Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00206

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/00206

 

 

 

Л.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Ерөнхий Ж.Оюунтунгалаг , А.Отгонцэцэг, А.Мөнхзул

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05570 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Бадамжунайд холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 720 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагчийн гэм хорын хохиролд 3 115 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа,

хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Цэрэннадмидын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Цэрэннадмид нь Ж.Бадамжунайтай 2015 оны 5 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших хуучнаар 22-ын товчоо орчимд худалдаа үйлчилгээний зориулалттай подваль бүхий хоёр давхар байшинг 45 сая төгрөгийн ажлын хөлстэй барихаар тохиролцсон. Сүүлд 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гэрээг нөхөж байгуулсан. Гэрээний дагуу ажлыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж, 10 дугаар сарын 09-ний өдөр барилгыг хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэсний төлбөрт нийт 41 310 000 төгрөг хүлээж авсан. Бэхэлгээний төмөр утас 90 000 төгрөг, цахилгаан моторын түлш 60 001 төгрөг, таазны бэхэлгээний төмөр 20 000 төгрөг, нэг шуудай шохой 15 000 төгрөг, нийт 185 000 төгрөгийн өртөг бүхий барилгын материалыг захиалагчийн хүсэлтээр ажил гүйцэтгэгч миний бие өөрийн хөрөнгөөс эргэн төлүүлэх нөхцөлтэйгөөр гаргасан.

Ж.Бадамжунай нь ажлын үлдэгдэл хөлс 3 690 000 төгрөгийг өгөөгүй. Гэрээнд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 192 хоног болж байгаа. Үүнээс 0,3 хувийн алданги тооцоход 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 2 361 600 төгрөг болсон. Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 3 690 000 төгрөгийн 50 хувь буюу 1 845 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 3 690 000 төгрөг, алданги 1 845 000 төгрөг, захиалагчийн хүсэлтээр барилгын материал авсан үүний зардал 185 000 төгрөг нийт 5 720 000 төгрөгийг Ж.Бадамжунайгаас нэхэмжилсэн.

Л.Цэрэннадмид хар цаас наахаас бусад дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийг дээврийн хар цаас өөр хүнээр наалгасан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Барилгын зураг төсөл дээр эвхэгддэг хаалгатай байхаар тусгасан. Гэтэл Ж.Бадамжунай үүний дагуу хаалгыг аваагүй, өөр хүмүүсээр хаалга хийлгэх нэмэлт зардал гаргасан. Энэ нь гэрээний үнийн дүнтэй хамаагүй гэжээ.

 

Хариуцагч Ж.Бадамжунайгийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч надаас ажил олоод өг гэж гуйхаар нь би 2015 оны 5 сарын сүүлээр Л.Цэрэннадмидтай тохиролцож барилга дээр ажиллуулж байгаад цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байсан тул мөн оны 7 дугаар caрд 45 сая төгрөгийн үнэлгээтэй ажлыг бүрэн хийж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Л.Цэрэннадмид зарим ажлыг сайн гүйцэтгэсэн, зарим хийж чадаагүй ажлыг нь би өөр хүнээр хийлгэж, уг тооцоог ажлын хөлснөөс хасч тооцохоор тохиролцсон. Барилгын ажлын нийт төсөвт өртөг 45 сая төгрөгөөс нэхэмжлэгчийн бригадаар гүйцэтгүүлээгүй ажлын хөлс 2 200 000 төгрөгийг хасахад 42 800 000 төгрөгийн гүйцэтгэл гарсан бөгөөд тухайн үед Л.Цэрэннадмид ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч байсан.

