Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Болдын Амарбаясгалан |
Хэргийн индекс | 137/2019/0150/Э |
Дугаар | 308 |
Огноо | 2020-06-15 |
Зүйл хэсэг | 12.1.4., |
Улсын яллагч | О.Мөнхбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 308
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалд:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзулын гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН