Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 671

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч А.Мөнхзул,

хохирогч Ч.Ч-,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938/,

шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2481/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын С-,

-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Л-ийн М- нарт холбогдох эрүүгийн 00000000000дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

1.Б овгийн Б-ын С- Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотО төрсөн, 28 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0, нөхөр, 02-5 насны 0 хүүхдийн хамт амьдардаг бүртгэлтэй боловч, Ооогоор нөхөр, хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа, хүүхдүүд эцгийнхээ асрамжинд байгаа гэх, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 000 нийтийн байрны, 0 тоотО оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй

 

2.Б овгийн Л-ийн М- Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотО төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0, 04-11 насны 0 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0000 тоотО оршин суух, урьд ял шийтгэлгүй

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.

Б.С- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” зочид буудлын 000 тоот өрөөнд иргэн Ч.Ч-ын “Х” банкны 0000000000 дугаартай харилцах дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бэлэн 5.298.700 төгрөг, банкны үйлчилгээний хураамж 1350 төгрөг, нийт 5.300.050 төгрөгийн хохирол учруулсан;

Л.М- нь 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд Б.С-ийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, Б.С-ийн хамт дэлгүүрээс эд зүйл худалдан авах, баар, зочид буудлаар үйлчлүүлэх, Эрдэнэт хот үзэхээр явах зэргээр авч, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     

ТООРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

1.Шүүгдэгч Б.С-ээс: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

2.Шүүгдэгч Л.М-аас мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 01-ний орой би гэртээ байсан. Манай найз С- намайг иргэний үнэмлэх аваад ир гэж дуудсан. С- дээр ирэхэд хохирогч Ч.Ч-, Б.С- хоёр цагдаагийн хамт байсан. Би цагдаад С-ийн иргэний үнэмлэхийг үзүүлээд, түүнийг аваад явсан. Тэгсэн Б.С- хоёулаа “нэг газар орж жаахан пиво уух уу” гэсэн. Би “мөнгө байгаа юм уу” гэсэн чинь “мөнгө байна, манай найз залуугийн карт надад байгаа” гэсэн. Бид хоёр 2018 оны 3 дугаар сарын 02-ны шөнө 1 дүгээр хорооллын “Q” гэдэг бааранд орсон. Тэндээсээ гараад хорооллын караокед орсон. Маргааш нь буюу 03-ны шөнө бид хоёр Эрдэнэт рүү согтуу гарсан. Эрдэнэтийн зочид буудалд 19-ний өдөр хүртэл байж байгаад зардлын мөнгөгүй болоо би эгч рүүгээ ярьсан чинь “С- та хоёрыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас хүний мөнгө хулгайлсан гээд хайгаад байна” гэж хэлсэн. Тухайн үед С- бид хоёр 18-ны өдөр хоорондоо маргалдсан байсан. 19-ний өдөр цагдаад баригдаад хот руу ирсэн гэв.

 

