Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 956

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                 Дугаар102/ШШ2020/00956                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

           Нэхэмжлэгч дүүрэг,  дугаар хороолол,  дугаар хороо, 1 дугаар байрны  тоотод оршин суух,  регистрийн дугаартай, Бо овогт Б Э нэхэмжлэлтэй

 

           Хариуцагч Б дүүрэг,  дугаар хороо,  дугаар байрны  тоотод оршин суух, регистрийн дугаартай, Ол овогт Ба Дав холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлөөлөгчийн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний хүлээн авч хянаад

 

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Э.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрболд, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжав, гэрч Я.Болорчимэг, Ж.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.                                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Тус шүүхэд миний зүгээс хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Нэгдүгээрт: 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарсан “Имперал кастел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Тиссен” ХХК-д холбогдох иргэний хэрэгт тухайн үед миний итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан Б.Дгийн гаргасан тайлбар буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах

 

           Хоёрдугаарт: Б.Д Иргэний хуульд заасан төлөөлөх үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Хамгийн түрүүнд энэ хэлцлийг яагаад, ямар учир шалтгааны улмаас хийх болсон бэ? гэдгийг тайлбарлая. Тухайн үед би “Тиссен” ХХК-ийн захирлаар ажилладаг байсан.

 

           “Имперал кастел” ХХК-д “Тиссен” ХХК-ийн зүгээс “барилгын цахилгаан шат нийлүүлэх гэрээ”-ний дагуу “Тиссен” ХХК цахилгаан шат нийлүүлээд үлдэгдэл 67.910.875.71 төгрөгийг “Имперал кастел” ХХК төлөх боломжгүй байсан учраас бэлэн байгаа 3 өрөө орон сууц, авто зогсоолын хамт хүлээлгэж өгье гэж байсан. Танай компани авах ёстой 67.910.875.71 төгрөгөө өгөөд үлдэх мөнгийг үл хөдлөх хөрөнгүүд зарагдсаны дараа буцааж өгнө гэх тохиролцооны дагуу гэрээ хийгдсэн.

           “Тиссен” ХХК, “Имперал кастел” ХХК-тай нийт 4 гэрээ хийсэн. Үүнээс “Тиссен” ХХК-иас “Имперал кастел” ХХК-д “Орон сууц шилжүүлж өгөх гэрээ”, н.Өлзийдүүрэнгээс “Имперал кастел” ХХК руу “Орон сууц шилжүүлж өгөх гэрээ”, н.Өлзийдүүрэнгээс над руу буюу Б.Э руу “Орон сууц шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ” хийсэн. Энэ гурван гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу нэг өдөр байгуулагдсан.

 

          Ингээд дөрөв дэх гэрээ буюу надаас Т.Цогсогмаа руу “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдаж, орон сууцыг худалдсан ба авто зогсоол одоогоор миний нэр дээр байдаг.

           Үүнээс гадна “Имперал кастел” ХХК, “Тиссен” ХХК-иудын хооронд энэ орон сууцыг шилжүүлэх гэрээний дагуу орон сууцны үнэ 184.382.000 төгрөг байсан бөгөөд үүний дагуу гэрээ хийгдсэн.

           “Тиссен” ХХК-ийн ерөнхий захирал байсан н.Даваажав агсан над руу яриад “чи энэ орон сууц, авто зогсоолыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих. байгууллага дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэгдэхээр өндөр татвар төлдөг учраас хувь хүн дээр шилжүүлж авсан дээр гээд Н.Өлзийдүүрэнгээс над руу шилжүүлсэн” гэрээ байдаг.

 

           Энэ гэрээний үнийн дүнг 50.000.000 төгрөг гээд нотариат дээр шимтгэл бага төлөхийн тулд дээрх гэрээг байгуулан, орон сууц, авто зогсоол “Тиссен” ХХК буюу миний нэр дээр шилжсэн.

           Түүний дараа хоёр жил гаруй хугацаанд зарагдахгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр н.Цогсогмаад би худалдсан.

 

           Т.Цогсогмаа өмнөх шүүх хурал дээр гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэхдээ тухайн орон сууцны төлбөр тооцоог хийсэн хүн нь н.Цогсогмаагийн ээж буюу өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн Ж.Байгалмаа юм.

