Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 696

 

 

 

 

 

 

 

 

     2018           9            10                                     696

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг   

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэн,

гэрч:Ц.Тогтох,

шүүгдэгч: Б.Сүх, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, /0518/

шүүгдэгч: Б.Амар, түүний өмгөөлөгч Д.Батсүх, /2100/

шүүгдэгч: Х.Балдан, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж, /0032/

шүүгдэгч: Н.Бат, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, /0237/ М.Баасанбат /0941/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас

Сүхт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,1.6 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

 

Амард 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,1.6 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  1.6 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

 

Балдант 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  1.6 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зуйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4,

Батад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2,

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201501000078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1

1982 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын шүүхээр Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн А, 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 3 жилийн хорих,

1985 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ажилчны районы ардын шүүхээр Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ажилчны дүүргийн ардын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих,  

1997 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Багануур дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 5 жил 11 сар 05 хоногийн хугацаагаар хорих,  

 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял,

2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Сүх,

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3-11 насны 2 хүүхдийн хамт ял шийтгэлгүй, Амар,

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан, ам бүл 4, ээж, 3-8 насны 2 хүүхдийн хамт ял шийтгэлгүй, Балдан,

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Бэрэн констракшн" ХХК-д хуулийн зөвлөх ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, 6 настай хүүхдийн хамт тоотод оршин суух, ре Бат.

Шүүгдэгч Б.Сүх нь Б.Амар, Х.Балдан нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

Н.Баттай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

 

Б.Амар, Х.Балдан нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс" гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Н.Баттай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий "мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

шүүгдэгч Б.Амар нь Х.Балдан, Б.Сүх нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, 

мөн Х.Балдан, Б.Сүх нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

шүүгдэгч Х.Балдан нь Б.Амар, Б.Сүх нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, 

мөн Б.Амар, Б.Сүх нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагч нарын шүүхээр ял шийтгүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх буюу хүндэвтэр ангилалын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж:

эрүүгийн 201324001112 дугаартай хэргийн яллагдагч Ч.Ариунзаяагаас 1 500 000 төгрөгийг,

эрүүгийн 201524000249 дугаартай хэргийн яллагдагч С.Амартайвангаас 1 000 000 төгрөгийг,

эрүүгийн 201424000146 дугаартай хэргийн яллагдагч Б.Мөнхцоожоос 220 000 төгрөгийг,

эрүүгийн 201424000666 дугаартай хэргийн яллагдагч Г.Энхбаатараас 4 000 000 төгрөгийг,

эрүүгийн 201424000814 дугаартай хэргийн яллагдагч Б.Чинбатаас 1 000 000 төгрөгийг,

эрүүгийн 201324001240 дугаартай хэргийн яллагдагч С.Эрдэнэжаргалаас 500 000 төгрөгийг,

эрүүгийн 201324000814 дугаартай хэргийн яллагдагч Ц.Батбаатараас 100 000 төгрөг, яллагдагч Ё.Энхбатаас 100 000 төгрөгийг,

эрүүгийн 201324000327 дугаартай хэргийн яллагдагч Л.Жавхлангаас 3 000 000 төгрөгийг,

эрүүгийн 201424000529 дугаартай хэргийн яллагдагч Д.Анараас 3 000 000 төгрөгийг,

эрүүгийн 201324000514 дугаартай хэргийн яллагдагч Ц.Отгонбаатараас 400 000 төгрөгийг,

эрүүгийн 201324001270 дугаартай хэргийн яллагдагч М.Тэмүүжингээс 1 000 000 төгрөгийг, нийт 11 хэргийн 12 яллагдагчаас давтан үйлдлээр, 15 820 000 төгрөгийг хээл хахуульд авсан,

 

шүүгдэгч Н.Бат нь Б.Сүхтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

мөн Б.Сүхтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Сүх мэдүүлэхдээ:

Би урьд нь мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд удаа дараа мэдүүлэг өгсөн. 2017 оны 5 дугаар сард болсон шүүх хуралдаанд өгсөн миний мэдүүлэг үнэн. Би мөрдөн байцаалтын шатанд “Амар надад хэд, хэдэн удаа мөс захиалсныг авчирч өгсөн. Сүүлийн удаа 2 400 000 төгрөг бэлнээр өгснийг аваад мөс авчирсан” гэж мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг маань худлаа юм. Учир нь Амар Тагнуулын байгууллагад ажилладаг байсан учраас намайг шалгаж байсан хүнтэй хамт нэг байгууллагад ажилладаг болохоор надад туслаж, намайг авчих байх гэж бодоод, түүний нэр, утасны дугаарыг нь хэлсэн. Би мөс гэх бодисыг БНХАУ-аас аваагүй. Тухайн үед надаас хаанаас авсан бэ гээд асуугаад байхаар нь урдаас авсан гэж хэлсэн.

Тагнуулын байгууллагаас 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр намайг саатуулан шалгаж, миний сууж байсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд гарч ирсэн хар өнгийн ууттай 2 хэсэг мөс гэх бодис нь миний авч явсан зүйл мөн.  Би тэр мөсийг өөртөө хэрэглэх гэж 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд боомтын 00 дотроос Бату гэх Өвөр монгол хүнээс авсан.  Намайг  Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явах унаанд суух гэж байхад тагнуулын 2 хүн намайг барьсан. Би 2015 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Бээжин рүү онгоцоор ниссэн. Би 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Замын-Үүдийн боомтоор Монгол улсын хилээр орж ирээд, 19 цагийн үед баригдсан. 2015 оны 7 дугаар сарын 11-ны өдөр надаас мэдүүлэг авах үед би  хар тамхи хэрэглэсэн байсан. Би Монгол улсын хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлээгүй. Бат үүнд ямар ч холбоогүй. Би Хятад улсаас 69 маркийн машинаар орж ирсэн. Замын-Үүдэд ирээд суудлаар явъя гэж машинаас буугаад түрүүлж хилээр ороод билетээ авъя гээд авч явсан бараагаа жолоочид үлдээгээд таксигаар 16 цагийн үед Замын-Үүдэд ирээд вагон вокзалд очиход билет байгаагүй. Тэндээс гараад 00 руу явж байхдаа Бату гэх хүнтэй тааралдаад 00-ын 4 дэх өрөөнд 10 000 юаниар мөсийг түүнээс авсан. Уг бодис нь мөс мөн эсэхийг нь шалгахаар би 00-д байхдаа хэрэглэсэн. Бату надад 10 граммаар, 40 грамм гэж өгсөн ба би ууттай нь баримжаагаар авсан. 

Надаас  шинжилгээ авахад амфетамин, метафетамин гэх 2 төрлийн бодис илэрсэн. Би эхлээд Хятад улсын Эрээн хотод янхны газар байхдаа хэрэглэсэн, дараа нь Замын-Үүдийн 00-д байхдаа хэрэглэсэн. Би Монгол улсын нутаг дэвсгэрт 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцед багтсан мансууруулах бодис олж авч хадгалснаа хүлээн зөвшөөрч байна. Би  Тогтоход Балданын талаар  тайлбар өгөөгүй. Би Балданын Приус маркийн машиныг хэрэглэж байхдаа машинд нь өөрийн хагарсан шилэн гаансаа орхисон. Би өөрөө 49.3 грамм мөсийг худалдан авсан бөгөөд Амар, Балдан, Бат нар надад уг бодисыг захиалаагүй. Би эхлээд Мөөгий гэж хэлж байсан. Бат хуулийн зөвлөх болохоор надад туслах болов уу гэж бодоод тухайн үед Мөөгий гэж хэлсэн.

  2015 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд би юнителийн 88762977 гэсэн дугаарын утастай байсан. Энэ өдрүүдэд миний гар утсыг Тогтох хурааж авсан учраас хэнээс дуудлага ирснийг нь би мэдэхгүй. 7 дугаар сарын 10-ны өдөр Амар руу намайг залга гээд утсыг маань өгч, надаар дуудлага хийлгүүлсэн. Тагнуулын хашаанд миний суух гэж байсан машинд үзлэг хийсэн. Тэр хашаанд 4 хүн байсан ба өөрийгөө прокурор гэж танилцуулсан эмэгтэй хүн байсан. 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхөд Уянга байцаагч “энэ өмгөөлөгчтэй мэдүүлэг өг” гээд өмгөөлөгч Сүхбатыг оролцуулан надаас мэдүүлэг авсан. Тухайн үед би мансуурсан байсан учраас Бат, Амар нарыг хар тамхи мансууруулах бодис авчруулахаар мөнгө өгч захиалсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. 2015 оны 7 дугаар сарын 09-ний 21 цаг өнгөрч байхад би Замын-Үүдийн эрүүлжүүлэхэд, 7 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Улаанбаатарт Хар тамхитай тэмцэх хэлстийн коридорт хоносон. Тэрнээс хойш цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Миний Амартай ярьсан яриаг Си ди бичлэгт бичсэн байна.

Миний худалдаж авсан бодис 43.9 грамм байсан бөгөөд тэр нь бөөндөө, их хэмжээтэй олдсон учраас би авсан юм. Би Бээжингээс таньдаг монгол залуугаас жинсэн өмд аваад Эрээнд авчирч зараад 10 000 юаньтай болж, уг мөнгөөр мөс худалдан авсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жин минийх биш, хэнийх болохыг би мэдэхгүй. Би Амар, Балдан нартай бөөгийн журмаар танилцсан. Батын ажилладаг компанид Хятад улсаас барилгын материал оруулж ирж зарах гэж байгаад түүнтэй танилцсан ба тэр компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Би Батад 500 000 төгрөгийн бараа авчирч өгсөн боловч сүүлдээ “манай баригдаж байгаа барилгын стандартад тохирохгүй байна, үлдсэн материлаа аваарай” гэж хэлж байсан. Би хар тамхи хадгалсан үйлдлээ зөвшөөрч байна. Би Монгол улсын хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлээгүй. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Амар мэдүүлэхдээ:

Би удаа дараагийн шүүх хуралдаанд болсон асуудлын талаар хангалттай мэдүүлэг өгсөн. Миний мэдүүлэг үнэн зөв. 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр миний машинд 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн 131 тоот шийтгэх тогтоол, 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 131а тоот шүүхийн шийтгэх тогтоол, 2012 он 8 дугаар сарын 11-ний өдрийн 668 тоот шүүхийн магадлал, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол зэрэг байсан. Энэ нь Итгэлтөгсийнх юм. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Балдан бид хоёрын Мааньтын хорих анги руу явсан гол зорилго бол Итгэлтөгсийг эргэх гэж явсан. Бид 2 шийтгэх тогтоол, магадлал, тогтоолын талаар Итгэлтөгстэй уулзаж, ярилцаад түүний магадланд орох хугацаа, хэзээ суллагдах талаар ярих зорилготой байсан. Би Сүх, Балдан нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй. Шүүх хуралдаан дээр үзэж байгаа Си ди бичлэг дээр Сүхтай утсаар ярьсан хүн нь би, миний дуу хоолой мөн байна гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Балдан мэдүүлэхдээ:

Прокурор намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хар тамхийг Сүх, Амар нартай бүлэглэж хил давуулсан, олж авсан, хадгалсан гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би Багануур дүүргээс хүүтэйгээ бөх үзэхээр ирсэн юм. 40 мянгатад хамт өссөн Итгэлтөгс гэдэг найз маань хүн амины хэргээр Төв аймгийн хорих ангид ял эдэлж байсан. Итгэлтөгс шүүхийн магадланд хэзээ орох вэ, ялын хугацааг бодож өгөөч гэсэн саналыг Амар, бид 2-т ирүүлж байсан. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Амар над руу утсаар яриад “Итгэлтөгсийн Дээд шүүхийн тогтоолыг авсан, чи үүнийг замдаа харчих, хоёулаа 2 цагийн хугацаанд Мааньтын хорих анги руу явж, Итгэлтөгстэй уулзаад ирье” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Явахдаа Амар бид хоёр найзуудаасаа 200 000 төгрөг цуглуулаад Саруул захаас хайрцаг банана аваад, замд гарсан. Мааньт хүрэх зам нь Чойр руу явах зам дагуу байдаг. Төв аймгийн нутаг дэвсгэр рүү Чойрын засмал замаар явсан. Замдаа дугуй хагараад 2-3 цаг саатаж, дугуйгаа арай гэж нөхөөд цааш явж байхдаа би Мааньтын хорих анги хүртэл унтсан байсан. Мааньтын хорих ангид очиход 16 цаг 20-30 минут болж байсан. Албан хаагчид нь “манайх 15 цагийн үед хүчлэн хамгаалалт авсан, эргэлт оруулахгүй” гэсэн. Тэнд хүнтэйгээ уулзаж чадахгүй байна гэсэн 2-3 машин байсан. Итгэлтөгс фэйсүүкээр Амар бид хоёртой харьцдаг байсан. Тэгээд өөрсдийн зургийг сельфи хийж аваад, фэйсбүүк рүү нь “2 ах нь ирсэн чинь хүчитгэсэн хамгаалалт авсан учраас оруулсангүй, наадмын дараа ирье” гэдэг захиа бичиж, зургаа явуулсан. Тэгээд буцаад явах замдаа би унтсан байсан. Нэг сэрэхэд Амар хотын зүг рүү биш нөгөө тал руу яваад байхаар нь хаачих гэж байгааг нь асуухад “Сүх гэдэг бөө ахад таксины 30 000 төгрөг хэрэг болоод, банкаар шилжүүлчих гэсэн. Би хөдөө явж байгаа тул шилжүүлэх боломжгүй байна. Сүх машинд суугаад Улаанбаатар хот руу хөдөллөө гэхээр нь Амар замд нь уулзаад таксины 30 000 төгрөг өгөхөөр ярилцсан гэж надад хэлсэн. Сүхыг зам дээр хүлээж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд Амар бид хоёрыг баривчлаад мөрдөн байцаах газарт нэг хонуулсан. 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн өглөө Улсын Ерөнхий прокурорын газраас зөвшөөрөл авсан гээд намайг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Амар бид хоёроос шинжилгээ авахад хар тамхи илрээгүй.

Би Сүхт хар тамхи захиалсан гэх баримт хэрэгт байхгүй. Сүхын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тайлбарт Балдан миний талаар нэг ч үг байхгүй. Гэрч Тогтохын “Амар, Сүх хоёр утсаар ярьж байхад Балдан хажууд нь сууж явж байсан учраас холбоотой байх” гэсэн мэдүүлэг байдаг. Хэрвээ Амар бид хоёр Сүхт хар тамхи захиалсан бол бид 7 дугаар сарын 09-ний өдөр явах байсан. Бид хоёр 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Итгэлтөгсийг эргэх гэж явсан. Би 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт байсан. Тэгтэл Сүх нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын хилээр орж ирсэн байдаг.  Би хар тамхитай холбоотой сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шууд хориод хэнтэй ч уулзуулахгүй, хэнд ч эргэлтийн бичиг өгөхгүй, 2-3 сар болсон. Амар “хүүхдээ бөө ахад үзүүлнэ” гээд надтай хамт явахад би анх Сүхтай уулзаж байсан. 2-3 удаа уулзсан. Сүх Яармагт байдаг гэрээсээ дэлгүүр явахдаа миний машиныг гуйж унахдаа өөрийнхөө юмыг миний машинд үлдээсэн байсан. Манай гэрээс хураасан зүйл бол янжуур тамхи зоож татдаг зүйл байсан ба энэ нь тамхины никотин багасгадаг зүйл юм.  Сүх намайг тамхи, асаагуурын цуглуулгандаа хэрэглэ гээд өгч байсан. Тэр хуванцар ягаан өнгийн зүйлээс мансууруулах бодис илрээгүй. Би ээлжийн амралтаа 6 дугаар сарын 01-ний өдрөөс авсан байсан. Гэтэл орлогч прокурор залгаад “чи даргатай одоо яриадах, чамтай яаралтай уулзмаар байна гэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь даргатай утсаар ярихад “Улсын прокурорын үүдэнд хүрээд ир, чамтай яаралтай ярих юм байна” гэхээр нь шууд Улсын прокурорын газар очсон. Тэгтэл “чамайг хар тамхи хэрэглэсэн гэсэн мэдээлэл Улсын прокурорын газар ирсэн байна” гэхээр нь хэрэглээгүй гэж хэлээд, тайлбараа өгсөн. Дангаа дарга намайг “нэг давхарт зогсож бай би Ерөнхий прокурортой уулзаад ирье” гээд надаас авсан тайлбараа аваад явсан. Буцаж гарч ирээд “Ерөнхий прокурор чамайг хажуу талын эрүүгийн цагдаагийн газар орж шалгуул гэж байна, одоо хоёулаа явж шалгуулъя” гээд явсан. Бид хоёр Эрүүгийн цагдаагийн газар очиход ажил тарсан учраас хүн байгаагүй. Тэгээд Эрүүгийн цагдаагийн газрын нэг төлөөлөгчийг дуудаж ирүүлээд,  надаас шээсний шинжилгээ авахад надаас юм илрээгүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй маргах зүйлгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Бат мэдүүлэхдээ:

Прокурорын байгууллагаас надад холбогдуулан 2 зүйлээр яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх 2015 оны 8 дугаар сарын дундуур эхнэр, хүүхдийг маань гэртээ байхад манайд мөрдөн байцаах газраас цагдаа нар нэгжлэг хийсэн байсан. Энэ талаар надад утсаар хэлсэн. Би тухайн үед ажилтай байж байгаад очиход цагдаа нар манай гэрээс бөөгийн өгсөн ганга өвсийг хураасан байсан. Би маргааш нь Отгонбаатар байцаагчтай уулзаж ямар учиртай нэгжлэг хийснийг асуухад “танай гэрээс өвс гарсан болохоор чамайг хар тамхины хэрэгт холбогдуулж шалгана” гэсэн. Ингэж би хар тамхины хэрэгт татагдаж орсон. Би яагаад ингэж байгааг асуухад надаас “Сүх гэх хүн таних уу” гэж асуусан. Тэр үед би барилгын компанид ажил хийдэг байсан ба 2015 оны хавар Сүх манай ажил дээр ирээд “танай компанийн байрнаас худалдаж авах гэсэн юм, ямар үнэтэй вэ” гэж уулзаж, танилцаж байсан. Үүнээс хойш Сүх байр сонирхож, байрны мөнгийг ажлынхаа хөлсөөс хасуулж байранд захиалга өгч болох уу эсхүл барилгын хийх ажил байна уу гэж хэд хэдэн удаа уулзаж байсан. Сүх “би Хятад улсаас хамгийн хямдаар төрөл бүрийн барилгын материал нийлүүлье, чи түүнийг нь компанидаа шахаад, хоёулаа мөнгө унагааж, хамтарч ажиллах боломж байна уу” гэсэн. Тэр зах зээлийн ханшнаас бага үнийн санал тавихаар нь би материалуудыг нь үзэж, боломжийн байсан учраас материалыг Сүхаас авч ажиллаж байсан компанидаа нийлүүлсэн. Тэгж байтал компани  миний нийлүүлсэн материал стандартад таарахгүй учраас буцааж ав гэж хэлсэн. Би материалыг  буцааж аваад Сүхт өгөх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тухайн үед 2015 оны 7 дугаар сар гарсан, баяр наадам болох гээд, би амралтаа авах гээд нилээн шахуу байсан. Сүхтай холбоо барьж чадахгүй байсан. Намайг Сүх руу залгахад утас нь дуудаад байгаа хирнээ дуудлага авахгүй байсан. Би Сүхтай ажил хэргийн холбоотой байсан. Гэтэл гэнэт намайг хар тамхи захиалсан, худалдан авч зарах гэж байсан гэж яллаж байгаа прокурорын байгууллагад гомдолтой байна. Зөвхөн ажил хэргийн холбоотой байсан хүнтэй намайг хамааруулж эрүүгийн хүнд хэрэгт буруутган, 3 жил ажил, амьдралгүй болгож хохироосон. Сүх манай ажил дээр ирж надтай уулзаж, утсаар ярьдаг байсан. Бид зөвхөн цэвэр ажил хэргийн холбоотой байсан. Би Сүхтай урьдчилан үгсэн тохиролцож хар тамхи Хятад улсаас захиж авчруулаагүй. Сүх бензиний мөнгөгүй болчихлоо гэхээр нь 30 000 төгрөг шилжүүлж байсан. Сүүлд нь Сүхаас авсан барааны урьдчилгаанд 100 000 төгрөг шилжүүлсэн.  Би Сүхтай хамтран ашиг олох зорилгоор түүний барааг  өөрөө компанидаа нийлүүлж, компани надад мөнгө өгснийг би Сүхт хувийн данснаасаа 2 удаа 130 000 төгрөг шилжүүлсэн. Энэ талаарх баримт компаниас гарч ирсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Ц.Тогтох мэдүүлэхдээ:

Амар, Сүх нартай холбоотой мэдээллийн дагуу би үүрэг гүйцэтгэж, ажилласан. Сүхыг улсын хилээр орж ирэх талаар мэдээлэл авсан. Нягтлахын тулд Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор түүнийг орж ирсэн эсэхийг ажиглаж, Сүх гэдэг хүн мөн эсэхийг таних процесс явагдаж байсан. Хилээр өдөрт хэд хэдэн Сүх нэвтэрнэ. Тиймээс энэ хүн нь Сүх мөн үү үгүй юу гэдгийг тодорхойлсон. Сүх нь машинаас буугаад,  ачаагаа аваад Улаанбаатар хот руу явах болсон. Улаанбаатар хот явах машинууд Замын-Үүдийн талбайд ялгараад зогссон байдаг. Сүх нэг машины жолоочтой уулзаад машинд нь ачаагаа хийхэд түүнийг Улаанбаатар хот руу явахаар жолоочтой тохирлоо гэдгийг мэдээд, “энэ хүн Сүх мөн болох нь тогтоогдож байна, түүнийг саатуулах уу” гэж удирдлагадаа танилцуулан, түүний шийдвэрээр зохих журмын дагуу саатуулсан. Тэрнээс биш би Сүхыг дагаж, хажууд яриаг нь сонсоогүй. Түүнийг штамбаа даруулж, гаалиар үзлэг хийлгээд гарч ирэн, УАЗ 469 машинд суугаад вокзал руу явах хүртэл ажиглалт тасраагүй. Сүх нь авто замын шалган нэвтрүүлэх боомтоос УАЗ 469 машинд сууж ирээд, дэлгүүр орж ундаа авсныг санаж байна. Буцаад машин дээрээ ирээд УАЗ 469 машинаас хүүхдийн тоглоом, машины суудлын бүрээс зэрэг зүйлс авсан. Тэр өөр машинд сууж, вагон вокзал ороогүй.

Сүхыг саатуулж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх хойшлуулшгүй ажиллагаа явуулахад Амаржаргал гэдэг эмэгтэй  прокурор оролцсон. Тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 2 ууттай зүйл олсныг Замын-Үүд дэх Гаалийн газрын лабораторын баталгаат жингээр жигнэж, Улсын жин хэмжүүрийн газраас хугацааг нь бичсэн шилэн хорготой жингээр 43.9 грамм гэдгийг нь  баталгаажуулсан. Хэрэгт хураагдсан жин Сүхын биеэс гарч ирсэн. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхыг Монгол улсын хилээр нэвтэрсэн үеэс эхлэн Замын-Үүд суман дахь авто вокзал дээр саатуулах хүртэл хугацаанд энэ хүн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Тухайн хүнийг Сүх мөн эсэх, хар тамхитай яваа эсэх мэдээллийг шалгах зорилгоор удирдлагын шийдвэрээр ажилласан. Прокурор иргэн хүнийг 6 цагаас илүү саатуулдаггүй гэсэн учраас прокурорын зөвшөөрлөөр цагдаагийн эрүүлжүүлэх байранд саатуулсан. Прокурорын хяналтад бүх үйл ажиллагаа явагдсан юм. Тухайн үед мөрдөн байцаагч амарсан байсан учраас би хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Сүхын биед болон суух гэж байсан машинд үзлэг хийх ажиллагааг Тагнуулын Ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын авто зогсоолд хийсэн. Машинд үзлэг хийх явцад Сүх биедээ авч явж байсан мөс гэх бодисоо суудлын энд байгаа гэж тэр өөрөө хэлсэн. Үүний дараа түүнтэй ярилцахад Сүх “та нар ёстой мундаг ажиллалаа. Миний гарыг урд гавласангүй. Энэ зүйл миний өмдний тэлээний ард байсан. Тэгээд тэлээ суллах үед өмдний шуумгаар унахаар нь биеэсээ зайлуулахаар надад зааварчилсан байсан. Та нар миний гарыг урд байрлуулаагүй учраас араасаа аваад машины суудал руу чихсэн” гэж хэлсэн. Манай ажилтан Сүхыг гавласан байсан. Сүүлд өөр нуусан зүйл байгаа эсэхийг тодруулахаар Гаалийн газраас нохой авчирч үнэрлүүлсэн. Сүхын биед болон машинд үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрч, прокурор болон би байсан. Биед болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсний дараа прокурор 22 цаг болсон учраас тайлбар авч болохгүй гэсэн тул 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тайлбар авсан. Сүх “...намайг бариад өгчихлөө, ийм хүмүүс байх ёстой, энэ хүмүүсийг бариулмаар байна” гээд өс хонзонтой, их ууртай байсан. Би Сүхын гар утсыг хурааж аваад хонуулсан. Өглөө нь түүний утсанд маш олон дуудлага ирсэн байхаар нь Сүхт үзүүлээд “энэ хэнээс ирсэн дуудлага вэ” гэж асуухад Амар гэж хэлээд, утасны дугаарыг нь хэлж байсан. Тэгээд “таны дугаар дээр ямар дугаар байгаа вэ” гэхэд тэр хэлээд, би бичиж, тэмдэглэж байсан. Амар Сүх руу 40-50 удаа залгаж байсан. Сүх өөрт ирж байгаа дуудлагыг Амаргийн дугаар гэж хэлсэн учраас би Амар залгаж байна гэж ойлгосон.

Сүх өмнө нь явахад Амар улаан өнгийн BMW X5 бил үү BMW X6 билүү машинаар ирж, намайг Болор нэртэй цайны газраас авч байсан гэж хэлсэн. Гэтэл энэ нь батлагдсан.

...Амар “ах та ороод ирсэн үү, нөгөө юм аа авсан биз дээ, бид хоёр дөхөөд очих уу” гэж утсаар ярьж байх үеийн бичлэгийг би хийсэн. Үүнээс өмнө Сүх маш олон зүйл ярьсан боловч эхлээд бичлэг хийгээгүй. Харин сүүлд нь түүний яриаг баримтжуулсан нь дээр гэж үзээд бичлэг хийсэн. Балдан, Амар нар Сүхт хар тамхи захиалсан гэдгийг Сүх анхны тайлбартаа хэлсэн. Сүх “Амар гэж тагнуулын байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарсан хүн байдаг. Тэр хүн намайг дарамталдаг. Балдан гэж Тээврийн прокуророор ажилладаг хүн байгаа. Энэ хоёр хүн надад захисан. Энэ хоёроос болоод би шоронд орох болчихлоо. Би энэ хоёрыг чирч явахгүй бол гэр бүлийг маань дарамталдаг. Тийм учраас би энэ хоёр хүнийг барьж өгмөөр байна, надад захиалсан гэдгийг нотолно” гэсэн. Тэгээд Сүхыг  Амар руу утсаар яриулахад Чойр дээр тосож авахуулахаар болсон. Би Сүхын авч явсан хар тамхийг илрүүлээд цагдаагийн байгууллагад өгөх гэтэл Сүх “...би тэр хоёр хүнийг барьж өгмөөр байна, тэгэхгүй бол миний ар гэрийг дарамталдаг, намайг хилээр хэдэн цагт орж ирснийг мэддэг, Амар, Балдан хоёрыг аваад шоронд орно” гэж их хонзонтой ярьсан тул түүний хүсэлтийн дагуу шалгасан. Балдан гэдэг хүний талаар Сүхаас сонссон. “Тагнуулын байгууллагад ажилладаг байсан Амар, прокурор Балдан гэх хүмүүс Сүхаар хар тамхи зөөлгөөд байна” гэдэг мэдээллийн дагуу бид шалгасан. Тэрнээс би Балдан гэдэг хүний зүс царайг хараагүй. Сүхаас Бат гэдэг хүний талаар сонссон. Сүх 2015 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдөр Батыг “барилгын компанид хуулийн зөвлөх ажилтай, ажил нь дээрээ, гэр нь доороо байдаг, тэр хүний захиалгын бараа байгаа” гэж тухайн үед ярьж байсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жин Сүхын биед үзлэг хийхэд  гарч ирсэн.  Би 2015  оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Замын-Үүдэд байсан, Улаанбаатар хотод ирээгүй. Сүх утсаар Амартай ярьж байхдаа Бүдүүнээ гэж яриад байсан Тэгэхээр нь би Бүдүүнээ гэж хэн бэ гэхэд Балдан гэж байсан гэв.

 

Мөрдөн байцаалтад Б.Сүхыг 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр байцаахад:

 “...Би 2014 оны шинэ жилийн өмнөхөн Асралт гэж залуугийн компанид ажилд ороход Асралтын найз Амар гэх залуутай танилцаж байсан юм. Амар гэж залуу Тагнуулд ажилладаг гэж байсан. Би Амард Хятадын Бээжингээс 30-40 хувиар бараа аваад Эрээнд 70-80 хувь болгоод нэмж зардаг талаараа хэлж байсан. Амар хавар “та урагшаа явдаг юм чинь “мөс” гэдэг хар тамхийг БНХАУ-ын Бээжингээс яаж авдаг талаар судлаадхаач” гэсэн. Би судлаад үзсэн чинь Бээжинд нэр нь тодорхойгүй Туяа эсхүл Зулаа гэх олон нэртэй хүүхэн зуучилдаг гэсэн. Би зуучлуулаад Симба гэдэг хочтой Африкийн хар арьстай залуугаас авдгийг олж мэдээд Туяа гэх эмэгтэйтэй уулзаад мөс гэдэг бодисыг авах гэсэн талаараа хэлэхэд надад амсар хэсэг нь түгжээтэй жижиг уутны талаар 0.7 гр орчим мөс өгсөн. Надад уг мөсийг үнэгүй өгөхөөр нь би Эрээнд ирчихээд Амар руу залгаад “нөгөө бодисыг чинь олоод авчихсан шүү” гэж утсаар хэлсэн юм. Маргааш өглөө нь хил дээр штамп даруулах гээд зогсож байсан чинь Амар залгаад “наагуур чинь эвгүй байна шүү, та юм байгаа бол хаяарай” гэсэн. Тухайн үед штамп даруулах гээд зогсож байсан учраас орохоос өмнө хогийн саванд хаяад, Монголын хилээр хоосон орж ирсэн. Энэ явалт 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байсан.

Дараа нь 2015 оны 6 дугаар сард мөн Бээжингээс бараа авахаар явахдаа биедээ 3 700 юаньтай явсан. Бээжинд очоод Туяагаар зуучлуулаад  2 500 юаниар 0.9 гр буюу нэг уут мөс авсан. Мөс авах мөнгийг би өөрөөсөө гаргасан бөгөөд Амар надад мөс авчраарай гэж мөнгө төгрөг өгөөгүй. Хилээр 0.9 грамм  авч гарахдаа ууттай мөсөө хар уутаар боогоод тамхиныхаа хайрцагт хийгээд халааслаад гарсан. Хил дээр мэдээгүй, шалгаагүй. Улаанбаатар хотод орж ирээд Амард утсаар хэлсэн чинь Сонгинохайрхан дүүргийн Орчлон 2 дугаар хорооллын гадаа машинтайгаа ирээд 1 500 000 төгрөг бэлнээр өгөөд гялгар ууттай мөсөө надаас аваад явсан. Тухайн үед сая баригддаг улаан ВМW машинтайгаа ирсэн бөгөөд машин дотор миний хажууд доод шатаадаг хэсэг нь шилэн, дунд хэсэг нь хуванцар, хавтгай савтай, сордог хэсэг нь хуванцар хэрэглүүр гаргаж ирээд надаас авсан мөснөөсөө хийгээд доороос нь халаагаад утааг нь сорж хэрэглэж байсан. Би уг савыг харвал сайн танина. Уг мөсийг “чи яах гэж байгаа юм бэ” гэхээр “та яахыг нь мэдээд хэрэггүй” гэж хэлсэн. Намайг саяхан хотод байж байтал Амар дахин хэд хэдэн удаа залгаад “одоо баяр болох гэж байна, та нэг урагшаа нөгөө юмандаа явчихаад ир л дээ” гэхээр нь би “одоо хэрэггүй байхаа” гэсэн чинь над руу 2-3 залгасан. “Таниас 1 уутыг 2 500 000 төгрөгөөр авна. Та одоо явахдаа 2 уутыг аваад ир, одоо бэлнээр 2  400 000 төгрөг өгье, юмаа авахаар 2 600 000 төгрөг өгнө” гээд манай гэрийн гадаа машинтайгаа 7 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Би мөнгийг нь хараад зөвшөөрөөд авсан. Уг мөнгөний 2 сая нь 20 000-тын дэвсгэртээр,  400 000 төгрөг нь 10 000, 20 000-тын дэвсгэрт нийлсэн байсан. Уг мөнгийг нь аваад өөрөөсөө мөнгө нэмээд урагшаа Бээжин рүү 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яваад Симбагаас 4 уут мөс авсан. 1 уут мөсийг 2 500 юань, 4 уут мөсийг 10 000 юаниар авсан. Амар 2 уут мөс захисан, 1 уут мөсийг Мөөгий гэж залуу “таныг авчирвал 2 500 000 төгрөгөөр надаас авна” гэж байсан учраас Мөөгийд өгөх зорилготой байсан. Үлдсэн 1 уутыг өөртөө авч хадгалаад сүүлд нь Амар, Мөөгий нарт хэрэг болох юм бол зарчихна гэж бодоод шуналтаад 4 уутыг авчихсан. Тэгээд ч Амар “хил бол асуудалгүй, би даана” гээд байсан болохоор найдчихсан юм. 4 уут мөсийг 2, хоёроор нь боогоод баруун, зүүн хөлнийхөө оймсонд хийгээд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд хилийн боомтоор гарсан. Хилээр замын УА3 469 автомашинаар гараад шалган нэвтрүүлэхээр явган орж, штампаа даруулж, шалгуулаад гарсан. Хилийн шалган нэвтрүүлэхээр хар тамхи оймсондоо хийгээд гарсныг илрүүлээгүй гарчихсан. Хилээр гараад, буцаж 469 машиндаа суугаад авто вокзал дээр очиж, буугаад хот явна гэсэн машинууд дээр очиход “Элентра” маркийн автомашинтай махлагдуу шар эрэгтэй хүн “хот явна, би 2 хүүхэдтэйгээ явж байгаа. Одоо хоёр хүн аваад гарна гэхээр нь би “2 хүнийх нь мөнгийг төлчихье би хурдан явах хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь намайг машин дээрээ аваачиж суулгаад цүнхээ багажинд хийлгэсэн чинь 4 хүн хүрч ирээд “тагнуулын ажилтан байна, өөртэй чинь уулзья, юм лавлаж асууя” гээд гарыг гавлаад машинд суулгахаар нь оймсноосоо нөгөө хоёр хэсэг хар тамхиа аваад уг “Элентра” маркийн машины хойд суудлын доод хэсэг рүү хийсэн. Тагнуулын ажилтан болон прокурор нохой авчрахаар нь “уг машинаас гарсан хар тамхи минийх” гэж үнэнээ хэлсэн. Улаанбаатар хотоос зүүн тийшээ 130 км Чойр орох замын наана “Болор” гэдэг хоолны газар уулзахаар тохирсон. Би Замын-Үүдээс гараад утсаар холбоотой явъя гэсэн бөгөөд би наашаа тагнуулын ажилтантай Айраг өнгөрөөд явж байхад Болорт ирчихсэн байна гэсэн. Намайг Айраг дээр ирчихсэн байна гэсэн чинь тэгвэл та мөдгүй юм байна өөдөөс чинь явж байя гэсэн. Тэгээд явж байгаад машин нь замдаа эвдэрсэн юм шиг байна лээ. Утсаар хотоос гарлаа гэж хэлэхдээ Балдантай хамт хотоос гарах гэж байна гэж надад хэлсэн. Амар “би яараад байна, тэсэхгүйнээ, урдаас чинь очиж байя, би багажтайгаа явж байна” гэсэн. Багаж гэдэг яахав дээ нөгөө мөсөө татдаг гаанс, багаж хэрэгслийгээ тэгж Амар хэлдэг юм. 2015 оны 7 дугаар сарын 09-нд би наашаа гарах болон буудлын төлбөр хийх зардалгүй болчихлоо, мөнгө шилжүүлээч гэсэн чинь ХААН банкаар 100 000 төгрөг шилжүүлсэн. Замын-Үүдээс такси аваад наашаа гарах үед би Амар руу залгаад надад таксины төлбөр байхгүй ш дээ гэсэн чинь “зүгээр, зүгээр би эндээс төлчихнө” гэсэн. ..би Мөөгийд өөрөө хэлж байсан. Мөөгий хуулийн хүн болохоор “хүн надад юм авчрах санал тавиад байна. Яваад авчирвал яадаг юм бэ” гэж асуусан. Тухайн үед Амар гэж нэрийг нь хэлээгүй. Хүн тэгж санал тавиад байна гэсэн чинь Мөөгий “та тэгвэл надад бас нэгийг авчраад өгвөл би 2 500 000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. Мөс захиж авчруулаад яах гэж байгаа талаараа хэлээгүй. Гэхдээ Мөөгийг мөс хэрэглэдэг гэдгийг нь мэддэг юм. Би ажил дээр нь жижиг тасалгаа гаргах гээд ажиллаж байхдаа Мөөгийг ажлынхаа 00-ын өрөөнд мөс татаад зогсож байхыг харсан юм гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 207-210 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Зоригтбаатар мэдүүлэхдээ:

 “...Вокзал дээр очоод Улаанбаатар явах хүн хайгаад явж байтал 40 гаран насны махлаг бор эрэгтэй хүн ирээд “би 2 хүний мөнгийг өгчихье. Одоо явъя” гэсэн. Тэгэхээр нь би дагуулж яваад, 2 охиндоо хандаж, “энэ хүн хамт явах юм байна шүү” гэж хэлээд байж байтал хажуунаас хэдэн залуучууд гарч ирээд нөгөө эрэгтэйг бариад авсан. Тэр залуучууд нөгөө залууг миний машинд суулгаад Замын-Үүдийн Тагнуулын албанд хүргүүлсэн. Тэгээд тагнуулын ажилчид миний машинд шалгалт хийсэн. Нохой авчирч, үнэртүүлж, шалгалт хийж байсан. Шалгалт хийж байгаад автомашины суудлын араас 2 жижиг хар юм хурааж авч байх шиг байсан. Би тэр хүнийг машиныхаа хажууд дагуулж ирээд, буцаад явсан. Гэтэл тэр хугацаанд манай 2 охин хоолонд орлоо гээд нөгөө эрэгтэйг машиндаа суулгачихаад явсан байсан. Намайг эргээд ирэхэд тэр эрэгтэй хүн жолоочийн арын суудал дээр сууж байсан. Тэр залуу ярихдаа “би одоо ачаагүй байгаа, араас ачаа ирж байгаа” гэсэн. Би 1 хүний зардалд 60 000 төгрөгөөр явна гэж хэлтэл нөгөө цагдаад баригддаг залуу “би 2 хүний зардал 120 000 төгрөг замдаа өгчихье” гэж ярьсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 22-23 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-З.Оюунаа мэдүүлэхдээ:

“...тэгээд удалгүй 40 гаран насны намхан бор царайтай эрэгтэй хүн дагуулаад ирсэн. Тэгээд дүү бид 2 нөгөө залууг машиндаа суулгачихаад зогсоолын хажууд байх цайны газар орж хоол идсэн. Үзлэг хийж дууссаны дараа харахад машины дээр 2 жижиг хар ууттай юм гаргаад тавьчихсан байсан. Тэр хүн аавын машины жолоочийн арын суудалд суугаад үлдсэн. Миний мэдэхийн жижиг цүнхтэй, гартаа ундаа барьчихсан байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 25-26 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Үер мэдүүлэхдээ:

“...2015 оны 5 дугаар сарын дундуур албаны шалгалт явуулсан. Албаны шалгалтаар Батбаярын Амарг ШШҮХ-д дагуулж очиж шээсний шинжилгээ хийлгэхэд Б.Амаргийн шээснээс “амфетамин”, “метамфетамин”-ны найрлага бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлт бодис болох “Ace” буюу “Мөс” илэрсэн. Мөн Б.Амаргаас 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тайлбар авахад “Мөс” гэх мансууруулах бодисыг 2014 оны 12 дугаар сараас хойш Сүх гэдэг ах, найз Хувьтөгөлдөрийн Балдан нарын хамт хэрэглэдэг гэдгээ мэдүүлсэн. Ингээд албаны шалгалтыг хийж дуусгаад, удирдлагад танилцуулж, ёс зүйн хороогоор орж, дүгнэлт гарган, ТЕГ-ын даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/390 дугаар тушаалаар албанаас халагдсан. Манай байгууллагын онцлогоос хамаарч албаны бичиг баримтад үзлэг хийх боломжгүй. Харин тухайн албан тоотын дагуу Б.Амаргийн ажилд томилсон, албанаас халсан тушаалын хуулбар, түүнээс авсан тайлбарыг хуулбарлан өгч байна. Дээрх хуулбарлан өгснөөс бусад материал нь “Маш нууц”-ын зэрэглэлтэй учраас өөр материал хуулбарлах өгөх боломжгүй гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 198 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Шижирбаатар мэдүүлэхдээ:

“...Би Сүх ахыг Балдан, Амар нартай уулздагийг мэднэ. 2014-2015 оны шинэ жилээр Балдан, Амар 2 хоёулаа Гэсэр ахын гэрт ирж байсан. Тэр гурав 3-уулаа уулзаж байхыг нь тэгэхэд л харсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 106-107дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Дангаа мэдүүлэхдээ:

“...2015 оны 6 сарын эхээр байх Улсын Ерөнхий прокурор над руу залгаад Х.Балдан прокурорыг хар тамхи татдаг эсэхийг нь шалгуул гэсэн үүрэг өгсөн. Ингээд би орой 17-18 цагийн үед Х.Балданыг дуудаж уулзаж, Улсын Ерөнхий Прокурорын газар орно гэж дагуулаад Улсын Ерөнхий Прокурорын газар орж, Ерөнхий Прокурорт танилцуулахад “та авч явж зохих журмын дагуу шалгуул” гэсэн. Ингээд би ЭЦГ-т очиж, хар тамхи хариуцсан төлөөлөгч Х.Балданыг авч орж шалгасан. Орой 22 цагийн үед Хар тамхины хэлтсийн дарга над руу яриад Х.Балданыг шалгаж үзлээ. Тестээр болон шээсээр хар тамхи илэрсэнгүй гэснийг би мөн Ерөнхий Прокурорт танилцуулаад өнгөрсөн. Ерөнхий Прокурор хэлэхдээ “Тагнуулын 1 нөхөртэй хамт явж хэрэглэсэн байна. Тэр нөхөр нь хэрэглэсэн, хамт хэрэглэдэг гэдгээ хэлсэн байна гэж хэлсэн,

“...Х.Балдан ажиллах хугацаанд ямар нэг хэрэг дарагдуулсан талаар сэжиг ажиг байгаагүй. Цахим бүртгэлд бүх хэрэг нь хаагдсан байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 130-132 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Ууганбаяр мэдүүлэхдээ:

“...хяналтын прокурор Х.Балдан яллагдагч Д.Анар, Г.Энхбаатар нарыг алга боллоо гэж надад хэлж байгаагүй. Яллагдагч нарыг эрэн сурвалжилж олох талаар прокурорын даалгавар ирээгүй гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 45-46 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Ариунтуяа мэдүүлэхдээ:

“...эдгээр 5 хэргийг би шилжиж ирэхэд нь гар бүртгэлдээ бүртгэж, хяналтын прокурор Х.Балдан яллах дүгнэлтээ бичиж, яллах дүгнэлтийн дугаар авч нэг хувийг надад өгсөн учраас гар бүртгэл дээр яллах дүгнэлтийн огноо дугаарыг нь бичиж хаалт хийсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 62-63 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

“...одоо шалгалтын байдалтай танилцахад Х.Балдан өөрөө хэргүүдийнхээ шийдвэрийг санд шивдэг байсан байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 127-129 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-Ч.Ариунзаяа мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

“...хяналтын прокурор нь Х.Балдан гэж нүдний шилтэй залуу байсан. Би Х.Балдан прокурортой нийт 3 удаа уулзаж, зовлон жаргалаа ярьж надад хүнд байгаа талаараа хэлээд ямар нэг аргаар надад туслаач гэж гуйгаад. Тэгэхэд Х.Балдан прокурор “за яахав, та нар найзууд юм байна. Надад 2 000 000 төгрөг өгчих. Тэгвэл энэ хэргийг хааж болно” гэж хэлсэн. Надад тухайн үед 2 000 000 төгрөг байгаагүй учраас үнэн учраа хэлж, 1 500 000 төгрөг, 1 хайрцаг тамхитай авч өгсөн. (хэргийн 7 дугаар хавтас, 238-242 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-С.Амартайван мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

“...прокурорын хяналтанд байхад хяналтын прокурор Х.Балдан хэд хэдэн удаа дуудаж уулзаад, “чи залуу хүн эрүүгийн хүнд хэрэгт ял авч байсан гээд бүртгүүлчихвэл хэцүү ш дээ” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь би яах гээд байгаа юм бол надаас гар хараад байгаа юм болов уу, миний хэргийг хаах боломжтой болоод надаас мөнгө хараад байна гэж ойлгоод би өөрөө шууд “та миний хэргийг аргалж чадах уу” гэхэд би “хүнээс асууя, чи тэгээд хэдэн төгрөг өгч чадах юм бэ” гэхээр нь би сайн хэлж мэдэхгүй байна. Та өөрөө хэлчих хэдэн төгрөгөөр аргалж чадах юм бэ гэж хэлсэн чинь өнөөдрийн дотор 1 000 000 төгрөг авчирч өгч чадах уу гэхээр нь чадна гэж хэлээгүй би олохыг бодъё, олох юм бол тань руу хэлье гэж хэлээд гараад ээж Алтанцэцэгт энэ байдлаа хэлэхэд “үнэхээр миний хүүг ялгүй салгаад өгөх юм бол хамаа алга ээж нь олоод өгье” гэж хэлээд надад 1 сая төгрөг олж өгсөн. Би тэр мөнгийг нь аваад ажил дээр нь үдээс хойш 16.00 цагийн орчим өрөөндөө ганцаараа сууж байхад нь аваачиж өгсөн. Ингээд хяналтын прокурор Х.Балдан мөнгө авчихаад дахиж дуудаагүй, чимээгүй байгаад байхаар нь би өөртөө санаа зовоод даатгалд өгөх материал баримтаа эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан. Х.Балдан өөрөө надад хэргээс канондож өгсөн. Миний хэргийг болсон, хаачихсан гэсэн утгатай юм ярьсан. Тэрнээс хойш намайг цагдаагаас ямар нэг байдлаар хэн ч дуудаагүй гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 116-122 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-Б.Мөнхцоож мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

“...Х.Балдан надтай утсаар ярьж, “500 000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч “гэхээр нь би эхнэрээсээ 200 000 төгрөг авч, өөрийнхөө мөнгөтэй нийлүүлж 500 000 төгрөгийг Х.Балданын дансанд нь хийсэн. Би уг мөнгийг зээлээч гэж хэлж аваад миний хэргийг хааж өгөх гэж байна гэж бодсон. Тэгээд 7-8 хоногийн дараа өрөөнд нь орсон чинь “нөгөө мөнгөө ав” гээд надаас авсан 500.000 төгрөгийг бэлнээр надад буцааж өгсөн. Үүнээс хойш хэргийг мөн шийдэхгүй байж байгаад 7-8 хоногийн дараа мөн над руу утсаар ярьж “Мөнгөний боломж байна уу, хэдэн төгрөг хэрэгтэй болчихлоо” гэсэн. Би тэгээд дансанд байсан 220 000 төгрөгийг Х.Балданын дансанд шилжүүлсэн. Уг мөнгийг би эргэж авна гэж бодоогүй, мөн л би хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх гэж мөнгө авч байна гэж ойлгосон. Тэгээд ч тэр мөнгийг буцааж надад өгөөгүй, намайг “чи одоо ирээд байх хэрэггүй явж бай, чам руу би утсаар ярина” гэж хэлээд явуулсан. Араас огт ярихгүй болохоор нь мөнгө аваад хэргийг хэрэгсэхгүй болгочихсон байна гэж бодсон. ...прокурор Х.Балдан ингэнэ, тэгнэ гэж мөнгө аваагүй ч гэсэн миний хувьд бол авлига аваад хэргийг хэрэгсэхгүй болгоод өгчихлөө гэж бодож байсан гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 106-208-217 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-Г.Энхбаатар мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

...Балдан гэх прокурортой уулзаж 20 гаруй хоног болсон. Сүүлдээ би Х.Балдан прокурортой уулзаж, “урьд нь зам тээврийн осол гаргаж байсан Одоо дахиад хэрэг хийсэн болохоор надад үнэхээр хэцүү байна. Та туслаач ямар арга байна” гэхэд Балдан прокурор”...гэхдээ хохирол бүрэн барагдаж, хохирогч чинь гомдол саналгүй болсон юм чинь гайгүй байх. Ийм хэргийг аргалж шийдэхэд 5 сая төгрөг болно. Би 5 сая төгрөг авчирч өгөөд хэргээ шийдүүлж болно” гэхээр нь надад тийм их мөнгө одоогоор байхгүй байна. Ядаж 4 сая төгрөг болох уу гэхэд бэлэн байгаа юм уу гэхээр нь хүнээс асууж, зээл авч өгнө гээд 4 сая төгрөг олоод 2014 оны 9 сарын сүүлээр санагдаж байна. Мөнгө олчихлоо өгөх гэсэн юм гэсэн чинь Баянгол дүүргийн шүүх дээр хуралтай байна гэхээр нь очиж хүлээж байгаад гарч ирээд Балдан прокурорын “приус 20" загварын машинд нь сууж байгаад 4 сая төгрөг өгсөн. 10 000, 20 000 дэвсгэртээр байсан. Тэгээд Балдан прокурор “за за ингээд чиний хэрэг хэрэгсэхгүй боллоо. Одоо явж болно” гэсэн гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 40-41, 76 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Гээпил мэдүүлэхдээ:

“...прокурор Х.Балдан нь “чамд тавих нэг санал байна гээд зөвшөөрөх эсэхийг чи өөрөө мэд, нэг иймэрхүү хэргийг 5 сая төгрөг өгөх юм бол хэргийг чинь шийдэж болох байх” гэхээр нь бодож байгаад 4 сая төгрөг өгвөл болох уу гэж асуусан байсан. 4 сая төгрөгөө аваад ир гэсэн байсан. Тэгээд тэтгэвэрийн зээл банкнаас аваад мөн хүүхдүүдэд зээлүүлсэн байсан мөнгөө буцаан авч, 4 сая төгрөг болгож авч өгсөн. Тэр үед хүү маань эхнэрээсээ салсан сэтгэл санаа нь гутранги байсан учир яалт ч байхгүй үхтэл үр харам гэж хэргээсээ салдаг бол хамаа юу гээд тусалсан юм. Хүү мөнгөө өгчихлөө гэсэн. Тэгээд хэрэг нь хаагдсан юм байх гэж ойлгосон гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 70 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-Б.Чинбат мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

...хэрэг прокурорт шилжиж очсоны дараа би 2-3 удаа дуудагдаж Тээврийн прокурор дээр очиж байсан. Тэгээд нэг өрөөнд нь орж Балдан прокурорт хандаж одоо хохирогч нар ямар нэг гомдол саналгүй болсон учир хэрэг дуусгавар болох уу, болохгүй юу гэж асуусан. Тэгсэн Балдан прокурор чи хэдэн төгрөг олж чадах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би их мөнгө олж чадахгүй 1 сая төгрөг л олж чадна гэж хэлсэн. Тэгээд машинаа зараад хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрт өгөх гээд хадгалсан байсан төгрөгөөсөө аваад Балдан прокурорт 1 сая төгрөг өгсөн чинь хэрэг чинь одоо ингээд дууссан гэж хэлсэн. Тэгээд өдий болтол таг чиг болохоор нь үнэхээр дууссан юм байна гэж бодож байсан гэжээ.  (хэргийн 10 дугаар хавтас, 184-188 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Балдан мэдүүлэхдээ:

“...Хэрэг нь Тээврийн прокурорын газарт шилжсэн гээд Балдан гэж прокурор ярьсан. Тэгээд уулзах гэж араас нь нилээн хэд хоног явж байгаад уулзсан гэсэн. Тэгсэн Балдан прокурор 1 сая төгрөг өгчих. Тэгвэл хэргийг чинь ингээд хаалаа гэж хэлсэн гэж Чинбат надад ирж хэлсэн. Тэгээд машинаа 6 200 000 төгрөгөөр Да хүрээ техникийн зах дээр зараад хохирлын мөнгө 3 сая төгрөг зам дээр зогсож байсан машин шүргэсэн гээд бас 200 гаран мянган төгрөг өгсөн. Тэгээд үлдэгдэл 2 сая төгрөг хүүхдийн төлбөрт өгөх гээд хадгалж байсан тэр мөнгөнөөсөө 1 сая төгрөг Балдан прокурорт өгсөн. Чинбат өөрөө аваачиж өгсөн гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 178 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-С.Эрдэнэжаргал мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

...хяналтын прокурор нь Х.Балдан гэх эрэгтэй хүн байсан. Би Балдан прокурортой уулзаж 2014 оны 03 сар хүртэл явсан. Нэг өдөр Балдан прокурор торгуулийн мөнгө байгаа юу, 1 сая төгрөгөөр торгоно гэхээр нь надад тийм их мөнгө байхгүй гэхэд хэдэн төгрөг олж чадах уу? гэхээр нь 500 000 төгрөг гэхэд за олж ирээд торгуулаад яв. Тэгвэл энэ хэрэг чинь шийдэгдэнэ гэж хэлсэн. Өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан амралтын өдөр байсан. 2014 оны 03 сард Балдан прокурортой утсаар яриад 500 000 төгрөг олчихлоо гэхэд Андуудын цаад талын 25 дугаар эмийн сангийн тэнд уулзаад Балдан прокурор хөдөө явах гээд яараад байна гээд 500 000 төгрөг аваад Барс зах хүртэл хамт яваад салсан. Тэгээд 2 хоногийн дараа би Балдан прокурортой очиж уулзаж, жолооны үнэмлэхээ авахад хэрэг чинь хаагдсан учраас дахиж ирэх хэрэггүй гэж хэлсэн гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ганжаргал мэдүүлэхдээ:

 ...С.Эрдэнэжаргал нь тухайн хэрэгт нэлээд удаан шалгагдаад нөгөө дайруулсан хүн нь гомдол саналгүй гэсэн. Тэгээд хэрэг прокурорт шилжсэн гэж байсан. Прокурорт 500 000 төгрөг өгөөд хэргээсээ салахаар боллоо гэж байсан. Би тухайн үед нь тэгдэг юм бол уу гэж бодсон гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 8 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-Ц.Батбаатар мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

...мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ шалгаж, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тээврийн прокурорт шилжсэн. Тээврийн прокурор Х.Балдан дээр очиж бараг 7-8 байх хоног болж хэд хэдэн удаа очсоны дараа прокурор Балдан Энхбат бид 2-т “та 2 хохиролоо яаралтай төл” гэж төлүүлсэн. Тэгээд Балдан бид 2-т “ та 2 тус тусдаа зуу, зуун мянган төгрөг авчирч өг тэгээд хэргийг чинь хаалаа” гэсэн. Ингээд би эхнэрээсээ 100 000 төгрөг аваад, Ё.Энхбатад өгч нийлүүлээд 200 000 төгрөгийг Балдан прокурорын ажил дээр нь аваачиж бэлнээр өгсөн. Балдан прокурор “за, та 2 яв, хэрэг чинь хаагдсан ирэх шаардлагагүй” гэсэн. Хэргийг чинь хааж өгнө 200 000 төгрөг аваад ирж чадах уу гэхээр нь авчирч өгсөн гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 110-112, 16 дугаар хавтас, 96 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-Ё.Энхбат мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

...2013 оны 07 дугаар сарын 03-ны шөнө Ц.Сугарын 59-72 УБА улсын дугаартай, “Эксел” маркийн машин жолоодон Ц.Батбаатарын барьж явсан 62-61 УБП улсын дугаартай, “Аксент” маркийн машинд чирэгдэж яваад зам тээврийн осол гаргасан хэргийн газрыг орхиж зугтаасан хэргээр Замын Цагдаагийн газарт Ц.Батбаатарын хамт 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Бат-Эрдэнэд шалгагдаад 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тээврийн прокурорт шилжсэн. Тээврийн прокурорт хэрэг шилжин хяналтын прокурор Х.Балдан хүлээн авч, Ц.Батбаатар бид 2-той уулзаж “хохирлыг барагдуул” гэсэн. Ц.Батбаатар бид хоёр хохирогч нарт эхний ээлжинд мөрдөн байцаалтын шатанд 200 000 төгрөг бэлнээр өгсөн байсан дээрээ нэмж прокурорын шатанд дахиж бэлнээр 170 000 төгрөг өгч хохирол гомдолгүй гэсэн бичгээ прокурор Балдант өгсөн. Үүнээс хойш 2 хоногийн дараа Ц.Батбаатар бид 2 Х.Балдан прокурорыг ажлынхаа гадаа тамхи татаж байхад нь очиж уулзаад “та бид 2-ын хэргийг аргалж өгөөч” гэж гуйсан чинь Х.Балдан прокурор “Та 2 тэгвэл тус бүрдээ 100 000 төгрөг аваад ир” гэсэн. Бид 2 мөнгө олохоор явж манай эхнэрийн цалин буухаар нь 100 000 төгрөг аваад Ц.Батбаатарын 100 000 төгрөгийг нийлүүлээд нийт 200 000 төгрөгийг дугтуйнд хийгээд Тээврийн прокурорын үүдэнд Х.Балдан прокурорт өгсөн. Балдан прокурор за та 2 яв, ахиж ирэх хэрэггүй, хэргийг чинь хаалаа гэсэн. Мөнгө өгснөөс хойш ахиж очиж уулзаагүй гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 106, 16 дугаар хавтас, 94-95 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-Л.Жавхлан мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

...ингээд хэргийг газар орхиж явсан гээд эрүүгийн хэрэг үүсгэж Пунсалдулам байцаагч дээр шалгагдаад Тээврийн прокурорт 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шилжсэн. Тээврийн прокурорт шилжсэн өдөр Х.Балдан прокурор уулзаад намайг “гадаа хүлээж бай” гэхээр нь гадаа нь хүлээж суусан. Ингээд орой 17 цаг өнгөрч байхад прокурор Х.Балдан гарч ирээд гадаах зогсоол дээрээ байсан өөрийнхөө Ниссаны нэг саарал өнгийн суудлын автомашиндаа суугаад намайг суу гэсэн. Би машинд суутал хөдлөөд хороолол дундуур явсан. Явах замдаа надад “чи урьд нь ял шийтгэх эдэлж байсан юм байна. Одоо тэнсэн чинь ял болно. Чи надад 6 000 000 төгрөг өгчих, би хэргийг чинь хаалаа” гэхээр нь би “за” гэсэн. Намайг ажлынхаа үүдэнд буулгасан. Ингээд би мөнгө хайж яваад 2-3 хоногийн дараа 11-90 УНС улсын дугаартай “Субору Импреза” маркын автомашинаа 13 дугаар хороололд байдаг сайн ломбардад 3 000 000 төгрөгт тавиад Х.Балдан прокурортой ярьсан чинь зурагт өгсдөг зам дагуу байна хүрээд ир гэсэн. Тэгээд очиход нөгөөх машин дотроо ганцаараа байхаар нь би мөнгөө өгтөл “үлдэгдэлийг нь яахын бэ” гэхээр нь “өгнө” гэсэн. Тэгтэл Х.Балдан “хэргийг чинь хаачихья" гээд салсан. Үүнээс хойш ахиж уулзаагүй гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 197, 15 дугаар хавтас, 32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Түмэндэмбэрэл мэдүүлэхдээ:

 “...Өмнө нь манай нөхөр хүн амины хэргээр 10 гаран жил шоронд ял эдэлж байгаад 2 жил гаран дутуу байхад хугацааны өмнө шоронгоос гарсан юм л даа. Эдлээгүй үлдсэн ялыг нь тэнсэн харгалзах ялаар сольсон гэж байсан. ..тэгтэл нөхөр маань тэнсэнгийхээ хугацаанд дахин хэрэгт холбогдсон юм. Тэгтэл хэрэгт нь хяналт тавьж байгаа прокурор 5 билүү 6 сая төгрөг нэхэж байна тэгвэл хэргийг чинь хаалаа гэж байна яах уу гэж надад хэлж байсан. Жавхлан хэд хоног мөнгө хайгаад яваад байсан. Машинаа 3 сая төгрөгөнд тавиад тэр мөнгөө прокурортоо өгнө гээд аваад явсан. Бодвол өгсөн байлгүй. Би ямар өгөхөд нь хамт байсан биш. Тэгээд хэдэн сар машиныхаа ломбардын хүү төлж байгаад хүнээс мөнгө зээлж машинаа аваад буцаагаад машинаа зарж, хүний мөнгийг өгсөн. Хэрвээ тэр прокурор мөнгө нэхээгүй, манай нөхөр мөнгө өгөөгүй байсан бол тухайн үед хэрэг асуудал нь шүүхээр шийдэгдээд Жавхлан тэнсэн авна, хорих ял авна ямар ч байсан. Өнөөдөр бид ингэж хуулийн байгууллагын хаалга татахгүй байсан байх. Мөн түүнчлэн машин тэргээ зарж үрж эдийн засгаараа хохирохгүй байсан байх. Авлига гэдэг ийм л хортой зүйл юм байна гэдгийг маш сайн ойлгож байна. Мэдээж хэрэг тэр прокурор нөхрийн минь тэнсэнтэй, олон жил шоронгоор явсан асуудал дээр дөрөөлж, мөнгө нэхэж шантаачилсан юм. Прокурор өөрөө мөнгө нэхээгүй байсан бол Жавхлан шууд прокурорт 3 сая төгрөг шууд май миний хэргийг аргалж өгөөрэй гэж мөнгө өгч хэзээ ч чадахгүй, ямар ч хүн тэгж зүрхлэхгүй. Тэгээд прокурор хүнд мөнгө өгнө гэдэг бол өөр дээрээ дахин ял нэмүүлэх асуудал биз дээ. Тэгэхээр өөрөө мөнгө нэхсэн болохоор манай нөхөр машин тэргээ надаас нуун барин зарж, мөнгө өгсөн байгаа юм. 10 гаран жил шоронд суусан хүн юу гэж дахин шоронд суухыг хүсэх вэ дээ гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 195 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-Д.Анар мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

...миний хувьд хохирлоо барагдуулсан ч гэсэн шүүхээр ордог гэдгийг өмгөөлөгчөөс мэдсэн байсан учраас прокурор Балданаас “шүүхээр орохгүйгээр шийдүүлэх боломж байдаг юм уу” гэхэд прокурор Балдан чи эхний ээлжинд хохиролоо барагдуулаад, надад 3 сая төгрөг бэлдчихээрэй тэгээд уулзъя гэсэн. Ингээд би мөнгө төгрөг хайж байгаад хохирогчид даатгалаас 1 500 000 төгрөг, өөрөөсөө 8 500 000 төгрөг хохирогчийн дансаар өгч хохиролгүй болгосон. Ингээд хохиролгүй болгосон бичгээ аваад 3 000 000 төгрөг бэлдээд прокурор Балдантай ажлынх нь гадаа уулзаад бэлнээр 3 сая төгрөгөө хоёулахнаа байж байгаад өгсөн. Мөнгө өгсний дараа Балдан “одоо ингээд хэрэг хаагдлаа чи яв яв” гэсэн. Үүнээс хойш ахиж уулзаагүй. Утсаар холбогдож байгаагүй өдий хүрсэн. Хохиролоо би 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр барагдуулсан. Үүнээс хойш удалгүй л өгсөн гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 42-46 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Золзаяа мэдүүлэхдээ:

...Анар, прокурортой уулзсан чинь 3 000 000 төгрөг бэлдчих гэсэн, хүнээс мөнгө олоод өгчихлөө гэж надад хэлсэн. Хэн гэдэг прокурорт мөнгө өгсөн талаараа надад бол тухайн үедээ хэлээгүй. Мөнгө төгрөг өгснийг нь би хараагүй. 2015 оны 8 дугаар сард цагдаагийн байгууллагаас залгаад Анарыг дуудаж уулзсан байсан. Анар надад хэлэхдээ Балдан прокурорт 3 000 000 төгрөг өгсөн асуудлаар дуудаж уулзлаа, би бүгдийг нь хэлчихсэн гэж хэлсэн гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 38 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-Ц.Отгонбаатар мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

 “...Би Тээврийн прокурорын газар ирээд Балдан прокурортой уулзсан чинь гадаа байж бай гэсэн. Тэгээд удалгүй ороод ир гэхээр нь өрөөнд нь орсон чинь Балдан прокурор надад “ ахдаа чи хэдэн төгрөг өгчихвөл хэргийг чинь хаагаад өгье” гэхээр нь би тэгье хэдэн төгрөг авах уу гэхэд 2 сая төгрөг гэсэн. Би 2 сая төгрөг барахгүй, жоохон доошоо болохгүй юу гэсэн чинь 1 500 000 төгрөг олоод ир гэсэн. Ингээд би мөнгө төгрөг хайгаад байсан чинь олдохгүй 400 000 төгрөг олчихоод би 2013 оны 9 дүгээр сард байхаа Балдан прокурор руу утасдаад “та хаана байна” гэсэн чинь “Улсын их дэлгүүрийн урд талд байж бай, би яваад очъё” гэсэн. Тэгээд би очоод хүлээж байсан чинь дугаарыг нь санахгүй байна мөнгөлөг саарал өнгийн машинтай Балдан прокурор ганцаараа ирээд “машинд суу” гэхээр нь машинд нь суусан. Би Балдан прокурорт мөнгө олдохгүй байна гээд 400 000 төгрөгөө өгсөн чинь аваад “үлдсэнийг нь дараа нь олж өгөөрэй” гэсэн. Би одоо хөдөө гадаа явж болох уу гэхэд болно, хэргийг чинь хаана гэсэн. Ингээд би мөнгө хайгаад байсан огт олдохгүй байсан ба Балдан прокурор над руу нэлээн хэдэн удаа залгаад “мөнгө олсон уу” гэж асуухаар нь олдохгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд сүүлдээ залгахаа больчихоор нь би ахиж энэ талаар яриагүй хөдөө гэрлүүгээ явчихсан юм. Балдан прокурор өөрөө мөнгө өгвөл хэргийг чинь хааж өгнө” гэсэн, тэгээд би мөнгө олж өгсөн юм гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 144-145 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад яллагдагч-М.Тэмүүжин мэдүүлэхдээ: (хэрэг нь хэрэгсэхгүй болсон)

...тэгээд хэрэг прокурорын шатанд байхад Балдан прокурор дуудахаар нь ирсэн. Тэгээд хүлээж бай гээд үүдэндээ суулгаж байгаад ажил тарахаар явуулсан. Ингэж ажил дээрээ 2 өдөр ирүүлж байлгасан. Тэгээд 3 дахь хоногтоо Балдан прокурорын өрөөнд нь орсон. Балдан прокурор хэргээ харж байгаад чи согтуу байсан уу, олуулаа байсан уу, хэнтэй байсан гэж асуусан. Би архи дарс уугаагүй, эрүүл машинаа ганцаараа жолоодож явсан. Шүүхээр ороод ял авах болов уу гэж асуусан. Би удахгүй визэнд орж, гадагшаа явах гэж байгаа юм гэсэн Балдан прокурор ял авна шүү дээ гэж хэлээд чи одоо гараад байж бай гэж хэлсэн. Тэгээд би гадаа нь сууж байгаад Балдан прокурорыг ажлаасаа тараад гарч ирэхээр нь Тээврийн прокурорын газрын гадаа уулзаад, “би ял авахгүй шийдэгдэх ямар нэг арга чарга байгаа юу” гэж асуусан. За, “чи маргааш хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 1 сая төгрөг найз Чинзоригоос зээлж аваад Тээврийн прокурорын ажлын гадаа нь ирээд Балдан прокурорт өгөөд би одоо яах вэ гэж хэлсэн би өөрөө мэдэж байна, одоо санаа зоволтгүй яв яв гэж хэлсэн. Тухайн үедээ гадагшаа гараад визэнд орох гэж байсан. Ял авчих юм бол 5 жилийн дотор гадагшаа гарч болохгүй гэж бодоод өгсөн гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 225, 234-235 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Чинзориг мэдүүлэхдээ:

 “...Тэмүүжин нь 2013 оны сүүлээр миний машиныг унаж яваад 2 машин мөргөж, зам тээврийн хэрэгт шалгагдаж байсан гэдгийг нь би мэдэж байсан. Тэгээд 2014 оны эхээр шиг л санагдаж байна найзынх нь асуудал гайгүй шийдэгдээд ялгүй салчих боломж байх шиг байна. Прокурорт өгөх 1 сая төгрөгийн хэрэг байна гэж хэлээд надаас 1 сая төгрөг зээлж авсан гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 228 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Д.Золзаяа мэдүүлэхдээ:

“...уг бодисыг хэрэглэсэн үед сэтгэл санаа, хөгжөөн, цовоо болж, биеийн эрч хүч сэргэх мэт сэтгэгдэл төрдөг. Уг бодис цэвэршилт өндөр учир сэтгэлд нөлөөлөх чадвар нь хүчтэй байдаг. Хүн уг бодисыг хэрэглээд хүний биеэс хэдэн цаг, хугацааны дараа гадагшилдаг талаархи судалгаа одоогоор байхгүй гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 154-155 хуудас)

2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Сүхын Улаанбаатар хот руу явахаар суусан 13-36 УНМ улсын дугаартай, “Хюндай элентра” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд:

ТЕГ-ын Замын-Үүд дэх газрын ажилтан ...Базарсадын Сүхын Улаанбаатар хот руу зорчихоор суусан 13-36 УНМ улсын дугаартай, “Хюндай элентра” маркийн автомашинд ачсан 1 ууттай зүйл, 1 ширхэг хүүхдийн тоглоом, скочоор ороосон автомашины бүрээс, 1 ширхэг бор өнгийн гар цүнхэнд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан болон хориглосон эд зүйл байгаа эсэхийг тодруулах зорилгоор үзлэг хийв.

       ...Б.Сүхын сууж яваа автомашины хойд суудлын доороос хар өнгийн гялгар уутыг скочидсон байдалтай 2 ширхэг зүйл олдов.

       ...Б.Сүхаас хар өнгийн скочтой 2 ширхэг зүйлийг юу болох, хэнийх болохыг асуухад “минийх, хар тамхи, мансууруулах төрлийн зүйл” гэж хариулав.  

