Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2020/00110

 

 

******* ХХК, Тэнгэрийн ауруг ХХК,

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн

Орхон аймаг дахь салбар, Х.Оюунчимэг нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Эрдэнэт ус, дулаан

түгээх сүлжээ ОНӨХК, Дабль кроун ХХК-д тус

тус холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/00837 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК, Тэнгэрийн ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар, Х.Оюунчимэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК, Дабль кроун ХХК-д тус тус холбогдох,

Дабль кроун ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээх, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК -д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Тэнгэрийн Ауруг ХХК 2.495.607 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар 8.969.747 төгрөг, ******* ХХК 12.687.184.00 төгрөгөөр, мөн 874.767 төгрөгөөр буюу нийт 13.561.951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас Тэнгэрийн Ауруг ХХК-д 5.002.447 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбарт 21.662.508 төгрөг, ******* ХХК-д 17.727.678 төгрөг буюу нийт 44.392.633 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь ******* ХХК-иас цэвэр бохир ус, дулааны төлбөр, алданги 30.072.721 төгрөг, Тэнгэрийн Ауруг ХХК-иас цэвэр бохир ус, дулааны төлбөр алданги 2.193.589,60 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбараас цэвэр бохир ус, дулааны төлбөр, алданги 23.243.565 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК, Тэнгэрийн ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар, Х.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 он хүртэл дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий дулааны төлбөрийг төлж байсан нэхэмжлэгчид бидний буруу байх тул 2015 оны 10 дугаар сараас энэ эрхээ мэдэж төлөхөөс татгалзсан дулааны төлбөр, алдангийг хэрэг шийдвэрлэгдсэн хугацаа хүртэл бүрэн чөлөөлөх, зарим байгууллагуудын энэ хугацаанд төлсөн дулааны төлбөрийг дараа саруудад суутган тооцохыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгаж өгнө үү. Тэнгэрийн ауруг ХХК нь дулааны төлбөр 2.243.370 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77.550 төгрөг буюу нийт 2.320.920 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар нь дулааны төлбөр 7.416.885 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 148.485 төгрөг буюу нийт 7.565.370 төгрөг, ******* ХХК нь дулааны төлбөр 8.473.332 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 162.985 төгрөг буюу нийт 8.636.317 төгрөгийг тус тус дулааны төлбөрөөс чөлөөлүүлэх, нөхөн тооцох журмаар хохирлоо барагдуулахаар Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компаниас нэхэмжилж байна. Дабль кроун ХХК-ний өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-д эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн тул эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлнэ гэж заасны дагуу Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, хариуцагч нэхэмжлэгчдийг байлцуулан акт үйлдэн гарын үсэг зуралцаж нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгаж өгнө үү. Дабль кроун ХХК-ний өргөтгөлийн барилга нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуульд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон 37 дугаар зүйлийн 37.2-д Энэ хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчвөл хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлнэ гэж заасны дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

Дабль кроун ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-ийн Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор барилга байгууламж барихыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчид бидний дундын эзэмшлийн дулааны болон бохирын гадна инженерийн шугам сүлжээн дээр өргөтгөлийн барилга барьж засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлт хийх нөхцөл боломжийг бүрмөсөн хаасан байх тул 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус хуулинд нэмэлт өөрчлөлтөөр орсон 37 дугаар зүйлийн 37.2-д Энэ хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчвөл хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлнэ. гэж заасны дагуу Дабль кроун ХХК-ны өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээж өгнө үү. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-ийн ......энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах, 29.1.8-ийн энэ хуулийн 32.2-т заасны дагуу эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн бол хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх гэж заасан эрх үүргээ зориуд, санаатайгаар хэрэгжүүлэлгүйгээр 2010 оноос хойш одоог хүртэл 8 жилийн турш Дабль кроун ХХК-ны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй, харин өөгшүүлэн дэмжиж, үгсэн хуйвалдаж нэхэмжпэгчдийн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-ийн стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхийг зөрчиж Дагинас төвийн дулааныг доголдуулан хэрэглэгчид биднийг хохироож, эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-ийн Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж Дабль кроун ХХК-ны өргөтгөлийн барилгыг дулааны эрчим хүчээр хангаж ирсэн тул эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-ийн эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх гэсэн хэрэглэгчийн эрхийн дагуу доорх 2 байдлаар тус компаниас хохирол нэхэмжилж байна. Нэхэмжлэгчдийн Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Тэнгэрийн ауруг ХХК 2.495.607 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар 8.969.747 төгрөг, ******* ХХК 12.687.184.00 төгрөгөөр, мөн 874.767 төгрөгөөр буюу нийт 13.561.951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх. Нэхэмжлэгчид нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК хууль зөрчиж биднийг хохироож ирсэн 2010 оноос хойш 5 жилийн турш нийт 35 сар дулаан доголдож, халаалтгүй байсан хэдий ч төлбөр тооцоог бүрэн барагдуулж ирсэн бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй. гэж заасны дагуу дээрхи 35 сарын нийт төлбөрийг 5 хувийн алдангийн хамт тус компаниас буцаан нэхэмжилж байна. Энэ нь Тэнгэрийн ауруг ХХК 4.924.897 төгрөг, МГБССНийгэмлэг 21.514.023 төгрөг, ******* ХХК 17.154.308 төгрөг байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжинд Тэнгэрийн ауруг ХХК 77.550 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар 148.485 төгрөг, ******* ХХК 573.370 буюу нийт 799.405 төгрөг төлсөн байна. Иймд Эрдэнэт ус, дулан түгээх сүлжээ ОНӨХК-иас Тэнгэрийн ауруг ХХК-д 5.002.447 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар 21.662.508 төгрөг, ******* ХХК-д 17.727.678 төгрөг буюу нийт 44.392.633 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дабль кроун ХХК-тай хийсэн дулааны эрчим хүчээр хангах гэрээг цуцлах буюу түдгэлзүүлсэн тохиолдолд дээрх хэрэглэгч /нэхэмжлэгчид/ нарын эрчим хүчний хэрэглээг зогсоох нөхцөл байдал давхар үүсдэг юм. Нөгөө талаасаа 4-р сургууль, 16-р цэцэрлэгүүдийг хангасан төв шугам тэдгээрийн хоорондох худгууд нь орон нутгийн өмч бөгөөд худгаас цааших салбар шугам нь Дабль кроун ХХК болон бусад хэрэглэгч нарын шугам хөрөнгө тул бид бусдын өмчлөлийн шугам дээр ямар нэгэн схем монтаж өөрчлөх эрх зүйн үндэс байхгүй болно. Төв шугамын худгаас цааших дулааны шугам сүлжээн дээр Дабль кроун ХХК өргөтгөл барьж Оникс пабын үйл ажиллагаа явуулах үед дундын өмчлөлийн шугам сүлжээн дээрээ дээрх обьектыг бариулах эсэх асуудлыг тухайн үед нь ярих учиртай атал өнөөдөр сөхөн тавьж манай байгууллагатай хариуцлага тооцуулахаар асуудалд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өргөтгөлийн асуудлаар 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан шүүхийн 839 тоот шийдвэр хүчин төгөлдөр байгаа учир дээрх обьектыг нураах буулгах ямар нэгэн эрх зүйн үндэс байхгүй байна. Дулаан доголдоод байгаа шалтгаан бол *******-иас огт шалтгаалгүй гэж үзэж байна. Учир нь ийм байдал шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Дабль кроун-ны өргөтгөлийг барих асуудал яригдахад энэ хуралдаанд оролцож байгаа нэхэмжлэгч барилгын зураг төсөл бусад шаардлагатай асуудлуудыг өөрсдөө дотроо хамтран ярилцаад уг барилгын өргөтгөл хийгдсэн. Барилгы өргөтгөл хийгдсэний дараа дулаан доголдлоо гэдэг асуудал яригдаад шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудал 3 шатны шүүхээс Дабль кроун-ыг ямар нэгэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Энэ тохиолдолд ******* дулааны эрчим хүчээр хангахаас татгалзах, тэдний хэрэглээд түдгэлзүүлэх эрх зүйн үндэс байхгүй. Нэхэмжлэлийн өрнөөс чөлөөлүүлэх, торгууль ногдуулах хэсгийг бүхэлд нь үл зөвшөөрч өгөх тайлбар байна. ... Одоо байгаа үлдэгдэл Тэнгэрийн ауруг ХХК- 2.495.607 төгрөг, МГБССН-8.969.747 төгрөг, ******* ХХК 13.561.951 төгрөгийг төлбөрөөс бүрэн чөлөөлүүлэх гэсэн байна. Энэ нэхэмжлэлийн мөнгөн дүн дотор, эдгээр аж ахуйн нэгжийн хэрэглэсэн дулаан, хэрэглээний халуун хүйтэн ус үнэ, бохир ус татан зайлуулсны төлбөр байгаа юм. Бид мэтгэлцээний гол зүйл бол дулаан халаалтын зардлын асуудал байдаг. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК нь Дагинас төвийн байшинд стандарт, шаардлагын хэмжээнд хүрсэн дулаан хүргэж өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн болохоос энэ барилгын дотоод монтажийг засварлаж өгнө, үйлчилгээг нь хариуцна гэж гэрээ хийгээгүй. Энэ асуудлаа аж ахуйн нэгжүүд мэргэжлийн слесарь цалинжуулж, эсвэл мэргэжлийн багтай гэрээ хийж шийдвэрлүүлдэг. Ийм учир манайхыг эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-аар буруутгаж төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл өөрөө хууль зүйн шаардлага хангахгүй байна. Сүүлийн 5 жил буюу 35 сарын турш дулаан доголдож халаалтгүй байсан ч манайх төлбөрөө бүрэн барагдуулж байсан. Энэ хугацаанд төлсөн нийт мөнгөө алдангийн хамт Тэнгэрийн Ауруг-4.924.897 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар 21.514.023 төгрөг, *******-17.154.308 төгрөг буцаан нэхэмжилж байна гэжээ. Халаалт доголдсон нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ, ОНӨК-ийн буруу биш гэдгийг дахин хэлье. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн нэхэмжилж байгаа мөнгө, нэхэмжлэлд дагалдсан хүснэгт нь өөрөө ямар нотлох баримтын эх үүсрийг үндэслэсэн болох нь тодорхойгүй. Нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэхэмжилнэ гэдэг нь хэдэн төгрөгнөөс хувьлаж байгаа нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзнэ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн сүүлийн 5 жил буюу дулаан хэрэглээний улирлын 35 сарын төлбөр тооцоог аж ахуй тус бүрээр нь сар сараар нь борлуулалтын албаар комьпютерийн програмаас гаргуулахад төлбөл зохих 35.818.075,51 төгрөгнөөс энэ хугацаанд 19.395.026,00 төлж одоо 16.423.049,57 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.

