Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

Нэхэмжлэгч *******,

Тэнгэрийн ауруг ХХК, Монголын гэр бүлийн

сайн сайхны нийгэмлэг, иргэн ******* нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ

ОНӨХК, *******-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/01111 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, Тэнгэрийн ауруг ХХК, *******, иргэн ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******-д холбогдох,

*******-ны өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээх, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу ******* 2.495.607 төгрөг, МГБССНийгэмлэг 8,969,747 төгрөг, ******* 12.687.184.00 төгрөгөөр, мөн 874.767 төгрөгөөр буюу нийт 13.561.951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-иас *******-д 5.002.447 төгрөг, МГБССНийгэмлэгт 21.662.508 төгрөг, *******-д 17.727.678 төгрөг буюу нийт 44.392.633 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Эрдэнэт ус ДТС ОНӨХК нь *******-с цэвэр бохир ус, дулааны төлбөр алданги 8.600.213.71 төгрөг, Тэнгэрийн Ауруг ХХК-с цэвэр бохир ус, дулааны төлбөр алданги 2.193.589.60 төгрөг, МГБССНийгэмлэгээс цэвэр бохир ус, дулааны төлбөр алданги 2.937.485 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******, *******, *******ийн Орхон аймаг дахь салбар, иргэн ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компани, ******* нар хамтран хэрэглэгч бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж эхэлсэн 2010 оны 10-р сараас хойшхи хугацаанаас өнөөг хүртэл төлсөн дулааны төлбөрийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх гэж заасныг үндэслэж бүгдийг нь буцаахаар, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй заасныг үндэслэж төлсөн дулааны төлбөрийнхөө 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийн хамт Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компаниас тус тус нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид бидэнд үүссэн байна. Гэвч хууль мэдэхгүйгээс 2015 он хүртэл дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий дулааны төлбөрийг төлж байсан нэхэмжлэгчид бидний буруу байх тул 2015 оны 10-р сараас энэ эрхээ мэдэж төлөхөөс татгалзсан дулааны төлбөр, алдангийг хэрэг шийдвэрлэгдсэн хугацаа хүртэл бүрэн чөлөөлөх, зарим байгууллагуудын энэ хугацаанд төлсөн дулааны төлбөрийг дараа саруудад суутган тооцохыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгаж өгнө үү. ******* нь дулааны төлбөр 2,243,370 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77,550 төгрөг буюу нийт 2,320,920 төгрөг, *******-ийн Орхон аймаг дахь салбар нь дулааны төлбөр 7,416,885 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 148,485 төгрөг буюу нийт 7,565,370 төгрөг, ******* нь дулааны төлбөр 8,473,332 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 162,985 төгрөг буюу нийт 8,636,317 төгрөгийг тус тус дулааны төлбөрөөс чөлөөлүүлэх, нөхөн тооцох журмаар хохирлоо барагдуулахаар Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компаниас нэхэмжилж байна.

*******-ийн өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2.-д эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн тул эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлнэ гэж заасны дагуу Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, хариуцагч нэхэмжлэгчдийг байлцуулан акт үйлдэн гарын үсэг зуралцаж нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргуулахгүй байхад Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгаж өгнө үү. *******-ийн өргөтгөлийн барилга нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуульд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон 37 дугаар зүйлийн 37.2.-д Энэ хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчвөл хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлнэ гэж заасны дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ:

******* нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-ийн Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор барилга байгууламж барих, ...ыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчид бидний дундын эзэмшлийн дулааны болон бохирын гадна инженерийн шугам сүлжээн дээр өргөтгөлийн барилга барьж засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлт хийх нөхцөл боломжийг бүрмөсөн хаасан байх тул 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлтөөр орсон 37 дугаар зүйлийн 37.2.-д Энэ хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчвөл хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлнэ. гэж заасны дагуу *******-ны өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээж өгнө үү. Эрдэнэт ус ДТС ОНӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-ийн ......энэ хуулийн 33.1.-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах, 29.1.8-ийн энэ хуулийн 32.2-т заасны дагуу эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн бол хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх гэж заасан эрх үүргээ зориуд, санаатайгаар хэрэгжүүлэлгүйгээр 2010 оноос хойш одоог хүртэл 8 жилийн турш *******-ны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй, харин өөгшүүлэн дэмжиж, үгсэн хуйвалдаж нэхэмжлэгчдийн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-ийн стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхийг зөрчиж Дагинас төвийн дулааныг доголдуулан хэрэглэгчид биднийг хохироож, эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-ийн Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж *******-ны өргөтгөлийн барилгыг дулааны эрчим хүчээр хангаж ирсэн тул эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-ийн эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх гэсэн хэрэглэгчийн эрхийн дагуу доорх 2 байдлаар тус компаниас хохирол нэхэмжилж байна. Үүнд: 1.Нэхэмжлэгчдийн Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу ******* 2,495,607 төгрөг, МГБССНийгэмлэг 8,969,747 төгрөг, ******* 12,687,184.00 төгрөгөөр, мөн 874,767 төгрөгөөр буюу нийт 13,561,951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх, 2.Нэхэмжлэгчид нь Эрдэнэт ус ДТС ОНӨХК хууль зөрчиж биднийг хохироож ирсэн 2010 оноос хойш 5 жилийн турш нийт 35 сар дулаан доголдож, халаалтгүй байсан хэдий ч төлбөр тооцоог бүрэн барагдуулж ирсэн бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй. гэж заасны дагуу дээрхи 35 сарын нийт төлбөрийг 5 хувийн алдангийн хамт тус компаниас буцаан нэхэмжилж байна. Энэ нь ******* 4,924,897 төгрөг, МГБССНийгэмлэг 21,514,023 төгрөг, ******* 17,154,308 төгрөг байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжинд ******* 77,550 төгрөг, МГБССНийгэмлэг 148,485 төгрөг, ******* 573,370 буюу нийт 799,405 төгрөг төлсөн байна. Иймд Эрдэнэт ус ДТС ОНӨХК-иас *******-д 5,002,447 төгрөг, МГБССНийгэмлэгт 21,662,508 төгрөг, *******-д 17,727,678 төгрөг буюу нийт 44,392,633 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******-тай хийсэн дулааны эрчим хүчээр хангах гэрээг цуцлах буюу түдгэлзүүлсэн тохиолдолд дээрх хэрэглэгч /нэхэмжлэгчид/ нарын эрчим хүчний хэрэглээг давхар зогсоох нөхцөл байдал давхар үүсдэг юм. Нөгөө талаасаа 4-р сургууль, 16-р цэцэрлэгүүдийг хангасан төв шугам тэдгээрийн хоорондох худгууд нь орон нутгийн өмч бөгөөд худгаас цааших салбар шугам нь ******* болон бусад хэрэглэгч нарын шугам хөрөнгө тул бид бусдын өмчлөлийн шугам дээр ямар нэгэн схем монтаж өөрчлөх эрх зүйн үндэс байхгүй болно. Төв шугамын худгаас цааших дулааны шугам сүлжээн дээр ******* өргөтгөл барьж Оникс пабын үйл ажиллагаа явуулах үед дундын өмчлөлийн шугам сүлжээн дээрээ дээрх объектыг бариулах эсэх асуудлыг тухай үед нь ярих учиртай атал өнөөдөр сөхөн тавьж манай байгууллагатай хариуцлага тооцуулахаар асуудалд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй үзэж байна. Өргөтгөлийн асуудлаар 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан шүүхийн 839 тоот шийдвэр хүчин төгөлдөр байгаа учир дээрх объектыг нураах буулгах ямар нэгэн эрх зүйн үндэс байхгүй байна. Иргэн *******ийн нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргах мөн нэхэмжлэлд дурдагдсан зарим асуудлуудаар шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах, зарим нотлох баримт нэмж цуглуулах шаардлагатай байгаа тул хариуцагчийн төлөөлөгчийн хувьд хүсэлтээ тусад нь гаргаж өгнө гэжээ.

Хариуцагч Эрдэнэт ус ДТС ОНӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компаний захирал Батбаатар нь 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны 1 давхар болон подвалын давхрын тодорхой хэсгийн эзэмшин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18- ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 8 600 213.71 /найман сая зургаан зуун мянга хоёр зуун арван гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй *******-иас 8 600 213.71 /найман сая зургаан зуун мянга хоёр арван гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг,

Тэнгэрийн ауруг" ХХК-ний төлөөлөгч Ц.Анхмаа нь тус компаниас дулааны төлбөрийн үнэ 2 243 370 /хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга гурван зуун далан/ төгрөг тэмдэгтийн хураамж 77550 / далан долоон мянга таван зуун тавь/ төгрөг нийт 2 320 920 / хоёр сая гурван зуун хорин мянга есөн зуун хорь/ төгрөгний төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. ******* 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны тодорхой хэсгийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 10 дугаар сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 2 193 589.60 /хоёр сая нэг зуун ерэн гурван мянга таван зуун наян есөн төгрөг жаран мөнгө/ төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй Тэнгэрийн аураг ХХК-иас 2 193 589.60 /хоёр сая нэг зуун ерэн гурван мянга таван зуун наян есөн төгрөг жаран мөнгө/ төгрөг, МГБСС нийгэмлэгийн төлөөлөгч Ж.Мөнхзул нь тус компаниас дулааны төлбөрийн үнэ 7 416 885 /долоон сая дөрвөн зуун арван зургаан мянга найман зуун наян тав/ төгрөг тэмдэгтийн хураамж 148485 /нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг нийт 7 565 370 / долоон сая таван зуун жаран таван мянга гурван зуун дал/ төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. МГБСС нийгэмлэг нь 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны тодорхой хэсгийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 02 дугаар сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 2 937 485 /хоёр сая есөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй МГБСС нийгэмлэгээс 2 937 485 /хоёр сая есөн зуун гучин долоо мянга дөрвөн зуун наян тав/ төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

*******-ний өргөтгөлийн барилга ямар нэг байдлаар хамгаалалтын зурваст оруугүй гэдэг нь хил заагийн эзэмшлийн зааг тогтоосон болон инженерийн шугам зураг /схем зургийг хавсаргав/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогддог /ХХ-228-р хуудас/, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заагдсан хамгаалалтын зурвас" гэдэг нийт хотын хэмжээнд хамааралтай төв шугамыг ойлгох нь хууль зүйн ойлголтоороо ч, инженер техникийн ойлголтоор ч зөв болно. Түүнээс хувь хүний шугамыг хамгаалалтанд авах асуудал биш юм. Схем зургаар 4 дүгээр сургуулиас 16 дугаар цэцэрлэг рүү явсан дулааны шугам нь Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ний эзэмшлийн хотын хэмжээний ач холбогдолтой төв шугам харин ДХ-4-9 /дулааны худаг 4- 9/-өөс Дагинас төврүү явсан шугам нь аж ахуйн нэгжүүдийн харьяаллын хувийн шугам болно. Дабль кроуны дулааны хэрэглээг түдгэлзүүлэх, эрчим хүчээр хангахаас татгалзсан тохиолдолд Дагинас төвд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр таслагдана. Тийм ч учраас Дагинас төвд үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжтэй гэрээ хийж дулааны эрчим хүчээр хангадаг. Дулаан доголдоод байгаа шалтгаан бол Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-иас огт шалтгаалаагүй гэж үзэж байна. Учир нь ийм байдал шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. ХХ-228-р хуудас.... Дагинас төвийн хэрэглэгчийн халаалтанд орж байгаа температур Т3-13 хэмээр илүү байна... Шинжээчийн дүгнэлтэнд дулаан алдаж байгаа шалтгаануудыг тодорхой дурьдсан байна. Дабль кроуны өргөтгөлийг барих асуудал яригдахад энэ хуралдаанд оролцож байгаа нэхэмжлэгч барилгын зураг төсөл бусад шаардлагатай асуудлуудыг өөрсдөө дотроо хамтран ярилцаад уг барилгын өргөтгөл хийгдсэн. Барилыг өргөтгөл хийгдсэний дараа дулаан доголдлоо гэдэг асуудал яригдаад шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудал 3 шатны шүүхээс Дабль кроуныг ямар нэгэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Энэ тохиолдолд Эрдэнэт Ус ДТС ОНӨХК дулааны эрчим хүчээр хангахаас татгалзах, тэдний хэрэглээд түдгэлзүүлэх эрх зүйн үндэс байхгүй. Одоо байгаа үлдэгдэл *******-2.495.607 төгрөг, МГБССН-8.969.747 төгрөг, *******-13.561.951 төгрөгийг төлбөрөөс бүрэн чөлөөлүүлэх гэсэн байна. Энэ нэхэмжлэлийн мөнгөн дүн дотор, эдгээр аж ахуйн нэгжийн хэрэглэсэн дулаан, хэрэглээний халуун хүйтэн ус үнэ, бохир ус татан зайлуулсны төлбөр байгаа юм. Бид мэтгэлцээний гол зүйл бол дулаан халаалтын зардлын асуудал байдаг. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК нь Дагинас төвийн байшинд стандарт, шаардлагын хэмжээнд хүрсэн дулаан хүргэж өгөх үүрэг гэрээгээр хүлээсэн болохоос энэ барилгын дотоод монтажийг засварлаж өгнө, үйлчилгээг нь хариуцна гэж гэрээ хийгээгүй. Энэ асуудлаа аж ахуйн нэгжүүд мэргэжлийн слесарь цалинжуулж, эсвэл мэргэжлийн багтай гэрээ хийж шийдвэрлүүлдэг. Ийм учир манайхыг эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-аар буруутгаж төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл өөрөө хууль зүйн шаардлага хангахгүй байна. Сүүлийн 5 жил буюу 35 сарын турш дулаан доголдож халаалтгүй байсан ч манайх төлбөрөө бүрэн барагдуулж байсан. Энэ хугацаанд төлсөн нийт мөнгөө алдангийн хамт Тэнгэрийн Ауруг-4.924.897 төгрөг, МГБССН-21.514.023 төгрөг, Чухал трейд-17.154.308 төгрөг буцаан нэхэмжилж байна. гэжээ Халаалт доголдсон нь Эрдэнэт-Ус ДТСОНӨК-ны буруу биш гэдгийг дахин хэлье. Шинжээч Л.Анхбатын дүгнэлтээр Тэнгэрийн ауругийн тасалгааны температур -17.8 хэм, Чухал трейдийн тасалгааны температур-16 хэм, МГБССН-ийн тасалгааны температур-12 хэм байсныг огт халаалтгүй байсан эсвэл шаардлагын хэмжээнд хүрээгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн нэхэмжилж байгаа мөнгө, нэхэмжлэлд дагалдсан хүснэгт нь өөрөө ямар нотлох баримтын эх үүсвэрийг үндэслэсэн болох нь тодорхойгүй. Нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэхэмжилнэ гэдэг нь хэдэн төгрөгөөс хувьлаж байгаа нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзнэ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн сүүлийн 5 жил буюу дулаан хэрэглээний улирлын 35 сарын төлбөр тооцоог аж ахуй тус бүрээр нь сар сараар нь борлуулалтын албаар комъютерийн программаас гаргуулахад төлбөл зохих 35.818.075,51 / гучин таван сая найман зуун арван найман \мянга, далан таван төгрөг тавин нэгэн мөнгө/, төгрөгнөөс энэ хугацаанд 19.395.026,00 /арван есөн сая гурван зуун ерэн таван мянга хорин зургаан төгрөг/ төлж одоо 16.423.049,57 /арван зургаан сая дөрвөн зуун хорин гурван мянга дөчин есөн төгрөг тавин долоо мөнгө/ -ний үлдэгдэлтэй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******-ийн дулааныг таслах, хангахгүй байх талаар Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагч шийдвэр гаргасан боловч хэрэгжихгүй байна. *******-ийг дулаанаар хангах гэрээ 2016 оны 6 дугаар сард цуцлагдсан боловч дулаанаар хангагдаж байна. *******-ийн өргөтгөлийн барилгад дулаанаар хангагдах техникийн нөхцөл олгогдоогүй. Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагчаас манай дулааныг таслах, хангахгүй байх талаар манайд ямар нэгэн мэдэгдэл, улсын байцаагчийн акт ирүүлсэн, манай компанитай энэ талаар уулзсан зүйл байхгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргасан бол хэрэглэгч манай компаниас зохих тайлбар авах, бичиг баримт үндэслэлээ гаргаж өгөх эрхийг хангах, улмаар шийдвэрээ гардуулан өгч Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 35.3.