| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2313000370092 |
| Дугаар | 2025/ДШМ/40 |
| Огноо | 2025-09-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/40
Б.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Д-, Н.М-, С.Е- нарт холбогдох эрүүгийн 2313000370092 дугаартай, 4 хавтастай хэргийг шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Е- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Б.Д-, Н.М-, С.Е-, шүүгдэгч нарын өмгөөлөгчид Я.Сьезд, Х.Зулхаш, Х.Бакен, Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ********* ажилтай, ам бүл ** хүнтэй, *********** хамт *************** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б.Д- /РД: *************/,
2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл ** хүнтэй, ******* хамт ************* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Н.М- /РД:************/,
3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ****** мэргэжилтэй, ********* ажилтай, ам бүл ** хүнтэй, ******** хамт ************ оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С.Е- /РД:************/.
4. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
4.1. Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д-, тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан Н.М-, анги удирдсан багш С.Е- нар бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-д 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
5. Прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 67 дугаар яллах дүгнэлтээр Б.Д-, Н.М-, С.Е- нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор:
6.1. Шүүгдэгч Б.Д-, Н.М-, С.Е- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, Н.М-, С.Е- нарын тус бүрд нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.
7. Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын агуулга:
7.1. Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Б.Д- нар бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024\ШЦТ\215 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Д-эд холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
7.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэх Б.Д-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа явдлыг эс зөвшөөрч байна.
7.3. Эрүүгийн 2313000370092 дугаартай хэрэгт хууль, журмын дагуу бэхжүүлж авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлэн шүүгдэгч гэх Б.Д-ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
7.4. Шүүгдэгч гэх Б.Д- нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зохион байгуулсан сургуулийн захирал нарын нэгдсэн цугларалт, зөвлөгөөнд оролцож байх үед аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлагаас “Тус аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагаас 12 дугаар анги төгсөөгүй сурагчдад аттестат олгосон хууль бус үйлдэл гарсан. Та нар цаашид өөрсдийн сургууль дээр ийм хууль бус явдлыг гаргахгүй байх” талаар онцгой анхаарлаа хандуулж ажиллах талаар яригдсан байна. Ингээд Б.Д- би 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сургалтын менежер ба нийгмийн ажилтан нартай хурал хийж уг хурлын тэмдэглэлд “ ...6. Статистикийн мэдээ ирц төгсөлттэй холбоотой Х.Х- менежер та хариуцлагатай байж, мэдээ тайланг хугацаанд цаг тухайд мэдэгдэж байх хэрэгтэй. Энэ асуудал насан туршийн багш Т.А-тэй холбоотой Булган сумын ЕБС-д сураагүй хүүхдүүдэд Боловсролын баримт бичиг олгосон байна. Анхааралтай ажиллаарай” гэж хэлж байсан нь тэмдэглэлд дурдагдсан нөхцөл байдал,
7.5. Тус сургуулийн захирал Б.Д-аас 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлд “Сумын Засаг даргын 09.08-ны өдрийн 1\142-р албан тоотын дагуу хийх хурал. “Захирал: 1\142 албан даалгаврыг уншиж танилцуулав. 12-р ангид суралцаагүй хүүхдэд хууль бусаар бүртгэж аттестат олгосон байна уу гэсэн асуултын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, Захирал асуух нь: “Өнгөрсөн жил 12-р анги төгсгөсөн 2 багш болон мэдээ хариуцсан менежер болон Н.М- менежерээс асуусан 12-р ангийг хууль бусаар сургалтад хамрагдахгүй атлаа төгссөн хүүхэд байна уу гэж асуув.
Хариулах нь: Х.Х-: Өнгөрсөн жилийн хичээлийн жилийн эхэнд 12-р ангид 50 хүүхэд байсан. Хичээлийн жилийн дунд Дарын сургуульд сурч байгаа 2 хүүхдийн эцэг, эх нь биеэр ирж хүсэлт оруулж хүүхдээ Т ЕБС-аас төгсгөнө гэж хүсэлт оруулсан 1. Е овогтой А, 2. Х овогтой Х. Тухайн үед миний бие хүсэлтийг хүлээн авч бүртгэж оруулсан байгаа.
Анги даасан багш Е-: Надад тухайн 2 сурагчийн эцэг, эх нь хүсэлт тавьсан. Менежер бүртгэсний дагуу манай ангийн статистикийн мэдээнд орж ирсэн. Дараа нь 10 дугаар сарын эхэнд орж ирээд арваад хоног суугаад эцэг, эх нь манай хүүхэд Турк улсад явах гэж байгаа, төгсгөж өг” гэж хэлсэн. Эцэг, эх нь надад хэлэхдээ удирдлагад мэдэгдсэн гэж хэлсэн. Би бүгд мэдээ байгаа гэж бодож бүртгэж явж байсан. А нь 12-р анги төгссөн нь үнэн.
Захирал: Миний бие захирлын хувьд А-ыг шилжиж ирснийг мэднэ. Гэхдээ дахиад Турк улсад шилжиж явсныг мэдээгүй. Надад ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Би 12-р ангид сурч байгаа гэж бодсон.
Эцэг, эх Е: Би Турк улсад явуулаад хэсэг байлгаж байгаад ЭЕШ өгөх үед ирж ЭЕШ-д оруулна гэж бодсон. Гэвч тодорхой шалтгаанаар манай хүүхэд ирж чадаагүй.
Менежер М-: Бид хэлмэгдэж байна. Тухайн хүүхэд ирээгүй гэдгийг удирдлагын хувьд бид мэдээгүй. Гэхдээ тухайн хүүхэд 12-р ангийн бүртгэлд байгаад дүн нь тавигдаж хүрээд ирсэн. Тэрний дагуу миний бие аттестат ирэхэд гарын үсгээ зурж өгсөн.
