Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0411

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0411

       Улаанбаатар хот

 

 

Н.Ц нарын 7 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Ц, Н.Ц, өмгөөлөгч Ч.Б, гуравдагч этгээд Ч.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0275 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Ц, Н.Ц нарын давж заалдах гомдлоор, Н.Ц нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0275 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийг хүлээна вахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус баримтлан Н.Ц, Н.Ц нарын зургаан иргэний “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Ө, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.С, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Ц давж заалдах гомдолдоо: Би Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн а/186 дугаар захирамжид хууль бусаар нэр нь орсон 7 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Би гаргасан нэхэмжлэлдээ холбогдуулан холбогдох нотлох бүх албан ёсны баримт бичиг хүсэлт гаргаж хавтаст хэрэгт авагдсан, нэхэмжлэлээс гадуур ямар ч шаардлага тавиагүй.

Анхан шатны шүүгч нар миний удаа дараа гаргасан хүсэлт, тайлбарыг шаардлагын хэмжээнд хүртэл нэгийг нь ч шийдвэрлэж өгсөнгүйд нэхэмжлэгч бид гомдолтой байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын албаны албан тушаалтнууд нь Ойн тухай хууль, Газрын албаны тухай хууль зэрэг иргэний эрхийг зөрчин албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж гаргасан хууль бус захирамж нь элдэв заль мэхтэй хүмүүст илтээр боломж олгож байхад шүүгчийн давуу эрхээ ашиглан хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандсанд нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гомдолтой байна.

Ингэж жирийн иргэдийг хэлмэгдүүлэн хохироож байгааг илчилсэн материалууд нь хавтаст хэрэгт байгаа материалуудаар нотлогддог.

Жишээ нь: 2004 онд Ц.Б, Б.Х нар нь газар хүссэн өргөдлөө Чингэлтэй дүүргийн Газрын албанд өгсөн байхад 6 жилийн дараа 2010 онд Ц.Б-д Чингэлтэй дүүргийн Засаг даргад 252 дугаар захирамж гарч Б.Х-т болохоор ойн зурваст өгөхгүй гэж байсан мөртлөө 2012 онд 8 жилийн дараа Н.А-д Захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй явж байх хугацаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Г нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж А/168 дугаар захирамжид нэрийг нь багтаасан байдаг. Б.Х-ын Чингэлтэй дүүргийн Газрын албанд өгсөн өргөдөл байхгүй байх үндэс байхгүй. Ер нь Чингэлтэй дүүргийн Газрын алба албан бичгийг бид алга болгох нь битгий хэл үзэх ч эрх байдаггүй.

Чингэлтэй дүүргийн газрын алба байгаа бичгийг байхгүй болгож, байх ёсгүй бичгийг хуурамчаар үйлдэж хавтаст хэрэгт хийдэг нь тэдний сурсан ажил болох нь нотлогддог.

Энэ бүх хууль бус үйлдлийг түрүүчийн гурван шатны шүүх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар тогтоол Улсын дээд шүүх нотолж өгсөн байдаг.

Улсын дээд шүүхийн 243, 27 дугаар тогтоолууд блон давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0712 дугаар магадлал, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 967 дугаар тогтоол зэргийг анхан шатны шүүгч нар авч үзэхгүй байгаад гомдолтой байна.

Жирийн иргэд газар хүссэн өргөдлөө өгөөд бахйад 6-8 жил чирэгдүүлэн элдэв шалтаг заан асуудлыг шийдэж өгөхгүй байгаа нь газрын луйвар явагдах хангалттай хугацааг харуулж, энэ нь албан тушаалтны үзэжээр шийдэгдэж байгаа нь ил тод баримтаар нотлогдож байна.

Яагаад Ё.Б өөрт нь 400 м.кв газрын эрх үүсээгүй байхад ах, дүү, төрөл садан 7 хүний нэрийн өмнөөс 4900 м.кв газарт нэр шилжүүлэн газар эзэмших өргөдөл гаргаад 2 сарын дотор шийдүүлдэг нь хуулийн ямар үндэслэлтэй бэ?

Энэ чинь гуравдагч этгээд, хариуцагч нарын цэвэр газрын луйвар биш үү.

