Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01516

 

 

 

 

 

 

 

 

                                            А.Снэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 06 сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01139 дугаар шийдвэртэй, А.Снэхэмжлэлтэй, хариуцагч А С ХХК, Д ХХКхолбогдох, 2211, 2212 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, А Бхудалдааны төвийн 2211, 2212 тоот павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах, худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн, 2211, 2212 тоот талбайг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай “Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эг, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч “Д ХХК-ийн төлөөлөгч С.А, хариуцагч нарын өмгөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.С, М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь 2211, 2212 талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг. Хариуцагч “Д ХХК-аас талбайг Н.Чт худалдсан гэсэн үндэслэлээр чөлөөлөхийг шаардсан. Н.Чтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуульд заагдсан шаардлагыг хангаагүй байсан бөгөөд гэрээнд өөрийн өмчлөлдөө үл хөдлөх эд хөрөнгийг аваагүй, компанийн нэр бичсэн байдаг. Компани нь үл хөдлөх хөрөнгөө худалдах бол тухайн хөрөнгийг өөрийнхөө өмчлөлд авсан байхыг хуулиар шаарддаг бөгөөд гэрээг нь үзэхэд хэн гэдэг хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, зүгээр л сараачсан бичвэр байдаг.

Талбайн үнэ 17 000 ам.долларыг компанид өгсөн гэж байгаа боловч мөнгө хүлээж авсан данс байхгүй. Мөн уг талбайг худалдаж авсан Чимэддолгор гэдэг хүн нь орон сууц барьцаалан “Хас банк” ХХК-аас зээл авч, худалдаж авсан гэдэг. Зээл олгосон дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргахад Хас банкны А Бдэх тооцооны төв хуурамч баримт ирүүлсэн, үүнийг хувийн журмаар шалгуулж мэдсэн.

Шүүхийн шийдвэр болон хавтаст хэрэгт байгаа материалууд үнэн зөв байхыг шаарддаг. Хуурамч гэрээ нь нотариатаар орж гэрчлэгдсэн байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор нотариатын үйлдлийн дэвтрийг нотлох баримтаар авахуулсан. Үүнд мөнгө төлсөн тоо, бүх юм нь зөрүүтэй, ойлгомжгүй эргэлзээтэй байгаа. Хуурамч баримт нь анх үйлдсэн цагаасаа хүчингүй байдаг. Нотариатч хүн хэн гэрээ хийж байгаа нь тодорхойгүй байхад баталсан байдаг. Худалдааны төв нь Агийнх, “Алтжин санаа” ХХК-ийн эсхүл “Д ХХК-ийн өмч юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэв А гэдэг хүний өмч бол тэрээр бусдад иргэн хүний хувиар итгэмжлэл олгосон байх ёстой. Гэтэл Агаас олгогдсон итгэмжлэл компани болон иргэнд ч байхгүй байна. Тэгэхээр энэ худалдах үйл ажиллагаа нь Ад хамааралгүй. Агаас бусад субъектүүдэд худалдах эрх нь байгаа гэдэг нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заагдсан тухайн компани өөрийнх нь өмчлөлд эд хөрөнгийг авсан байхыг шаардана. Өөрийн өмчлөлд байгаа хөрөнгийг захиран зарцуулах эрх үүсдэг. Түрээсийн үйл ажиллагааг даалгаврын гэрээгээр явуулж болно. Түрээсэлж байгаа этгээд нь үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол хүчинтэй эсэх асуудал хамааралгүй болох бөгөөд Сэлэнгэ нь түрээсийн гэрээг Атай хийсэн байна уу, “Алтжин санаа” ХХК-тай байгуулсан байна уу, эсхүл Дорж, Гомбо хэн нь мэдэгдэхгүй хүнтэй байгуулж байна уу гэдэг нь хамааралгүй. Өмчлөгч нь хүлээн зөвшөөрч байгаа учраас асуудалгүй. Гэтэл нэхэмжлэгч Сэлэнгийг хөөж байгаа гэрээгээр шууд Сэлэнгийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Сэлэнгийн лангууг өөр хүнд худалдаж, дундаас нь жоохон мөнгө идэх гэсэн шунахай хариуцагч нараас болж ийм асуудал үүсэх болсон. Иймд иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу 2211, 2212 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасны дагуу А Бхудалдааны төвийн 2211, 2212 тоот павьлоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгаж, “Д ХХК-ийн Н.Чтой байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2211, 2212 тоот павьлоныг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Алтжин санаа” ХХК-ийн тайлбарт: А ХХКнь иргэн А.Стэй 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХЖ83083065 дугаартай Гоулд плаза худалдааны төвийн 2211, 2212 тоот 7.6 м.кв талбай хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа дахин 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөлслөх гэрээний зүйл нь тусдаа улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө биш учраас үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээслэхэд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байдаг.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.11-д тус тус заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсны дараа түрээсийн талбайг түрээслэгч хүлээлгэн өгөх, түрээслэгч нь хүлээн авах үүрэгтэй гэж тохиролцсон бөгөөд нэгэнт гэрээний хугацаа дууссан учраас манай компанийн зүгээс гэрээг цаашид сунгах боломжгүй. Хөрөнгийн эзэн өөрөө уг талбайг бусдад худалдан борлуулж байгаа учраас нэхэмжлэгч нь гэрээг сунгахыг даалгах, гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Иймд А.Сгаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Д ХХК-ийн тайлбарт: “Д ХХК нь иргэн Н.Чтой 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Гоулд плаза худалдааны төвийн 2211, 2212 тоот 7.6 м.кв талбайг худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Н.Ч нь гэрээний урьдчилгаанд 17 000 ам.доллар төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон бөгөөд А ХХКболон А.С нарын байгуулсан талбай хөлслөх гэрээний хугацаа дууссаны дараа уг талбайг худалдан авагчид шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

А ХХКболон А.С нарын байгуулсан гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч нь эд хөрөнгө буцаан өгөх үүрэгтэй байтал өмчлөгчийн эрхэд халдаж эд хөрөнгийг захиран зарцуулах худалдан борлуулах эрхийг хууль бусаар хязгаарлаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авахуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Манай компанийн Н.Чтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь бие даасан тусдаа хэлцэл учраас нэхэмжлэгч А.С нь манай компанийн бусадтай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, гэрээ сунгахыг шаардах эрхгүй этгээд учраас нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Чын тайлбарт: Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд өөрийн бизнесийг өргөтгөх зорилгоор А Бхудалдааны төвийн 2211, 2212 тоот лангууг худалдан авахаар “Д ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ХА2-2211-180503 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 17 000 ам.долларыг өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж Хас банкнаас 60 000 000 төгрөгийн зээл авч төлсөн бөгөөд А.Стүрээсийн гэрээний хугацаа дууссаны дараа үйл ажиллагаагаа явуулахаар талууд тохиролцсон байсан. Сэлэнгэ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас өөрийн худалдан авсан лангуун дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, бизнесийн зээлийн өрийн дарамтанд орох эрсдэлтэй болоод байна гэжээ. 

Хариуцагч “Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Гоулд плаза худалдааны төв нь анх баригдаж эхэлснээс хойш буюу 2011 оны 04 дүгээр сараас эхлэн худалдаа үйлчилгээний зориулалтаар павильон буюу талбайг худалдан борлуулах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 250 гаруй иргэн, аж ахуй нэгжид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна. Тус худалдааны төвийн 2211, 2212 тоот 7.6 м.кв талбайг “Д ХХК нь иргэн Н.Чтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөлд нь шилжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд худалдан авагч нь үнийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон болно. А ХХКболон А.С нарын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, манай компани уг талбайг бусдад худалдсан учраас Гоулд плаза худалдааны төвийн 7.6 м.кв 2211, 2212 тоот талбайг А.Схууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж хуульчилсан байдаг. Даян-Өндөр ХХК нь 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог бөгөөд өөрийн өмчлөлийн ямар нэгэн эд хөрөнгөтэй талаар би мэдэхгүй байна. Нөгөө талаар А гэдэг хүн иргэнийхээ хувьд өмчилдөг объектоо захиран зарцуулах эрхийг Д ХХКолгосон байх гээд үзэхээр түүний өмчлөлд Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо, Их тойруу 27 хаягт ямар ч өмч бүртгэлгүй байна.

Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй субъект нь “Д ХХК мөн гэдгийг тогтоосон баримт байхгүй. “Д ХХК-ийг хэн төлөөлж гарын үсэг зурсан нь тодорхойгүй зүгээр л сараачсан бичилттэй худалдах, худалдан авах гэрээ гэсэн хуурамч баримтыг гаргаж ирээд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд өмчлөлдөө аваагүй хөрөнгийг шаардах эрх 1 000 000 төгрөгийн хөрөнгөтэй компанид олгогдоогүй учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Алтжин санаа” ХХК, “Д ХХК-уудад холбогдох 2211, 2212 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, А Бхудалдааны төвийн 2211, 2212 тоот павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах, худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай А.Снэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу-27 хаягт байрлах Гоулд плаза худалдаа, үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 2211, 2212 тоот 7.6 м.кв талбайтайг А.Схууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А.Сэс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөг, “Д ХХК-аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, А.Сэс 70 200 төгрөгийг гаргуулж Д ХХКолгож, мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Сэс 996 250 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээнд худалдагч талыг хэн төлөөлж гарын үсэг зурсан нь тодорхойгүй, тодорхойгүй этгээдэд гэрээ байгуулах эрх олгогдоогүй байгаа учир Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Гэтэл шүүх гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй гэж дүгнэчихээд хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосоныг гайхаж байна. Шийдвэрийн 2 дугаар хуудсанд дансны хуулгийн тухайд А Бдэх тооцооны Хас төв нь хуурамч зээлийн гэрээ байгуулсан учир ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн Хас банкны төвөөс хуулгийг гаргуулах хүсэлт гаргасан ба шүүгчийн захирамжинд А Бдэх тооцооны төвийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн Хас банкны төвөөс дансны хуулгийг гаргуулахаар заасан ба хэрэгт Хас банкны төвөөс хуулга ирээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй А Бдэх тооцооны төвийн хуулга нотлох баримтаар авагдсан.

Шүүх хурал дээр энэ тухай хэлж захирамжийн биелэлтийг хангуулах гэсэн боловч шүүгч хүсэлтийг хангаагүй. А гэгч этгээдийн өмгөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч байсан н.Сарангэрэл гэдэг хүн байдаг ба н.Дашдэчмаа нь Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга хийж байсан. Шүүгч дээрх байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй учир захирамжийн биелэлтийг хангахаас татгалзсан гэж үзэж байна.

Гуравдагч этгээд ипотекийн 8 хувийн зээлээр 2017 онд орон сууц авсан байдаг ба ипотекийн зээлтэй орон сууцыг барьцаалж 60 000 000 төгрөгийн зээл авч болдог хууль журам Монгол улсад байхгүй. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүгч ипотекийн зээлтэй байрыг барьцаалан зээл авч болно гэж үзсэнийг гайхаж байна.

Шүүх хурал дээр гуравдагч этгээдийн төлөөлөгч 2211, 2212 тоот лангууг чөлөөлж аваад цаашид “Алтжин санаа” ХХК-тай түрээсийн гэрээг байгуулан ажиллана гэдгээ тайлбарласан. Лангууг худалдан авсан хүмүүс лангууг чөлөөлүүлчихээд түрээсээр ажиллана гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна.

Гэтэл шүүх шийдвэртээ тусгаагүй, шүүх хурлын тэмдэглэлд ч тусгаагүй байгаа учир бид шүүх хуралдааны бичлэгийг авах хүсэлт гаргахад шүүгч тамгын газартаа бичлэгийг өгч болохгүй, харин сонсгож болно гэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.6 дахь хэсэгт зааснаар бичлэгийг нотлох баримтаар авахуулан шүүх хурал дээр гуравдагч этгээдийн хэлсэн үгийг үнэлүүлэх хүсэлтэй байна.

Шүүх “Д ХХК-ийг өмчлөгч гэж шийдвэрлэхдээ 2014 онд буюу 5 жилийн өмнөх захиалагч гэсэн баримтыг үнэлжээ. Уг барилга нь Эрдэнэтийг залилсан гэх Батхүү гэдэг хүний хөрөнгөөр баригдсан ба 2014 онд улсын комисст хүлээлгэж өгөөд улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр Батхүү, А, “Даян Өндөр” ХХК-ийн аль нэгнийх нь нэр дээр бүртгүүлбэл Хадгаламж банкны өрөнд хураагдаж магадгүй гээд хууль зөрчиж өнөөдрийг хүрсэн байдаг. Улсын бүртгэлд бүртгүүлчихвэл үл хөдлөх хөрөнгийн татвар нэхэгдэх учир Ад хууль үйлчилдэггүй гэсэн бичигдээгүй хуулиар өнөөдрийг хүрсэн. Шүүх А хууль зөрчих эрхтэй, хууль үйлчилдэггүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч А.С нь хариуцагч А С ХХК, Д ХХКхолбогдуулан гаргасан 2211, 2212 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, А Бхудалдааны төвийн дээрх павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нэхэмжлэлийг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч “Д ХХК 2211, 2212 тоот талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй, тэрээр гэрээний хугацаа, үүргийн биелэлт, үүнээс үүсэх үр дагаварын талаарх холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу 27 хаягт байрлах Гоулд плаза худалдааны төвийн 2211, 2212 дугаартай 7.6 м.кв талбайг нэхэмжлэгч А.С нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай сар тутамд 760 000 төгрөгөөр хөлслөн бэлэн хувцас худалдаалах гэрээг хариуцагч “Алтжинсанаа” ХХК-тай байгуулж, гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 сараар сунгасан байна. /1хх20-21/

Хариуцагч “Д ХХК, “Алтжинсанаа” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч нь Г.А болох, “Д ХХК өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9008 м.кв талбай бүхий газарт Сапу худалдааны төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан нь хэрэгт авагдсан “Алтжинсанаа” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Д ХХК-ийн дүрэм, 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт зэргээр тогтоогдож байх бөгөөд уг барилгын талбайн зохих хэсэг нь нийт 123 иргэн, хуулийн этгээдэд өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр олгогджээ. /1хх38, 68-69, 159-162/

Маргаан бүхий талбайг Г.А хариуцагч талд бусдад түрээслэх, худалдах эрхийг олгосон нь хэргийн 1 дүгээр хавтасны 232-233 дугаар талд авагдсан компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийн талбайг түрээсэлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй.

            Нэхэмжлэгчийн 2211, 2212 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай шаардлага Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт хамаарахгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

             Хоёрдахь шаардлага буюу А Бхудалдааны төвийн 2211, 2212 тоот талбайг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

Хариуцагч “Д ХХК 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Н.Чтой үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2211, 2212 дугаартай 7.6 м.кв талбайг 76 000 ам.доллараар худалдахаар тохиролцож, төлбөрийн урьдчилгаанд 17 000 ам.доллар авсан болох нь “Алтжин санаа” ХХК-ийн кассын орлогын баримтаар тогтоогдож байна. Харин үлдэгдэл 59 000 ам.долларыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар тутамд тодорхой дүнгээр төлөхөөр талууд тохиролцжээ.  /1хх70-72, 233/

Талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, тэрээр маргаан бүхий талбайг бусдад түрээслүүлж байгаа гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссаны дараа гэрээг нотариатаар гэрчлүүлэх, гэрээний зүйлийн үнийг нь хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцжээ.   

            Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар талуудын байгуулсан түрээсний гэрээ нь дуусгавар болсон, энэ тохиолдолд түрээслэгч нь дахин эд хөрөнгө хөлслөх гэрээг тэргүүн ээлжинд байгуулахыг түрээслүүлэгчээс мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй, хуулийн энэ зохицуулалт нь худалдаж, худалдан авах гэрээнд хамааралгүй болно.

            Гуравдахь шаардлага болох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагын үндэслэлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж тайлбарласан нь баримтаар нотлогдсонгүй.

Хариуцагч “Д ХХК-ийн Н.Чтой байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бодитоор хийгдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Талууд түрээсийн гэрээг халхавчилах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, халхавчилсан гэх түрээсийн гэрээ хэрэгт байхгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.   

Хариуцагч талыг тухайн хэлцлийг хийхдээ зохих этгээдийн зөвшөөрлийг авах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Хариуцагч “Д ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч Г.А тус талбайг худалдаж, худалдан авагч нартай гэрээ байгуулан үл хөдлөх эд  хөрөнгийн бүртгэлийн газарт гэрчилгээ гаргуулах материал бүрдүүлэхийг 2014 оны 14/09-02 тоот тушаалаар Д ХХКдаалгасан, “Д ХХК-ийг төлөөлж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд М.Болормаа гарын үсэг зурсан, уг үйл баримтыг “Д ХХК хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдалд  шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн хувьд хариуцагч “Д ХХК Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссанаар талуудын байгуулсан гэрээ дуусгавар болсон, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан түрээслэгчийн эрхийг түрээслүүлэгч зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 Нэхэмжлэгчийн Хас банкны төвөөс зээлийн дансны хуулга гаргуулах хүсэлтийг шүүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3501 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн, зээлийн гэрээ, Хас банкны Алтжин бөмбөмгөр дэх тооцооны төвөөс ирүүлсэн дансны хуулгыг хуурамчаар үйлдсэн гэх баримтгүй байна. Мөн “Д ХХК, Н.Ч нарын хооронд байгуулсан худалдаж, худалдан авах гэрээнд М.Болормаа гарын үсэг зурсан, уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байна.     

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 066 450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

                                                 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                                            

                                                                                               А.МӨНХЗУЛ