Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00440

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Ринаг нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01506 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Ринагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Гаалийн ерөнхий газарт холбогдох

 

Албан тушаалын цалингийн зөрүү 5 462 627 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч З.Рина,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан : З.Рина миний бие 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Гаалийн Ерөнхий газрын Санхүүгийн хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч орлогч нягтлан бодогч, хэлтсийн дарга ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/56 тоот тушаалаар Буянт-Ухаа дахь гаалийн газарт Санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор албан тушаалын ангиллыг 3 шатлалаар буулгаж, томилогдон ажилласан. Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/58 тоот тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс намайг Улаанбаатар хот дахь гаалийн газарт нягтлан бодогч-гаалийн улсын байцаагчаар албан тушаалын ангилалыг дахин 3 шатлалаар бууруулж томилсноор сарын цалин хөлс 346 163 төгрөгөөр буурсан. Миний албан тушаалыг тодорхой шалтгаангүйгээр удаа дараа бууруулж, нягтлан бодогч, гаалийн улсын байцаагчийн албан тушаалд томилсноор цалингийн орлого буурсанд гомдолтой байгаа талаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "... Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн Б/58 тоот тушаалын З.Ринад холбогдох хэсгийг хүчингүй болгож, З.Ринаг урьд эрхэлж байсан Буянт-Ухаа дахь гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ...2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалин буурч ажилласны зөрүү олговор 1 126 659 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэр гарсан юм. Гаалийн ерөнхий газраас Захиргааны хэргийн давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 390 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 279 дүгээр тогтоолоор ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 390 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм. Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Б/79 тоот тушаалаар намайг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон шүүхийн шийдвэрийн дагуу Буянт- Ухаа дахь гаалийн газарт Санхүү, аж ахуйн албаны ахлах нягтлан бодогч- гаалийн улсын ахлах байцаагчаар томилж, сарын цалинг албан тушаалын ТТ-12 ангиллаар цалинжуулахаар, мөн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх албан тушаалын цалингийн зөрүү 1 126 659 төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэсэн. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалингийн зөрүүг тооцож олгоогүй.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарсан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх албан тушаалын цалингийн зөрүү 5 462 627 төгрөгийг нөхөн олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог. Энэ талаар Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.2-т хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаалийн байгууллагын төсөв, хөрөнгийг захиран зарцуулах; мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.3 дахь хэсэгт "Гаалийн байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэж заасан байдаг. Иргэн З.Ринаг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 390 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 11 өдрийн 279 дүгээр тогтоолоор ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлж Гаалийн ерөнхий газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар өмнөх ажил, албан тушаалд нь дүйцүүлэн өөртэй нь харилцан тохиролцож томилсон. Гаалийн байгууллагын төсөвт шүүхийн шийдвэр биелүүлэх түүнд мөнгөн төсөв тусгагддаггүй бөгөөд улсын эдийн засгийн байдал хямралтай төсөв хөрөнгийн бүрдүүлэлт муу байгаагаас үүдэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг манай байгууллага шийдвэрлэж чадахгүй, хуульд заасан төлөвлөгөөт ажлүүдаа бүрэн гүйцэтгэх боломжгүйд хүрч байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Гаалийн ерөнхий газраас 5.462.627 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Ринад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Ринагийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 102.352 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Ринад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх хэсэгт батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох гэж заасан байдаг. Гаалийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул Гаалийн ерөнхий газрын дарга тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог. Иргэн З.Ринаг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 390 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 11 өдрийн 279 дүгээр тогтоолоор ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан байдаг. Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12 өдрийн А/237 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа гаалийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан тус тушаалаар Санхүү, аж ахуйн албаны даргын орон тоо хасагдсан байсан тул нэхэмжлэгч З.Ринаг эгүүлэн тогтоох боломжгүй болсон. З.Ринагийн гаргасан ...2015 оны 6 дугаар сарын 15-ны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарсан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх албан тушаалын цалингийн зөрүү 5 462 627 төгрөгийг Гаалийн байгууллага бүрэн нөхөн барагдуулах үүрэг хүлээхгүй харин 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12 өдрийн А/237 дугаар тушаал гарах хүртэлх цалингийн зөрүүг олгох боломжтой байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч З.Рина цалингийн зөрүү 5 462 627 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгахаар нэхэмжилснийг хариуцагч Гаалийн ерөнхий газар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч З.Рина Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/58 тоот тушаалаар Буянт-Ухаа дахь гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс Улаанбаатар хот дахь Гаалийн газарт нягтлан бодогч, гаалийн улсын байцаагчаар томилогджээ. Уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч З.Ринаг Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 390 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 279 дүгээр тогтоолоор хянаж, шийдвэрийг хэвээр үлдээснээр хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх шийдвэрийг хариуцагч Гаалийн ерөнхий газар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгч З.Ринаг Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосон 6/79 тоот тушаал гаргасан байна.

 

Хариуцагч Гаалийн ерөнхий газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй 16 cap 15 хоногийн дараа нэхэмжлэгч З.Ринаг ажилд нь томилсон байх тул нэхэмжлэгч цалингийн зөрүү 5 462 627 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа Гаалийн байгууллагын төсөвт шүүхийн шийдвэр биелүүлэх төсөв тусгагддаггүй бөгөөд улсын эдийн засгийн байдал хямралтай төсөв хөрөнгийн бүрдүүлэлт муу байгаагаас үүдэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг манай байгууллага шийдвэрлэж чадахгүй, хуульд заасан төлөвлөгөөт ажлүүдаа бүрэн гүйцэтгэх боломжгүйд хүрч байна гэж үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 369 дүгээр шийдвэр гарсан 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс З.Ринаг ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарсан өдөр болох 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалингийн зөрүүд 5 462 627 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

Хэргийн 28 дугаар талд Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга, ахлах нягтлан бодогч нарын хамтран гаргасан цалингийн зөрүүний хүснэгтийн дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд энэ тооцоололд хариуцагч маргаагүй болно.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа гаалийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан 2015 оны 10 дугаар сарын 12 өдрийн А/237 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх цалингийн зөрүүг олгох боломжтой гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэгдсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Гаалийн ерөнхий газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.Ринаг өмнөх ажил, албан тушаалд нь дүйцүүлэн өөртэй нь харилцан тохиролцож өөр албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй юм.

 

  Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ د Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

د А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

А.МӨНХЗУЛ