| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/05491/И |
| Дугаар | 210/МА2020/01502 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2020/01502
Д.С нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00962 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Схариуцагч Д.Э 9 950 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд, хариуцагч Д.Э, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, Э.Хэрлэнхүү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би 2013 оноос хойш хариуцагч ............ нартай хамтарч ажилласан. Энэ хоёр нь эхнэр нөхөр, 2 хүүхэдтэй хүмүүс, надаас байнга цагаан мөнгө авч ....... мөнгөн аяга, эдлэл хийдэг, ............нь лангуун дээр хийсэн зүйлийг нь зарж борлуулаад надад мөнгөө өгөөд л явдаг байсан. Би .......... нийтдээ 4 удаагийн үйлдлээр 5 кг, нийтдээ 20 кг цагаан мөнгийг өгсөн. Эхлээд би ........... таньдаггүй байсан, сүүлдээ ...........манай нөхөрт өгөөд явуулчих гэж хэлэхээр нь зөвшөөрлийнх нь дагуу мөнгө өгч байсан. Эхнэр нөхөр учраас би яаж итгэхгүй байх вэ дээ. 2015 оноос хойш 5 кг-аар 3 удаагийн үйлдлээр 15 кг металл мөнгийг өгсөн. 2015 оны 08 дугаар сарын 07-нд 5 кг мөнгийг 1 ланг 42 500 төгрөгөөр бодож, 5 666 600 төгрөг болсон. 2015 оны 08 дугаар сарын 12-нд 5 кг цагаан мөнгийг 1 ланг нь 42 500 төгрөгөөр бодож, 5 666 600 төгрөг болсон. 2015 оны 09 дүгээр 05-ны өдөр дахин 5 кг цагаан мөнгийг 1 ланг нь 43 000 төгрөгөөр бодож, 5 733 373 төгрөг болсон. Нийт 17 066 573 төгрөгийн бараа авсан. Өмнө нь надаас авч байсан барааны үлдэгдэл байсан бөгөөд тэр нь 6 939 900 төгрөг байсан, ингээд нийтдээ 24 006 473 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Дөшний 500 000 төгрөг, бас жин 450 000 төгрөг байгаа. Дөшний мөнгийг би Д.Эхассан. Мөн А.Шөөрийнх нь авсан 5 кг мөнгөний үнэ 7 000 000 төгрөгийг оруулаагүй. Нийт 24 456 473 төгрөгөөс хариуцагч их, бага хэмжээгээр төлөлт хийж явсаар байгаад 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Э барааны тооцоон дээрээ тулгалт хийж гарын үсэг зурсан. Дараа нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 10 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бид нар тооцоо хийгээд өөрөө гарын үсгээ зурсан. Хэрэгт бүх баримт нь байгаа. Үүний дараа 150 000 төгрөг, 50 000 төгрөгийн төлөлт хийгээд 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Ингээд 10 450 000 төгрөг үлдсэнийг бид нар тооцож тохиролцсон. Энэ хооронд Д.Э надтай байнга холбоотой байсан. Одоо Д.Э9 950 000 төгрөгийг нэхэмжилж байна. Надтай бүх тооцоог Д.Э л хийж байсан өөрийнх нь хийсэн тооцоо тохирч байгаа гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарт: Нөхөр А.Шбид 2-ын хамтран ажилладаг байсан үйлдвэр 2013 оны 03 дугаар сард байгуулагдсан. 2014 оноос эхэлж Д.С эгчтэй хамтарч ажиллаж, түүхий эд болох цагаан мөнгийг зээлээр авч, мөнгөн эдлэл үйлдвэрлэн борлуулалтаараа эргүүлэн төлдөг байсан. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр А.Ш явуулж 5 кг цагаан мөнгө авахуулж, уг мөнгийг төлж дуусгасан. Хамгийн сүүлд 2016 онь 05 дугаар сарын 14-ний 50 000 төгрөг төлж өөрийн төлөх ёстой төлбөрийг дуусгасан. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тулгалт хийхэд Д.С эгчид 9 639 900 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 7 106 500 төгрөг болгож, 166 600 төгрөг илүү төлж дуусгасан. Би нэхэмжлэгчид ямар ч өр төлбөргүй гэж үзэж байна. Би өөрийн биеэр авсан цагаан мөнгийг төлж гарын үсгээ зурсан. Энэ тэмдэглэгээ С эгчийн авлагын дэвтэр дээр бичээстэй байгаа. С эгч дарамталж тооцоо нийлсэн баримтыг бич гэж бичүүлсэн. А.Шнь цагдаад мэдүүлэг өгөхдөө 10 450 000 төгрөгийг өөрөө төлнө гэж хэлсэн. А.Шбид нар салж тус тусдаа амьдарч байгаа, одоо хаана байгааг нь мэдэхгүй. С эгч хохирогчоор байцаагдахдаа Э ямар нэгэн төлбөргүй гэж хэлчихээд одоо надаас 9 950 000 төгрөгийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,-д зааснаар хариуцагч Д.Э9 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 200 төгрөгөөс 174 150 төгрөгийг улсын орлогод үлдээн, илүү төлсөн 71 050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас 174 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгожээ.
