Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01636

 

 

 

 

 

 

 

2023 08 21 210/МА2023/0*******36

 

М.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15ы өдрийн 101/ШШ2023/03063 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М.******* нь 2020 оны 05 дугаар сарын 2*******-ний өдөр ******* ди си ******* ХХК-ийн захирал Т.*******тэй Г*******-Д7-3- дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******-******* хотхоны *******20 айлын орон сууцны ******* дүгээр блок барилгын, 7 давхрын , м.кв талбайтай зүүн талын А айлын зохион байгуулалттай, *******0 тоот орон сууцыг 1 м.кв нь 1,500,000 төгрөг буюу нийт 80,025,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн хувьд, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн боловч өнөөдрийг хүртэл орон сууцаа авч чадаагүй байна. Хариуцагч тал дээрх гэрээний 3.1.2-т зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Тус компанийн захирал Т.*******тэй удаа дараа холбогдох гэсэн боловч утсаа авдаггүй, компанийн оффисын байранд очихоор байнгын хүнгүй байдаг. Одоо хариуцагч тал маргаж байгаа боловч тухайн үед М.******* нь ...2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ..ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээ-ний төлбөрт нийт 6 ширхэг орон сууц авахаар тохиролцсон юм. Үүнээс 5 ширхэг орон сууцыг авсан бөгөөд одоо 1 ширхэг орон сууцыг өгөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү үйл баримттай холбоотой бүх баримт хэрэгт авагдсан байна. Иймд М.*******г Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******-******* хотхоны ******* дүгээр блок 7 давхрын *******0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуульд нэрлэн заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаардаг ба захиалагч ажлын үр дүнг авахын тулд төлбөрийг төлсөн байхыг шаарддаг. Төлбөр төлөөгүй бол шаардлага гаргах, үр дүнг шаардах эрхгүй. ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийн төлбөр энэ үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй болсон тул М.******* нь дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ хүчин төгөлдөр эсэх, татгалзсан уу, цуцалсан юм уу гэдэг нь тодорхойгүй гэрээгээр өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ди си ******* ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч М.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 562,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

*******. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

*******.а. Шүүх нэхэмжлэгчийг хариуцагч компанид орон сууцны төлбөрийг төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт ДМК ЗГБХН-ийн гишүүн М. 2020 оны 06 дугаар сарын 0*******-ний өдөр өөрийн 20 хувийг Т.*******д худалдах эрхтэйгээр шилжүүлж төлбөрийг төлсөн, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлбөр тооцоо байхгүй гэж байгуулсан хэлцэл авагдсан байдаг.

*******.б. Нэхэмжлэгчийн ах М.оос Т.*******д худалдах эрхтэйгээр олгосон итгэмжлэлийн дагуу Т.******* нь ДМК ЗГБХН-ийн 20 хувийг Б.Батзоригт худалдсан байдаг. "******* ******* ******* ХХК-ийн захирал Т.******* болон түүний компанийн хувь эзэмшигч нар энэ 20 хувьд тус компанийн барьсан 6 байрыг М.******* надад шилжүүлж байна, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, төлбөр тооцоо дууссан гээд энэ 6 байрны байршил, тоот, м.кв-ыг нэр заан хавсралт хэсэгт оруулан нотариатаар баталгаажуулж, тохиролцсон баримт хавтаст хэргийн материалд байдаг. Дээрхи 6 байрны 5 ширхэг байрыг нь М.******* надад тохиролцсон ёсоороо хэл амгүй шилжүүлээд өгчихсөн ба ганц байр үлдсэн байхад үүнийгээ тохирсон ёсоор шилжүүлж өгөөгүйд гомдол гаргасан. "2015 оны 09 сарын 02-ны өдрийн ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлж авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээ" алга болсон Т.*******г гэрчээр асуулгах хүсэлттэй байна. "******* Ди *******" ХХК-ийг хариуцагчаар татсан тул Т.*******г гэрчээр асуулгахад хууль зөрчсөн зүйл болохгүй гэхэд шүүх хүсэлтийг хангахгүй шийвдэрлэсэн болно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үүгэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шүүх тухайн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. 2020 оны 05 дугаар сарын 2*******-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 2.2-т захиалагч энэхүү гэрээний 2.1-т заасан орон сууцын төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр, тооцооны гэрээний төлбөрт шилжүүлж байгаа болно гэж заасан. Нэхэмжлэгчээс тухайн гэрээг алга болсон гэж давж заалдах шатын шүүхэд гомдол гаргасан байна. Хариуцагчаас анхан шатны шүүхэд тухайн гэрээг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч талаас гэрээ шаардлагагүй, хэрэгт хамааралгүй гэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт нь ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээг нотлох баримт болно гэж ойлгосон. Гэтэл тухайн гэрээг төлбөр, тооцоо хийгээгүй учир нууж байна гэж ойлгосон. Хэргийн материалд авагдсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гараар бичсэн, төлбөр тооцоогүй гэсэн хэлцэл байгуулсан байдаг. н. нь 2020 оны 06 дугаар сарын 0*******-ний өдөр өөрийн 20 хувийг н.*******д худалдах эрхтэйгээр шилжүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гараар бичиж, нотариатаар батлуусан хэлцэл хэргийн материалд байдаг. ******* ди си ******* ХХК-ийн *******-******* орон сууцны төслөөс дараах орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авахад хамаарах төлбөр тооцооны гэрээгээр төлбөрийг 100 хувь төлсөнд тооцож шилжүүлж байгаа болно гэж байгаа болохоос биш н.*******д шилжүүлж байгаа болно гэж өгүүлбэр огт байхгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ДМК ЗГБХН-ийн дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэрэг, хэргийн материалд авагдсан н.оос н.*******д олгосон итгэмжлэл байдаг. Итгэмжлэл гэдэг нь төлөөлүүлэгчийн итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд төлөөлөгч үйлдэл хийдэг. Уг төлөөлүүлэгчээс итгэмжлэлийн дагуу ДМК ЗГБХН-ийн 620,000 төгрөгийн үнэ бүхий 20 хувийн эрхийг эзэмшдэг үнийн өөрт ногдох бүх эрхээ бусдад шилжүүлэх, худалдах эрхийг зөвшөөрч байгаа тул итгэмжлэлд заасан холбогдох гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, тооцоо хийх, нөхөрлөлөөс гарах шийдвэрт гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг н.*******д олгох тухай итгэмжлэл байдаг. Хүн өөр, өөртэйгөө гэрээ байгуулж болохгүй. Хэрвээ н. н.*******д 20 хувиа шилжүүлэх гэж байгаа бол яах гэж итгэмжлэл олгох вэ, нотариатад очиж гэрээ байгуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл уг итгэмжлэлийг өгсөн байсан. Нэхэмжлэгчээс н.*******г гэрчээр оролцуулахаас татгалзсан гэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан байдаг. н.******* нь нэгэнт орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөр төлөөгүй учир орон сууцыг шаардах эрхгүй гэсэн байр суурьтай байна. Энэ нь бусад нотлох баримтаар нотлогдсон. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.******* дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ, ...гэрээниий төлбөр бүрэн төлөгдсөн, хариуцагч компанийн захирал Т.*******д нэхэмжлэгчийн төрсөн ах М. нь өөрийн ДМК ЗГБХН-д эзэмшиж байсан хөрөнгийн 20 хувийг шилжүүлсний төлбөрт нэхэмжлэгчид 6 ширхэг орон сууц шилжүүлэхээр тохиролцсон, 5 ширхэг орон сууцыг хүлээн авсан бөгөөд сүүлийн нэг орон сууцыг өгөхгүй байна.. гэх агуулгаар тайлбар гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй... гэж тайлбарлан, талууд маргажээ. /1хх 1, 26/

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн эрхийн хүрээнд шаардаж байна уу, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа эсэхийг тодруулж, тухайн маргаанд холбогдох хуулийг хэрэглэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

Мөн уг хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр нь гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдөж болох эсэхийг тодруулж, энэ талаар холбогдох ажиллагаа явуулаагүй байна. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

*******. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.5, *******8 дугаар зүйлийн *******8.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15ы өдрийн 101/ШШ2023/03063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн 558,075 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД