Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01500

 

 

 

Н.У, Н.Б нарын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01615 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.У, Н.Б нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Н.У гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01205 дугаар шийдвэрээр .......2 өрөө эрхийн улсын бүртгэлийн ...тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Н.У, Н.Б нарын нарыг тогтоож, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн тухай бүртгэл хийхийг даалгасан. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан боловч дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн гэх шалтгаанаар хүлээж аваагүй. Бидний орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдэх асуудалд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4855 тоот шийдвэрийн дагуу НШШГГ Ж.Д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа саад учруулж байх тул ....эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өмчлөлтэй холбоотой маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх шаардлага зайлшгүй үүсэж байна. Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн холбоотой маргаан 2015 оноос эхлэн үүсэж 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн боловч нэхэмжлэгч нар өмчлөлөө хууль ёсоор бүртгүүлэх асуудалд НШШГГ саад учруулсны улмаас одоог хүртэл төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4855 тоот шийдвэртэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байгаа Э ИББСБ гуравдагч этгээдээр оролцсон боловч шүүхээс .......... үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Н.У, Н.Б нарын нарыг хамтран өмчлөгчөөр тогтоогдох нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй гэсэн шийдвэр гарсан. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч Ж.Дхолбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн явагдаж 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9/9 тоот тусгай тэмдэглэлээр /түдгэлзүүлэх/ үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн. Ж.Ддангаараа бусдад төлөх үүрэг хүлээсэн шийдвэр бүхий төлбөрийг гаргуулахаар үл хөдлөх хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн шийдвэрээ эргэн хянаж, хууль ёсны өмчлөгч бидний эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгохгүй байгаа асуудал нь бусдад төлөх өр төлбөргүй, хуулийн хүчин төгөлдөр болсон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01205 тоот шүүхийн шийдвэрээр орон сууцны хамтран өмчлөгчөөр Н.У, Н.Бнарыг бүртгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд ....эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагчийн тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2014/4855 дугаар шийдвэрээр Ж.Д 51 936 020 төгрөг гаргуулж Э ИХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Ж.Дөмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ...дугаарт бүртгэлтэй ... тоотод байрлах орон сууцыг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал асуухад харилцан зөвшилцөөгүй тул, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явагдаж байна. ... тоотод байрлах орон сууцанд амьдардаг төлбөр төлөгч Ж.Дхүүхдүүд болох Н.У, Н.Бнар нь тус байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжпэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргаж тус шүүх 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  Н.У, Н.Бнарыг хамтран өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.  Тус орон сууц нь 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Э ИХХК-тай байгуулсан барьцааны гэрээнд бүртгэлтэй ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 47 тоот магадлалаар уг орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГт даалгаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 204 тоот тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох ................. бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.У, Н.Бнарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.У давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдыг илт ялгаварлан гадуурхаж нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж маргаан бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дах хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ/2016/01205 дугаар шийдвэрийн дагуу эдлэх эрхийг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үндэслэлгүйгээр хязгаарлаж 3 жилийн хугацааг өнгөрөөсөн учир нэхэмжлэгч нар эрхээ хуулиар хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг анхан шатны шүүх илтэд үл ойшоож хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч нарын хамтран өмчлөгчөөр нь тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн битүүмжлээд зогсохгүй хураан авсан учир нэхэмжлэгч нар шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу үргэлжлэн явагдах боломжгүйг мэдсээр байж үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтооол үйлдсэн байдаг. Энэ үйл баримт нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ/2016/01205 дугаар шийдвэрийг биелэгдэх боломжгүй болох нөхцөл байдал үүсгэж, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх зөрчигдөхөд хүрч байна.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дах хэсэгт заасан арга хэмжээ авахуулах хүсэлтийг нь шүүх ханган шийдвэрлэхэд хуульд харшлах шалтгаан байхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Учрал, нэхэмжлэгч Н.Билгүүн нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хязгаарлаад зогсохгүй мэтгэлцэх эрхийг олголгүй шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг хүртэл нэхэмжлэгч Н.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхтуяа, нэхэмжлэгч Н.У, Н.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даргалагч шүүгч Т.Гандиймаа болон тус шүүхийн бүх шүүгч нараас татгалзсан удаа дараагийн татгалзлыг хангахаас татгалзсан тогтоолууд нь ямар үндэслэлээр шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байсантай холбоотойгоор 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам, нэхэмжлэгч Н.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүгч Т.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91-р зүйлийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар татгалзсан. Гэтэл мөн хуулийн 92-р зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдах боломжгүй байсаар атал шүүгч татгалзлыг хүлээн авалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан учраас нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар итгэмжлэлээсээ татгалзан 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан. Нэгэнт нэхэмжлэгч нарыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан учир анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулах, хуульд заасны дагуу дуудаж 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хугацаанд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудтай танилцуулж байж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх байсан. Мөн хэргийг мэтгэлцээний үндсэн дээр явуулаагүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйл, 168.1.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болохыг харуулж байна. Нэхэмжлэгч Н.Унь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Ч.Анхтуяагаар, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Р.Пүрэвлхамаар өөрийгөө төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэлийг хуулийн шаардлагад нийцүүлэн олгосон учир өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байж болохоор хуульчлагдсан байхад шүүх 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч Н.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхамын өвчтэй гэх шалтгаанаар хуульд заасан үндэслэлээр хойшлуулсан захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч Н.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхтуяаг шүүх хуралдаанд оролцохоор ирсээр байхад нь оролцуулалгүйгээр уг захирамжийг гаргаад зогсохгүй 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00005 тоот Мөнгөн торгууль оногдуулах тухай шүүхийн шийтгэвэр гарган хэргийн оролцогч Н.Учралд 300 000 төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Нэгэнт нэхэмжлэгч нар нь хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байхад шүүгч нэхэмжлэгч Н.У хуулиар олгогдсон эрхийг нь зөрчиж үндэслэлгүйгээр мөнгөн торгууль оногдуулах шийтгэвэр гаргах эрхгүй байсан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж илтэд хууль бус ажиллагаа явуулж, хариуцагчийн ажиллагааг зөвтгөсөн дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

 

 

Нэхэмжлэгч Н.У, Н.Б нар хариуцагч НШШГГт холбогдуулан ............. 27 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Н.У, Н.Б нарыг шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснээр бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Ж.Дбусдад төлөх төлбөрийг бидний хөрөнгөөс төлж барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны өмчлөгчийг эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагаанд саад учруулж байна гэж тайлбарлаж байна.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 204 дугаар тогтоолоор Ж.Дэлгэрмаагаас зээлийн гэрээний үүрэгт 51 936 020 төгрөг гаргуулж, Э ИХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Ж.Дөмчлөлийн ................ 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд төлбөр төлөгч Ж.Днь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч НШШГГ гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн барьцааны хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, төлбөр төлөх хугацаа олгох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хийж гүйцэтгэсэн байна. /хх11-12, 107-111/

 

 

 

Төлбөр төлөгч Ж.Дтөрсөн хүүхдүүд болох нэхэмжлэгч Н.У, Н.Б нар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ........... 27 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн бүртгэл хийхийг даалгах, орон сууцнаас эх Ж.Д ногдох хэсгийг тодорхойлуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01205 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарыг ... 27 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн бүртгэл хийхийг даалгаж, орон сууцнаас Ж.Д ногдох хэсгийг тодорхойлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх115/

 

 

 

Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэх ажиллагаанд Ж.Дхолбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа саад учруулж байна гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлж, өмчлөлтэй холбоотой маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлүүлнэ гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэх зохицуулалт тухайн тохиолдолд хэрэглэгдэхгүй.

 

 

 

Нэхэмжлэгч нарын төлбөр төлөгчид холбогдуулан гаргасан өмчлөлийн маргаан шийдвэрлэгдсэн байх тул өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотойгоор хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөхгүй.

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 31559 дугаар захирамжаар Э.Дхолбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж /хх125-127/, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэх, зарлан дуудах мэдэгдэл өгөх, эд хөрөнгө хураах, битүүмжлэх, талуудад орон сууцны зах зээлийн үнийн талаар санал ирүүлэхийг мэдэгдэх, шинжээч томилох, шинжээчийн тогтоосон үнийн талаар мэдэгдэх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. /хх137-148/

 

 

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсон өмчлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

 

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч Н.Унь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ч.Анхтуяад, нэхэмжлэгч Н.У, Н.Б нар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Р.Пүрэвлхамд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээх тухай итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай тус тус олгосон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуульд зааснаар төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээсээ татгалзаж хуралдааныг орхин гарсан байх бөгөөд шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

Шүүгчийн 2020 оны 00005 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар 300 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэл биш, шүүх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд холбогдох арга хэмжээг авчээ.

 

Шүүгчийн татгалзалтай холбоотой нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 03, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тухайн шүүх хуралдааныг даргалагч шүүгчийг, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 01002, 07679 дугаар захирамжаар, шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 00332 дугаар тогтоолоор тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр дахин шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг өмнө нэгэнт шийдвэрлэсэн гэж хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсгийг зөрчихгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Н.У давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

А.МӨНХЗУЛ