Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 579

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч П.Ганбаатар,

            Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал,

            Шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүх шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Далхжавын Ариунболд, Шарнууд овогт Далхжавын Алтаншагай нарт холбогдох эрүүгийн 1709010320273 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.А, Д.Анар нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клаб-24” нэртэй баарны үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Б.Маналд хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохиролд 2.000.000 төгрөг өгсөн гэв.

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Ахыгаа өмөөрч зодоон хийсэндээ харамсаж байна. Бүлэглэж зодсон гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Прокуророос хохирогч Б.Маналын мэдүүлэг /хх-13, 86/, шинжээчийн 10979 дугаартай дүгнэлт /хх-23/, гэрч С.Эрхэмбаяр /хх-80/, “Клаб-24” баарны гадна талын үүдэс хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэг бүхий CD-г эд мөрийн баримтаар хураагдаж хавсаргасан баримт /хх-9/, яллагдагч Д.А Д.А нарын мэдүүлэг /хх-94, 97/ гэх нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нар нь хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, харин хохирогч Б.Маналын шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн “шүүгдэгч нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх баримтыг,

Шүүгдэгч Д.А өмгөөлөгч Б.Минжүүрдорж “Д.Алтаншагайн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-18/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39, 94/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            1. Гэм буруугийн талаар:

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач

холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Д.А, Д.Анарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:  

Шүүгдэгч Д.А, Д.Анар нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клаб-24” нэртэй баарны үүдэнд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Б.Маналд хүч хэрэглэн зодож, улмаар хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хоёр зовхи, хамар, зүүн чамархай, хацар, шанаа, уруул, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, зүүн чихний дэлбээ, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, дээд уруул дотор салстын язрал, хоёр шуу, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо шүүгдэгч Д.Аринуболд, Д.Алтаншагай нар нь хүлээн мэдүүлсэн,

түүнчлэн дээрх үйл явдлыг гэрчилсэн гэрч С.Эрхэмбаярын “...маргааш нь Манал над руу яриад Алтаншагай гэх дүүд чинь зодуулаад хамар мурийсан байна гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-80/, хохирогч Б.Маналын “...миний толгойг мөргөсөн залуу тамхи татаад зогсож байсан ...тэр залууд “чи яах гэж намайг мөргөж байгаа юм бэ, ямар хэрэг байгаа юм бэ” гээд юм яриад зогсож байтал цаанаас хар футболктой залуу ирээд үгийн зөрүүгүй шууд намайг цохиж газар унагаасан, дахиад толгой руу цохисон, Д.Алтаншагай хоёулаа ийшлээд юм ярья гэж дагуулж явж байгаад гэнэтхэн миний толгойн тус газарт цохиод авахаар нь би биеэ хамгаалж тэр залуутай зодолдоод байж байхад баарны хамгаалагч залуу ирээд бид хоёрыг салгасан, ...Д.Ариунболд, Д.Алтаншагай нар намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-13, 86/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүхийн шинчилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №10979 дугаартай шинжээчийн “Б.Маналын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хоёр зовхи, хамар, зүүн чамархай, хацар, шанаа, уруул, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, зүүн чихний дэлбээ, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, дээд уруул дотор салстын язрал, хоёр шуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-26/ болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ариунболд, Д.Алтаншагай нар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал, шүүгдэгч Д.Алтаншагай, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирогч Б.Манал нь гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө “шүүгдэгч Д.А, Д.Анар надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан ба албан ёсоор уйчлалт гуйж бид эвлэрсэн тул гомдолгүй” болохоо бичгээр гаргаж өгсөн тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Д.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 240 цагийг 30 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг,

“Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 300 цагийг 37 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 2 жил 1 сар, 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэх саналыг,

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нар нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгч Д.Ан өмгөөлөгч Б.Минжүүрдорж “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Д.А, Д.Анарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцон”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэх нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасан байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “...тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх саналыг хүлээх авах боломжгүй гэж шүүх үзлээ.

 Шүүх шүүгдэгч Д.А, Д.Анарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.А, Д.Анарт ял шийтгэл оногдуулахад “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 240 цагийг 30 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял,

Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 240 цагийг 30 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 30 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Д.Анарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1709010320273 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А, Д.А нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шарнууд овогт Д.Аыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шарнууд овогт Д.А  олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Аод 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.А, Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснааар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногийн хорих ялтай нийцүүлэн 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.А, Д.Анарын нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А, Д.Анарт шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг  CD-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэг битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.А, Д.Анар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Д.А, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А, Д.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР