Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/01640

 

 

 

 

 

 

 

 

  2020         05          11

                   101/ШШ2020/01640

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, хандгайтын 25 дугаар гудамжны 125б тоот хаягт байрлах, Д.Цийн өмчлөлийн хувийн сууц болон газрын өмчлөх, эзэмших эрхийг Н.Гын нэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг Н.Гын нэр дээрээс Д.Цийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай,  

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамжны 44 дүгээр байрны 82 тоотод оршин суух, Байтан овогт Пүрвээгийн Х /регистрийн дугаар ПБ77091801/-гийн бие даасан шаардлагатай,

Гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авахгүй, мэдэгдэхгүйгээр Н.Гад хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 72б дугаар байрны 9 тоотод оршин суух, Хөх Майдар овогт Найдандашийн Га /регистрийн дугаар СД85112014/-ын бие даасан шаардлагатай,

Д.Ц, Н.Га нарын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг  Д.Цид  даалгах,  2019 оны  12  дугаар  сарын  09-ний  өдрийн  4/2856  дугаартай  ерөнхий  шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үндэслэн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаанууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа /№2751/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алимаа /№0848/, гуравдагч этгээд П.Х, түүний өмгөөлөгч Д.Наранбулаг /№0637/, гуравдагч этгээд Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов. 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 06959 дугаартай захирамжаар Д.Цаас 93,600,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Н.Гын Хаан банкны 5024501265 тоот дансанд бэлнээр Н.Гад төлж барагдуулахаар харилцан тохиролцон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Албадан дуудлага худалдаагаар анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар хөрөнгө нь худалдан борлогдоогүй бол уг борлогдоогүй хөрөнгийг төлбөртөө авахыг төлбөр авагчид санал болгоно гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан байдаг. Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэж шийдвэрлэснийг Улсын Их хурал хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байхад үүнийг зөрчиж зөрүүг төлүүлэхгүйгээр төлбөр авагчид шилжүүлж, шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн гомдол гаргаж байна.

Төлбөр төлөгч Д.Ц надад холбогдох гүйцтэгэх баримт бичгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29,131,142 дугаар заалтыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, шийдвэр гүйцэтгэх хуудсыг хаасан билээ. Гэтэл Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч В.Алтанзулын албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон тухай 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 8/48 дугаар тогтоолыг төлбөр төлөгч надад мэдэгдээгүй атлаа мэдэгдсэн мэтээр, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга дэд хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунболор нар нь гүйцэтгэх хуудас дуусгавар болж хаагдсаны дараа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолгүйгээр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээсэн тогтоол гаргасан мэтээр, хууль бусаар байхгүй тогтоолыг үндэслэж, гүйцэтгэх хуудасгүйгээр албан бичгээр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, хууль бусаар миний өмчлөлийн эд хөрөнгийн үнийн зөрүү мөнгө надад төлөхгүйгээр миний 350,000,000 төгрөгийн эд хөрөнгийг 93,600,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн нь үндэслэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан байна.

Төлбөр төлөгч Д.Ц надад холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/516 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 131,142 дугаар зүйлийн 1-3 дахь заалтыг үндэслэн Тогтоох нь гээд “Төлбөр төлөгч Д.Цид холбогдох 17261380 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч төлбөр авагч Н.Гад мэдэгдэхээр, тэжээн тэтгэх үүрэг гүйцэтгэх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-29.1.7-д зааснаас бусад үндэслэлээр гомдол гаргах эрхгүй болохыг талуудад мэдэгдэхийг 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Т.Ариунболорт даалгаж” шийдвэр гүйцэтгэх хуудсыг хаасан билээ. Энэхүү дуусгавар болсон тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 төлбөр авагч төлбөр төлөгчтэй эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болж, иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг хаагдсан болно.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол” гэсэн 02/01 дүгээр тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дүгээр захирамжтай гүйцэтгэх баримт бичигт, төлбөр төлөгч Д Цийн гомдлыг үндэслэн хянаад: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30/130/ дугаар зүйлийг үндэслэн Тогтоох нь гээд “төлбөр төлөгч Д.Цид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2018 оны 3 дугаар арын 20-ны өдрийн 3/516 тоот тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээн явуулахаар, тогтоолыг төлбөр төлөгч Д.Цид мэдэгдэхийг 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболорт даалгахаар шийдвэрлэж, тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан. Энэхүү тогтоол нь мөн л Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчлөө. Учир нь энэхүү 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол”-д үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйл болон 130 дугаар зүйлд дуусгавар болсон тогтоолыг сэргээх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байгаа болно. Энэхүү сэргээх тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна, 130 дугаар зүйлд заасан Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах гэж заасан заалтын алинд ч хамаарахгүй байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол”-ыг хууль зөрчиж гаргалаа. Мөн хууль бусаар миний өмчлөлийн эд хөрөнгийн үнийн зөрүү мөнгө надад төлөхгүйгээр миний 350,000,000 төгрөгийн эд хөрөнгийг 93,600,000 төгрөгний төлбөрт тооцон шилжүүлсэн, хууль бусаар шилжүүлэхдээ зөрүү мөнгийг надад төлөөгүй, шилжүүлсэн үйлдэлээ засах талаар дээд газраас үүрэг даалгаврыг албан бичгээр НШШГА- нд өгсөөр байтал хууль бусаар миний өмчлөлийн 350,000,000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан миний нэр дээр шилжүүлэхгүйгээр дахин хууль бус ажиллагаа хийлээ.

Иймд Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, хандгайтын 25 дугаар гудамжны 125б тоот хаягт байрлах, Д.Цийн өмчлөлийн хувийн сууц болон газрын өмчлөх, эзэмших эрхийг Н.Гын нэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг Н.Гын нэр дээрээс Д.Цийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алимаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дүгээр шийдвэрээр Д.Цаас 93,600,000 төгрөгийг гаргуулж Н.Гад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Д.Цид төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул түүний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамж, 1256 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт битүүмжлэн хурааж 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар оруулахад үнийн санал ирээгүй байна. Төлбөр төлөгч Д.Ц, төлбөр авагч Н.Га нар нь жилийн хугацаанд төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон өгч авахаар харилцан тохиролцон нотариатаар баталгаажуулсан гэрээг тус газарт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгосон. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгаас төлбөр төлөгч Д.Ц нь төлбөрийг гэрээнд заасан жилийн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагчийн нэрлүү шилжүүлэх гомдол тус газарт ирүүлсэн тул 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрх төлбөр авагчийн нэрлүү шилжүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Төлбөр төлөгч Д.Цид төлбөрийн мөнгийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээнд заагдсан нэр шилжүүлэх ажиллагаа явагдах тухай түүний өмгөөлөгч болон өөрт нь утсаар мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсан гэж Д.Цаас Хууль Зүйн яам, Авилагтай тэмцэх газар, Шийдвэр гүйцэтгэх албаны Улсын Ерөнхий гүйцэтгэгчид тус бүр гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Улсын ерөнхий гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу зөвтгөн явуулах, барьцаа үл хөдлөх хөрөнгийг Санал болгох ажиллагаа хийх тухай үүрэг ирсэний дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, сэргээсэн тогтоолыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулан, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба тус бүр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамж, 1256 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт Д.Цийн нэрлүү буцаан шилжүүлэх мэдэгдэл хүргүүлэн ажиллагааг зөвтгөн явуулж байгаа болно. Мөн худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагаанд хүрэлцэн ирэхийг баталгаат шуудангаар талуудад хүргүүлснээр төлбөр төлөгч Д.Ц хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, мөн дүүргийн газар зохион зайгуулалтын албанд төлбөр төлөгч Д.Цийн барьцаа хөрөнгийг түүний нэр дээр буцаан шилжүүлсэн боловч шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна.

Иймд нэхэмжлэгч Д.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Х шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Х миний бие 2019 оны 3 дугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Д.Цаас гэр бүлээ цуцлуулж бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 25 дугаар гудамж 125/ б тоот 160 мкв хувийн сууц /60 сая төгрөгөөр анх барьсан/, мөн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо 15 дугаар хороолол, 2 дугаар байр 146 тоот 12 мкв 1 өрөө /1,746,000 төгрөгөөр хувьчлагдсан/ орон сууцыг П.Х, хүү Б.Булганбат, охин Ц.Халиунаа бидний өмчлөлд үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Ц нь 2016 оноос хойш биднээс тусдаа амьдарч байсан. Уг нэхэмжлэлд Д.Ц тайлбар өгөхдөө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайт 25 дугаар гудамж 125/б тоот 160 мкв хувийн сууц, мөн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 2 дугаар байр 146 тоот 12 мкв 1 өрөө сууцыг хүү Ц.Булганбат, охин Ц.Халиун нарын өмчлөлд үлдээнэ, харин П.Хд өгөхгүй. Харин хүүхдүүдийг 18 нас хүртэл нь П.Х уг хөрөнгүүдийг захиран зарцуулахгүй, бусдад шилжүүлэхгүй гэвэл би энэ шаардлагыг зөвшөөрнө гэж тайлбарлаж байсан. Шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01650 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайт 25 дугаар гудамж 125/б тоот 160 мкв байрыг хүү Ц.Булганбат, охин Ц.Халиун болон П.Х бидний өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл Д.Ц нь шүүхийн шийдвэр гарсан байхад бидэнд мэдэгдэлгүй хууль бусаар Н.Га гэх хүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлсэн нь хууль бус ажиллагаа болсон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь бидний гэр бүлийн дундийн өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авахгүй, огт мэдэгдэхгүйгээр Г.Га гэх хүнд хууль бусаар шилжүүлсэн байх тул Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 25 дугаар гудамж 125/б тоот 160 мкв хувийн сууц /60 сая төгрөгөөр анх барьсан/-ыг хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Га, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Га Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06959 дугаартай захирамжийн дагуу иргэн Д.Цаас 93,600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 312,975 төгрөг, нийт 93,912,975 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр авахаар болсон.

Шаардлагыи эхний үндэслэлийн хувьд: Д.Ц нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дуусгавар болсон. Тухайлбал. Н.Гатай 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ байгуулж барьцаалсан Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамж, 125/б тоот хаягт байрлах хувийн сууц, тус хаягт байрлах 219 мкв талбайтай нэгж талбарын 18643316193634 дугаартай газрын эзэмших эрхийн хамт битүүмжлэн хурааж, 2 удаагийн албадан дуудлага худалдаа /2018 оны 01 дүгээр сарын 19 болон 2018 оны 02 дугаар сарын 15/-гaap худалдан борлуулах ажиллагаа хийхэд үнийн санал ирээгүй. Иймээс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн дагуу худалдан борлуулагдаагүй барьцааны хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт санал болгох ажиллагаа явуулах болсон. Энэ өдөр төлбөр төлөгч Д.Ц нь “шүүхийн шийдвэрийн дагуух төлбөрийг 1 жилийн хугацааны дотор төлж барагдуулах, энэ хугацаанд хөрөнгийг Н.Гын нэр дээр захиран зарцуулах эрхгүйгээр шилжүүлэх, хэрэв энэхүү тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол төлбөр авагчийн нэр дээр шилжүүлсэн хөрөнгийн захиран зарцуулах эрхийн нээж өгнө үү” тухай хүсэлт гаргаж хугацаа хүссэн. Уг хүсэлтийг Н.Га хүлээн зөвшөөрч Д.Цид "2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хуртэл 1 жилийн хугацаа өгч, хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх, төлбөр төлөгдсөн тохиолдолд Д.Цид хөрөнгийг буцаан шилжүүлэх, хэрэв тэрээр төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд Н.Гын 93,912,975 төгрөгийн төлбөрт тооцон барьцааны хөрөнгийг шилжүүлж, захиран зарцуулах эрхийг нээж өгөхөөр” эвлэрч хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр талууд төлбөр төлөх хугацаа, хэрэв энэ хугацаанд төлж чадахгүй бол Шүүхийн шийдвэрт заасан эд хөрөнгөөр төлбөрийг барагдуулахаар харилцан тохирсон тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуүсгавар болгосон. Үүнийг Д.Ц болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хүлээн зөвшөөрдөг. Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслзг Р.Цэнд-Аюуш 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3/516 дугаартай "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуүсгавар болсон тухай” тогтоол үйлдсэн. Энэхүү тогтоолын дагуу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулын 8/48 дугаартай “Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай” тогтоол, 8/50 дугаартай “Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх хухай” тогтоолуудыг үйлдсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Энхтайван 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/21043 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “...Ү-220305172 дугаартай ... хувийн сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх тул 2017 оны 4/29654 тоот албан бичгээр түдгэлзүүлснийг сэргээж, өмчлөх эрхийг Н.Гын нэр дээр шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгохыг мэдэгдсэн”. Энэхүү албан бичгийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Н.Гын өмчлөх эрхэд дээрх хувийн сууц бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Энхтайваны Сүхбаатар дүүргийн Газар зохион байгүулалтын албанд хүргүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2/19353 дугаартай "...219 м.кв газрыг төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон тул эзэмших эрхийг H.Гын эзэмшилд бүртгэн гэрчилгээ олгохыг мэдэгдсэн” албан бичиг гаргасан. Энэхүү албан бичгийн дагуу гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар холбогдох баримтыг Газар зохион байгуулалтын албанд өгсөн боловч газрын хэмжээ зөрүүтэй байсан гул гэрчилгээ хараахан гараагүй байсан. Ийнхүү талууд эвлэрсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бол хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүй, харин гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Харин Д.Ц Эвлэрэх хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй, хэлцэлд заасан хугацаа өнгөрсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг хувийн сууцыг Н.Гын өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол үйлдэхгүйгээр гаргаж Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан нь үндэслэлтэй юм. Гэтэл Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгззр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчиж гаргасан Д.Цийн гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хууль бүс байсан. Г.Га нь өмнө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраа Улсын бүртгэлийн хэлтэс болон Газар зохион байгуулалтын албанд үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг өөрийн нэр дээр гаргуулах албан бичиг үйлдэж өгөх, үйлдэж өгөхгүй байсан тул уг байгууллагыг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Харин шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Харин одоо нэхэмжлэгч би Д.Цтай Иргэний хуульд заасны дагуу эвлэрэх тухай Д.Цийн хүсэл зоригийг хүлээн авч эвлэрсэн, энэхүү хүсэл зориг, хэлцэлээ 2 тал нотариатаар гэрчлүүлсэн тул хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Хоёрдахь шаардлагын хувьд: Д.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Намсамандад "... шүүх хуралд... эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан.... шийдвэр гүйцэтгэгч ... дарамталж, нотариатын байгууллагаар баталгаажуулж ир гэж шаардсан ... үл хөдлөх хөрөнгө Н.Гын нэр дээр шилжсэнд гомдолтой байна, шилжүүлснийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн...” гэх мэт шүүх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед 2 удаа Эвлэрлийн гэрээ байгуулахдаа эрх зүйн бүрэн чадамжгүй, эрүүл байгаагүй мэт гомдол гаргасан байдаг. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр Авилгатай тэмцэх газар, ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж нарт дээрх асуудлаар гомдол гаргажээ.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Намсаманд нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4/2856 дугаартай “Үүрэг өгөх тухай” албан бичгээр үүрэг өгөхдөө: 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээг үндэслэн мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллгаатай нийцээгүй байна хэмээн зөв дүгнэсэн боловч зарим шийдвэр нь үндэслэлгүй байдаг. Иймээс дараах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү. Үүнд:

- Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Намсамандын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4/2856 дугаартай "Үүрэг өгөх тухай" тухай шийдвэрийн зарим хэсэг буюу “Дуусгавар болгосоноос хойш дуусгавар болгосон ажиллагааг сэргээгүй атал 1 жил 6 сарын дараа хоронгийн эрхийг шилжүүлсэн, Худалдан борлогдоогүй хөрөнгийг дээрх хуулийн 73.3-т заасны дагуу явуулаагүй нь хуульд нийцээгүй байна... холбогдох ажиллагааг зөвтгөн явуулах хууль шийдвэр”

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаартай "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай" тогтоол,

- 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/29381 дугаартай “Дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай” мэдэгдэл бүхий шийдвэр,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/29544, 1/29545 дхзаартай “Н.Гын өмчийг Д.Цид шилжүүлж. битүүмжлэх" тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болсон бол түүнийг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэлд дээрх үндэслэл багтахгүй юм. Үүнийг Д.Ц хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Намсамандын үүргийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дутаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай" тогтоол хууль бус байсан. Иймээс энэхүү тогтоолын үндсэн дээр явагдсан дээрх тогтоол, шийдвэр, мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Ц бие даасан шаардлагуудад гаргасан тайлбартаа:

Д.Ц миний бие П.Хтой 2004 онд гэр бүл болж, бидний дундаас хүү Ц.Булгабат, охин Ц.Халиунаа нар төрсөн. Бидний хамтын амьдралын эхний жилүүдэд сайхан болж бүтээд амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд сайхан болж бүтээд амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд таарч тохирохоо больж, тусдаа амьдарч байгаад П.Х шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэр бүлээ цуцлуулсан. ... 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 125/б тоот, 160 мкв үл хөдлөх хөрөнгийг хүү Ц.Булганбат, охин Ц.Халиун болон эхнэр П.Х нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. Д.Ц миний нэр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Н.Га нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэнтэй хамтарч хууль бусаар нэр дээрээ шилжүүлж авсан бөгөөд миний бие энэ хууль бус ажиллагааг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. ... П.Хгийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд гомдол гаргаад явах нь эсэх нь түүний асуудал бөгөөд одоо бид хамааралгүй, тус тусдаа амьдарч байгаа тул надад хамааралгүй болно.

Гуравдагч этгээд Н.Гын гаргасан бие даасан шаардлагатай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Д.Ц, Н.Га нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг Д.Цид даалгах шаардлагын тухайд: Гуравдагч этгээд Н.Га нь төлбөр төлөгчтэй эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон үйл баримтын талаар маргадаггүй бөгөөд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй тул бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4/2856 дугаартай ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Намсамандын “Үүрэг өгөх тухай” шийдвэрийг үндэслэн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугааратай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаанууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох тухай шаардлагын тухайд: Энэхүү дуусгавар болсон тогтоолыг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр авагч төлбөр төлөгчтэй эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болж, иргэний шүүхийн шийдвэр гуйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг хаагдсан болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол” гэсэн 02/01 дүгээр тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101//шш2016/06959 дүгээр захирамжтай гүйцэтгэх баримт бичигт, төлбөр төлөгч Д.Цийн гомдлыг үндэслэн хянаад: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30/130/ дугаар зүйлийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг сэргээсэн тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь мөн л шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь энэхүү 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол”-д үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйл болон 130 дугаар зүйлд дуусгавар болсон тогтоолыг сэргээх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байгаа болно. Энэхүү сэргээх тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн З0.1 энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна, 130 дугаар зүйлд заасан Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах гэж заасан заалтын алинд ч хамаарахгүй байтал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол”-ыг хууль зөрчиж гаргалаа. Иймээс сэргээсэн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шардлагыг дэмжиж, гуравдагч этгээд адил шаардлага гаргасан байна гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дүгээр захирамжаар Д.Цаас 93,600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 312,975 төгрөг гаргуулж Н.Гад олгохоор шийдвэрлэсний дагуу тус шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 12-нд 641 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр авагч Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай /итгэмжлэл 2016.10.07-ны өдрийн 3 жил хугацаатай/ хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшууллын гэрээг байгуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Цид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025172 дугаартай Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 125Б тоотод байрлах 160 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 219 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Д.Цаас хөрөнгийн үнэлгээг 350,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Н.Га зөвшөөрсөн. Төлбөр төлөгч Д.Цид Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнэ 350,000,000 төгрөгийн 70 хувь буюу 245,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу бие даан худалдан борлуулах санал гаргаж болохыг мэдэгдсэн. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахад дээрх хөрөнгө худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Улсын ерөнхий гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар зөвтгөн явуулах тухай үүргийн дагуу сэргээж, худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагаанд хүрэлцэн ирэхийг баталгаат шуудангаар талуудад хүргүүлснээр төлбөр төлөгч Д.Ц хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Төлбөр авагч Н.Га болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай нарын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, төлбөрт шилжсэн хөрөнгийг албадан чөлөөлөх тухай” хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгийн “Төлбөрт шилжүүлэхээр тохирсон хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх болон албадан чөлөөлүүлэх тухай” 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийн огноог 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр болгон засвар оруулсан хүсэлт нь тус газрын өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй боловч гүйцэтгэх баримт бичигт баримтаар авагдсан байна. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/18325 дугаар албан бичгийг барьцаа хөрөнгийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн чөлөөлөх тухай” төлбөр төлөгч Д.Цийн хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, мөн дүүргийн газар зохион байгуулалтын албанд төлбөр төлөгч Д.Цийн барьцаа хөрөнгийг түүний нэр дээр буцаан шилжүүлсэн боловч шүүхийн захирамжийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул Д.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бие даасан шаардлага гаргасан П.Хн хувьд төлбөр төлөгч Д.Цид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын болон гуравдагч этгээдүүдийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, хандгайтын 25 дугаар гудамжны 125б тоот хаягт байрлах, Д.Цийн өмчлөлийн хувийн сууц болон газрын өмчлөх, эзэмших эрхийг Н.Гын нэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг Н.Гын нэр дээрээс Д.Цийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар,   

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Х нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авахгүй, мэдэгдэхгүйгээр Н.Гад хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Га нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Д.Ц нарт холбогдуулан Д.Ц, Н.Га нарын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг  Д.Цид  даалгах,  2019 оны  12  дугаар  сарын  09-ний  өдрийн  4/2856  дугаартай  ерөнхий  шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үндэслэн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаанууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар тус тус гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь төлбөр төлөгч Д.Ц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна, ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул үндсэн болон бие даасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Н.Га, Д.Ц нар эвлэрч, Д.Ц нь 93,600,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Н.Гад төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шүүгчийн захирамжид тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 101/ШЗ2017/06518 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 101/ГХ2017/00641 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Цид хүргүүлж байсан байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг үйлдэж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайт 25 дугаар гудамжны 125/б тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203025172 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, уг хаягт байрлах нэгж талбарын 3059/19609 дугаар бүхий, 219 мкв талбайтай газрыг битүүмжлэн, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайт 25 дугаар гудамжны 125/б тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203025172 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, уг хаягт байрлах нэгж талбарын 3059/19609 дугаар бүхий, 219 мкв талбайтай газар нь Д.Цийн нэг иргэний өмчлөлд хувийн сууц нь 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон ба газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2009 оны 8 дугаар сарын 18-ны бүртгэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан бөгөөд төлбөр авагч Н.Га, төлбөр төлөгч Д.Ц нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 350,000,000 төгрөгөөр үнэлэхээр харилцан зөвшөөрсөн саналыг гаргажээ.

 

Улмаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан боловч үл хөдлөх эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй байна.

 

Н.Га, Д.Ц нар нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Төлбөр төлөгч Д.Цийн төлөх 93,600,000 төгрөгийг түүний хүссэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаатай сунгах хүсэлтэй байна. Учир нь Д.Ц нь 1 жилийн хугацаанд төлөх баталгаа гаргасан. Гэхдээ барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 125/б тоот хаягт байрлах ... хувийн сууц, ... газрыг миний нэр дээр шилжүүлсэн тохиолдолд хугацааг сунгах хүсэлтэй байна. Хэрэв сунгасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй бол шийдвэр гүйцэтгэлийн төлбөр /93,600,000/-т тооцон авахаар Д.Цтай харилцан тохиролцсон болно. Д.Ц хугацаандаа төлбөрөө төлсөн тохиолдолд буцаан шилжүүлж өгөх болно” гэсэн хүсэлт, мөн Н.Гын төлбөрийн асуудлаар Д.Цтай тохирсон тул холбогдох материалыг хаалгах хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

Энэхүү хүсэлтийг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/516 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-3 дахь хэсгийг үндэслэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл хуулийн 29 дүгээр зүйлИргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох” гэж,

29.1-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана: гээд 29.1.1-29.1.9 буюу 9 үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор,

29.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч, төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай мэдэгдэнэ.

29.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж тус тус заасан байх бөгөөд дээрх тогтоол нь 3 заалттай байх ба уг 29 дүгээр зүйлийн 1-ээс 3 дахь заалтуудад заасан зохицуулалтын дагуу эрхийн акт нь гарсан гэж үзэхээр байна.

 

Харин дээрх тогтоолд 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.3 эсхүл 29.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон заалтыг нарийвчилан зохицуулсаныг үндэслэл болгосон гэж үзэхэд учир дутагдалтай болсон болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Д.Ц, Н.Га нарын тохиролцооноос үзвэл хуулийн 29.1.3 буюу төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлд хамаарахгүй, магадгүй 29.1.4 буюу төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэсэн үндэслэлд хамаарахаар байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ажиллагааг дуусгавар болгосон тогтоолдоо уг 2 зохицуулалтын алийг нь үндэслэсэн болох нь тодорхой бус, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн байна.

 

Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол буюу энэхүү ажиллагаанд гомдоогүй, маргаагүй болно.

 

Н.Га, Д.Ц нарын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тохиролцсон 1 жилийн хугацаа өнгөрсөн боловч Д.Ц нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөө төлж барагдуулаагүй тул Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, төлбөрт шилжсэн хөрөнгийг албадан чөлөөлүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын

- 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2/19353 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд “... газрыг төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон тул эзэмших эрхийг Н.Гын эзэмшилд бүртгэн гэрчилгээ олгохыг,

-2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/21043 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “...хувийн сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон тул ... өмчлөх эрхийг Н.Гын нэр дээр шилжүүлэн бүртгэн гэрчилгээ олгохыг тус тус мэдэгдсэн байна.

 

Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Д.Ц болон Н.Га нарын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийн дагуу явагдсан мэт боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцээгүй, нөгөөтэйгүүр мөн хуулийн 73 дугаар зүйлд заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Д.Ц нь эрх бүхий байгууллагуудад хандаж өргөдөл гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4/2856 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, ... холбогдох ажиллагааг зөвтгөн явуулж, хариу илтгэхийг мэдэгджээ.

 

Ийнхүү дээд албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаврын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол”-ыг гаргасан байна.  

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/29381 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан ажиллагаа хийх мэдэгдлийг Д.Цид хүргүүлсэн гэх боловч үүнийг тэрээр хүлээн авсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байна.

 

Тус газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/29545 дугаартай “Өмчлөх эрх шилжүүлж, эрх түдгэлзүүлэх тухай” албан бичгийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулж, хувийн сууцыг төлбөр төлөгч Д.Цийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14/0008 дугаартай албан бичгээр ... Д.Цийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 25-125/б тоот хаягт байрлах 219 мкв газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болно гэжээ.

 

Эдгээрээс үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь маргаан бүхий хувийн сууц, газрыг төлбөрт тооцон Н.Гын өмчлөл, эзэмшилд шилжүүлэхдээ хууль зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч, Д.Цийн өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан ажиллагааг явуулж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Дээрх ажиллагаанууд нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/01 дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол”-ын дагуу явагдаж байх бөгөөд энэхүү тогтоол нь хууль зөрчсөн, дээд албан тушаалтны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулах үүрэг, даалгаврын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зохицуулалтад нийцүүлэн ажиллагаагаа зөвтгөсөн гэж үзэхээргүй байна.

 

Учир нь уг тогтоолын хууль зүйн үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 /130/ дугаар зүйл байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/516 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ажиллагааг хэрхэн зөвтгөсөн, нөгөөтэйгүүр ажиллагааг сэргээн явуулах үндэслэл нь юу байсан болохыг тодорхой заагаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах үндэслэл байсан эсэх нь тодорхойгүй ба 3/156 дугаартай тогтоолыг цуцлах болсон үндэслэл, шалтгаан тодорхой бус байна.

 

Хуулийн 130 дугаар зүйлийн хувьд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах гэсэн өөр зохицуулалтыг үндэслэсэн байна.

 

Ийнхүү дээрх үйл баримтаас дүгнэхэд 2019 оны 8 дугаар сараас хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмаар явагдаагүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч Д.Цийн гомдлын шаардлага үндэслэлтэй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гэх гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Гуравдагч этгээд Н.Гын Д.Ц, Н.Га нарын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг Д.Цид  даалгуулах шаардлагын хувьд талууд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ажиллагааг дуусгавар болгосон ажиллагаанд гомдол гаргаагүй, нөгөөтэйгүүр хариуцагч нь хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн явуулах цаг хугацаанд энэхүү үүргээ биелүүлэх асуудал хөндөгдөх учиртай.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргаснаас хойш 1 жилийн дараа гуравдагч этгээд П.Х нь нэхэмжлэгч Д.Цид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01650 дугаар шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн асрамж болон эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, Н.Гатай байгуулсан гэрээний барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 125/б тоот хувийн сууц ...-ыг П.Х, хүү Ц.Булганбат, Ц.Халиунаа нарын өмчлөлд үлдээж, П.Х нь хүүхдүүдийг 18 насанд хүртэл эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулахгүй байхаар тохиролцож эвлэрснийг баталсан байна. 

 

Гуравдагч этгээд П.Х нь дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хандсан байна.

 

П.Х нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авахгүй, мэдэгдэхгүйгээр Н.Гад хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байх бөгөөд Д.Цийн Н.Гатай 2013 онд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэг хүний өмчлөлд байдаг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улмаар уг гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 101/ШШ2016/06959 дугаартай шийдвэр гарч, энэ шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

 

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэсэн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм.

 

Эдгээрээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо сүүлд шүүхээр тогтоолгосон нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шууд оролцох эрхийг үүсгэхгүй, харин үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэх, үнэлгээ тогтоох зэрэг ажиллагааг хийхдээ шийдвэр гүйцэтгэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн бүх этгээдэд мэдэгдэж, саналыг авах зохицуулалттай байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Цийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Н.Гын шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд П.Хгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Ц нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсаныг хариуцагчид гардуулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан тайлбар гаргах 14 хоногийн хугацааг авах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Н.Гын бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, хандгайтын 25 дугаар гудамжны 125б тоот хаягт байрлах, Д.Цийн өмчлөлийн хувийн сууц болон газрын өмчлөх, эзэмших эрхийг Н.Гын нэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг Н.Гын нэр дээрээс Д.Цийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн хуульд заасан арга, журмаар явуулахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Хгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авахгүй, мэдэгдэхгүйгээр Н.Гад хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Д.Цийн 210,600 төгрөг, гуравдагч этгээд П.Хгийн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Н.Гын 697,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 210,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цид, 70,200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд Н.Гад тус тус олгосугай.   

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/02266 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