Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 101/2020/01227/И |
Дугаар | 210/МА2020/01544 |
Огноо | 2020-07-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2020/01544
ГБХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, Д.Нямбазар шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01547 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГБ ХХК-ийн хариуцагч Э.Э, П.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 64 500 182 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Бямбасүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ГБХХК-ийн гүйцэтгэх захирал ......... нь тус банкны тусгай активын хэлтсийн захирал ........ олгосон, тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг надад олгосон учир итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан, итгэмжлэлийг шилжүүлсэн гэж ойлгож болохгүй. ................ нар 2018 оны 04 сарын 09-ний өдөр ЗГ1825114888 тоот зээлийн гэрээг ГБХХК-тай байгуулж 45 000 000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ1825114888 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, 351825114888 тоот ипотекийн гэрээгээр иргэн П.Бөмчлөлийн улсын бүртгэлийн . .............42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан болно.
Э............... нар нь ............ тоот зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2020 оны 02 сарын 05-ны байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 564 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 42 709 564 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 18 841 016 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2 949 600 төгрөг, нийт 64 500 182 төгрөг төлөөгүй байна. Иймд ГБХХК нь ЗГ1825114888 тоот зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу Э.Э, П.Бнараас зээлийн гэрээний үүрэгт нийт 64 500 182 төгрөг гаргуулж, ЗГ1825114888 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ1825114888 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан П.Бөмчлөлийн улсын бүртгэлийн ................ хаягт байршилтай 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ГБХХК-ийн нэхэмжлэлтэй, ......... нарт холбогдох хэрэгт зээлийн гэрээний үүрэгт 64 500 182 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд маргахгүй байна. Харин нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, ГБХХК-ийн гүйцэтгэх захирлаас 2019 оны 12 сарын 02-ны өдөр Тусгай активын захирал Б...................... итгэмжлэл олгосон байдаг. Гэтэл ............... нь өөрт олгогдсон уг эрхээ шилжүүлсэн үү, аль эсхүл эрх олгоод байгаа эсэх ойлгомжгүй байна. Тэрээр өөрт олгогдсон итгэмжлэлийг шилжүүлээгүй бол ГБХХК-ийн гүйцэтгэх захирал нь шүүх хуралдаанд оролцож байгаа төлөөлөгч болох ............ дахин итгэмжлэл олгох ёстой байсан. Тусгай активын захирал итгэмжлэл авсан уу, эрх авсан уу гэдэг нь тодорхойгүй байхад өөр этгээдэд хууль бусаар итгэмжлэл олгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Э, П.Бнараас үндсэн зээлийн үлдэгдэл 42 709 564 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 18 841 017 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2 949 600 төгрөг, нийт 64 500 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Э, П.Бнар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 04 сарын 09-ний өдрийн №ЗБ1825114888 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан П.Бөмчлөлийн, улсын бүртгэлийн ................... хаягт байршилтай, №000647872 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 42 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Э, П.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид 550 650,91 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550 650,91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: ГБХХК-ийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 42 709 564 төгрөг, зээлийн хүү 18 841 016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 949 600 төгрөг нийт 64 500 182 төгрөг нэхэмжилсэн ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. Гэвч Иргэний хуульд зааснаар арилжааны банк нь өөрөө нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй бөгөөд гэрээ болон хуульд заасан үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон зохих хариуцлага тооцох эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 2 949 600 төгрөгийн ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэгдүүлсэн хүү 2 949 600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч ........... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64 500 182 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.
Хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээл, барьцааны гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч ГБХХК нь хариуцагч .нарт 45 000 000 төгрөг...............гийг, 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд П.Б.............. өмчлөлийн эрхийн ............... 42 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууц барьцаалсан байна. /хх 4-11/
Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй, шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох харилцаа үүссэн гэж үзэж, шаардах эрхийн талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, зээлийн үүрэг гүйцэтгэх тухай зээлдүүлэгчийн шаардлага зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээл 42 709 564 төгрөг, хүү 18 841 017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 949 600 төгрөг, нийт 64 500 182 төгрөг гэж тооцоолсон нь, мөн нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Норихико Като нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг үндэслэн банкийг бүрэн төлөөлөх эрхийг ................ банкны Тусгай активын хэлтсийн захирал........................ 1 жилийн хугацаатай олгосон байна. /хх 11, 13-15/
Хариуцагч талын арилжааны банк нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй, шүүх нэмэгдүүлсэн хүү шийдсэн нь буруу гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Талууд гэрээний 2.5 дахь заалтаар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасанд нийцэх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 144 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
А.МӨНХЗУЛ