Б.Сүхын сууж яваа автомашинаас хар өнгийн скочтой, ууттай хар тамхи мансууруулах төрлийн зүйл байж болзошгүй зүйл илэрсэн. Үзлэгийн ажиллагааг “Sony cyber shot”, EOS700D гэсэн Canon аппаратаар зураг авч бэхжүүлсэн ба хөндлөнгийн гэрт нараас ямар нэгэн санал хүсэлт гараагүй болно гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас)

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 18-08 УНЛ улсын дугаартай, BMW X5 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд:

Үзлэг хийж буй тээврийн хэрэгсэл нь Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг хүрэх засмал замаас 186 км зайд Замын-Үүдээс Улаанбаатар хот хүрэх засмал зам дагуу ертөнцийн зүгээр замын урд талд ертөнцийн зүгээр зүүн зүгт харан зогссон байдалтай байлаа. Уг тээврийн хэрэгсэл нь урд, хойд хэсэгтээ 18-08 УНЛ гэсэн улсын дугаартай, хүрэн улаан өнгийн BMW X5 маркийн автомашин байна. Уг автомашины хойд урд их гэрэл бүрэн бүтэн, урд хойд салхины шил болон хажуугийн 4 хаалганы шил бүрэн бүтэн, 4 дугуй бүрэн бүтэн, урд копуд онгорхой байна. Автомашины зүүн ард хаалга буюу жолоочийн талын хаалгыг онгойлгон үзлэгийг үргэлжлүүлэв. Урд хаалганы хавтаст улаан өнгийн алчуур, хуванцар материалан шил арчигч байна. Эдгээр эд зүйл доор мансууруулах бодис хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй нэг талдаа хүүхэлдэйн зураглал, Oriflame гэсэн бичиглэл бүхий шошготой нэг талын мөр хэсгийг цоолж ягаан өнгийн хуванцар гуурс шургуулсан, амсар хэсэгт нь цэнхэр өнгийн гуурс шургуулж тогтоосон тунгалаг хуванцар сав байсныг 10 гэж дугаарлан уг савны хажууд зууван хэлбэртэй дээд хэсэгт Voice keeper гэсэн улаан өнгийн бичиглэл бүхий хар өнгийн цахилгаантай сав байх ба онгойлгоход дотор нь ногоон өнгийн асаагуурын газ байх хэсэг, шилэн гаанс мэт зүйл, Hongkong гэсэн бичиглэл бүхий эмийн хоосон хайрцаг, цагаан өнгийн капсултай хятад үсгийн бичиглэлтэй капсултай эм мэт зүйл 1 ширхэг, цагаан өнгийн уян гуурс мэт зүйл 1 ширхэг байсныг 10 гэж дугаарлан “Canon” маркийн аппаратаар гэрэл зургаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авлаа. Автомашины жолоочийн урд суудлын шалавчин дээр Unitel гэсэн бичиглэл бүхий тооцооны хуудсыг 11 гэж дугаарлан хураан авлаа. Автомашины голын хайрцагнаас шар өнгийн бурханы дүрслэл бүхий шүдэнзний хайрцаг байх ба онгойлгоход нимгэн хар савхин зүйлээр бэхлэсэн талстлаг нунтаг зүйлээр бохирлогдсон төмөр байсныг 11 гэж дугаарлан, мөн цагаан өнгийн хуванцар сав байх ба дотор нь цагаан өнгийн талстлаг зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн голын хайрцагны баруун талд цагаан өнгийн Таб гар утас байсныг 12 гэж дугаарлан тусад нь үзлэг хийхээр хураан авлаа. Хурдны хайрцагны араа байрлах хэсгийн дээр байрлах хайрцаганд байх эд зүйлийг гаргаж үзэхэд Samsung маркийн гар утас 1 ширхэг, Хаан банкны 100 000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт 1 ширхэг, Юнителийн гүйлгээ хийсэн баримт 1 ширхэг байсныг 14 гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авлаа. Автомашин урд байрлах нүдний шилний хайрцаганд 1 ширхэг цэнхэр өнгийн капсул бүхий эм байсныг “С” гэж дугаарлан хураан авлаа. Автомашины урд хэсгийн үзлэгийг дуусган баруун хойд хаалгыг онгойлгон, хаалганы хавтаст үзлэгийг явуулахад цэнхэр өнгийн Esse тамхины хайрцаг дотор шилэн соруулны бариулын хагархай хэсэг байсныг хайрцагны хамт хураан авлаа. Баруун урд суудлын хойд халаасанд цагаан өнгийн хуванцар мансууруулах бодис хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй цагаан саарал өнгийн эд зүйл байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 64-68 дугаар хуудас)

2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9Б байрны гражийн В100 тоот автомашины зогсоол дээр байрлах цэнхэр өнгийн 47-16 УБН улсын дугаартай автомашинд үзлэг явуулахаар тогтож, сэжигтэн Балданаар автомашиныг онгойлгуулан үзлэгийг баруун урд талаас явууллаа. Жолооны хүрд баруун талдаа байрлах ба хаалганы халаас, суудлын доод хэсгээс хэрэгт ач холбогдолтой зүйлгүй, голын хайрцагны доод талыг нээхэд улаан өнгийн асаагуурын шингэнтэй хэсгийн хэлтэрхий 1 ширхэг, амсар хэсэгтээ түгжээтэй, 500 гэсэн хаягтай гялгар уутан дотор толгой хэсэг нь хагархай, дотор хэсэг нь харласан гаанс нэг ширхэг гарч ирснийг эд мөрийн баримтаар хураан авлаа. Голын хайрцагны дээд талд хэрэгт ач холбогдолтой зүйлгүй, уг хайрцагны дээд талыг авч үзлэг хийхэд цэнхэр өнгийн, Монгол даатгал гэсэн бичигтэй, цэнхэр хавтас, дотор нь автомашины даатгалын гэрээ байсныг түр хураан авлаа. Бор өнгийн хавтастай 29-05 УНК цэнхэр өнгийн Т.Приус машины хаан банкны нэр дээрх гэрчилгээ байх ба энэ гэрчилгээг Балдан тайлбарлахдаа энэ үзлэг хийлгэж байгаа машин нь 29-05 УНК улсын дугаартай ба 5 дахь өдөр машин гарахгүй учраас дугаараа 47-16 УБН  болгож хуурамч дугаар зүүж, Амар дээр ирсэн гэсэн тул машины бичиг баримтыг шалгахаар хураан авлаа. Машины зүүн талын хаалга, суудал, суудлын урд хоёр хайрцагнаас хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул зүүн хойд хаалгыг онгойлгоход аяны сандал баруун хойд талын хаалгыг онгойлгоход суудал дээр задгай яллах дүгнэлт ЭБШХ хууль зэрэг эд зүйл байсныг цагаан уутанд хийж нэг гэж дугаарлан хураан авлаа. Машины багажинд үзлэг хийхэд хар цахилгаан цүнхэнд 3 хавтас эрүүгийн хэрэг байсныг 2 гэж дугаарлан хар савхин гадаргуутай цүнхэнд, 2 хавтаст эрүүгийн хэрэг байсныг 3 гэж дугаарлан тусад нь үзлэг хийхээр хураан авлаа. Үзлэгийг цааш явуулахад багажийн баруун буланд ХМ гэсэн бичигтэй цагаан өнгийн гялгар уут байх ба гялгар уутан дотор 12 ширхэг хавтастай эрүүгийн гомдол, хүсэлт гэсэн хаягтай бичиг баримт байсныг хэргийн хуудас, хавтас, зүйл ангиар бичлэгт тусган үзлэг хийж №4 гэж дугаарлан хураан авлаа. Уг 12 хэрэг материалын доод хэсэгт тоолж бичлэгт дурьдах боломжгүй задгай яллах дүгнэлт болон бусад бичиг баримт байсан учраас гялгар уутанд буцаан хийж 12 хэргийн хамт №4 гэж дугаарлан хураан авч, үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулав. Запас дугуйны таг хэсгийг авахад “АК” гэсэн бичигтэй цагаан өнгийн гялгар уутанд 6 хавтастай эрүүгийн хэрэг байсныг номер дугаар, зүйл анги, хуудасны тоо нэг бүрчлэн тусгаж нарийвчлан үзлэг хийхээр хураан авлаа гэжээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас)

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаанд:

Б.Сүх нь 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11:53:31 цагт  Монгол улсын хилээр гарч, 7 дугаар сарын 09-ний  өдрийн 18:21 цагт Монгол улсын хилээр орсон гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 79-80 дугаар хуудас)

 

Б.Сүхын ХААН банкны 5033245696 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 46 минутанд Балдан, Амар-аас

 2 500 000 төгрөгийн орлого,

2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 38 минутанд Амар-аас 500 000 төгрөгийн орлого,

2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг 18 минутанд Амар-аас 100 000 төгрөгийн орлого,

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11 цаг 25 минутанд Амар-аас 700 000 төгрөгийн орлого,

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 43 минутанд  Амар-аас 60 000 төгрөгийн орлого,

2015 оны 4  дүгээр сарын 23-ны өдөр 14 цаг 21 минутанд Батаас 30 000 төгрөгийн орлого,

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 42 минутанд Батаас 100 000 төгрөгийн орлого,

2015 оны 7 дугаар сарын 09–ний өдөр 14 цаг 27 минутанд Амар-аас 100 000 төгрөгийн орлого орсон гэжээ. (4 дүгээр хавтаст хэргийн 223-225 дугаар хуудас)

Б.Сүхын гар утсаар ярих үеийн 5 бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:  

Үзлэгээр: Файл нь “Сайжруулсан дуу бичлэг” гэж бичсэн ногоон өнгийн DVD дээр хуулбарласан байлаа. DVD-ийг комьпютерт хийж уншуулахад аудио болон видео 5 бичлэг байлаа.

1 дэх видео бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна. Б.Сүх нь саарал өнгийн футболктай зүүн гартаа тамхи асааж барьсан, баруун гартаа жижиг хар өнгийн гар утас барьсан байна. Б.Сүх нь гар утасны чанга яригч дээр тавьж, дуудлага дуудаж байгаад цаанаас нь эрэгтэй хүн авч, “байна уу, ах хүү” гэхэд

-Б.Сүх “хөөе юм аа авч чаддаггүй, жаран ес дотор баахан барилгын эрэг шураг дээр нь овоолоод хаясан байна. Баяр ёслол гээд одоо л юм аа буулгаж байна. Юм аа авах гэж байна. Буудлаас сая л гарч ирлээ” гэхэд

-цаанаас нь “За”

-Сүх “Баяр болоод унаа байхгүй, тосох уу, ядаж Чойр хүртэл” гэхэд   цаанаас нь “Тосох юм уу, хаана тосох юм бэ” гэхэд

-Сүх нь “Чойр нь дээр байхаа”

-цаанаас нь “Хэдэн цагийн үед очих уу”

-Б.Сүх “Би харин эндээс унаа олдохгүй байна. Баяр болсон”

-цаанаас нь “За”,

-Б.Сүх “Бүдүүнээгийн машинтай та хоёр цуг наашилчихгүй юу”

-цаанаас нь “Бүдүүнээтэй цуг очьё”

-Б.Сүх “за тэг”

-цаанаас нь “үдээс хойшдоо гарах уу”

-Б.Сүх нь “чи ерөнхийдөө одоо ингээд гарч бай, энүүгээр ямар ч унаа алга, баяр ёслол болсон гээд хот руу явах түй ч алга. Вагонд суух гэсэн вагон байхгүй”

-цаанаас нь юу гэж байгаа нь сонсогдохгүй,

-Б.Сүх “хил хаачихсан, нэг хүүхэнтэй ирээд хоносон чинь заваарсан юм боллоо”

 -цаанаас нь “өө баларсан юм. Гаалийн нэг нөхөртэй яриад унаа байна уу гялс яриад хэлье за”

 -Б.Сүх “тэгэлдээ”

 -цаанаас нь за, “За, тэгье за”

 -Б.Сүх нь “би тэр нөгөө юу гээд буудалд байгаа шүү, гадаадын юуны наад талын, жоохон байж байгаад эргээд хэлье”

 -цаанаас нь “за тэг” гээд бичлэг дуусаж байна. Нийт 1 минут 44 секунтын бичлэг байлаа. Нийт 1 минут 44 секунтын бичлэг байна.

  2 дахь бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна. Б.Сүх нь “байна, байна. Би Гооёоо ах нь байна аа, хот руу явах гэсэн чинь унаагүй баларчихлаа”

 -цаанаас нь “вагон байхгүй байна уу”

-Б.Сүх “байхгүй, би бүр вокзалаар ороод хот явна гэсэн машин байдаггүй”

-цаанаас нь ярьж байгаа хүний яриа сонсогдохгүй

-Б.Сүх нь “за за” гээд утасаа тасалсан бичлэг байна. Нийт 1 минут 13 секунтын бичлэг байна.

3 дахь бичлэгт: Б.Сүх нь 88013840 гэсэн дугаар руу залгаад эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригчаар ярьсан бичлэг байна.

-Б.Сүх “өө ярьчихлаа”

-цаанаас нь “унаа байна уу”

-Б.Сүх “унаа бол байхгүй, өөрөө ингэс гээд оройхон явна гэж байна” цаанаас нь “тийм үү”

-Б.Сүх “тэрнээс өмнө би юу яаагаадхий, хөөш багаж, магаж байхгүй шүү, багажуудаа аваад ирээрэй”

-цаанаас нь “одоо гарах уу”

-Б.Сүх “за, гар гар”

-цаанаас нь “за тэгье, тэгье за” гээд утсаа тасалсан 1 минутын бичлэг байна.

4 дэх бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна.

-Цаанаас нь “байна уу”

            -Б.Сүх “аа байна, байна, хаана явна дүү”

-цаанаас нь “за, яасан та”

-Б.Сүх “гарлаа гарлаа, гарчихсан. Тэмээ өнгөрөөд явж байна”

-цаанаас нь “өө манай нөгөө нөхөр унаа ярьчихсан гээд яриад байсан” Б.Сүх “би унаа олчихсон, чи эргээд залгаагүй шүү дээ”

-цаанаас нь “над руу яриад байна. Тань руу ярихаар утсаа авахгүй байна гээд байна”.

 -Б.Сүх “тэгээд хаана байхын, Болор дээр байж байх уу”

 -цаанаас нь “за, тэгье тэгье” гээд утсаа тасласан байна.

 -Б.Сүх дахин утсаар залгаж “чамд мөнгө байна уу”

 -цаанаас нь “хэд үү” Б.Сүх “60”

 -цаанаас нь “байгаа, байгаа”

 -Б.Сүх “за за” гээд яриаг дуусгасан байна. Нийт 1 минут 36 секунтын бичлэг байна.

5 дахь бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна.

-Б.Сүх нь “одоо ах нь очиж байна, очиж байна” ... “өө за за нэг хүүхэнтэй ороод ирсэн юм аа, тэрийгээ суулгаж өгчихөөд одоо ах нь очиж байна, очиж байна”

-цаанаас нь “сая мая төгрөг бэлэн байгаа”

-Б.Сүх “за за авчих, авчих гэж хэлээд яриаг дуусгасан байна гэжээ. (хэргийн 13 дугаар хавтас, 56-57 дугаар хуудас)

2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Нокиа С2 хар өнгийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

3 дахь гар утасны мессеж гэсэн цэсэнд орж ирсэн мессеж цэс рүү ороход

98706464 гэсэн утаснаас 2015.07.10-нд 05:02:07 минутад Ее yasan be,

99080564 утаснаас 2015.07.10-нд 57:54 минутад eeee gh yagaad utasaa avahgui bgaan be tanitai uulzchuul gertee oroh geed huleegeed bnashde. Yadaj hariu helcheech dee, 2015.7.10-нд 14:15:31 минутанд 99080564 дугаараас geriin chine oiroltsoo bna, heden hvnii mongo avtsan bgaan barij idlee yah ve,

88149560 дугаараас 2015.7.10-нд 14:15:31 минутанд haanabna aaw zalga 2015.07.10-нд 12:35:03 минутад yaasan b,

 88149560 дугаараас 2015.07.10-нд 14:44:07 минутанд yasan be ah honi avah ymuu hu n zalgaad gargacihsan geed bna,

88149560 дугаараас 2015.7.10-нд 16:49:08 минутанд яааваа,

99315030 дугаараас 2015.07.10-нд 17:11:24 минутанд ах Нөүтбүүк өнөөдөр авнашдээ нэг уулзмаар байна бас,

 88013840 дугаараас 2017.07.10-нд 02:52:40 минутанд Ах яасан бэ хүлээгээл байна шүү,

 88013840 дугаараас 2015.07.10-ны 02:53:25 минутанд Тарваганы махаа аваарай, өглөө эрт хонинд явна шүү дээ яаах юм бэ,

 88013840 дугаараас 2015.07.10-нд 12:04:25 за юу болов оо хонь монио авахгүй байсан юм уу,

 88013840 дугаараас 2015.07.10-нд 22:20:29 минутанд  Ах хүү наанаасаа 100-тай аккумлятор аваад ирээч, ирээд мөнгийг нь авчих надаас,

 88013840 дугаараас 2015.07.10-нд 22:34:09 минутанд мессеж авсан уу,

 99384978 дугаараас 2015.7.09-нд 20:36:51 минутанд 22:34:36 минутанд 2015.07.10-нд 01:27:20 минутанд, 02:31:39 минутанд, 2015.07.11-нд 03:03:31 минутанд, 04:05:25 минутанд, 04:39:21 минутанд ирсэн мессежүүдийн үсгийн фонд танигдахгүй, 2015.07.10-нд 21:30:01 минутанд Ах минь энэ хүмүүс барьж идлээ, мөн өдрийн 22.26.23 минутанд Ахаа яасан бэ юу тохиолдоо вэ, Зүгээр үү та, санаа зовоод эхэллээ залгаарай.

All calls буюу дуудлагын түүх гэсэн цэс рүү ороход

2015.07.09-нд 17:43 минутад 99080564 гэсэн дугаар руу залгасан,

18:28 минутад 96263162 дугаар руу залгасан

18:50 минутад 96653792 дугаар руу залгасан,

20:13 минутад 99080564 дугаараас дуудлага ирсэн,

 2015.07.10-нд 12:09 минутад 99080564 дугаараас дуудлага ирээд аваагүй, 12:29 минутад 98706464 дугаараас дуудлага ирээд аваагүй,

13:05 минутад 88149560 дугаараас дуудлага ирсэн,

13:22 минутад 99000947 дугаарт залгасан,

13:54 минутад 88658681 дугаараас дуудлага ирээд аваагүй,

15:20 минутад 99000947 дугаараас дуудлага ирээд аваагүй,

15:31 минутад 88149560 дугаараас дуудлага ирээд аваагүй,

15:47 минутад 99976828 дугаараас дуудлага ирээд аваагүй,

15:59 минутанд 99315030 дугаараас дуудлага ирээд аваагүй,

16:43 минутад 99077159 дугаараас залгасан,

18:13 минутад 88013840 дугаараас залгасан,

18:28 минутад 89829370 дугаараас дуудлага ирээд аваагүй,

20:36 минутад 88872922 дугаараас дуудлага ирээд аваагүй,

20:48 минутад 99976828 дугаараас залгасан,

20:52 минутад 99077159 дугаараас дуудлага ирээд аваагүй,

20:57 минутад 89932370 дугаараас дуудлага ирээд аваагүй,

21:32 минутад 88013840 дугаараас дуудлага ирээд аваагүй,

21:33 минутад 88013840 дугаарт залгасан,

22:01 минутад 89898003 дуудлага ирээд аваагүй,

22:04 минутад 88149760 дугаарт залгасан,

22:04 минутад 89898003 дугаарт залгасан,

00:30 минутад 96653792 дугаараас дуудлага ирсэн,

2015.07.11-нд 01:30 минутад 99384978 дугаараас дуудлага ирсэн,

04:04 минутад 99384938 дугаарт залгасан,

04:43 минутад 96653792 дугаараас дуудлага ирээд аваагүй,

03:36 минутад 99384978 дугаараас дуудлага ирээд аваагүй гэжээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас).

Мобиком корпораци ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хх18/3518 албан бичигт:

 99080564 дугаарын эзэмшигчийн мэдээлэл болон сүүлийн 3 сарын гарсан яриа, мессежний жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв.  

Хавсралтад 99080564 дугаарын эзэмшигч нь “Бэрэн констракшн энд автомейшн” ХХК гэжээ. (5 дугаар хавтаст хэргийн 110-123 дугаар хуудас)

Скайтел ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4/2698 албан  бичигт:

Хувьтөгөлдөрийн Балданын нэр дээр 96886611 дугаар,

Базарсадын Сүхын нэр дээр 96010493 дугаарууд тус тус бүртгэлтэй байна гэжээ. (5 дугаар хавтаст хэргийн 182-191 дүгээр хуудас)

Юнител ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 10-02/5766 албан бичигт:

ХГ 82042175 регистрийн дугаартай иргэний нэр дээр 88013840, 88153840 гэсэн дугаарууд бүртгэлтэй байна гэжээ. (5 дугаар хавтаст хэргийн 155-162 дугаар хуудас)

Юнител ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 10-02/5765 албан бичигт:

88013840 дугаарын эзэмшигч Батбаярын Амаргийн нэр дээр бүртгэлтэй байна гэжээ. (5 дугаар хавтаст хэргийн 134-152 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 6471 дугаар дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Балдан, Б.Амар нарын биеэс авсан гэх шээсэнд тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Б.Сүхын биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин илрэв.

 2. Метамфетамин, амфетамин нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад MDМА-N, аlphа-dimethyl-3,4-(methylene-dioxy) phenethylamine гэсэн нэрээр багтдаг гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 137 хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6942 дугаарт дүгнэлтэд:

1. 2. Шинжилгээнд ирүүлсэн “1 Базарсад Сүх” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл болон “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж, скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл зэргийн найрлаганд метамфетамины /methamphetamine/ агуулга илэрч байна. Энэ бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно.

 2. Ирүүлсэн “1 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 22.7727 гр, цэвэр жин нь 19.1443 гр, мөн “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 21.1979, цэвэр жин 18.1394 гр тус тус байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 151-153 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 8151 дугаар дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгөтэй тагтай хуванцар сав, цагаан өнгийн гуурсанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн хагархай шилэн гаанс мэт зүйлд метамфетамин илэрсэн.

3. Метамфитамин нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 219 дүгээр хууудас, Балданын машинаас болон гэрээс хураагдсан)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 8150 дугаар дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай цагаан өнгийн уян гуурстай гаанс мэт зүйл, ягаан гуурс, цагаан өнгийн нарийн хуванцар сав, төмөр 1 ширхэгт ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсн ягаан, цэнхэр гуурстай хувцанцар савны амсар хэсэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн цагаан зүйлээр бохирлогдсон гялгар уутанд метамфетамин  илэрсэн.

4. Метамфетамин нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. (хэргийн 2 дугаар хавтас, 222 дүгээр хуудас, Амарбясгалангийн машинаас хураагдсан)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 775 дугаар дүгнэлтэд:

1. Б.Амар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Амар нь болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч мэдүүлэх чадвартай байна.

  1. Б.Амар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна

4. Б.Амар нь сэтгэцэд нөлөөт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримтгүй байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 194 дүгээр хууудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 734 дугаар дүгнэлтэд:

1. Х.Балдан нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

2. Х.Балдан нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Х.Балдан нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. Х.Балдан нь мансууруулах, сэтгэцэд идэвхит бодисоос хамааралтай буюу донтох эмгэгтэй гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг байхгүй байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 197 дугаар хууудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 677 дугаар дүгнэлтэд:

1. Б.Сүх нь сэргээгч эм бодисын шалтгаант цочмог хордлого сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Б.Сүх нь мэдүүлсэн мэдүүлгээ бүрэн хариуцах чадвартай байна.

3. Б.Сүх нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. Б.Сүх нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай, донтолттой гэсэн шинж тэмдэг үгүй байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 199-200 дугаар хууудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 897 дугаар дүгнэлтэд:

1. Н.Бат нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Н.Бат нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитоор тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Н.Бат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4. Н.Бат нь сэтгэц нөлөөт эм, бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 226 дугаар хууудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Сүх 1982 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын шүүхээр Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн А, 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 3 жилийн хорих ял,

1985 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ажилчны районы ардын шүүхээр Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ажилчны дүүргийн ардын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,

1997 оны 01 дүгээр сарын 31-нд Багануур дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 5 жил 11 сар 05 хоногийн хугацаагаар хорих ял,

 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял,

2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 93 хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Амар ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 92 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Х.Балдан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 91 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасанд:

Н.Бат ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 123 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Б.Сүх нь

Б.Амар, Х.Балдан нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

Н.Баттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

 

Б.Амар, Х.Балдан нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс" гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Н.Баттай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий "мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь  

-гэрч Ц.Тогтохын ...Амар, Сүх нартай холбоотой мэдээллийн дагуу би үүрэг гүйцэтгэсэн. Сүх нь машинаас буугаад ачаагаа аваад Улаанбаатар хот руу явах болсон. Сүх нь нэг машины жолоочтой уулзаад машинд нь ачаагаа хийхэд түүнийг Улаанбаатар хот руу явахаар жолоочтой тохирлоо гэдгийг мэдээд “Сүх мөн болох нь тогтоогдож байна, түүнийг саатуулах уу” гэж удирдлагад танилцуулан, шийдвэрээр нь зохих журмын дагуу саатуулсан. Тэр штамбаа даруулж, гаалиар үзлэг хийлгээд гарч ирэн, УАЗ 469 машинд суугаад вокзал руу явах хооронд ажиглалт тасраагүй. Сүх нь авто замын шалган нэвтрүүлэх боомтоос УАЗ 469 машинд сууж ирээд, дэлгүүр орж ундаа авсныг санаж байна. Тэр өөр машинд сууж, вагон вокзал ороогүй. Сүхыг саатуулж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 2 ууттай зүйл олсныг Замын-Үүд дэх Гаалийн газрын лабораторын баталгаат жингээр, Улсын жин хэмжүүрийн газраас хугацааг  нь бичсэн шилэн хорготой жингээр жинлэхэд 43.9 грамм гэдгийг нь  баталгаажуулсан. Тухайн үед мөрдөн байцаагч амарсан байсан учраас би хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.  Мөн Сүх өмнө нь явахдаа Болор нэртэй цайны газар улаан өнгийн BMW X5 бил үү BMW X6 билүү машинаар Амар ирж, намайг авч байсан гэсэн.    

...Амар “ах та ороод ирсэн үү, нөгөө юм аа авсан биз дээ, бид хоёр дөхөөд очих уу” гэж утсаар ярьж байх үеийн бичлэгийг би хийсэн. Үүнээс өмнө Сүх маш олон зүйл ярьсан боловч эхлээд бичлэг хийгээгүй. Харин сүүлд нь түүний яриаг баримтжуулсан нь дээр гэж үзээд бичлэг хийсэн. Балдан, Амар нар Сүхт хар тамхи захиалсан гэдгийг Сүх анхны тайлбартаа хэлсэн. Сүх “Амар гэж тагнуулын байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарсан хүн байдаг. Тэр хүн намайг дарамталдаг. Балдан гэж Тээврийн прокуророор ажилладаг хүн байгаа. Энэ хоёр хүн надад захисан. Энэ хоёроос болоод би шоронд орох болчихлоо. Би энэ хоёрыг чирч явахгүй бол гэр бүлийг маань дарамталдаг. Тийм учраас би энэ хоёр хүнийг барьж өгмөөр байна, надад захиалсан гэдгийг нотолно” гэсэн. Тэгээд Сүхыг  Амар руу утсаар яриулахад Чойр дээр тосож авахуулахаар болсон. Би Сүхын авч явсан хар тамхийг илрүүлээд цагдаагийн байгууллагад өгөх гэтэл Сүх “...би тэр хоёр хүнийг барьж өгмөөр байна, тэгэхгүй бол миний ар гэрийг дарамталдаг, намайг хилээр хэдэн цагт орж ирснийг мэддэг, Амар, Балдан хоёрыг аваад шоронд орно” гэж их хонзонтой ярьсан тул түүний хүсэлтийн дагуу шалгасан. Балдан гэдэг хүний талаар Сүхаас сонссон. “Тагнуулын байгууллагад ажилладаг байсан Амар, прокурор Балдан гэх хүмүүс Сүхаар хар тамхи зөөлгөөд байна” гэдэг мэдээллийн дагуу бид шалгасан. Тэрнээс би Балдан гэдэг хүний зүс царайг хараагүй. Сүхаас Бат гэдэг хүний талаар сонссон. Сүх 2015 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдөр Батыг “барилгын компанид хуулийн зөвлөх ажилтай, ажил нь дээрээ, гэр нь доороо байдаг, тэр хүний захиалгын бараа байгаа” гэж тухайн үед ярьж байсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жин Сүхын биед үзлэг хийхэд  гарч ирсэн. Сүх утсаар Амартай ярьж байхдаа Бүдүүнээ гэж яриад байсан Тэгэхээр нь би Бүдүүнээ гэж хэн бэ гэхэд Балдан гэж байсан,

 

-гэрч Д.Зоригтбаатарын  ...Вокзал дээр очоод Улаанбаатар явах хүн хайгаад явж байтал 40 гаран насны махлаг бор эрэгтэй хүн ирээд “би 2 хүний мөнгийг өгчихье. Одоо явъя” гэсэн. Тэгэхээр нь би дагуулж яваад, 2 охиндоо хандаж, “энэ хүн хамт явах юм байна шүү” гэж хэлээд байж байтал хажуунаас хэдэн залуучууд гарч ирээд нөгөө эрэгтэйг бариад авсан. Тэр залуучууд нөгөө залууг миний машинд суулгаад Замын-Үүдийн Тагнуулын албанд хүргүүлсэн. Тэгээд тагнуулын ажилчид миний машинд шалгалт хийсэн. Нохой авчирч, үнэртүүлж, шалгалт хийж байсан. Шалгалт хийж байгаад автомашины суудлын араас 2 жижиг хар юм хурааж авч байх шиг байсан. Би тэр хүнийг машиныхаа хажууд дагуулж ирээд, буцаад явсан. Гэтэл тэр хугацаанд манай 2 охин хоолонд орлоо гээд нөгөө эрэгтэйг машиндаа суулгачихаад явсан байсан. Намайг эргээд ирэхэд тэр эрэгтэй хүн жолоочийн арын суудал дээр сууж байсан. Тэр залуу ярихдаа “би одоо ачаагүй байгаа, араас ачаа ирж байгаа” гэсэн. Би 1 хүний зардалд 60 000 төгрөгөөр явна гэж хэлтэл нөгөө цагдаад баригддаг залуу “би 2 хүний зардал 120 000 төгрөг замдаа өгчихье” гэж ярьсан,  

-гэрч З.Оюунаагийн  ...тэгээд удалгүй 40 гаран насны намхан бор царайтай эрэгтэй хүн дагуулаад ирсэн. Тэгээд дүү бид 2 нөгөө залууг машиндаа суулгачихаад зогсоолын хажууд байх цайны газар орж хоол идсэн. Үзлэг хийж дууссаны дараа харахад машины дээр 2 жижиг хар ууттай юм гаргаад тавьчихсан байсан. Тэр хүн аавын машины жолоочийн арын суудалд суугаад үлдсэн. Миний мэдэхийн жижиг цүнхтэй, гартаа ундаа барьчихсан байсан гэсэн мэдүүлгүүд,  

-2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Сүхын Улаанбаатар хот руу зорчихоор суусан 13-36 УНМ улсын дугаартай, “Хюндай элентра” маркийн автомашинд үзлэг хийсэн ...Б.Сүхын сууж яваа автомашины хойд суудлын доороос хар өнгийн гялгар уутыг скочидсон байдалтай 2 ширхэг зүйл олдов. ...Б.Сүхаас хар өнгийн скочтой 2 ширхэг зүйлийг юу болох, хэнийх болохыг асуухад “минийх, хар тамхи, мансууруулах төрлийн зүйл” гэж хариулав. Б.Сүхын сууж яваа автомашинаас хар өнгийн скочтой, ууттай хар тамхи мансууруулах төрлийн зүйл байж болзошгүй зүйл илэрсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 18-08 УНЛ улсын дугаартай, BMW X5 маркийн автомашинд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг хүрэх засмал замаас 186 км зайд Замын-Үүдээс Улаанбаатар хот хүрэх засмал зам дагуу ертөнцийн зүгээр замын урд талд ертөнцийн зүгээр зүүн зүгт харан зогссон байдалтай байлаа. Уг тээврийн хэрэгсэл нь урд, хойд хэсэгтээ 18-08 УНЛ гэсэн улсын дугаартай, хүрэн улаан өнгийн BMW X5 маркийн автомашин байна. Уг автомашины хойд урд их гэрэл бүрэн бүтэн, урд хойд салхины шил болон хажуугийн 4 хаалганы шил бүрэн бүтэн, 4 дугуй бүрэн бүтэн, урд копуд онгорхой байна. Автомашины зүүн ард хаалга буюу жолоочийн талын хаалгыг онгойлгон үзлэгийг үргэлжлүүлэв. Урд хаалганы хавтаст улаан өнгийн алчуур, хуванцар материалан шил арчигч байна. Эдгээр эд зүйл доор мансууруулах бодис хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй нэг талдаа хүүхэлдэйн зураглал, Oriflame гэсэн бичиглэл бүхий шошготой нэг талын мөр хэсгийг цоолж ягаан өнгийн хуванцар гуурс шургуулсан, амсар хэсэгт нь цэнхэр өнгийн гуурс шургуулж тогтоосон тунгалаг хуванцар сав байсныг 10 гэж дугаарлан уг савны хажууд зууван хэлбэртэй дээд хэсэгт Voice keeper гэсэн улаан өнгийн бичиглэл бүхий хар өнгийн цахилгаантай сав байх ба онгойлгоход дотор нь ногоон өнгийн асаагуурын газ байх хэсэг, шилэн гаанс мэт зүйл, Hongkong гэсэн бичиглэл бүхий эмийн хоосон хайрцаг, цагаан өнгийн капсултай хятад үсгийн бичиглэлтэй капсултай эм мэт зүйл 1 ширхэг, цагаан өнгийн уян гуурс мэт зүйл 1 ширхэг байсныг 10 гэж дугаарлан “Canon” маркийн аппаратаар гэрэл зургаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авлаа. Автомашины голын хайрцагнаас шар өнгийн бурханы дүрслэл бүхий шүдэнзний хайрцаг байх ба онгойлгоход нимгэн хар савхин зүйлээр бэхлэсэн талстлаг нунтаг зүйлээр бохирлогдсон төмөр байсныг 11 гэж дугаарлан, мөн цагаан өнгийн хуванцар сав байх ба дотор нь цагаан өнгийн талстлаг зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн голын хайрцагны баруун талд цагаан өнгийн Таб гар утас байсныг 12 гэж дугаарлан тусад нь үзлэг хийхээр хураан авлаа. Хурдны хайрцагны араа байрлах хэсгийн дээр байрлах хайрцаганд байх эд зүйлийг гаргаж үзэхэд Samsung маркийн гар утас 1 ширхэг, Хаан банкны 100 000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт 1 ширхэг, Юнителийн гүйлгээ хийсэн баримт 1 ширхэг байсныг 14 гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авлаа. Автомашин урд байрлах нүдний шилний хайрцаганд 1 ширхэг цэнхэр өнгийн капсул бүхий эм байсныг “С” гэж дугаарлан хураан авлаа. Автомашины урд хэсгийн үзлэгийг дуусган баруун хойд хаалгыг онгойлгон, хаалганы хавтаст үзлэгийг явуулахад цэнхэр өнгийн Esse тамхины хайрцаг дотор шилэн соруулны бариулын хагархай хэсэг байсныг хайрцагны хамт хураан авлаа. Баруун урд суудлын хойд халаасанд цагаан өнгийн хуванцар мансууруулах бодис хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй цагаан саарал өнгийн эд зүйл байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

-Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9Б байрны гражийн В100 тоот автомашины зогсоол дээр байрлах цэнхэр өнгийн 4716 УБН улсын дугаартай автомашинд үзлэг явуулсан тухай ...сэжигтэн Балданаар автомашиныг онгойлгуулан үзлэгийг баруун урд талаас явууллаа. Жолооны хүрд баруун талдаа байрлах ба хаалганы халаас, суудлын доод хэсгээс хэрэгт ач холбогдолтой зүйлгүй, голын хайрцагны доод талыг нээхэд улаан өнгийн асаагуурын шингэнтэй хэсгийн хэлтэрхий 1 ширхэг, амсар хэсэгтээ түгжээтэй, 500 гэсэн хаягтай гялгар уутан дотор толгой хэсэг нь хагархай, дотор хэсэг нь харласан гаанс нэг ширхэг гарч ирснийг эд мөрийн баримтаар хураан авлаа. Голын хайрцагны дээд талд хэрэгт ач холбогдолтой зүйлгүй, уг хайрцагны дээд талыг авч үзлэг хийхэд цэнхэр өнгийн, Монгол даатгал гэсэн бичигтэй, цэнхэр хавтас, дотор нь автомашины даатгалын гэрээ байсныг түр хураан авлаа. Бор өнгийн хавтастай 29-05 УНК цэнхэр өнгийн Т.Приус машины хаан банкны нэр дээрх гэрчилгээ байх ба энэ гэрчилгээг Балдан тайлбарлахдаа энэ үзлэг хийлгэж байгаа машин нь 29-05 УНК улсын дугаартай ба 5 дахь өдөр машин гарахгүй учраас дугаараа 47 16 УБН  болгож хуурамч дугаар зүүж, Амар дээр ирсэн гэсэн тул машины бичиг баримтыг шалгахаар хураан авлаа гэсэн тэмдэглэл,

-Б.Сүх нь 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11:53:31 цагт  Монгол улсын хилээр гарч, 7 дугаар сарын 09-ний  өдрийн 18:21 цагт Монгол улсын хилээр орсон гэсэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаа,

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 46 минутанд Балдан, Амар-аас 2 500 000 төгрөгийн орлого,

2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 38 минутанд Амар-аас 500 000 төгрөгийн орлого,

2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг 18 минутанд Амар-аас 100 000 төгрөгийн орлого,

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11 цаг 25 минутанд Амар-аас 700 000 төгрөгийн орлого,

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 43 минутанд  Амар-аас 60 000 төгрөгийн орлого,

2015 оны 4  дүгээр сарын 23-ны өдөр 14 цаг 21 минутанд Батаас 30 000 төгрөгийн орлого,

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 42 минутанд Батаас 100 000 төгрөгийн орлого,

2015 оны 7 дугаар сарын 09–ний өдөр 14 цаг 27 минутанд Амар-аас 100 000 төгрөгийн орлого орсон гэсэн Б.Сүхын ХААН банкны 5033245696 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Б.Сүхын гар утсаар ярих үеийн 5 бичлэгт

1 дэх видео бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна.

Б.Сүх нь саарал өнийн футболктай зүүн гартаа тамхи асааж барьсан, баруун гартаа жижиг хар өнгийн гар утас барьсан байна.

Б.Сүх нь гар утасны чанга яригч дээр тавьж, дуудлага дуудаж байгаад цаанаас нь эрэгтэй хүн авч “байна уу, ах хүү” гэхэд

яллагдагч Б.Сүх “хөөе юм аа авч чаддаггүй, жаран ес дотор баахан барилгын эрэг шурга дээр нь овоолоод хаясан байна. Баяр ёслол гээд одоо л юм аа буулгаж байна. Юм аа авах гэж байна. Буудлаас сая л гарч ирлээ” гэхэд

цаанаас нь “За”

Сүх “Баяр болоод унаа байхгүй, тосох уу, ядаж Чойр хүртэл” гэхэд   цаанаас нь “Тосох юм уу, хаана тосох юм бэ” гэхэд

Сүх нь “Чойр нь дээр байхаа”

цаанаас нь “Хэдэн цагийн үед очих уу”

Б.Сүх “Би харин эндээс унаа олдохгүй байна. Баяр болсон”

цаанаас нь “За”,

Б.Сүх “Бүдүүнээгийн машинтай та хоёр цуг наашилчихгүй юу”

цаанаас нь “Бүдүүнээтэй цуг очьё”

Б.Сүх “за тэг”

цаанаас нь “үдээс хойшдоо гарах уу”

Б.Сүх нь “чи ерөнхийдөө одоо ингээд гарч бай, энүүгээр ямар ч унаа алга, баяр ёслол болсон гээд хот руу явах түй ч алга. Вагонд суух гэсэн вагон байхгүй”

цаанаас нь юу гэж байгаа нь сонсогдохгүй,

Б.Сүх “хил хаачихсан, нэг хүүхэнтэй ирээд хоносон чинь заваарсан юм боллоо”

цаанаас нь “өө баларсан юм. Гаалийн нэг нөхөртэй яриад унаа байна уу гялс яриад хэлье за”

Б.Сүх “тэгэлдээ”

цаанаас нь за, “За, тэгье за”

Б.Сүх нь “би тэр нөгөө юу гээд буудалд байгаа шүү, гадаадын юуны наад талын, жоохон байж байгаад эргээд хэлье”

цаанаас нь “за тэг” гээд бичлэг дуусаж байна. Нийт 1 минут 44 секунтын бичлэг байлаа. Нийт 1 минут 44 секунтын бичлэг байна.

2 дахь бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна. Б.Сүх нь “байна, байна. Би Гооёоо ах нь байна аа, хот руу явах гэсэн чинь унаагүй баларчихлаа”

цаанаас нь “вагон байхгүй байна уу”

Б.Сүх “байхгүй, би бүр вокзалаар ороод хот явна гэсэн машин байдаггүй”

цаанаас нь ярьж байгаа хүний яриа сонсогдохгүй

Б.Сүх нь “за за” гээд утасаа тасалсан бичлэг байна. Нийт 1 минут 13 секунтын бичлэг байна.

3 дахь бичлэгт: Б.Сүх нь 88013840 гэсэн дугаар руу залгаад эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригчаар ярьсан бичлэг байна.

Б.Сүх “өө ярьчихлаа”

цаанаас нь “унаа байна уу”

Б.Сүх “унаа бол байхгүй, өөрөө ингэс гээд оройхон явна гэж байна” цаанаас нь “тийм үү”

Б.Сүх “тэрнээс өмнө би юу яаагаадхий, хөөш багаж, магаж байхгүй шүү, багажуудаа аваад ирээрэй”

цаанаас нь “одоо гарах уу”

Б.Сүх “за, гар гар”

цаанаас нь “за тэгье тэгье за” гээд утсаа тасалсан 1 минутын бичлэг байна.

4 дэх бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна.

Цаанаас нь “байна уу”

            Б.Сүх “аа байна, байна, хаана явна дүү”

цаанаас нь “за, яасан та”

Б.Сүх “гарлаа гарлаа, гарчихсан. Тэмээ өнгөрөөд явж байна”

цаанаас нь “өө манай нөгөө нөхөр унаа ярьчихсан гээд яриад байсан” Б.Сүх “би унаа олчихсон, чи эргээд залгаагүй шүү дээ”

цаанаас нь “над руу яриад байна. Тань руу ярихаар утсаа авахгүй байна гээд байна”.

Б.Сүх “тэгээд хаана байхын, Болор дээр байж байх уу”

цаанаас нь “за, тэгье тэгье” гээд утсаа тасласан байна.

Б.Сүх дахин утсаар залгаж “чамд мөнгө байна уу”

цаанаас нь “хэд үү” Б.Сүх “60”

цаанаас нь “ байгаа, байгаа”

Б.Сүх “за за” гээд яриаг дуусгасан байна. Нийт 1 минут 36 секунтын бичлэг байна.

5 дахь бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна.

Б.Сүх нь “одоо ах нь очиж байна, очиж байна” ... “өө за за нэг хүүхэнтэй ороод ирсэн юм аа, тэрийгээ суулгаж өгчихөөд одоо ах нь очиж байна, очиж байна”

цаанаас нь “сая мая төгрөг бэлэн байгаа”

Б.Сүх “за за авчих, авчих гэсэн яриа бүхий бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

- 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхын Нокиа С2 хар өнгийн гар утсанд үзлэг хийж, мессеж гэсэн цэсэнд орж ирсэн мессеж цэс рүү ороход

98706464 гэсэн утаснаас 2015.07.10-нд 05:02:07 минутад Ее yasan be,

99080564 утаснаас 2015.07.10-нд 57:54 мииутад eeee gh yagaad utasaa avahgui bgaan be tanitai uulzchuul gertee oroh geed huleegeed bnashde. Yadaj hariu helcheech dee, 2015.7.10-нд 14:15:31 минутанд 99080564 дугаараас geriin chine oiroltsoo bna, heden hvnii mongo avtsan bgaan barij idlee yah ve,

88149560 дугаараас 2015.7.10-нд 14:15:31 минутанд haana bna aaw zalga 2015.07.10-нд 12:35:03 minutand yaasan b,

 88149560 дугаараас  2015.07.10-нд 14:44:07 минутанд yasan be ah honi avah ymuu hu n zalgaad gargacihsan geed bna,

 88149560 дугаараас 2015.7.10-нд 16:49:08 минутанд яааваа,

 99315030 дугаараас 2015.07.10-нд 17:11:24 минутанд ах Нөүтбүүк өнөөдөр авнашдээ нэг уулзмаар байна бас,

 88013840 дугаараас 2017.07.10-нд 02:52:40 минутанд Ах яасан бэ хүлээгээл байна шүү,

 88013840 дугаараас 2015.07.10-ны 02:53:25 минутанд Тарваганы махаа аваарай, өглөө эрт хонинд явна шүү дээ яаах юм бэ,

 88013840 дугаараас 2015.07.10-нд 12:04:25 за юу болов оо хонь монио авахгүй байсан юм уу,

 88013840 дугаараас 2015.07.10-нд 22:20:29 минутанд  Ах хүү наанаасаа 100-тай аккумлятор аваад ирээч, ирээд мөнгийг нь авчих надаас,

 88013840 дугаараас 2015.07.10-нд 22:34:09 минутанд мессеж авсан уу,

 99384978 дугаараас 2015.7.09-нд 20:36:51 минутанд 22:34:36 минутанд 2015.07.10-нд 01:27:20 минутанд, 02:31:39 минутанд, 2015.07.11-нд 03:03:31 минутанд, 04:05:25 минутанд, 04:39:21 минутанд ирсэн мессежүүдийн үсгийн фонд танигдахгүй, 2015.07.10-нд 21:30:01 минутанд Ах минь энэ хүмүүс барьж идлээ, мөн өдрийн 22.26.23 минутанд Ахаа яасан бэ юу тохиолдоо вэ, Зүгээр үү та санаа зовоод эхэллээ залгаарай.

