Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2016/01506

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З.Р 

 

Хариуцагч:Г.Е газарт холбогдох

                 

Албан тушаалын цалингийн зөрүү 5.462.627 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.З.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов. 

 

Тодорхойлох нь:

           

           Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.З.Р миний бие 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Гаалийн ерөнхий газрын Санхүүгийн хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч-орлогч нягтлан бодогч, хэлтсийн дарга- ерөнхий нягтлан бодогчоор                                                 ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/56 тоот тушаалаар Буянт- Ухаа дахь гаалийн газарт Санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор албан тушаалын ангилалыг 3 шатлалаар буулгаж, томилогдон ажилласан.

Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн Б/58 тоот тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс намайг Улаанбаатар хот дахь гаалийн газарт нягтлан бодогч-гаалийн улсын байцаагчаар албан тушаалын ангилалыг дахин 3 шатлалаар бууруулж томилсноор сарын цалин хөлс 346.163, 00 төгрөгөөр буурсан.

Миний албан тушаалыг тодорхой шалтгаангүйгээр удаа дараа бууруулж, нягтлан бодогч, гаалийн улсын байцаагчийн албан тушаалд томилсоноор цалингийн орлого буурсанд гомдолтой байгаа талаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс: “... Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн Б/58 тоот тушаалын З.З.Рд холбогдох хэсгийг хүчингүй болгож. З.З.Рг урьд эрхэлж байсан Буянт-Ухаа дахь гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхийнягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ...2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалин буурч ажшласны зөрүү олговор 1.126.659 /нэг сая нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун тавин гсөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэр гарсан юм.

Гаалийн ерөнхий газраас Захиргааны хэргийн давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 390 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 279 дүгээр тогтоолоор “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 390 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж” шийдвэрлэсэн юм.

Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” Б/79 тоот тушаалаар намайг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон шүүхийн шийдвэрийн дагуу Буянт-Ухаа дахь гаалийн газарт Санхүү, аж ахуйн албаны ахлах нягтлан бодогч-гаалийн улсын ахлах байцаагчаар томилж, сарын цалинг албан тушаалын ТТ-12 ангилалаар цалинжуулахаар, мөн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх албан тушаалын цалингийн зөрүү 1.126.659 төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэсэн. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалингийн зөрүүг тооцож олгоогүй.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарсан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх албан тушаалын цалингийн зөрүү 5.462.627.00 / таван сая дөрвөн зуун жаран хоёр мянга зургаан зуун хорин долоон/ төгрөгийг нөхөн олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү”гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд гаалийн улсын ахлах байцаагч З.З.Ргийн гаргасан “...2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан боловч Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарсан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх албан тушаалын цалингийн зөрүү 5.462.627 төгрөгийг нөхөн олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх...” шаардлага бүхий нэхэмжпэлийг гардан авч, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Гаалийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог. Энэ талаар Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зуйлийн 2711.1.12-т хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаалийн байгууллагын төсөв, хөрөнгийг захиран зарцуулах; мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.3 дахь хэсэгт “Гаалийн байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан байдаг.

Иргэн З.З.Рг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 390 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 11 өдрийн 279 дүгээр тогтоолоор ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлж Гаалийн ерөнхий газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар өмнөх ажил, албан тушаалд нь дүйцүүлэн албан тушаалд өөртэй нь харилцан тохиролцож томилсон.

Гаалийн байгууллагын төсөвт шүүхийн шийдвэр биелүүлэх түүнд олгох мөнгөн төсөв тусгагддаггүй бөгөөд улсын эдийн засгийн байдал хямралтай, төсөв хөрөнгийн бүрдүүлэлт муу байгаагаас үүдэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч манай байгууллага шийдвэрлэж чадахгүй, хуульд заасан төлөвлөгөөт ажлуудаа бүрэн гүйцэтгэх боломжгүйд хүрч байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч З.З.Р нь хариуцагч Гаалийн ерөнхий газарт Албан тушаалын цалингийн зөрүү 5.462.627 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч З.З.Рг  Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн  ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 390 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 279 дүгээр тогтоолоор хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, хүчин төгөлдөр болжээ.

 

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дүгээр сарын 05-ны өдрийн б/79 тоот тушаалаар З.З.Рг Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын Санхүү, аж ахуйн албаны ахлах нягтлан бодогч-гаалийн улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, 16 сар  15 хоног ажилд томилоогүй тул цалингийн зөрүү  5.462.627 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар шаардлага гаргасан.

Хариуцагч Гаалийн ерөнхий газар нь төсвийн байгууллага учир төсөвт суугаагүй зардлыг гаргах боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 369 дүгээр шийдвэр гарсан шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс З.З.Рг ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарсан өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь цалингийн зөрүү болох 5.462.627 төгрөгийн тооцоололд маргаагүй, мөн уг тооцооллыг Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт ухаа дахь гаалийн газрын дарга, ахлан нягтлан бодогч нар гаргасан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 28 дахь тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч З.З.Ргийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Гаалийн ерөний газраас  5.462.627 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.З.Рд олгосугай.

 

                 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.З.Ргийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгасугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас  102.352 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.З.Рд олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    С.ЭНХБАЯР