Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00503

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00503

 

 

 

Г.Б -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00017 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Б -гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 гудамж, 1693Б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г -ын  өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах гомдлоор үүссэн иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээд Ц.О -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т.Дэлгэрсайхан, Б.Баатаржаргал,Д.Г нарт 40 000 000 гаруй төгрөгийн төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Нэг төлбөр авагч Т.Дэлгэрсайхан нь миний бусад төлбөр авагч нарт төлөх өр төлбөрийг төлөөд Баянзүрх дүүргийн, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг авна гэсний дагуу шийдвэр гүйцэтгэгч О.Цэрэннадмидтай тохиролцсон байсан. Энэхүү тохиролцоог яаж хийх ёстойг шийдвэр гүйцэтгэгч О.Цэрэннадмидийн зөвлөснөөр гүйцэтгэсэн. Гэтэл Г.Б - миний төлбөр хаагдаагүй байна.

Тэр үед манай хашаа байшинг 45 000 000 төгрөгөөр авъя гэсэн хүнийг олж шийдвэр гүйцэтгэгч О.Цэрэннадмидтай уулзахаар удаа дараа очиход шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай гээд уулзаагүй.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч О.Цэрэннадмидын зааврын дагуу хийсэн үйлдлээр миний эд хөрөнгийгД.Г д шилжүүлэн намайг их хэмжээний өртэй үлдээсэн үйлдэл нь шийдвэр гүйцэтгэгчийн бусдыг хохироосон санаатай үйлдэл гэж үзэж байна.

Хэрэв миний хашаа байшинг н.Очир гэдэг хүн худалдан авсан бол миний бие бусдад ямар нэгэн өр төлбөргүй байх байсан бөгөөд хэрэв шийдвэр гүйцэтгэгчийн заавраар нотариатаар ороод төлбөр авагч Т.Дэлгэрсайхан миний өр төлбөрийг төлж барьцааны хөрөнгийг авахгүй гэвэл шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар санал болгох хурлыг зохион байгуулж миний өр төлбөрт байгаа хөрөнгийг төлбөр авагч Т.Дэлгэрсайхан,Д.Г , Б.Баатаржаргал нарын хэн нь авахыг санал болгох хурлаар шийдэх учиртай байсан болно.

НШШГГ- нь санал болгох хурлыг хийгээгүйгээс Г.Б - миний бие 20 000 000 гаруй төгрөгийн өр төлбөртэй үлдсэн байгаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтнуудын буруутай үйлдэл гэж үзэж байна.

Иймд санал болгох хурал хийлгүйгээр үл хөдлөх хөрөнгийгД.Г ы өмчлөлд шилжүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын буруутай үйлдлийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4385 дугаартай захирамжаар 20 366 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 259 790 төгрөгийгД.Г д, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03471 дугаартай захирамжаар 4 000 000 төгрөгийг гаргуулан Б.Баатаржаргалд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41831 дугаартай захирамжаар 18 200 000 төгрөгийг гаргуулан Т.Дэлгэрсайханд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаануудыг 1 шийдвэр гүйцэтгэгч явуулж байсан ч тус тусдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг нээгдэж, ажиллагаа нь тусдаа явагдаж байсан.

Төлбөр төлөгч Г.Б -гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21 хороо, бага дарь эх, 5 дугаар гудамж 1693 б тоот үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 163/7 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 163/23 тоот тогтоолоор хураан үнийн саналыг авч анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй. Иймд Төлбөр төлөгч Г.Б -г санал болгох комиссын хурлыг товлосон хугацаанд тус албанд 2016 оны а12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг мөн сарын 06-ны өдрийн 3/37738 албан тоотоор, мөн сарын 16-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 3/38470 албан тоотуудаар тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд хүрэлцэн ирээгүй.

Төлбөр төлөгч Г.Б - 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр авагчД.Г ы хамт тус албанд өөрийн биеэр хүрэлцэн ирж барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, бага дарь эх, 5 дугаар гудамж 1693 б тоот 279 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг талууд харилцан тохиролцсон тул төлбөр авагчД.Г ы өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Оюунаар гэрчлүүлэн өгсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 1/4745, 1/4746 албан тоотуудын дагуу барьцаа хөрөнгө төлбөр авагчийн өмчлөлд шилжсэнээр гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Баг дарь эх, 5 дугаар гудамжны 1693Б тоотын газар, үл хөдлөх хөрөнгийгД.Г ы өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Б -гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Т.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие анх найзтайгаа ярилцаад Г.Б -гийн газрыг авах хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх газар гаргаж өгч байсан нь үнэн. Баасан гариг байсан учир амралтын өдрүүдээр явж газрын үнэ судалсан. Бид хоёрын бодож байсан үнэд хүрэхгүй байсан, мөн мөнгө төгрөг олдохгүй байсан учир Даваа гарагт авахаа больсон гэдгээ хэлсэн. Г.Б - нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 200 000 орчим төгрөгийг л төлж барагдуулсан байгаа. Одоо бол шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.О -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.О - нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөрД.Г ы өмчлөлийн Г-2204021447 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж 1693-б тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 31 000 000 төгрөгөөр худалдаж авсан нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу шударга өмчлөгч гэж үзэх үндэслэл болно. Ц.О - нь худалдан авсан газрыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэтэл Г.Б - гэгч нь үл хөдлөх хөрөнгийгД.Г ы өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.О -ын эрх ашиг хөндөгдөж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан Санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх, 5-р гудамж, 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийгД.Г ы өмчлөлд шилжүүлсэн буруутай үйлдлийг тогтоох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Б -гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Б -гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан давж заалдах гомдолдоо: Төлбөр авагч Т.Дэлгэрсайхан нь Г.Б -гийнД.Г д төлөх 20 366 500 төгрөг, Б.Баатаржаргалд төлөх 4 100 000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгах, мөн өөрийн төлбөрт авах 18 2000 000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгон хаах, нийтдээ 42 500 000 төгрөгт тооцож төлбөрт хураагдсан гэх Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693 Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авах хүсэл зоригоо илэрхийлэн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нотариатаар баталгаажуулж өгсөн байна. Төлбөр авагч Т.Дэлгэрсайхан нь хүсэл зоригоосоо татгалзвал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин явуулж, санал болгох хурлыг хийх ёстой байсан. Мөн татгалзсан шалтгааныг нь шийдвэр гүйцэтгэгч заавал тодруулснаар санал болгох хурал хийж төлбөр авагч нарын төлбөрийг шийдвэрлэх учиртай байсан.

Төлбөр авагч Б.Баатаржаргал нь мөн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Г.Б -гийн үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Т.Дэлгэрсайханд шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Харин төлбөр авагчД.Г д шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байгааг шүүх анхаарах учиртай гэж үзэж байна.

Гуравдагч этгээдээр оролцож буй Ц.О - нь Г.Б -гийн газар, үл хөдлөх хөрөнгийг 45 000 000 төгрөгөөр авъя хэмээн 20 000 000 төгрөгийг нь цуглуулаад НШШГГ-т очсон, худалдан авах хүсэл зориг маш их байсан болно. Гуравдагч этгээдээр оролцож буй Т.Дэлгэрсайхан нь Г.Б -гаас өөрт болонД.Г , Б.Баатаржаргал нарт төлөх төлбөр 42 800 000 төгрөгийг төлөөд үл хөдлөх хөрөнгийг авах тухайгаа илэрхийлсэн үйл баримттай хэн ч маргах боломжгүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын буруутай үйлдлээс болж 45 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөө 20 600 000 төгрөгийн өрөнд алдаж хохирсон.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байвал хөөн хэлэлцэх хугацааг сэргээж болохыг зааж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч Г.Б -гийн аав хүнд өвчтэй байсан, улмаар өвчтэй хүн асарч эдийн засгийн хувьд хүнд байдалд байсан болохоо нотолсон баримтыг шүүхэд өгч хүсэлт гаргаад байхад хүсэлтийг авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Гомдол гаргах хугацааг ганцхан өдрөөр хэтрүүлсэн байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааг зөвтгөх үндэслэл биш гэж үзэж байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Г.Б - нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийгД.Г ы өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04385 дугаартай захирамжаар Г.Б - ньД.Г д 20 366 500 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ./1хх-23/ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаанд тавьсан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамж, 1693Б тоотод байрлах хувийн сууц, газрыг битүүмжилж, хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх үнэлсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч тал гомдлын үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөртөө тооцон авах талаар төлбөр авагч нарт санал болгох хурал хийгээгүй хууль зөрчсөн гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

Төлбөр төлөгч Г.Б - нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41831 дугаартай захирамжаар Т.Дэлгэрсайханд 18 200 000 төгрөг, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03471 дугаартай захирамжаар Б.Баатаржаргалд 4 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн 101/ШШ2016/04385 дугаартай захирамжаарД.Г д 20 366 500 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Уг захирамжуудыг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Уг ажиллагааны үеэр буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр авагч Т.Дэлгэрсайхан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураагдсан төлбөр төлөгч Г.Б -гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч, түүний төлбөр авагчД.Г , Б.Баатаржаргал нарт өгөх төлбөрийг төлөх агуулга бүхий хүсэлтийг Г.Б -, Т.Дэлгэрсайхан нар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн газарт гаргаж байсан боловч хүсэлт гаргагч талууд хөрөнгийн үнийн хэмжээнд тохиролцоогүй болох нь гуравдагч этгээд Т.Дэлгэрсайханы шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /1хх43-45, 2хх-143/

Мөн хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.Б - нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамж, 1693Б тоотод байрлах газрыг 130 000 000 төгрөг, тус газарт байрлах хувийн сууцыг 80 000 000 төгрөгөөр, нийт 210 000 000 төгрөгөөр худалдах үнийн саналыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байх ба уг саналыг төлбөр авагчД.Г хүлээн зөвшөөрсөн байна. /1хх-31/ Улмаар хариуцагч тал 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолууд, мэдэгдэл, албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна. /1хх 34,36-40,98/ Мөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлбөр авагч Т.Дэлгэрсайхан,Д.Г , Б.Баатаржаргал нарт үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө авахыг санал болгох хурал зохион байгуулах талаар мэдэгдлийг Г.Б -д явуулж байсан тухай нотлох баримтууд 1 хавтаст хэргийн 41,42 дугаар талд авагджээ.

Түүнчлэн Г.Б - нь барьцаа хөрөнгө болох хувийн сууц, газраа төлбөр авагчД.Г ы өмчлөлд шилжүүлэх хүсэлтээ 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч байгууллагад гаргаж, үүний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийгД.Г ы өмчлөлд шилжүүлэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан хүсэлт, хариуцагч байгууллагаас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичиг, ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, бүртгэлийн мэдүүлэг, газар өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /1хх 44, 101, 104-106,110/ Нэхэмжлэгч Г.Б - уг ажиллагаатай холбоотой гомдлоо 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, гомдлыг шийдвэрлэсэн тогтоолыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гардан авчээ. /1хх 129/ Дээрх хуульд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж болохоор байсан боловч уг хугацааг хэтрүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоож, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Б -гийн аав хүнд өвчтэй байсан, улмаар эдийн засгийн хувьд боломжгүй байсан учир хүнээс мөнгө зээлж улсын тэмдэгтийн хураамж төлснөөр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх боловч энэ шалтгаан нь шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээх хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД