагүй. "Есөн бүрд" ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер П.Наранхүү нь гэрээг цаашаа авч яваад ирэхдээ Майцэцэгийн гарын үсэгтэй гэрээг надад авчирж өгсөн" гэж ярьсан. П.Наранхүү нь гэрчээр асуугдахдаа "Б.Майцэцэг захирал тэр өдөр өөрөө гарын үсэг зурж гэрээ байгуулан, Энхжаргалын төлсөн урьдчилгаа мөнгийг өөрөө авсан" гэж мэдүүлсэн байдаг. Гэвч 2012 оны 01 сарын 05-ны өдөр Б.Майцэцэг Монгол Улсад байгаагүй нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 03/3734 тоотоор нотлогдоно.

Харин хариуцагч нь гэрээн дэх гарын үсгийг өөрийнхөө гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрч буй бөгөөд гэрээ байгуулсан тэр өдөр зураагүй нь тодорхой боловч эзгүй үед нь зайлшгүй шаардлага тохиолдвол ашиглах боломжтой байдлаар гарын үсэг зурсан гэрээний маягтыг П.Наранхүүд үлдээж явсан байх боломжтой гэж тайлбарлаж байгаа болно.

Захиалагч Б.Энхжаргал нь мөнгөө Б.Майцэцэгт өгсөн гэх атал гурван удаа мөнгө хүлээн авсан баримтууд "Есөн бүрд" ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар П.Наранхүү, Б.Соёл нарын гарын үсэгтэй мөнгө хүлээн авч байсан баримтууд байна. Б.Майцэцэг өөрөө гарын үсэг зурж Б.Энхжаргалаас мөнгийг нь хүлээн авсан үйл баримт байхгүй. Шүүх П.Наранхүүгийн "Б.Энхжаргалын мөнгийг хүлээн аваад дандаа Б.Майцэцэгт дамжуулан өгч байсан гэх" мэдүүлгийг үндэслэн мөнгийг Б.Майцэцэг авсан байна гэх дүгнэлт хийсэн байна. Гэтэл П.Наранхүүгийн энэ мэдүүлэг ямар ч баримтаар нотлогдохгүй байгаа юм.

Тэгээд ч Монголд байгаагүй хүнийг гэрээнд гарын үсэг зурсан гэж худал ярьсан энэ гэрчийн мэдүүлэг бүхэлдээ үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байгаа болно. Ерөөсөө П.Наранхүү гэгч нь уг асуудалд хөндлөнгийн гэрч гэж үзэхэд учир дутагдалтай юм. Түүнийг дээрхи хотхоны барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа хөрөнгө оруулагч Б.Майцэцэгийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан болон мөнгө хөрөнгө хувьдаа завшсан гэх асуудлаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Б.Майцэцэгийн гомдлоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа, ШШҮХ-н эдийн засгийн комиссын шинжээчийн дүгнэлтээр Б.Майцэцэгт хохирол учруулсан болох нь нотлогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд тул Б.Майцэцэгийн эсрэг худал мэдүүлэг өгч болзошгүй юм.

Нөгөөтэйгүүр Б.Энхжаргалд орон сууцны гэрчилгээг шилжүүлэн өгөхдөө П.Наранхүү нь Улсын бүртгэлийн газарт Б.Энхжаргалын гарын үсгийг хуурамчаар дууриалган зурсан гэрээг гаргаж өгсөн болох нь энэ хэрэгт шинжлэгдэж тогтоогдсон байгаагаас үзэхэд П.Наранхүүг шударга үнэнийг мэдүүлж буй гэрч гэж үзэхэд туйлын эргэлзээтэй.