-д зааснаар уг шийдвэрийн талаар 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг эдлүүлэх ёстой. Мөн эрчим хүчний тухай хуульд зааснаар хангагч байгууллага манай компанийг дулаанаар хангахыг түдгэлзүүлсэн, дулаанаар хангахгүй байхаар шийдвэрлэж гэрээг цуцалсан бол мөн л манайд энэ талаар урьдчилан мэдэгдэж зөрчлөө арилгахыг сануулах, хэрэглээг түдгэлзүүлсэн шийдвэрээ өгч бидний эрхийг хангах ёстой. Дулаан, усаар хангагч байгууллагуудаас манайд ийм мэдэгдэл, шийдвэр ирээгүй бөгөөд манайх 2016-2017 оны хүйтний улиралд дулаанаар хэвийн хангагдсан. Дулааны гэрээг жил бүр сунгуулж явдаг бөгөөд 2017-2018 оны өвлийн буюу дулаанаар хангах гэрээг одоо энэ сардаа багтаан сунгуулах ёстой. Эрчим хүчний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гарсан зөрчлийг шалган тогтоох, хориглосон үйл ажиллагаа явуулсан бол түүнийг таслан зогсоож барилга байгууламжийг буулгахыг шаардах эрх адил түвшний хэрэглэгч байгууллага *******-д биш хууль тогтоомжоор эрх олгогдсон тодорхой субъектэд байх учир манай өргөтгөлийг буулгахыг шаардах эрх "*******-д байхгүй. Манай компани өргөтгөлөө газрын хувьд Дагинас төвд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага, иргэдтэй хурал хийж протоколоор тохиролцон зөвшөөрүүлж, зохих зураг төсөл гарган, эрчим хүчний техникийн нөхцөлийг зохих журмын дагуу авч, тусгай зөвшөөрөл бүхий барилгын байгууллагатай гэрээ хийж бариулан улсын комиссын актаар ашиглалтад хүлээн авч ашиглаж байгаа болно. Энэ тухай өмнө нь "Чухал трейпд ХХК, Б.Батбаатар, ******* /Б.Батбаатарын эхнэр/ нарын нэхэмжлэлтэй шүүхээр шийдвэрлэгдэж дууссан хэргүүдэд нотлох баримтыг гаргаж өгч, хангалттай тайлбарласан, шүүх зохих дүгнэлт хийж байсан болно. Чухам ийм учраас манай өргөтгөлийн барилгад олгосон техникийн нөхцөлүүд, барилга эхлүүлэх зөвшөөрөл, барилгыг улсын комисс хүлээн авсан акт хүчингүй болоогүй тохиолдолд "Чухал трейд' ХХК, Б.Батбаатарын хүсэл сонирхлоор барилгыг буулгах хууль эрхзүйн ямар ч боломж байхгүй. Харин Б.Батбаатар байнгын, бусдыг хардсан, гүтгэсэн сунжирсан зарга хийж байхын оронд хөрштэй гээ үг хэлээ ололцоод жирийн тайван ажиллаж амьдрах хэрэгтэй байх. Түүний гаргасан энэ нэхэмжлэл нь шантайж үүсгэх замаар дулаан, усны хуримтлагдсан өрөөсөө чөлөөлөгдөх зорилготой мэт харагдаж байна. Иймд "Чухал трейд 'ХХК-ийн нэхэмжлэлийн "*******-д холбогдох хэсэг ямар ч үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй түл хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын "Дабль кроун" ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах шаардлагын талаар өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр дараах шийдвэрүүд байна. Үүнд: "Дабль кроун" ХХК-ийн өргөтгөлийн газрыг албадан чөлөөлүүлэх талаар Чухал трейд" ХХК-ийн нэхэмжлэлийг Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015.01.28-ны 124 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015.03.10-ны 39 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015.04.23-ны 262 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн *******ийн нэхэмжлэлтэй, *******, Д.Доржпүрэвт холбогдох өргөтгөлийн барилгыг албадан буулгаж газар чөлөөлөх нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.18-ны 839 тоот шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.09.30-ны 132 тоот магадлал,Улсын Дээд шүүхийн 2015.12.10-ны 1082 тоот тогтоолоор мөн хэрэгсэхгүй :болгож шийдвэрлэжээ. Иймд энэ шаардлага нь ИХШХШТ хуулийн 65.1.6.-д заасан үндэслэлийг бий болгож байна. Нэхэмжлэлд дурдсан Эрчим хүчний тухай хуулийн 37.2 гэсэн заалт нь 2015 оны 6 сарын 19-ний өөрчлөлтөөр орж ирсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 04-ний хуулийн өөрчлөлтөөр байхгүй болжээ. Иймд хүчингүй болоод 2 жил гаруй болсон хуулийн заалтаар үүрэг шаардах боломж байхгүй. Эрчим хүчний тухай хуулийн 29.1.8 дахь заалтад техникийн нөхцөл зөрчсөн гэж байхгүй бөгөөд энэ зүйлд заасан эрх нь хэрэглэгчид биш хангагч болон улсын байцаагчид байх тул нэхэмжлэгч нар шаардах эрхгүй болно. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/01111 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.5, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.-д заасныг тус тус баримтлан 2015 оны 10 дугаар сараас хойших Тэнгэрийн Ауруг ХХК-ний дулааны төлбөр 2 243 370 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайханы нийгэмлэг-ийн Орхон аймаг дахь салбарын дулааны төлбөр 7 416 885 төгрөг, *******-ийн дулааны төлбөр 8 473 332 төгрөгийг тус тус чөлөөлүүлэх, нөхөн тооцуулах, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д төлөх дулааны төлбөр алданги болох Тэнгэрийн Ауруг ХХК-с 2 495 607 төгрөг, МГБССНийгэмлэгээс 8 969 747 төгрөг, *******-с 13 561 951 төгрөгийг тус тус бүрэн чөлөөлүүлэх, *******-с 2010 оноос хойшхи 35 сарын нийт дулааны төлбөрийг 5 хувийн алдангийн хамт Тэнгэрийн Ауруг ХХК-д 5 002 447 төгрөг, МГБССНийгэмлэгт 21 662 508 төгрөг, *******-д 17 727 678 төгрөгийг /нийт 44 392 633 төгрөгийг/ буцаан гаргуулах Тэнгэрийн Ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайханы нийгэмлэг-ийн Орхон аймаг дахь салбар, *******-ийн нэхэмжлэлүүдийг, *******-ний өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгах, *******-ний хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээлгэх тухай Тэнгэрийн Ауруг ХХК, Монголын гэр бүлийн сайн сайханы нийгэмлэг-ийн Орхон аймаг дахь салбар, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-д заасныг баримтлан *******-с 8 600 213 төгрөг, Тэнгэрийн Аураг ХХК-с 2 193 589 төгрөг, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг-ийн Орхон аймаг дахь салбараас 2 937 485 төгрөг тус тус гаргуулан *******-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 650 918 төгрөг, хариуцагч *******-н сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 264 549 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Тэнгэрийн Аураг ХХК-с 50 047 төгрөг, *******-с 152 553 төгрөг, Монголын Гэр бүлийн сайн сайханы нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбараас 61 949 төгрөг тус тус гаргуулан *******-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар давж заалдсан гомдолдоо:

*******, *******, *******ийн Орхон аймаг дахь салбар, иргэн X. Оюунчимэг нар хариуцагч *******, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нарын хууль зөрчсөн үйлдэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хэлэлцэж 142/ШШ2018/01111 дугаартай шийдвэрээр бүхэлд нь дахин хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүгч Б. Бямбасүрэн, Б. Хишигдаваа нар нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэж үзээгүй, нэхэмжлэлийнхээ шаардлагаар илэрхийлсэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоосон мөртлөө хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн тогтоох оролдлого огт хийгээгүй нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох шүүхийн эрхэм зорилгоос ухарсан, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаар өргөсөн тангарагтаа үнэнч байж чадаагүй байх тул гомдолтой байна. Шүүгч Б. Хишигдаваа нь ерөнхий шүүгч Б. Бямбасүрэнгийн шийдвэрийг батлах зорилгоор дүгнэх хэсгийг утга агуулгын хувьд давтаж хуулбарласан байх бөгөөд шүүх хуралдаан завсарлаж орж ирээд нэхэмжлэлийн шаардлагыг дараалан дурдаж хэрэгсэхгүй болгож байгаагаа дуулгаад шууд шүүх хуралдааныг хаасан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.-д Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана." гэж заасныг ноцтой зөрчсөн. Шүүгчийн энэ үйлдлийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож л байвал үндэслэл олдоно гэсэн байдлаар шүүх хуралдааныг явуулсан, ерөнхий шүүгчийн нөлөөнд автаж, бие даасан шийдвэр гаргаж чадаагүй гэж хардаж байна.

