Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 229

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Т.Солонго,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Чинбат /¹0053/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюуш овогт Да*-ын Хо-т холбогдох 201625013848 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд механизмийн оператор мэргэжилтэй, ам бүл 1, түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 оны 5 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 158 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2012 оны 09 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 327 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Аюуш овогт Д-ын Хо /РД- /

 

Холбогдсон хэргийн талаар: Д.Х нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Х нь -2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ гүн” ХХК-ний гадна талд байрлуулан тавьсан “ЛМ Локал менежмент” ХХК-ний эзэмшлийн 13-57 УБП улсын дугаартай “Ланд круйзер” загварын автомашиний 2 талын хос толийг хулгайлж нийт 2.200.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилчиний” 116-2 тоотод оршин суух хохирогч Д.Лхагвасүрэнгийн орон байранд давтан үйлдлээр хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” загварын ЛСД зурагт 1 ширхэг, Баяд хийцийн эмээл 1 ширхэг, “Тошиба” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, арьсан цүнх 1 ширхэг, “Сони” загварын зургийн аппарат 1 ширхэг, багажтай хайрцаг 1 ширхэг, “Ланд круйзер 78” загварын авто машин 1 ширхэг, виски 2 ширхэг, тахилын хайрцаг 1, ширхэг, “Панасоник” загварын суурин утас зэргийг хулгайлан авч нийт 14.630.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2017 оны 3 дугаар сарын 15-ны орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвёгэрт байрлах “Сэлбэ” хотхоны 40/5-8 тоотод оршин суух хохирогч С.Хосбаярын орон байранд давтан үйлдлээр нэвтэрч 55 инчийн “Самсунг” загварын зурагтын хулгайлж нийт 3.000.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2017 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 50-328 тоотод байрлах хохирогч Ц.Мөнхцэцэгийн орон байранд давтан үйлдлээр нэвтэрч “Самсунг” загварын зурагтын хулгайлж нийт 800.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Хүрхрээ хотхоны 23 дугаар байрны 8 давхарт байсан хохирогч А.Мандуулын “Cannondale” загварын унадаг дугуйг давтан үйлдлээр хулгайлж нийт 800.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2017 оны 4 дүгээр сарын 30-наас 2017 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аминий орон сууцны 9 дүгээр байранд хохирогч В.Дондовдоржийнд давтан үйлдлээр орон байранд нэвтрэн орж 32 инчийн “Грундиг” загварын зурагтыг хулгайлж нийт 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 шүүгдэгч Д.Хын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би энэ хэргийг дандаа ганцаараа үйлдсэн. Ийм хэргүүд үйлдсэндээ маш ихээр харамсаж байна. Шүүх хуралаас өмнө хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна." гэх мэдүүлэг /хх-ийн 145х/

хохирогч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой манай хөрш Гантөмөр танай гэр лүү хулгай орсон байна гэж хэлсэн тэгээд гэртээ ирэхэд хаалганы хажуу талын жижиг цонхыг хагалан хулгайч орж эд зүйл хулгайлсан байсан. “Самсунг” маркийн 42 инчийн ЛСД зурагт 2011 онд 2.000.000 төгрөгөөр авч байсан, Баяд хийцийн эмээл 6.000.000 төгрөгөөр авч байсан, “Тошиба” маркийн зөөврийн комьпютер 1.500.000 төгрөгөөр авч байсан, арьсан цүнх 200.000 төгрөгөөр авч байсан, “Сони” маркийн зургийн аппарат 100.000 төгрөг, багажтай хайрцаг 200.000 төгрөгөөр үнэлж байна, “Ланд грузейр 78” маркийн автомашин 10.000.000 төгрөг, 2 шилтэй виски нэг нь 70.000 төгрөг, нөгөө нь 120.000 төгрөгөөр үнэлж байна, тахилын хайрцагаа үнэлэх боломжгүй, “Панасоник” маркийн суурин утасны аппарат 150.000 төгрөг...зэрэг эд зүйл алдагдсан...одоо надад буцааж аваагүй нийт хохирол 2.416.000 төгрөгний хохирол учирсан байна үүнийгээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68х, 75х/,

хохирогч Ц.Наранмандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ гүн” ХХК-ны баруун талд байрлах автомашины зогсоол дээр "LM Локал Менежмэнт" ХХК-ны нэр дээр байх 13-57 УБП улсын дугаартай “Ланд грузейр 200” маркийн автомашинаа байрлуулан тавьсан. Гэтэл уг машины 2 талын хос толийг 30-35 орчим насны эрэгтэй хуга цохиод хулгайлж аваад зугтаасан учир манай компани цагдаагийн байгууллагад хандсан. Учирсан хохиролоо даатгалаар төлүүлэх гэтэл гуравдагч этгээдийн хүчин зүйлээс болсон учир төлөх боломжгүй гэсэн. Манай компанийн зүгээс толийг 1.484.000 төгрөгөөр худалдаж аваад тавьсан энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71х/,

Хохирогч С.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манайх хулгай орсон байрнаас нүүгээд 1 жил гаран болж байна. Уг байр маань ерөнхийдөө эзэнгүй байдаг, гэхдээ бид байнга эргэж тойрдог юм. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед манай эхнэр Туяа байрандаа очиж эргэж тойрч харчихаад ямар нэг хулгай орсон шинж тэмдэггүй, зүгээр л байсан. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед байрандаа очиж майхан авах гэтэл манай байшингийн арын тагтны шилэн хаалганы цонхыг хагалчихсан гэр доторх эд зүйлс эмх замбараагүй болчихсон мөн манай зочины өрөөний хананд өлгөөтөй байсан зурагт алга болсон байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 43х/,

хохирогч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өглөөний 8 цагийн үед намайг гэрээсээ гарахад манай бага охин 16 настай Отгондулам гэртээ ганцаараа үлдсэн. Өдөр 12 цагийн үед ажил дээр Отгондулам хүрч ирсэн тэгээд орой 21 цагийн үед охиний хамтаар гэртээ ирэхэд байшингийн хаалга онгорхой цоож нь байхгүй тэгэхээр нь гэртээ ортол зочиний өрөөний хойморт байсан “Самсунг” 43 инчийн лед телевизор алдагдсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 46х/,

хохирогч В.Дондовдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Х надад нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй. Иймд өөрт учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 48х/

гэрч Т.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Хан буурал хангай” ХХК ний байран дээрээ байсан. Тухайн өдөр ямар ч толь худалдаж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76х/,

гэрч Н.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Хобаяр гэх залуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсрэг урсгалын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байна. Согтуурлын зэргийг тандагч багажаар шалгахад улаан буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тандаж байсан учир замын цагдаагийн хэлтэс орж согтуурлын зэргийг шалгах зорилгоор авч явсан, ослын газрын үзлэгийг хийгээд акт тавиад автомашинуудыг журмын хашаанд хүргүүлээд Д.Х гэгчийг баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчид хүлээлгэж өгөх гээд албаны автомашинд суулгаад авч явж байгаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд цайз захын уулзвар дээр дахин зам тээврийн ослын дуудлаган дээр очиж автомашинаас бууж хэмжилт хийх хооронд албаны машинаас гавтайгаа бууж зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78х/,

гэрч Э.Энхзолын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн Гачуурт-117 чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад өдрийн 16 цагийн орчим байх Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барьцаат зээлийн газар очиж шалгахад сэжиг бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдийг шалгахад 32 инчийн зурагт барьцаанд тавих гэж байсныг нь хураан авч саатуулан шалгахад хулгайн эд зүйл болох нь тогтоогдож Д.Х гэгчийг хулгайлсан эд зүйлтэй хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 79-80х/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-21х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 10-12х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28х/, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9х/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 64х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл:/хх-ийн 65 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн эрүүгийн төлөөлөгч ахмад А.Чинчулууны илтгэх хуудас /хх-ийн 31х/, фото зураг /хх-ийн 29х/, “ЛМ Локал Менежмент” ХХК-ны итгэмжлэл /хх-ийн 20х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 03/068 дугаартай дүгнэлт /хх-ийн 52х/, Шинжээчийн 02/1304 тоот дүгнэлт /хх-ийн 83х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51, 52, 143х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 6 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан, бусдад нийт 22.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх ба Баянзүрх дүүргийн прокурорын газраас түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар Д.Хт ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Гэхдээ Д.Хт ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэхдээ одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаагүй байх тул шүүх үүнийг нь зөвтгөх боломжтой гэж үзэв.

Иймд Шүүгдэгч Д.Хыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл  хулгайлан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролоо биет болон мөнгөн хэлбэрээр бүрэн нөхөн төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар /3-р хх-ийн 58х, 69-72х/ тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин иргэний нэхэмжлэгч А.Мөрөнд  учирсан хохиролын талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Хт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүхээс түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулж, биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.         

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.