Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01604

 

 

 

 

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01604

 

 

 

 

 

                                          Д.Эийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01931 дүгээр шийдвэртэй, Д.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г” ХХК-д холбогдох, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай Ү-2204029645 улсын бүртгэлийн дугаартай, 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Голомт банкны барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай үндсэн, “Г” ХХК болон Д.Э нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйлээр “Г” ХХК, Д.Онарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн, Б.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Эминий бие Д.Оюунцэцэгийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ2205105369 тоот зээлийн гэрээ байгуулж 350 000 000 төгрөг, 8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авахад нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот байршилтай Ү-2204029645 улсын бүртгэлийн дугаартай, 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Мөн Д.ОБаянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 байрны 301 тоот байршилтай Ү-2204029120 улсын бүртгэлийн дугаартай, 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаа барьцаалсан байдаг.

Д.Оюунцэцэгийн бизнесийн үйл ажиллагаа доголдон банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл Г Бнь хөрөнгө оруулалтын зээл болон бусад зээл, зээлийн хүүгийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар 475 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 дугаар тогтоолоор тус хэргийг шийдвэрлэж зээлийн гэрээний үүрэгт 602 517 688.05 төгрөгийг Д.О гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар төлж барагдуулахгүй бол түүний өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 байрны 301 тоот байршилтай Ү-2204029120 улсын бүртгэлийн дугаартай, 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүнд Д.Эийн орон сууцыг барьцаалан авсан зээлийн төлбөр багтсан бөгөөд түүний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Голомт банкны өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болж, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-т зааснаар Голомт банкны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэж байна.

Дээрх шийдвэрээр Д.Оюунцэцэгийн Голомт банктай байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 120 000 000 төгрөгийн, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 170 000 000 төгрөгийн, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 350 000 000 төгрөгийн, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн. Эдгээр гэрээнээс 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 350 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Д.Эийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан бөгөөд уг үүргийг Д.Оюунцэцэгийн өмчлөлийн орон сууцаар хангуулахаар шийдвэрлэж, Д.Эийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Эийн Голомт банкны барьцаанд байгаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот байршилтай Ү-2204029645 улсын бүртгэлийн дугаартай, 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Голомт банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Г” ХХК-ийн тайлбарт: Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 тоот шийдвэрээр Голомт банкны нэхэмжлэлтэй Д.Оюунцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 633 076 398.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэргийг шийдвэрлэсэн.

Банкны зүгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт, үүргээ биелүүлэхгүй бол Д.Э, Д.Онарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Уг хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан болохоос өмнө дээрх 3 шаардлагын 1 шаардлага болох Д.Эийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан. Тухайн үед Д.Э нь Солонгос улс руу явсан гэдэг нь Хил хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тогтоогдсон тул холбогдох нэхэмжлэлээс татгалзсан бөгөөд шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Харин тус банктай байгуулсан Д.Эийн барьцааны гэрээ хүчинтэй бөгөөд дуусгавар болоогүй гэж үзэж байна.

Тухайн үед Д.Э Монгол улсад байхгүй байсан бөгөөд түүний эрх хөндөгдөх байсан учир түүнд холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаа татан авч тусд нь шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрээр Д.Эийн тус банктай байгуулсан барьцааны гэрээг хэрэгсэхгүй болгоогүй, харин нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Эийн Голомт банкны барьцаанд байгаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот байршилтай Ү-2204029645 улсын бүртгэлийн дугаартай, 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: “Г” ХХК нь Даваасамбуугийн Энхцэцэгтэй 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ЗБ/2205105369-1 дугаартай ипотекийн гэрээгээр Даваасамбуугийн Оюунцэцэг /РД:АГ76041807/-тэй байгуулсан ЗГ/2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,28 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байсаар ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээ 532 хоногийн хугацаа хэтэрч гэрээний үндсэн төлбөр 350 000 000 төгрөг, хүүний төлбөр 43 189 041,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 805 117,37 төгрөг, нийт 395 994 158,46 төгрөгийн зөрчил үүсгэсэн. Иймд “Г” ХХК нь Д.Оюунцэцэгт холбогдуулж 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2205035971 тоот, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ2205036043 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/КР/10/90 тоот, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 633 076 396,02 төгрөг Д.О гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 дугаар тогтоолоор зээлийн гэрээний үүрэгт Д.О 602 517 688,05 төгрөг гаргуулан тус банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шатанд Д.Эийг давхар хариуцагчаар татаж, түүний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч “Г” ХХК-ийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Эийг хариуцагчаар татах хүсэлтийг буцаан авсан. Учир нь Д.Э шүүх хурал болохын өмнө Солонгос улс руу гарсан нь Нийтийн хэв журам хамгаалах газрын хамгаалалтын газраас ирсэн улсын хилээр гарсан тухай албан бичгээр тогтоогдсон тул үндсэн зээлдэгчид холбогдох хэргийг шуурхай шийдвэрлүүлэх үүднээс Д.Эийг хариуцагчаар татсан хүсэлтээ буцаан авч, тусд нь нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасан. Иймд “Г” ХХК, Д.Э нарын ЗБ/2205105369-1 тоот гэрээгээр хүлээсэн ЗГ2205105369 гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах шаардлагыг аль нэг шатны шүүх шийдвэрлээгүй орхисон.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан эрх буюу барьцаалуулагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх эрх Голомт банкинд хэвээр хадгалагдаж байгааг дурдах нь зүйтэй. Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн үнэлгээ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10190 тоот албан бичгээр Д.Оюунцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаяг байршилтай 208 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц нь 439 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд 602 517 688,05 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хангалтгүй байсан тул ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийг Д.Эийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах бодит шаардлага бий болсон.

Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-т заасны дагуу “Г” ХХК болон Д.Э нарын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан барьцааны зүйлээр Голомт банк, Д.Онарын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэрээр Д.Оюунцэцэгийн зээлийн гэрээний үүргийг Д.Эийн өмчлөлийн орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 тоот тогтоолоор хэвээр үлдээсэн. Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-т зааснаар хариуцагч Г БХХК болон Д.Э нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж, 8 дугаар байр, 505 тоот хаягт байршилтай, 71.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, хариуцагч “Г” ХХК-аас Д.Эийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000221987 тоот гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Эт холбогдох талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйлээр “Г” ХХК, Д.Онарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөний давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Оюунцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Д.Эийг хариуцагчаар татсан байснаас татгалзсан, түүний өмчлөлийн орон сууцаар хангуулах шаардлагыг Д.Оюунцэцэгт холбогдуулан гаргасан болох нь тогтоогджээ гэжээ. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ\2205105369 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Д.Эийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзсан гэж үзнэ гэжээ. Г Бнь Д.Э шүүх хуралдаан болохын өмнө Солонгос улс руу гарсан нь тогтоогдсон тул зээлдэгчтэй холбогдох хэргийг шуурхай шийдвэрлүүлэх үүднээс Д.Эийг хариуцагчаар татах хүсэлтээ татан авч, тусд нь нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасан. Г Бнь тухайн үед нэхэмжлэлээсээ татгалзаагүй хүсэлтээ л татан авсан. Үндсэн үүргийн шаардлагад үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө байгаа учраас нэхэмжлэлээс татгалзах ямар ч шаардлага байгаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдийг урьд нь эвлэрсэн мэтээр хийсвэрлэн бодож нэхэмжлэгч талын эрх ашгийг хэтэрхий хамгаалсан.

Зээлийн маргааныг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4058 тоот шийдвэрт нэхэмжлэлээс татгалзсан учраас Д.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй бөгөөд гагцхүү барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг барьцаалуулагчаас биш зээлдэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзсэнийг барьцаалуулагч нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлээр үүргийг хангуулахаар шаардах эрхтэй боловч энэ талаар зээлдэгч болон барьцаалуулагчид мэдэгдсэн байх учиртай гэжээ. Г Бнь үндсэн үүрэг гүйцэтгэгчид удаа дараа мэдэгдсэн бөгөөд барьцаалуулагчид мэдэгдэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Мэдэгдээгүй гээд үүрэг гүйцэтгэгч гэрээний хариуцагаас бүр мөсөн мултрах үндэслэл болохгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хамтран хариуцагчийн аль нэг нь шүүх хуралдаанд ирэх боломжгүй, гадаад улс руу зорчсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу шүүх өөрийн эрхийнхээ хүрээнд холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. Хамтран хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт биечлэн оролцох боломжгүй нь тогтоогдсон учраас холбогдох хэсгийг хүчингүй болгож дахин нэхэмжпэл гаргах нь эрхийг нь нээлттэй үлдээх учиртай. Д.Эт холбогдуулан тусдаа нэхэмжпэл гаргах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гаргалгүй орхигдуулан шийдвэрлсэн нь шүүхийн алдаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд энэ хуулийн 124.1 дэх хэсэгт зааснаар заавал зохигчдын аль нэг тал хүсэлт гаргаж байж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах ёстой биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Голомт банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “Г” ХХК, Д.Э нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйлээр “Г” ХХК, Д.Онарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэл муутай дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.Э нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Г Бболон Д.Онарын хооронд байгуулсан ЗГ/2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалж хариуцагч “Г” ХХК-тай ипотекийн гэрээ байгуулсан байна. /хх19-21/

Зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд гэрээний үүргийн талаар маргаан үүсч, уг маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4058 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Шүүх Д.О зээлийн гэрээний дагуу төлөгдөх 602 517 688 төгрөгийг түүний өмчлөлийн эд хөрөнгөөр барагдуулахаар шийдвэрлэж, Д.Эийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд тэрээр үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г” ХХК нь Д.Эийг хариуцагчаар татах хүсэлтээсээ татгалзаж, түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Д.Оюунцэцэгт холбогдуулан гаргасан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзсэн, уг шийдвэрийг хэвээр баталсан Улсын Дээд шүүхийн 944 тоот тогтоол хэргийн 15-18 дугаар талд байна. /хх6-18/

Хариуцагч нь дээрх хэргийг тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Эийг хамтран хариуцагчаар татах хүсэлтээсээ гадаад улсад байгаа гэх үндэслэлээр татгалзаж, түүнд холбогдуулан тусд нь шаардлага гаргах хүсэлт гаргасан гэж тайлбарладаг бөгөөд үүнтэй холбоотой 2 хуудас баримт шүүхэд ирүүлсэн нь хэргийн 60-61 дүгээр талд авагдсан байх ба үүнийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт энэ хуулийн 106.3, 106.4-т заасныг үндэслэн хариуцагч нь ипотекийн гэрээгээр барьцаалсан Д.Эийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан гэж үзсэн нь үндэслэл муутай байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4058 дугаар шийдвэрээр “Г” ХХК-аас нэхэмжлэгч Д.Эт холбогдуулан тусд нь шаардлага гаргах эрх нь нээлттэй үлдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Г БХХК болон Д.Онарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх боловч 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ипотекийн гэрээ хүчинтэй байна. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар гэрээний үүргийг гүйцэтгэсэн эсэх, Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцааны эрх дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул барьцааны зүйлийг өмчлөгчид буцаан өгөх үүрэг үүсэхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.Оюунцэцэгийн барьцаа хөрөнгө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 438 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн учраас Д.Эийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.

Хэрэгт “Г” ХХК болон Д.Онарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй, талуудын хоорондын барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3 дахь хэсэгт зааснаар хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01931 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “Г” ХХК болон Д.Э нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж, 8 дугаар байр, 505 тоот хаягт байршилтай, 71.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Д.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж, 8 дугаар байр, 505 тоот хаягт байршилтай, 71.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4058 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 944 дүгээр тогтоолын дагуу төлөгдөх 602 517 688.05 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлсүгэй” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан хариуцагч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөг, хариуцагч “Г” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                 А.МӨНХЗУЛ