Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0453

 

Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийн

Нийтийн Хурлуудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0437 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нарын давж заалдах гомдлоор, Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлуудын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, тус дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0437 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-т заасан 5, 6 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2, 28.2.7, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бгийн нэмэгдүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-тзаасан 5, 6 дугаар хороонд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 23 дугаар зүйлийн 23 4-д заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.12-т заасныг баримтлан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг топгоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна

Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзахдаа шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28 2 7, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг үндэслэсэн байгаа болно. Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Эрх олгох тухай” 04 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар итгэмжлэл гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхийг Хурлын дарга /О Б/-д олгосугай” гэж түүнд итгэмжпэл олгосон.

Мөн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны ИНХ-ын дарга О.Б-аас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 тоот албан бичгээр “шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, ... нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх ... бүрэн эрхийг олгосон” итгэмжлэлийг надад буюу Т.Бд олгосон байсан.

Гэвч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “... О.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-д итгэмжлэл олгохдоо төлөөлүүлэгчээс, өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тусгайлан олгосон итгэмжлэлийн хүрээнд итгэмжпэлийг Т.Б-д шилжүүлэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тэгэхээр зөвхөн А/06 тоот тогтоолтой л холбоотой итгэмжпэл олгогдсон, О.Батхуяг нь зөвхөн энэ хүрээндээ л Т.Б-д итгэмжлэл олгох хязгаарлалттай гэж үзэж байгаа нь учир дутагдалтай бөгөөд Т.Б-д нэхэмжпэлийн шаардлагыг ихэсгэх бүрэн эрхийг мөн итгэмжпэлээр олгосон, итгэмжпэл олгож байх үеийн цаг хугацаа нь А/06 тоот тогтоол гарсан 2018 02 07-ны өдрөөс хойш анхдугаар хуралдаан болсон 2018 03 23-ны өдрөөс өмнөх үед байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөн Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хүрээ, хязгаар нь дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн А/06 дугаар тогтоолтой шууд хамааралтай, түүнээс улбаатай, 6 дугаар хорооны ИНХ-ын Тэргүүлэгчдийн 2018.03.02-ны өдрийн 04 дүгээр тогтоолын агуулгаас хэтрээгүй, огт хөндлөнгийн шинжтэй агуулгатай биш билээ. Өөрөөр хэлбэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасныг хангаагүй. Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

“Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт шийдвэрлэх тухай” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.22-ны өдрийн 128/Ш32018/1855 дугаар шүүгчийн захирамж гарч, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.02.07-ны өдрийн А/06 тоот тогтоолын 11, 12 дугаарт байгаа 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны товыг тогтоосон хэсгийн биелэлтийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлээд /Нийслэл дэх захирааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.22-ны өдрийн 1/2415 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн рүү уг захирамж хүргэгдсээр байтал/ байхад хүч түрэн 6 дугаар хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааныг 2018.03.23-ны өдөр хуралдуулж, холбогдох захиргааны актуудыг батлан гаргасан зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4, 61.3-д заасныг зөрчсөөр байхад шүүх хуулийн энэ заалтыг хэрэглэх ёстой ч хэрэглээгүй.

“Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн хуулийн 106.4-т заасныг хангаагүй. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4, 110.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн Тухайлбал, хариуцагчийн төлөөлөгч нараас Т.Б-г нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5, 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг шүүх 2018.05.10-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж 128/Ш32015/2980 дугаар шүүгчийн захирамж гарч дээрх хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон. Уг захирамжид “...Иймд Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, улмаар хурлын дарга нарт эрх олгосны үндсэнд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-д итгэмжлэл олгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... байвал түүнийг дахин нотлохгүй" гэсэн хуулийн 34.4 дэх заалтыг, мөн “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч. өмгөөлөгч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэсэн хуулийн 110.2 дахь заалтыг тус тус зөрчсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэг хэлбэр бөгөөд хуулийн 12.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй билээ.