Хариуцагч Дабль кроун ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагчаас манай дулааныг таслах, хангахгүй байх талаар манайд ямар нэгэн мэдэгдэл, улсын байцаагчийн акт ирүүлсэн, манай компанитай энэ талаар уулзсан зүйл байхгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргасан бол хэрэглэгч манай компаниас зохих тайлбар авах, бичиг баримт үндэслэлээ гаргаж өгөх эрхийг хангах, улмаар шийдвэрээ гардуулан өгч Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 35.3-д зааснаар уг шийдвэрийн талаар 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг эдлүүлэх ёстой. Мөн эрчим хүчний тухай хуульд зааснаар хангагч байгууллага манай компанийг дулаанаар хангахыг түдгэлзүүлсэн, дулаанаар хангахгүй байхаар шийдвэрлэж гэрээг цуцалсан бол мөн л манайд энэ талаар урьдчилан мэдэгдэж зөрчлөө арилгахыг сануулах, хэрэглээг түдгэлзүүлсэн шийдвэрээ өгч бидний эрхийг хангах ёстой. Дулаан, усаар хангагч байгууллагуудаас манайд ийм мэдэгдэл, шийдвэр ирээгүй бөгөөд манайх 2016-2017 оны хүйтний улиралд дулаанаар хэвийн хангагдсан. Дулааны гэрээг жил бүр сунгуулж явдаг бөгөөд 2017-2018 оны өвлийн буюу дулаанаар хангах гэрээг одоо энэ сардаа багтаан сунгуулах ёстой. Дабль кроун ХХК-ийн өргөтгөлийн барилгад дулаан, усаар хангах техникийн нөхцөл өгөгдсөн бөгөөд уг техникийн нөхцлийг өмнө нь Орхон аймаг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн Х.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй /Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар гаргасан/, Д.Доржпүрэвт холбогдох иргэний хэрэгт 2015 оны 07 сарын 20-нд манай өмгөөлөгч Р.Нямцэрэн гаргаж өгч байсан байна. Дагинас төв гэх хуучин социализмын үед нэг зургаар баригдсан барилга, хожим нэмж хийгдсэн өргөтгөл түүн дотор үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэд дулаанаар адил журмаар хангагддаг бөгөөд дулааны тохируулга, горимыг хэрэглэгч дураараа өөрчилж нэмж хасдаггүй, хангагч байгууллага түүний мэргэжлийн хүмүүс тохируулгыг шалгаж баталгаажуулж байдаг. Ийм болохоор манайх дулааныг нэмж, хасаж дураараа тохируулдаг, бусад хэрэглэгчдийг дулаанаар гачигдуулдаг гэдэг худлаа үг. Хэрэв ийм зүйл гардаг бол хэрэглэгч хангагч байгууллагад мэдэгдэж, дуудлага өгч учир шалтгааныг тодруулан зохих арга хэмжээг цаг тухай бүрд нь авахуулсан байх учиртай. Ийм баримт манай компаниас гарах боломжгүй ба харин нэхэмжлэгч өөрөө гаргах боломжтой юм. Эрчим хүчний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гарсан зөрчлийг шалган тогтоох, хориглосон үйл ажиллагаа явуулсан бол түүнийг таслан зогсоож барилга байгууламжийг буулгахыг шаардах эрх адил түвшний хэрэглэгч байгууллага ******* ХХК-д биш хууль тогтоомжоор эрх олгогдсон тодорхой субъектэд байх учир манай өргөтгөлийг буулгахыг шаардах эрх ******* ХХК-д байхгүй. Манай компани өргөтгөлөө газрын хувьд Дагинас төвд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага, иргэдтэй хурал хийж протоколоор тохиролцон зөвшөөрүүлж, зохих зураг төсөл гарган, эрчим хүчний техникийн нөхцлийг зохих журмын дагуу авч, тусгай зөвшөөрөл бүхий барилгын байгууллагатай гэрээ хийж бариулан улсын комиссын актаар ашиглалтад хүлээн авч ашиглаж байгаа болно. Энэ тухай өмнө нь ******* ХХК, Б.Батбаатар, Х.Оюунчимэг /Б.Батбаатарын эхнэр/ нарын нэхэмжлэлтэй шүүхээр шийдвэрлэгдэж дууссан хэргүүдэд нотлох баримтыг гаргаж өгч, хангалттай тайлбарласан, шүүх зохих дүгнэлт хийж байсан болно. Чухам ийм учраас манай өргөтгөлийн барилгад олгосон техникийн нөхцлүүд, барилга эхлүүлэх зөвшөөрөл, барилгыг улсын комисс хүлээн авсан акт хүчингүй болоогүй тохиолдолд ******* ХХК, Б.Батбаатарын хүсэл сонирхолоор барилгыг буулгах хууль эрхзүйн ямар ч боломж байхгүй. Харин Б.Батбаатар байнгын, бусдыг хардсан, гүтгэсэн сунжирсан зарга хийж байхын оронд хөрштэйгээ үг хэлээ ололцоод жирийн тайван ажиллаж амьдрах хэрэгтэй байх. Түүний гаргасан энэ нэхэмжлэл нь шантааж үүсгэх замаар дулаан, усны хуримтлагдсан өрөөсөө чөлөөлөгдөх зорилготой мэт харагдаж байна. Б.Батбаатарын нэхэмжлэлдээ дурдсан асуудлууд өмнө нь шүүхээр түүний нэхэмжлэлээр удаа дараа хэлэлцэгдэж байсан бөгөөд лавтай 4 удаагийн хэрэг шийдвэрлэгдсэн байгааг дурдая. Дабль кроун ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах тухай шаардлага нь Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны 1082 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул шүүх энэ шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзах учиртай байх тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нэмэгдүүлсэн шаардлагадаа:

******* ХХК, Тэнгэрийн ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар нийгэмлэгүүд нь 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны 1 давхар болон подвалын давхрын тодорхой хэсгийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. ******* ХХК нь 2015 оны 11 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18- ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 8 600 213.71 төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. ... Тэнгэрийн ауруг ХХК нь 2015 оны 10 дугаар сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 2 193 589.60 төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар нь 2016 оны 02 дугаар сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 2.937.485 төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул тус тус нэхэмжилж байна. МГБСС-ны нийгэмлэгт холбогдуулж 2.937.485 төгрөгний сөрөг нэхэмжлэл гаргасан болно. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар, түүний төлөөлөгч Б.Батбаатар нар нь шүүхэд иргэний хэрэг шалгагдаж байгаа урьд нь бид танайхаас 2010 оноос хойш дутуу нийлүүлсэн дулааны хангамжийн төлбөр 7.416.885 төгрөг нэхэмжилж байгаа гэж цэвэр ус нийлүүлэх, бохир ус татан зайлуулах, дулаанаар хангах гэрээ байгуулахаас татгалзаж, 2017 оны 10 дугаар сараас хойш дулааны эрчим хүч хэрэглэн, цэвэр усаар хангуулж, бохир усыг зайлуулуулж 2020 оны 5 дугаар сарын байдлаар үндсэн төлбөр 13.670.325.04, үүний алданги 6.635.755, нийт 20.306.080 төгрөг төлөөгүй байна. Мөн ******* ХХК-ийн захирал 2010 оноос хойш дутуу нийлүүлсэн дулааны хангамжаас 17.727.678 төгрөг нэхэмжилж байгаа гэж цэвэр ус нийлүүлэх, бохир ус татан зайлуулах, дулаанаар хангах гэрээ байгуулахаас татгалзаж 2017 оны 10 дугаар сараас хойш 2020 оны 05 сарын байдлаар үндсэн төлбөр 13.442.595,76 төгрөг үүний алданги 6.570.333 төгрөг нийт 20.012.928 төгрөг, мөн Дагинас төвийн подвалын тодорхой хэсгийг түрээслэн ажиллуулж үндсэн төлбөр алдангийн хамт 1.459.580 төгрөгийг төлөөгүй байх тул үйлчилгээ авсны төлбөр 21.472.508 төгрөгийг ******* ХХК-с гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/00837 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2,9.4.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, 32 дугаар зүйлийн 32.3.28, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан Тэнгэрийн ауруг ХХК, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгмлэгийн Орхон аймаг дахь салбар, ******* ХХК, иргэн Д.Оюунчимэг нарын хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүжээ ОНӨХК, Дабль кроун ХХК-д холбогдуулан гаргасан Дабль кроун ХХК-ний өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д даалгах, Дабль кроун ХХК-ний хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлэх, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээх, нэхэмжлэгчдийн Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл Тэнгэрийн Ауруг ХХК-ийн 2.495.607 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн 8.969.747 төгрөг, ******* ХХК-ийн нийт 13.561.951 төгрөгийг бүрэн чөлөөлүүлэх, 2010 оноос хойш 5 жилийн турш нийт 35 сарын нийт төлбөр алдангийн хамт Тэнгэрийн Ауруг ХХК-д 5.002.447 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгт 21 662 508 төгрөг, ******* ХХК-д 17.727.678 төгрөг буюу нийт 44.392.633 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан ******* ХХК-аас 11.591.297 төгрөг, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбараас 8.303.905 төгрөгийг тус тус гаргуулан Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК-аас 18.640.896 төгрөг гаргуулах, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбараас 14.939.660 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь нэхэмжлэгч Тэнгэрийн ауруг ХХК-с нэхэмжилсэн дулааны эрчим хүч, цэвэр усаар хангасан, бохир ус татан зайлуулсны төлбөр 2.193.589,60 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 799.403 төгрөг, хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 789.342.төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 199.131 төгрөг, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбараас 147.812 төгрөг тус тус гаргуулан Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Энэ хэргийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээр удаа дараа хэлэлцэгдэж тодорхой шийдвэрүүд гарч байсан. Хамгийн сүүлд Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэгдэж дараах шийдвэр гарсан. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг тус шийдвэрээр ******* ХХК-иас нэхэмжилсэн 23.022.595 төгрөгөөс үндсэн төлбөрийн 50 хувиар хөнгөрүүлж, алдангийг 100% чөлөөлж нийт 11.591.297 төгрөг гаргуулах, мөн Монголын гэр бүлийн сайн сайхны төлөө нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбараас нэхэмжилсэн 16.607.810 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийг 50% хөнгөлж, алдангийг бүрэн чөлөөлөн 8.303.905 төгрөг гаргуулах, нийт 19.895.202 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байх боловч Дархан дулаан сүлжээ ТӨХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр хангагч байгууллага болох Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь Эрчим хүчний тухай хуульд заасан чиг үүргээ тодорхой хэмжээгээр хэрэгжүүлээгүй ... гэж дээрхи аж ахуй нэгжүүдийн төлбөрийг хөнгөлсөн байна. Гэтэл уг шинжээчийн дүгнэлтэд тухайн Дагинас төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.-д заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд боломж олгоогүй байна. Мөн гэрээ хийхдээ эрчим хүчний заагийн схем хийгээгүй байна гэсэн байна. Энэ дүгнэлтийн бусад заалтанд эрчим хүч доголдсон нь хэрэглэгчийн буруугаас болсон гэж дүгнэсэн байдаг. Энэ тодорхой хэмжээний зөрчил мөн боловч шууд үндсэн төлбөрөөс 50%, алдангийг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Иймд хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6-р сарын 29-ны өдрийн 142/ШШ2020/00837 дугаартай шүүхийн шийдвэр нь холбогдох хууль тогтоомжоос гадуур хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч нараас анхан шатны шүүхэд хүргүүлсэн хуульд заавдсан шаардлагуудыг хангасан нотлох баримтуудыг үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан тайлбарыг шүүх хуралдаанаар халэлцүүлээгүй, энэ тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурьдаж үнэлж дүгнээгүй, шийдвэрийг үндэслэхдээ хууль огт хэрэглээгүй зэрэг нь нэхэмжлэгч нарын шүүхэд мэдүүлэх эрхийг хааж боосон, цаашид шударга хөдөлмөрөөрөө бий болгосон өөрсдийн өмч болох үл хөдлөх эд хөрөнгөө бусдын буруутай үйлдлээс хамгаалан шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хуульд заасан эрхийнхээ хүрээнд өмчилж, эзэмшиж ашиглах эрхийг хассан байна. Мөн хангагч талын хууль зөрчсөн буруутай үйлдэл байвал дулааны төлбөр алдангыг төлөхөөс татгалзах, өмнө төлсөн төлбөрөө буцаан авахаар хэрэглэгч талд Эрчим хүчний тухай хуулиар олгогдсон эрхийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нарын хууль ёсны эдгээр эрхүүдийг хэвээр үлдээж, хуульд заасан байдлаар сэргээн хангаж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхэд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй шүүхийн шийдвэр, тогтоол магадлалууд нь бусад хууль бус аргаар цуглуулсан хуурамч баримт бичгүүдын хамт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байх бөгөөд шүүх үүнийг хэрэглэж шийдвэр гаргаад байгаа нь нэхэмжпэгч нарын хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж байна, мөн давж заалдах шатны шүүхээс нотлох баримт хасах эрхээ шүүх эдлээгүй байна гэж заасан тул эдгээр нотлох баримтуудыг шүүхээс эрхээ эдлэж хасч өгөөч гэж нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд удаа дараалан хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүй буцаасан. Үүнийг нэхэмжлэгчид бид инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхээс урьдчилан төлөвлөсөн, шүүгч хараат бус, бие даасан байдлаар шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Инженерийн шугам сүлжээн дээр барилга барих нь хуулиар хориглосон үйлдэл тул нийтэд илэрхий буруутай үйл баримтыг шүүх хэлэлцэж хуулийн хоригийг ямар нэгэн байдлаар цуцалсан, буруутай этгээдийг хайцаалж хамгаалсан, уг шугам сүлжээний өмчлөгч нарын өмчлөх эрхийг хассан шийдвэр гаргах боломжгүй юм. Тэгээд ч нэхэмжлэгч нар энэ асуудпаар анх удаа шүүхэд хандсан учраас шүүх нэхэмжпэлийг хүлээж аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийсэн болно. Анхан шатны шүүх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэртэй гэж хэрэгсэхгүй болгож байгаа боловч түүнийгээ хуульд заасан байдлаар тайлбарлаж чадахгүй байна. Хэрэглэж байгаа шүүхийн шийдвэрүүдээ инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжпэгч нартай хэрхэн хамааруулж байгаа тухай бодит болон хууль зүйн үндэслэлүүд нь байхгүй, хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй байна.

Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас дээр барилга барьсан нь хууль зөрчсөн эсэх талаар, мөн одоогийн иргэний хэргийн эрх бүхий нэхэмжлэгч нар болох үл хөдлөх хөрөнгө эзэмшигч Тэнгэрийн ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар, иргэн X. Оюунчимэг нарт холбогдуулан шийдвэрлэсэн ямар нэгэн үйл явдал, баримт байхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх захиргааны хэргийн 11 дүгээр шүүхийн шийдвэрийг одоогийн иргэний хэргийн нэхэмжлэгч нартай хамааруулахын тулд Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нар нь өргөтгөл хийснийг эс зөвшөөрч ... гэж бодит байдлыг мушгин гуйвуулж, нэхэмжлэгч талыг олон тоон дээр дурьдаж хамтран нэхэмжлэгчид байсан мэтээр үнэлсэн нь шүүхийн мөн чанарт нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс захиргааны хэргийн 11 дүгээр шүүхийн шийдвэрийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргалгүйгээр уг шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэлүүдийг зориуд мушгин гуйвуулж, захиргааны шүүхэд хамтран нэхэмжлэл гаргасан мэтээр, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан мэтээр үйл явдал, үндэслэлийг нь зохиомжилох байдлаар шүүхийн шийдвэр гаргаад байсан учраас уг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг 2020 оны 5 дугаар сард нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хэрэгт оруулсан болно.

Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн 1082 дугаар тогтоолыг хэрэглэхдээ... барилгын өргөтгөл хийхдээ бусад өмчлөгч нартай зөвшилцсөн, өргөтгөлийн барилга барих зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан, өргөтгөлийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй, ...бусдын хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй... гэсэн үндэслэлийг дурьдсан байх бөгөөд нэхэмжлэгч нарын хамтран гаргасан өөрсдийнхөө өмчлөлийн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамааруулан бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ямар бодит болон хууль зүйн үндэслэл байгаа тапаар үнэлж дүгнээгүй байна. Дээд шүүхийн 1082 дугаар тогтоолоор иргэн X. Оюунчимэгийг нийтийн эдэлбэр газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага тавих эрхгүй этгээд гэж үзээд шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон. Газар бол төрийн өмч. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа инженерийн шугам сүлжээ бол хувийн өмч. Нэхэмжлэгч нар дундаа хамтран өмчилдөг барилгынхаа дулаан, бохирын шугамын хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлүүлэх нэхэмжпэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Дагинас төвийн барилгыг дундаа хамтран өмчилдөг болохоо гэрчилэх зорилгоор Тэнгэрийн Ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар нараас тус бүр нэг нэг, иргэн X.Оюунчимэгээс хоёр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэнийг анхан шатны шүүх үнэлэлгүйгээр уг барилгыг дундаа хэсгээр хамтран өмчилдөг талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь шударга бус байж, үнэнд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг өөр дээрээ тусгаж, шүүхтэй маргаан үүсгэсэн мэтээр хүлээн авч, хариуцагч нарыг хөтлөх, хамгаалах байдлаар хэргийг хянан шийдвэрлээд байна гэж нэхэмжлэгч нар үзэж байна. Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага тавьсан нэхэмжпэгч нар болох Тэнгэрийн Ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар, иргэн X. Оюунчимэг нарыг энэ шаардлагыг тавих эрх бүхий этгээдүүд биш гэж хариуцагч нараас маргаад байгаа зүйл байхгүй, гадна инженерийн шугам сүлжээ нь Дагинас төвийн барилгын салшгүй нэг хэсэг, дундаа хамтран эзэмшдэг хувийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрдөг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Гэтэл анхан шатны шүүхээс энэ бодит байдлыг үнэлж дүгнэж, инженерийн шугам сүлжээг нэхэмжлэгч нарын дундаа хамтран эзэмшдэг хувийн өмч болохыг тогтоож өгөлгүйгээр дундуур нь орж ирээд урьд нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй мэтээр шалтаглаж, нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр хянан хэлэлцэхээс зайлсхийж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа өргөтгөлийн барилга дор орсон инженерийн шугам сүлжээ бол нэхэмжлэгч нарын дундаа хамтран эзэмшдэг хувийн өмч болохыг мэдүүлэх, Дабль кроун ХХК дээр нь барилга барьсаны улмаас нэхэмжлэгчдийн иргэний хуульд заасан өмчлөх эрх нь зөрчигдөж хязгаарлагдсан тул иргэний хуулийн дагуу өмчлөгч нар нь өөрийн өмчилдөг хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийнхээ хүрээнд, мөн дундын өмч учраас өмчлөгч тус бүр өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхээ эдпэж өргөтгөлийн барилгыг албадан буулгуулах, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлж дундын өмчлөлийнхөө инженерийн байгууламжийг Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, хууль эрх зүйн орчин, хэм хэмжээний хүрээнд эзэмшиж ашиглах, засвар үйлчилгээ, шинэчлэл хийх нөхцөл боломжоор хангуулахыг шаардаж байна гэж тайлбарласан. 2010 онд аймгийн засаг дарга инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргаж байсан боловч уг захирамж хэрэгжээгүй учраас нэхэмжлэгчид, хариуцагч нарын хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас өөрсдийн нар дээр улсад бүртгэгдсэн хууль ёсны өмч хөрөнгөө хуульд заасан байдлаар өмчилж, ашиглаж эзэмших эрхгүй болчихоод шүүхээс иргэний хуульд заасан эрх зүйн хамгаалалт хүсч нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нарын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээн тогтоохыг хүсэхгүй байна. Харин ч эсрэгээрээ гэм буруутнуудыг хайцаалж, нэхэмжлэгч нарын эрхийг хасч үгүйсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунжруулж, шинээр хуулийн шаардлага хангахгүй нотлох баримт цуглуулах боломж олгож, түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байна. Мөн хариуцагч нарын хүсэлтээр шүүхээс 2019 оны 5 дугаар сард дахин шинжилгээний байгууллага томилж, шинжилгээний дүгнэлт жил шахуу болж байж гарсан. Энэ шинжилгээний дүгнэлтэд нарийн мэргэжлийн, шинжлэх ухааны талаас нь тайлбарласан зүйл огтхон ч алга. Шинжээчид шинжилгээний обьект болох Дагинас төв дээр цаг хүрэхгүй хугацаанд байж, үзэхийг хүссэн бүх зүйлээ үзэж хараад танилцаад явсан. Гэтэл шүүхийн өмнөөс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, хариуцагч нарын ярьдаг хов живийн яриаг тэр чигээр нь цаасан дээр буулгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн нэхэмжпэгч нарыг буруутгасан. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардпагыг хангаагүй байсан учраас нэхэмжпэгч талаас дүгнэлт бүрээр нь няцаасан тайлбар хийж шүүхэд өгсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан захиргааны актууд, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн албан бичгүүд, Эрчим хүчний зохицуулах хорооны маргаан шийдвэрлэсэн албан бичгүүд гэх мэтийн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хууль ёсны нэг ч нотлох баримтуудыг огт үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчидийн эрхийг ноцтой зөрчиж байна. Зөвхөн хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлдэг. Үнэлэхдээ бодит болон хууль зүйн үндэслэлүүдийг нь нэхэмжлэгч нарыг буруутгах зорилгоор өөрчилж үнэлдэг. Эсвэл шинээр нотлох баримт нөхөн оруулж ирэх боломжийг хариуцагч нарт олгож, нэхэмжпэлийн шаардлагаас өөр зүйлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон байна. Дагинас төв 1990 онд ашиглалтанд орсон бөгөөд Дабль кроун ХХК өргөтгөлийн барилга барьсан 2010 оныг хүртэл халаалт доголдсон ямар ч маргаан гарч байгаагүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэтэл хариуцагч нар хууль зөрчиж, техникийн тооцоо судалгаагүйгээр, техникийн нөхцөл авалгүйгээр, барилга эзэмшигч нарын Зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өргөтгөлийн барилгын дулааныг үндсэн барилгын дулаанаас холбосон учраас хоёр давхрын болон дулааны шугамын төгсгөлийн өрөөнүүд халаалтгүй болон хөлдөж, халаах хэрэгсэлүүдийг дулааны шугамаас салгасан. Шүүхээс шинжээч томилдог боловч бодит үнэнээр нь дүгнэдэггүй, хөлдсөн халаах хэрэгсэлүүдийг салгасан болохыг тодорхойлж өгдөггүй байсан тул 2020 оны 5-р сард эдгээр халаах хэрэгсэлүүдийн фото зурагыг авч шүүхэд нотлох баримтаар хүргүүлэн шүүгчийг газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцахыг хүссэн боловч ирээгүй.

Гэхдээ шүүх сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхдээ хангагчийн буруу байгаа учраас алдангийг бүрэн, төлбөрийг 50 хувь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид бол эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгчийн эрхийг хангаж, хохирсон хугацаанаас хойш төлсөн төлбөрийг буцаан олгож, төлбөр алдангиас бүрэн чөлөөлөх үндэслэл байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ний хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааг тогтоох, цаашид бусад ямар нэгэн хэрэглэгчдийг хохироох буруу жишиг тогтоохгүйн тулд хуулийн дагуу хариуцлага тооцох, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад хэрэгтэй нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүхээс хангагчийн буруутай үйлдлийг тогтоож халаапт доголдсоныг хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн дулааны алдангиас бүрэн чөлөөлсөн, дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөлөн эерэг хандлага гаргасанд нэхэмжлэгчид баяртай байгаа бөгөөд хангагчаас 2010 оноос хойш төлсөн дулааны төлбөрөө буцаан авахаар нэхэмжилсэн 44,392,633 мянган төгрөгнөөс татгалзаж, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д хариуцлага тооцуулах журмаар нэхэмжлэгч тус бүр 2,0 сая төгрөг буцаан авахаар нэхэмжилэе гэж тохиролцсон.

Хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа энэ гурван жилийн хугацаанд Дагинас төвийн нөхцөл байдал улам дордож байна. Варилгын халаалт доголдсон учраас үйл ажиллагаа явуулах, түрээслэх боломжгүй болж ихэнх өрөөнүүд эзгүйрсэн, цаашид хэвийн болох магадлал байхгүй. Худалдаж борлуулах гэхээр гадна инженерийн шугам сүлжээн дээрээ барилга барьсан тул барилга байгууламжинд тавигдах стандартын шаардлага хангахгүй болсоныг орон нутгийн бүх хүмүүс мэдэж байгаа учраас хэн ч сонирхохгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчдийн шүүхэд мэдүүлэх эрхийн дагуу нэхэмжлэгч талаас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан ёсоор үнэлж, доорхи нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгөхийг хүсч байна.

Дабль кроун ХХК-ны өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, Дагинас төвийн гадна инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг иргэний хуулийн дагуу өмнөх байдлаар нь сэргээн тогтоож өгнө үү?

Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас Дабль кроун ХХК-ны өргөтгөлийн барилгын халааптыг салгаж, нэхэмжлэгч хариуцагч нарыг байлцуулан акт үйлдэж, иргэний хуулийн дагуу барилга эзэмшигч нарт хуучин байдлаар нь болгон хүлээлгэн өгч, хариуцагч нарт дахин хууль зөрчиж эзэмшигч нарыг хохироохгүй байхыг даалгаж өгнө үү?

Нэхэмжлэгч нар Эрчим хүчний тухай хуулиар олгогдсон хэрэглэгчийн эрхийн дагуу, хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д хариуцлага тооцуулахыг хүсч, хэрэглэгч гурван байгууллага тус бүр 2.000.000 төгрөг буюу нийт 6.000.000 төгрөгийг хууль зөрчсөн буруутай үйлдлээс нь учирсан хохиролд тооцож буцаан авах, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ны 2020 оны дугаарр сарын байдлаар нэхэмжилсэн Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн дулааны төлбөр 13.670.325.04 төгрөг, алданги 6.635.755 төгрөг буюу нийт 20.306.080 төгрөгийн дулааны төлбөр алдангийг чөлөөлүүлэх, ******* ХХК-ний дулааны төлбөр 13.442.595.76 төгрөг, алданги 6,570,333 төгрөг, подвалын дулааны төлбөр 1.459.580 төгрөг буюу нийт 21.472.508.7 төгрөгийн дулааны төлбөр алдангийг чөлөөлүүлэх, нэгтгэсэн үнийн дүнгээр Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ" ОНӨХК-д холбогдуулан бүгд 47.778.588.7 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК, Тэнгэрийн ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь Салбар, иргэн Х.Оюунчимэг нарын Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК, Дабль кроун ХХК-д холбогдуулан 2015 оны 10 дугаар сараас хойшхи Тэнгэрийн ауруг ХХК-ийн дулааны төлбөр 22.243.270 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбарын дулааны төлбөр 7.416.885 төгрөг, ******* ХХК нийн дулааны төлбөр 8.473.332 төгрөгийг чөлөөлүүлэх, нөхөн төлүүлэх журмаар барагдуулах, Дабль кроун ХХК-ийн өргөтгөлийн барилгын дулаан хангамжийн Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргахгүй байхад хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д даалгах, Дабль кроун ХХК-ийн хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК, Дабль кроун ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар Дабль кроун ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээх, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн хууль зөрчиж тавьсан дулааны төлбөр алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Тэнгэрийн ауруг ХХК 2.495.607 төгрөг, Монголын гэр бүлийн нийгэмлэгийн сайн сайхны нийгэмлэг 8.969.747 төгрөг, ******* ХХК 12.687.184 төгрөгөөр буюу нийт 13.561.951 төгрөг гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх, хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн 2010 оноос хойш 5 жилийн турш төлсөн нийт 35 сарын төлбөрийг 5 хувийн алдангийн хамт Тэнгэрийн ауруг ХХК-ийн төлсөн 5.002.447 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг 21.662.508 төгрөг ******* ХХК-ийг 17.127.678 төгрөг нийт 44.392.633 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөн бөгөөд хариуцагч Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь нэхэмжлэгч нарт холбогдуулан дулаан, эрчим хүч, цэвэр усаар хангасан, бохир татан зайлуулсны төлбөр алдангид ******* ХХК-иас 8.600.213.71 төгрөг, Тэнгэрийн ауруг ХХК-иас 2.193.586.60 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс 2.937.485 төгрөг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон салбараас 13.60.325.04 төгрөг, алданги 6.635.755 төгрөг нийт 20.306.080 төгрөг, ******* ХХК-иас 14.422.909 төгрөг алданги 7.049.599 төгрөг нийт 21.472.508 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Тэнгэрийн ауруг ХХК-иас 2.193.589.60 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч ******* ХХК, Тэнгэрийн ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон салбар, иргэн Х.Оюунчимэгнар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Дагинас төвийн байрлаж буй газрыг дундаа хэсгээр хамтран эзэмшдэг, харин Дагинас төвийн барилгыг хэд хэдэн өмчлөгч нар дундаа хэсгээр өмчилдөг, Дагинас төвийн барилгын өргөтгөл хийхийг тухайн төвийн газрыг дундаа хамтран эзэмшигчид хүлээн зөвшөөрсөн учир Д.Доржпүрэв /Дабль кроун ХХК-ийн захирал/ өргөтгөлийн барилгын зураг төсвөө гарган 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч барилгаа барьсныг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 07/12 тоот дүгнэлтийг гаргасан нь Захиргааны хэргийн шүүхийн шат шатны шүүхийн шийдвэр, мөн хариуцагчийн барьсан барилгын өргөтгөл нь хөршийн эрхийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар хяналтын шатны шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогджээ.

Хариуцагч Дабль кроун ХХК-ийн өргөтгөлийн барилга хамгаалалтын зурвас дээр баригдсан түүнийг буулгуулах зурвасыг чөлөөлүүлэх тухай гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Энэ үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр болон шатн шатны шүүхийн шийдвэр байгаа. Анхан шатны шүүх тухайн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дабль кроун ХХК-ийн өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Дагинас төвийн дулаан хангамжаас салгаж, акт үйлдэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх дахин ийм үөрчил гаргахгүй байхыг хариуцагч Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Дабль кроун ХХК-ийн өргөтгөлийн барилгын дулааны ачаалал нь нэвтрүүлэх чадварын хувьд хангалттай, эрчим хүч хангагч байгууллага нь төв диспетчер буюу Диспетчерийн үндэсний төвөөс баталсан Өвлийн их ачааллын болон хүйтэн сэрүүний улиралд мөрдөх сүлжээний усны температурт горимыг мөрдөж ажилладаг Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь хэрэглэгчид өгөх усны хэмийн зохих дараметрээс 14-20 градусаар илүү барьсан бөгөөд тухайн барилгын дотоод схем асуудалгүй тохиолдолд бүрэн халаах параметр байна. Дагинас төвийн халаалт доголдсон шалтгаан нь дотор системийг дур мэдэн өөрчилснөөс 100% шалтгаалсан, Дагинас төвийн схем зураг буруу угсрагдсан, схемийг зөв болгох шаардлагатай, тараах шугам радиотар бөглөрөл ихтэй, насжилт 20 жил болсон, дулааны шугам хаалт, арматур хуучирч зэв, хаг, хусамаар дүүрч маш их бөглөрөлтэй болсон подвалын хэсэг, эмэгтэйчүүдийн өрөө хэсгийн халаалт муу байх шалтгаан нь ******* ХХК-ийн подвалд холбосон халаах хэрэгсэл болон Оникс пабын өргөтгөлөөс шалтгаалсан байна... дулааны доголдлыг арилгахын тулд хэрэглэгчид зөвшилцөн нэгдсэн халаалтын системийн зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн дотор халаалтын шугам сүлжээг шинээр хийлгэх шаардлагатай гэсэн Дархан дулааны сүлжээ ТӨХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр Дагинас төвийн халаалт доголдсон нь хариуцагч Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн халаалтаа муу өгснөөс, мөн хариуцагч Дабль кроун ХХК Дагинас төвийн халаалтаас авсан хамгаалалтын зурвас дээр барилга байгууламж барьснаас тус тус шалтгаалаагүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2.-т заасан эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн үйллийг хийж дотор системийг дур мэдэн өөрчилсөн нь Дагинас төвийн халаалт доголдох шалтгаан болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Нөгөө талаар тараах шугам радиотар бөглөрөл ихтэй, насжилт 20 жил болсон, маш их бохирдол бөглөрөлтэй байгаагаас шалтгаалсан байна.

Анхан шатны шүүхийн дулаан цахилгаан түгээх эрхтэй Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-тай нэхэмжлэгч байгууллагууд дулаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулсан, Эрчим хүчээр хангах байгууллага нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан, хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь эрчим хүч хангах гэрээнд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж байсан түүнчлэн хангагч байгууллагын шууд буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэрэглэгч нарт хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь хуулийн заалт зөрчиж нэхэмжлэгчдийн Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д төлөх төлбөр алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаартус компаниас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу Тэнгэрийн ауруг ХХК 2.495.607 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон салбар 8.969.747 төгрөг, ******* ХХК 12.687.184 төгрөг нийт 13.561.951 төгрөг тус тус гарсан байгааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага болон Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь хууль зөрчмж биднийг хохироож ирсэн 2010 оноос хойш 5 жилийн турш нийт 35 сарын төлбөрийг 5 хувийн алдангиын хамт Тэнгэрийн ауруг ХХК-д 5.002.447 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон салбарт 21.662.508 төгрөг, ******* ХХК 17.727.678 төгрөг нийт 44.392.633 төгрөгийг буцаан гаргуулахаар өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлага зэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Эрчим хүчний тухай хуульд нийцжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн харилцааг Иргэний хууль болон Эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулах ба гэрээнд хэрэглэх Эрчим хүчний хэмжээ, чанар, тооцооны журам,гэрээ байгуулагч талуудын эрх үүрэг хариуцлага тооцох журам, Эрчим хүч хэрэглээний горим, сар бүрийн хуваарь хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон бусад шаардлагатай асуудлыг тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагууд нь хангагч байгууллага болох Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-тай Эрчим хүчээр хангах гэрээг байгуулсан байна. Тухайн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Эрчим хүчээр хангагч нь стандартын шаардлагад нийцсэн Эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, гэрээнд заасан хугацаанаас эхэлж эрчим хүчээр хангах үүрэгтэй ба хэрэглэсэн эрчим хүчийнхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, хууль зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах, хэрэглэгчийн эрчим хүчни хангамжийг түдгэлзүүлэх, хэрэглэгчийн өмчлөлийн шугам дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй болохыг зохицуулсан ба хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь хуулинд заасан болон нэхэмжлэгч байгууллагуудтай байгуулсан эрчим хүчээр хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэн цахилгаан, эрчим хүчээр хангаж байсан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах, эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаа явуулах боломжоор хангах, эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.

Ийнхүү хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч байгууллагууд хэрэглэсэн дулаан цахилгааны үнийг хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангагч байгууллага хууль болон эрчим хүчээр хангах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хэрэглэгч байгууллагад хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй мөн нэхэмжлэгч байгууллагууд хэрэглэсэн дулаан, цахилгааны үнийг 2015 оны 10 дугаар сараас хойш төлөөгүй, төлөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болон хангагч байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй. Нэхэмжлэгч байгууллагууд хэрэглэсэн цахилгаан, дулааны үнийг төлөхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл нотлогдоогүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангахдаа Дархан дулааны сүлжээ ТӨХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь Эрчим хүчний тухай хуульд заасан чиг үүргээ тодорхой хэмжээгээр хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч байгууллагуудын дулаан тодорхой хэмжээгээр тоголдолтой болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг хийж ******* ХХК, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон салбарын дулаан эрчим хүч, цэвэр усаар хангасан бохир ус татан зайлуулсны төлбөрийн 50% алдангиас чөлөөлснийг буруутгах боломжгүй юм.

Хэрэглэгч байгууллагуудын дулаан доголдоход хангагч байгууллага болох Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн буруутай үйл ажиллагаа байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/00837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483.002 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467.045 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