Дутуу м.кв бүхий орон сууцыг Б.Энхжаргал нь Б.Майцэцэгээс хүлээн аваагүй юм. Харин 2013 оны 06 сарын 17-ны өдөр "Есөн бүрд" ХХК-ийн А/100 тоот албан бичгээр улсын бүртгэлд Б.Энхжаргалд гэрчилгээ олгуулахаар хандсан байдаг ба холбогдох дагалдах баримтыг "Есөн бүрд" ХХК-аас бүрдүүлэн өгсөн байгаагаас үзэхэд уг байрыг захиалагчид шилжүүлэн өгсөн этгээд нь "Есөн бүрд" ХХК болох нь харагдаж байгаа болно. Мөн нэхэмжлэгч нь шүүх хурал дээр хариуцагчаас тавьсан асуултад, байрныхаа түлхүүрийг П.Наранхүүгээс авсан гэж хариулсан.

Б.Майцэцэг ба "Есөн бүрд" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд Б.Майцэцэг нь хөрөнгө оруулах, "Есөн бүрд" ХХК нь барилгын ажил гүйцэтгэх, улсын комисст өгөх, борлуулалт хариуцаж хөрөнгө оруулалтыг буцаан өгөхөөр тохиролцсон. Иймд захиалагч нь орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан ба түүнд хүлээлгэн өгсөн байрны мөнгийг хүлээн авсан этгээд болох "Есөн бүрд" ХХК-аас талбайн үнийн зөрүүг нэхэмжилвэл зүйтэй болно. Дээр дурдсан үндэслэлүүдээр Б.Энхжаргалын байрны үнийн зөрүүг хариуцвал зохих этгээдийг буруу тодорхойлж шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь хариуцагч Б.Майцэцэгт холбогдуулан орон сууцны талбайн зөрүү болон бусад зардалд 4 256 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч 97.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэ 151 125 000 төгрөгийг гүйцэтгэгч тал Б.Майцэцэгт төлөх, хариуцагч нь орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

 

Гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд сууцны талбайн хэмжээ 95.7 м.кв гэж бичигдсэн байх ба Тоонто Гранд ХХК-ийн дүгнэлтээр уг орон сууцны талбайн хэмжээ 94.91 м.кв болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг үндэслэн орон сууцны талбайн зөрүү буюу 2.59 м.кв талбайн үнийг гэрээний 2.1-д заасан орон сууны нэгж м.кв-ын үнэ 1 550 000 төгрөгөөр тооцон 4 014 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.7-д барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал орон сууцыг өмчлөлдөө 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан, орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдлыг баримжаагаар хэмжих боломжгүй тул хүлээж авах үед доголдолтой гэдгийг мэдэх боломжтой гэж үзэхгүй бөгөөд орон сууцны доголдлын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна.

 

Хариуцагч Б.Майцэцэг нь ... барилгын гүйцэтгэгч нь Есөн бүрд ХХК тул Б.Майцэцэг маргаанд хариуцвал зохих этгээд биш гэж тайлбарлах боловч талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай хийх гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж Б.Майцэцэг гарын үсэг зурж, ажлын хөлсний зохих хэсгийг буюу 45 337 500 төгрөгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 370 дугаар шинжээчийн дүгнэлт болон бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн уг орон сууцыг хариуцагч Б.Майцэцэг захиалан бариулсан нь хэргийн 20 дугаар талд авагдсан орон сууцны зураг төсөл гэх баримт, 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Есөн бүрд ХХК, Б.Майцэцэг нарын хооронд байгуулагдсан орон сууцны санхүүжилт, орон сууц барих тухай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон болно. Эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Б.Энхжаргал орон сууцны төлбөрийн зохих хэсгийг Есөн бүрд ХХК-д хүлээлгэн өгсөн, орон сууцыг уг компаниас хүлээн авсан баримтууд авагдсан байх боловч уг нөхцөл байдал нь нэхэмжлэгч Б.Энхжаргал, хариуцагч Б.Майцэцэг нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

167 167.1.1 :

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00476 дугаар шийдвэрийг , хариуцагчийн өмгөөлөгчийн .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Майцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 182 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

ЕРӨНХИЙ د Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

د Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