Хариуцагч Д.Эгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээний дагуу худалдагч тал буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох цагаан мөнгө, эд зүйлсийг хариуцагчид хулээлгэн өгсөн, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар хариуцагч хүлээн авсан гэж үзнэ... гэж дүгнэсэн нь хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бодит байдалд нийцсэн байдлаар дүгнээгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал нэхэмжлэгч нь шүүхэд хандан анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар А.Шболон Д.Э нарыг татсан бөгөөд шүүхэд гаргасан тайлбартаа Д.Эгийн хүсэлтээр А.Шижирт 24 956 400 төгрөгийн цагаан мөнгө өгсөн гэх, мөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст 16 233 000 төгрөгийн цагаан мөнгө А.Шижир, Д.Э нарт өгөөд мөнгөө авч чадалгүй залилуулаа гэж өргөдөл гаргаж байсан бөгөөд шүүхэд хандан түүний нэхэмжилсэн мөнгө, Цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргахдаа нэхэмжилсэн мөнгөн дүн зөрүүтэй байна.
Сонгино Хайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 1724 тоот тогтоолоор иргэн Д.Сзалилан мэхлүүлсэн гэх 201626011752 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бөгөөд тухайн хэрэг шалгагдаж байх явцад А.Ш2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр ... би Д.С10 000 000 төгрөгөөр нэхэмжилсэн 4 тагш аягыг буцааж өгсөн тул миний төлөх төлбөрөөс хасагдана ... 15 кг цагаан мөнгөний үнээс бэлнээр 5 800 000, Эгийн дансаар 1 000 000, 2 000 000 төгрөг төлж байсан... гэж мэдүүлсэн байх ба уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар өгсөн боловч шүүх ямар нэг байдлаар дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх уг баримтанд дүгнэлт хийсэн бол А.Шижирээс нэхэмжлэгч Д.Сд хэдэн төгрөг бодитоор төлсөн, одоогийн байдлаар хэдэн төгрөг төлвөл зохих зэрэгт дүгнэлт хийх бүрэн боломжтой байсан. Иргэнийн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хариуцагч Д.Эд маргаан бүхий цагаан мөнгийг хүлээлгэн өгсөн гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгч хариуцагч А.Шижирт цагаан мөнгийг өгсөн гэдгээ удаа дараа тайлбарласаар байхад хариуцагч Д.Эд өгсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэхдээ талуудыг тооцоо нийлсэн баримт үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба үлдэгдэл мөнгөний талаар нэхэмжлэгч Д.Сбичсэн тэмдэглэгээг хуулбарлан авсныг тооцоо нийлсэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь хэрэв тооцоо нийлэх бол хариуцагч А.Шижирт цагаан мөнгө хүлээлгэж өгсөн гэдэг уттгаараа А.Шижиртэй тооцоо нийлэх нь хуульд нийцэхээр байна. Хариуцагч Д.Э, А.Шнар нь хэдийгээр гэр бүлийн харилцаатай байсан ч 2015 оноос тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд 2019 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. А.Шнь оршин суух хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж эрэн сурвалжлуулж байна. Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаатай гэж А.Штөлбөл зохих төлбөрийг Д.Эгаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хариуцах нь хуульд нийцэх ба хариуцах этгээд нь оршин суух хаягтаа байхгүй гэдэг шалтгаанаар түүний төлбөл зохих төлбөрийг Д.Эгаргуулсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч ......9 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч .......... эс зөвшөөрч, нэхэмжлэгчид өр төлбөргүй, .......... дарамталж тооцоо нийлсэн баримтыг бичүүлсэн гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар 2013 оноос эхлэн хариуцагч ........., түүний нөхөр.......... нар нэхэмжлэгч .............. цагаан мөнгө зээлээр авч, мөнгөн эдлэл хийж зараад үнийг нь төлдөг байсан үйл баримт тогтоогдож байх боловч үлдэгдэл үнийн тооцооны талаар дүгнэлт хийх эргэлзээгүй баримтгүй байна.
Хариуцагчийн гарын үсэг зурагдсан 10 450 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай. Талууд төлбөр тооцооны талаар хууль хяналтын байгууллагад харилцан адилгүй мэдүүлэг өгснийг тодруулах нь зүйтэй.
Тухайлбал, нэхэмжлэгч нь ........... нарт залилуулсан гэж Цагдаагийн байгууллагад гомдол гарган хохирогчоор асуугдахдаа ........ нөхөр ..........2 удаа 5 666 000 төгрөгийн үнэ бүхий 5 000 грамм цагаан мөнгө, 450 000 төгрөгийн үнэтэй 6 кг даацтай жинг өгсөн. Мөн 4 ширхэг тагшнуудыг тагш бүрэхэд орох 5 000 грамм цагаан мөнгөний хамт, 5 733 300 төгрөгийн үнэ бүхий 5 000 грамм цагаан мөнгө, 500 000 төгрөгийн үнэтэй жижиг нохой дөш, нийт 15 000 грамм цагаан мөнгө буюу 17 066 500 төгрөгийн үнэ бүхий цагаан мөнгөнөөс А.Ш7 500 000 төгрөгийг төлж, 9 566 500 төгрөгийн үлдэгдэлтэй, үүн дээр аяга хийлгүүлэхээр өгсөн 5 000 грамм цагаан мөнгө буюу 5 866 600 төгрөг, дөшний 500 000 төгрөг, граммын жин 450 000 төгрөг, 4 ширхэг тагшийн 10 000 000 төгрөг, нийт 26 383 100 төгрөгийг төлөх ёстой. Харин Э ямар нэгэн өр төлбөргүй болсон гэж мэдүүлсэн байна.
Мөн А.Шнь Д.Сд 10 000 000 төгрөгөөр үнэлж 4 ширхэг тагшийг буцааж өгсөн учраас төлөх төлбөрөөс 10 000 000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна ..., гэж мэдүүлсэн байхын зэрэгцээ Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд А.Ш... би хувиараа мөнгөн аяганы үйлдвэрлэл явуулж, эхнэр Э зарж борлуулдаг байсан. С эгч том жижиг 2 тагш өгөөд мөнгөлүүлэхээр тохирч мөнгөлж өгч байсан. Дараа нь 4 тагш мөнгөлүүлэхээр тохирч 5 кг цагаан мөнгө өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Э С эгчтэй тооцоо нийлээд 10 450 000 төгрөг үлдсэн гэсэн. Энэ мөнгийг би төлнө ... гэж мэдүүлсэн нь тусгагдсан байна. /хх7-8/
Дээрхээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар А.Ш оролцуулж, талуудын хоорондох төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон эсэх, хэн хэдэн төгрөгийн төлбөр тооцоотой болохыг тодруулах шаардлагатай.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх хийж гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00962 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
А.МӨНХЗУЛ