| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/01226/И |
| Дугаар | 191/ШШ2026/01756 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01756
| 2026о 01с 29ө | Дугаар 191/ШШ2026/01756 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух,******* /рд:******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******, тоотод байрлах, ХХК /рд: /,
Хариуцагч:*******,*******,*******лол /13321/,, тоотод оршин суух, /рд: /-д холбогдох,
125,372,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М. нь 2020 оны 05 сарын 24-ний өдөр дугаартай Орон сууц захиалгын гэрээг ХХК-ийн захирал Т. байгуулсан. Баянзүрх дүүргийн*******, 53,35 мкв талбайтай зүүн талын А айлын зохион байгуулалттай 40 тоот орон сууцыг бүх төлбөр тооцоог нь хийж захиалсан. Тухайн орон сууцыг 1 мкв-ыг нь 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд төлбөр тооцоонд нийт 80,025,000 төгрөгөөр тооцож бүх төлбөрийг төлсөн, одоо тус компанид төлөх төлбөр тооцоогүй болсон. Орон сууцыг улсын комисс хүлээн авсан эсэхийг иргэн М. миний бие мэдэх боломж байхгүй, мэдэхгүй болно. ХХК нь барилгыг барьчихсан, дотор засал, сангийн материалуудаа одоогийн байдлаар угсарчихсан, барилгын ажил дуусах байдалдаа нилээд дөхчихсөн байсан. Ийм хэмжээнд барилгын ажил явагдаж байгаа нь тус компанийн хувьд зохих газрын зөвшөөрөл бусад холбогдох зөвшөөрлүүдээ авсан болоод барилга барих ажлаа эхлүүлсэн байх гэж миний хувьд бодож байна. Орон сууц захиалгын гэрээний 3.1.2 дахь хэсэгт зааснаар орон сууцыг 2020 оны 09 сарын З0-ны дотор хүлээлгэж өгөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл тус гэрээний заалт хангагдаагүй иргэн миний эрх зөрчигдөж байна. Иймд намайг Баянзүрх дүүргийн*******, 53,35 мкв талбайтай зүүн талын А айлын зохион байгуулалттай *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч талаас маргаан бүхий орон сууцны төлбөр тооцоо нөхөрлөлийн эрх шилжүүлэх гэрээ болон худалдан худалдан авах гэрээний дагуу төлөгдсөн, мөн хариуцагч байгууллагын итгэмжлэл, тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар уг орон сууцтай холбоотой төлбөр тооцооны үлдэгдэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 24-ний өдрийн дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1.1-д гүйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч байгууллага энэхүү үүргээ биелүүлээгүй тул *** давхар зүүн талын А айлын зохион байгуулалттай *** тоот 53.35 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Р.ы нэр дээр гарган өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэвч хариуцагч ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 сарын 02-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 125,372,500 төгрөгөөр иргэн Д. худалдсан болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг өнөөдрийн байдлаар өмчлөл, эзэмшилдээ авах боломжгүй болсон гэж үзэж байна. Иймд хариуцагч нь 2020 оны 05 сарын 24-ний өдрийн дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэ болох Д. худалдсан үнээр тооцож, 125,372,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуульд нэрлэж заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаардаг ба захиалагч ажлын үр дүнг авахын тулд төлбөрийг төлсөн байхыг шаарддаг. Нөгөөтэйгүүр төлбөр төлөөгүй бол шаардлага гаргах, үр дүнг шаардах эрхгүй. гишүүдийн оруулсан хөрөнгийн төлбөр энэ үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй болсон тул М. нь *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах 3 агуулгаар хариу тайлбараа гаргана. Нэгдүгээрт нэхэмжлэгч Р. болсон байгаа, анх М. нэхэмжлэл гаргасан байсан. Аль аль нь тухайн хэрэг дээр хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй түүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй уг маргааны гол агуулга нь хувьцаа шилжүүлэх н. *** н. шилжүүлсэнтэй холбоотой маргаан тэгэхээр н. *** нь ямар байрыг М.д шилжүүлээд М. ямар байрыг Р.д шилжүүлээд байгаа нь тодорхойгүй буюу хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа, хоёрдугаарт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 05 сарын 24-ний өдөр орон сууц захиалах гэрээ байгуулсан учраас өмчлөгчөөр тогтоож өгнө үү гээд сүүлд нь хохирлын үнийн дүнг нэхэмжилсэн байдаг гэтэл бодит байдал дээр 2020 оны 05 сарын 24-ний өдрийн орон сууц захиалах гэрээний төлбөр хэрхэн яаж төлөгдсөн нь тодорхойгүй, хэрэгт авагдсанаар анх н. шилжүүлэх тохиролцоо байгаа юм. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэх юм бол н. итгэмжлэл аваад н. шилжүүлсэн тохиролцоо байгаа юм. Тэгэхээр хувьцаа шилжүүлсэн энэ ажиллагаанд ХХК яг ямар үүрэг хүлээж, ХХК-ийн дансанд хэн алинаас нь төлбөр төлсөн, ХХК-ийн зүгээс төлбөрийг хүлээж авсан зүйл байдаггүй зүгээр л гэрээ байгуулсан учраас даалгаж өгнө үү, хохирол гаргаж өгнө үү гэж байгаа тийм учраас манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа, гуравдугаарт нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хэлж байна. Үүтэй холбоотой 69-ийн хүсэлт гаргасан байсан. Энэ дээр юу яригддаг вэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг шилжүүлсэн ХХК гэрээний үүргээ зөрчих гээд шилжүүлсэн юм шиг тийм зүйлийг хүсэлт дээрээ гаргаад байдаг өнөөдрийн байдлаар ч тэгж яриад байдаг. Яг бодит байдал дээр анх М. гэдэг хүн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаад 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн тэгтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хувьд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буюу бараг жилийн өмнө н. гэдэг хүнд өмчлөх эрх шилжсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байр ерөөсөө шилжээгүй байдаг юм гэв.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 3-10, 54-74, 84-86-р тал, 2-р хавтаст хэргийн 60, 103-106-р тал.
Хариуцагч ХХК-иас бүрдүүлсэн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 13-14-р тал.
Хариуцагч Д. бүрдүүлсэн нотлох баримт: 2-р хавтаст хэргийн 159.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 37-41, 96-230, 2-р хавтаст хэргийн 79, 126-127, 140-157, 186-223-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М. хариуцагч ХХК-д холбогдуулан *** 53.35 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.гийн эрх залгамжлагчаар Р.ыг сольсон. /2хх-103-108/
2.2. Нэхэмжлэгч Р. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д. татаж, нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 125,372,500 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн ба уг шаардлагаа дэмжиж байна.
3. Хариуцагч тал төлбөрөө төлөөгүй, иргэн Т. гэрээний үүргийг компани хариуцахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
4. Талуудын хооронд 2020 оны 05 сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх ба ажил гүйцэтгэгч тал болох ХХК *** давхар 53.35 м.кв орон сууцны 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр, нийт 80,025,000 төгрөгөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч тал болох М. гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна. /хх-84-86/
Зохигчдын хооронд хийгдсэн гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
4.1. М. 20 хувийн эрхээ бусдад шилжүүлэх, худалдах эрхийг Т. 2020.05.28-ны итгэмжлэлээр олгосон, уг итгэмжлэлийн дагуу М. эзэмшдэг 20 хувь Б. шилжсэн, уг 20 хувь Т. шилжсэн болох нь нөхөрлөлийн хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл зэргээр тогтоогдож байх тул М. 20 хувь Б. дамжиж Т. шилжсэн гэж үзэхээр байна. /1хх-96-230/
4.2. ХХК-аас М.тай,,,,, дугаартай гэрээ байгуулах итгэмжлэлийг Т. буюу одоогийн захиралд олгосон, үүний дагуу ХХК-ийг төлөөлж Т., иргэн М. нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан, гэрээний 2.2-т талууд гэрээний үнийг гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон болох нь ХХК болон М. нарын хооронд байгуулагдсан,,,,, тоот гэрээнүүд, ХХК-ийн 2020 оны 05 сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигч нарын гарын үсэгтэй итгэмжлэл, уг итгэмжлэлийн арын хуудсанд авагдсан ХХК-ийн *** 16 орон сууцны төслөөс дараах орон сууцыг 2015 оны 09 сарын 02-н өдрийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээгээр төлбөрийг 100 хувь төлсөнд тооцон шилжүүлж байгаа болон гэх тодорхойлолт зэргээс захиалагч М.г төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэхээр байна./1хх-57-74/
4.3. Маргаан бүхий орон сууцыг ажил гүйцэтгэгч ХХК барьж ашиглалтад оруулсан, *** 40 тоот хаягтай болсон, уг орон сууцыг орон сууц захиалгын гэрээний дагууд худалдаж, Д. 2024 оны 06 сарын 04-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн тоот албан бичиг, ХХК-ийн 2024.05.29-ний дугаартай албан бичиг, ХХК болон Д. нарын хооронд байгуулагдсан 2022 оны 04 сарын 02-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ зэргээр тогоогдож байна. /2хх-140, 144-156/
4.4. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж зохицуулсаны дагуу Д.ийн өмчлөл, эзэмшлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /2хх-145-156/
4.5. Хариуцагч ХХК төлбөрөө төлөөгүй гэж тайлбарлаж байх боловч гэрээний үүрэг буюу 80,025,000 төгрөгийг нөгөө талаас шаардаагүй, гэрээнээс татгалзах санал гаргасан, харилцан тохиролцож гэрээг цуцалсан, Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ,
225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,
261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана,
228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.,
229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
4.6. Ажил гүйцэтгэгч маргаан бүхий орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий орон сууцыг Д. худалдсанаас түүний эзэмшил, өмчлөлд шилжсэнээс шалтгаалж нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтын дагуу гэрээнээс татгалзаж, хохирол шаардах эрхтэй гэж дүгнэв.
4.7. ХХК маргаан бүхий орон сууцыг Д. 125,372,500 төгрөгөөр худалдсан болох нь ХХК болон Д. нарын хооронд байгуулагдсан 2022 оны 04 сарын 02-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, тооцооны үлдэглийн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй лавлагаа, НӨАТ-ын буцаан олголттой баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, Д.ийн Голомт банкны тоот дансны хуулга, Хаан банкны тоот дансны хуулга, Төрийн банкны орлогын мэдүүлэг, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэргээр тогтоогдож байна.
4.8. Маргаан бүхий орон сууцны үнэ болох 80,025,000 төгрөгийг бодит хохиролд тооцож, орон сууцаа хүлээн авсан бол 2022 оны 04 сарын 02-ны үеийн байдлаар бодитоор 125,372,500 төгрөгөөр худалдах боломжтой байсан нь тогтоогсон гэж үзэж, 125,372,500 төгрөгөөс 80,025,000 төгрөгийг хасаж үлдэх 45,347,500 төгрөгийг олох ёстой байсан орлогод тооцон, нийт 125,372,500 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй. /1хх-61-64, 2хх-186-207/
4.9. Иймд худалдагч тал худалдах, худалдан авах гэрээний үүргээс зөрчсөнөөс худалдан авагч талд 125,372,500 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж, хариуцагч ХХК-аас 125,372,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.д олгохоор шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч Д. татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
*** ХХК нь дугаартай гэрээний 2.2-т заасан төлбөртэй холбоотой гишүүдэд холбогдуулж нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдав.
6. Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.03-нд төлсөн 562,500 төгрөг, 2025.11.27-нд төлсөн 222,512 төгрөг, нийт 785,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 125,372,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 125,372,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р. Отгонцагаанд олгосугай.
2. Хариуцагч Д. холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 785,012 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 784,813 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Отгонцагаанд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
6. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 сарын 05-ны өдрийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай 191/ШЗ2025/53003 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