           Компани хоорондын төлбөр тооцоо, төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлсэн акт бүрдүүлээд явж байсан нь уялдаа холбоотой үйл ажиллагаа юм.

 

           Энэ төлбөрийг Б.Э хувьдаа авч ашиглах, хэрэглэх гэсэн тохиролцоо бол байхгүй. “Тиссен” ХХК, “Имперал кастел” ХХК-иас авсан орон сууцыг худалдсаны дараа авах ёстой хэсгээ аваад үлдэгдлээ буцааж өгөх ёстой байсан.

 

           Гэтэл өгөөгүй ажилдаа зарцуулаад явсан. Энэ нь нотлох баримтаар авагдсан Я.Болорчимэгийн надтай ярьсан ярианы бичлэг дээрээс тодорхой харагдаж байгаа. “Имперал кастел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Тиссен” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан. Нэг нь Б.Д, нөгөө нь өмнөх шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгсөн н.Онон.

            Энэ хоёр хүнд “...энэ компанийн төлбөр тооцоотой холбоотой нэхэмжлэл учраас хувь хүнд ямар нэгэн хамааралгүй шүү. Өөрөөр хэлбэл би ямар нэгэн төлбөр төлөх ёсгүй” гэх мэдээллийг өгсөн.

           Тухайн үед гэрч н.Ононгийн өгсөн мэдүүлгийн дагуу Б.Д миний өмнөөс н.Ононгоос татгалзаад надад хэлэхгүйгээр шүүх хуралдаанд орж хэлцэл хийж, үүнээс болж намайг 157.832.000 төгрөгийн төлбөрт унагасан.

           н.Болор-Эрдэнэ гэж одоогийн “Тиссен” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч бүх үйл явдлыг мэдэж байсан.

            Тэгээд надад “чи итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулаад явчих, чамайг байнга шүүх дээр дуудаад шүүх хуралдаанд оролцуулах боломж байхгүй. тэртээ тэргүй “Тиссен” ХХК-тай холбоотой асуудал учраас чамайг төлбөрт унагана гэх зүйлгүй” гэж хэлсний үндсэн дээр би “Итгэмжлэл” олгосон.

 

            2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр уг тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д гаргаж өгсний дараа буюу шүүх хуралдаан дууссаны дараа нэхэмжлэгч “Имперал кастел” ХХК-ийн захирал н.Мөнхбаяр над руу залгаад “чи энэ мөнгө төгрөгийг төлнө гэж хэлсэн юмуу. чам дээр шүүхийн шийдвэр давж заалдах эрхгүйгээр гарч байна” гэхэд “тийм юм байх ёсгүй дээ, ямар учиртай юм бол сайн тодруулъя” гээд утсаа тавиад, “Тиссен” ХХК-ийн нягтлан болон захирал н.Болор-Эрдэнэтэй ярьсан.

           н.Болор-Эрдэнэ захирал “харин тийм шийдвэр гарч байх шиг байна, чи үүн дээр айж ичээд байх зүйлгүй биз дээ?” гэхэд нь “дараа нь ямар гаргалгаа байна” гэж хэлсэн.

            Тэгэхэд энэ талаар чам дээр шийдвэр гаргаад цаанаа өөрсдөө учраа олно гэсэн зүйл ярьсан. Үнэхээр надад анхнаасаа ямар нэгэн байдлаар төлбөр төлнө гэх байр суурь байгаагүй. Энэ тухай төлбөр тооцоо нийлсэн баримт, “Тиссен” ХХК уг төлбөрийг төлөх ёстой гэх хариу тайлбарыг н.Болор-Эрдэнэ захирал гаргаж өгсөн байдаг.

            Яг шүүхийн шийдвэр гаргасны дараа би сандраад хэцүү байхдаа Б.Д рүү хэдэн удаа залгахад утсаа аваагүй. Зурвас явуулахад “н.Болор-Эрдэнэ захиралтай ярь, би эмнэлэг дээр байна” гэсэн хариу өгсөн.

            Үүнээс гадна гэрч Я.Болорчимэгтэй утсаар ярьж байрны зарцуулалтыг асуусан.    

            Эхнийх нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөг орж ирээд, уг мөнгийг  татвар, нийгмийн даатгалын өр, ажилчдын цалин, сэлбэгийн үнэ зэрэгт зарцуулсан гэж хэлсэн. Нотлох баримтаар хэргийн материалд байгаа.

            Дараагийн орж ирсэн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зориулж зарцуулсан гэх мэдээллийг надад өгсөн.

            Иймээс хариуцагчид олгосон миний “Итгэмжлэл” хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр боловч миний хүсээгүй тайлбарыг шүүхэд гаргаж, зөвшөөрсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Империал кастель” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Тиссен” ХХК, Б.Эад холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Э надад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл болон хуульд заасан хариуцагчийн бүх эрхийг хэрэгжүүлэх, эдлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримтыг бүрдүүлэн өгөх, нэхэмжлэлийг гардан авах, хэргийн материалтай танилцах, холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах, хүсэлт гаргах, эвлэрэх, бүх шатны шүүх болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талын бүхий л эрхийг эдлэх, баримт бүрдүүлж өгөх, авах, шүүхийн шийдвэрийг хүлээн авах, өмгөөлөгч авах үйлдэл хийх бүрэн эрхийг зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлэн “Итгэмжлэл” олгосон.

            Надад олгосон “Итгэмжлэл”-ийн хүрээнд эрх үүргийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд “Итгэмжлэл”-д заагдсан үйл ажиллагааг явуулж, “Итгэмжлэл”-ээс гадуур ямарваа нэгэн зүйл хийгээгүй болохыг хавтас хэрэгт байгаа “ Итгэмжлэл”-д тусгагдсан байгаа болно гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.Дд холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлөөлөгчийн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч бүх зүйл хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

      

           Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

    

           Анх тус шүүхэд нэхэмжлэгч “Империал кастел” ХХК, Д.Өлзийдүүрэн нар, хариуцагч Б.Э, “Тиссен” ХХК-д холбогдуулан 157.832.911 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваад, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 102/ШШ2019/02534 дугаартай Шүүгчийн захирамжаар “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна.

          

          Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлахдаа шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байх бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Империал кастел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, нэхэмжлэгч Д.Өлзийдүүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагч “Тиссен” ХХК-ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцжээ.

          

          Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд дээрх шийдвэртэй маргаагүй бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдал буюу уг шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл болон хүсэлтийг шүүхэд гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

          

          Харин нэхэмжлэгч Б.Э “шүүх хуралдаанд намайг шүүхэд төлөөлөн оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дд олгосон 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Итгэмжлэл” хуулийн дагуу олгогдсон хүчин төгөлдөр “Итгэмжлэл” гэдгийг зөвшөөрнө. Энэ “Итгэмжлэл”-ээр олгосон эвлэрэх эрхийг миний хүсэл зоригийн эсрэг хэлцлийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг зөвшөөрөхгүй”,

          

          Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа “надад олгосон итгэмжлэлийн хүрээнд эрх үүргийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, “Итгэмжлэл”-ээс гадуур ямарваа нэгэн зүйл хийгээгүй” гэж зохигчид маргаж байна.

 

         Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, олгосон өдрөөсөө хойш 3 жилийн хугацаатай, өөрийгөө төлөөлүүлэхээр нэхэмжлэгч “Империал кастел” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, ЙЭ75030906 регистрийн дугаартай Б.Дд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан “...шүүх хуралдаанд биечлэн оролцох, нэхэмжлэл гардан авах, хэрэгтэй танилцах, өмгөөлөгч авах, хүсэлт гаргах, эвлэрэх...” зэрэг эрхийг олгож, хариуцагчид “Итгэмжлэл” олгосон нь тогтоогдож, уг “Итгэмжлэл” хуулийн дагуу байгуулагдсаныг нэхэмжлэгч зөвшөөрч маргаагүй болно.

      

        Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа боловч хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь:

 

      Хуулинд төлөөлөгч бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасанчлан хариуцагч, нэхэмжлэгчийн олгосон “Итгэмжлэл”-ийн хүрээнд эвлэрэх эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг шүүх баталгаажуулж баталсан байх ба түүнийг өөрт олгосон нэхэмжлэлийн шаардлагаас хальж, олгогдоогүй эрхийг эдэлж, шүүх хуралдаанд оролцон, зөвшөөрсөн тайлбар өгч, өөрийн хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгоогүй гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч үгүйсгэж няцааж чадаагүй, өөрөөр хэлбэл, “Итгэмжлэл” хуулийн дагуу хийгдсэнийг үндэслэн мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.017.315 төгрөгнөөс улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 876.915 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.