Шүүгч Б. Хишигдаваа нь ..."Дагинас төвийн барилгыг нэхэмжлэгч X.Оюунчимэг, *******, МГБССНийгэмлэг нь дундаа хэсгээр хамтран өмчилдөг талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд хэрэгт энэ талаар баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Миний бие хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын гэрчилгээний хавсралт дахь нэхэмжлэгчдийн эзэмшдэг барилгын талбайн хэмжээг танилцуулсан бөгөөд албан ёсны энэ нь нотлох баримт хуулийн шаардлага хангахгүй үндэслэл байсан бол шүүх хуралдааныг хойшлуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбаруудыг шаардан авах эрх нь шүүхэд байгаа болно. Нэхэмжлэгчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д заасны дагуу нэхэмжлэлээ нэгтгэн гаргасан бөгөөд уг хуулийн 68.2.-д заасан байдлаар шаардлагуудыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой эсэх тухай шүүгчийн ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх явцад хийгдээгүй болно. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргах бүрдээ удаа дараалан нэхэмжлэлийн тухайлан хэлэлцэгдэж буй тэр шаардлагад нэхэмжлэгчид оролцож болох эрх бүхий этгээд мөн эсэхийг харгалзан үзэлгүйгээр зориуд мэдэн будилсан байдлаар, хууль бусаар хүч түрэн инженерийн шугам сүлжээний зурвас газрыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. Шаардлага тавих эрх бүхий этгээдүүд болох Дагинас төвд үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч Тэнгэрийн ауруг" ХХК, *******ийн Орхон аймаг дахь салбар, иргэн X. Оюунчимэг нарт огт холбогдолгүй Захиргааны хэргийн 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноороо Монгол улсын үндсэн хууль, иргэний хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж шүүгчийн хүчирхийлэл үйлдэн нэхэмжлэгчдийг энэ шаардлагаа өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн, дахин нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд мэтээр үзэж хэлмэгдүүлэн хууль ёсны эрхэнд нь ноцтойгоор халдаж байна. иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.-д Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно гэж заасныг үндэслэж нэхэмжлэгч нар *******-ны захирал Б. Батбаатар миний биед итгэмжлэл олгож өөрсдийгөө төлөөлүүлсэн нь хууль зөрчөөгүй болно.

*******-ны нэхэмжлэлээр Засаг даргад холбогдуулан шийдвэрлэсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамааралтай Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг итгэмжлэл олгож төлөөлүүлсэн иргэн, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг үгүйсгэх зорилгоор хэрэглэсэн нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-д заасан Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, ...иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ. гэж заасныг ноцтой зөрчиж байна. Шүүгч Б. Хишигдаваа нь Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн шийдвэрийг нотлох баримт мэтээр хэрэглэсэн нь хууль зөрчсөн байх бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-ийн Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэснийг баримталж "*******-ны хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн талаар шүүх дахин дүгнэлт хийж нотлох боломжгүй юм гэж хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэр хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-ээр зохицуулагддаг бөгөөд энэ заалтыг хэрэглэх нөхцөл байдал үүсээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д заасан үндэслэл бий болсон талаар шүүгчид дүгнэлт хийгээгүй байх тул инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хууль буруу хэрэглэж хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас дээр барилга байгууламж барих нь өөрөө нийтэд илэрхий, бүгдийн мэдэх хуулиар хориглосон үйл баримт байх тул хуулийн хоригийг чөлөөлсөн шийдвэрийг шүүх гаргаж, хууль зөрчөөгүй болохыг тогтоох бололцоогүй бөгөөд үүнийг шүүгч зөвтгөж, нотлогдсон баримтыг дахиж нотлохгүй гэж хандах нь хууль зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт үйлдэл гэж нэхэмжлэгчид үзэж байна. Хэрэв шүүгч Б. Бямбасүрэн, Б. Хишигдаваа нарт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар шийдвэрийг нотлох баримтаар хэрэглэх хууль ёсны үндэслэл байсан, шүүхийн практикт хэрэглэгддэг бол уг шийдвэрийн бодит үндэслэл болох ...иргэн X. Оюунчимэг нь ...олгосон итгэмжлэлдээ өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг иргэн Баяраагийн Батбаатарт олгосон тул ******* нь иргэн X. Оюунчимэгийг бүрэн төлөөлөх эрхгүй юм. ...Дагинас төв байрлах газрыг дундаа хамтран эзэмшдэг газар эзэмшигч нараас тус шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг *******омпанид олгоогүй байна. Нэхэмжлэгчээс өргөтгөлийн барилгын доор инженерийн шугам сүлжээ, бохирын худаг байгаа ...гэж маргаж байгаа боловч ...нэхэмжлэгч *******омпани гомдол гаргах эрхгүй юм. Иймд *******омпаниас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. гэснийг заавал дурдах ёстой. Үүнийг шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулбал Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар шийдвэр нэхэмжлэгчдэд огт хамааралгүй болох нь шууд ил харагдах учраас оруулаагүй гэж нэхэмжлэгчид үзэж байна. Гэтэл оруулахгүй байх нь өөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-ийн Үндэслэх хэсэгт ...нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс ^эрхэн үнэлж байгаа тухай заана. гэснийг ноцтой зөрчсөн байна. Нөгөө талаас харахад захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар шийдвэр нь иргэний хэрэгт нотлох баримт болгоход ач холбогдолгүй, хамааралгүй, мөн шүүхийн шийдвэрээр хэрэглэх үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул нотлох баримтаас хасах шаардлагатай гэж үзэж байна. иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, жинхэнэ нэхэмжлэгч гэсэн хуулийн нэр томьёо хэрэглэж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольж болно гэж заасан байна. *******-г захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээр тогтоон нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон байх тул жинхэнэ нэхэмжлэгчид болох *******, *******ийн Орхон аймаг дахь салбар, иргэн X. Оюунчимэг нарын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль ёсны бөгөөд дээрхи хуулийн зүйл заалтад нийцсэн байх тул нэхэмжлэлийг удаа дараалан хэрэгсэхгүй болгож байгаагаараа шүүгч Б. Бямбасүрэн, Б. Хишигдаваа нар нь жинхэнэ нэхэмжлэгчдийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж байна. Шүүгч Б. Хишигдаваа нь шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д ирүүлсэн албан шаардлагыг нотлох баримтаар үнэлэхдээ зөвхөн дулааны төлбөр тооцоог хөнгөлөх ганцхан үүрэг өгснийг тус байгууллага хангасан мэтээр онцлон дүгнэж, Дагинас төвийн халаалтын доголдлыг арилгаж хэвийн болгох, Оникс пабын техникийн нөхцөлийг хуульд нийцүүлж шийдвэрлэх, цаашид Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчихөө зогсоохыг шаардсан бусад 3-н шаардлагыг нь зориуд үнэлэлгүйгээр орхигдуулсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-д ...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ...өөрийн дотоод итгэлээр үнэлнэ , ...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв. Эргэлзээгүй талаас нь үнэлнэ.", мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-ийн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүгч Б Хишигдаваа нь шийдвэрийн үндэслэх хэсэгт мэргэжлийн хяналтын улсын байцаагч дулааны цахилгаан станцын ашиглалтын инженер нарын хамтарсан шинжээчийн дүгнэлтээр хангагч байгууллага болох Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас Дагинас төвийн барилгад өгч буй дулааны хэмжээ нь стандартын шаардлагыг " бүрэн хангаж байна гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл, хэт нэг талыг баримталсан, бодит байдал, нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйлийг үндэслэсэн байна. Дээрхи хоёр шинжээчийн дүгнэлтэд барилгын 2 дугаар давхарт байрлах хэд хэдэн өрөөнд огт халаалт ирэхгүй байгааг нотолсон, жигд бус халж байгаа нь ОНИКС пабны халаалтын шугам нэмж холбосонтой холбоотой байж болно, өрөөнүүдийн халаалт байхгүй нь *******-ний холболттой холбоотой болно гэж тус тус ямар ч салаа утгагүйгээр дүгнэснийг зориуд үнэлэлгүйгээр орхигдуулсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2, 118 дугаар зүйлийн 118.4.-дэхь заалтуудыг тус тус ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчдийн Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д холбогдуулан гаргасан дулааны төлбөр чөлөөлүүлэх, буцаан авах нэхэмжлэлийн шаардлага нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5.-д заасан эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол... гэсэн хууль ёсны үндэслэлтэй Бөгөөд шүүхийн шийдвэрүүдэд дүгнээд байгаа шиг дулааныг барилгад стандартын дагуу хангалттай хүргэсэн, түгээсэн эсэх тухай асуудал огт биш юм. Ийм зүйл бидний нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Энэ бол нэхэмжлэгчдийн биш Б. Бямбасүрэн шүүгчийн өөрөө бий болгоод нэхэмжлэгчдийн хууль ёсны шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, хууль ёсны үндэслэлгүй зохиомол зүйл. Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өнөөг хүртэл шүүхээс огт үнэлж дүгнэж байгаагүй бөгөөд зориуд зайлсхийдэг. Хангагчийн гэрээний үүрэг гэхээр дулааныг барилга дотор оруулаад узель дээр хүргэж өгөх ганцхан зүйл байдаг мэтээр шүүхээс дүгнэж болохгүй. Эрчим хүчний тухай хууль, мөн энэ хуулийн хүрээнд хэрэглэгч, хангагч талуудын эрх зүйн харилцааг зохицуулахаар Засгийн газраас 2001 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийг хэрэглэж нэхэмжлэгчид болон Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ний хэн нь хууль зөрчөөд, хэнийх нь хууль ёсны эрх ашиг зөрчигдөөд байгааг хуульд заасан журмаар үнэлж, үндэслэж тогтоох шаардлагатай. Үүнийг анхан шатны шүүхээс огт хийхгүй байна. Нэхэмжлэгчид *******-чий өргөтгөлийн барилгын халаалтыг салгаж "Дагинас" төвийн халаалтаас - урьдын хэвийн байдалд нь оруулахыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ' ОНӨХК-аас шаардаад байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-ийн эрх зөрчсөн үйлдлийг талсан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэсэн зүй ёсны хуулийн дагуу шаардлага болно. Шүүгч Б. Бямбасүрэн Б. Хишигдаваа нар Оникс пабын өргөтгөлийн барилгыг оруулаад "Дагинас' төвийн барилгын дотор халаалтын схем зургийг шинээр хийлгэн түүний дагуу халаалтын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн схемийг өөрчлөх, цаашлаад техникийн нөхцөл олгохыг шүүхийн шийдвэр нэрийн дор шаардаад байгаа нь Иргэний хууль дээрхи заалт болон Эрчим хүчний тухай, Барилгын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж байна. Барилга барихаас өмнө дулаан хангамжийн тооцоо, зураг, техникийг шийдвэрлэж, эрх бүхий холбогдох байгууллагуудаас албан ёсоор техникийн нөхцөл авдаг хуулийн зохицуулалт өнөөдөр Монгол улсад үйлчилж байгаа бөгөөд барилга барьснаас хойш хэн нэгэн шүүгчдийн хүсэл зоригоор, шүүхийн шийдвэрээр шийдэх нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэглэсэн бол төлөх ёстой гэдгийг хэн ч мэдэх боловч хууль ёсны зарчим байгааг шүүхээс үгүйсгэж огт болохгүй. Дулаан хэрэглэх нь бараа материал худалдаж авахгүй ялгаагүй бөгөөд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг солиулах, буцаагаад мөнгөө авах нь шударга ёсонд нийцдэг. Хууль хэрэглэхгүй байгаа учраас нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байдал арилахгүй, хэвээр үлдэж байна. Иймд анхан шатны шүүхийг Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг баримталсан гэж нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүгч Б.Хишигдаваа нь шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг дугаарлах байдлаар тоочиж байгаад ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж тогтоохдоо нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-ийн Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, ...ийг тусгана. гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Үүнийг нэхэмжлэгч талаас ойлгохдоо нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль ёсны үндэслэл алга болохыг нотолсон гэж үзэж байна. Шүүгч хэрэгсэхгүй болгоё гэсэн байдлаар хандаж болохгүй бөгөөд Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг тул хууль баримтлах шаардлагатай байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тухай бүрээр нь нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, аль иргэн, хуулийн этгээд хэнд холбогдуулан ямар шаардлагыг тавьсан нь ийм тийм үндэслэл байна, байхгүй, нэхэмжлэгч хариуцагч тус бүрээс нь ийм ийм нотлох баримт ирсэн нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа бол ингэж тэгж үнэлж байна, хангахгүй байгаа бол ийм гомдол хүсэлтээр ч юм уу, эсвэл шүүх эрхээ эдэлж хаслаа гэх мэтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг огт хийхгүй байна. Хэрвээ хэрэгт нотлох баримт байгаа л бол орхигдуулалгүйгээр заавал үнэлэх хуулийн зохицуулалттай. Хууль бус аргаар цуглуулсан, эсвэл хуурамч юм уу хэрэгт ач холбогдолгүй бол нотлох баримтаас хасах үүргийг шүүх эрхийнхээ хүрээнд хүлээдэг. Гэвч шүүхээс энэ ажиллагааг огт хийхгүй байна.Хэргийн оролцогчоос хуульд заасан эрхээ эдэлж нотлох баримт хасуулах хүсэлт гаргахад хууль хэрэглэлгүйгээр хүчээр шийдвэрлэдэг. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар магадлалд анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4, 38 дугаар зүйлийн 38.9, 168 дугаар зүйлийн 168.1.1 168.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байхыг тогтоосон. Гэвч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулахдаа давж заалдах шатны шүүхийн магадлалд ач холбогдол өгч хэргийн оролцогчдын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангалгүйгээр шууд шүүх хуралдаан зарласан.

Шүүгч солигдсон учраас хэргийг хуульд заасан журмаар хянан шийдвэрлэх байх гэсэн итгэл байсан тул нэхэмжлэгчид хууль ёсны эрхээ эдэлж хэрэгт хэрэглэгдэхгүй байгаа нотлох баримтуудыг хасуулах хүсэлтийг шүүхэд тавиагүй. Энэ нь нэхэмжлэгчид шүүхэд өнөөг хүртэл итгэсээр байгаагийн илэрхийлэл бөгөөд шүүгч өөрийн эрхийн хүрээнд шийдвэртээ тусгаад хэргийн оролцогчдын тэгш эрхийг хангах байх гэж бодсон. Гэвч хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлгүй шүүхийн олон шийдвэр, магадлал, тогтоол түүнд холбогдох хуурамч болохыг нь өөрсдөө нэгэнт тогтоосон нотлох баримтуудыг шүүгчдээс хэрэгт хүчээр байлгаж байгаа нь хариуцагч нарт хууль бус хэт давуу байдлыг бий болгож байна. Энэ бүхнийг шүүгчдээс нэхэмжлэгчдийг залхаах байдлаар хэргийг шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхийг хуульд нийцсэн, нийцээгүй олон нотлох баримт, дүгнэлтүүд, зузаан хавтаст хэргээр төөрөгдүүлэн хууль зөрчсөн шийдвэрээ баталгаажуулах зорилготой байна гэж нэхэмжлэгчид үзэж байна. Анхан шатны шүүхээс дээрхи байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй нь Монгол улсын Үндсэн хуулийн ноцтой зөрчлийг бий болгож байна. Хууль хэрэглэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулахгүй байгаа нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2.-д Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн., 19 дүгээр зүйлийн 1.-д Төрөөс ...хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна., 49 дүгээр зүйлийн 1.-д Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасныг тус тус ноцтой зөрчиж байна. Дабль кроун" ХХК-ний буруутай үйл ажиллагаанд холбогдох инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг сэргээн тогтоохоос элдэв шалтаг заан татгалзсаар байгаа нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2.-д нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална., мөн зүйлийн 3-д "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно., 14 дүгээр зүйлийн 1.-д ...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна., мөн зүйлийн 2-д Хүн бүр эрх зүйн этгээд байна., 16 дугаар зүйлийн 3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ...эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. гэж заасныг ноцтой зөрчиж байна. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ний хэрэглэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үгүйсгэсэн, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэлд холбогдох хууль тогтоомжийг хэрэглэж нэхэмжлэгчдийн эрх ашгийг хамгаалахаас татгалзсаар байгаа нь, нотлох баримтуудыг зохих журмаар үнэлэхээс татгалзсаар байгаа нь тус тус Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14.-д Монгол Улсын хууль, ...нд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй. гэж заасныг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б. Бямбасүрэнд дээрхи хууль бус үйлдлээ таслан зогсоохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс албан ёсоор анхааруулсан. Энэ нь аргаа барахдаа аавынхаа толгойг маажсан үйлдэл биш бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд эрх, эрх чөлөөгөө хамгаалж болно гэдгийг сануулж цаашид анхан шатны шүүгч нарт нөлөөлөхгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Буруутай үг, үйлдэл хийж шүүгчдийн нэр хүндэд халдсан бол зохих ёсоор хариуцлага хүлээхэд бэлэн байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэж хүсч байна. Гомдол тус бүрээр нь авч үзэж үндэслэлтэй эсэхийг тогтоож, үндэслэл байвал хуульд нийцүүлэн хэрхэн шийдвэрлэхийг анхан шатны шүүхэд зааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******, Тэнгэрийн ауруг ХХК, *******, иргэн ******* нар хариуцагч *******, *******-д холбогдуулан *******-ны өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээх, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу ******* 2.495.607 төгрөг, МГБССНийгэмлэг 8,969,747 төгрөг, ******* 12.687.184.00 төгрөгөөр, мөн 874.767 төгрөгөөр буюу нийт 13.561.951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, хариуцагч Эрдэнэт ус ДТС ОНӨХК-иас *******-д 5.002.447 төгрөг, МГБССНийгэмлэгт 21.662.508 төгрөг, *******-д 17.727.678 төгрөг буюу нийт 44.392.633 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

1.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүйгээс зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар хариуцагч *******, *******-д холбогдуулан гаргасан 5 нэхэмжлэлийн шаардлагаас *******-ны өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн эсэх нь тодорхойгүй өөрөөр хэлбэл тус аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааснаас хойшхи хугацаанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэлийг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батбаатар шаардлагаа хэрхэн өөрчилсөн болох нь тодорхойгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх *******, *******-д холбогдуулан*******-ний өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгах тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн энэхүү нэхэмжлэлийн шаардлагын талаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт дурьдаагүй, энэ талаар талууд хэрхэн мэтгэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдаагүй байна.

2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нарын гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн №00096 дугаар шүүгчийн захирамжаар бүрэлдэхүүнтэй шинжээчээр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэт дулаан цахилгаан станц ТӨХКомпанийг томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн ба шинжээч нар тус тусдаа дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн, шинжээч Л.Анхбатын гаргасан дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтанд үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, маргаантай үйл баримтыг үндэслэл бүхий тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатарын гаргасан ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/01111 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571.253 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