Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01499

 

Д.Цнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01640 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Цхариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан ... 125б тоот хаягт байрлах Д.Цөмчлөлийн хувийн сууц, газар өмчлөх, эзэмших эрхийг Н.Гнэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг Н.Гнэр дээрээс Д.Цнэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах үндсэн,

 

гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авалгүй, мэдэгдэхгүйгээр Н.Гхууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, ..., Н.Гнарын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг ...ид даалгах, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4/2856 дугаартай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үндэслэн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаанууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Гантулга, П.Х нарын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, гуравдагч этгээд П.Х, түүний өмгөөлөгч Д.Наранбулаг, гуравдагч этгээд Н.Гитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 06959 дугаартай захирамжаар ...аас 93 600 000 төгрөг гаргуулж Н.Голгохоор шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэснийг Улсын Их хурал хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байхад үүнийг зөрчиж барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны зөрүүг төлүүлэхгүйгээр төлбөр авагчид шилжүүлж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төлбөр төлөгчид холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29, 131, 142 дугаар зүйлийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 8/48 дугаар тогтоолыг төлбөр төлөгч надад мэдэгдээгүй атлаа мэдэгдсэн мэтээр Шийдвэр гүйцэтгэх газрын дарга дэд хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунболор нар гүйцэтгэх хуудас дуусгавар болж хаагдсаны дараа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тогтоол гаргасан мэтээр, хууль бусаар байхгүй тогтоолыг үндэслэж, гүйцэтгэх хуудасгүй албан бичгээр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, хууль бусаар миний өмчлөлийн эд хөрөнгийн үнийн зөрүүг надад төлөлгүй 350 000 000 төгрөгийн эд хөрөнгийг 93 600 000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/516 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 төлбөр авагч төлбөр төлөгчтэй эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болж, иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг хаагдсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гэсэн 02/01 дүгээр тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дүгээр захирамжтай гүйцэтгэх баримт бичиг, төлбөр төлөгч Д.Ц гомдлыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн төлбөр төлөгч ...ид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2018 оны 3 дугаар арын 20-ны өдрийн 3/516 тоот тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээн явуулах, тогтоолыг төлбөр төлөгч ...ид мэдэгдэхийг 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболорт даалгахаар шийдвэрлэж, тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Цитгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан. Уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол-д үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30, 130 дугаар зүйлд дуусгавар болсон тогтоолыг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй. Хуулийн дээрх зохицуулалтын алинд ч хамаарахгүй байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол-ыг хууль зөрчиж гаргасан. Мөн хууль бусаар миний өмчлөлийн эд хөрөнгийн үнийн зөрүүг надад төлөхгүйгээр 93 600 000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн, уг үйлдлийг нь засах талаар дээд удирдлага нь үүрэг байтал хууль бусаар миний өмчлөлийн 350 000 000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан миний нэр дээр шилжүүлэхгүйгээр дахин хууль бус ажиллагаа хийсэн. Иймд ... 1256 тоот хаягт байрлах хувийн сууц болон газар эзэмших эрхийг Н.Гнэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг Н.Гнэр дээрээс Д.Цнэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагчийн хариу тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06959 дүгээр шийдвэрээр ...аас 93 600 000 төгрөг гаргуулж Н.Голгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч ...ид төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамж, 1256 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт битүүмжлэн, хурааж 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар оруулсан боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч ..., төлбөр авагч Н.Гнар нь жилийн хугацаанд төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг төлбөрт тооцохоор харилцан тохиролцон нотариатаар баталгаажуулсан гэрээг тус газарт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгосон. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төлбөр авагчийн зүгээс төлбөр төлөгч ... нь төлбөрийг гэрээнд заасан жилийн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан тул 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Төлбөр төлөгч ...ид төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээнд заагдсан нэр шилжүүлэх ажиллагаа явагдах талаар утсаар мэдэгдсэн. ... нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан гэж Хууль Зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Шийдвэр гүйцэтгэх албаны Улсын Ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Улсын ерөнхий гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу зөвтгөн явуулах, барьцаа үл хөдлөх хөрөнгийг санал болгох ажиллагаа хийх тухай үүрэг өгсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, сэргээсэн тогтоолыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулан, барьцааны хөрөнгийг Д.Цнэр дээр буцаан шилжүүлэх мэдэгдэл хүргүүлэн ажиллагааг зөвтгөн явуулж байгаа. Мөн худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагаанд хүрэлцэн ирэхийг баталгаат шуудангаар талуудад хүргүүлсэн боловч төлбөр төлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанд төлбөр төлөгч Д.Цбарьцаа хөрөнгийг түүний нэр дээр буцаан шилжүүлсэн боловч шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд П.Хгийн бие даасан шаардлагад: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр П.Х, ... нарын гэрлэлтийг цуцлаж, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох ...160 м.кв хувийн сууц, ..., 2 дугаар байр 146 тоот 12 мкв 1 өрөө орон сууцыг П.Х, хүү Б.Б, Ц.Хнарын өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн. Гэтэл ... нь шүүхийн шийдвэр гарсан байхад бидэнд мэдэгдэлгүй орон сууцыг хууль бусаар Н.Ггэх хүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлсэн нь хууль бус ажиллагаа болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаанд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэх газар нь гэр бүлийн дундийн өмчлөлийн хөрөнгийг биднээс зөвшөөрөл авахгүй, огт мэдэгдэхгүйгээр Г.Г гэх хүнд хууль бусаар шилжүүлсэн байх тул Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 25 дугаар гудамж 125/6 тоот 160 мкв хувийн сууцыг хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.Гбие даасан шаардлагад: ... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дуусгавар болсон. 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан хувийн сууцыг газрын эзэмших эрхийн хамт битүүмжлэн хурааж, 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийхэд үнийн санал ирээгүй. Иймээс 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн дагуу худалдан борлуулагдаагүй барьцааны хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт санал болгох ажиллагаа явуулах болсон. Гэтэл төлбөр төлөгч ... нь төлбөрийг 1 жилийн хугацааны дотор төлж барагдуулах, энэ хугацаанд хөрөнгийг Н.Гнэр дээр захиран зарцуулах эрхгүйгээр шилжүүлэх, хэрэв тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол төлбөр авагчийн нэр дээр шилжүүлсэн хөрөнгийн захиран зарцуулах эрхийн нээж өгөх хүсэлт гаргаж хугацаа хүссэн. Уг хүсэлтийг Н.Гхүлээн зөвшөөрч ...ид 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хуртэл 1 жилийн хугацаа өгч, хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх, төлбөр төлөгдсөн тохиолдолд ...ид хөрөнгийг буцаан шилжүүлэх, хэрэв төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд Н.Г93 912 975 төгрөгийн төлбөрт тооцон барьцааны хөрөнгийг шилжүүлж, захиран зарцуулах эрхийг нээж өгөхөөр эвлэрэн, нотариатаар баталгаажуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3/516 дугаартай "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуүсгавар болсон тухай тогтоол үйлдсэн. Энэхүү тогтоолын дагуу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулын 8/48 дугаартай Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол, 8/50 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх хухай тогтоолууд гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Энхтайван 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/21043 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ...Ү-220305172 дугаартай ... хувийн сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх тул 2017 оны 4/29654 тоот албан бичгээр түдгэлзүүлснийг сэргээж, өмчлөх эрхийг Н.Гнэр дээр шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгохыг мэдэгдсэн. Энэхүү албан бичгийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Н.Гөмчлөх эрхэд дээрх хувийн сууц бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Энхтайваны Сүхбаатар дүүргийн Газар зохион байгүулалтын албанд хүргүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2/19353 дугаартай 219 м.кв газрыг төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон тул эзэмших эрхийг Н.Гэзэмшилд бүртгэн гэрчилгээ олгохыг мэдэгдсэн албан бичиг гаргасан. Энэхүү албан бичгийн дагуу гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар холбогдох баримтыг Газар зохион байгуулалтын албанд өгсөн боловч газрын хэмжээ зөрүүтэй байсан тул гэрчилгээ хараахан гараагүй байсан. Ийнхүү талууд эвлэрсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бол хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүй, харин гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ... эвлэрэх хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй, хэлцэлд заасан хугацаа өнгөрсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол үйлдэхгүйгээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг явуулсан нь үндэслэлтэй. Гэтэл Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгззр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчиж гаргасан Д.Цгомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байсан.

 

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4/2856 дугаартай Үүрэг өгөх тухай албан бичигтээ 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээг үндэслэн мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай нийцээгүй гэж зөв дүгнэсэн боловч зарим шийдвэр нь үндэслэлгүй байдаг. Иймд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Намсамандын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4/2856 дугаартай "Үүрэг өгөх тухай" тухай шийдвэрийн зарим хэсэг буюу Дуусгавар болгосноос хойш ажиллагааг сэргээгүй атал 1 жил 6 сарын дараа хөрөнгийн эрхийг шилжүүлсэн, Худалдан борлогдоогүй хөрөнгийг дээрх хуулийн 73.3-т заасны дагуу явуулаагүй нь хуульд нийцээгүй байна ... холбогдох ажиллагааг зөвтгөн явуулах хууль бус шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаартай "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай" тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/29381 дугаартай Дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдэл бүхий шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/29544, 1/29545 дугаартай Н.Гөмчийг ...ид шилжүүлж. битүүмжлэх" тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгч ... нь гуравдагч этгээд П.Хгийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... миний бие П.Хтой 2004 онд гэр бүл болж, бидний дундаас хүү Ц.Б, охин Ц.Хнар төрсөн. П.Х шүүхэд нэхэмжлэл гаргаж, бид гэрлэлтээ цуцлуулсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр ...., 160 мкв үл хөдлөх хөрөнгийг хүү Ц.Б, охин Ц.Хболон эхнэр П.Х нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. П.Хгийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд гомдол гаргах эсэх нь түүний асуудал бөгөөд одоо бид тус тусдаа амьдарч байгаа тул надад хамааралгүй гэжээ.

 

 

Нэхэмжлэгч ... нь гуравдагч этгээд Н.Гбие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд Н.Гнь төлбөр төлөгчтэй эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон үйл баримтын талаар маргадаггүй бөгөөд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй тул бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Дуусгавар болсон тогтоолыг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр авагч төлбөр төлөгчтэй эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болж, иргэний шүүхийн шийдвэр гуйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг хаагдсан болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гэсэн 02/01 дүгээр тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101//шш2016/06959 дүгээр захирамжтай гүйцэтгэх баримт бичигт, төлбөр төлөгч Д.Цгомдлыг үндэслэн хянаад: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30/130/ дугаар зүйлийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг сэргээсэн тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь мөн л шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь энэхүү 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол-д үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйл болон 130 дугаар зүйлд дуусгавар болсон тогтоолыг сэргээх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байгаа болно. Энэхүү сэргээх тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна, 130 дугаар зүйлд заасан Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах гэж заасан заалтын алинд ч хамаарахгүй байтал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хууль зөрчиж гаргалаа. Иймээс сэргээсэн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч нь гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч ...ид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ....дугаартай ... 125Б тоотод байрлах 160 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 219 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг битүүмжлж, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч ...аас хөрөнгийн үнэлгээг 350 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Н.Гзөвшөөрсөн. Төлбөр төлөгч ...ид Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнэ 350,000,000 төгрөгийн 70 хувь буюу 245,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу бие даан худалдан борлуулах санал гаргаж болохыг мэдэгдсэн. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахад дээрх хөрөнгө худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Улсын ерөнхий гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар зөвтгөн явуулах тухай үүргийн дагуу сэргээж, худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагаанд хүрэлцэн ирэхийг баталгаат шуудангаар талуудад хүргүүлснээр төлбөр төлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Төлбөр авагч Н.Гболон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай нарын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, төлбөрт шилжсэн хөрөнгийг албадан чөлөөлөх тухай хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгийн Төлбөрт шилжүүлэхээр тохирсон хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх болон албадан чөлөөлүүлэх тухай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийн огноог 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр болгон засвар оруулсан хүсэлт нь тус газрын өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй боловч гүйцэтгэх баримт бичигт баримтаар авагдсан байна. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/18325 дугаар албан бичгийг барьцаа хөрөнгийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн чөлөөлөх тухай төлбөр төлөгч Д.Цхаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, мөн дүүргийн газар зохион байгуулалтын албанд төлбөр төлөгч Д.Цбарьцаа хөрөнгийг түүний нэр дээр буцаан шилжүүлсэн боловч шүүхийн захирамжийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул Д.Цнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн бие даасан шаардлага гаргасан П.Хн хувьд төлбөр төлөгч ...ид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Н.Гбие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, .... хаягт байрлах, Д.Цөмчлөлийн хувийн сууц болон газрын өмчлөх, эзэмших эрхийг Н.Гнэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг Н.Гнэр дээрээс Д.Цнэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн хуульд заасан арга, журмаар явуулахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Хгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авахгүй, мэдэгдэхгүйгээр Н.Гхууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Д.Ц210 600 төгрөг, гуравдагч этгээд Н.Г697 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 210 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...ид, 70 200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Н.Гтус тус олгожээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Гдавж заалдах журмаар гаргасан гомдолд: 2017 оны 05 сараас 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу ... нь шүүхийн шийдвэрийн дагуу 93 912 975 төгрөг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 170 000 төгрөг, нийт 94 082 975 төгрөгийг төлөөгүй тул барьцаа хөрөнгийг 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан. Хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөр авагч Н.Гтөлбөрт шилжүүлэх санал болгох ажиллагааны шатанд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ... хүсэлт гаргаж, түүний хүсэлтийг Н.Гхүлээн зөвшөөрч, харилцан гарын үсгээ зурж баталгаажуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Бидний эвлэрсэн байдлыг харгалзан үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.Цхөрөнгийг Н.Гминий өмчлөлд шилжүүлэхээр болж, ...ид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл ... нь 94 082 975 төгрөгийг төлөөгүйн зэрэгцээ барьцааны хөрөнгүүдийг сайн дураар Н.Гнэр дээр шилжүүлж өгөөгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Д.Цхөрөнгийн өмчлөх эрхийг Н.Гнэр дээр шилжүүлэх тухай албан бичгийг явуулах үүргээ цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй. Иймээс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тохирсон нөхцлийн дагуу Д.Цөмчлөлийн газар эзэмших эрх, хувийн сууцны өмчлөх эрхийг Н.Гшилжүүлж, албадан чөлөөлөх тухай хүсэлт гаргасан. Харин Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018.03.14-ний өдөр хийх ёстой байсан дутуу ажиллагааг 2019.09.09-ний өдрийн 2/19353 албан бичгээр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, 2019.10.02-ны өдрийн 1/21043 дугаартай албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтэст тус тус явуулж, үүний дагуу төлбөр төлөгчийн хөрөнгө Н.Гминий өмчлөлд шилжсэн. Харин талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эвлэрч дуусгавар болгосон үйл ажиллагааны хэсэгт гомдол гаргадаггүй, гомдол гаргах ч эрхгүй байсан. Мөн Н.Гантулга, ... нар 2018.03.14-ний өдөр эвлэрлийн гэрээг байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 73-р зүйлийг 2018 оны 10 дугаар сард Үндсэн хууль зөрчсөн асуудлаар түдгэлзүүлсэн, 2019 оны 11 сар болон 2020 оны 01 сард уг заалтад нэмэлт өөрчлөлт оруулна гэж мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Хариуцагч нь хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байхад буюу 2019 оны 9, 10 сард талуудын 2018.03.14-ны өдрийн эвлэрлийн гэрээний дагуу тохиролцсон нөхцлөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2018.03.14-ний өдөр хийгдэх байсан ажиллагааг гүйцэтгэснийг буруутгах үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73-р зүйлийн 3 дахь хэсэгт 2019 оны 11 сард орсон нэмэлт өөрчлөлт, 73.5 дахь хэсэгт 2020 оны 01 сард оруулсан нэмэлт өөрчлөлтийг мөрдөх боломжгүй. Мөн төлбөр төлөгч, төлбөр авагч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шийдвэр гүйцэтгэх хуулийн 29-р зүйлд зааснаар эвлэрч, ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд уг ажиллагааг мөн хуулийн 29, 30 дугаар зүйлд зааснаар сэргээх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч албан тоотоор ажиллагаа явуулсан нь зөв. Гэтэл шүүх дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.03.14-ны өдрийн гэрээний дагуу явагдсан мэт боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулий 29, 30 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцээгүй, мөн хуулийн 73 дугаар зүйлд заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн гэж үзэхгүй гэж миний нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын ..., Н.Гнарын 2018.03.14-ний өдрийн эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг ...ид даалгах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож болон төлбөр төлөгч Д.Цнэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчиж гаргасан төлбөр төлөгч Д.Цгомдлыг хүлээн авч, мөн хуулийн 29, 30-р зүйлийг зөрчиж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээгээгүй атлаа хөрөнгийг шилжүүлсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлд заасны дагуу явагдсан гэж үзэхээргүй тул зөвтгөн явуулах гэх утга бүхий үүрэг өгсөн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2019.12.09-ны өдрийн 4/29381 дугаартай шийдвэр бүхий албан бичгийг гол үндэслэл болгосон. Мөн хариуцагч нь 2019 оны 09, 10 сард төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлэх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлд нэмэлт өөрчлөлт ороогүй байсныг анхаараагүй учраас нэхэмжлэгчийн ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлд 2019 оны 11 сард орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу, түүнийг ашиглан ... зөрүү олгохгүйгээр хөрөнгийг Н.Гшилжүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл, тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээд албан тушаалтны хууль бус шийдвэрийг дуугүй хүлээн зөвшөөрч, Н.Гхөрөнгийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн, одоо уг ажиллагааг зөвтгөн явуулж байгаа гэх тайлбарыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлд заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Гминий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Хартолгойгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гуравдагч этгээд П.Х миний бие ...аас гэрлэлт цуцлуулж, хүүхийн асрамж, тэтгэлэг тогтоолгосон бөгөөд энэхүү шийдвэрээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө гэр бүлийн дундын өмч болох нь тодорхой харагддаг. Гэтэл гэр бүлийн дундын өмч биш, сүүлд өмчлөгч болохоо нөхөж тогтоолгосон хэмээн буруу дүгнэлт гаргаж, үүнийгээ үндэслэж бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэр бүлийн дундын өмчийг хуваарьт өмч мэтээр дүгнэж шийдвэрээ гаргасан. Шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх заалтыг харгалзаж үзээгүй төдийгүй Д.Цнэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэснээс хойш үүссэн гэр бүлийн дундын өмч байхад уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Цхуваарьт өмч байсан мэтээр, уг хуваарьт эд хөрөнгөд сүүлд Д.Цхүүхдүүд өмчлөгч болохоо тогтоосон мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн судалгааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба лавлагаагаар авсан атлаа П.Х надаас дуудлага худалдаа зохион байгуулж, бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр иргэн Н.Гүл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн. Эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн хуудас тус албанд ирсэн, энэ талаар мэдсэн атлаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох П.Х надад мэдэгдэхгүйгээр, миний бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн дундын өмчийг иргэн Н.Гшилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Д.Ц... 125б тоот хаягт байрлах хувийн сууц, газрын өмчлөх, эзэмших эрхийг Н.Гнэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, Н.Гнэр дээрээс Д.Цнэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл, гуравдагч этгээд П.Хгийн гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгийг гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авахгүй, мэдэгдэхгүйгээр Н.Гхууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах бие даасан шаардлага, гуравдагч этгээд Н.Г...тай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг ...ид даалгах, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4/2856 дугаартай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үндэслэн гаргасан дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаанууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Н.Гбие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд П.Хгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06959 дугаар захирамжаар ...аас зээлийн гэрээний үүрэгт 93 600 000 төгрөг гаргуулан Н.Голгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Цөмчлөлийн улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй ....160 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18643316193634 дугаартай 219 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх6-9/

 

 

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, талуудаас үнийн санал авах, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагааг тус тус хийсэн байна. /1хх42-65/

 

 

 

Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 93 600 000 төгрөгийн төлөх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сунгаж, ... нь барьцааны хөрөнгийг Н.Гнэр дээр шилжүүлэх, 1 жилийн хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд Н.Гбарьцаа хөрөнгийг төлбөртөө суутган авах, харин 1 жилийн хугацаанд төлбөрийг төлвөл ... нь барьцаа хөрөнгөө буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож, хариуцагч байгууллагад барьцаа хөрөнгийг Н.Гнэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар талуудын дээрх хүсэлтийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/516 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-3 дах заалтыг үндэслэн төлбөр төлөгч ...ид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх66-69/

 

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1, 29.1.1-29.1.9-д ахлах шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан, төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан, төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн, төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан .., үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гэж зохицуулсан.

 

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь дээрх тогтоолыг гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтын аль үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй, 29.1-3 дах заалтыг үндэслэж төлбөр төлөгч ...ид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь буруу болжээ.

 

 

 

Шүүх ..., Н.Гнарын тохиролцоо нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4 буюу төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан үндэслэлд хамаарна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд хуулийн ямар зохицуулалтыг үндэслэсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

 

 

Төлбөр төлөгч нь тохиролцсон 1 жилийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр авагч 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах, барьцаа хөрөнгийг албадан чөлөөлөх хүсэлт гаргасан байхад хариуцагч нь гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах хуульд заасан холбогдох ажиллагааг хийлгүйгээр газар барьцаа хөрөнгийг шууд Н.Гнэр дээр шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгохыг холбогдох байгууллагад мэдэгдсэн байна. /1хх70-71/ Хариуцагчийн уг үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29, 30, 73 дугаар зүйлд заасантай нийцээгүй.

 

            Учир нь, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулах, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох талаар хуулийн 73.1-73.5 дах хэсэгт заасан ажиллагааг хийлгүйгээр шууд барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэх, гэрчилгээ гаргах ажиллагааг хийсэн нь төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч Д.Цзүгээс барьцаа хөрөнгийг Н.Гнэр дээр шилжүүлэх тухай хариуцагч байгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2/19353, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/21043 тоот албан бичгийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч байгууллагын дээд шатны удирдлагад гомдол гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарчээ. /1хх72, 75/ Улмаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгчид худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасч төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч уг баримтыг нэхэмжлэгч хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байна. Хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4/27631 тоот албан бичгээр барьцаа хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/29544 тоот албан бичгээр түдгэлзүүлснийг сэргээж, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн байна. /1хх70, 71, 74, 78, 80/

 

            Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар маргаан бүхий хувийн сууц, газрыг төлбөрт тооцон Н.Гөмчлөл, эзэмшилд шилжүүлэхдээ хууль зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч, Д.Цөмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан ажиллагааг явуулаагүй, 2019 оны 08 дугаар сараас хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан, арга журмаар явагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Н.Г2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4/2856 дугаартай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үндэслэн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаанууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

 

 

Гуравдагч этгээд Н.Г...тай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг ...ид даалгах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн явуулснаар талуудын тохиролцооны асуудал яригдана. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

 

 

Гуравдагч этгээд П.Хгийн гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авалгүй, мэдэгдэхгүйгээр Н.Гхууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01650 дугаар шийдвэрээр П.Хгийн нэхэмжлэлтэй ...ид холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлээд талуудын гэрлэлтийг цуцалж, хүү Ц.Б, охин Ц.Хнарыг эх П.Хгийн асрамжид үлдээж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 125б тоот хаягт байршилтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 146 тоотын 1 өрөө орон сууцыг П.Х, Ц.Б, Ц.Хнарын өмчлөлд үлдээсэн байна. /1хх109-110/

 

 

 

Дээрх шүүхийн шийдвэр болон хэргийн бусад нөхцөл байдлуудаас үзэхэд гуравдагч этгээд П.Х шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлснээс хойш шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон байна. Тэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл энэ талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн явуулахдаа барьцааны хөрөнгийн бүх өмчлөгчдөд мэдэгдэх, санал авах ажиллагааг хийх боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Г, П.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Гдавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Хгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

 

А.МӨНХЗУЛ