3.Хохирогч Ч.Ч- мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр харих гээд такси барьсан. Таксинд суухдаа би нэг шил архи аваад “О” нэртэй бааранд уух гэж байсан. Таксины жолоочоос “хамтдаа уух ханьтай хүн байна уу” гэсэн чинь би нэг таньдаг хүн байгаа дуудчий гээд С-ийг дуудсан. С- ирээд бид нар хоолонд орсон. Таксины жолооч би явлаа гээд явсан. Нэг шил архиа аваад С-тэй хамт буудалд орж уусан. Цагдаа 1-ний өдөр архи уулаа гээд намайг авч явж, эрүүлжүүлэхэд хийж, би эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш нь гар утсаа цагдаагаас аваад нээсэн чинь зарлага гээд мессеж ирсэн. “Q” гэх бааранд үйлчлүүлсэн байсан. Уг бааранд нь очоО хяналтын камерыг нь шүүгээд олдоогүй. Хамт явсан гээд нэг хүнийг нь олж байцаасаар байгаад, хорооллын “Аз” гэх караокед орсон байсан, мөрөөр нь яваад олж чадаагүй. Ооо хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Ч.Ч-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, 4 дүгээр хорооллын эцсээс дээшээ яваад байдаг ногоон байрны урд талаас 0000 улсын дугаартай цэнхэр өнгийн “приус 10” маркийн тээврийн хэрэгслийг гараа өргөж зогсоогоО өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо 00-00 тоот руу явж байсан. Таксины жолооч залуутай танилцсан. Би таксины жолооч залууд хандаж “Би ганц шил архи уучихмаар байна” гэж хэлсэн чинь таксины жолооч залуу “Би 1 дүгээр хорооллын ар талаас гурван удаа гэрт нь хүргэж өгч байсан гайгүй яриа хөөрөөтэй хүүхэн байна лээ, танилцуулж өгөх үү” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, 00 дүгээр хороолол орсон. Тэр таксины жолооч залуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 00 дүгээр хорооллын ойролцоо байрлах 0000 гэсэн байрны гадна талд ирсэн. Таксины жолооч залуу 00000000 гэсэн дугаар руу залгаад “Чи гараад ирэх үү, уулзах гэсэн юм” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа байрны пОвалаас С- гэх эмэгтэй гарч ирсэн. Таксины жолооч залуу намайг С- гэх эмэгтэй танилцуулсан. Таксины жолооч залуу С- гэх эмэгтэй танилцуулаад Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “О” нэртэй караоке зочид буудлын гадаа буулгаад яваад өгсөн. Би зочид буудлын гадаа ирэхээсээ өмнө Улаанбаатар нэртэй 0,75 литрийн нэг шил архи худалдаад авсан байсан. “О” нэртэй зочид буудалд С-ийн хамт ороО худалдаж авсан архи хувааж уугаад байж байсан чинь С- “Би гэртээ хүнсний зүйл худалдаж авч өгмөөр байна чамд боломж байна уу” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” худалдааны төвд ороО 2 кг мах, ариун цэврийн цаас, вок, ундаа” гэх мэт зүйлсийг худалдаж аваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 00 дүгээр хороолол 00 байрны пОволд ороО худалдаж авсан зүйлсээ өгсөн. Тэр пОволд орохО танихгүй 2 залуу, 1 эмэгтэй сууж байсан. Намайг “С” худалдааны төвд хүнсний зүйл авч байхад хажууд С- зогсож байгаад миний “Х” банкны картны пин кОыг харсан юм. С-ийн амьдарч байсан газраас гараад С- бид хоёр буцаад Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” нэртэй зочид буудалд орсон. С- бид хоёр буудлынхаа өрөөнд үлдсэн архи хувааж уугаад сууж байсан чинь гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирсэн. Тэгээд надад хууль ёсны шаардлага тавих үед нь би бага зэрэг цагдаа нартай маргалдсан. Намайг цагдаа нартай маргалдах үед С-, Т- гэх эмэгтэйг дуудаад бичиг баримтаа авчруулсан. Тухайн үед миний “Х” банкны карт хар өнгийн куртикний гадна талын халаасанд байсан. Цагдаагийн алба хаагч нар хууль ёсны шаардлага эсэргүүцсэн гээд намайг сааТ-ах гээд аваад явсан. Харин С- гэх эмэгтэйг найз Т-ынхаа хамт бичиг баримтаа үзүүлчихээд яваад өгсөн. Намайг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн сааТ-ах байранд цагдаагийн алба хаагч нар аваачихад биеэс гинж, гар утас, автобусны карт зэрэг эд зүйл байсан. Харин банкны карт алга болсон байсан. Маргааш нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өглөө сааТ-ах байрнаасаа гараад гар утсаа үзсэн чинь 949618ХХХХХХ3970 гэсэн АТМ-ээс 2018 оны 03 дугаар сарын 02-ны шөнийн 01 цаг 48 минутанд, 01 цаг 58 минутанд  Q 28.000 төгрөг, 01 цаг 59 минутанд 22.000 төгрөг, CLUB дахиад 12.000 төгрөг, 21.000 төгрөг, 7.000 төгрөг, 13.000 төгрөг, 6.000 төгрөг, 220.000 төгрөг, 949618ХХХХХХ3970 гэсэн АТМ687-ээс эхлээд 50.000 төгрөг дараа нь 4.500.000 төгрөг, 100.500 төгрөг, 200.500 тагрөг, гүйлгээ хийгдсэн, 9 цаг 24 минутанд ХХХХХХ гэсэн утгатай 18.700 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Миний дансанд байсан 6.805.405 төгрөг байснаас 1.505.355 төгрөг болтол нь гүйлгээ хийсэн байсан. Би дансаа хаалгаад CLUB-д очсон нь хаалттай байсан. Орой 20 цагийн орчимд CLUB-д очоО хяналтын камерын бичлэгийг нь үзсэн. С- миний “Х” банкны картаар гүйлгээ хийж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. С- нь CLUB-ийн бармен залуу гэх Т гэх эрэгтэйг таньдаг юм байна лээ. Тэр бармен залуу нь “С- бол миний багийн найз байгаа юм, тэгээд миний ажил дээр ирсэн юм” гэж надад хэлсэн. С- нь ойролцоогоор 160-165 см өндөртэй, 25-30 орчим насны шар царайтай, цагаан өнгийн куртик, яагаан өнгийн ноосон цамц, хар өнгийн ноосон өмдтэй байсан. Миний Х банкны дансны картын нууц дугаарыг “С” худалдааны төвд хүнсний зүйл авч байхад С- хажууд зогсож байгаад харчихсан юм. Миний картанд анх 6.805.405 төгрөг байснаас Ооо 1.505.355 төгрөг үлдсэн, нийт 5.300.000 төгрөг алдагдсан. Миний хар өнгийн куртикний гадна талын халааснаас С- миний картыг хулгайлаад мөнгө уншуулаад авчихсан. Би С- гэх эмэгтэйг танихгүй. Тэр өдөр л танилцсан. Тэрнээс урьд өмнө нь харж байгаагүй. Би Чингэлтэй дүүргийн Яргайтын зуслангийн газраа 8.000.000 төгрөгөөр зараад “Х” банкны картанд байсан мөнгө байгаа юм. Тэр мөнгөнөөс 6.805.405 төгрөг үлдсэн байсан. ...” гэх мэдүүлэг [1] ,

 

2.Гэрч Ц.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:  “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би ажлаа тараад 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед би Сонгинохайрхан 00 дүгээр хорооллын 0 дугаар байрны 00 тоотын пОволыг түрээслэж амьдарч байсан юм. М- угаасаа манайд тэр үед надтай хамт амьдарч байсан. Намайг ирэхэд М- юм угаагаад байж байсан. Намайг ирснээс хойш удаагүй М-ын найз эмэгтэй нэрийг нь С- гэсэн байхаа манайд ирсэн. С- нэг хүнтэй ярьж байгаад шөнө 21 цагийн үед санагдаж байна гараад явсан. С- нэг цаг гаруйн дараа буцаад нэг ахтай хамт орж ирсэн. Тэр хамт явсан ах нь нилээд халамцуу байсан. С- хоол ундны материал авч өгчихөөд тэр согтуу ахтайгаа гараад явсан. М- юмаа угааж дуусаад шөнө 23 цаг өнгөрч байх үед С-тэй утсаар яриад бичиг баримт аваад ир гэж байна гээд гараад явсан. ...Тэгээд М- ирээгүй, М-тай уулзаагүй юм байна. Маргааш нь С-тэй хамт явж байсан согтуу байсан ах над руу залгаад танай найз охины найз нь миний “Виза” картыг аваад явчихлаа гэж яриад надтай уулзаад С-, М- хоёрыг асуугаад байсан. ...С-ийн утас руу нь залгахаар болохгүй байсан. М- надтай бараг 1 сар орчим амьдарсан. ...Хааяа нэг пиво уудаг. ...М- 2 хүүхэдтэй Монгол гэрт амьдардаг. Хашаанд нь ээж нь бас нэг гэрт амьдардаг, ээжийнх нь бие муу, асаргаанд байдаг юм билээ. ...” гэх мэдүүлэг [2],