All calls буюу дуудлагын түүх гэсэн цэс рүү ороход

2015.07.09-нд 17:43 минутад 99080564 гэсэн дугаар руу залгасан,

18:28 минутад 96263162 дугаар руу залгасан

18:50 минутад 96653792 дугаар руу залгасан,

 20:13 минутад 99080564 дугаараас дуудлага ирсэн,

 2015.07.10-нд 12:09 минутад 99080564 дугаараас дуудлага ирээд аваагүй, 12:29 минутад 98706464 дугаараас дуудлага ирээд аваагүй,

13:05 минутад 88149560 дугаараас дуудлага ирсэн, 13:22 минутад 99000947 дугаарт залгасан, 13:54 минутад 88658681 дугаараас дуудлага ирээд аваагүй, 15:20 минутад 99000947 дугаараас дуудлага ирээд аваагүй, 15:31 минутад 88149560 дугаараас дуудлага ирээд аваагүй, 15:47 минутад 99976828 дугаараас дуудлага ирээд аваагүй, 15:59 минутанд 99315030 дугаараас дуудлага ирээд аваагүй, 16:43 минутад 99077159 дугаараас залгасан,

18:13 минутад 88013840 дугаараас залгасан,

18:28 минутад 89829370 дугаараас дуудлага ирээд аваагүй, 20:36 минутад 88872922 дугаараас дуудлага ирээд аваагүй,

20:48 минутад 99976828 дугаараас залгасан, 20:52 минутад 99077159 дугаараас дуудлага ирээд аваагүй, 20:57 минутад 89932370 дугаараас дуудлага ирээд аваагүй,

21:32 минутад 88013840 дугаараас дуудлага ирээд аваагүй,

21:33 минутад 88013840 дугаарт залгасан, 22:01 минутад 89898003 минутад дуудлага ирээд аваагүй, 22:04 минутад 88149760 дугаарт залгасан, 22:04 минутад 89898003 дугаарт залгасан, 00:30 минутад 96653792 дугаараас дуудлага ирсэн, 2015.07.11-нд 01:30 минутад 99384978 дугаараас дуудлага ирсэн, 04:04 минутад 99384938 дугаарт залгасан, 34:43 минутад 96653792 дугаараас дуудлага ирээд аваагүй, 03:36 минутад 99384978 дугаараас дуудлага ирээд аваагүй гэсэн тэмдэглэл,

- Шинжилгээнд ирүүлсэн Б.Сүхын биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин илрэв.

 2. Метамфетамин, амфетамин нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад MDМА-N, аlphа-dimethyl-3,4-(methylene-dioxy) phenethylamine гэсэн нэрээр багтдаг гэсэн, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 6471 дугаар дүгнэлт,  

Шинжилгээнд ирүүлсэн “1 Базарсад Сүх” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл болон “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж, скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл зэргийн найрлаганд метамфетамины /methamphetamine/ агуулга илэрч байна. Энэ бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно.

 2. Ирүүлсэн “1 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 22.7727 гр, цэвэр жин нь 19.1443 гр, мөн “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 21.1979, цэвэр жин 18.1394 гр тус тус байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6942 дугаарт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Шүүгдэгч Б.Амар нь

Х.Балдан, Б.Сүх нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нелөөлөх бодисын түхай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, 

мөн Х.Балдан, Б.Сүхтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь

 

-гэрч Ц.Тогтохын ...Амар, Сүх нартай холбоотой мэдээллийн дагуу би үүрэг гүйцэтгэсэн. Сүх нь машинаас буугаад ачаагаа аваад Улаанбаатар хот руу явах болсон. Улаанбаатар хот явах машинууд Замын-Үүдийн талбайд ялгараад зогссон байдаг. Сүх нь нэг машины жолоочтой уулзаад машинд нь ачаагаа хийхэд түүнийг Улаанбаатар хот руу явахаар жолоочтой тохирлоо гэдгийг мэдээд “Сүх мөн болох нь тогтоогдож байна, түүнийг саатуулах уу” гэж удирдлагад танилцуулан, шийдвэрээр нь зохих журмын дагуу саатуулсан. Тэр штамбаа даруулж, гаалиар үзлэг хийлгээд гарч ирэн, УАЗ 469 машинд суугаад вокзал руу явах хооронд ажиглалт тасраагүй. Сүх нь авто замын шалган нэвтрүүлэх боомтоос УАЗ 469 машинд сууж ирээд, дэлгүүр орж ундаа авсныг санаж байна. Тэр өөр машинд сууж, вагон вокзал ороогүй. Сүхыг саатуулж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 2 ууттай зүйл олсныг Замын-Үүд дэх Гаалийн газрын лабораторын баталгаат жингээр, Улсын жин хэмжүүрийн газраас хугацааг  нь бичсэн шилэн хорготой жингээр жинлэхэд 43.9 грамм гэдгийг нь  баталгаажуулсан. Тухайн үед мөрдөн байцаагч амарсан байсан учраас би хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.  Мөн Сүх өмнө нь явахдаа Болор нэртэй цайны газар улаан өнгийн BMW X5 бил үү BMW X6 билүү машинаар Амар ирж, намайг авч байсан гэсэн. ...Амар “ах та ороод ирсэн үү, нөгөө юм аа авсан биз дээ, бид хоёр дөхөөд очих уу” гэж утсаар ярьж байх үеийн бичлэгийг би хийсэн. Үүнээс өмнө Сүх маш олон зүйл ярьсан боловч эхлээд бичлэг хийгээгүй. Харин сүүлд нь түүний яриаг баримтжуулсан нь дээр гэж үзээд бичлэг хийсэн. Балдан, Амар нар Сүхт хар тамхи захиалсан гэдгийг Сүх анхны тайлбартаа хэлсэн. Сүх “Амар гэж тагнуулын байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарсан хүн байдаг. Тэр хүн намайг дарамталдаг. Балдан гэж Тээврийн прокуророор ажилладаг хүн байгаа. Энэ хоёр хүн надад захисан. Энэ хоёроос болоод би шоронд орох болчихлоо. Би энэ хоёрыг чирч явахгүй бол гэр бүлийг маань дарамталдаг. Тийм учраас би энэ хоёр хүнийг барьж өгмөөр байна, надад захиалсан гэдгийг нотолно” гэсэн. Тэгээд Сүхыг  Амар руу утсаар яриулахад Чойр дээр тосож авахуулахаар болсон. Би Сүхын авч явсан хар тамхийг илрүүлээд цагдаагийн байгууллагад өгөх гэтэл Сүх “...би тэр хоёр хүнийг барьж өгмөөр байна, тэгэхгүй бол миний ар гэрийг дарамталдаг, намайг хилээр хэдэн цагт орж ирснийг мэддэг, Амар, Балдан хоёрыг аваад шоронд орно” гэж их хонзонтой ярьсан тул түүний хүсэлтийн дагуу шалгасан. Балдан гэдэг хүний талаар Сүхаас сонссон. “Тагнуулын байгууллагад ажилладаг байсан Амар, прокурор Балдан гэх хүмүүс Сүхаар хар тамхи зөөлгөөд байна” гэдэг мэдээллийн дагуу бид шалгасан. Тэрнээс би Балдан гэдэг хүний зүс царайг хараагүй. Сүхаас Бат гэдэг хүний талаар сонссон. Сүх 2015 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдөр Батыг “барилгын компанид хуулийн зөвлөх ажилтай, ажил нь дээрээ, гэр нь доороо байдаг, тэр хүний захиалгын бараа байгаа” гэж тухайн үед ярьж байсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жин Сүхын биед үзлэг хийхэд  гарч ирсэн.  Би 2015  оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Замын-Үүдэд байсан, Улаанбаатар хотод ирээгүй. Сүх утсаар Амартай ярьж байхдаа Бүдүүнээ гэж яриад байсан Тэгэхээр нь би Бүдүүнээ гэж хэн бэ гэхэд Балдан гэж байсан гэсэн мэдүүлэг,

2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Сүхын Улаанбаатар хот руу зорчихоор суусан 13-36 УНМ улсын дугаартай Хюндай Элентра маркийн автомашинд үзлэг хийсэн ...Б.Сүхын сууж яваа автомашины хойд суудлын доороос хар өнгийн гялгар уутыг скочидсон байдалтай 2 ширхэг зүйл олдов гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 18-08 УНЛ улсын дугаартай, BMW X5 маркийн автомашинд үзлэг хийсэн тухай ...Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг хүрэх засмал замаас 186 км зайд Замын-Үүдээс Улаанбаатар хот хүрэх засмал зам дагуу ертөнцийн зүгээр замын урд талд ертөнцийн зүгээр зүүн зүгт харан зогссон байдалтай байлаа. Уг тээврийн хэрэгсэл нь урд, хойд хэсэгтээ 18-08 УНЛ гэсэн улсын дугаартай, хүрэн улаан өнгийн BMW X5 маркийн автомашин байна. Урд хаалганы хавтаст улаан өнгийн алчуур, хуванцар материалан шил арчигч байна. Эдгээр эд зүйл доор мансууруулах бодис хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй нэг талдаа хүүхэлдэйн зураглал, Oriflame гэсэн бичиглэл бүхий шошготой нэг талын мөр хэсгийг цоолж ягаан өнгийн хуванцар гуурс шургуулсан, амсар хэсэгт нь цэнхэр өнгийн гуурс шургуулж тогтоосон тунгалаг хуванцар сав байсныг 10 гэж дугаарлан уг савны хажууд зууван хэлбэртэй дээд хэсэгт Voice keeper гэсэн улаан өнгийн бичиглэл бүхий хар өнгийн цахилгаантай сав байх ба онгойлгоход дотор нь ногоон өнгийн асаагуурын газ байх хэсэг, шилэн гаанс мэт зүйл, Hongkong гэсэн бичиглэл бүхий эмийн хоосон хайрцаг, цагаан өнгийн капсултай хятад үсгийн бичиглэлтэй капсултай эм мэт зүйл 1 ширхэг, цагаан өнгийн уян гуурс мэт зүйл 1 ширхэг байсныг 10 гэж дугаарлан “Canon” маркийн аппаратаар гэрэл зургаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авлаа. Автомашины голын хайрцагнаас шар өнгийн бурханы дүрслэл бүхий шүдэнзний хайрцаг байх ба онгойлгоход нимгэн хар савхин зүйлээр бэхлэсэн талстлаг нунтаг зүйлээр бохирлогдсон төмөр байсныг 11 гэж дугаарлан, мөн цагаан өнгийн хуванцар сав байх ба дотор нь цагаан өнгийн талстлаг зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Хурдны хайрцагны араа байрлах хэсгийн дээр байрлах хайрцаганд Хаан банкны 100 000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авлаа. Автомашин урд байрлах нүдний шилний хайрцаганд 1 ширхэг цэнхэр өнгийн капсул бүхий эм байсныг “С” гэж дугаарлан хураан авлаа. Автомашины урд хэсгийн үзлэгийг дуусган баруун хойд хаалгыг онгойлгон, хаалганы хавтаст үзлэгийг явуулахад цэнхэр өнгийн Esse тамхины хайрцаг дотор шилэн соруулны бариулын хагархай хэсэг байсныг хайрцагны хамт хураан авлаа. Баруун урд суудлын хойд халаасанд цагаан өнгийн хуванцар мансууруулах бодис хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй цагаан саарал өнгийн эд зүйл байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 46 минутанд Балдан, Амар-аас 2 500 000 төгрөгийн орлого,

2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 38 минутанд Амар-аас 500 000 төгрөгийн орлого,

2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг 18 минутанд Амар-аас 100 000 төгрөгийн орлого,

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11 цаг 25 минутанд Амар-аас 700 000 төгрөгийн орлого,

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 43 минутанд  Амар-аас 60 000 төгрөгийн орлого,

2015 оны 7 дугаар сарын 09–ний өдөр 14 цаг 27 минутанд Амар-аас 100 000 төгрөгийн орлого орсон гэсэн Б.Сүхын ХААН банкны 5033245696 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Б.Сүхын гар утсаар ярих үеийн 5 бичлэгт

1 дэх видео бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна.

Б.Сүх нь саарал өнийн футболктай зүүн гартаа тамхи асааж барьсан, баруун гартаа жижиг хар өнгийн гар утас барьсан байна.

Б.Сүх нь гар утасны чанга яригч дээр тавьж, дуудлага дуудаж байгаад цаанаас нь эрэгтэй хүн авч “байна уу, ах хүү” гэхэд

яллагдагч Б.Сүх “хөөе юм аа авч чаддаггүй, жаран ес дотор баахан барилгын эрэг шурга дээр нь овоолоод хаясан байна. Баяр ёслол гээд одоо л юм аа буулгаж байна. Юм аа авах гэж байна. Буудлаас сая л гарч ирлээ” гэхэд

цаанаас нь “За”

Сүх “Баяр болоод унаа байхгүй, тосох уу, ядаж Чойр хүртэл” гэхэд   цаанаас нь “Тосох юм уу, хаана тосох юм бэ” гэхэд

Сүх нь “Чойр нь дээр байхаа”

цаанаас нь “Хэдэн цагийн үед очих уу”

Б.Сүх “Би харин эндээс унаа олдохгүй байна. Баяр болсон”

цаанаас нь “За”,

Б.Сүх “Бүдүүнээгийн машинтай та хоёр цуг наашилчихгүй юу”

цаанаас нь “Бүдүүнээтэй цуг очьё”

Б.Сүх “за тэг”

цаанаас нь “үдээс хойшдоо гарах уу”

Б.Сүх нь “чи ерөнхийдөө одоо ингээд гарч бай, энүүгээр ямар ч унаа алга, баяр ёслол болсон гээд хот руу явах түй ч алга. Вагонд суух гэсэн вагон байхгүй”

цаанаас нь юу гэж байгаа нь сонсогдохгүй,

Б.Сүх “хил хаачихсан, нэг хүүхэнтэй ирээд хоносон чинь заваарсан юм боллоо”

цаанаас нь “өө баларсан юм. Гаалийн нэг нөхөртэй яриад унаа байна уу гялс яриад хэлье за”

Б.Сүх “тэгэлдээ”

цаанаас нь за, “За, тэгье за”

Б.Сүх нь “би тэр нөгөө юу гээд буудалд байгаа шүү, гадаадын юуны наад талын, жоохон байж байгаад эргээд хэлье”

цаанаас нь “за тэг” гээд бичлэг дуусаж байна. Нийт 1 минут 44 секунтын бичлэг байлаа. Нийт 1 минут 44 секунтын бичлэг байна.

2 дахь бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна. Б.Сүх нь “байна, байна. Би Гооёоо ах нь байна аа, хот руу явах гэсэн чинь унаагүй баларчихлаа”

цаанаас нь “вагон байхгүй байна уу”

Б.Сүх “байхгүй, би бүр вокзалаар ороод хот явна гэсэн машин байдаггүй”

цаанаас нь ярьж байгаа хүний яриа сонсогдохгүй

Б.Сүх нь “за за” гээд утасаа тасалсан бичлэг байна. Нийт 1 минут 13 секунтын бичлэг байна.

3 дахь бичлэгт: Б.Сүх нь 88013840 гэсэн дугаар руу залгаад эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригчаар ярьсан бичлэг байна.

Б.Сүх “өө ярьчихлаа”

цаанаас нь “унаа байна уу”

Б.Сүх “унаа бол байхгүй, өөрөө ингэс гээд оройхон явна гэж байна” цаанаас нь “тийм үү”

Б.Сүх “тэрнээс өмнө би юу яаагаадхий, хөөш багаж, магаж байхгүй шүү, багажуудаа аваад ирээрэй”

цаанаас нь “одоо гарах уу”

Б.Сүх “за, гар гар”

цаанаас нь “за тэгье тэгье за” гээд утсаа тасалсан 1 минутын бичлэг байна.

4 дэх бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна.

Цаанаас нь “байна уу”

 Б.Сүх “аа байна, байна, хаана явна дүү”

цаанаас нь “за, яасан та”

Б.Сүх “гарлаа гарлаа, гарчихсан. Тэмээ өнгөрөөд явж байна”

цаанаас нь “өө манай нөгөө нөхөр унаа ярьчихсан гээд яриад байсан” Б.Сүх “би унаа олчихсон, чи эргээд залгаагүй шүү дээ”

цаанаас нь “над руу яриад байна. Тань руу ярихаар утсаа авахгүй байна гээд байна”.

 Б.Сүх “тэгээд хаана байхын, Болор дээр байж байх уу”

цаанаас нь “за, тэгье тэгье” гээд утсаа тасласан байна.

Б.Сүх дахин утсаар залгаж “чамд мөнгө байна уу”

цаанаас нь “хэд үү” Б.Сүх “60”

цаанаас нь “ байгаа, байгаа”

Б.Сүх “за за” гээд яриаг дуусгасан байна. Нийт 1 минут 36 секунтын бичлэг байна.

5 дахь бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна.

Б.Сүх нь “одоо ах нь очиж байна, очиж байна” ... “өө за за нэг хүүхэнтэй ороод ирсэн юм аа, тэрийгээ суулгаж өгчихөөд одоо ах нь очиж байна, очиж байна”

цаанаас нь “сая мая төгрөг бэлэн байгаа”

Б.Сүх “за за авчих, авчих гэсэн яриа бүхий Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

-2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхын Нокиа С2 хар өнгийн гар утсанд үзлэг хийж, мессеж цэс рүү ороход

98706464 гэсэн утаснаас 2015.07.10-нд 05:02:07 минутад Ее yasan be,

99080564 утаснаас 2015.07.10-нд 57:54 мииутад eeee gh yagaad utasaa avahgui bgaan be tanitai uulzchuul gertee oroh geed huleegeed bnashde. Yadaj hariu helcheech dee, 2015.7.10-нд 14:15:31 минутанд 99080564 дугаараас geriin chine oiroltsoo bna, heden hvnii mongo avtsan bgaan barij idlee yah ve,

88013840 дугаараас 2017.07.10-нд 02:52:40 минутанд Ах яасан бэ хүлээгээл байна шүү,

88013840 дугаараас 2015.07.10-ны 02:53:25 минутанд Тарваганы махаа аваарай, өглөө эрт хонинд явна шүү дээ яаах юм бэ,

88013840 дугаараас 2015.07.10-нд 12:04:25 за юу болов оо хонь монио авахгүй байсан юм уу,

88013840 дугаараас 2015.07.10-нд 22:20:29 минутанд  Ах хүү наанаасаа 100-тай аккумлятор аваад ирээч, ирээд мөнгийг нь авчих надаас,

88013840 дугаараас 2015.07.10-нд 22:34:09 минутанд мессеж авсан уу,

99384978 дугаараас 2015.7.09-нд 20:36:51 минутанд 22:34:36 минутанд 2015.07.10-нд 01:27:20 минутанд, 02:31:39 минутанд, 2015.07.11-нд 03:03:31 минутанд, 04:05:25 минутанд, 04:39:21 минутанд ирсэн мессежүүдийн үсгийн фонд танигдахгүй, 2015.07.10-нд 21:30:01 минутанд Ах минь энэ хүмүүс барьж идлээ, мөн өдрийн 22.26.23 минутанд Ахаа яасан бэ юу тохиолдоо вэ, Зүгээр үү та санаа зовоод эхэллээ залгаарай.

All calls буюу дуудлагын түүх гэсэн цэс рүү ороход

2015.07.09-нд 17:43 минутад 99080564 гэсэн дугаар руу залгасан,

18:28 минутад 96263162 дугаар руу залгасан

18:50 минутад 96653792 дугаар руу залгасан,

20:13 минутад 99080564 дугаараас дуудлага ирсэн,

2015.07.10-нд 12:09 минутад 99080564 дугаараас дуудлага ирээд аваагүй, 12:29 минутад 98706464 дугаараас дуудлага ирээд аваагүй,

13:05 минутад 88149560 дугаараас дуудлага ирсэн, 13:22 минутад 99000947 дугаарт залгасан, 13:54 минутад 88658681 дугаараас дуудлага ирээд аваагүй, 15:20 минутад 99000947 дугаараас дуудлага ирээд аваагүй, 15:31 минутад 88149560 дугаараас дуудлага ирээд аваагүй, 15:47 минутад 99976828 дугаараас дуудлага ирээд аваагүй, 15:59 минутанд 99315030 дугаараас дуудлага ирээд аваагүй, 16:43 минутад 99077159 дугаараас залгасан,

18:13 минутад 88013840 дугаараас залгасан,

18:28 минутад 89829370 дугаараас дуудлага ирээд аваагүй, 20:36 минутад 88872922 дугаараас дуудлага ирээд аваагүй,

20:48 минутад 99976828 дугаараас залгасан, 20:52 минутад 99077159 дугаараас дуудлага ирээд аваагүй, 20:57 минутад 89932370 дугаараас дуудлага ирээд аваагүй,

21:32 минутад 88013840 дугаараас дуудлага ирээд аваагүй,

21:33 минутад 88013840 дугаарт залгасан, 22:01 минутад 89898003 минутад дуудлага ирээд аваагүй, 22:04 минутад 88149760 дугаарт залгасан, 22:04 минутад 89898003 дугаарт залгасан, 00:30 минутад 96653792 дугаараас дуудлага ирсэн, 2015.07.11-нд 01:30 минутад 99384978 дугаараас дуудлага ирсэн, 04:04 минутад 99384938 дугаарт залгасан, 34:43 минутад 96653792 дугаараас дуудлага ирээд аваагүй, 03:36 минутад 99384978 дугаараас дуудлага ирээд аваагүй гэсэн тэмдэглэл,

-Шинжилгээнд ирүүлсэн “1 Базарсад Сүх” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл болон “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж, скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл зэргийн найрлаганд метамфетамины /methamphetamine/ агуулга илэрч байна. Энэ бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно.

 2. Ирүүлсэн “1 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 22.7727 гр, цэвэр жин нь 19.1443 гр, мөн “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 21.1979, цэвэр жин 18.1394 гр тус тус байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6942 дугаарт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Шүүгдэгч Х.Балдан нь

Б.Амар, Б.Сүх нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, 

мөн Б.Амар, Б.Сүх нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

  2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагч нарын шүүхээр ял шийтгүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх буюу хүндэвтэр ангилалын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж: яллагдагч Ч.Ариунзаяагаас 1 500 000 төгрөг, яллагдагч С.Амартайванаас 1 000 000 төгрөг, яллагдагч Б.Мөнхцоожоос 220 000 төгрөг,  яллагдагч Г.Энхбаатараас 4 000 000 төгрөг, яллагдагч Б.Чинбатаас 1 000 000 төгрөг, яллагдагч С.Эрдэнэжаргалаас 500 000 төгрөг, яллагдагч Ц.Батбаатар, Ё.Энхбат нараас тус бүрээс нь 100 000 төгрөг, яллагдагч Л.Жавхлангаас 3 000 000 төгрөг, яллагдагч Д.Анараас 3 000 000 төгрөг, яллагдагч Ц.Отгонбаатараас 400 000 төгрөг, яллагдагч М.Тэмүүжингээс 1 000 000 төгрөг, нийт 11 хэргийн 12 яллагдагчаас 15 820 000 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн нь

гэрч Ц.Тогтохын ...Амар “ах та ороод ирсэн үү, нөгөө юм аа авсан биз дээ, бид хоёр дөхөөд очих уу” гэж утсаар ярьж байх үеийн бичлэгийг би хийсэн. Үүнээс өмнө Сүх маш олон зүйл ярьсан боловч эхлээд бичлэг хийгээгүй. Харин сүүлд нь түүний яриаг баримтжуулсан нь дээр гэж үзээд бичлэг хийсэн. Балдан, Амар нар Сүхт хар тамхи захиалсан гэдгийг Сүх анхны тайлбартаа хэлсэн. Сүх “Амар гэж тагнуулын байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарсан хүн байдаг. Тэр хүн намайг дарамталдаг. Балдан гэж Тээврийн прокуророор ажилладаг хүн байгаа. Энэ хоёр хүн надад захисан. Энэ хоёроос болоод би шоронд орох болчихлоо. Би энэ хоёрыг чирч явахгүй бол гэр бүлийг маань дарамталдаг. Тийм учраас би энэ хоёр хүнийг барьж өгмөөр байна, надад захиалсан гэдгийг нотолно” гэсэн. Тэгээд Сүхыг  Амар руу утсаар яриулахад Чойр дээр тосож авахуулахаар болсон. Би Сүхын авч явсан хар тамхийг илрүүлээд цагдаагийн байгууллагад өгөх гэтэл Сүх “...би тэр хоёр хүнийг барьж өгмөөр байна, тэгэхгүй бол миний ар гэрийг дарамталдаг, намайг хилээр хэдэн цагт орж ирснийг мэддэг, Амар, Балдан хоёрыг аваад шоронд орно” гэж их хонзонтой ярьсан тул түүний хүсэлтийн дагуу шалгасан. Балдан гэдэг хүний талаар Сүхаас сонссон. “Тагнуулын байгууллагад ажилладаг байсан Амар, прокурор Балдан гэх хүмүүс Сүхаар хар тамхи зөөлгөөд байна” гэдэг мэдээллийн дагуу бид шалгасан. Тэрнээс би Балдан гэдэг хүний зүс царайг хараагүй. Сүхаас Бат гэдэг хүний талаар сонссон. Сүх 2015 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдөр Батыг “барилгын компанид хуулийн зөвлөх ажилтай, ажил нь дээрээ, гэр нь доороо байдаг, тэр хүний захиалгын бараа байгаа” гэж тухайн үед ярьж байсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жин Сүхын биед үзлэг хийхэд  гарч ирсэн. Сүх утсаар Амартай ярьж байхдаа Бүдүүнээ гэж яриад байсан Тэгэхээр нь би Бүдүүнээ гэж хэн бэ гэхэд Балдан гэж байсан гэсэн мэдүүлэг,

 

- 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Сүхын Улаанбаатар хот руу зорчихоор суусан 13-36 УНМ улсын дугаартай Хюндай элентра маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл,

- Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9Б байрны гражийн В100 тоот автомашины зогсоол дээр байрлах цэнхэр өнгийн 47-16 УБН улсын дугаартай автомашинд үзлэг явуулахаар тогтож, сэжигтэн Балданаар автомашиныг онгойлгуулан үзлэгийг баруун урд талаас явууллаа. Жолооны хүрд баруун талдаа байрлах ба хаалганы халаас, суудлын доод хэсгээс хэрэгт ач холбогдолтой зүйлгүй, голын хайрцагны доод талыг нээхэд улаан өнгийн асаагуурын шингэнтэй хэсгийн хэлтэрхий 1 ширхэг, амсар хэсэгтээ түгжээтэй, 500 гэсэн хаягтай гялгар уутан дотор толгой хэсэг нь хагархай, дотор хэсэг нь харласан гаанс нэг ширхэг гарч ирснийг эд мөрийн баримтаар хураан авлаа. Голын хайрцагны дээд талд хэрэгт ач холбогдолтой зүйлгүй, уг хайрцагны дээд талыг авч үзлэг хийхэд цэнхэр өнгийн, Монгол даатгал гэсэн бичигтэй, цэнхэр хавтас, дотор нь автомашины даатгалын гэрээ байсныг түр хураан авлаа. Бор өнгийн хавтастай 29-05 УНК цэнхэр өнгийн Т.Приус машины хаан банкны нэр дээрх гэрчилгээ байх ба энэ гэрчилгээг Балдан тайлбарлахдаа энэ үзлэг хийлгэж байгаа машин нь 29-05 УНК улсын дугаартай ба 5 дахь өдөр машин гарахгүй учраас дугаараа 47-16 УБН  болгож хуурамч дугаар зүүж, Амар дээр ирсэн гэсэн тул машины бичиг баримтыг шалгахаар хураан авлаа. Машины зүүн талын хаалга, суудал, суудлын урд хоёр хайрцагнаас хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул зүүн хойд хаалгыг онгойлгоход аяны сандал баруун хойд талын хаалгыг онгойлгоход суудал дээр задгай яллах дүгнэлт ЭБШХ хууль зэрэг эд зүйл байсныг цагаан уутанд хийж нэг гэж дугаарлан хураан авлаа. Машины багажинд үзлэг хийхэд хар цахилгаан цүнхэнд 3 хавтас эрүүгийн хэрэг байсныг 2 гэж дугаарлан хар савхин гадаргуутай цүнхэнд, 2 хавтаст эрүүгийн хэрэг байсныг 3 гэж дугаарлан тусад нь үзлэг хийхээр хураан авлаа. Үзлэгийг цааш явуулахад багажийн баруун буланд ХМ гэсэн бичигтэй цагаан өнгийн гялгар уут байх ба гялгар уутан дотор 12 ширхэг хавтастай эрүүгийн гомдол, хүсэлт гэсэн хаягтай бичиг баримт байсныг хэргийн хуудас, хавтас, зүйл ангиар бичлэгт тусган үзлэг хийж №4 гэж дугаарлан хураан авлаа. Уг 12 хэрэг материалын доод хэсэгт тоолж бичлэгт дурьдах боломжгүй задгай яллах дүгнэлт болон бусад бичиг баримт байсан учраас гялгар уутанд буцаан хийж 12 хэргийн хамт №4 гэж дугаарлан хураан авч, үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулав. Запас дугуйны таг хэсгийг авахад “АК” гэсэн бичигтэй цагаан өнгийн гялгар уутанд 6 хавтастай эрүүгийн хэрэг байсныг номер дугаар, зүйл анги, хуудасны тоо нэг бүрчлэн тусгаж нарийвчлан үзлэг хийхээр хураан авлаа гэсэн тэмдэглэл,

-2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 46 минутанд Балдан, Амар-аас 2 500 000 төгрөгийн орлого,

2015 оны 7 дугаар сарын 09–ний өдөр 14 цаг 27 минутанд Амар-аас 100 000 төгрөгийн орлого орсон гэсэн Б.Сүхын ХААН банкны 5033245696 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Б.Сүхын гар утсаар ярих үеийн 5 бичлэгт

1 дэх видео бичлэгт: Б.Сүх нь гар утсаар эрэгтэй хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан бичлэг байна.

Б.Сүх нь саарал өнийн футболктай зүүн гартаа тамхи асааж барьсан, баруун гартаа жижиг хар өнгийн гар утас барьсан байна.

Б.Сүх нь гар утасны чанга яригч дээр тавьж, дуудлага дуудаж байгаад цаанаас нь эрэгтэй хүн авч “байна уу, ах хүү” гэхэд

яллагдагч Б.Сүх “хөөе юм аа авч чаддаггүй, жаран ес дотор баахан барилгын эрэг шурга дээр нь овоолоод хаясан байна. Баяр ёслол гээд одоо л юм аа буулгаж байна. Юм аа авах гэж байна. Буудлаас сая л гарч ирлээ” гэхэд

цаанаас нь “За”

Сүх “Баяр болоод унаа байхгүй, тосох уу, ядаж Чойр хүртэл” гэхэд   цаанаас нь “Тосох юм уу, хаана тосох юм бэ” гэхэд

Сүх нь “Чойр нь дээр байхаа”

цаанаас нь “Хэдэн цагийн үед очих уу”

Б.Сүх “Би харин эндээс унаа олдохгүй байна. Баяр болсон”

цаанаас нь “За”,

Б.Сүх “Бүдүүнээгийн машинтай та хоёр цуг наашилчихгүй юу”

цаанаас нь “Бүдүүнээтэй цуг очьё”

Б.Сүх “за тэг”

цаанаас нь “үдээс хойшдоо гарах уу”

Б.Сүх нь “чи ерөнхийдөө одоо ингээд гарч бай, энүүгээр ямар ч унаа алга, баяр ёслол болсон гээд хот руу явах түй ч алга. Вагонд суух гэсэн вагон байхгүй”

цаанаас нь юу гэж байгаа нь сонсогдохгүй,

Б.Сүх “хил хаачихсан, нэг хүүхэнтэй ирээд хоносон чинь заваарсан юм боллоо”

цаанаас нь “өө баларсан юм. Гаалийн нэг нөхөртэй яриад унаа байна уу гялс яриад хэлье за”

Б.Сүх “тэгэлдээ”

цаанаас нь за, “За, тэгье за”

Б.Сүх нь “би тэр нөгөө юу гээд буудалд байгаа шүү, гадаадын юуны наад талын, жоохон байж байгаад эргээд хэлье”

цаанаас нь “за тэг”... гэсэн яриа бүхий бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

-2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхын Нокиа С2 хар өнгийн гар утсанд үзлэг хийж, мессеж цэс рүү ороход

98706464 гэсэн утаснаас 2015.07.10-нд 05:02:07 минутад Ее yasan be гэж мессэж бичсэн тэмдэглэл,

-Шинжилгээнд ирүүлсэн Б.Сүхын биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин илрэв,

Шинжилгээнд ирүүлсэн “1 Базарсад Сүх” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл болон “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай хар өнгийн гялгар уутанд хийж, скочоор ороосон цагаан өнгийн талстлаг зүйл зэргийн найрлаганд метамфетамины /methamphetamine/ агуулга илэрч байна. Энэ бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. “1 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 22.7727 гр, цэвэр жин нь 19.1443 гр, мөн “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 21.1979, цэвэр жин 18.1394 гр тус тус байна гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 6471 дугаар дүгнэлт,  2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6942 дугаар дүгнэлт,

Мөрдөн байцаалтад хэрэг нь хэрэгсэхгүй болсон яллагдагч

Ч.Ариунзаяагийн ...Надад 2 000 000 төгрөг өгчих. Тэгвэл энэ хэргийг хааж болно” гэж хэлсэн. Надад тухайн үед 2 000 000 төгрөг байгаагүй учраас үнэн учраа хэлж, 1 500 000 төгрөг, 1 хайрцаг тамхитай авч өгсөн,

 

С.Амартайваны ...өнөөдрийн дотор 1 000 000 төгрөг авчирч өгч чадах уу гэхээр нь чадна гэж хэлээгүй би олохыг бодъё, олох юм бол тань руу хэлье гэж хэлээд гараад ээж Алтанцэцэгт энэ байдлаа хэлэхэд “үнэхээр миний хүүг ялгүй салгаад өгөх юм бол хамаа алга ээж нь олоод өгье” гэж хэлээд надад 1 сая төгрөг олж өгсөн. Би тэр мөнгийг нь аваад ажил дээр нь үдээс хойш 16.00 цагийн орчим өрөөндөө ганцаараа сууж байхад нь аваачиж өгсөн. Ингээд хяналтын прокурор Х.Балдан мөнгө авчихаад дахиж дуудаагүй,

 

Б.Мөнхцоожийн ...Х.Балдан н над руу утсаар ярьж “Мөнгөний боломж байна уу, хэдэн төгрөг хэрэгтэй болчихлоо” гэсэн. Би тэгээд дансанд байсан 220 000 төгрөгийг Х.Балданын дансанд шилжүүлсэн,

 

Г.Энхбаатарын ...би Х.Балдан прокурортой уулзаж, “урьд нь зам тээврийн осол гаргаж байсан Одоо дахиад хэрэг хийсэн болохоор надад үнэхээр хэцүү байна. Та туслаач ямар арга байна” гэхэд Балдан прокурор”...гэхдээ хохирол бүрэн барагдаж, хохирогч чинь гомдол саналгүй болсон юм чинь гайгүй байх. Ийм хэргийг аргалж шийдэхэд 5 сая төгрөг болно. 5 сая төгрөг авчирч өгөөд хэргээ шийдүүлж болно” гэхээр нь надад тийм их мөнгө одоогоор байхгүй байна. Ядаж 4 сая төгрөг болох уу гэхэд бэлэн байгаа юм уу гэхээр нь хүнээс асууж, зээл авч өгнө гээд 4 сая төгрөг олоод 2014 оны 9 сарын сүүлээр санагдаж байна. Мөнгө олчихлоо өгөх гэсэн юм гэсэн чинь Баянгол дүүргийн шүүх дээр хуралтай байна гэхээр нь очиж хүлээж байгаад гарч ирээд Балдан прокурорын “приус 20" загварын машинд нь сууж байгаад 4 сая төгрөг өгсөн,

 

Б.Чинбатын ...Тэгээд машинаа зараад хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрт өгөх гээд хадгалсан байсан төгрөгөөсөө аваад Балдан прокурорт 1 сая төгрөг өгсөн чинь хэрэг чинь одоо ингээд дууссан гэж хэлсэн,

 

С.Эрдэнэжаргалын ...2014 оны 3 сард Балдан прокурортой утсаар яриад 500 000 төгрөг олчихлоо гэхэд Андуудын цаад талын 25 дугаар эмийн сангийн тэнд уулзаад Балдан прокурор хөдөө явах гээд яараад байна гээд 500 000 төгрөг аваад Барс зах хүртэл хамт яваад салсан. Тэгээд 2 хоногийн дараа би Балдан прокурортой очиж уулзаж, жолооны үнэмлэхээ авахад хэрэг чинь хаагдсан учраас дахиж ирэх хэрэггүй гэж хэлсэн,

 

Ц.Батбаатарын ...Энхбат бид 2-т “та 2 хохирлоо яаралтай төл” гэж төлүүлсэн. Тэгээд Балдан бид 2-т “ та 2 тус тусдаа зуу, зуун мянган төгрөг авчирч өг тэгээд хэргийг чинь хаалаа” гэсэн. Ингээд би эхнэрээсээ 100 000 төгрөг аваад, Ё.Энхбатад өгч нийлүүлээд 200 000 төгрөгийг Балдан прокурорын ажил дээр нь аваачиж бэлнээр өгсөн. Балдан прокурор “за, та 2 яв, хэрэг чинь хаагдсан ирэх шаардлагагүй” гэсэн,

 

Ё.Энхбатын ...Ц.Батбаатар бид 2 Х.Балдан прокурорыг ажлынхаа гадаа тамхи татаж байхад нь очиж уулзаад “та бид 2-ын хэргийг аргалж өгөөч” гэж гуйсан чинь Х.Балдан прокурор “Та 2 тэгвэл тус бүрдээ 100 000 төгрөг аваад ир” гэсэн. Бид 2 мөнгө олохоор явж манай эхнэрийн цалин буухаар нь 100 000 төгрөг аваад Ц.Батбаатарын 100 000 төгрөгийг нийлүүлээд нийт 200 000 төгрөгийг дугтуйнд хийгээд Тээврийн прокурорын үүдэнд Х.Балдан прокурорт өгсөн. Балдан прокурор за та 2 яв, ахиж ирэх хэрэггүй, хэргийг чинь хаалаа гэсэн,

 

Л.Жавхлангийн ...Тээврийн прокурорт шилжсэн өдөр Х.Балдан прокурор уулзаад намайг “гадаа хүлээж бай” гэхээр нь гадаа нь хүлээж суусан. Ингээд орой 17 цаг өнгөрч байхад прокурор Х.Балдан гарч ирээд гадаах зогсоол дээрээ байсан өөрийнхөө Ниссаны нэг саарал өнгийн суудлын автомашиндаа суугаад намайг суу гэсэн. Би машинд суутал хөдлөөд хороолол дундуур явсан. Явах замдаа надад “чи урьд нь ял шийтгэх эдэлж байсан юм байна. Одоо тэнсэн чинь ял болно. Чи надад 6 000 000 төгрөг өгчих, би хэргийг чинь хаалаа” гэхээр нь би “за” гэсэн. Намайг ажлынхаа үүдэнд буулгасан. Ингээд би мөнгө хайж яваад 2-3 хоногийн дараа 11-90 УНС улсын дугаартай “Субору Импреза” маркын автомашинаа 13 дугаар хороололд байдаг сайн ломбардад 3 000 000 төгрөгт тавиад Х.Балдан прокурортой ярьсан чинь зурагт өгсдөг зам дагуу байна хүрээд ир гэсэн. Тэгээд очиход нөгөөх машин дотроо ганцаараа байхаар нь би мөнгөө өгтөл “үлдэгдэлийг нь яахын бэ” гэхээр нь “өгнө” гэсэн. Тэгтэл Х.Балдан “хэргийг чинь хаачихья" гээд салсан. Үүнээс хойш ахиж уулзаагүй,

 

Д.Анарын ...миний хувьд хохирлоо барагдуулсан ч гэсэн шүүхээр ордог гэдгийг өмгөөлөгчөөс мэдсэн байсан учраас прокурор Балданаас “шүүхээр орохгүйгээр шийдүүлэх боломж байдаг юм уу” гэхэд прокурор Балдан чи эхний ээлжинд хохиролоо барагдуулаад, надад 3 сая төгрөг бэлдчихээрэй тэгээд уулзъя гэсэн. Ингээд би мөнгө төгрөг хайж байгаад хохирогчид даатгалаас 1 500 000 төгрөг, өөрөөсөө 8 500 000 төгрөг хохирогчийн дансаар өгч хохиролгүй болгосон. Ингээд хохиролгүй болгосон бичгээ аваад 3 000 000 төгрөг бэлдээд прокурор Балдантай ажлынх нь гадаа уулзаад бэлнээр 3 сая төгрөгөө хоёулахнаа байж байгаад өгсөн. Мөнгө өгсний дараа Балдан “одоо ингээд хэрэг хаагдлаа чи яв яв” гэсэн,

 

Ц.Отгонбаатарын ...Балдан прокурор надад “ ахдаа чи хэдэн төгрөг өгчихвөл хэргийг чинь хаагаад өгье” гэхээр нь би тэгье хэдэн төгрөг авах уу гэхэд 2 сая төгрөг гэсэн. Би 2 сая төгрөг барахгүй, жоохон доошоо болохгүй юу гэсэн чинь 1 500 000 төгрөг олоод ир гэсэн. Ингээд би мөнгө төгрөг хайгаад байсан чинь олдохгүй 400 000 төгрөг олчихоод би 2013 оны 9 дүгээр сард байхаа Балдан прокурор руу утасдаад “та хаана байна” гэсэн чинь “Улсын их дэлгүүрийн урд талд байж бай, би яваад очъё” гэсэн. Би Балдан прокурорт мөнгө олдохгүй байна гээд 400 000 төгрөгөө өгсөн чинь аваад “үлдсэнийг нь дараа нь олж өгөөрэй” гэсэн. Би одоо хөдөө гадаа явж болох уу гэхэд болно, хэргийг чинь хаана гэсэн. Ингээд би мөнгө хайгаад байсан огт олдохгүй байсан ба Балдан прокурор над руу нэлээн хэдэн удаа залгаад “мөнгө олсон уу” гэж асуухаар нь олдохгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд сүүлдээ залгахаа больчихоор нь би ахиж энэ талаар яриагүй хөдөө гэрлүүгээ явчихсан,

 

М.Тэмүүжингийн ...тэгээд маргааш нь 1 сая төгрөг найз Чинзоригоос зээлж аваад Тээврийн прокурорын ажлын гадаа нь ирээд Балдан прокурорт өгөөд би одоо яах вэ гэж хэлсэн би өөрөө мэдэж байна, одоо санаа зоволтгүй яв яв гэж хэлсэн. Тухайн үедээ гадагшаа гараад визэнд орох гэж байсан. Ял авчих юм бол 5 жилийн дотор гадагшаа гарч болохгүй гэж бодоод өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Н.Бат нь

Б.Сүхтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

мөн Б.Сүхтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь

 

-гэрч Ц.Тогтохын ...Сүхаас Бат гэдэг хүний талаар сонссон. Сүх 2015 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдөр Батыг “барилгын компанид хуулийн зөвлөх ажилтай, ажил нь дээрээ, гэр нь доороо байдаг, тэр хүний захиалгын бараа байгаа” гэж тухайн үед ярьж байсан ... гэсэн мэдүүлэг,

-Б.Сүх нь 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11:53:31 цагт  Монгол улсын хилээр гарч, 7 дугаар сарын 09-ний  өдрийн 18:21 цагт Монгол улсын хилээр орсон гэсэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаа,

-2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Сүхын Улаанбаатар хот руу зорчихоор суусан 13-36 УНМ улсын дугаартай, “Хюндай элентра” маркийн автомашинд үзлэг хийсэн ...Б.Сүхын сууж яваа автомашины хойд суудлын доороос хар өнгийн гялгар уутыг скочидсон байдалтай 2 ширхэг зүйл олдов. ...Б.Сүхаас хар өнгийн скочтой 2 ширхэг зүйлийг юу болох, хэнийх болохыг асуухад “минийх, хар тамхи, мансууруулах төрлийн зүйл” гэж хариулав. Б.Сүхын сууж яваа автомашинаас хар өнгийн скочтой, ууттай хар тамхи мансууруулах төрлийн зүйл байж болзошгүй зүйл илэрсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

2015 оны 4  дүгээр сарын 23-ны өдөр 14 цаг 21 минутанд Батаас 30 000 төгрөгийн орлого,

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 42 минутанд Батаас 100 000 төгрөгийн орлого орсон гэсэн Б.Сүхын ХААН банкны 5033245696 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

-2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхын Нокиа С2 хар өнгийн гар утсанд үзлэг хийж, мессеж цэс рүү ороход

99080564 утаснаас 2015.07.10-нд 57:54 минутад eeee gh yagaad utasaa avahgui bgaan be tanitai uulzchuul gertee oroh geed huleegeed bnashde. Yadaj hariu helcheech dee,

2015.7.10-нд 14:15:31 минутанд 99080564 дугаараас geriin chine oiroltsoo bna, heden hvnii mongo avtsan bgaan barij idlee yah ve,

All calls буюу дуудлагын түүх гэсэн цэс рүү ороход

2015.07.09-нд 17:43 минутад 99080564 гэсэн дугаар руу залгасан,

2015.07.10-нд 12:09 минутад 99080564 дугаараас дуудлага ирээд аваагүй гэсэн тэмдэглэл,

“1 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 22.7727 гр, цэвэр жин нь 19.1443 гр, мөн “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай дээжийн ууттай жин 21.1979, цэвэр жин 18.1394 гр тус тус байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6942 дугаарт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Сүхт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-ийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-ийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 2-т зааснаар,

Б.Амард 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-ийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 2-т зааснаар,

Х.Балдант 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-ийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-ийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 2, 268 дугаар зүйлийн 2-т зааснаар,

Н.Батад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-ийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-ийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, байцаажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

188 дугаар зүйлийн 188.3-т “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

268 дугаар зүйлийн 268.2-т  “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.  

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн  3-т “Энэ гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

 

20.7 дугаар зүйлийн 2-т Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

22.4 дүгээр зүйлийн 2-т “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, заалтад шүүгдэгч нарт оногдуулах ялын төрлийг шүүх сонгох боломжтой, мөн хорих ялын доод, дээд хэмжээ багасаж,  эрх зүйн байдал нь дээрджээ.

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар Нийслэлийн прокурорын газраас Б.Сүх, Б.Амар, Н.Бат нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн  3, 20.7 дугаар зүйлийн 2, Х.Балдант холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн  3, 20.7 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгч  Б.Сүхыг Б.Амар, Х.Балдан нартай бүлэглэн,

 мөн Н.Баттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

 мөн Б.Амар, Х.Балдан нартай бүлэглэн,

  мөн Баттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

шүүгдэгч Б.Амарг Б.Сүх, Балдан нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

Б.Сүх, Х.Балдан нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

шүүгдэгч Балданыг Б.Сүх, Б.Амар нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

Б.Сүх, Б.Амар нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

нийтийн албан тушаалтан 2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл өөрийн хяналт тавьж байсан хэргийн хахууль өгөгчийн шүүхээр ял шийтгүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс 11 хэргийн, 12 яллагдагч нараас 15 820 000 төгрөгийн хээл хахууль авсан,

 

шүүгдэгч Н.Батыг Б.Сүхтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

Б.Сүхтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор буюу Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Х.Балдан нь хээл хахуульд авсан 15 820 000 төгрөгийг улсын төсөвт тушаасан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Сүхын үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүйг,

Б.Амаргийн бусдад төлөх төлбөргүй,

Х.Балданын бусдад төлөх төлбөргүй, өвчтэй ээжийгээ болон бага насны хүү Т.Шижир, охин Т.Есүй нарыг асардаг,

Н.Батын бусдад төлөх төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Х.Балдан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хахуульд авсан 15 800 000 төгрөгийг улсын орлогод төлсөн тул түүнд энэ зүйлээр ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.3-т заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэснийг журамлах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Сүхын бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт 3 жил,

бусадтай бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт 2 жил,

 

Б.Амаргийн бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт 2 жил,

бусадтай бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт 2 жил,

 

Н.Батын бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт 2 жил,

 

бусадтай бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт 2 жил,

 

Х.Балданын бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт 2 жил,

бусадтай бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт 2 жил,

нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдууллаа.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, Сүхын биечлэн эдлэх нийт ялыг 5 жилийн,

 

Х.Балдант Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялуудыг нэмж нэгтгэн, Х.Балданын биечлэн эдлэх нийт ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн,

 

Б.Амард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, Амаргийн биечлэн эдлэх нийт ялыг 4 жилийн,

 

Н.Батад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, Батын биечлэн эдлэх нийт ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоов.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.

 

Б.Сүх нь урьд 6 удаа ял шийтгүүлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

Б.Амар, Х.Балдан, Н.Бат нар урьд ял шийтгүүлээгүй тул тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Сүхын цагдан хоригдсон 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 121 хоног, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 209 хоног, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 231 хоног, нийт 561 хоног,

Б.Амаргийн цагдан хоригдсон 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 121 хоног,  2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс   4 дүгээр сарын 01 өдөр хүртэл 85 хоног, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 227 хоног, нийт 433 хоног,

Х.Балданын цагдан хоригдсон 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 135 хоног,  2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 85 хоног, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл   227   хоног,  нийт   447  хоног,   

Н.Батын цагдан хоригдсон 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 55 хоног, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 216 хоног,  нийт 271 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед Хаан банкны эзэмшилд бүртгэлтэй 29-05 УБМ улсын дугаартай, “Тоёото приус” 20 маркийн тээврийн хэрэгсэл, (Балданын худалдан авсан)

Г.Удвалын эзэмшилд бүртгэлтэй (Б.Амаргийн унаж явсан) 18-08 УНЛ улсын дугаартай, ВМW Х5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан

ТЕГ-ын Замын-Үүд дэх газрын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 29/104 дугаартай албан тоотоор баримтжуулсан 35 ш зураг бүхий 143 МВ хэмжээтэй файл, Б.Сүхын “мөс”-ийг худалдан авагч этгээдүүдтэй гар утсаар ярих үеийн 5 бичлэг бүхий 517 МВ файл, илрүүлэх үеийн хойшлуулшгүй ажиллагааг баримтжуулсан 4 ш дүрс бичлэг бүхий 576 МВ файл бүхий 3 ширхэг DVD,

Б.Амар, Х.Балдан, Б.Сүх нарыг байцаах үеийн дүрс бичлэг бүхий 6 ширхэг, Б.Амар, Х.Балдан, Б.Сүх нарын гар утсанд шинжээч томилж гаргуулсан дүгнэлтэд хавсаргасан 3 ширхэг, баримтжуулах үеийн бичлэгийг шинжээч томилж сайжруулсан бичлэг бүхий 1 ширхэг,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Сүх нарт холбогдох эрүүгийн 201501000078 дугаартай хэргийн шүүх хуралдааны бичлэг бүхий “SОМЕI” гэсэн бичигтэй DVD 2 ширхэг, нийт 15 ширхэг DVD-ийг,

 “ХААН" банкны Базарсадын Сүх, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дансны дугаар 5033245696 гэсэн орлогын мэдүүлэгний шар хуудас 1 ширхэг зэргийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Б.Сүхын Е-1310087 дугаартай гадаад паспорт, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Б.Сүхт буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий Базарсад Сүх гэсэн хаягтай мөс, ууттай жин 22,7 гр, цэвэр жин нь 20.1 гр, “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай мөс, ууттай жин 21,4, цэвэр жин 18,1 гр “мөс” гэх бодис, (яллах дүгнэлтэд 49.3 грамм гэж дурдсан)

 

29-05 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураагдсан хагархай шилэн гаанс 1 ширхэг,

Х.Балданын гэрээс хураагдсан бонго 1 ширхэг, цагаан өнгийн соруултай гуурс 1 ширхэг,

 

18-08 УНЛ улсын дугаартай, автомашинаас хураагдсан “Оriflame” гэсэн бичигтэй хүүхэлдэйн зурагтай е100ml гэсэн бичиг бүхий ягаан, цэнхэр өнгийн 2 ширхэг гуурстай сав 1 ширхэг,

18-08 УНЛ улсын дугаартай автомашинаас хураагдсан ягаан өнгийн богино гуурс 1 ширхэг,

шилэн гаанстай, цайвар өнгийн гуурс 1 ширхэг,

хар өнгийн лентээр ороосон тагтай дотроо цэнхэр өнгийн гуурстай цайвар цагаан өнгийн сав 1 ширхэг,

хар өнгийн лентээр ороосон төмөр богино гуурс 1 ширхэг,

цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг гялгар уут 1 ширхэг,

цагаан цайвар өнгийн жижиг тагтай сав,

“\/оicе Кеерег” гэсэн улаан бичигтэй цахилгаантай жижиг сав, дотор нь ногоон өнгийн асаагуурны газтай хэсэг, цагаан өнгийн капсултай эм 1 ширхэг,  нэг тал нь хөвөнтэй мод, хар иштэй зүү, “ESSE” тамхины хайрцагтай хагархай шилэн гуурс, Made in China гэсэн бичигтэй жижиг жин 1 ширхэг, улаан өнгийн асаагуурын газтай тал 1 ширхэг, “Powergra” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн 1 бүтэн, 1 тал,  “Vigrx”  гэсэн цагаан 5 ширхэг, хар өнгийн 5 ширхэг эм зэргийг тус тус устгахаар шийдвэрлэлээ.

 

Б.Сүхыг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байхад мэдүүлэг авсан гэж өмгөөлөгч Б.Тэнгис тайлбарлаж байх боловч тэр мэдүүлсэн мэдүүлгээ хариуцах бүрэн чадвартай нь Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 677 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Сүхын

Б.Амар, Х.Балдан, Н.Бат нарыг өөрт нь сэтгэцэд нөлөөлөх бодис буюу мөс захиалсан талаар анх сэжигтнээр өгсөн

 

“...Амар гэж залуу Тагнуулд ажилладаг гэж байсан. Би Амард Хятадын Бээжингээс 30-40 хувиар бараа аваад Эрээнд 70-80 хувь болгоод нэмж зардаг талаараа хэлж байсан. Амар хавар “та урагшаа явдаг юм чинь Мөс гэдэг хар тамхийг БНХАУ-ын Бээжингээс яаж авдаг талаар судлаадхаач” гэсэн.

Намайг саяхан хотод байж байтал Амар дахин хэд хэдэн удаа залгаад “одоо баяр болох гэж байна, та нэг урагшаа нөгөө юмандаа явчихаад ир л дээ” гэхээр би “одоо хэрэггүй байхаа” гэсэн чинь над руу 2-3 залгасан.

...Бээжин рүү 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яваад Симбагаас 4 уут мөс авсан. 1 уут мөсийг 2 500 юань, 4 уут мөсийг 10 000 юаниар авсан. Амар 2 уут мөс захисан, 1 уут мөсийг Мөөгий гэж залуу “таныг авчирвал 2 500 000 төгрөгөөр надаас авна” гэж байсан учраас Мөөгийд өгөх зорилготой байсан. Үлдсэн 1 уутыг өөртөө авч, хадгалаад сүүлд нь Амар, Мөөгий нарт хэрэг болох юм бол зарчихна гэж бодоод шуналтаад 4 уутыг авчихсан. 4 уут мөсийг 2, хоёроор нь боогоод баруун, зүүн хөлнийхөө оймсонд хийгээд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд хилийн боомтоор гарсан. Хилээр замын УА3 469 автомашинаар гараад шалган нэвтрүүлэхээр явган орж, штампаа даруулж, шалгуулаад гарсан. Хилийн шалган нэвтрүүлэхээр хар тамхи оймсондоо хийгээд гарсныг илрүүлээгүй гарчихсан. Хилээр гараад, буцаж 469 машиндаа суугаад авто вокзал дээр очиж, буугаад хот явна гэсэн машинууд дээр очиход “Элентра” маркийн автомашинтай махлагдуу шар эрэгтэй хүн “хот явна, би 2 хүүхэдтэйгээ явж байгаа. Одоо хоёр хүн аваад гарна гэхээр нь би “2 хүнийх нь мөнгийг төлчихье би хурдан явах хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь намайг машин дээрээ аваачиж суулгаад цүнхээ багажинд хийлгэсэн чинь 4 хүн хүрч ирээд “тагнуулын ажилтан байна, өөртэй чинь уулзья, юм лавлаж асууя” гээд гарыг гавлаад машинд суулгахаар нь оймсноосоо нөгөө хоёр хэсэг хар тамхиа аваад уг “Элентра” маркийн машины хойд суудлын доод хэсэг рүү хийсэн.

...Б.Амар Улаанбаатар хотоос зүүн тийшээ 130 км Чойр орох замын наана “Болор” гэдэг хоолны газар уулзахаар тохирсон. Би Замын-Үүдээс гараад утсаар холбоотой явъя гэсэн бөгөөд би наашаа тагнуулын ажилтантай Айраг өнгөрөөд явж байхад Болорт ирчихсэн байна гэсэн. Намайг Айраг дээр ирчихсэн байна гэсэн чинь тэгвэл та мөдгүй юм байна өөдөөс чинь явж байя гэсэн. Тэгээд явж байгаад машин нь замдаа эвдэрсэн юм шиг байна лээ. Утсаар хотоос гарлаа гэж хэлэхдээ Балдантай хамт хотоос гарах гэж байна гэж надад хэлсэн. Амар “би яараад байна, тэсэхгүйнээ, урдаас чинь очиж байя, би багажтайгаа явж байна” гэсэн. Багаж гэдэг яахав дээ нөгөө мөсөө татдаг гаанс, багаж хэрэгсэлийг тэгж Амар хэлдэг юм. 2015 оны 7 дугаар сарын 09-нд би наашаа гарах болон буудлын төлбөр хийх зардалгүй болчихлоо, мөнгө шилжүүлээч гэсэн чинь ХААН банкаар 100 000 төгрөг шилжүүлсэн,

  Мөөгий хуулийн хүн болохоор “хүн надад юм авчрах санал тавиад байна. Яваад авчирвал яадаг юм бэ” гэж асуусан. Тухайн үед Амар гэж нэрийг нь хэлээгүй. Хүн тэгж санал тавиад байна гэсэн чинь Мөөгий “та тэгвэл надад бас нэгийг авчраад өгвөл би 2 500 000 төгрөгөөр авна” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг нь

Сүх 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явахаар 13-36 УНМ улсын дугаартай, “Хюндай элентра” маркийн автомашинд суусан, уг машинд үзлэг хийхэд автомашины суудлын араас 2 ширхэг хар ууттай мөс гэх бодис гарсан,

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 18-08 УНЛ улсын дугаартай, BMW X5 маркийн автомашин нь Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг хүрэх засмал замаас 186 км зайд Замын-Үүдээс Улаанбаатар хот хүрэх засмал зам дагуу ертөнцийн зүгээр замын урд талд ертөнцийн зүгээр зүүн зүгт харан зогсож байсан,  

уг машинд үзлэг хийхэд мансууруулах бодис хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй нэг талдаа хүүхэлдэйн зураглал, Oriflame гэсэн бичиглэл бүхий шошготой нэг талын мөр хэсгийг цоолж ягаан өнгийн хуванцар гуурс шургуулсан, амсар хэсэгт нь цэнхэр өнгийн гуурс шургуулж тогтоосон тунгалаг хуванцар сав,  уг савны хажууд зууван хэлбэртэй дээд хэсэгт Voice keeper гэсэн улаан өнгийн бичиглэл бүхий хар өнгийн цахилгаантай сав байх ба онгойлгоход дотор нь ногоон өнгийн асаагуурын газ байх хэсэг, шилэн гаанс мэт зүйл, Hongkong гэсэн бичиглэл бүхий эмийн хоосон хайрцаг, цагаан өнгийн капсултай хятад үсгийн бичиглэлтэй капсултай эм мэт зүйл 1 ширхэг, цагаан өнгийн уян гуурс мэт зүйл 1 ширхэг,  автомашины голын хайрцагнаас шар өнгийн бурханы дүрслэл бүхий шүдэнзний хайрцаг байх ба онгойлгоход нимгэн хар савхин зүйлээр бэхлэсэн талстлаг нунтаг зүйлээр бохирлогдсон төмөр,  мөн цагаан өнгийн хуванцар сав, савны дотор нь цагаан өнгийн талстлаг зүйлээр бохирлогдсон байсан, Хаан банкны 100 000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, цэнхэр өнгийн Esse тамхины хайрцаг дотор шилэн соруулны бариулын хагархай хэсэг,  цагаан өнгийн хуванцар мансууруулах бодис хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй эд зүйл байсан,

Амар 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагчаар ажилд ороод, 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халагдсан,

Б.Сүх нь 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11:53:31 цагт  Монгол улсын хилээр гарч, 7 дугаар сарын 09-ний  өдрийн 18:21 цагт Монгол улсын хилээр орсон,

2015 оны 7 дугаар сарын 09–ний өдөр 14 цаг 27 минутанд Амар-аас Сүхт 100 000 төгрөг шилжүүлсэн зэрэг бодит байдалтай тохирч байна.

            Б.Сүх, Н.Батын талаар ... “барилгын компанид хуулийн зөвлөх ажилтай, ажил нь дээрээ, гэр нь доороо байдаг, тэр хүний захиалгын бараа байгаа” гэж гэрч Ц.Тогтоход 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хэлсэн нь “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 50 дугаар байрны 15, 16 давхарт байрладаг, Н.Бат Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 50 дугаар байрны 133 тоотод оршин суудаг, Н.Бат нь Бэрэн констракшн энд автомэшн ХХК-д хуулийн зөвлөх ажилтай болох нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-ийн албан бичгээр тогтоогдож байна.

Н.Бат нь Б.Сүхын дугаар руу 99080564 утаснаас 2015.07.10-ны өдрийн 57:54 мииутад eeee gh yagaad utasaa avahgui bgaan be tanitai uulzchuul gertee oroh geed huleegeed bnashde. Yadaj hariu helcheech dee,

2015.7.10-нд 14:15:31 минутанд 99080564 дугаараас geriin chine oiroltsoo bna, heden hvnii mongo avtsan bgaan barij idlee yah ve гэж мессэж бичсэн, 

2015.07.09-нд 17:43 минутад 99080564 гэсэн дугаар руу залгасан,

20:13 минутад 99080564 дугаараас дуудлага ирсэн,

2015.07.10-нд 12:09 минутад 99080564 дугаараас дуудлага хийсэн бодит үйлдлээр тогтоогдож байх тул Б.Сүхыг худал мэдүүлэг зохиосон гэж үзэх үндэслэлгүй байна.

2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Б.Сүхыг сэжигтнээр мэдүүлэг өгсний дараа түүнтэй өмгөөлөгч О.Сайнгэрэл 7 дугаар сарын 22-ны өдөр, Б.Амартай өмгөөлөгч О.Сайнгэрэл нь 7 дугаар сарын 17, 21, 22-ны өдрүүдэд уулзсан,  (хэргийн 4 дүгээр хавтас, 67 дугаар хууудас)

7 дугаар сарын 25-ны өдөр Х.Балданаас, 7 дугаар сарын 22-ны өдөр Б.Амаргаас мэдүүлэг авсны дараа 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Сүх нь “би Замын-Үүдээс хар тамхи авсан, Амар, Балдан нар надад хар тамхи захиалаагүй” гэж мэдүүлэг өгсөн болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Прокурор 42 тоот яллах дүгнэлтдээ Б.Сүх, Б.Амар, Х.Балдан, Н.Бат нарыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамласан тул Б.Амар, Х.Балдан, Н.Бат нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1,

Б.Сүхын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг давхар журамлах шаардлагагүй байна.

 

Прокурор мөн яллах дүгнэлтдээ Сүхыг Н.Баттай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 04-нөөс 09-ний өдрүүдийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын түхай конвенц’’-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бухий “мөс” гэх хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.9 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэж ялласан атлаа дээрх үйлдлийг 3 удаа үйлдсэн мэтээр давтан бичсэнээ шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжтэй алдаа гаргаж, давтан бичсэн байна гэж зөвшөөрч, зөвтгөн ялласан болохыг дурдах нь зүйтэй,

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхийн дагуу шүүгдэгч Б.Сүх “би мөс гэх бодисыг БНХАУ-аас аваагүй, Монгол улсын хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлээгүй,

 

Б.Амар “Би Сүх, Балдан нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй,

 

Х.Балдан “би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хар тамхийг Сүх, Амар нартай бүлэглэж хил давуулсан, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдээгүй,

 

Н.Бат “би Сүхтай цэвэр ажил хэргийн холбоотой байхад намайг түүнд хар тамхи захиалсан, худалдан авч зарах гэж байсан гэж гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй” гэж тус тус мэдүүлж,  

 

өмгөөлөгч Л.Хатанбаатарын  ...6 удаагийн ял шийтгэлтэй Б.Сүхын зохисон зүйлд мөрдөгч, прокурорын байгууллага итгэн, түүнийг нь бодит болсон үйл явдал гэж Баттай холбоотой сэжиг, таамаг хэрэгт цуглуулж бэхжүүлэх гэж оролдсон байна. Сүхын мөс гэх бодистой холбоотой үйлдэлд Бат гэм буруутайг нотлоогүй тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3,  20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгана уу,  

 

өмгөөлөгч Б.Тэнгисийн  ...шүүгдэгч Б.Сүхын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн үйл баримт, дүрс бичлэг, гүйцэтгэх болон хойшлуулшгүй ажиллагаа зэрэг нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж энэ зүйлчлэлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгоно уу,

 

өмгөөлөгч С.Пүрэвдоржийн ...зөвшөөрөлгүй гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул Сүхын анхны өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-д заасны дагуу нотлох баримтаас хасна уу.

Балдан, Амар нарын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Мааньтын хорих анги руу явсан нь үнэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Балданыг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгоно уу,

 

өмгөөлөгч Д.Батсүхийн ...хууль зөрчиж гүйцэтгэх ажил явагдсан. Сүхын тайлбар, сэжигтнээр өгсөн мэдүүлэг, гэрч Тогтохын мэдүүлгээр Амарг яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэлгүй. Ийм баримтуудаар Амарг яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 16.3 дугаар зүйлийн 2, 3-т заасан шаардлагад нийцэхгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгана уу гэсэн хүсэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон тул тэдний хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сүхыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

бусадтай бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

шүүгдэгч Амарг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

бусадтай бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

шүүгдэгч Батыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

 

бусадтай бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

шүүгдэгч Балданыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

бусадтай бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Б.Сүхыг  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил,  

Эрүүгийн мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил,

шүүгдэгч Б.Амарг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил,

 

шүүгдэгч Х.Балданыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д  заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг  журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил,

 

шүүгдэгч Н.Батыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д   заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар  2  жил,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, Сүхын биечлэн эдлэх нийт ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих,

 

 Х.Балдант 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялуудыг нэмж нэгтгэн, Х.Балданын биечлэн эдлэх нийт ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих,

 

 Б.Амард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, Амаргийн биечлэн эдлэх нийт ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих,

 

 Н.Батад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, Батын биечлэн эдлэх нийт ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Сүхт оногдуулсан 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

 Х.Балдант оногдуулсан 5 жил хорих, Б.Амард оногдуулсан 4 жил хорих, Н.Батад оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Сүхын цагдан хоригдсон 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 121 хоног, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 209 хоног, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 231 хоног, нийт 561 хоног,

Б.Амаргийн цагдан хоригдсон 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 121 хоног,  2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс   4 дүгээр сарын 01 өдөр хүртэл 85 хоног, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 227 хоног, нийт 433 хоног,

Х.Балданын цагдан хоригдсон 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 135 хоног,  2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 85 хоног, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 227 хоног, нийт  447 хоног,  

Н.Батын цагдан хоригдсон 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 55 хоног, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 216 хоног,  нийт 271 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Б.Сүх, Б.Амар, Х.Балдан, Н.Бат нар нь бусдад төлөх төлбөргүй, Б.Амар, Х.Балдан, Н.Бат нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.  

 

7. Хаан банкны эзэмшилд бүртгэлтэй 29-05 УБМ улсын дугаартай, “Тоёото приус” 20 маркийн тээврийн хэрэгсэл, Балданын худалдан авсан.

Г.Удвалын эзэмшилд бүртгэлтэй Д.Баярбатын /Б.Амаргийн унаж явсан/ эзэмшлийн 18-08 УНЛ улсын дугаартай ВМW Х5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сүх, Б.Амар, Х.Балдан, Н.Бат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны  9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан

ТЕГ-ын Замын-Үүд дэх газрын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 29/104 дугаартай албан тоотоор баримтжуулсан 35 ш зураг бүхий 143 МВ хэмжээтэй файл, Б.Сүхын “мөс”-ийг худалдан авагч этгээдүүдтэй гар утсаар ярих үеийн 5 бичлэг бүхий 517 МВ файл, илрүүлэх үеийн хойшлуулшгүй ажиллагааг баримтжуулсан 4 ш дүрс бичлэг бүхий 576 МВ файл бүхий 3 ширхэг DVD,

яллагдагч Б.Амар, Х.Балдан, Б.Сүх нарыг байцаах үеийн дүрс бичлэг бүхий 6 ширхэг, яллагдагч Б.Амар, Х.Балдан, Б.Сүх нарын гар утсанд шинжээч томилж гаргуулсан дүгнэлтэд хавсаргасан 3 ширхэг, баримтжуулах үеийн бичлэгийг шинжээч томилж сайжруулсан бичлэг бүхий 1 ширхэг,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Сүх нарт холбогдох эрүүгийн 201501000078 дугаартай хэргийн шүүх хуралдааны бичлэг бүхий “SОМЕI” гэсэн бичигтэй DVD 2 ширхэг, нийт 15 ширхэг си ди бичлэг,

 “ХААН" банкны Базарсадын Сүх, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дансны дугаар 5033245696 гэсэн орлогын мэдүүлгийн шар хуудас 1 ширхэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Б.Сүхын Е-1310087 дугаартай гадаад паспорт, УЖ 6704О139 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Б.Сүхт буцаан олгож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий Базарсад Сүх гэсэн хаягтай мөс, ууттай жин 22,7 гр, цэвэр жин нь 20.1 гр, “2 Базарсад Сүх” гэсэн хаягтай мөс, ууттай жин 21,4, цэвэр жин 18,1 гр “мөс” гэх бодис, (яллах дүгнэлтэд 49.3 грамм гэж дурдсан)

29-05 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураагдсан хагархай шилэн гаанс 1 ширхэг,

Х.Балданын гэрээс хураагдсан бонго 1 ширхэг, цагаан өнгийн соруултай гуурс 1 ширхэг,

18-08 УНЛ улсын дугаартай, автомашинаас хураагдсан “Оriflame” гэсэн бичигтэй хүүхэлдэйн зурагтай е100ml гэсэн бичиг бүхий ягаан, цэнхэр өнгийн 2 ширхэг гуурстай сав 1 ширхэг,

18-08 УНЛ улсын дугаартай автомашинаас хураагдсан ягаан өнгийн богино гуурс 1 ширхэг,

шилэн гаанстай, цайвар өнгийн гуурс 1 ширхэг,

хар өнгийн лентээр ороосон тагтай дотроо цэнхэр өнгийн гуурстай цайвар цагаан өнгийн сав 1 ширхэг,

хар өнгийн лентээр ороосон төмөр богино гуурс 1 ширхэг,

цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг гялгар уут 1 ширхэг,

цагаан цайвар өнгийн жижиг тагтай сав,

“\/оicе Кеерег” гэсэн улаан бичигтэй цахилгаантай жижиг сав, дотор нь ногоон өнгийн асаагуурны газтай хэсэг, цагаан өнгийн капсултай эм 1 ширхэг,  нэг тал нь хөвөнтэй мод, хар иштэй зүү, ESSE тамхины хайрцагтай хагархай шилэн гуурс,Made in China гэсэн бичигтэй жижиг жин 1 ширхэг, улаан өнгийн асаагуурын газтай тал 1 ширхэг, Powergra гэсэн бичигтэй цэнхэр өнгийн 1 бүтэн, 1 тал,  Vigrx  гэсэн цагаан 5 ширхэг, хар өнгийн 5 ширхэг эм зэргийг тус тус устгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сүх, Б.Амар, Х.Балдан, Н.Бат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН