Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/01931

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 02 өдөр           Дугаар 101/ШШ2019/01931           Улаанбаатар хот

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 505 тоот хаягт оршин суух, Ихэрийнхэн овогт Даваасамбуугийн Э /РД:АГ74060901/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Г бны төв байранд байрлах, “Г б” ХХК /РД:2075377/-д холбогдох,

 

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай Ү-2204029645 улсын бүртгэлийн дугаартай, 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Г бны барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай үндсэн,

“Г б” ХХК болон Д.Э нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйлээр “Г б” ХХК, Д.Оюунцэцэг нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ариунзул /ШТ№2624/, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунцэцэг нар оролцов.      

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Г.Ариунзулын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Барьцаалуулагч Даваасамбуу овогтой Э миний бие нь зээлдэгч Д.Оюунцэцэгийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ2205105369 тоот зээлийн гэрээг байгуулан 350.000.000 /гурван зуун тавин сая/ төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авахад нь өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалсан барьцааны гэрээг “Г б” ХХК-тай байгуулсан.

 Уг зээлийн барьцаанд зээлдэгч Д.Оюунцэцэг нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 байрны 301 тоот байршилтай Ү-2204029120 улсын бүртгэлийн дугаартай, 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

Д.Э миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот байршилтай Ү-2204029645 улсын бүртгэлийн дугаартай, 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Д.Оюунцэцэгийн бизнесийн үйл ажиллагаа доголдон Г бнаас авсан хөрөнгө оруулалтын зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл Г Бнь хөрөнгө оруулалтын зээл болон бусад зээл, зээлийн хүүгийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

“Г б” нь зээлдэгч Д.Оюунцэцэгээс 633.076.398.32 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар 475 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 602.517.688,05 төгрөгийг Д.Оюунцэцэгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг төлбөрийг Д.Оюунцэцэг сайн дураар төлж барагдуулахгүй бол түүний өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 байрны 301 тоот байршилтай Ү-2204029120 улсын бүртгэлийн дугаартай, 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. 

Үүнд Д.Эийн орон сууцыг барьцаалан авсан зээлийн төлбөр багтсан байгаа бөгөөд түүний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Г бны өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-т зааснаар Г бны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэж байна.

Дээрх шийдвэрээр Д.Оюунцэцэгийн “Г б”-тай байгуулсан 2012.11.19-ний өдрийн 120.000.000 төгрөгийн, 2012.11.22-ны өдрийн 170.000.000 төгрөгийн, 2015.05.26-ны өдрийн 350.000.000 төгрөгийн, 2014.04.25-ны өдрийн 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн.

Эдгээр гэрээнээс 2015.05.26-ны өдрийн 350.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Д.Эийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан бөгөөд уг үүргийг Д.Оюунцэцэгийн өмчлөлийн орон сууцаар хангуулахаар шийдвэрлэж, Д.Эийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. 

Иймд Д.Эийн Г бны барьцаанд байгаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот байршилтай Ү-2204029645 улсын бүртгэлийн дугаартай, 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, орон сууцны өмчлөлийн гэрчилгээг Г бнаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Г б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 тоот шийдвэрээр “Г б”-ны нэхэмжлэлтэй Д.Оюунцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 633.076.398.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэргийг шийдвэрлэсэн.

Бны зүгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт, үүргээ биелүүлэхгүй бол  Д.Э, Д.Оюунцэцэг нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Уг хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан болохоос өмнө  дээрх 3 шаардлагын 1 шаардлага болох Д.Эийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан. Тухайн үед Д.Э нь Солонгос руу явсан гэдэг нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Ийнхүү түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан бөгөөд шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тус бтай байгуулсан Д.Эийн барьцааны гэрээ хүчинтэй бөгөөд дуусгавар болоогүй гэж үзэж байна.

Тухайн үед Д.Э тус улсад байхгүй, түүний эрх хөндөгдөх гээд байсан учир түүнд холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагыг татан аваад тусад нь шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, татгалзал гэдгийг шүүх өөрөө оруулж ирсэн. 

Шүүхийн шийдвэрээр Д.Эийн тус бтай байгуулсан барьцааны гэрээг хэрэгсэхгүй болгоогүй, харин нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Д.Эийн “Г б”-ны барьцаанд байгаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот байршилтай Ү-2204029645 улсын бүртгэлийн дугаартай, 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвням нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г б” ХХК нь Даваасамбуугийн Этэй 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 дугаартай “Ипотекийн гэрээ”-ээр Даваасамбуугийн Оюунцэцэг /РД:АГ76041807/-тэй байгуулсан ЗГ/2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,28 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байсаар ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээ 532 хоног хугацаа хэтэрч гэрээний үндсэн төлбөр 350.000.000 төгрөг, хүүний төлбөр 43.189.041,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.805.117,37 төгрөг, нийт 395.994.158,46 төгрөгийн зөрчил үүсгэсэн.

Иймд “Г б” ХХК нь Д.Оюунцэцэгт холбогдуулж 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2205035971 тоот зээлийн гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ2205036043 тоот зээлийн гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/КР/10/90 тоот зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2205105369 тоот зээлийн гэрээ тус бүрийн үүргийн гүйцэтгэлд нийт 633.076.396,02 төгрөгийг Д.Оюунцэцэгээс гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 дугаар тогтоолоор зээлийн гэрээний үүрэгт Д.Оюунцэцэгээс 602.517.688,05 төгрөг гаргуулан тус бинд олгохоор шийдвэрлэсэн.

Тухайн шүүхийн шатанд эхэндээ Д.Эийг давхар хариуцагчаар татаж, түүний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан  боловч “Г б”-ны зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  “Нэхэмжлэлд өөрчлөлт оруулан Д.Эийг хариуцагчаар татах хүсэлтийг буцаан авч, тусад нь нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

Учир нь Д.Э шүүх хурал болохын өмнө Солонгос улс руу гарсан нь Нийтийн хэв журам хамгаалах газрын хамгаалалтын газраас ирсэн улсын хилээр гарсан тухай албан бичгээр тогтоогдсон тул үндсэн зээлдэгчид холбогдох хэргийг шуурхай шийдвэрлүүлэх үүднээс Д.Эийг хариуцагчаар татсан хүсэлтээ буцаан авч, тусад нь нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасан болно.

Иймд “Г б” ХХК, Д.Э нарын ЗБ/2205105369-1 тоот гэрээгээр хүлээсэн ЗГ2205105369 гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах эсэх талаар аль нэг шатны шүүх шийдвэрлээгүй орхисон байгаа болно.

Мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан эрх буюу барьцаалуулагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх эрх Г бинд хэвээр хадгалагдаж байгааг дурдах нь зүйтэй.

 Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн үнэлгээ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10190 тоот албан бичгээр Д.Оюунцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаяг байршилтай 208 мкв талбайтай 4 өрөө орон сууц нь 439.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд 602.517.688,05 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хангалтгүй байна.

Үүнээс үзэхэд  ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийг Д.Эийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах бодит шаардлага бий болсон.

Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-т заасны дагуу “Г б” ХХК болон Д.Э нарын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан барьцааны зүйлээр “Г б”, Д.Оюунцэцэг нарын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон өмгөөлөгч Г.Ариунзулын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Эийн нэхэмжлэлтэй “Г б” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “Г б” ХХК, Д.Э нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 8 дугаар байрны 505 тоотод байршилтай Ү-2204029645 улсын бүртгэлийн дугаартай 71.29 м.кв орон сууцаар Г БП.Оюунцэцэг нарын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Г бны сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэрээр Д.Оюунцэцэгийн зээлийн гэрээний үүргийг Д.Эийн өмчлөлийн орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 тоот тогтоолоор хэвээр үлдээсэн.

Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “Г б” ХХК-д холбогдуулан

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн, 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг “Г б” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай үндсэн,

“Г б” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Д.Этэй байгуулсан ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйлээр “Г б” ХХК, Д.Оюунцэцэг нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ. 

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 тоот шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, “Г б” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №ЗБ/2205105369-1 тоот барьцааны гэрээ дуусгавар болсон гэж тайлбарласан.

Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 тоот шийдвэрээр Д.Оюунцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 602.517.688.05 төгрөг гаргуулан “Г б” ХХК-д олгож, 30.558.710.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож”, ...үүргийн гүйцэтгэлийг Д.Оюунцэцэгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029120 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж,  8 дугаар байр, 301 тоот хаягт байршилтай, 208 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар  хангуулж, Д.Эийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж, 8 дугаар байр, 505 тоот хаягт байршилтай, 71.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 тоот тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

/хх-ийн 6-18 тал/

 

“Г б” ХХК, Д.Оюунцэцэг нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот, 350.000.000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалттай бүхий зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож нэхэмжлэгч Д.Эийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж, 8 дугаар байр, 505 тоот хаягт байршилтай, 71.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барьцаалж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ЗБ/2205105369-1 тоот “Ипотекийн гэрээ” байгуулжээ.

/хх-ийн 19-25 тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 тоот гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасантай нийцсэн.

/хх-ийн 19 тал/

 

Хариуцагч нь Д.Этэй байгуулсан барьцааны гэрээ хүчинтэй, тэрээр Монгол Улсад байхгүй байсан учир түүнд холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагыг татан авч, тусад нь шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, дээрх шийдвэрээр гэрээг дуусгавар болоогүй, зөвхөн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр “Г б” ХХК нь Д.Оюунцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Эийг хариуцагчаар татсан байснаас татгалзаж, түүний өмчлөлийн орон сууцаар хангуулах шаардлагыг Д.Оюунцэцэгт холбогдуулан гаргасан болох нь тогтоогджээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь Д.Эт холбогдох шаардлагаас татгалзсаныг  түүнийг Монгол улсын хилээр гарч явсан нь холбогдох байгууллагын баримтаар тогтоогдсон учраас түүнд холбогдох шаардлагыг тусад нь шийдвэрлүүлэх шаардлагатай болсон гэж тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т:”Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно”,  106.5-т:”Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заажээ.

 

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т :”Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн байна.

 

Үүнээс үзэхэд  “Г б” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Д.Эийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д барьцааны эрх дуусгавар болохыг заасан байх ба дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 160.3-т:”Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бий болсон гэж үзэв.

 

Иймд Д.Э болон “Г б” ХХК-ийн хооронд  2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж, 8 дугаар байр, 505 тоот хаягт байршилтай, 71.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, хариуцагч “Г б” ХХК-иас Д.Эийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000221987 тоот гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

“Г б” ХХК нь Д.Этэй 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйлээр “Г б” ХХК, Д.Оюунцэцэг нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

“Г б” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан эрх буюу барьцаалуулагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх эрх хэвээр хадгалагдаж байгаа, зээлдэгч Д.Оюунцэцэгийн өмчлөлийн орон сууц 439.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй тул Д.Эийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 тоот шийдвэрээр Д.Оюунцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 602.517.688.05 төгрөг гаргуулан “Г б” ХХК-д олгож, 30.558.710.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож”, ...үүргийн гүйцэтгэлийг Д.Оюунцэцэгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029120 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж,  8 дугаар байр, 301 тоот хаягт байршилтай, 208 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар  хангуулж, Д.Эийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж, 8 дугаар байр, 505 тоот хаягт байршилтай, 71.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 тоот тогтоолоор хэвээр үлдээсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

/хх-ийн 6-18 тал/

 

Д.Э нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэрээр Д.Оюунцэцэгийн зээлийн гэрээний үүргийг Д.Эийн өмчлөлийн орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

Дээрх шүүхийн шийдвэрээр  “Г б” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Д.Эийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзсан болохыг тогтоосон гэж үзсэн болно.

 

Түүнээс гадна “Г б” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарласан боловч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар барьцаалагч нь энэ хуулийн 41.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах тухайгаа барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдсэнтэй холбоотой  болон зээлдэгч Д.Оюунцэцэгийн өмчлөлийн орон сууц 439.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ баримтаар нотолсонгүй.

 

Тодруулбал “Г б” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Д.Эт холбогдох талуудын хооронд  2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйлээр “Г б” ХХК, Д.Оюунцэцэг нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-т зааснаар хариуцагч “Г б” ХХК болон Д.Э нарын хооронд  2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токио гудамж, 8 дугаар байр, 505 тоот хаягт байршилтай, 71.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, хариуцагч “Г б” ХХК-иас Д.Эийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000221987 тоот гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  Д.Эт холбогдох талуудын хооронд  2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ЗБ/2205105369-1 тоот ипотекийн гэрээний барьцааны зүйлээр “Г б” ХХК, Д.Оюунцэцэг нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Г б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч “Г б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг, хариуцагч “Г б” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