Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00397

 

 

Г БХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03130 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г БХХК-ийн хариуцагч Э Т ИХХК, Э.Н, Д.Ч, М.Снарт холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 483 294 534.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэргийг хариуцагч Д.Ч, М.Снарын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч Э Т ИХХК-ийн төлөөлөгч Д.Ч, хариуцагч Д.Ч, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, хариуцагч М.Сэвжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г БХХК Э Т ИХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 200 000 ам.долларын үнийн дүнтэй 1 жилийн хугацаатай ББ0399120008 тоот эх үүсвэргүй банкны баталгааг тус компанийн нэрийн өмнөөс Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг /IATA цаашид ОУАТН гэх/-т гаргаж өгсөн. Уг баталгааг дахин 1 жилээр сунгах хүсэлтийг Э Т ИХХК-аас 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04/06, 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/17 тоот албан бичгээр Голомт банкинд ирүүлсэн. Голомт банкнаас зохих судалгааг хийж 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн хорооны шийдвэрээр ББ0399120008 тоот эх үүсвэргүй баталгааг 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс дахин 1 жилийн хугацаагаар сунгасан тухай ВВ0399120008-1 тоот нэмэлт өөрчлөлтийг ОУАТН болон Э Т ИХХК-д гаргаж өгсөн. ОУАТН-ээс Голомт банкинд Э Т ИХХК-ийн тус нийгэмлэгт төлбөл зохих 292 460 000 төгрөгийг тус компанийн нэрийн өмнөөс төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэх ирүүлсний дагуу Г Бзүгээс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ОУАТН-ын Г Б... тоот дансанд 292 460 000 төгрөг шилжүүлсэн. Э Т ИХХК-ийн данснаас 5 851 834.58 төгрөг авч, үлдэх 286 608 156.42 төгрөгийг Голомж банкны зүгээс төлсөн. Төлбөр төлөгдсөн талаар Э Т ИХХК-д мэдэгдэж байсан боловч тус компани нь төлбөрийг банкинд төлөөгүй. Г Бзүгээс 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э Т ИХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байгаагүй тул эрэн сурвалжлуулсан. Баталгааны болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.1-д банк нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлж баталгааны төлбөрийг төлсөн тохиолдолд баталгаа гаргуулагч нь ийнхүү төлсөн тухай мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор уг төлбөрийг банкинд төлөх үүрэгтэй гэж, мөн гэрээний 4.1-д баталгаа гаргуулагч нь энэхүү үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй гэж заасан. Голомт банк, Э Т ИХХК-ийн нэрийн өмнөөс гаргасан баталгааны хүрээнд тус компанийн холбодох этгээдүүд болох Э.Н, Д.Ч, М.Снартай БГ/0399120008, БГ/0399120008-Б, БГ/0399120008-В тоот ипотекийн гэрээнүүдийг байгуулж, эд хөрөгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Г Бэдгээр барьцаалуулагч нарт холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Э.Нхүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэргээж, боловч түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээний дагуу Э Т ИХХК нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Голомт банкинд баталгааны төлбөр 286 608 165.42 төгрөг, баталгааны гэрээний 1.4-т заасны дагуу улирал бүр төлөх ёстой шимтгэлийн төлбөр, хүү 53 382 286.71 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 4 жил 50 хоногийн алдангид 1 285 437 621.91 төгрөг, алдангийг Иргэний хуульд нийцүүлэн багасгаж 143 304 082.71 төгрөг, нийт 438 294 534.84 төгрөгийн төлбөр үүсээд байна. Иймд ипотекийн гэрээний 4.1, 4.1.2-т заасны дагуу шимтгэл, хүү, алдангид нийт 483 294 534.84 төгрөгийг Д.Ч, М.Сэвжидмаа, Э.Н нарын барьцаалсан эд хөрөнгөнөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Э Т ИХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах гэсэн боловч олдохгүй байсан, шүүх хуралдааны явцад Э Т ИХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл Д.Ч бүртгэлтэй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс тус компанийг хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/13332 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн зүгээс зохигчдын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ББ0399120008 тоот эх үүсвэргүй банкны баталгааны гэрээний үүрэгт баталгааны төлбөр 286 608 165.42 төгрөг, баталгааны гэрээний 1.4-т заасны дагуу улирал бүр төлөх ёстой шимтгэлийн төлбөр, хүү 53 382 286.71 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойшхи алдангид 143 304 082.71 төгрөг, нийт 438 294 534.84 төгрөг хариуцагч Э Т ИХХК-аас гаргуулах, хариуцагч шийдвэрийг сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э Т ИХХК-ийн тайлбарт: Д.Чби тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор чөлөөлөгдөж, н.Эрдэнэхишигийг гүйцэтгэх захирлаар томилсон. Иймд Д.Чнь тус компанийн өмнөөс тайлбар өгөх боломжгүй гэжээ.

 

  Хариуцагч Д.Чын тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Э Т ИХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдснийхөө дараа Голомт банкинд хандаж барьцааг чөлөөлүүлэх хүсэлтээ өгсөн. Э Т ИХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа болохоос татан буугдаагүй. Хэргийн жинхэнэ хариуцагчийг Э Т ИХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх албан тушаалтнууд гэж үзэж байна. Төлбөрийг Э Т ИХХК хариуцах ёстой гэжээ.  

 

Хариуцагч М.Сэвжидмаагийн тайлбарт:  Э Т ИХХК нь Д.Ч, М.Снарын Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119А 46 тоот орон сууцыг барьцаанд тавиулсан. Тухайн үед түр хугацаагаар барьцаанд тавьна гэж хэлсэн. Г Бүйл ажиллагаанд 7 хоногийн 1 дэх өдөр болгон Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн нийгэмлэгээс таталт хийдэг, таталт нь дутсан тохиолдолд Э Т ИХХК-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоодог. Д.Чыг ажлаа өгөхөд Э Т ИХХК ямар ч өргүй байсан. Д.Чыг 2014 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөгдөхөд Г Бн.Бадрах захиралтай нь өөрийн биеэр уулзахад н.Бат-Эрдэнийн байрыг суллаж авахын тулд манай байрыг барьцаанд тавьсан гэдгийг мэдсэн. Бид өөрсдийн байрыг барьцаанаас суллуулах талаар Э Т ИХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Шүүх хуралдаанд н.Эгэдэг хүнийг оролцуулах зайлшгүй шаардлагатай байсан. Барьцаа хөрөнгийг суллаж өгөх талаар Голомт банкинд 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш удаа дараа хүсэлт гаргаж байсан. Э Т ИХХК-ийн хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх албан тушаалтан хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. Э Т ИХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Г БХХК МИАТ ХК-ийн дансыг хаасан бол 200 000 ам.доллар байх байсан, 04 дүгээр сар хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Э Т ИХХК нь Голомт банкинд үүссэн өр төлбөрийг гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй. Э Т ИХХК нь бид нартай барьцааны гэрээ байгуулаагүй. Хавтаст хэрэгт Э Т ИХХК-аас өгсөн таныг өр авлагагүй, үүнтэй холбоотой эрсдэл үүсгэхгүй гэсэн бичиг байгаа. Э Т ИХХК нь Д.Чад ГБIATA-ын нэрийн өмнөөс гэрээ хийх үүргийг өгсөн. Анхны гэрээ хүчин төгөлдөр бус. Учир нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 200 000 00 ам.долларын үнийн дүн бүхий нэг жилийн хугацаатай ББ0399120008 тоот гэрээг н.Бгэдэг хүний үл хөдлөх хөрөнгийн барьцааг ямар ч итгэмжлэлгүйгээр Д.Ч гарын үсэг зурж байгуулсан байдаг. Дараагийн гэрээнд бидний хөрөнгийг барьцаалсан. Эхний гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ёсгүй. Голомт банкинд өр их хэмжээгээр үүсэх боломжгүй. 7 хоног бүрийн Даваа гаригт Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нийгэмлэг нь төлбөрөө татагддаг. Тухайн өдөр төлбөрийг төлөхгүй бол шууд билет бичих эрхийг нь хаадаг. Э Т ИХХК Д.Чыг гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа компанид их хэмжээгээр хохирол учруулсан гэж 2-3 жил эрүүгийн журмаар шалгагдсан. Гэм буруугүй байсан учраас хэрэг хэрэгсэхгүй болсон. IATA өөрөө Голомт банкийг сонгож гэрээ хийсэн. Э Т ИХХК нь 2012-2014 онд 2 удаа эрхээ хасуулсан. Өр төлбөрийг Э Т ИХХК хариуцах болохоос бид хариуцах ёсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч Э.Нтайлбарт:  Уг маргаан нь Г БХХК, Э Т ИХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүрэг шаардсан маргаан. Нэхэмжлэгч нь Э Т ИХХК-ийг хариуцагчаас татахаас татгалзаж, барьцааны гэрээнд оролцсон гурван этгээдийг хариуцагчаар татсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох ёстой. Шаардлагыг тодорхойлохдоо гурван хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг, ямар байдлаар шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан үндэслэл байна. Мөн хариуцагч Д.Ч, М.Снар нь анхнаасаа л хариуцагчаар Э Т ИХХК-ийг хамтран хариуцагчаар татаж оруулья гэж ярьдаг. Гэтэл нэхэмжлэгч Э Т ИХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа бол банкны баталгаат гэрээнээс татгалзаж байна. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нийгэмлэг буюу IATA нь нэхэмжлэхээ Г БХХК-нд ирүүлж, нэхэмжлэх ирсэн талаар Э Т ИХХК-д мэдэгдэх ёстой. Иргэн Э.Н нь хуулийн этгээдээр эд хөрөнгөө барьцаанд тавиагүй. Бид нарын хооронд баталгааны гэрээ үүсээгүй. Баталгааны үүргийг хангуулахын тулд барьцааны гэрээ байгуулсан. Шүүгч захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар шийдсэн тохиолдол байхгүй, харин 117 дугаар зүйлээр шийдсэн захирамжтай байна. Ипотекийн гэрээнд байгаагаар хариуцагч нарын эд хөрөнгө тодорхой хэмжээгээр үнэлэгдсэн. Хэрвээ 483 294 534 төгрөгт хүрэхгүй асуудал гарвал шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Э Т ИХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Э Т ИХХК-ийн ГБбайгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн баталгааны гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн баталгааны гэрээтэй холбоотой үр дагавар, гэрээний үүргийг шаардаж байгаа. Э.Нхувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан баталгааны гэрээтэй холбоотой гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2 ипотекийн гэрээг байгуулсан. Д.Чын хувьд Э Т ИХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Д.Ч нь гэрээтэй холбоотой тайлбар гаргаагүй. Банкны баталгааны хугацаагаар тоологдох уу, гэрээний хугацаагаар тоологдох уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний хугацаагаар тоологдоно гэсэн. Гэрээний хугацаагаар тоологдоно гэж үзэхэд 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн баталгааны хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр дуусаж байгаа. Гэтэл IATA-аас 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэх ирсэн байдаг. Нэхэмжлэлтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэгчид тавих шаардлагыг нэхэмжлэгч тал мэдэгдэл өгөөгүй байна. Мэдэгдэлгүйгээр үүрэг гүйцэтгэгч IATA-д төлбөрийг шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.9 дэх хэсэгт зааснаар эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна. Тиймээс Э.Нэрх ашгийг хөндөж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх:  Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Э Т ИХХК-аас баталгааны үндсэн төлбөрт 286 608 165.42 төгрөг, хүү, шимтгэлд 53 382 286.71 төгрөг, алдангид 143 304 082.71 төгрөг, нийт 438 294 534.84 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г БХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр БГ/0399120008 тоот ипотекийн гэрээний зүйл болох Э.Нөмчлөлийн ...19 дүгээр байрны 46 тоот 54.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр БГ/0399120008-В тоот Ипотекийн гэрээний зүйл болох Э.Нөмчлөлийн ...119.32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 8 тоот 18 м.кв талбай бүхий авто зогсоол, 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн БГ/0399120008-Б тоот гэрээний зүйл болох Д.Ч, М.Снарын өмчлөлийн ...116 тоот 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2 574 422.67 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 2 574 422.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Чын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч байна. Д.Ч миний бие Э Т ИХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2014 онд ажлаас халагдсан. Э Т ИХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр 2012 оны 04 сарын 09-ний өдөр ББ0399120008 дугаартай 200 000 ам.долларын үнийн дүн бүхий 1 жилийн хугацаатай баталгааны гэрээг ГБбайгуулсан. Гэрээний барьцаанд Р.Бат-Эрдэнэ, Э.Н нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Гэтэл Р.Бат-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан тул Г Бзүгээс барьцаа хөрөнгийг солих шаардлага тавьсан. Ингээд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Э Т ИХХК-ийн хувьцаа эзэмшигч болох А.Цогзолмаа, Н.Чинбат, Э.Н нар хуралдан Р.Бат-Эрдэнийн эзэмшлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж, миний /эхнэр М.Сэвжидмаатай хамтран эзэмшдэг) эзэмшлийн Ү-2205021668 гэрчилгээтэй орон сууцыг шинээр барьцаалахаар шийдвэр гаргасан. Ингэхдээ тухайн орон сууцтай холбоотой эрсдэл үүсгэхгүй өөр барьцаагаар солино, үүнтэй холбоотой эрсдэл үүсвэл ЭТИ" ХХК хариуцна гэсэн албан бичиг хийж өгсөн. Уг шийдвэрийг гаргахад би компанийн эрх ашгийн үүднээс ажлыг нь хэвийн явуулахын тулд хамтран эзэмшигч болох эхнэр М.Сэвжидмаагаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ГБөөрийн эзэмшлийн Ү-2205021665 гэрчилгээтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байр, 116 тоот 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 54 000 000 төгрөгөөр үнэлэн БГ/0399120008-Б дугаар барьцааны гэрээг байгуулсан. Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Д.Ч намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Ажлаас гарснаас хойш би удаа дараа Г Бболон Э Т ИХХК-нд хандаж өөрийн байрыг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Би ЭТИ" ХХК-нд хувьцаа эзэмшдэггүй тухайн компанийн өмнөөс өөрийн эд хөрөнгөөр хариуцлага хүлээх этгээд биш. Гэтэл ямар нэгэн хамааралгүй компанийн өмнөөс өөрийн хөрөнгөөр хохирч үлдэх гэж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг би хуулиар хүлээхгүй. Гэтэл тэдний буруугаас улсын бүртгэл өөрчлөгдөөгүй гэсэн үндэслэлээр комланийг хариуцагчаар татан нэхэмжлэлийн хувийг Д.Чад гардуулсан нь хууль бус. Мөн Г Бнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд хэнээс, хэрхэн гаргуулах нь тодорхой бус байдаг. Барьцаа хөрөнгүүд өөр өөр үнэлгээтэй байдаг тул энэ талаар тодорхойлоогүй, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.9 дэх заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг байдал нь нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй. Шүүх Э Т ИХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан гэх боловч эрх бүхий албан тушаалтан аваагүй тухайн компанийн тамга, тэмдэг бүхий албан ёсны тайлбар байхгүй байгаа нь нэхэмжлэлийг гардуулсан гэж үзэх эрх зүй үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Э Т ИХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон н.Эрдэнэхишиг, хувьцаа эзэмшигч ............ нарыг гэрчээр асуулгах хүсэлт удаа дараа гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. ЭТИ" ХХК нь МИАТ-ийн Г Бдансанд 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 200 000 ам.доллар байршуулсаныг билетний мөнгө гэдгийг удаа дараа нотлох баримттай хэлж байхад Г БХХК хүлээж аваагүйгээс гүйцэтгэх захирал н.Энь ХААН банкинд Э Т ИХХК-ийн нэр дээр ... тоот данс нээлгэн нэг өдрийн дотор 3 удаагийн үйлдлээр 55 085 77 ам долларыг бэлнээр авсан байдаг. Дээрх мөнгө нь Г Ббарьцаа төлөх зориулалттай байхад дур мэдэн авч ашигласан байдлыг шүүх тодруулалгүй шийдвэрлэсэн. Өртэй байгууллагын дансыг н.Эхууль бусаар эзэмшиж шийдвэр гарган их хэмжээний мөнгө авсан нь гэрчийн мэдүүлэг, ХААН банкнаас ирүүлсэн нотлох баримтаас харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Сэвжидмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Г Бнэхэмжлэлтэй хэргийн хариуцагчаар Э Т ИХХК-ийг татсан атлаа түүнийг төлөөлөх эрхгүй тухайн үед компанийн захирлаар ажиллаж байгаад хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ажлаасаа гарсан Д.Чыг төлөөлөгчөөр тогтоож иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Уг компанийн хувьцаа эзэмшигчид эсвэл компанийг одоо удирдаж байгаа этгээдийг Э Т ИХХК-ийн төлөөлөгчөөр тогтоож хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах байдлыг зөрчсөн. Хариуцагч нараас удаа дараа Э Т ИХХК-ийг хууль ёсны дагуу хариуцвал зохих этгээдийг жинхэнэ хариуцагчаар тогтоолгох хүсэлтийг гаргасныг хуульд байхгүй үндэслэлээр хангахаас татгалзаж хариуцагч М.Сболон бусад хариуцагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, хувийн өмчид халдсан хууль бус шийдвэр гаргасан. Э Т ИХХК-ийн өөрийн хөрөнгөөр болон ногдол хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр хохирол төлбөр хариуцах ёстой байсан. Шүүх банкинд төлбөр төлөх ёстой жинхэнэ хариуцагч нарыг төлбөр төлөхөөс санаатай чөлөөлж, хэргийг шийдвэрлэхдээ шударга ёсны зарчим алдагдуулж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч Э Т ИХХК-ийг оршин суугаа хаягийг тодорхой болгох, хариуцагчийг эрэн сурвалжлах, тухайн хэргийг түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамжийг удаа дараа гарч байсан боловч захирамж хэрэгжээгүй, биелээгүй, захирамжийг биелүүлэх үүрэгтэй этгээдүүд үүргээ биелүүлэхгүй, Э Т ИХХК, түүний хувьцаа эзэмшигч нарыг олж тогтоогоогүй атлаа М.Снамайг, болон тус компанийг төлөөлөх эрхгүй Д.Чыг хариуцагчийн төлөөлөгч гэж шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг илт зөрчсөн.

 

Шүүх нэхэмжлэл гаргах хугацааг Э Т ИХХК-ийг эрэн сурвалжлах шүүгчийн захирамжийг баримтлан тоолж Э.Н, Д.Ч, М.Снарт холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Эдгээр захирамжууд нь Г БХХК Э Т ИХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргахад хамааралтай. Харин шүүхээс М.Сэвжидмааг эрэн сурвалжлах, хаяг тогтоох талаар ямар нэг захирамж, шийдвэр гаргаагүй байхад хариуцагч гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс өмнө Голомт банкнаас надад холбогдуулан ямар ч нэхэмжлэл гаргаж байгаагүй. Э Т ИХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь хуульд заасан эрх, үүргээ биелүүлж Э Т ИХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ажлаас чөлөөлөгдсөн Д.Чын нэрийг улсын бүртгэлийн албанд өөрчлүүлээгүй буруутай байхад Д.Ч болон намайг хариуцагч гэж үзсэн нь буруу нотлох баримтанд үндэслэгдсэн, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хуулийн заалтыг зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Г БХХК нь хариуцагч Э Т ИХХК, Э.Н, Д.Ч, М.Снарт холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 483 294 534.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г БХХК нь хариуцагч Э Т ИХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр банкны баталгааны гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Э.Н, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Д.Ч, М.Снартай тус тус банкны баталгааны ипотекийн гэрээ байгуулсан, үүргийн гүйцэтгэлд хариуцагч Э.Нөмчлөлийн 2, 3 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, хариуцагч Д.Ч, М.Снарын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /1хх14-29/

 

Гэрээ байгуулах үед хариуцагч компанийг Д.Ч итгэмжлэлгүйгээр төлөөлдөг байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог боловч төлөөлөл нь дуусгавар болсон эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

 

Шүүх хариуцагч Э Т ИХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй, Д.Ч тус компанийг төлөөлөх эрх нь дуусгавар болсон эсэх нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Д.Ч компанийг төлөөлөх бүрэн эрх хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр дуусгавар болж н.Эгүйцэтгэх захирлаар томилогдсон гэж тайлбарлан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр ирүүлсэн байна. Шүүх уг баримтыг эх хувиар нь эсхүл нотариатоор батлуулж ирүүлээгүй гэж нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

 

Нотлох баримт нь хуулиар тавигдах шаардлага хангаагүй нөхцөлд уг шаардлагыг хангуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, мөн нотлох баримтаас хассан захирамжид гомдол гаргах эрхээр нь хангах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38,9, 170 дугаар зүйлийн 170.1-д заасан боломжуудыг шүүх анхаарч үзээгүй байна. Уг баримт нь хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой гэж үзэхээр байна.

 

 

Хариуцагч Д.Ч компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрийн хаяг, утасны дугаарыг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт хавсарган өгсөн нь хэргийн 3 дугаар хавтасны 200, 201 дүгээр талд авагдсан байхад дан ганц улсын бүртгэлийн лавлагааг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтад тал бүрээс нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх журамтай нийцсэнгүй. Зүй нь шүүх нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулан авч, тухайн баримтад тусгагдсан агуулгыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Чын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч М.Сэвжидмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