2003 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Г нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж удаа дараа гаргасан хууль бус шийдвэрийг нь Улсын дээд шүүх тогтоож өгөөд байхад ямар ч арга хэмжээ авч өгөлгүй ямар нэгэн аргаар Улсын Их Хуралд суудал авч өөрийн хийсэн буруу үйлдлээ хамгаалахын тулд дээрээс том чулуу шидээд байгаа нь ч нууц биш бөгөөд үүнийг нь хууль хяналтын шүүгч нар өөгшүүлээд байгааг ойлгохгүй байна.

Улсын Их Хурал гэдэг чинь янз бүрийн хийсэн хэргээ далдлах гэсэн хүмүүсийн хорогдох байр биш биз дээ.

Анхан шатны шүүгч нар Чингэлтэй дүүргийн Газрын албаны өргөдөл хүлээн авах дэвтэрт 2003 онднэр нь орсн Э.Э, Э.Л нар нь яагаад газар хүүсэн өргөдөл нь байсаар байхад гортигны гадна гаргаж нэрийг нь ч дурдахгүй орхигдуулан шийдвэр гаргасан нь хуульд нийцсэнгүй гэж нэхэмжлэгч нар үзэж байна. Эдгээр хүмүүс нь ямар ч хэрэгт холбогдоогүй байдаг. Яагаад Чингэлтэй дүүргийн Газрын алба түрүүлж өгсөн хүний газар хүссэн өргөдлийн асуудлыг шийдэж өгөөгүй байж дараачийн хүмүүст нь газар олгох ямар хуулийн үндэслэл байна бэ?

Энэ маягаар хохирсон иргэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт миний мэдэх 10 гаруй айл хэлмэгдэн зовж байдаг.

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШТ2018/0050 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад Ё.Б-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шийдвэр гарсан байдаг.

Гэтэл энэ хүн уг хэргийн холбогдогч бөгөөд анхдагч нь мөн тул яагаад зугтаад байгаагийн шалтгааныг шүүх тогтоож өгөх ёстой байсан ч, үүргээ биелүүлсэнгүй.

Шүүхийн тогтоол нь зүгээр л нэг үйлдэл байдаг юм уу гэдэг нь ч ойлгогдохгүй байна. Ё.Б-ыг түрүүчийн гурван шатны шүүхэд татан оролцуулахаар 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгч Х.Батсүрэнгийн 1561 дүгээр захирамж гарсан байдаг ч мөн л хэргээс зугтсан байдаг.

Ё.Б яагаад иргэнийхээ үүргийг биелүүлдэггүй, шүүгчийн шийдвэр захирамжийг эс тоох ямар үндэслэлтэй, эрх мэдэлтэй иргэн бэ?

Ё.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан биеийн байцаалтаасаа эхлээд л хуурамч байсан, албан ёсны тодорхойлолт байхгүй, бидний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хооронд хор найруулсан гүтгэлгийн чанартай худал мэдүүлэг олон байдгийг өгсөн зэрэг олон шийдэх асулт байхад шүүгч тодруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгсөнгүй.

Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах зүйлс тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйд нийцсэнгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж гомдолтой байна.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр бидний газрыг хууль бус зальжин аргаар авах гэж Ё.Б нь 2003 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын албатай хамсан үйлдэгдсэн хэрэг болох нь Ё.Б-ын газартай давхардсан гэсэн үндэслэлээр 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/79 тоот захирамж гарч Ц.Б-ийн газар эзэмших 252 дугаар захирамжийг хүчингүй болгосноор эцэслэн шийдэгдсэн нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/79 тоот захирамжийн хууль бус үйлдлийг илчлэн тогтоож өгсөн байдаг.

Тухайн үед Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/79 тоот захирамжийн утга бүхий албан тоотыг Ц.Б-д өгсөн шаардах хуудас хамт хавсаргав.

Ингэж гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байхад анхан шатны шүүгч У.Б нь огт тоохгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд нийцсэнгүй гэж нэхэмжлэгч нар гомдож байна.

Хууль бус захирамж гарсан Чингэлтэй дүүргийн албан тушаалтнуудыг цаг хугацаа хожуулж зохион байгуулалттайгаар үндэсгүй үндэслэлийг гаргаж, зохиомол арга саам хийсээр анхан шатны шүүх хурлаа хийж чадалгүй 1.5 жилийн хугацаа өнгөрсөн байж анхан шатны шүүгч нар ил тод, нотлох баримттай илэрхий асуудал хууль бус шийдвэр гаргасан нэхэмжлэгчийн эрхийг боогдууллаа гэж үзэж энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй тул давж заалдах шатанд гомдол гаргаж байна.

Гуравдагч этгээд Ч.Ө нь онцгой үүргийн тээврийн хэрэгсэхл газрын өгсүүр өөд саадгүй нэвтрэх боломжийг хааж, дураараа авирлан жалгын усны гольдролыг хаан блокон хашаа татсан нь илт байхад албан тушаалтны буруутай үйл ажиллагаа нотлогдсоор байсан ч анхан шатны шүүгч нар байсан ч шударгаар үүх үүргээ биелүүлсэнгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

Гуравдагч этгээд, хариуцагч нар нь үгсэн хуйвалдаж албан тушаалаа урвуулан ашиглаж иргэнийг чимээгүй дайнд хэлмэгдүүлж байгааг анхан шатны шүүгч нар шударгаар шүүн тогтоож өгсөнгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

Шүүгч У.Б нь газар дээр нь ирж үзсэн боловч албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааг хаацайлан дэмжиж, нэхэмжлэгчийн эрхийг хаан боогдуулан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүгч нарын захиргааны хэргийн 128/ШШ2018/0275 тоот шийдвэрийг үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй байгаа учир шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү” гэжээ.

Н.Ц ... нар давж заалдах гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлснийг шалгуулах... хэргийн оролцогч болон нэхэмжлэгч, гэрчлэх эрхтэй, яагаад гэвэл хохирогчоор тогтоогдсон бүрэн эрхийнхээ хувьд шүүхэд нотлох баримтуудыг олон хэлмэгдэн хохирч хөөцөлдөж байсан учраас цагдаа, прокурор, шүүхэд туүхай бүрд нь үнэмжшиж тогтоолгохор өнөөдрийг хүртэл хөөцөлдөж, Н.Ц болон Н.Ц бид нар 1998 оноос эхлэн байгаа газартаа амьдарсаар байна. 2000 оноос эхлэн 4 жил хар модон хашаатай байшингаа барихын тулд Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авч барьж байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч У.Б нь мэргэжлийн шинжээчийн дүгнэлт нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний дугаар А/150-д санаатай хууль бус дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Бид шинжээчийн дүгнэлт А/150-ыг эс зөвшөөрч шүүхэд дахин шалгуулахаар хүсэлт, гомдлоо өгсөн, харин иймийн тулд шүүгч А.Б нь Чингэлтэй дүүргийн газрын албаны архивын санд үзлэг тэмдэглэл хийж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнт1-2-оос Гүнтэд хамаарагдах газарт биечлэн үзлэг шалгалт хийсэн, нотлох баримтуудыг архиваас гаргаж авсан байтлаа хууль бус шийдвэр 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 128/ШШ2018/0275 гэсэн шийдвэрийг ямар ч үндэслэлгүйгээр Н.Ц, Н.Ц нарын зургаан иргэниий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/086 дугаар захирамжийн Ч.Ө, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.С, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг нэхэмжлэгч Н.Ц болон хохирсон 7 иргэн бид эс зөвшөөрч дараахь үндэслэлээр дахин хэргийг анхан шатны шүүхэд буцааж шалгуулахаар гомдол гаргасан.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/1489 тоот мониторингийн дүгнэлт.

2001 оноос хойш Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга, байцаагч нарын хүнд сурталтны улмаас гар дамжин царайчилж явах хооронд бидний барьсан 4 тал хар модон хашааг 2009 онд С.Б гэгч нь хөлсний ажилчдаар хүч түрэн буулгуулж, суурины дээр нь төмөр хашаа татаж явснаар бидний эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж газраа дээрэмдүүлсэн хэвээр байна.

Нэхэмжлэгч Н.Ц нь газар эзэмших эрхийн гэрчилгээний 2248 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд хаягтай 500 м.кв газрын эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 11 сарын 11-ний өдрийн 274 дүгээр захирамжаар олж авсан ба 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр холбогдох захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, тэрээр уг заргы одоо бодитойгоор эзэмшиж байгаа.

Нэхэмжлэгч Н.Ц, Ц.Э болон Ц.Э нарын нэр дээр газар эзэмших эрх хэрэгждэг боловч тэдгээр иргэд нь уг зуслангийн газарт амьдардаггүй гэх тайлбарыг хэргийн оролцогчид тайлбарлажээ гэж нөгөө талыг баримталсан байгаа.

Мөн нэхэмжлэгч Э.Л, Э.Э, Н.Ц, Ц.Э, Ц.Э нэрын зүгээс 2007 онд Чингэлтэй дүүргийн газрын албанд хамран Гүнт зусланд газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаарх баримт шүүхийн бшичг баримтын архивын газрын албаны үзлэгээр тогтоогдсон ба өргөдөл гомдлын бүртгэлийн хариу өгсөн хүсэлт ... Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг дурьдаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн гэх тэмдэглэлийг үйлджээ энэ нь хууль бус болно.

Тэгэхээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга, эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гарган”, 31 дүгээр зүйлийн 31.1.3-т “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж байгаа нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд байна” гэж хуульчилж тодорхой заажээ.

Тэгээд, шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу, Чингэлтэй дүүргийн газрын албаны архивт 2000 оноос эхлэн 2016 он буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг хамруулан нэг бүрчлэн шүүн үзэж, бичиг баримтын архивын үзлэгчийг хийсэн болно гэж шүүгч У.Б мань тодорхойлсон, нотолсон болно.

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 128/ШШ2018/0275 дугар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Н.Ц, 2002-2004 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрээс, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 274 дүгээр захирамжаар иргэн аж ахуйн нэгжийн гэрээтэй 1625 дугаар бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2248 доот цагаан өнгийн гэрчилгээ нь одоо хүртэл өөрт маань хадгалаастай, хэрэгтэй газарт нь канондуулж, нотриатаар батлуулж өгсөөр явна. Гэтэл 2004-2005 гэсэн бүртгэлийн дэвтрийн 2004 оны 1154-т Н.Ц-д, 7 хуудас хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн гэсэн хариуг 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариу өгөх мэдэгдлээр Ч.Б гэсэн хариуг өгсөн байна. Гэтэл дээрх шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн архивын үзлэгээр 2004 онд өргөдөл гомдлын бүртгэл гэсэн 1154-т Н.Цэрэндэжид Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Гүнт, зуслангийн маргаан, 7 хуудас 11 дүгээр сарын 17 гэж Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа ба хариу иртэл уг асуудлыг шийдэх боломжгүй гэж Ч.Б нь гарын үсгээ зурж архивалсан байна. Иймд Улсын ерөнхий прокурорын газрын эрүүгийн хэргийн төв архивын бүртгэлийн дугаар 1994-т хуулбар үнэн огноо 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тамгатай нотлох баримтад 2017 оны 07 дугаар сарын 02-ны иргэн Ц.Б, Н.Ц нарын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, талбайн хэмжээ 36 м.кв гэж Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Ч.Б, Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Б.А гэж гарын үсэг тамгатай албан тоотыг эрүүгийн хэрэгт хууль бус хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн нь Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоод 621 дугаар Чингэлтэй дүүргийн Газрын албаны албан тушаалтны буруу гэдгийг 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолоор нотлон тогтоож өгсөн.

Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Ч.Б, Ч.О нарын буруутай үйлдэл нь тогтоогдоод байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.С-н 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3180 дугаар захирамжийг үндэслэн тус газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/150 дугаар тушаалаар байгууллагдсэн шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн шинжилгээг хууль бус хуурамчаар үйлдсэн тул 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдргийн А/150 дугаар шинжээчийн дүгнэлт нь 2009 оны 07 дугаар сарын архивын мэдээлэлд нэгж талбарын 18640327028444 дугаар бүхий газар нь регистрийн ХЗ64083013 дугаартай иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн.

2013 оны 06 дугаар сарын архивын мэдээлэлд нэгж талбарын газар эзэмшигч иргэний бүртгэл устгагдсан ба нэгж талбарын 18640327030444 дугаар бүхий 399.9 м.кв талбай газартай давхцалтай бүртгэгдсэн байна. Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан дүгнэлт гаргав гэсэн нь Чингэлтэй дүүргийн Газрын албаны албан тушаалтан Ч.Б, Ч.О нарын хуйвалдааны үйл ажиллагааг үгсэн нийлж бүлэглэн танхайрсан этгээдүүдэд хууль бус А/150 дугаар шинжээчийн дүгнэлт гаргаж, улмаар цааш нөлөөлсөн.

Иймд маргаан бүхий газар шинжээчийн дүгнэлт Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Ч.Б, кадастрын мэргэжилтэн гэх Ч.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь цагдаа, прокурор, Улсын дээд шүүхээс хүртэл удаа дараа нотлох баримтуудаар тогтоогдсон байхад захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шалгуулахаар анха шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “захиргааны байгууллагад газар эзэмших хүсэлтээ түрүүлж өгсөн, хууль ёсоор газар эзэмших эрхтэй байтал өөр этгээдүүдэд уг газрыг давхардуулан олгосон, орц гарцыг хаасан гэж үзэж гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх талаар шийдвэрлэсэн захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн маргааны зүйлээ тодорхойлсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга, эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 31 дүгээр зүйлийн 31.1.3-т “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийн талаар зохицуулжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2012 оны А/186 дугаар захирамжаар дээрх хуульд нийцүүлэн нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн нь түүний бүрэн эрхийн асуудал бөгөөд, тус захирамжаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, гомдлын үндэслэлд дурдсанаар тэдний эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүх “Газрын албаны 2000, 2001 оны өргөдөл гомдлын бүртгэлд нэхэмжлэгч нараас газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, 2002 оны бүртгэлийн дэвтрийн 1625 дугаарт Н.Ц-д, “Зуслан 2004-2005” гэсэн бүртгэлийн дэвтрийн 2004 оны бүртгэлийн 1154 дүгээрт Н.Ц-д, “зуслан 2007 оны №9” гэсэн өргөдөл гомдлын дэвтрийн бүртгэлийн 221 дүгээрт Э.Л, 222 дугаарт Э.Э, 223 дугаарт Н.Ц-д, 224 дүгээрт Ц.Э нарт тус тус, 2012 оны бүртгэлийн 628 дугаартай архивын нэгжийн өргөдөл гомдлын бүртгэлийн 3868 дугаарт Н.Ц, 2013 оны цахим бүртгэлийн 229 дүгээрт Н.Ц-д хамаарах хүсэлт, өргөдөл, гомдол бүртгэгдсэнийг Чингэлтэй дүүргийн Газрын албаны архивын 2000-2016 оны хоорондох бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлээр тогтоожээ.

Дээрх үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Б.Х нь маргаан бүхий газар дээр газар эзэмших талаар ямар нэгэн хүсэлт, холбогдох нотлох баримт бичиг баримтын үзлэгийн явцад гараагүй нь тогтоогдсон тул Б.Х-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар маргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэн түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

Мөн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч Э.Л, Э.Э нар нь маргаан бүхий газар дээр газар эзэмшиж байгаагүй, 2007 онд Газрын албанд хүсэлт гаргаж, тус хүсэлтэд захиргааны байгууллагын өгсөн хариутай маргаагүй, дахин газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэн Ё.Б-ын газар эзэмших хүсэлт Газрын албаны 2003 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 1562 дугаарт бүртгэгдсэнээр 400 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон ба тус 400 м.кв газраас илүү газрыг хашаалан эзэмшиж, 2012 онд өөрийн өргөдлөөр гуравдагч этгээдүүдэд газрыг эзэмшүүлэх талаар хүсэлт гаргасан, эдгээр гуравдагч этгээдүүд нь 2003 оноос эхлэн маргаан бүхий газарт амьдарч барилга барьсан талаар гуравдагч этгээд Ч.Ө шүүх хуралдаан дээр тайлбарласан, ингэж тайлбарласантай нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ.

Энэ тохиолдолд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/186 дугаар захирамжийн Ч.Ө, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.С, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхээс Захиргааны байгууллага газар эзэмшүүлэх эрхийг хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийг зөрчөөгүй, бусдын газар дээр давхардуулан эзэмшүүлээгүй, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй талаар дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                              Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