Захирал: Миний хувьд боловсролын газраас өгөгдсөн 50 аттестат авч ирсэн. Тэр нь статистикийн мэдээнд бүртгэлтэй байгаа хүүхдийн тоогоор ирсэн. Аттестат хэвлэх өдөр миний бие аймагт боловсролын газарт сургалттай байсан. Гарын үсэг зуруулах үед анги удирдсан багш нар нь аймагт очиж надад гарын үсэг зуруулсан. Шийдвэрлэх хэсэг:
Засаг даргын албан тоотод нэг хүүхэд байгаа тухайн хүүхдийн талаар мэдээллийг тодруулж өгөхөөр болсон хуралд оролцсон Н.М-, Х.Х-, С.Е-, Ш.Е, Тэмдэглэл хөтөлсөн Х.Е” гэж хурлын тэмдэглэлд бичигдсэн нөхцөл байдал,
7.6. Гэрч Ш.Е-ийн өгсөн "... Миний хүү болох А 2021 оны 9 дүгээр сард Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орж сурч байгаад 10 дугаар сард Турк хэлний дамжаанд сурахаар болж Турк улс рүү явсан. Тэгээд тухайн жил онлайнаар сурч байсан ба 2021-2022 оны хичээлийн жилд Турк улсад байсан. Тухайн жил Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг танхимаар төгсөөгүй юм. А-т хичээлд ордог байсан багш нар болон сургуулийн удирдлагатай миний бие очиж уулзаж, Турк улсад хэлний дамжаанд явж байгаа талаар танилцуулж хэлсэн. Тухайн үед багш нар болон сургуулийн удирдлагууд 6 дугаар сард ирж шалгалт өгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах шаардлагатай гэж хэлсэн ба 2022 оны 6 дугаар сард Турк улсаас ирэх боломжгүй, онгоцны нислэг байхгүй болсон тул ирээгүй. Тэгээд хичээл ордог багш нар өөрсдөө дүн тавьж өгсөн юм. Хүүхэд маань 9 дүгээр анги хүртэл тухайн сургуульд өөрийн биеэр сурч байсан ба 10,11 дүгээр ангийг аймгийн төвөөс “Дарын” сургуулиас сурч, 12 дугаар ангийг Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас сурч байгаад 10 дугаар сард Турк улсад явж хэлний дамжаанд сурахаар явж ирээгүй. 12 дугаар ангид өөрийн биеэр сураагүй шалтгаанаас болж бүрэн дунд боловсрол эзэмшиж чадахгүй байсан болохоор өөрийн биеэр ангийн багш, бусад хичээл ордог багш нар, сургуулийн удирдлагуудтай уулзаж учир байдлыг танилцуулж, ангийн багш бичиж өгсөн байгаа. Ямар нэгэн эд зүйл, мөнгө өгч байгаагүй’’ гэжээ.
7.7. Гэрч Х.Х-ээс “...Миний бие тус сургуульд 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бага ангийн багшийн ажилд анх орж байсан. Дараагаар нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бага ангийн сургалтын менежерээр томилогдон ажиллаж байгаа ба 30 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн жилийн хичээлийн жил буюу 2021 оны 10 дугаар сард Е.А аав болох Ш.Е- гэх хүн өөрийн биеэр ирж, хүүхдийн бичиг баримтыг аймгийн Дарын сургуулиас авч ирж бүртгүүлж манай сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт оруулж тус сурагч 10 дугаар сарын 15-ны өдөр тус ангид сурсан юм. Тухайн үед миний бие журмын дагуу бүртгэж авч боловсролын системд оруулсан. Тэгээд 10 дугаар сарын 17-ны өдөр Турк улс рүү хэлний дамжаанд явахаар болж Турк улс рүү явсан. Тухайн жил буюу 2021-2022 оны хичээлийн жилд Е.А Турк улсад байсан. Тухайн хүүхдүүдийн хичээлд сурсан талаар үнэлгээ гаргаж өгсөн хичээл заасан багш нарын цахим журналаас анги удирдсан багш нь өөрийн ангийн цахим журналд хүүхдийн үнэлгээг буулгаж өөрийн нэвтрэх эрхээр системд оруулж өгдөг. Оруулж өгсөн сурагч нарын үнэлгээ, дүнг миний бие хянаж аймгийн Боловсролын газрын мэргэжилтэнд хянуулж баталгаажуулснаар аймгаас А, Б маягт ирдэг. Тэрний дагуу бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ нь Б маягтыг үндэслэн гарч ирнэ. Е.А-ын аав Е- нь надад хүүгээ аймгийн төвд байдаг Дарын сургуулиас Т сумын Ерөнхий боловсролын сургууль рүү шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу бүртгэж авсан. Бүртгэл хийх үед Е.А нь өөрөө ирж бүртгүүлээгүй түүний аав Е- баримт бичгийг нь авч ирээд бүртгүүлсэн. Е.А-ыг бүртгэж авах, сургуульд бүртгүүлэх талаар урьд сурч байсан сургуулиас хасалт хийсний дараа бүртгэдэг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хасалт хийсний дараагаар бүртгэж авсан. Ер нь бол бүлэг сэдвүүд болон улирлын шалгалтад сурагч өөрийн биеэр орж шалгалт өгөх ёстой. Шалгалт өгөөгүй сурагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгохгүй, энэ талаар олгосон хүмүүсээс нь тодруулах нь зүйтэй..." гэжээ.
7.8. Гэрч З-ээс “...Миний бие Т сумын Ерөнхий боловсролын сургуульд 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зураг зүйн багшаар анх ажилд орсон. 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Миний бие 2021-2002 оны хичээлийн жилд 12 ангийн “А” бүлэгт зураг зүйн чиглэлээр хичээл орж байсан. Тухайн жил албан ёсоор Боловсролын яамнаас ирсэн багшийн цахим журналд бүртгэл хөтөлж, хичээлийн жилийн ажлыг эхлэх ёстой. Миний хөтөлсөн багшийн цахим журналд дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой. Хэдэн хүүхдийн бүрэлдэхүүнтэй сурч байсныг сайн санахгүй байна. Тухайн жилийн хичээлийн жилд Е.А гэх сурагч миний заасан хичээлд суугаагүй. Харин багшийн цахим журналд нэр нь байсан. Цахим журналд А-ын нэр нь байгаа болохоор урьд жил авсан байсан дүнгээ тавьсан. Өөрөө сайн сурагч байсан“ гэжээ.
7.9. Гэрч Х.У-аас “...Е-ийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд явсан. Миний хувьд эхний улиралд сурч байхад нь нормативын шалгалт авахад хангалттай үнэлгээтэй байсан. Эхний улиралд би 100 хувийн үнэлгээ тавьсан. 2-р улиралд буцаж ирнэ гэсэн боловч ирээгүй. Тэгээд би тухайн сурагчийн өмнөх жилийн дүн болон эхний улиралд сурч байсан үнэлгээг нь үндэслээд дүнг тавьсан” гэжээ.
7.10. Гэрч Ө.Ж-ээс "...Е- А нь 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд эхний улирал буюу 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд сурна гээд алга болсон. Би эцэг, эхээс нь асуухад Турк рүү хэлний бэлтгэлд явсан гэж хэлсэн. Тухайн сурагч бол маш сайн сурлагатай сурч байгаа чиглэл нь гадаад хэлний чиглэлээр сурч байсан бөгөөд ер нь эцэг, эх нь ирж надаас дүнг тавиад өгөөч гэж гуйхаар нь дүнг засаж тавьж өгсөн. Би анх 90 хувийн үнэлгээ тавьсан. Учир нь Е.А бол сайн сурагч 90 хувийн үнэлгээг хангалттай авч чадахаар сурагч байсан. Гэтэл эцэг, эх нь ирж гуйгаад “100 хувь гээд тавиад өгөөч цаашид англи хэлний дүн нь их чухал байна” гээд байхаар нь цахим системд 100 хувь гэсэн үнэлгээг засаж тавьсан”. гэжээ.
7.11. Гэрч статистикийн ажилтан Ө.А-ээс “ ...Е-ийн А нь 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сурч байгаад алга болчихсон. 09-10-р сар хүртэл байхдаа миний хичээлд сууж байсан. Би А-т дүн тавиагүй. 1-р улирлын дүнг сурч байсан хугацааныхан дүнгээр тавьсан. Дараагийн улирлын дүнг нь би өөрөө хүүхэд хохироохгүй төгсөх ангийн сурагч мөн онц сурлагатай хүүхэд гээд тавьчихсан. Би эхний улиралд бол сурсан хичээл сурагчийн хичээлийн оролцоог үндэслээд тавьсан 94 хувь гэдэг үнэлгээг өмнөх хичээлийнх нь авсан дүнг хуваагаад тавьсан. Тухайн дүн тавихад хэн нэгэн нөлөөлөөгүй, аав, ээж нь надаас гуйгаагүй. Би хүүхдийн ирээдүйн бодоод л дүн тавьсан’’ гэжээ.
7.12. Шүүгдэгч Б.Д-аас мөрдөн байцаалтын болон шүүхийн удаа дараа болсон шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлэгтээ "...Миний хувьд тухайн асуудлыг үнэхээр мэдэхгүй. Би асуудлыг хэрхэн мэдсэн бэ гэхээр 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Амантай нь бүх удирдах ажилтнуудыг цуглуулж хуралдсан. Энэ үеэр тус аймгийн Булган сумын 2 сурагч сураагүй байхад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудлаар АТГ-д шалгагдаж ял шийтгэл авсан. Иймд цаашид анхаарч ажиллаарай гэдэг мэдээлэл хэлсэн. Ингээд маргааш нь хичээл эхэлсэн. Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр сумын Засаг даргаас надад танай сургуульд 12-р ангид сураагүй хүүхэд хууль бусаар бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудал байгаа эсэхийг лавлаж хариу ирүүл гэхээр нь би холбогдох хүмүүсийг дуудаж хурал хийсэн. Тэгээд хурлын эцэст шийдвэрлэх хэсэг дээр 1 хүүхэд байгаа талаар мэдээлэл авагдаж тодруулга хариу хэлэхээр болсон. Ингээд тодруулахад Е.А нь манай сургуулийн системд бүртгэлтэй төгссөн тодорхой болсон гэжээ. \х.х-ийн 179-180\,
7.13. Шүүгдэгч гэх Б.Д-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “Миний бие энэхүү хууль бус үйлдлийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн. Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг дарга Н.Е 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1\142 дугаартай албан тоотод 6 төрлийн асуудал дурдсанаас 2 дахь асуудал нь тус аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн хичээл сургалтад хамрагдаагүй атлаа бүртгэлд хамрагдаж хууль бус гэрчилгээ авсан хүүхдийн тоон судалгааг яаралтай авч ирэх тухай албан даалгавар өгсөн. Дээрх албан тоотод дурдсан 3 асуудал сургуульд хамааралтай учраас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны сургуулийн захирлын дэргэдэх зөвлөл болон холбогдох хүмүүсийг урьж хурал хийсэн. Энэхүү хурлаар 12 “а” бүлгийн ангийн багш манай ангиас Е.А гэх сурагч төгссөн гэдгийг мэдэгдсэн. Тухайн өдөр 60 дугаартай албан бичгээр тус аймгийн Т сумын Засаг даргад хариу өгсөн. Энэхүү асуудлыг мэдсэнээс хойш нуун дарагдуулсан асуудал байхгүй. 2022 оны 8 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Хөгжмийн театрт болсон тухайн аймгийн Боловсролын газрын даргаас явуулсан сургалтад хамрагдсан. Энэхүү сургалтад Боловсролын газрын дарга манай аймагт бүрэн дунд боловсролын үнэмлэх хууль бусаар олгосон асуудал гарсан байна. Энэхүү асуудлыг хянаж ажиллахыг үүрэг болгосон. Хичээлийн жилийн бэлтгэл, хичээлийн хуваарь болон бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохгүй талаар ажилчдын хурал хийсэн. Тухайн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Сурагчид манай сургуульд шилжиж ирсэн, өөр сургуульд шилжсэн тохиолдолд хасалт хийх ёстой. Энэхүү асуудал нь мэдээллийн системээс хасалт хийгээгүйгээс болж байна. Хэрэв дээрх асуудлыг удирдлагад мэдэгдсэн бол хамт олны хурал хийж, хамтын шийдвэр гаргаж болох байсан. Е.А-ын эцэг Е- энэхүү асуудлыг удирдлагуудад мэдэгдсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Гэхдээ хэзээ, хэнд, яаж мэдэгдсэн талаар тодорхойгүй. Статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн энэхүү хэргийн эхлэлийг тавьсан байх. Энэхүү асуудлыг надад мэдэгдсэн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөхийг хүсэж байна. Багш нар байхгүй хүүхдэд яагаад дүн тавьсан бэ ? Боловсролын баримт бичиг нь ганц өдөр хэвлэгдэн гарч 3 хүн гарын үсгээ зурчих зүйл биш. Жилийн дүнгийн нэгтгэл, шалгалтын дүн тавигдах ёстой. Дээрх процессыг хийж мэдээллийн системд бүртгэж бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохоос өмнө Б маягт гаргаж бүр сурагч нар гарын үсгээ зурж, ангийн багш, сургалтын менежер баталгаажуулж дууссаны дараа надад гарын үсэг зуруулсан. Тухайн үед би албаны ажлаар Баян-Өлгий аймаг руу явсан байсан. Б маягтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Сайдын А\156 дугаартай тушаалын хавсралтаар баталсан журмын 4.1.4 дэх хэсэгт “Гэрчилгээ үнэмлэхийг үнэт цаасанд хэвлэхийн өмнө төгсөгчдөд танилцуулах ажлыг сургалтын үнэлгээний мэдээлэл үнэн зөв эсэхийг хянах бөгөөд мэдээллийн зөрүүтэй бичигдсэн тохиолдолд сургалтын менежер тэмдэглэн хөтлөн холбогдох өөрчлөлтийг тухайн үед сурагчийг байлцуулан мэдээллийн системд хийнэ” гэж заасан. Гэрчээр мэдүүлэг өгсөн багш нараас нэг ч хүн сургуулийн захиралд мэдэгдсэн, мэдэж байсан талаар дурдаагүй байгаа нь намайг энэхүү хэрэгт холбогдолгүй гэдгийг нотолж байна. Анги удирдсан багш С.Е- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдээллийн системд орохдоо тухайн жилийн сурагчийн нэр байдаг. Дүн нь гарч байдаг. Е.А-ын нэр байсан. 2021 оны 10 дугаар сарын системд нэр нь орж ирсэн хүүхэд 2022 оны 5 дугаар сард дахин шалгалт хийхдээ нэр нь байхгүй тохиолдолд статистикийн мэдээлэл хариуцсан менежер энэ талаар мэдэгдэх үүрэгтэй. Статистикийн мэдээнд нэр нь байгаа хүүхдүүдийн тоогоор бүрэн дунд боловсролын үнэмлэхийн захиалга өгсөн. Би ямар нэгэн хууль зөрчөөгүй, үүргээ биелүүлсэн. Бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох журмын дагуу гарын үсгээ зурсан. Сургуулийн захирал хүүхэд бүрд тулж ажиллах боломжгүй. Сумын сургуулийн хувьд маш их ачаалалттай байдаг. Захирлын ажлын байрны тодорхойлолтод багш, ажилчид, сурагчидтай ажиллана гэж заасан боловч сурагч бүртэй ажиллах боломжгүй. Анги удирдсан багш, сургалтын менежер, хичээл заадаг багш нь хүүхэд бүрээс ахиц, амжилтын тооцож ажиллах ёстой. Энэ талаар бүх баримт бичиг байгаа тул би ямар нэгэн эргэлзээгүй бусад хүүхдүүдтэй адил бүрэн дунд боловсролын үнэмлэхийг хянаж олгосон" гэжээ.
7.14. Анхан шатны удаа дараагийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М-аас өгсөн мэдүүлэгт "...Энэхүү гэмт хэрэгт холбогдсоноо би өөрөө сайн ойлгохгүй байна. Бүрэн дунд боловсролын үнэмлэх олгогдох журмын дагуу явагдаж байгаад сургалтын менежер гарын үсэг зурна гэсэн журмын дагуу гарын үсгээ зурсан. Бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурахаас өмнө асуудалд миний ямар нэгэн оролцоо байхгүй. Е.А нь манай сургуульд шилжин ирээд дараа нь Турк улсад явсан хүүхэд гэдгийг сонсож байсан. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Турк улсад явсан хүүхэд яагаад манай сургуулийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа вэ? энэ талаар эцэг, эх, анги удирдсан багш болон статистикийн мэдээ хариуцсан мэргэжилтэнд яагаад мэдэгдээгүй вэ? Миний бие журмын дагуу бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурсан гэж бодож байна, захирал Б.Д- нь А-ыг 12 дугаар ангид суралцаагүй болохыг мэдээгүй, захирлаас А-т аттестат олгох талаар ямар нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй” гэжээ.
7.15. Анхан шатны удаа дараагийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Е-оос өгсөн мэдүүлэгт “...Захирал Д- нь А-ыг 12 дугаар ангид суралцаагүй болохыг мэдээгүй, түүнд аттестат олгох тухай ямар нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй. Би захиралд А-ын суралцаагүй болох талаар танилцуулж байгаагүй” гэсэн мэдүүлэг,
7.16. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2019 оны А\56 дугаартай “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-ын хавсралтын Хоёрдугаар зүйлийн 2.2. Мэдээллийн системд суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх суралцагчийн мэдээлэл бүрэн орсон эсэхэд аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс хяналт тавина. Дөрөвдүгээр зүйлийн 4.1-ийн 4.1.4. Гэрчилгээ, үнэмлэхийг үнэт цаасан дээр хэвлэхийн өмнө төгсөгчид танилцуулах ажлыг сургалтын менежерийн хяналт дор анги удирдсан багш зохион байгуулна. 4.1.4-т Мэдээллийн системд албан ёсоор бүртгэлгүй иргэнд гэрчилгээ, үнэмлэх олгохгүй” гэж журамласан байна.
7.17. Дээр дурдсан тогтоогдсон нөхцөл байдлууд нь Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй байж төгссөн гэх Е-ийн А нь тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд бүрэн суралцаагүй болохыг Б.Д- нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн, А-ын эцэг Е-ээс сургуулийн захирал Б.Д-ад хандаж хүүхдээ 12 дугаар анги төгсөхөд дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай ямар нэгэн хүсэлт гаргасан нь тогтоогдоогүй, эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан бүх гэрчүүдээс Б.Д-аасс Е.А-д аттестатад хууль бусаар олгож өгөх тухай ямар нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй болохыг мэдүүлсэн байдал, Баян-Өлгий аймгийн Т сумын ЕБС-ын статистик мэдээнд хичээл заасан зарим багш нар, түүнчлэн анги даасан багш, сургуулийн статистик хариуцсан ажилтан, ахлах болон дунд ангийн менежер нараас Е.А-ыг тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд 12-р ангид суралцсанаар мэдээлэл оруулсан байдлыг тухайн үед Б.Д- мэдээгүй байсан нөхцөл байдал, ер нь сургуулийн багш, захирлын дэргэдэх зөвлөлөөр Е.А-д хууль бусаар аттестат олгох асуудлыг хэлэлцээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйл. Гэм буруу 1. “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжтой хэлбэртэй байна. 2. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч гэх Б.Д- нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдохгүй байна. Б.Д- нь өөрөө хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна.
7.18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл. Бүлэглэн гүйцэтгэх. 1. Гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж, үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Гэтэл шүүгдэгч гэх Б.Д- нь бусадтай бүлэглэн үйлдлээр бусадтай санаатайгаар нэгдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
7.19. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
8. Шүүгдэгч С.Е-ын давж заалдах гомдлын агуулга:
8.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолын С.Е-д холбогдох хүчингүй болгож, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах тухай.
8.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Е- намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
8.3. Шүүгдэгч С.Е- би Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д-, сургалтын менежер Н.М- нартай бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж. хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурж, бусдад давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдон шалгагдсан.
8.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар, анхан шатны шүүх намайг 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-д 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурж. бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгасан.
8.5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хавсралтад дүнг ангийн багш шивдэггүй. Тухайн хүүхдийн суралцсан хугацааны бүх дүн нь улирал бүрээр мэдээллийн системд шидэгдэж явах бөгөөд тухайн дүнг хичээл заасан багш нар оруулдаг. Жилийн эцэст бүх хичээлийн дүн мэдээллийн системээс автоматаар хэвлэгдэж гардаг. Үүнийг намайг үнэмлэхийн хавсралтад дүн шивж оруулсан мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
8.6. Нэгэнт мэдээллийн системээс хэвлэгдэж гарсан үнэмлэхийн хавсралтад анги удирдсан багшийн хувьд гарын үсэг зурсан нь үнэн. Ингэхдээ хэн нэгэнд давуу байдал бий болгох санаа зорилго байгаагүй. Е.А-ын эцэг эх нь надад сургуулийн захирал, сургалтын менежер нарт хэлсэн, тэд бүгдийг мэдэж байгаа гэсэн учир дээрх албан тушаалтнууд мэдэж байгаа, өөрсдөө зөвшөөрсөн гэж ойлгосон. Үүнийг намайг бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж бусдад давуу байдал бий болгосон мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
8.7.Миний хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан биш, жирийн сургуулийн багш хүн. Төгсөгчийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүний хавсралтыг өөрийн эрх мэдлийн хүрээнд боловсруулах, хэвлэх эрх мэдэл байхгүй. Энэхүү бүх үйл ажиллагаа сургалтын менежерийн хяналтын доор хийгддэг.
8.8. Дээрх үндэслэлүүдээр миний үйлдэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
8.9. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.
9. Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлын агуулга
9.1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Д-, Н.М-, С.Е- нарт холбогдох 2313000370092 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дугаар сарын 14-ны өдрийн 2022/ ШЦТ/87 дугаартай тогтоолыг шуудангаар ирүүлснийг өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг би 2025 оны 05 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
9.2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг бүрэн нотлоогүй байхад яллагдагч нарыг гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
9.3. Б.Д-ийг Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М-, анги удирдсан багш С.Е- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.
9.4.Сургуулийн захиралд тухайн сургуулийн суралцагчдын бүртгэлийг хөтлөх. хянах дүн тавих эрх байхгүй. Сургуулиудад цаасан бүртгэл, цаасан журнал байхгүй Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/425, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/156 дугаартай тушаалаар батлагдсан журмаас сурагчдын мэдээллийг тухайн сургуулийн статистик хариуцсан мэргэжилтэн мэдээллийн санд оруулах, сургалтын дүнг тухайн хичээлийг заасан багш цахим санд байршуулахаар журамлажээ.
9.5. Тухайн хичээлийн жил ерөнхий боловсролын сургууль төгсөж, боловсролын гэрчилгээ олгох асуудал аймгийн Боловсролын газар, Боловсролын яамны үнэлгээний газраар хянагдаж баталгаажаад бичигдэхээр хуульчлагджээ. Статистик мэдээнд байгаа хүүхдийн тоогоор бүрэн дунд боловсролын үнэмлэхийн захиалга өгөгдөж, анги даасан багш нар гэрчилгээг бичсэний дагуу сургуулийн захирал гарын үсэг зурсан. Е.А гэдэг хүүхэд хичээлийн жилийн дундаас Турк улс руу явсан гэдгийг мэдээгүй.
9.6. Б.Д- нь хуульд заасан албан үүрэг, бүрэн эрхийн дагуу хийх ёстой үйлдлийг хийсэн. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тухайн хэргийн талаар мэдэж байгаа этгээд болох Е.А-ыг гэрчээр асуулгүй орхигдуулж, эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
9.7. Яллагдагч С.Е- мэдүүлэхдээ: "... Е.А нь 2021 оны 10 дугаар сард манай сургуульд, манай ангад буюу 12А ангид бүртгүүлээд 2 өдөр хичээлд суугаад Турк улс руу суралцахаар явлаа гээд яваад өгсөн. Ингээд дахин буцаж ирнэ гэсэн боловч дахин буцаж ирээгүй. Е.А-ын аав, ээж хоёр нь манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажилладаг бөгөөд анх хүүхдээ авч ирэхдээ манай сургуулийн цахим систем хариуцдаг мэргэжилтэн Х-д бүртгүүлэхэд манай ангид хуваарилагдсан байсан. Үүнээс хойш манай сургуулийн удирдлага, сургалтын менежер нараас аль нь ч надад тухайн сурагчийг хичээлд суугаагүй үндэслэлээр хасаж болохгүй гэдэг ямар нэгэн мэдээлэл болон чиглэл өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө бүртгээд л яваад байсан. Ерөнхий боловсролын бүрэн дунд үнэмлэхийн хавсралтад дурдагдсан дүнгийн миний бие шивсэн бол үнэн. Гэхдээ би түүнийг өөрөө дур мэдэн тавихгүй. Бүх хичээлийн дүн автоматаар цахимаар тавигддаг. Би зөвхөн өөрийнхөө зааж байсан монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг гэсэн 3 хичээлийн дүнг тавьсан...” гэж мэдүүлжээ.
9.8. Сургуулийн захирал Б.Д- нь тухайн суралцагчийн ангид хичээл орж байгаагүй, тухайн суралцагчийг хичээлдээ суухгүй байгаа талаар анги удирдсан багш, сургалтын менежер, статистик хариуцсан менежерээс мэдэгдээгүй, цахим системээс харахад суралцагчийн ирц бүртгэгдсэн, хичээлийн дүн тавигдсан, бүрэн дунд боловсролын үнэмлэх бичигдсэн байсан тул эрх үүргийн дагуу бүрэн дунд боловсролын үнэмлэх дээр гарын үсэг зурсан нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна.
9.9. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай тогтоолыг хянан үзэж, Б.Д-эд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.
10. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:
10.1. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 3 дахь удаа хянан хэлэлцэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагч Е.А нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогддог. Гэтэл Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас 12 дугаар анги төгссөн гэх сургуулийн захирал Б.Д-, менежер Н.М-, ангийн багш С.Е- нарын гарын үсэгтэй, БҮ************ дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэх олгогдсон.
10.2. Өөрөөр хэлбэл, Ерөнхий боловсролын сургууль төгсөх улсын шалгалт өгөөгүй, 12 дугаар ангийг сураагүй, хичээлийн явц болон төгсөлтийн дүнг аваагүй, гадаад улсад байсан хүүхдийг энэ сургуулийг төгссөнөөрөө тухайн гэрчилгээнд гарын үсэг зурсан, захирал, менежер, анги удирдсан багш нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна.
10.3. Хэдийгээр анхан шатны шүүх хуралдаанд ч гэсэн, өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч хэн аль нэг нь тухайн хүүхдийг гадаад явсныг мэдээгүй, гарын үсэг зурсан, хайхрамжгүй хандсан байна гэдэг зүйлийг ярьж байгаа боловч 3 шүүгдэгч гурвуулаа тухайн хүүхэд гадаад руу явсан гэдгийг мэдсэн нь нотлогдож байна. Нэгдүгээрт, анги удирдсан багш нь тухайн хүүхдийг гадаад руу явсныг мэдэж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Е- нь “би хуулиа сайн мэдэхгүйгээсээ болоод, энэ асуудлыг сургуулийн удирдлагууд мэдэж байгаа болохоор болох юм байх гэж бодсон” гэж тайлбарлажээ. Шүүгдэгч Н.М-ын хувьд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт мэдсэн гэдгийг хэлж байсан. Мөн тухайн хүүхдийн эцэг нь тухайн сургуульд ажилладаг, багш хүн. Шүүгдэгч нарын хувьд тухайн хүүхэд Турк улс руу явсан гэдгийг мэдэж байсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Иймд шүүгдэгч нарын хувьд мэдэх боломжтой байсан, мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
10.4. Шүүгдэгч С.Е-ын хувьд хуулийг сайн мэдээгүйгээсээ болж энэ гэмт хэрэгт холбогдсон гэж тайлбарлаж байгаа боловч тэр хүн өөрийнхийн эрхэлж байгаа ажил, албан тушаалтанд холбогдох хуулийг мэдэх үүрэгтэй, мөн судалсан байх ёстой. Мөн хууль бус асуудлын талаар удирдлагуудад шаардлага тавих, энэ асуудлыг хийх үүрэгтэй хүн байна.
10.5. Мөн шүүгдэгч С.Е-ын өмгөөлөгч Х.Бакен нь “С.Е- нийтийн албан тушаалтанд хамаарах субъект биш” гэж тайлбарлаж байна. Нэгдсэн Үндэсний байгууллагын 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн баталсан конвенцод хамарч байна. С.Е-ын үйлдлийн хувьд нийтийн албан тушаалтан мөн гэж үзэх боломжтой.
10.6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай тайлбар, дүгнэлтийг гаргаж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Е- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар болон гомдол гаргасан шүүгдэгч нарын эрх зүйн байдлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүх шүүгдэгч нарын хувьд бүхэлд нь хянаж үзлээ.
12. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
13. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулах замаар шинжлэн судлахад, Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д-, тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан Н.М-, төгсөх ахлах анги удирдсан багш С.Е- нар бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдад давуу байдал олгох зорилгоор урвуулан ашиглаж, тухайн үед буюу 2021-2022 оны хичээлийн жилд мөрдөгдөж байсан Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-д заасныг илтэд зөрчиж, тухайн байгууллагад он удаан жил хамт ажилласан гэх Ш.Е-ийн хүү Е.А-ыг 2021-2022 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшээгүй, авбал зохих үнэлгээг аваагүй, хичээлд биечлэн суралцаагүй, улсын шалгалт өгөөгүй, тухайн хугацаанд БНТурк Улсад хэлний бэлтгэлд суралцаж байхад нь бүрэн дунд боловсролыг 98-100 хувийн үнэлгээтэй эзэмшсэн гэсэн баримт бичгийг /суурь боловсролын үнэмлэх буюу аттестат/ олгосон үйл баримт хөтөлбөргүй тогтоогджээ.
14. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох, шүүгдэгч тус бүрийн үйлдэл холбогдлын талаарх нотолгооны хэрэгслүүдийг нэг бүрчлэн авч үзвэл:
- иргэн Н.Е-аас Авлигатай тэмцэх газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 07-08 дахь тал/, түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Би Т сумын Засаг дарга бөгөөд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д- 2021–2022 оны хичээлийн жилд танхимд сургаагүй Е-ийн хүүхэд А-д хууль зөрчин бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон тухай мэдээлэл авч, хуулийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн хүүхэд уг жилд Турк улсад хэлний дамжаанд сурч байсан тул захирал ажлаа урвуулан ашигласан” гэсэн агуулгатай мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг,
- гэрч Ш.Е-ийн “Миний хүү А нь 2021 оны 9 дүгээр сард Т сумын ЕБС-ийн 12 «А» ангид элсэн орсон ч 10 дугаар сард Турк улсад хэлний дамжаанд явж, 2021–2022 оны хичээлийг Туркт онлайнаар суралцаж өнгөрөөсөн тул 12-р ангид танхимаар сураагүй. Би багш, сургуулийн удирдлагад хүүгийн байдал, Турк дахь суралцаж байгааг мэдэгдсэн бөгөөд багш нар 2022 оны 6 дугаар сард шалгалт өгөхийг зөвлөсөн боловч онгоцны нислэггүй болсон тул хүү ирээгүй. Үүний улмаас хичээл ордог багш нар өөрсдөө дүн тавьсан” гэсэн агуулгатай мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,
- гэрч Х.Х-, Д.К, З.А, Ш.С, Х.А, А.А, Х.У, Ө.Ж, Ө.А нарын мэдүүлэг,
- түүнчлэн гэрч Т.А-ын “Е.А нь 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Миний хичээлд сууж байгаагүй. Би Е.Аад дүн тавиагүй. Би улирлын шалгалтын дүнг тавиагүй. Би энэ насандаа 100 хувь үнэлгээг нэг ч сурагчид өгч байгаагүй. 100 хувь суралцдаг хүн гэж хаана ч байхгүй, миний хувьд хамгийн өндөр үнэлгээ 98 хувь л тавьж байсан. Тухайн дүнг магадгүй ангийн багш нь цахим системд оруулсан байж магадгүй. Эсхүл өмнөх 2 жилийн дүн нь автоматаар цахим системд орсон байж болох юм” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/,
- Суралцагчдад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох бүртгэлийн маягт /2 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал/, түүнд шүүгдэгч тус бүр гарын үсэг зурж баталгаажуулсан байдал,
- Баян-Өлгий аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар албан бичиг, уг албан бичгээр хүргүүлсэн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн анги удирдсан багшийн журналын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 61-68 дахь тал/,
- Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2-4в/135 дугаартай “Е.А /РД:************, ПД:********/ нь Чингис хаан агаарын замын боомтоор 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна...” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/,
-Боловсролын үнэлгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/09 дугаартай “2021 оноос хойш хугацааны элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллийн санд Е.А-ын нэр дээр регистрийн дугаараар хайлт хийхэд шалгалт өгсөн талаар мэдээлэл алга байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 69-71 дэх тал/,
- сурагч Е.А-д 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон гэх БҮ... дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал/,
- Б.Д-ийг захирлын албан тушаалд /1 дэх хавтаст хэргийн 76-80 дахь тал/, Н.М-ыг сургалтын менежерт, С.Е-ыг багшийн ажилд /1 дэх хавтаст хэргийн 88-116 дахь тал/ тус тус томилсон шийдвэрүүд, тэдгээрийн ажлын байрны тодорхойлолтууд,
- С.Е-, Н.М-, Б.Д- нарын яллагдагчаар болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгүүд зэргийг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, хооронд нь харьцуулах замаар шинжлэн судлахад, тухайн хэргийн үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй байх бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх буюу ахлах ангийн сурагч, тус сургуульд шүүгдэгч нартай хамт ажилладаг гэх Ш.Е-ийн хүү А-г тухайн сургуульд биечлэн суралцаагүй, улсын шалгалт өгөөгүй, өөр улсад буюу БНТурк Улсад хэлний дамжаанд суралцсан байхад түүнд сургуулийн захирал, сургалтын менежер, анги удирдсан багш нар бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож давуу байдал олгосон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
