Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/01641

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Т-ны нэхэмжлэлтэй,         

Хариуцагч:Д,

Хариуцагч: Ц нарт холбогдох,  

 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч Т, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, гэрч С.Баттулга, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Т нь 2011 онд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээлээр худалдан авч, 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ү-2205046203 тоот бүртгэлийн дугаарт бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Багануурт дүүрэгт оршин сууж, ажиллаж, амьдардаг тул дүү С.Баттулга, түүнийг гэр бүлийн хамт Баянгол дүүргийн уг орон сууцанд амьдруулж байсан.

Маргаан бүхий орон сууцыг 2016 онд худалдахаар болж энэ тухай дүү, түүний гэр бүлийнхэнд дуулгаад худалдаж авах хүн хайж байгаарай гэсэн. Гэтэл дүү С.Баттулга “манай найз Ц уг орон сууцны чинь зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлж дуусгаад байрыг чинь бусдад зараад өгье, харин зарсан мөнгийг нь аваад өөрийн бизнестээ хөрөнгө оруулж хэрэглэчхээд 1 жилийн дараа буцааж өгье гэж байна, та энэ саналыг зөвшөөрөх үү” гэсний дагуу Т уг саналыг хүлээн авсан. 2016 оны 11 сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөг байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Тыг дүү С.Баттулга нотариатад дуудсаны дагуу очиход нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг худалдаж авахаар Т гэх хүн ирсэн байсан. Худалдан авагч Т нь “байрыг 66,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авч байгаа, мөнгийг Цад өгсөн, одоо гэрээндээ гарын үсэг зурчхаад та явж болно” гэсний дагуу гэрээнд гарын үсэг зураад явсан.

Байраа худалдсанаас хойш 11 сарын дараа тохиролцсон ёсоор Цаас байр зарсан 66,000,000 төгрөгийг буцаан авахаар 2017 оны 11 сард холбогдоход “мөнгийг чинь удахгүй өгнө, түр хүлээж байгаарай” гэх хариуг авсан. Хэлснийх нь дагуу хэсэг хүлээсний эцэст мөнгөө өгөхгүй байсан учир дүү С.Баттулгатай холбогдож энэ асуудлыг шийдвэрлэж дуусгах талаар ярилцсан. С.Баттулга нь Ц болон бусад найз нөхдөөсөө тодруулсны дагуу Ты байрыг худалдан авсан Т нь Цаас авлагатай, уг авлагадаа тооцож орон сууцыг авсан болохыг мэдсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах үед Т нь Цад 66,000,000 төгрөгийг өгсөн мэтээр ярьж нэхэмжлэгчийг хууран мэхэлж гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед Цаас энэ тухай асуухад мөнгийг өөрөө шилжүүлэн авсан гэсэн хариу өгсөн учир орон сууцны мөнгө төлөгдсөн гэж гэрээнд тусгаад, өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг байгуулсан. Энэ бүгдээс дүгнэхэд Т, Ц нар нь Ты орон сууцыг хоорондын өглөг, авлагыг хаах зорилгоор, өмчлөгчид худал хэлж авсан болох нь тодорхой байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч нь тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Худалдагч Ты хувьд хуульд заасан үүргээ биелүүлсэн байтал худалдан авагч Т нь түүнд хэлэхдээ тохиролцсон үнийг Цад өгсөн гэж ойлгуулсан боловч, уг мөнгийг өгөөгүй, харин өрөндөө тооцож байрыг авсан байгаа.

Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ...” гэсэн байна. Гэтэл худалдан авагч Тд нэхэмжлэгч нь ямар нэг байдлаар өр төлбөргүй бөгөөд хэрвээ Цын Тд төлөх ёстой байсан өр төлбөрийг нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх талаар тохиролцсон бол уг агуулгыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд тусгах ёстой байсан. Уг гэрээний гол зүйл бол үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авагч 66,000,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг уг өдрөө бүрэн төлж дуусгасан мэтээр байгуулсан.

Иймд Т, Ц нар нь бодит нөхцөл байдлыг өмчлөгчөөс нуун дарагдуулж, төөрөгдөлд оруулан, хууль зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Ү-2205046203 тоот бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк хотхон, 104 байрны 59 тоот 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 66,000,000 төгрөгөөр худалдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зуруулж, Ты эрхийг ноцтой зөрчиж, өмчлөх эрхэнд халдсан байгаа тул хэлцлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Ү-2205046203 тоот бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Тгийн төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан өгнө гэв.

 

Хариуцагч Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ты өмчлөлийн Ү-2205046203 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 104 дүгээр байрны 59 тоот 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 66,000,000 төгрөгөөр тооцож худалдан авч, уг гэрээгээ мөн өдрөө нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан билээ.

Тухайн үед Т, түүний дүү С.Баттулга нар нь манай ажил дээр ирээд намайг аваад өөрсдийнх нь таньдаг гэх нотариат дээр очиж уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, батлуулсан бөгөөд тэр үед Ты нэр дээрх уг орон сууц нь банкны зээлтэй, барьцаанд байсан бөгөөд зээлийн үлдэгдлийг бэлнээр төлж зээл чөлөөлсөн. Энэ бүх процессод Т, түүний дүү С.Баттулга нар нь хамтдаа явж байсан бөгөөд миний бие уг гэрээг байгуулах үед төлбөрийг хэрхэн яаж хийж хэнд яаж өгсөн талаараа Т, түүний дүү С.Баттулга нарт хэлсэн. Тэгэхэд Т нь мэдэж байгаа, бид тохиролцсон гэж байсан учраас би тэр орон сууцыг худалдан авсан. Тэр орон сууцыг миний бие Ц, С.Баттулга нарын зарах санал тавьснаар анх худалдан авах тухай ярилцаж, хагас үнийг бараа материалаар үлдэгдэл мөнгийг бэлнээр өгөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээг байгуулахад миний бие тэр нотариатад төлбөрийн хагасыг бартераар хийж, үлдэгдэл мөнгийг бэлнээр төлөөд дуусгаж байгааг хэлсэн бөгөөд үүнийг гэрээнд тусгах талаар хэлсэн боловч үнийг төлөөд дууссан болохоор тэгэх шаардлагагүй гэж гэрээг үнийг төлж дууссанаар хийсэн байсан.

Ты итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Одмаа нь Энхбатаас авлагатай, уг авлагадаа тооцож миний орон сууцыг авсан болохыг мэдсэн” хэмээн огт үндэслэлгүй зүйлийг бичиж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие анхнаасаа энэ тухай Тд хэлж асууж байсан бөгөөд хэрэв ямар нэг асуудалтай байсан бол би уг орон сууцыг анхнаасаа огт худалдан авахгүй байсан. Мөн Ц нь энэ тухай хэлж байсан, уг байрны төлбөрт 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй 37 мм диаметрийн тойрогтой шүрэн толгойтой их гарын замагт манан хөөрөг, 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй 26 мм диаметрийн тойрогтой шүрэн толгой, хөөрөг хийлгэсэн ажлын хөлсөнд 6,000,000 төгрөг зэрэг зүйлсийг өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг бэлнээр 20,000,000 төгрөгийг өгсөн. Тодруулж хэлбэл, би уг орон сууцыг өр авлагадаа авсан биш орон сууцыг худалдан авах зорилгоор л дээрх зүйлсийг үнэд нь тооцож өгсөн билээ.

Худалдах, худалдан авах гэрээг байгуулах, банкны зээл чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэх зэрэг үйл ажиллагаанд Т, С.Баттулга нар нь байнга хамт явж идэвхтэй оролцсон бөгөөд үүнд бодит нөхцөл байдлыг Таас төлбөр төлөлтийн бодит байдлыг Т, С.Баттулга нарт байгаагаар нь хэлж, лавлаж асуухад “бид мэдэж байгаа, тохиролцсон зүйл байгаа” гэж хэлсэн болохоор би уг орон сууцыг хуулийн дагуу төлбөрийг бүрэн төлж худалдан авсан болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад Т нь өөрийн баз С.Баттулгатайгаа харилцан тохиролцсоноор Цад мөнгө төлбөрийг нь шилжүүлэхээр тохиролцсон болох нь тодорхой байна.

Т, С.Баттулга нарын тохиролцоо бүтэлгүй болсны төлөө хууль ёсны дагуу хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус болгох гээд байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд зааснаар энэ шаардлагыг гаргах хугацаа ч өнгөрсөн байгаа.

Миний бие уг нэхэмжлэлтэй холбоотойгоор сураг сонсоход тухайн орон сууц нь Ты нэр дээр боловч С.Баттулгын орон сууц болох талаар мэдсэн бөгөөд С.Баттулга нь 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болохоороо Ты нэр дээр авсан гэсэн. Тэгээд одоо яагаад гэрээг хүчингүй болгох гээд байгааг ойлгохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ты баз хүргэн гэх С.Баттулга нь 2016 онд Ты нэр дээр банкны лизингээр худалдан авсан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 байранд байрлах 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах шаардлага гараад байна, зээлээ төлж чаддаггүй, худалдан авах хүн байна уу? гэж Ц надаас асууж байсан тул миний бие найз Тд хэлж байсан болно. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Ты банкны зээлээр худалдан авсан эд хөрөнгө биш бөгөөд харин С.Баттулга нь тухайн орон сууцыг өөрийн баз хүргэн Ты нэр дээр зээлээр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зээлийг төлж байсан нь С.Баттулгын дансны хуулгаар нотлогдох болно.

Хариуцагч Т нь хэд хэдэн удаа нэхэмжлэгч Т болон С.Баттулга нартай уулзаж харилцан тохиролцсоны дагуу банканд орон сууцны зээлийн 20,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулж, үлдэгдэл төлбөрт 50,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч Ц намайг байхад Т, С.Баттулга нарт хүлээлгэн өгч байсан. Хариуцагч Тгийн 50,000,000 төгрөгийн эд зүйлийг хүлээн авсны дараа С.Баттулгын зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч Т нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ттай байгуулсан болно.

Хариуцагч Ц миний бие нэхэмжлэгч Ты нэхэмжлэлд дурдагдсан шиг хариуцагч Тд ямар нэгэн өр төлбөр байхгүй байсан бөгөөд хариуцагч миний бие 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй хамаарал бүхий этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т нь хариуцагч Т, Ц нарт холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох замаар үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

 

Хариуцагч Т гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, хууран мэхэлж хийсэн хэлцэл биш үндэслэлээр, хариуцагч Ц өөрт хамааралгүй үндэслэлээр тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Шүүх хариуцагч Цад энэ хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагч Цын эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205046203 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхон, Энхтайваны өргөн чөлөө 104 дүгээр байрны 59 тоот хаягт байрлах 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц /цаашид орон сууц гэнэ/ нь Т, Т нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу Тгийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж зааснаар Ты орон сууц өмчлөх эрх дуусгавар болж, Тд өмчлөх эрх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Т нь орон сууцны өмчлөх эрхээ хариуцагч Тд шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, улмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ “...Т нь орон сууцны үнийн үлдэгдэл 46,000,000 төгрөгийг Цаас авах ёстой авлагадаа тооцон суутгасан атлаа мөнгө төлсөн мэтээр хууран мэхэлсэн” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Т нь “орон сууцны үнийг 20,000,000 төгрөгийг бэлэн мөнгийг Тд, 46,000,000 төгрөгийн эд хөрөнгө /хөөрөг, хөөрөгний шүрэн толгой/-ийг Цад тус тус шилжүүлэн өгөх замаар худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн 66,000,000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн” гэж, хариуцагч Ц нь “...Т нь хэд хэдэн удаа Т болон С.Баттулга нартай уулзаж, харилцан тохиролцсоны дагуу банканд орон сууцны зээлийн 20,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулж, үлдэгдэл төлбөрт 50,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг намайг байхад Т, С.Баттулга нарт хүлээлгэн өгсөн. Тгийн 50,000,000 төгрөгийн эд зүйлийг хүлээн авсны дараа С.Баттулгын зөвшөөрсний дагуу Т нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ттай байгуулсан. Би Тд ямар нэг өр төлбөр байхгүй” гэж тус тус тайлбарласан.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Баттулга “...Голденпарк хотхоны 104-59 тоотод байрлах 44 м.кв 2 өрөө орон сууц нь Ты орон сууц бөгөөд үүнийгээ зарна гэснийг Ц мэдсэн. ...Ц нь Ты байрыг зараад өгье, мөнгийг нь өөрөө 2017 оны хавар болтол ашиглаад 3 өрөө байрны мөнгө болгоод буцааж өгье гэсэн. Би энэ тухай Т ахад хэлсэн. Ах зөвшөөрсөн. ... 2016 оны 8 дугаар сарын 27-ны хавьд байрыг суллаж нүүгээд түлхүүрийг нь Цад өгсөн. Байрыг 1 м.кв-ийг 1,500,000 төгрөгөөр үнэлээд 66,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Байр Худалдаа хөгжлийн банкны 8 хувийн Ты зээлээр авсан байр байсан. Би энэ зээлийн төлбөрт 2 удаа 2016 оны 10, 11 сард 10,000,000 төгрөг буюу нийт 20,000,000 төгрөгийг Ганбат гэх залуугаас аваад хамт байж байхдаа Ты данс руу 2 удаа шилжүүлж өгсөн. Ц нь Тд хавар мөнгө өгнө гэсэн боловч өгөөгүй. ...Тгаас Цад мөнгө төлсөн эсэх талаар би мэдэхгүй. Би байрны өмчлөгч биш учраас өөрийнх гэж хэлээгүй. Би худлаа яриагүй, Ц л ийм юм зохион байгуулсан байх. Т бид 2 Цтай, Ц Ттай харилцсан. Ц нь 2017 оны хавар Тд 3 өрөө байрны мөнгө өгөх ёстой байсан, харин Т Ц нар мөнгөө яаж өгч авалцсан нь тэдний асуудал, би энэ тухай мэдэхгүй...” гэж мэдүүлсэн.

 

Хэргийн баримтууд, талуудын маргаагүй тайлбар, гэрч С.Баттулгын мэдүүлэг зэргээр Т нь орон сууцаа бусдад 66,000,000 төгрөгөөр худалдаж, 66,000,000 төгрөгөөс “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр /зээлийн үлдэгдэл 2016.11.18-ны байдлаар 18,979,394.20 төгрөг байсан/-ийг бүрэн барагдуулах хэмжээний төлбөрийг өөртөө авч, үлдэх хэсгийг Цад тодорхой хугацаагаар зээлдүүлэх хүсэл зоригтой байсан учир түүнд төлбөрийн үлдэгдлийг шилжүүлэхийг Тд зөвшөөрч, улмаар Тгаас 20,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, үлдэх хэсгийг Тгаас шилжүүлэн авснаа Ц хүлээн зөвшөөрсөн учир 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц  худалдах, худалдан авах гэрээг Ттай байгуулж, гэрээнд төлбөрийг бүрэн төлж дууссан гэж тусгасан үйл баримт тогтоогдож байна.

 

Тогтоогдсон үйл баримтыг эрх зүйн хувьд дүгнэвэл Т нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан төлбөр төлөх үүргээ 20,000,000 төгрөгийг Тд, 46,000,000 төгрөгийг Цад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасанд, Цад шилжүүлэх 46,000,000 төгрөгийг Т мөнгөөр бус эд хөрөнгө хүлээлгэн өгөх замаар биелүүлэх нь мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасанд, Ц нь Ты зөвшөөрлөөр Тгаас эд хөрөнгө шилжүүлэн авснаар Т, Ц нарын хооронд тодорхой төрлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан зохицуулалтад буюу талууд ийнхүү тохиролцсон нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасанд нийцсэн гэж үзэхээр байна.

 

Тгаас 46,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг Цад шилжүүлсэн, эсхүл 46,000,000 төгрөг төлөх үүргийг биелүүлсэнд тооцсон эсэх үйл баримтын аль болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх боловч төлбөр төлөгдсөнийг Т хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн тул Тгаас үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхэд хүргэх үйл баримтыг шүүх нотлох нь энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзнэ.

 

Учир нь, тогтоогдсон үйл баримтаар Т нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн орон сууцны үнийг бүрэн төлөх үүргийг Ты өмнө хүлээгээгүй, 20,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн, үлдэх хэсгийг Ты зөвшөөрлийн үндсэн дээр Цад төлөх, Ц уг үүргийг хүлээн авсан болохоо илэрхийлсний үндсэн дээр Т орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хийсэн, худалдах, худалдан авах гэрээ байгуулахад Тгийн зүгээс хууран мэхэлсэн үйл баримт тогтоогдоогүй, Ц нь Ты өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдал нь Тг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Шүүх хэргийг хэлэлцэх явцад хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар Т, Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлээр мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Үүнээс гадна Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хэлцийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 1 жилийн дотор хэлцлийн нөгөө талдаа гаргах эрхтэй гэсэн зохицуулалтад нэхэмжлэгчийн шаардлага нийцээгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сард хуурагдсанаа мэдсэн гэж нэхэмжлэлдээ бичсэнээс үзвэл 2018 оны 11 дүгээр сараас өмнө буюу 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т нийцэхээр байхад энэ хугацааг хэтрүүлж, шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шүүх хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Тд холбогдох Ты нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин Цад холбогдох нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн гэрээ нь Ц болон Т нарын хооронд байгуулагдаагүй, Цын өмчлөлд орон сууц бүртгэгдээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэ шийдвэр нь Цад холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардсан нэхэмжлэл гаргах Ты эрхийг хөндөхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлгүй тул Ц, Т нарт холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох замаар үр дагаврыг арилгуулах тухай Ты нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,000 төгрөгөөс 487,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                   Ө.УЯНГА