Сүүлд тооцоо хийж хөлс дутуу байна гээд надаас машин дотор 3 сая төгрөг бэлнээр хүлээж авсан бөгөөд би түүнийг ажлын хөлснөөс хасна гэж хэлсэн. Тухайн үед гарын үсэг зуруулж чадаагүй бөгөөд надад чи бид хоёр гарын үсгээр яахав гэж хэлж байсан. Одоо уг мөнгийг аваагүй гэж байгааг гайхаж байна. Би 45 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, цалинг хугацаанд нь өгч байсан. 3 сая төгрөгийг баримтгүйгээр өгсөн нь миний алдаа болсон байна. Тухайн үед нэхэмжлэгч Л.Цэрэннадмид надад гачигдал хэлээд цалингаа буухаас өмнө 3 сая төгрөг миний машин дотор гуйж авсан. Би мөнгө өгөхдөө бэлэн мөнгө өгсөн баримт бичүүлж авах гээд бал олоогүй. Хамгийн сүүлд түүний болон ажилчдынх нь гуйлтаар 500 000 төгрөг өгч байсан.

Дээврийн болон шатны ажлыг хийж чадахгүй байсан учир би хүнд ажлын хөлс өгч хийлгүүлсэн бөгөөд уг мөнгийг түүний ажил гүйцэтгэлийн гэрээний хөлснөөс суутгаагүй. Л.Цэрэннадмид түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан боловч барилгын ажлыг бүрэн дуусгаагүй орхиж явсан. Би нэхэмжлэгчтэй уулзаж, дээвэр, гараашийн хаалга, шат зэргийг хийж чадахгүй гэдгийг мэдэж өөр хүмүүсээр уг ажлыг хийлгэж, ажлын хөлсийг нь олгосон. Эдгээр хүмүүст өгсөн хөлсийг хасагдах ёстой боловч би хасаагүй. Анх бид хоорондоо амаар тохиролцоод ажлаа хийж эхэлсэн. Гэтэл Л.Цэрэннадмид 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийчихсэн гарын үсэг зурахыг шаардсан. Би нэгэнт 45 сая төгрөг өгөх юм чинь гэж бодоод зурсан. Би нэхэмжлэгчийн худалдаж авсан материалын үнийг тэр дор нь өгч байсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ж.Бадамжунайгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Л.Цэрэннадмид нь миний захиалгаар 2015 оны 5 сараас мөн оны 10 cap хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт орших хоёр давхар барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн. Энэхүү барилгын ажлыг гүйцэтгэж дууссаны дараа Л.Цэрэннадмид нь барилгын талбай дээр байсан Ж.Бадамжунайгийн мэдлийн эд зүйлийг зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд тэдгээрийг буцаан өгөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бидний хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгоход эд зүйлийг үнэ төлбөргүй өгөх, авах тухай амаар болон бичгээр тохиролцоогүй, түүнээс эдгээр зүйлийг буцааж өгөхийг шаарддаг боловч барилгын гүйцэтгэлийн хөлс дутуу гэж ор үндэсгүй зүйл нэхдэг байгаад сүүлдээ шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд 20 ш сапуд төмөр үнэ 1 600 000 төгрөг, 1 ширхэг нь 4000 төгрөгөөр үнэлэгддэг бэхэлгээний зориулалтын 6 метрийн урттай 40 ширхэг ган хоолой, бүгд үнэ 960 000 төгрөг, шкевтэй зуурагчийн мотор 305 000 төгрөг, мөн барилгын ажил гүйцэтгэж байхдаа ажилдаа хайнга хандсанаар 250 000 төгрөгийн үнэтэй гагнуурын аппаратыг шатааж хохироосон тул нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нийт 3 115 000 төгрөгийг Л.Цэрэннадмидаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алдармаагийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Барилгын ажил нь 2015 оны 5-10 дугаар cap хүртэл байсан. Гэрээний дагуу Л.Цэрэннадмид нь бригад ахлан ажилласан. Хууль бусаар эд зүйл авч явсан бол эрүүгийн журмаар шалгуулах ёстой байсан. Хариуцагч тал барилгын ажлыг 10 сарын 09-ний өдөр хүлээн авсан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч гэрчийн мэдүүлгээр Л.Цэрэннадмид эд зүйлсийг аваад явсан гэдэг нь нотлогдоно гэж байна. Ямар ч гэрч Л.Цэрэннадмид эдгээр эд зүйлийг авч явсан гэдгийг мэдүүлээгүй, нотлоогүй байгаа.

Жилийн өмнө ажлаа дууссан, тухайн байранд үйл ажиллагаа явуулж буй улсууд ямар нэгэн гомдол санал гаргаагүй учир ажлаа хангалттай хийсэн гэж үзэж байгаа.

Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд он, cap зөрүүтэй, шаардлага хангахгүй байна. Гэрчүүдийн хувьд Ж.Бадамжунайгийн ажилчид байсан тул cөpөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Цэрэннадмидын, хариуцагч Ж.Бадамжунайгаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 720 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ж.Бадамжунайгийн, нэхэмжлэгч Л.Цэрэннадмидаас гэм хорын хохиролд болон үндэслэлгүй хөрөнгөжсөн 3 115 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106 470 төгрөг, 64 790 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн давж заалдах гомдолд: Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх заалтаас харахад гүйцэтгэгч гараашийн хаалга хийнэ гэсэн үг үсэг огт байхгүй бөгөөд энэ тухайгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарласан.

Мөн хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа 45 000 000 төгрөгийг өгсөн гэж нэг мэдүүлэх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 200 000 төгрөг суутгаад 42 800 000 төгрөгийн гүйцэтгэл гарсан гэх, нэхэмжлэгч 41 310 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэх зөрүүтэй тайлбар үндэслэлүүдэд огт дүгнэлт хийлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... Ж.Бадамжунай
шүүх хуралдаанд "уг гэрээний дагуу ажлын хөлсийг "Хүч-Ак" ХХК-иас авсан,
Л.Цэрэннадмидтай байгуулсан гэрээний хувьд хөлсийг би төлөх ёстой" гэж
тайлбарлаж байна. Уг гэрээнээс гарахад гэрээний нэг тал нь барилгын ажил гүйцэтггэгчээр Л.Цэрэннадмид, нөгөө талаас захиалагч "Хүч-Ак" ХХК-ийг төлөөлж Ж.Бадамжунай гэрээнд гарын үсэг зурсан байна гэж дурьдсан атлаа "Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийхээр заасан бөгөөд талуудын хооронд аман хэлбэрээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан учир алданги шаардах эрхгүй" гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч, харицагч нар ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 7 сарын 15-ны өдөр бичгээр хийсэн гэдэг дээр маргадаггүй бөгөөд уг гэрээг шүүхэд гаргаж өгсөн нь хэргийн 7 дугаар талд авагдсан болохыг шүүх дурьдсан байна. Уг гэрээний 9 дүгээр зүйлд Мөнгө нэхэмжилсэнээс хойш 2 хоногийн дотор төлбөр хийгдэнэ. Хугацаа хэтэрвэл хоногийн 3 хувийн алданги тооцоно" гэсэн байхад шүүх Иргэний хуулийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийхээр заасан бөгөөд талуудын хооронд аман хэлбэрээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан учир алданги шаардах эрхгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс гэрээт ажлаа гүйцэтгэх явцдаа гаргасан зардлуудыг үгүйсгээгүй бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нийт 185 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр бүхэлд нь хангахгүй орхисон үндэслэлээ дурьдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заалт болон дээр дурьдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Цэрэннадмид нь хариуцагч Ж.Бадамжунайд холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 3 690 000 төгрөг, алданги 1 845 000 төгрөг, материалын зардалд 185 000 төгрөг, нийт 5 720 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаа дутуу гүйцэтгэсэн гэж марган хохиролд 3 115 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ж.Бадамжунай 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр "Хүч-Ак" ХХК-тай 200 000 000 төгрөгийн өртөг бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдах барилгын ажлаас батлагдсан зураг төслийн дагуу барилгын суурь, техникийн 1 ба 2 давхрын угсралт, өрлөг, дотор ба гадна заслыг хийж гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Л.Цэрэннадмидтай харилцан тохирч ажлын хөлсөнд 45 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

 

Хэргийн 7 дугаар талд авагдсан 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр талууд гүйцэтгэх ажил, хөлсний хэмжээний талаар тохиролцсон байх тул шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч, хэлцлийг бичгээр байгуулаагүй гэж үзсэн нь буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний хэлбэрийн хувьд шүүхээс хийсэн дүгнэлт буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн гомдлын дагуу давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

 

Тухайн гэрээний хувьд ажлын хөлсөнд нэхэмжлэгч 41 310 000 төгрөг авсан, 3 690 000 төгрөгийн хөлс дутуу гэх тайлбараа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй, хэргийн 9-13 дугаар тал дахь Хаан банкны нэхэмжлэгч Л.Цэрэннадмидын дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн хариуцагч Ж.Бадамжунай ажлын хөлснөөс 3 690 000 төгрөг дутуу олгосон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэж, үр дүнг нь хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдлыг баримтаар нотлоогүй, ажлаа актаар хүлээлгэн өгөөгүй байхын зэрэгцээ гүйцэтгэвэл зохих ажлаас дээврийн хар цаасыг наагаагүй, гараажийн хаалгыг угсарч суурилуулаагүй байдал нь зохигчдын тайлбараар /хх. 28-29, 49/ тогтоогдож байна.

 

Хариуцагч дээврийн хар цаасыг 1 500 000 төгрөг, гараажийн хаалганд 700 000 төгрөг зарцуулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж, хар цаасыг наахад 300 000 - 400 000 төгрөг зарцуулна, гараажийн хаалгыг хийх үүрэг хүлээгээгүй, гараажийн хаалгыг нийлүүлсэн этгээд өөрөө угсарч, суурилуулдаг гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Гэрээнийн 10.2 дахь заалтаас харахад нэхэмжлэгч нь суурь, техникийн давхар, 1 ба 2 дугаар давхар, дээврийн ажил, өрлөг, фасад, довжоо, пандус, дотор заслын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэх үүрэг хүлээжээ. Гарааж нь барилгын суурь давхарт байрладаг талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, уг гараажийн хаалганы ажил суурийн давхрын ажлаас тусдаа, гэрээнд хамааралгүй гэх байдал баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гэрээнд гараажийн хаалга хийнэ гэсэн үг үсэг байхгүй гэх гомдлыг хангах боломжгүй байна.

 

Зохигчид үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд хүлээх хариуцлагын талаар гэрээний 9 дэх хэсэгт .., мөнгө нэхэмжилснээс хойш 2 хоногийн дотор төлбөр хийгдэнэ, хугацаа хэтэрвэл хоногт 0.3 хувийн алданги тооцно гэж тохирсон боловч нэхэмжлэгч ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн баримтгүй, ажлын хөлсний дутууг нэхэмжилж байсан хугацаа тодорхойгүй, энэ талаар баримтгүй тул хариуцагчид гэрээний дээрх заалтын дагуу алданги төлөх үүрэг үүсэхгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр дутуу олгогдсон ажлын хөлс 3 690 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу алдангийн хамт гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Барилгын ажилд зарцуулагдсан материалын үнэ 185 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх нэхэмжлэлээ нотлохоор ирүүлсэн баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, тухайн баримт ямар үйл баримтыг нотлож байгаа нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. /хх 14/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн барилгад материалын зардал гаргасан гэх нөхцөл байдлаа хуулиар тогтоосон шаардлага хангасан баримтаар нотолж чадаагүй тохиолдолд уг зардлыг хариуцагчаар төлүүлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Иймд 185 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь тодорхойгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлага, тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

167 167.1.1-д :

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05570 дугаар , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 470 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 ахь хэсэгт , 7 14 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

د А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