15. Албан тушаалын гэмт хэрэг нь тодорхой материаллаг хохирол учруулах зайлшгүй шаардлагагүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээс гадна нийгмийн ашиг сонирхол хийгээд тэгш эрхийн зарчмыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Бүрэн дунд боловсролыг 12 жилд эзэмшүүлэх ерөнхий боловсролын суурь хөтөлбөрийг хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, хөтөлбөрт заасны дагуу дүүргэж, суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж, боловсролын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургуулийн шалгалтын болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүнгээр дүгнэн тодорхойлж, тодорхой мэдлэг эзэмшин улсын шалгалт өгч тэнцсэн сурагчид тухайн үед мөрдөгдөж байсан боловсролын хууль тогтоомжийн дагуу бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг нь нотлох гэрчилгээ, үнэмлэх олгодог ба энэ нь нийгэмд тогтсон жишиг буюу нийтлэг зарчим юм. Гэтэл 2021-2022 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги даасан багш С.Е- нь дааж авсан ангидаа тус хичээлийн жилийн турш уралцаагүй хүүхдийг суралцсан мэтээр бүртгүүлж, улмаар хичээлийн эрхлэгч Н.М-, сургуулийн захирал Б.Д- нартай бүлэглэж, ерөнхий боловсролын суурь хөтөлбөрийг зохих журмын дагуу дүүргээгүй, биечлэн болон зайнаас суралцаагүй, улсын шалгалт өгөөгүй сурагчид түүний ирц болон дүнг хуурамчаар бүртгэх зэргээр давуу байдал бий болгож, түүнд ерөнхий боловсролын үнэмлэх олгосон нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэх тухай Монгол Улсын боловсролын зорилгыг алдагдуулснаас гадна бага, дунд боловсрол нь тэгш хүртээмжтэй байх, ялгаварлан гадуурхахгүй байх нийгмийн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
16. Анги удирдсан багш С.Е-, сургалтын менежер Н.М-, сургуулийн захирал Б.Д- нарын бүлэглэж, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд хамт ажилладаг гэх багшийн тухайн хичээлийн жилд, тухайн сургуульд суралцаагүй буюу бүрэн дунд боловсролын стандартыг зохих журмын дагуу дүүргээгүй, улсын шалгалт өгөөгүй хүүхдэд давуу байдал олгож суурь боловсрол эзэмшсэн тухайг нь гэрчлэх үнэмлэх олгосон үйлдэл нь боловсролын зорилгод нийцээгүй, тус салбар дахь тэгш эрхийн болон боловсролын үйлчилгээ бүх нийтэд хүртээмжтэй байх зарчмыг ноцтой зөрчсөн, бүх нийтийн боловсролд ялгаварлан гадуурхалт үгүй байх, боловсролын үйлчилгээ суралцагч бүрд тэгш, хүртээмжтэй байх нийгмийн шударга ёсны зарчмыг алдагдуулснаас гадна боловсролын салбарт мөрдөгдөх хууль тогтоомж, журам, стандартын хэрэгжилтийг илтэд зөрчсөн, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
17. Иймээс прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч тус бүрийн үйлдэл холбогдлыг нарийвчлан тогтоож, тэдгээрийн үйлдэл, эс үйлдэхүйн шинж чанар, хохирол хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо, тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох байгууллага, албан тушаалтнаас баталсан стандарт, дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй нөхцөл байдал, тэдгээрийн үйл ажиллагааны хууль журмыг зөрчсөн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, С.Е-, Н.М-, Б.Д- нарын хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь гэм буруугийн болон хууль ёсны зарчимд нийцжээ.
18. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч бүрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, үйлдэл тус бүрийн шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийг журамлаж, тусгай ангид заасан санкцыг оновчтой сонгож хэрэглэсэн, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Е-, Н.М-, Б.Д- нарын тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, арван сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.
19. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Д- болон түүний өмгөөлөгч Я.Сьездийн “Б.Д-ийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, шүүгдэгч С.Е-ын мөн үндэслэлээр “шийтгэх тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн мөн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д- болон С.Е- нарын гэм бурууг үгүйсгэж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоосон, 2021-2022 оны хичээлийн жилд сургуульд биечлэн ирж, эсхүл цахимаар зайнаас суралцаагүй, улсын шалгалт өгч байгаагүй сурагчид хичээлийн бусад дүнгүүдийн хамт тухай жилийн төгсөх 12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн мэтээр, зохиомлоор дүнг оруулан, нэгтгэн бэлтгэж, анги удирдсан багшаас сургалтын менежер, сургуулийн захирал хүртэл дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж өөрсдийн болон суралцагчийн гарын үсгийг зурж баталгаажуулан ерөнхий боловсролын үнэмлэх олгох нөхцөлийг бүрдүүлсэн, улмаар сурагч А-д бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож түүнд давуу байдал бий болгосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй учраас шүүгдэгч Б.Д- болон С.Е- нарын гаргасан давж заалдах гомдлууд бодит үндэслэлгүй болно.
20. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 дугаар тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ... энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 14.1.2 дахь заалтад “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна” гэж тус тус зааснаас үзвэл, Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон сургалтын менежер нь нийтийн албан тушаалтанд хамаарна. Харин анги удирдсан багшийн хувьд, сургуулийн захирал болон сургалтын менежертэй санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн учраас түүний үйлдэл холбогдлыг нийтийн албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэрэгтэй хамтад нь, нэгтгэн зүйлчилсэн нь хууль хэрэглээний тогтсон жишигт нийцсэн байна.
21. Төрийн үйлчилгээний албан хаагч С.Е- болон нийтийн албан тушаалтнууд буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд болох Б.Д-, Н.М- нар үйлдлээрээ санаатай нэгдэж, суралцагчдад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох бүртгэлийн маягт, бүрэн дунд боловсролын үнэмлэх зэрэгт гарын үсэг зурж, улмаар тухайн сургуульд бүртгэлтэй атлаа суралцаж байгаагүй, улсын шалгалт өгөөгүй сурагч А-д суурь боловсролын үнэмлэх олгож авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон, энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцогч төрийн үйлчилгээний албан хаагч С.Е-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамтран оролцогчийн хувьд зүйлчлэхэд түүний ажил байдал саад болохгүй юм. Тодруулбал, төрийн үйлчилгээний албан хаагч тус гэмт хэргийн хамтран оролцогчоор тогтоогдсон тохиолдолд тухайн гэмт хэргийн тусгайлсан субъект буюу нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хамтран гаргасан, Б.Д-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн, мөн шүүгдэгч С.Е-ын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК