Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01150

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01150

 

 

                                        Б.Энэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/00956 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Эхариуцагч Б.Дхолбогдуулан гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлөөлөгчийн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Оюут, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Э.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан И КХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ТХХК-д холбогдох иргэний хэрэгт тухайн үед миний итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан Б.Дгийн гаргасан тайлбар буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Д Иргэний хуульд заасан төлөөлөх үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би тухайн үед ТХХК-ийн захирлаар ажилладаг байсан. И КХХК-д ТХХК-ийн зүгээс барилгын цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу цахилгаан шат нийлүүлж үлдэгдэл 67 910 875.71 төгрөгийг И КХХК төлөх боломжгүй байсан учраас бэлэн байгаа 3 өрөө орон сууц, авто зогсоолын хамт хүлээлгэж өгье гэж байсан. Ингээд 67 910 875.71 төгрөг өгөөд үлдэх мөнгийг үл хөдлөх хөрөнгүүд зарагдсаны дараа буцааж өгнө гэж гэрээ байгуулсан. ТХХК, И КХХК-тай нийт 4 гэрээ хийсэн. Үүнээс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ТХХК-аас И КХХК-д орон сууц шилжүүлж өгөх гэрээ, н.Өгээс И КХХК-руу орон сууц шилжүүлж өгөх гэрээ, н.Өгээс Б.Эруу орон сууц шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Дөрөв дэх гэрээ буюу надаас н.Ц руу орон сууц худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдаж, орон сууцыг худалдсан ба авто зогсоол одоогоор миний нэр дээр байдаг. Үүнээс гадна И КХХК, ТХХК-ийн хооронд орон сууцыг шилжүүлэх гэрээний дагуу орон сууцны үнэ 184 382 000 төгрөгийн гэрээ хийгдсэн. ТХХК-ийн ерөнхий захирал байсан н.Д агсан чи энэ орон сууц, авто зогсоолыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих, байгууллага дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэгдэхээр өндөр татвар төлдөг учраас хувь хүн дээр шилжүүлж авсан нь дээр гээд Н.Өгээс над руу шилжүүлсэн гэрээ байдаг. Уг гэрээний үнийн дүнг 50 000 000 төгрөг гээд нотариат дээр шимтгэл бага төлөхийн тулд дээрх гэрээг байгуулан, орон сууц, авто зогсоол ТХХК буюу миний нэр дээр шилжсэн. Хоёр жил гаруйн хугацаанд зарагдахгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр н.Цхудалдсан. Тухайн орон сууцны төлбөр тооцоог хийсэн хүн нь н.Цгийн ээж буюу Ж.Бюм. Компани хоорондын төлбөр тооцоо, төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлсэн акт бүрдүүлээд явж байсан нь уялдаа холбоотой үйл ажиллагаа. Энэ төлбөрийг Б.Эхувьдаа авч ашиглах, хэрэглэх гэсэн тохиролцоо бол байхгүй. ТХХК, И КХХК-аас авсан орон сууцыг худалдсаны дараа авах ёстой хэсгээ аваад үлдэгдлээ буцааж өгөх ёстой байсан. Гэтэл өгөөгүй ажилдаа зарцуулаад явсан. Энэ нь нотлох баримтаар авагдсан Я.Болорчимэгийн надтай ярьсан ярианы бичлэгээс тодорхой харагддаг. И КХХК-ийн нэхэмжлэлтэй, ТХХК-д холбогдох иргэний хэрэгт Б.Д, н.О нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Эдгээр хүмүүст “энэ компанийн төлбөр тооцоотой холбоотой нэхэмжлэл учраас хувь хүнд ямар нэгэн хамааралгүй, би ямар нэгэн төлбөр төлөх ёсгүй гэх мэдээллийг өгсөн. Тухайн үед гэрч н.Огийн өгсөн мэдүүлгийн дагуу Б.Д миний өмнөөс н.Отатгалзаад надад хэлэхгүйгээр шүүх хуралдаанд орж хэлцэл хийж, үүнээс болж намайг 157 832 000 төгрөгийн төлбөрт унагасан. ТХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч н.Ббүх үйл явдлыг мэдэж байсан. Надад итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулаад явчих, чамайг байнга шүүх дээр дуудаад шүүх хуралдаанд оролцуулах боломж байхгүй. ТХХК-тай холбоотой асуудал учраас чамайг төлбөрт унагана гэх зүйлгүй гэж хэлсний үндсэн дээр би итгэмжлэл олгосон. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уг тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д гаргаж өгсний дараа ТХХК-ийн нягтлан болон захирал н.Болор-Эрдэнэтэй ярихад “... чам дээр шийдвэр гаргаад цаанаа өөрсдөө учраа олно гэсэн зүйл ярьсан. Надад анхнаасаа төлбөр төлөх байр суурь байгаагүй. Энэ тухай төлбөр тооцоо нийлсэн баримт, ТХХК уг төлбөрийг төлөх ёстой гэх хариу тайлбарыг н.Бзахирал гаргаж өгсөн байдаг. Шүүхийн шийдвэр гарсны дараа Б.Д рүү хэдэн удаа залгахад утсаа аваагүй, зурвас явуулахад н.Бзахиралтай ярь, би эмнэлэг дээр байна гэсэн хариу өгсөн. Үүнээс гадна гэрч Я.Болорчимэгтэй утсаар ярьж байрны зарцуулалтыг асуухад 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 50 000 000 төгрөг орж ирсэнээс татвар, нийгмийн даатгалын өр, ажилчдын цалин, сэлбэгийн үнэ зэрэгт зарцуулсан гэж хэлсэн. Дараагийн орж ирсэн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж хэлсэн. Хариуцагчид олгосон миний итгэмжлэл хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр боловч төлөөлүүлэгчийн хүсээгүй тайлбарыг шүүхэд гаргаж, зөвшөөрсөн байх тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр И К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ТХХК, Б.Эхолбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Энь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл болон хуульд заасан хариуцагчийн бүх эрхийг хэрэгжүүлэх, эдлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримтыг бүрдүүлэн өгөх, нэхэмжлэлийг гардан авах, хэргийн материалтай танилцах, холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах, хүсэлт гаргах, эвлэрэх, бүх шатны шүүх болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талын бүхий л эрхийг эдлэх, баримт бүрдүүлж өгөх, авах, шүүхийн шийдвэрийг хүлээн авах, өмгөөлөгч авах үйлдэл хийх бүрэн эрхийг зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлэн итгэмжлэл олгосон. Надад олгосон итгэмжлэлийн хүрээнд эрх үүргийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд итгэмжлэлд заагдсан үйл ажиллагааг явуулж, итгэмжлэлээс гадуур ямарваа нэгэн зүйл хийгээгүй гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энэхэмжлэлтэй хариуцагч Б.Дхолбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлөөлөгчийн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 017 315 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 876 915 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Эдавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие Б.Д “И К” ХХК-ийн нэхэмжлэлтэй ТХХК болон надад холбогдох иргэний хэрэгт 2019.04.04-ний өдөр итгэмжлэл өгөхдөө Б.Д болон н.Бадамгарав өмгөөлөгчид “би энэхүү төлбөрийг төлөхгүй, компани хоорондын төлбөр тооцооны асуудал” гэдгийг хэлж байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд “И К” ХХК-ийн нэхэмжилсэн 157 832 911.54 төгрөгийг ТХХК төлөх ёстой болох нь хангалттай тогтоогддог. Мөн ТХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон О.Болор-Эрдэнэ удаа дараа уг төлбөрийг ТХХК төлнө гэсээр байтал Б.Д нь надад урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрийн гараар бичин шүүхийн шийдвэрийг төлөөлүүлэгч миний эсрэг гаргасан. Түүнчлэн миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Д.Онадад мэдэгдэлгүйгээр татгалзсан нь анхнаасаа Б.Д зохион байгуулалттайгаар намайг хэрэгт унагааж, өрөн оруулсанд гомдолтой байна. 2019.09.26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаа эргэж харна уу гэх агуулгаар шүүгчид хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг нь миний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хангалттай нотолж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энхцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэж байгаа нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох нотлох баримтуудыг харгалзан үзээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, үүссэн нөхцөл байдалд хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд дээрх шийдвэртэй маргаагүй бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдал буюу уг шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл болон хүсэлтийг шүүхэд гаргаагүй болох нь тогтоогдож байна” гэж ойлгомжгүй дүгнэсэн. Шүүхийн дээрх дүгнэлт хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой нь тодорхойгүй.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн нэг шаардлага болох хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Б.Д нь Б.Эрдэнэ-Оюутыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо төлөөлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, түүний хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлж, ямар үр дагаврыг хүсч байгааг нь сайн ойлгож мэдэж байх ёстой байсан. Гэтэл “И К” ХХК болон ТХХК-ийн хоорондын төлбөр тооцоотой холбоотой маргаан болохыг мэдсээр байж, хэргийн материалд авагдсан бүх л баримтууд энэ талаар хангалттай нотолж байхад үл хайхран ТХХК-ийг огт хамааралгүй, “би төлнө” гэж Б.Эөмнөөс тайлбар бичиж өгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хэлцлийг хийсэн байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг буюу хэлцлийг шүүхээс баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг. Талууд эвлэрвэл эвлэрлийн гэрээг үндэслэж, нэхэмжлэлээ татаж авбал энэ хүсэл зоригийг үндэслэдэг. Харин энэ хэргийн хувьд Б.Дгийн гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл буюу 157 832 911.54 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн хэлцлийг баталгаажуулж захирамж гаргасан байдаг. Гэвч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хэлцлийг хийхдээ төлөөлүүлэгч Б.Эхүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, анхааруулж байснаас нь эсрэг үр дагаврыг бий болгосон. Б.Эхувьд эхнээсээ л нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлгүй, компани хоорондын төлбөр тооцооны асуудал буюу хариуцагч ТХХК төлөх ёстой гэсэн хүсэл зоригтой байсныг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тухайн хэрэгт оролцож байсан Д.О гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлдэг бөгөөд шүүх хурал болсон өдөр Б.Д рүү бичсэн зурвасаас тодорхой байхад шүүх эдгээрийг харгалзаж үзээгүй байх тул шүүхийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Дг “... нэхэмжлэгчийн олгосон “Итгэмжлэл”-ийн хүрээнд эвлэрэх эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг шүүх баталгаажуулж баталсан байх ба түүнийг өөрт олгосон нэхэмжлэлийн шаардлагаас хальж, олгогдоогүй эрхийг эдэлж, шүүх хуралдаанд оролцсон, зөвшөөрсөн тайлбар өгч, өөрийн хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгоогүй гэдгийг нэхэмжлэгч үгүйсгэж, няцааж чадаагүй гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг огт харгалзалгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байна. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлага болон үндэслэлийг буруу тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй, мөн хариуцагчийн тайлбарыг няцаагаагүй гэх дүгнэлтийг юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй, эргэлзээ төрүүлж байна. Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Оюутаас Б.Дитгэмжлэлийн дагуу эвлэрэх эрх олгосноо хүлээн зөвшөөрдөг. Гэвч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хоёр ялгаатай үр дагавартай хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Итгэмжлэл авсан гээд Иргэний хуулийн 63.3-т заасан үүргээ зөрчиж, төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн эсрэг тайлбар хийж, шударга бусаар төлөөллийг хэрэгжүүлж байгааг шүүх огт харгалзаж үзээгүй. Итгэмжлэл авсан л бол худал тайлбар өгч шударга бус үйлдэл хийх нь хуулиар хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл үү гэвэл үгүй, төлөөлүүлэгчийн эрх, ашгийг хамгаалахын тулд Иргэний хуулийн 63.3-т төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах үүргийг төлөөлөгчид ногдуулж, Иргэний хуулийн 66.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нь хожим харгалзаж үзэх зохицуулалт байдаг гэж ойлгож байна. “Итгэмжлэл" хуулийн дагуу хийгдсэнийг үндэслэн мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэжээ. Гэвч иргэн Б.Эрдэнэ-Оюутаас төлөөллийн харилцаатай холбоотойгоор Б.Дхолбогдуулж өмнө нь ямар нэгэн нэхэмжлэл гаргаж, түүнийг нь шүүхээс шийдвэрлэж байгаагүй, өмнө шийдвэрлэсэн хэрэг гэдэг нь “И К” ХХК, Д.Өнарын нэхэмжлэлтэй ТХХК болон Б.Энарт холбогдох иргэний хэрэг бөгөөд зарим үйл баримтуудаар холбоотой боловч энэ хэргийн нэхэмжлэгч болон хариуцагч нь өөр, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь илэрхий өөр байхад шүүхээс үүнийг харгалзаж үзээгүй. Дээр дурдсан хэргийн бүхий л нөхцөл байдлууд, тэдгээрийг нотлохоор гаргаж өгсөн баримтууд, Иргэний хуулийн төлөөллийн харилцааны зохицуулалт зэргийг анхан шатны шүүхээс харгалзан үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

                Нэхэмжлэгч Б.Энь хариуцагч Б.Дхолбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлөөлөгчийн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “итгэмжлэлээр олгосон төлөөлөгчийн эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн эсрэг тайлбар хийж, шударга бусаар төлөөллийг хэрэгжүүлсэн” гэж тайлбарладаг бол хариуцагч “төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, итгэмжлэлээс гадуур зүйл хийгээгүй” гэж маргажээ.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэх журамтай.

            “И К” ХХК, Д.Өнарын ТХХК, Б.Энараас гэрээний үүрэгт 157 832 911 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт Б.Эитгэмжлэгдсэн  төлөөлөгчөөр хариуцагч Б.Д оролцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 02534 дүгээр захирамжаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх5-6/ Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэр өөрийнх нь эрх ашгийг хохироосон, хувийнх нь өмч рүү халдсан шийдвэр болсон гэж тайлбарлалаа.

Тэрээр хариуцагч Б.Дгийн “байр, гаражийг худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, төлбөр тооцоо буюу байр, гаражийг захиран зарцуулсан. Уг нэхэмжлэлд ТХХК огт хамааралгүй” гэх тайлбарыг нэг талт хэлцэл гэж үзэн Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.  

            Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх төлөөлүүлэгч хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн эсэх, төлөөлөгч түүний хүссэн үр дагаварыг бий болгосон эсэхэд дүгнэлт өгөлгүй, зохигчдын буюу Б.Э-аас Б.Д“И К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт шүүхэд төлөөлөн оролцох итгэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай нийцээгүй.

Хэрэгт нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ нотлохоор 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дараа хариуцагч Б.Дтэй шүүхийн шийдвэрийн талаар утсаар харилцсан зурвас, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ТХХК-ийн нягтлан бодогч Я.Б-н нэхэмжлэгч Б.Э ТХХК-ийн “И К” ХХК-аас бартериар авсан орон сууцыг худалдан борлуулсан төлбөрийг хэн, хэрхэн зарцуулсан талаар ярьсан ярианд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.О, ................. нарын мэдүүлэг зэрэгт дүгнэлт өгөөгүй, талуудыг дээрх нотлох баримтад тусгагдсан үйл баримтын талаар мэтгэлцүүлээгүй байна. /хх65-73, 177-180, 221-223/

     Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулах, нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/00956 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 017 315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                  

                                  

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

    ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                  А.МӨНХЗУЛ