4. Хэдийгээр шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан тул шүүхээс маргаан бүхий Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.02.07-ны өдрийн А/06 тоот тогтоолын хавсралтын 11, 12 дугаарт байгаа 5, 6 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул дараа дараагийн захиргааны акт, захиргааны үйл ажиллагаа нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэсэн боловч энэ нь шийдвэрийн ТОГТООХ хэсэгт дурдагдаагүй, өнөөдөр Хан-Уул дүүргийн 6-р хорооны 2018.03.23-ны өдөр хуралдсан ИНХ-ын анхдугаар хуралдаан болон уг хуралдаанаас батлан гаргасан бүх захиргааны актууд хүчин төгөлдөр үйлчлэх юм шиг ойлголт, эргэлзээ, тодорхой бус байдлыг бий болгоод байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0437 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0437 дугаар шүүхийн шийдвэрт дараах үндэслэлийн дагуу гомдол гаргаж байна. Мөн нэхэмжлэгч нь Т.Бд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлдээ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх олгосон байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоол, мөн Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2 дугаар хэсгийг үндэслэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан атал тус хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар дүгнэлт хийсэн нь буруу юм.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд тус хорооны ИНХ-ын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлаагүй тохиолдолд хүчингүй гэж тооцох заалт байхгүй бөгөөд хуралдааны хүчин төгөлдөр талаар 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасан заалт байдаг юм. Энэ заалтын дагуу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд тус хорооны 1945 өрхөөс 66 хүн хүрэлцэн ирэхээс 252 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан гэж үзэх үндэслэлтэй юм. Тус хуралдаанд хүрэлцэн ирсэн 252 иргэний сонгох сонгогдох эрх мөн зөрчигдөж байгаа юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0437 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлээ.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн бүх хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталж, тогтоосон хугацаанд зохион байгуулж, хуралдуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж шийдвэрлэсний дагуу Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж, Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргаа шинээр сонгожээ.

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлууд нь дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гаргасан тогтоолууд болон тооллогын комиссын шийдвэрийг эс зөвшөөрч, “...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан, түүнийг үндэслэн гарсан актууд илт хууль бус...” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулах эрхтэй байхад хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хороодын иргэдийн нийтийн анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар тогтоол гарган, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болох талаарх Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, 5, 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд үндэслэлгүйгээр халдсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заагаагүй үндэслэлээр, өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар халдаж, захиргааны акт гаргасан бол тухайн шийдвэр илт хууль бус захиргааны актад тооцогдох учраас Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/06 дугаар тогтоолын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг “илт хууль бус захиргааны акт” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн “...Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох...” шаардлагыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд хурлын даргын нийтлэг бүрэн эрхийн талаар заасан бөгөөд 22.1.3, 22.1.7, 22.1.14-т заасны дагуу Хурлын дарга нь тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхийнхээ хүрээнд хурлыг шүүхэд төлөөлөх этгээдэд итгэмжлэл олгосныг буруутгах үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүхээс Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсний эцэст шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг бусдад олгох эрх үүснэ гэх хуульд байхгүй шаардлага тавьж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасантай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн илт хууль бус тогтоолын дагуу хуралдсан 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан илт хууль бус учраас уг хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, гарсан бүх тогтоолууд нь эрх зүйн үйлчлэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн “...Тооллогын комиссын баталсан “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль зүйн үндэслэл нь буруу байна.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянадаг.

Гэтэл анхан шатны шүүхээс 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн хуралдааны Тооллогын комиссын тогтоолууд нь захиргааны актын үндсэн шинжүүдийг агуулаагүй байхад нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авч ажиллагаа хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт нийцэхгүй тодруулбал, тооллогын комисс нь иргэдийн Нийтийн хуралдааны явцад байгуулагдаж, санал хураалтын үр дүнг тоолж, нэгтгэн, баталгаажуулах чиг үүргийг хэрэгжүүлж, дотогш чиглэсэн акт гаргасан учраас Тооллогын комиссын тогтоолуудыг захиргааны акт гэж үзэх боломжгүй, энэ талаарх маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0437 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын хавсралтын 11, 12-т заасан 5, 6 дугаар хороонд холбогдох хэсэг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан, уг хуралдаанаас батлан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уртнасангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                            

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН