Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 990

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Т*******

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар,

Гуравдагч этгээд: М******* ХХК, У******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудыг М.Т*******ийн нэр дээр бүртгэхгүй байгаа Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******, түүний өмгөөлөгч Ц.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, гуравдагч этгээд Улаанбаатарын хотын банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Э.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэвсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М.Т******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”....М.Т******* нь 2011 оны 10 дугаар сарын 13-ныөдөр М******* ХХК-тай 1А/16 дугаар бүхий “Захиалгаар орон сууцны барилгынажил гүйцэтгэх гэрээ”, мөн 2013 оны 09 дүгээрсарын 04-ны өдрийн №1А/16-н дугаарбүхий “Нэмэлт гэрээ”, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1А/16-н2 дугаар бүхий “Нэмэлт гэрээ”-г байгуулан гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгаж Хан уул дүүрэг, 11 -р хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудын хамт худалдаж авсан болно.

Улмаар дээрх гэрээнүүдийн дагуу худалдан авсан орон сууц, болон автомашины зогсоолуудыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч М******* ХХК-ны дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бидний нэр дээр гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан учир шүүхэд хандсан болно. Ингээд дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3949 дугаар бүхий шийдвэрээр Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1,260 дугаар зүйлийн 260.3-д заасныг үндэслэн М.Т******* намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоо, 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон, 1А-9, ГГ2-55 тоот автомашины зогсоолын өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн билээ.

Иймээс миний бие өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгээ бөглөн, 13 дугаар зүйлийн 13.5-д заасан хавсаргах баримтыг бүрдүүлэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хандахад бидний өмчлөлийн эд хөрөнгийг мэдүүлгийг хүлээн авахаас мөн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг амаар өгсөн. Учрыг тодруулбал М******* ХХК-ийн Могул таун хотхоны барилга нь барьцаанд байгаа учир бүртгэх боломжгүй гэсэн болно.

М******* ХХК нь тухайн орон сууцны хорооллын барилгын явц 30 хувьтай байхад дуусаагүй барилгын гэрчилгээ авч банк болон бусад байгууллагуудад барьцаалсан байна. Улмаар М******* ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан иргэд, оршин суугчид нь гэрээнд заасан төлбөрийг 100 хувь төлж дууссан бөгөөд тухай хотхоны барилга 100 хувь бүрэн баригдаж дуусан.

Улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаан тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид барьцаанд байгаа эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхгүй гэсэн ойлголт байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн өмчлөлийн болсон үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах үндэслэл байхгүй байхад татгалзаж байгаа нь иргэн миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Мөн улсын бүртгэгчийн мэдүүлэг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа болно. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д иргэн нь “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан бөгөөд иргэн миний шударгаар өмчлөх эрхийг олж авсан үл хөдлөх хөрөнгөө хууль журмын дагуу өмчлөх, өмчлөх эрхээ баталгаажуулан авах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Дээрх үндэслэл, нөхцөл байдал болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”-д эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, 24 дүгээр зүйлийн 24.1 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” 24.4 “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу бидний өмчлөлийн хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй юм.

Хан уул дүүрэг, 11-р хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудыг М.Т*******ийн нэр дээр бүртгэхгүй байгаа Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Иргэн М.Т*******ийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун /17025/ Ар Зайсангийн гудамж 98 байр нь 3564 мкв 30 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт, М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд, 2011 оны 7 дугаар сарын27-ны зг0001/110717 тоот зээлийн гэрээг У*******тай байгуулсан нь бүртгэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр уг эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. 2015 он 6 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн байна  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт, 18.1.10 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32.1 дэх заалт, 32.2 дахь заалтуудыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар Зайсангийн гудамж 98 дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй байна. Иргэн М.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж .хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд У******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхмэнд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч М.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоот орон сууц, 1А-9, ГГ2-55 тоот автомашины зогсоолууд нь МогулСкай ХХК-аас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр У*******инд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөнд хамаарч байна. МогулСкай ХХК-ийн зүгээс У*******инд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг банкны зөвшөөрөлгүйгээр М.Т*******өд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан худалдсан байна. У*******ны зүгээс Могул Скай ХХК-тай 2011 оны 7 дугаарсарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг байгуулсан даруйдаа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэстбүртгүүлсэн бөгөөд түүнээс хойштухайн үл хөдлөх хөвөнгүүдэд барьцааны эрх үүссэн. Зээлдэгч МогулСкай ХХК ньЗээлийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул У*******наас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр МогулСкай ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулан У*******инд олгон, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 17025, Ар Зайсангийн 98 тоот барилга, мөн хаягт байрлах Г97 тоот, автомашины зогсоол, ....... Г95 тоот барилга, ...зэргийг албадан худалдаалж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. МогулСкай ХХК-иас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй банкинд хохирол учруулж байгаагаас гадна зээлийн гэрээний барьцаанд тавьсан эд хөрөнгүүдээ банкны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бусдад худалдсан үйлдэл гаргасан нь илэрч байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нъ шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж заасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөнд барьцааны эрх бүртгэгдсэн байх тул барьцаалагч У*******наас зөвшөөрөл авах нь зүйн хэрэг юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1-д “Гэрээ хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангана. 5.1.3-д “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19.2-т заасан иргэд, хуулийн этгээдийн зөвшөөрлийг авсан байх гэж заасны дагуу У*******ны барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд банкнаас заавал зөвшөөрөл авах үүрэгтэй тул улсын бүртгэгчийн үйлдэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч М.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.....Нэхэмжлэгч М.Т******* нь захиргааны хэргийн шүүхэд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгээгүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Хууль бус болохыг тогтоолгох гэхээр хууль зөрчиж бүртгээгүй үйлдэл харагдах ёстой гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн хариу тайлбараар хууль зөрчөөгүй гэдэг нь Улаанбаатар банкны зээлийн болон зээлийн барьцааны гэрээ мөн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан тоотоор нотлогдож байна. Улаанбаатар хотын барьцааны гэрээ нь нэхэмжлэгчийн орон сууцны захиалгын гэрээ байгуулахаас өмнө байгуулагдсан гэрээ байдаг. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хуульд заасан шаардлагын дагуу 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгснийг барьцаалсан байдаг. Бүртгэл өөрөө хууль зүйн дагуу болсныг 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 тоот шийдвэрээр тогтоосон. Дээрх шийдвэрийн дагуу зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагаа буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Үүнийг түдгэлзүүлэх гээд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 4010 шийдвэрээр М.Т*******ийн нэр дээрх орон сууц дурдагдаагүй байна гэж байна.

Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн хүчин төгөлдөр байгаа гэрчилгээ нь 30 хувийн гүйцэтгэлтэй байхад барьцаалсан. Энэ үед тоот тус бүрээр салгаж гэрчилгээ олгох боломжгүй байсан. М.Т*******ийн нэхэмжлээд байгаа эд хөрөнгө нь барьцаанд байна гэдгийг баталгаажуулаад шүүхийн шийдвэр гарсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасан шаардлагыг хангаж байгаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд боломжгүй гэдэг хариугаа өгсөн байна. Түүнийг нь хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй болох нь шүүхийн шийдвэр, барьцааны гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу хууль зүйн шаардлага хангаснаар нотлогдож байна. Өмчлөх эрхийг бүртгүүлэх эрхийг нь надад олгосон үүний дагуу бүртгэж өгөөгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан. 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3949 тоот шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсанаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, энэ өмчлөх эрхийг үүсгэсэн холбогдох бичиг баримтыг Улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг М******* ХХК-д даалгасан. Энэ шийдвэрийн биелэлт биелээгүй болох нь хариуцагчийн гаргасан тайлбараар М******* ХХК жагсаалт ирүүлээгүй учир бүртгэхээс татгалзсан гэдгээр нотлогдож байна. Жагсаалт ирүүлээгүй учир бүртгээгүй улсын бүртгэгчийн үйлдэл нь хууль зүйн дагуу байна. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасны дагуу тогтоогдож байна гэж үзэж байна. Энэ хуулийг яагаад зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Гуравдагч этгээд Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....нэхэмжлэгч М.Т******* нэхэмжлэлийн шаардлагадаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар Зайсангийн гудамж Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоот орон сууц, 1А-9, ГГ2-55 тоот автомашины зогсоолууд нийтдээ гурван үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь У*******ны эрх ашиг хөндөгдөнө гэж үзэж байгаа. М******* ХХК нь У*******тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний барьцаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан гурван үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. М******* ХХК-ийн зүгээс У*******инд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээ банкны зөвшөөрөлгүйгээр, мэдэгдэлгүйгээр 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан М.Т*******өд худалдсан байдаг. У*******ны зүгээс М******* ХХК-д 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг биелүүлэхгүй байсан учраас Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан байдаг. Хан-Уул дүүргийн шүүхээс барьцаа хөрөнгөнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах 4010 тоот шийдвэр гарч М******* ХХК-ийн 2.055.460.000 төгрөгийг У*******инд олгоно. Олгохдоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар Зайсангийн гудамж Могул таун хотхоны 98, мөн хаягт байрлах 97 тоотод байрлах авто зогсоолууд зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээс албадан худалдаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасан байдаг. М******* ХХК нь зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах шүүхийн шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үлдэгдэлтэй байгаа боловч банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээ иргэдэд худалдаалж банкны барьцааны эрхийг хөндөж байна. Банкинд хохирол учруулж байгаагаас гадна зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдээ банкны зөвшөөрөлгүйгээр худалдаалж иргэдийн эрх ашгийг хөндөж байна. Иймээс Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг М.Т*******ийн нэр дээр бүртгэхийг татгалзсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан үйлдэл байна гэж үзэж байна. 

Эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт хийхдээ түүний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж буй хуулийн этгээдээс заавал зөвшөөрөл авах шаардлагатай” гэсэн зохицуулалт байгаа. Үүний дагуу барьцаалагч тал болох банкинд заавал мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай. Эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.1-д гэрээ хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхдээ дараах шаардлагыг тавина. 5 дугаар зүйлийн 5.1.3-д “ эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авах шаардлагатай. Иймээс У*******ны барьцаанд бүртгэгдсэн, шүүхийн шийдвэрээр тус барьцаа хөрөнгөнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн. Өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тус шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулахын тулд банкнаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай гэж үзэж байна. Банкны эрх ашиг хөндөгдөх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд М******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “.....М.Т******* нь М******* ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1А/16 дугаар бүхий “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, мөн 2013 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 1А/16-н дугаар бүхий “Нэмэлт гэрээ”, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1А/16-н2 дугаар бүхий “Нэмэлт гэрээ”-г байгуулан гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгаж Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудын хамт худалдаж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх, 106 дугаар зүйлийн 106.1 дэх , Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18, 20 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1,4.1 дэх хэсэгт заасан иргэний эрхээр шүүхэд хандаж гаргасан байх тул манай талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрч биелүүлэх саналтай байгаагаа шүүхэд мэдүүлье.

Дээрх эд хөрөнгө иргэн М.Т*******ийн хууль ёсны өмч мөн болохыг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3949 дугаар бүхий шийдвэрээр тогтоогдсон байна. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу тайлбарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун /17025/, Ар Зайсан гудамж 98 байр нь 3564 м.кв 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Ү-2206018350 дугаарт, МогулСкай ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх” гэх тул манай компани өөрийн өмч хөрөнгөө Иргэний хуулийн 101 дүгээр  зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах эрхтэй бөгөөд иймээс 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр У*******инд барьцаалан 2.5 тэрбум төгрөгийн зээл авсан. энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д хэсэгт зааснаар өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн үйлдэл бөгөөд энэ үйлдлээрээ иргэн М.Т*******ий өмчлөх эрхэд хохирол учруулж болохгүй бөгөөд түүний шаардлага болон шүүхээр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй болохоо шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч байна. У*******тай байгуулсан ЗГ/0001/110727 тоот зээлийн болон ЗБГ/0001/110727 тоот барьцааны гэрээ бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн бизнес үйл ажиллагааны ердийн үйлдэл байсан бөгөөд Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар гарцаагүй байдлын улмаас тухайн нөхцөлд үүссэн гэм хор буюу гэрээний үүргээ өөрөө арилган биелүүлэх болно. 

Харин энэ харилцаанд тус компаниас орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гуравдагч этгээдэд гэм хор учруулж, түүний хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй. Иргэн М.Т******* нь тус компанитай байгуулсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан төрлийн шинжтэй учир мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан “ Худалдах худалдан авах гэрээ”-ний заалтаар зохицуулагдахыг иргэний хэргийн анхан шатны шүүх зөв хэрэглэсэн.

Иймээс манай компани нэхэмжлэгч иргэн М.Т*******ийн өмчлөлд эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх, энэ эд хөрөнгө барьцаалан шаардсан У*******ны өмнө хүлээсэн үүргээ үүнээс тусгаарлан өөрөө хариуцан гүйцэтгэхээ шүүхэд тайлбарлан мэдүүлж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Т******* нь тус шүүхэд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудыг М.Т*******ийн нэр дээр бүртгэхгүй байгаа Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газар нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдсөнөөр тус газрыг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 6793 дугаар шүүгчийн захирамжаар эрх залгамжлагчаар тогтоосон болно.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.Т*******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоотод байрлах 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудын өмчлөгчөөр М.Т*******ийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3949 дүгээр шийдвэрээр  М.Т*******ийг Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Могул таун хотхоны 98 дугаар байрны ******* тоотод байрлах 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудыг тус тус  өмчлөх эрхтэй болохыг тогтоосон бөгөөд М******* ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулсан тухай” 25/293 тоот тодорхойлолт болон дээрх хөрөнгийн үнийг төлж барагдуулж, дууссан баримтуудаар М.Т******* дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулсан нь тогтоогдож байна.

Хариуцагчаас М.Т*******ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасныг У******* ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан.

М******* ХХК нь нэхэмжлэлд дурдагдсан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Могул таун Ар, Зайсангийн гудамжны 98 дугаартай 3561 м.кв, талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр М******* ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн  гэрчилгээг авч, У*******тай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ0001/110727 дугаар зээлийн гэрээ, ЗБГ0001/110727 дугаар зээлийн барьцааны гэрээг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлжээ.

          У*******ны нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04 өдрийн 4010 дугаар шийдвэрээр хариуцагч М******* ХХК-иас 2.055.460.140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У*******инд олгон, У*******ны нэхэмжлэлийн шаардлагаас барьцаанд бариулсан орон сууцнуудыг бусдад шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг, М******* ХХК-ийн зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Т*******ийн М******* ХХК-иас худалдан авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол, Ар Зайсан гудамжны 98 дугаар байр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт М******* ХХК-ийн өмчлөлд 30 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, У*******тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байгаа хэдий ч нэхэмжлэгч М.Т*******ийн худалдан авч, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон орон сууц, автомашины зогсоолуудыг уг барьцааны гэрээний барьцаалбарт хамааруулж үзэх боломжгүй байна.

    Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана” гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн зүйлийн 14.2-т “бусад үндэслэлээр бүртгэхээс татгалзахыг хориглоно” гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байх тул М.Т*******ийг нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

             Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан М.Т*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.Т*******ийг /РД:ЧЗ68072013/  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Могултаун хотхоны 98 дугаар байрны ******* тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ2-55 автомашины зогсоолуудын өмчлөгчөөр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН