Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00461

 

 

 

 

 

 

 

Б.Анэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/00024 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ахариуцагч О.Схолбогдуулан хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, автомашины үнэд 9 800 000 төгрөг, хүүхдүүд өгсөн хэрэгцээний зардалд зарцуулсан 980 000 төгрөг, нийт 10 780 000 төгрөг гаргуулах хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Бид 2005 онд танилцаж улмаар гэр бүл болж 2008 онд том хүү .........., 2012 онд охин .............. 2019 онд бага охин ................. нар төрсөн. Бага охин гэдсэнд байхад О.С нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснийг олж мэдсэн тул гэр бүлийн амьдралаа хэвээр авч үлдэхийн тулд маш их тэвчээр гаргаж, уучилж ойлгож, түүнд ойлгуулж байсан. Гэтэл тэд намайг сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулдаг байсан. О.Сыг уучлалт хүсэхэд нь боломж олгож байхад 14 жилийн амьдралаа нурааж, надаас салахгүй, тэр эмэгтэйгээсээ ч салахгүй хоёр амьдралаар амьдарна гэдэг зүйл ярьдаг. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бид тусдаа амьдарч байна. Би гурван хүүхдээ тэжээхийн тулд компанийн удирдлагадаа нөхцөл байдлаа хэлж, гуйснаар одоо компанидаа цагийн ажилтанаар ажиллаж, хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж байна. Миний авч байгаа цалин 3 хүүхдээ хангалттай тэжээж хүрэлцэхгүй байгаа. О.С нь намайг орхиж  явснаас хойш эдийн засгаар туслаж дэмжиж байгаагүй. Бид хамтдаа амьдарч байх хугацаандаа хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагын хүрээнд ...УНГ улсын дугаартай приус 20 маркийн машиныг худалдаж авсан. О.С машинаа ломбарданд тавьж зээл авч, мөнгөө өөрөө хэрэглэсэн. Уг машиныг бид шинэ хүүхэддээ зориулж авч байсан. Энэ машиныг лизингээр авсан гэх тайлбар үндэслэлгүй тул машины үнэ болох 9 800 000 төгрөгийг шаардаж байна. Би төрөөд удаагүй байсан тул хүүхдүүдээ тэжээхийн тулд найз нөхдөөсөө мөнгө зээлж, өөрийн эд зүйлсийг ломбарданд тавьж 980 000 төгрөгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулсан тул уг мөнгийг О.Саас нэхэмжилж байна гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Би 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ яваагүй, хөөгдсөн. Б.Аааш авир дийлдэшгүй, хамт байхад маш хэцүү байдаг. Бид түүнээс айдаг, удаа дараа миний хувцсыг гаргаж шидэж байсан, дэргэд нь хүн байхааргүй нөхцөлд амьдруулдаг байсан. Миний ажил улирлын чанартай болохоор заримдаа би орлогогүй байдаг байсан. Б.Ажирэмсний хугацаанд бүх зүйлийг нь чадахаараа дэмжиж, хүүхэддээ хоол хүнсийг авч өгсөн. Хүүхдийн тэтгэлэг бол хүүхдүүдийн хэрэгцээний зүйл учраас ойлгож байна. Бид хэдийгээр маргалдсан ч гэсэн ширээн дээр нь мөнгө тавиад л гардаг, ажилгүй зогссон үедээ машинаараа халтуур хийгээд хүүхдийн хэрэгцээнд мөнгө олж өгдөг байсан. Энэ хооронд Б.Ань гэр бүлээс гадуур харилцаатай болохыг мэдсэн тул би буруугаа хүлээсэн ч эргээд үгүйсгээд утасны цаанаас дарамталдаг байсан. Б.Аааш авир хэрээс хэтэрч намайг болон нөгөө хүнийг дарамталж, фейсбүүкээр хүртэл тараасан. Гадаадад байгаа хамаатнууд, ажлын газарт хүртэл мэдэгдсэнээр би ажлаасаа гарсан. Би гэр бүлээсээ салаагүй. Би эцэг хүний үүргээ сайн гүйцэтгэж байсан. Би хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Автомашиныг авахад би бичиг баримтгүй явж байсан тул Б.Анэр дээр гэрээ хийсэн. Мөн Очир ундраа ХХК-д ажиллаж байхдаа Голомт банкнаас цалингийн зээл авч амьдралдаа хэрэглэх, гэр байшингаа тохижуулах зорилгоор машиныг 10 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Машиныг 2 сарын хугацаанд унаад мотор асуудалтай байхаар нь зараад улаан өнгийн ...УНГ улсын дугаартай машиныг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 9 450 000 төгрөгөөр худалдаж аваад, зээлээ би ганцаараа төлж байсан. Энэ машиныг авахад Б.Анэг ч төгрөг гаргаагүй байж мөнгө шаардаж байгааг ойлгохгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй. Автомашиныг ломбарданд тавих болсон шалтгаан нь 2019 оны 3 дугаар сарын сүүлээр намайг ирж хүүхэд хар гэж дуудахад би гэртээ ирж хүүхдээ харсан. Б.Амашин унаж гараад буцаж ирэхдээ архи уусан, торонд нэг шил архи, тараг зэрэг зүйлийг бариад машинаар юм мөргөж гэмтээсэн байсан. Би тэр үед машинаа засварт оруулах болон өөрийн, хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахаар ломбарданд тавьж зээл авсан. Б.Амашинд учруулсан гэмтлийг засварлахад 2 000 000 төгрөгийн зардал гарсан. Ажлаас гарснаас хойш ломбардны төлбөр төлөх боломжгүй бол машин хураагдсан. Миний авч өгсөн монет болон мөнгөн эд зүйлсийг ломбарданд тавиад дуусгасан. Найз нөхдөөсөө мөнгө зээлж, миний найзын эхнэрээс хүртэл мөнгө зээлснийг би төлсөн. Б.Ахэдэн төгрөгийн цалинтайг мэдэхгүй, надаас мөнгө нэхэхэд нь би шилжүүлдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх:    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн .................., 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн ................, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн .................. нарыг эх Б.Аасрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан .................... нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ....................-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх ................. даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч .............. хариуцагч О.С нарт үүрэг болгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч ........... овогт ....................аас 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн .................... нарын өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдсан нэмэлт зардалд 980 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................. овогт ...................д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 270 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Саас 63 938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................. олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэргийг хэт нэг талыг барьж, бодит нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр ..................... нарыг эхийн асрамжинд үлдээж, 3 хүүхдийн тэтгэлэгийг О.С надаас гаргуулан, хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдсан нэмэлт зардалд 980 000 төгрөгийг О.С надаас гаргуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шийдвэрийн 5 дах заалтад өөрчлөлт оруулж хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдсан нэмэлт зардалд 980 000 төгрөгийг О.С надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие ................. намайг зөвхөн мөнгөний машин мэт ойлгон харьцдаг байсан, гаргаж байгаа ааш зан, таарамжгүй харьцааны улмаас болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Тусдаа амьдарч байх хугацаандаа буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилтай байхдаа хүүхдүүдээ эргэн тойрч, заримдаа мөнгө өгч, хоол хүнс авч өгдөг байсан. Энэ хугацаанд паар хөлдлөө гэхээр нь хэд хэдэн удаа очиж янзалж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа 980 000 төгрөгөөр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг мөнгөөр хүүхдүүдийн хэрэгцээнд нэмэлт сүүн тэжээл, памперс, дулаан хувцас авахад зарцуулсан гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой. Иймд 980 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ань хариуцагч О.Схолбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, автомашины үнэд 9 800 000 төгрөг, хүүхдүүд өсгөх хэрэгцээний зардалд зарцуулсан 980 000 төгрөг, нийт 10 780 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Гэрлэгчид 2006 онд гэр бүл болж, 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүү .................., 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин ............., 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин ................ нарыг төрүүлсэн, хоорондын таарамжгүй харилцаа, гэр бүлээс гадуурх харилцааны улмаас 2019 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч, хүүхдүүд эхийнхээ асрамжид байгаа зэрэг үйл баримт хэргийн 9-11, 46 дугаар талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Гэрлэгчдийн дундаас төрсөн /2019.02.01/ хүүхэд 1 нас хүрээгүй тул нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахгүйгээр хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг, амьжиргааны зардал гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв.

 

Шүүх хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүй, төрөхөөс өмнө болон төрсний дараа эхийнхээ байнгын асрамжид байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж бага насны хүүхдүүдийг эх Б.Аасрамжид үлдээн эцэг О.Саар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн хүүхэд өсгөх хэрэгцээнд зориулж худалдаж авсан гэх приус 20 маркийн автомашины үнэ болох 9 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэгчид гэрлэлт цуцлуулах шаардлага гаргаагүй, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох хуульд заасан үндэслэл бий болоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагч нь шүүхийн дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн хүлээх үүргийг зааж өгсөн бөгөөд 10.2 дахь хэсэгт эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх, наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хүүхдүүдийнхээ амьжиргааны хэрэгцээнд зарцуулахаар бусдаас авсан зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О.Сыг гэрээсээ явсан 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүүхдүүдээ тэжээхийн тулд хүнээс мөнгө зээлж, өөрийн эд зүйлийг зээлийн барьцаанд тавьж, нийт 980 000 төгрөг зарцуулсан гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 04-05 дугаар саруудад 2 удаа нийт 165 000 төгрөг Нандин барьцаалан зээлдүүлэх газраас, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Начинзаан ХХК-аас 180 000 төгрөг, үүн дээр эцэг, эх, найз нөхдөөсөө авсан мөнгөн дүнг нэмбэл нийт 980 000 төгрөг бусдаас зээлдэн авсан гэж үзэхээр байна. /хх42-44/

 

Шүүх ... нэг ой хүрээгүй хүүхдийн өдрийн эсхүл байнга хэрэглэгдэх зардал түүний хэмжээг тогтоох, бага насны хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээ тэр тусмаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг урьдчилан тогтоох боломжгүй, эцэг нь ажилгүй, орлогогүй, хүүхдүүдтэйгээ хамт амьдрахгүй байх нь хүүхдээ амьдралын наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ... гэж үзэн 980 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасантай нийцсэн болно.

 

Хариуцагч нь тусдаа амьдрах хугацаандаа хүүхдүүддээ мөнгө болон хоол хүнс өгдөг, орон байрыг нь засварлаж өгсөн гэж тайлбарладаг боловч энэ нь эцгийн хувьд үр хүүхдээ дулаан орон байраар хангах, наад захын хоол хүнсээр тэжээх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх үүргийн хүрээнд хийгдэх үйлдэл юм. Хэргийн 40-41, 202-209 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч Б.Адансны хуулгаас үзэхэд хариуцагч О.Саас буюу өөрийнх нь нэрээр 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 200 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 60 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 80 000 төгрөгийн орлого орсон, харин хариуцагчийн данснаас 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 60 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 80 000 төгрөг, нийт 340 000 төгрөгийг Алтангэрэл, Хаан төв банк гэж зарлага гаргасан байна. Уг мөнгөн дүн нь бага насны 3 хүүхдийн наад захын буюу өдөр тутмын хэрэгцээнд хүрэлцэхээргүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/00024 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 070 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