| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 131/2020/00324/И |
| Дугаар | 213/МА2000/00000 |
| Огноо | 2000-01-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2000 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 213/МА2000/00000
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2020/00921 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 100 толгой хонь, 150 толгой ямаа, нийт 250 толгой бог малыг авахаар, бусад мал, автомашин, мотоцикль, гэр, гэрийн эд хогшил зэрэг эд хөрөгийг хариуцагч Ж.*******ын өмчлөлд үлдээхээр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурьдсугай... гэснийг
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 100 толгой хонь, 150 толгой ямаа, нийт 250 толгой бог малыг нэхэмжлэгч Ц.*******д олгохоор, бусад мал, автомашин, мотоцикль, гэр, гэрийн эд хогшил зэрэг эд хөрөгийг хариуцагч Ж.*******ын өмчлөлд үлдээхээр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж тухайн тохиолдлыг хэрэгсэхгүй болгосугай .. гэж
Шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 497.800 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 248.900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай гэснийг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.*******аас 213.800 төгрөг, төвлөрсөн төсвийн данснаас 213.800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэгч Ц.*******гаас төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дандсанд хэвээр үлдээсүгэй гэж,
Шийдвэрийн 3 дугаар заалтыг 6 гэж, 4 дүгээр заалтыг 7 гэж, 6 дугаар заалтыг
8 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Ж.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Ж.******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497.000 төгрөгнөөс 426.800 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Ж.*******т олгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.