Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2020/00112

 

 

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын

нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймаг дахь

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/00836 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

2020 оны 05 сарын 21-ний өдрийн 05/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү, Б.Баттүвшин, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү миний бие Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар тогтоолтой шүүхийн шийдвэрийг биелүүлж М.Мөнхбаярыг ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилох, цалин хөлсний хэмжээг тогтоох тухай Б/11 дүгээр тушаалыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан. Орхон аймгийн ШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/180 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон. Мөн тус тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4, 29.1.7-д зааснаас бусад тохиолдолд гомдол гаргах эрхтэйг дурьдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах хугацааг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргахаар заасан байна. Төлбөр төлөгч М.Мөнхбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 04/180 дугаар тогтоолтой танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд заасан хугацаанд дээд шатны байгууллагад гомдлоо гаргаагүй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Нансамандаас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б. Эрдэнэболд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 дугаар тогтоолоор дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ тус хуулийн 130.3. Энэ хуулийн 130.2-т зааснаас бусад үндэслэлээр захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно гэж заасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол байхгүй. Мөн дуусгавар болсон ажиллагааг сэргээх эрх ахлах шийдвэр гүйцэтгэгчид дээрх хуулиар олгогдоогүй. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тоот тогтоол гаргаж Орхон аймгийн ЗДТГ-ын даргад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/180 дугаар тогтоолыг цуцалж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Б.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаартай тогтоолоор М.Мөнхбаяр рд:/ШД72110713/-ийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Төлбөр авагч М.Мөнхбаярт холбогдох гүйцэтгэх баримт бичиг нь тус газарт 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 18140107 хувийн хэргийн дугаар олгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/11 дүгээр тушаалаар Хууль эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон. Төлбөр авагч М.Мөнхбаяр дээрх дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигтай тэмцэх газар болон тус газарт удаа дараа гомдол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/1428 тоот албан бичгээр төлбөр авагч М.Мөнхбаярт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж явуулах талаар үүрэг өгсөн. Үүргийн дагуу төлбөр авагч М.Мөнхбаярт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тогтоолоор сэргээсэн нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Иймд нэхэмжлэгч, төлбөр төлөгч Орхон аймгийн засаг даргын Тамгын газрын даргын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/00836 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271.2, 271.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 05/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Аймгийн ЗДТГ-аас Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 сарын 21-ны өдрийн 05/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай гомдлыг анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шийдвэрлэх хугацааг тодорхой заасан байхад 2018 оны 04 сарын 06 ны өдөр гарсан 04/180 дугаар тогтоолоор ШШГТХуулийн 133.1 дүгээр зүйлийг удирдлага болгон шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцогдсон, төлбөр авагч М. Мөнхбаяр 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гарсан байх ба гомдол гаргах хугацааг ..... хоногоор хэтрүүлсэн гаргасан гомдлыг хүлээн авч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/1428 тоот албан бичгийг үндэслэн сэргээсэн. Анхан шатын шүүхээс захирааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан бичгийг үндэслэн сэргээсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... төлбөр авагч М.Мөнхбаяр нь ЗДТГ-ын даргын 2018 оны Б/11 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон ч бодит байдал дээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоотойгоор холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасны дагуу... гэж дүгнэсэн нь Төлбөр авагч Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоотой холбогдох байгууллага, албан тушаалтанд хэрхэн хандаж, хэзээ гомдол гаргасан талаар хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацаа хэрхэн үргэлжилсэн болон тасарсан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 131.1.3-т хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцож, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар зохицуулсан. Төлбөр төлөгч Орхон аймгийн ЗДТГ-н дарга шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргасан ба тус захиргааны акт одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа ба талууд албан тушаалд томилсон захиргааны акттай холбоотой маргаагүй. Харин хуулийн дагуу дуусгавар болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолын хууль зөрчсөн гэх асуудлаар маргаж байхад анхан шатны шүүх төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж дүгнэсэн. Мөн Орхон аймгийн ЗДТГ-ын даргын Б/11 дүгээр тушаал, ШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 сарын 06 ны өдрийн 04/180 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд төлбөр авагчийн зүгээс гаргасан гомдол болон гомдлыг хэрхэн хүлээн авч, хэзээ шийдвэрлэсэн талаар иргэний хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна гэж хуулийг буруу талбарлан дүгнэсэн.

Мөн Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд түдгэлзүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх заалтыг үндэслэл болгож хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 сарын 21-ны өдрийн 05/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол нь захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан юм. Мөн ШШГТХуулийн 130 дугаар зүйлийг үндэслэл болгосон байх ба захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх үндэслэлийг тодорхой заасан байх ба хуульд дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл байхгүй. Өөрөөр ШШГТХуулийн 130 дугаар зүйл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хувийн хэргийг сэргээх тухай хуулийн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн. ШШГТХуульд дуусгавар болсон шийхийн шийдвэрийг сэргээх тухай зохицуулалт огч байхгүй байхад хуулийг буруу хэрэглэж иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. ИХШХШТ хуулийн 10.1-д Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар зохицуулсан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар шүүхийн шийдвэрийг биелүүлж М.Мөнхбаярыг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд  2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗДТГ-ын даргын Б/11 дүгээр тушаалаар эгүүлэн томилсон ба хүчин төгөлдөр байна. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/180 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор ЗДТГ-т холбогдох 18140107 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болсонд тооцсон байна. М.Мөнхбаярыг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗДТГ-ын даргын Б/11 дүгээр тушаалаар эгүүлэн томилсон боловч М.Мөнхбаяр нь дээрх тушаалын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай өргөдөл гаргасны дагуу өнөөдрийг хүртэл тушаалын хэрэгжилт түдгэлзүүлсэн хэвээр байгаа бөгөөд түдгэлзүүлсэн тушаалын хэрэгжилтийг сэргээлгэх, ажил хүлээлцүүлэх талаар ямар нэгэн санал, хүсэлтийг гаргаагүй байна. Энэ нь Орхон аймгийн ЗДТГ-с захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэнийг нотолж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт ...шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэдгээ нотолж чадаагүй гэж хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх талаар маргаагүй. Харин анхан шатны шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдээгүй талаар дүгнэлт хийж, шийдвэр биелэгдээгүй байх тул захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нэхэмжлэлд дурьдагдаагүй асуудлыг нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн эрх зүйн дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/1428 тоот албан бичгээр төлбөр авагч М.Мөнхбаярт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж яваалах талаар үүрэг өгсөн тул 05/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1, 273 дугаар зүйлийн 273.2.9-т заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс өгсөн шийдвэрийг биелүүлсэн, холбогдох хууль тогтоомжид нийцэж байна гэсэн нь мөн л дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-д ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах гэж ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн эрхийг тодорхойлсон ч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгахдаа хууль зүйн хувьд үндэслэл бүхий шаардлага хангасан байх ёстой. Гэтэл хүчинтөгөлдөр болсон шйдвэрийг хүчингүй болгож сэргээхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж болохгүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу төлбөр авагчийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа бөгөөд түүнийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болох шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан; гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгосон. Уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно:, 273.2.9-т удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах; гэж заасан боловч удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаал...-ыг биелүүлэх гэсэн үүргийг хуульчилсан байна. Харин анхан шатны шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг тайлбарлахдаа ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид нь удирдах албан тушаалтны шийдвэр, тушаалыг шууд биелүүлэх үүрэгтэй тул хууль тогтоомжид нийцэж байна гэсэн хуулийг буруу тайлбарлан хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний 142/ШШ2020/00836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын тамгын газар нь тус шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Б.Гантулга нар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тогтоолоор сэргээсэн нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Орхон аймгийн засаг даргын Тамгын газрын даргын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын тамгын газар нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн үндсэн дээр 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Б/11 дүгээр тушаалаар М.Мөнхбаярыг хууль, эрх зүйн тасгийн даргын ажилд томилсон ба уг тушаалын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/180 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна. Шүүх хуралдааны шатанд зохигчдын гаргасан тайлбараар М.Мөнхбаяр нь албан тушаалыг одоогоор эрхлэх боломжгүй байна гэсэн шалтгааны улмаас тушаалыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу ажил олгогч өөрийн гаргасан Б/11 дугаар тушаалыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсний дараа тэрээр дахин ажилд орох тухай өөрийн хүсэлтээ гаргаж байсан эсэхийг тодруулалгүйгээр шүүх ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс өгсөн шийдвэрийг биелүүл тогтоол гаргасан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хариуцагч ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн № 05/01 тоот Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолоор М. Мөнхбаярыг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоогдоогүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/180 дугаар тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэхдээ Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн аль зүйл заалтыг үндэслэсэн болох нь тодорхойгүйгээс гадна хариуцагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/1428 дугаар албан тоотод М.Мөнхбаярт аолбогдох дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байх тул Зөрчлийн тухай болон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх... зэрэг арга хэмжээ авч ирүүлэхийг даалгасан ба нэхэмжлэгчид зөрчлийн болон захиргааны арга хэмжээ авагдсан эсэх нь тодорхойгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тухай 04/180 дугаар тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хэнд нь хуулиар олгогдсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй атлаа шийдвэр гүйцэтгэлийн дуусгавар болгосон ажиллагааг сэргээсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хийсэн ажиллагааг буруутгах боломжгүй, холбогдох хууль тогтоомжинд нийцсэн гэж дүгнэсэн нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д, 301 дүгээр зүйлийн 301.1., 273 дугаар зүйлийн 273.2.9.-д заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын тамгын газар нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийт 6 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн ба нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтуудыг ирүүлсэн, хавсаргасан баримтын жагсаалтыг бүрэн гүйцэт тэмдэглээгүй нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтуудыг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4.-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн гаргасан ... бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/00836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