Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01681

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01681

 

 

 

 

 

 

Т.Мнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01641 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Мхариуцагч Д.О, Ц.Э нарт холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ... 104 дүгээр байрны 59 тоотод байрлах 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагч Ц.Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Т.Мнь 2011 онд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ..., 104 байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээлээр худалдан авч, 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ү-2205046203 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Нэхэмжлэгч нь Багануурт дүүрэгт оршин сууж, ажиллаж, амьдардаг тул дүү С.Баттулгыг гэр бүлийнх нь хамт уг орон сууцанд амьдруулж байсан. Нэхэмжлэгч нь орон сууцаа 2016 онд худалдахаар болж энэ тухай дүү, түүний гэр бүлийнхэнд дуулгаад худалдаж авах хүн хайж байгаарай гэсэн. Гэтэл дүү С.Бнь манай найз Ц.Эуг орон сууцны зээлийн үлдэгдэл 19 000 000 төгрөгийг төлж дуусгаад байрыг бусдад худалдаж өгнө, харин худалдсан мөнгөө аваад өөрийн бизнестээ хөрөнгө оруулж хэрэглэчихээд 1 жилийн дараа буцааж өгье гэсэн санал гаргасны дагуу Т.Мөнхсайханг саналыг хүлээн авсан. 2016 оны 11 сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл 19 000 000 төгрөг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С.БТ.Мөнхсайханыг нотариатад дуудаж нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг худалдаж авахаар Д.Огэх хүн ирсэн. Худалдан авагч Д.Онь байрыг 66 000 000 төгрөгөөр худалдан авч байгаа, уг мөнгийг Ц.Эад өгсөн, одоо гэрээндээ гарын үсэг зурчихаад явж болно гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан. Байраа худалдсанаас хойш 11 сарын дараа тохиролцсон ёсоор Ц.Эаас байрны 66 000 000 төгрөгийг буцаан авахаар 2017 оны 11 сард холбогдоход мөнгийг нь удахгүй өгнө, түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Гэтэл Т.Мбайрыг худалдаж авсан Д.Онь Ц.Эаас авлагатай байсан бөгөөд уг авлагадаа тооцож орон сууцыг авсан болохыг мэдсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах үед Д.Онь Ц.Эад 66 000 000 төгрөг өгсөн мэтээр ярьж нэхэмжлэгчийг хууран мэхэлж гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед Ц.Эаас энэ талаар асуухад мөнгийг өөрөө шилжүүлэн авсан гэсэн хариу өгсөн учир орон сууцны мөнгө төлөгдсөн гэж гэрээнд тусгаад, өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг байгуулсан. Д.О, Ц.Э нар нь Т.Морон сууцыг хоорондын өглөг, авлагыг хаах зорилгоор, өмчлөгчид худал хэлж авсан болох нь тодорхой байна. Т.Мхувьд хуульд заасан үүргээ биелүүлсэн байтал худалдан авагч Д.Отохиролцсон үнийг Ц.Эад өгсөн гэж ойлгуулсан атлаа уг мөнгийг өгөөгүй, харин өрөндөө тооцож байрыг авсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь Д.Од ямар нэгэн өр төлбөргүй бөгөөд Ц.Эын Д.Од төлөх ёстой өр төлбөрийг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх талаар тохиролцсон бол уг агуулгыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд тусгах ёстой байсан. Гэрээний гол зүйл нь үл хөдлөх хөрөнгийг 66 000 000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг уг өдрөө бүрэн төлж дуусгасан мэтээр байгуулсан. Д.О, Ц.Э нар нь бодит байдлыг өмчлөгчөөс нуун дарагдуулж, төөрөгдөлд оруулан, хууль зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг 66 000 000 төгрөгөөр худалдах тухай худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулж, Т.Мэрхийг ноцтой зөрчиж, өмчлөх эрхэнд нь халдаж байх тул хэлцлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Ү-2205046203 тоот бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ..., 104 дүгээр байрны 59 тоотод байрлах 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Д.Огийн төлсөн 20 000 000 төгрөгийг буцааж өгнө гэжээ.

Хариуцагч Д.Огийн хариу тайлбарт: 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Т.Мөмчлөлийн Ү-2205046203 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ...ы 104 дүгээр байрны 59 тоот 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 66 000 000 төгрөгөөр худалдан авч, уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн үед Т.Мөнхсайхан, түүний дүү С.Бнар нь манай ажил дээр ирээд намайг аваад өөрсдийнх нь таньдаг гэх нотариат дээр очиж уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан бөгөөд уг орон сууц нь банкны зээлтэй, барьцаанд байсан бөгөөд зээлийн үлдэгдлийг бэлнээр төлж зээл чөлөөлсөн. Энэ бүх үйл явдалд Т.Мөнхсайхан, түүний дүү С.Бнар хамтдаа явж байсан бөгөөд миний бие уг гэрээг байгуулах үед төлбөрийг хэрхэн яаж хийсэн, хэнд өгсөн талаараа тэдэнд хэлсэн. Тэгэхэд Т.Мнь мэдэж байгаа, бид тохиролцсон гэж байсан учраас би орон сууцыг худалдан авсан. Ц.Э, С.Бнар орон сууцыг худалдах санал тавьснаар худалдан авах тухай ярилцаж, хагас үнийг бараа материалаар, үлдэгдлийг нь бэлнээр өгөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээг байгуулахад миний бие нотариатад төлбөрийн хагасыг бартераар хийж, үлдэгдэл мөнгийг бэлнээр төлж дуусгаж байгаа талаар хэлсэн бөгөөд үнийг төлөөд дууссан болохоор энэ талаар гэрээнд тусгах шаардлагагүй гэсний дагуу гэрээг үнийг төлж дууссан гэж байгуулсан. Миний бие анхнаасаа Т.Мөнхсайханд хэлж асууж байсан бөгөөд хэрэв ямар нэг асуудалтай байсан бол би уг орон сууцыг анхнаасаа худалдан авахгүй байсан. Мөн Ц.Энь энэ тухай хэлж байсан, байрны төлбөрт 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй 37 мм диаметрийн тойрогтой шүрэн толгойтой их гарын замагт манан хөөрөг, 20 000 000 төгрөгийн үнэлгээтэй 26 мм диаметрийн тойрогтой шүрэн толгой, хөөрөг хийлгэсэн ажлын хөлсөнд 6 000 000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдлийг нь 20 000 000 төгрөгөөр бэлнээр өгсөн. Би уг орон сууцыг өр авлагадаа аваагүй, орон сууцыг худалдан авах зорилгоор л дээрх зүйлсийг үнэд нь тооцож өгсөн. Т.Мнь өөрийн баз С.Баттулгатайгаа харилцан тохиролцож Ц.Эад төлбөрийг нь шилжүүлэхээр тохиролцсон болох нь тодорхой байна. Т.Мөнхсайхан, С.Бнарын тохиролцоо бүтэхгүй болсны дараа хууль ёсны дагуу хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус болгох гэж байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Хуульд зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тухайн орон сууц нь Т.Мнэр дээр байсан С.Баттулгын орон сууц гэдгийг мэдсэн бөгөөд С.Бнь 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болохоороо Т.Мнэр дээр авсан гэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  Хариуцагч Ц.Эын хариу тайлбарт: Т.Мбаз хүргэн гэх С.Бнь 2016 онд Т.Мнэр дээр банкны лизингээр худалдан авсан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ..., 104 байранд байрлах 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах шаардлага гараад байна, зээлээ төлж чаддаггүй, худалдан авах хүн байгаа эсэхийг надаас асуусан. Миний бие найз Д.Од хэлж байсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Т.Мбанкны зээлээр худалдан авсан эд хөрөнгө биш, харин С.Бнь тухайн орон сууцыг өөрийн баз хүргэн Т.Мнэр дээр зээлээр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зээлийг төлж байсан нь С.Баттулгын дансны хуулгаар нотлогддог. Хариуцагч Д.Онь нэхэмжлэгч Т.Мболон С.Баттулгатай удаа дараа уулзаж, харилцан тохиролцсоны дагуу орон сууцны зээлийн 20 000 000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл төлбөрт 50 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч Ц.Энамайг байхад Т.Мөнхсайхан, С.Бнарт хүлээлгэн өгч байсан. Хариуцагч Д.Огийн 50 000 000 төгрөгийн эд зүйлийг хүлээн авсны дараа С.Баттулгын зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч Т.Мүл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Д.Обайгуулсан. Миний бие хариуцагч Д.Од ямар нэгэн өр төлбөргүй. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй хамаарал бүхий этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  Шүүх:   Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлгүй тул Ц.Э, Д.Онарт холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ..., 104 дүгээр байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох замаар үр дагаврыг арилгуулах тухай Т.Мнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488 000 төгрөгөөс 487 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлөгдсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Т.Мөнхсайханд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Т.Мөөрийн өмчлөлийн орон сууцийг 66 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгөний 20 000 000 төгрөгөөр банкны зээлийн үлдэгдлээ төлж дуусган, үлдэгдэл 46 000 000 төгрөгийг авах хүсэл зоригтой байсан. Харин 46 000 000 төгрөгийг Ц.Эад зээлдүүлэн жилийн дараа буцаан авна гэж тооцож, гэрээнд гарын үсэг зурж, хөрөнгөө шилжүүлсэн бөгөөд Д.Ог гэрээний төлбөрийг шууд төлж дуусгасан гэж гэрээнд тусгасан. Д.Огаас гэрээний үнэ 66 000 000 төгрөгийг авч, хөрөнгөө шилжүүлээд, гэрээний төлбөрийн 20 000 000 төгрөгөөр зээлийн төлбөрөө төлж дуусган, үлдэгдэл 46 000 000 төгрөгийг Ц.Эад зээлдүүлж байна гэж ойлгосон. Хэлцлийг байгуулах үед энэ тухай ярьж байсан. Т.Мнь хуульд заасан үүргээ биелүүлсэн байтал худалдан авагч Д.Онь тохиролцсон үнийг Ц.Эад өгсөн гэж ойлгуулсан атлаа мөнгийг өгөөгүй болох нь хариуцагч Ц.Эын хариу тайлбараар нотлогдож байгаа. Д.Оямар нэгэн бараа бүтээгдэхүүн, хөөрөг зэргээр төлбөр тооцоог гүйцэтгэх талаар тохиролцсон бол энэ талаар 2016 оны 11 сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд тусгах ёстой байсан. Хэрэгт цугларсан нотлох баримт, Улсын бүртгэлийн газраас ирсэн баримтаас үзэхэд хэлцэл нь хүчин төгөлдөр, бодит үр дагаврыг бий болгосон байдаг. Хууран мэхэлснийг хэлцэлд оролцогч тал мэдсэнээр хэлцлийн хүчин төгөлдөр байдал алдагддаг. Т.Мнь зээлдүүлсэн 46 000 000 төгрөгөө Ц.Эаас шаардахад Д.Огаас ямар нэг мөнгө аваагүй гэж хэлсэн бөгөөд Д.Од мэхлэгдсэнээ мэдэж, шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн хувьд анх шүүхэд хандахдаа 2 хариуцагч нийлж хууран мэхэлсэн гэж тодорхойлсон. Гэтэл
хариуцагч нарын шүүхэд гаргасан
тайлбараас үзэхэд хэлцэлд оролцогч
Д.Охууран мэхэлсэн үү, хэлцэлд
гуравдагч этгээдийн хувиар
оролцсон Ц.Эхууран мэхэлсэн
үү гэдэг нь эргэлзээтэй байна. Хариуцагч нар зөрүүтэй тайлбарыг гаргасан. Ц.Эшүүхэд үнэн зөв тайлбар ирүүлсэн гэж үзвэл хариуцагч Д.Онь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг Ц.Эад төлсөн гэж худал хэлж, гэрээний нөгөө талаа хууран мэхэлсэн гэх үндэслэлийг бий болгож байна.

Гэтэл Ц.Эын тайлбарт дурьдсан гэрээний үлдэгдэл төлбөрт
Д.Онь 50 000 000 төгрөгийн үнэ
бүхий зүйлийг Т.Мөнхсайханд өгсөн
гэх тайлбар нь Т.Мшүүхэд
хандсан үйлдлээр, мөн Д.Оуг
мөнгийг бараагаар орлуулж, Ц.Эад
өгсөн гэсэн тайлбар зэрэг 2 үйл
баримтаар Ц.Эын өгсөн тайлбар
үгүйсгэгдэж байна. Д.Ог шүүхэд үнэн зөв тайлбар ирүүлсэн гэж үзвэл хариуцагч Ц.Энь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу гэрээний оролцогчийг хууран мэхэлсэн гэж үзнэ. Гэтэл Д.Онь
Ц.Эад 30 000 000 төгрөгийн
үнэлгээтэй 37 мм шүрэн толгойтой их
гарын замагт манан хөөрөг, 20 000 000
төгрөгийн үнэлгээтэй 26 мм шүрэн
толгойтой хөөрөгийг өгсөн гэж байгаа
ч уг тайлбараа нотлох баримтыг
шүүхэд ирүүлээгүй учир үнэн
зөв гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн эрх
ашиг хохироод байна. Д.О
нь Ц.Эад өгсөн гэх бараагаа баримтаар нотлоогүй, хэрвээ хэрэгт баримт ирүүлсэн бол Ц.Эад зээлсэн мөнгөө буцаан шаардах боломжтой байсан. Иймд Ц.Эад өгсөн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Харин Д.Оөөрийн буруутай үйл баримтыг Ц.Эад өгсөн хөрөнгөө нотолсноор зөвтгөх боломжтой байсан. Уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт болох ёстой байтал шүүхээс уг үйл баримтыг нотлох ач холбогдолгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Д.Онь үлдэгдэл төлбөрийг Ц.Эад өгсөн гэдгээ нотлоогүй байхад шүүх Ц.Эаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардсан нэхэмжлэл гаргах эрхийг хөндөхгүйг дурьдах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Мөнхсайхан, Д.Онарын хооронд 2016 оны 11 сарын 18-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Т.Мнь хариуцагч Д.О2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ... ЭТӨЧ 104-59 тоот хаягт байрлах 44 м.кв 2 өрөө орон сууцыг 66 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь хэргийн 6 дугаар талд авагджээ.

 

Хэрэгт орон сууцны үнийг төлж дуусгасан гэх гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаас өөр хариуцагч үнийг төлсөн талаарх бичгийн баримтгүй, хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч Т.Мөнхсайхан, хариуцагч Б.Одмаа, Ц.Энарын тайлбар, гэрч. ББатулгын мэдүүлэг хэрэгт авагдсан нь хоорондоо зөрүүтэй байх тул эдгээрийг үндэслэн хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

 

Тухайлбал, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Д.Оорон сууцны үнэ 66 000 000 төгрөгийг Ц.Эад өгсөн, гэрээнд гарын үсэг зурчих гэсний дагуу худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл Д.О, Ц.Э 2 хоорондоо авах авлагадаа миний өмчлөлийн орон сууцыг тооцон өгч, намайг хууран мэхэлж гэрээнд гарын үсэг зуруулсан. Орон сууцаа 66 000 000 төгрөгөөр худалдсан, үүний 19 000 000 төгрөгийг нь банкны зээлийн үлдэгдлээ төлөөд, 47 000 000 төгрөгийг Ц.Эад зээлж байна гэж ойлгож гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан бол, хариуцагч Д.ОТ.Мөнхсайхан, С.Бнар орон сууц худалдах санал тавьсаны дагуу бид харилцан тохиролцож, байрны төлбөрт 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй 37 мм диаметрийн тойрогтой шүрэн толгойтой их гарын замагт манан хөөрөг, 20 000 000 төгрөгийн үнэлгээтэй 26 мм диаметрийн тойрогтой шүрэн толгой, ажлын хөлсөнд 6 000 000 төгрөг өгч, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, орон сууцыг Ц.Эаас өр авлагадаа тооцож аваагүй, худалдаж авсан. Энэ байр анхнаасаа Т.Мнэр дээр байдаг С.Баттулгын байр байсан гэж үгүйсгэж байна.

 

Харин хариуцагч Ц.Эуг орон сууц нь Т.Мөнхсайханых биш, С.Бтухайн орон сууцыг өөрийн хүргэн Т.Мнэр дээр зээлээр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зээлийг төлж байсан. Д.Онь Т.Мөнхсайхан, С.Бнартай харилцан тохиролцож, орон сууцны зээлийн 20 000 000 төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 50 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг миний хажууд хүлээлгэж өгсөн. Д.Обидний дунд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй гэж тайлбарлаж байна.

Дээр дурьдсанаар хэргийн оролцогчдын тайлбар зөрүүтэй байх тул орон сууцны төлбөрийн үлдэгдэл хэнд, ямар зорилгоор төлөгдсөнийг тодруулах шаардлагатай. Тодруулбал, гэрээний төлбөрт шилжүүлсэн гэх хөөргийг хэн авсан, цааш нь гэрээний тал буюу нэхэмжлэгчид дамжуулан өгсөн эсэх үйл баримтыг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хоёрдмол утгатай байна. Гэрээний агуулга, гэрээний үнийг төлөх нөхцөл, гэрээ хийх болсон хүсэл зоригийг зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан үзэж худалдагч тал ноцтой төөрөгдөлд орсон эсэхийг шүүх тогтоох шаардлагатай байсан. Хэрэв уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл бол нэхэмжлэгч нь хариуцагч Д.Огаас орон сууцаа буцаан шаардаж, түүнээс авсан зүйлээ буцаан өгөхөөр байна.

 

Иймд нэхэмжлэгч нь төөрөгдөлд орсон эсхүл гэрээний нөгөө тал үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзан эд зүйлээ буцаан шаардаж байгаа эсэхийг тодруулахгүйгээр хуулийг зөв хэрэглэн, хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэг тал биш Ц.Эыг татсан байх боловч түүнээс юу шаардаж байгаа нь тодорхой бус, Д.Обайгуулсан гэрээнээс үүссэн үр дагаврыг Ц.Эаас шаардаж байгаа тохиолдолд Ц.Ээнэ хэргийн хувьд жинхэнэ хариуцагч мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01641 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