 

3.Гэрч Б.М-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 01-нээс 2018 оны 3 дугаар сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчимд найз С-, М- нар миний ажиллаж байсан “Q” нэртэй бааранд орж ирсэн. С-, М- нар ширээ захиалаад “Улаанбаатар” нэртэй 0,75 литрийн нэг шил архи, пиво, ундаа гэх мэт зүйл захиалаад сууж байсан. Намайг ажлаа хийж байсан чинь С- надад 100 гр 3 удаа авчирч өгсөн, би тэр архинаас нь уусан. Бааранд байхад С- картаар тооцоо хийгээд байсан.... С- бас тортой мөнгө бариад явж байсан. Би 04 цаг хүртэл ажлаа хийгээд байж байсан чинь С- миний хажууд ирээд “Хэдүүлээ баарнаас чинь гараад караоке оръё” гээд байсан. Би ажлаасаа гараад С-, М- нартай хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хороололд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед орсон. Караокед ороО С- “Хар чингис” 0,5 литрийн нэг шил, ундаа, пиво гэх мэт зүйл захиалсан. Тэгээд хамт дуулаад архи уусан. Тэр архинаас нь гурван удаа уугаад нэг мэдсэн чинь тасраад унасан байсан. Би 3, 4 дүгээр хороололд байрлах караокед 06 цагийн үед сэрсэн. ...Маргааш нь намайг бааранд ажлаа хийгээд байж байсан чинь хохирогч нь гэх хүн ирээд С-, М- нарыг хулгай хийгээд мөнгөтэй, картай явж байсныг нь мэдсэн юм. Тэрнээс би хамт явж байхдаа хулгайн эд зүйл авч явсныг нь мэдээгүй. С-, М- нар хэдэн төгрөгтэй явж байсан талаар мэдэхгүй. С- ямар ч байсан баарны тооцоог картаар хийгээд байсан. Бас гялгар ууттай мөнгө бариад явж байсан. Манай баарны пост машинд картаа уншуулаад бэлнээр 200.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

4.Гэрч М.М-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Манай “О” гэх буудалд Ч- гэж өөрийнхөө бүртгэлд тэмдэглүүлээд 2018 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 000 тоот өрөөнд 23 цаг 30 минутад нэг эмэгтэй хүн дагуулж ирсэн. Би Ч-ын иргэний үнэмлэхийн реситрийн дугаарыг нь шалгаж оруулсан. Удалгүй эргүүлийн цагдаа орж ирээд өрөөнүүдэд шалгалт хийгээд Ч- гэгч хүн нилээд согтуу, амар тайван байдал алдагдууллаа гээд цагдаагийн өмнөөс маргалдсан. Цагдаа Ч-ыг түр сааТ-лаа гээд авч явсан. Ч-тай хамт яваа эмэгтэй нь бас согтуу байсан. Тэр эмэгтэй 2 эмэгтэй найзыгаа дуудаж иргэний үнэмлэхээ авчруулаад цагдаад шалгуулаад 2 эмэгтэй найзтайгаа шөнийн 00 цагийн үед яваад өгсөн. Ч-ыг цагдаа нар эрүүлжүүлнэ гээд авч явсан. Маргааш өдөр нь цагийг нь санахгүй байна, Ч- гэж эрэгтэй буцаж ирээд “миний виза карт алга болсон байна. Уг картанд нэг сая төгрөг байгаа. Надтай хамт орж ирсэн эмэгтэй буцаж орж ирсэн үү”  гэж асуусан. Би буцаж орж ирээгүй гэж хэлсэн. Ямартай ч Ч- нь нэг эмэгтэйтэй хоёулханаа 000 тоот өрөөнд орсон. Тэгээд удалгүй 30-40 минутын дараа эргүүлийн цагдаа нар шалгалтаар ороО ирсэн чинь Ч- цагдаа нартай маргалдаад эрүүлжүүлсэн. Би тухайн үед Ч- нь виза картаа алдсаныг мэдээгүй. Тухайн өдөр Ч- нь 000 тоот өрөөний тооцоог бэлнээр 20.000 төгрөг төлөөд орсон. ...” гэх мэдүүлэг [4],

 

5.Гэрч О. Н-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Б-ын С- миний эхнэр байгаа юм. ...Эхнэр Б.С- бид хоёр хамтран амьдраад танилцаад бараг 8 жил болж байна. Бид хоёр хамтран амьдраад том охин А-/5 настай/, Б- /4 настай/, бага хүү Б- /1 настай/ хүүхдүүдтэй болсон. Манай эхнэр Б.С- нь 2018 оны 02 дугаар сарын 16-наас хойш өөрийн гэртээ ерөөсөө ирээгүй алга болчихсон. Ооо Ха юу хийж байгаа талаар мэдэх зүйл алга. Манай эхнэр Б.С- нь ...ойрын хэдэн сар гэртээ ирэхгүй гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ирэхгүй байгаа. Б.С- нь гэртээ ерөөсөө байдаггүй хүн байгаа юм. ...Би эхнэр Б.С-ийн Ха байгаа талаар мэдэхгүй байна. ...гадуур Т- гэх найзтайгаа л хамт байдаг юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг [5],

 

6.Гэрч Д.О-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...С-ийн айлын ганц охин, С-ийг 2 сартай байхад нь ээж нь С-ийг хаяад явчихсан,  над дээр 8 нас хүртэл нь гэртээ өсгөж хүмүүжүүлсэн. 8 наснаас нь хойш эцэг Б- нь надаас С-ийг авч өсгөж хүмүүжүүлсэн. С- С гэдэг залуутай үерхэж байгаад нэг охин гаргасан. Тэгээд С хаяад явсан. Үүний дараа Н- гэдэг хүнтэй суугаад 2 хүүхэд гаргасан. Тэгээд гурван хүүхэдтэй Н-тэй амьдарсан. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

7.Л.М-ын мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай найз С- 2018 оны 03 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед манай найз залуугийн гэрт нь ирсэн. Би тэр үед найз залуу Б-ийн гэрт нь ирсэн юм угааж байсан. Б-ийн гэр нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Депогийн пОволд өрөө түрээслэдэг юм. Удалгүй утсаар нь хүн дуудаад гараад явсан. ...22 цагийн үед С- манайд хоолны материал төмс, мах, нойлын цаас, лууван, өндөг, шоколад, жимс зэрэг зүйлс авчирч өгөөд гарсан. Шөнө 00 цагийн үед С- утсаар яриад “миний паспортыг аваад “О” караоке буудалд хүрээд ир, цагдаа ирсэн байна” гэсэн. Би “О” буудалд очоО С-ийн паспортыг нь үзүүлээд тэр хоёр цагдаа паспортыг нь төхөөрөмжиндөө хийж шалгаад зүгээр байна гээд С-ийг явуулсан. С- “хоёулаа нэг газар суух уу” гэхээр нь “мөнгө байгаа юм уу” гэхэд “байгаа” гэсэн. С- бид хоёр 21-р хорооллын тэндээс такси барьсан. С- замдаа зогсоО “С” хорооллын АТМ-ээс 100,000 төгрөг авчихлаа гээд ороО ирсэн. С- “манай найз залуу надад карт, кОоо өгсөн юм” гэж байсан. Тэгээд бид хоёр Цамбагаравын тэнд байдаг “Q” бааранд орсон. Уг бааранд 2 шил Улаанбаатар архи, 3 шилтэй Нийслэл пиво, Прутта жүүс, 1 чипс аваад суусан. Уг баарны Ди жи М- гэдэг залууг С- бид хоёр урьд нь таньдаг байсан. М-т С- 100 граммаар 3 удаа архи авч өгсөн. Тэгээд хэсэг сууж байгаад С- алга болчихоО гаднаас орж ирэхдээ АТМ-с мөнгө аваад ирлээ гээд күртикнийхээ халаасанд мөнгө хийсэн ороО ирсэн. ...Шөнө 03 цагийн үе байх, Q баар хаагаад М-, С-, Ц-ээ бид дөрөв хорооллын эцэст караокед орсон. Уг караокены нэрийг санахгүй байна. С 200,000 төгрөгийн үнэтэй Виски, 0,5 литрийн “Хар чингис”, чипс, 3 пиво аваад караокед 1 цаг үйлчлүүлсэн. Ц-ээ уг караокед ороО удаагүй 3-5 минут болоО “би явлаа” гээд яваад өгсөн. Караокеноос гарах болохО М- тасраад тэндээ үлдсэн. С- бид хоёр МОны хоёрын тэр хавьд нэг буудалд үүрээр 05-06 цагийн үед ороО, усанд ороО 2 цаг гаран болж архиа гаргаж байгаад С- бид хоёр 10 цагийн үед “Н” зах орсон. Захаас С- бид хоёр дээгүүр өмсөх хүрэм, гутал, трико, мөн тус бүр 2 цамц, ээмэг, бөгж гинж, нүүрний будаг, цүнх авсан. Бид хоёр тус тусдаа хувцас авсан. “Н”-аас гараад МОны хоёрын орчим бас нэг буудалд ороО авсан хувцсаа солиО 1 шил 0,5 литрийн Голден Чингис архи авч уусан. Уг буудалд мөн хоол авч идсэн. Уг буудлаас гараад доО талд нь байдаг нийтийн караокед орж сууж 1 шил архи авч дуу дуулж байгаад орой 22 цаг өнгөрч байхад “С”-ын баар луу явсан. С- бид хоёр “С”-ын бааранд сууж байгаад дараа нь хорооллын “Ө”-гийн тэнд байдаг “Э” бааранд орсон. Уг бааранд бид 2 хамт 03 цаг хүртэл сууж байгаад С- “хоёулаа Багануур орох уу” гэхээр нь би “Дархан оръё” гэж хэлсэн. Бид хоёр таксидаад “Д” орсон. “Д” дээрээс Дархан руу жижиг тэргээр 100.000 төгрөгөөр явахаар болоО цааш явсан. Уг таксины марк дугаарыг нь Ооо мэдэхгүй байна, бид хоёр согтуу байсан. Дархан руу явж байх замдаа таксины жолооч “Эрдэнэт хот нь гоё цэвэрхэн хот байдаг. Эрдэнэт орж үзээгүй юм уу” гэхээр нь бид хоёр Эрдэнэт явахаар болсон. Бид хоёр 2018 оны 03 дугаар сарын 03-ны өглөө “Эрдэнэт” ороО нэг буудалд орсон. Ооо буудлынхаа нэрийг нь санахгүй байна. Уг буудалд нэг өрөө аваад тэндээ архи уусан. Тэгээд бид хоёр “Эрдэнэт”-д нэг буудалд 2-3 хоноО, буудлаа солиО яваад байсан. “Эрдэнэт”-д очсноос хойш би утасгүй байсан болохоороо гэр лүүгээ ярьж чадахгүй, нилээд хонсоны дараа С- бид хоёр 00000000 гэсэн дугаар аваад, би гэр лүүгээ ярьж, амьд байгаагаа хэлье гэж бОоО эгч З- руу 2018 оны 03 дугаар сарын 20-ны үед ярьсан. Тэгтэл манай эгч "С- та хоёрыг хүний карт хулгайлсан гээд цагдаа нар хайгаад байна. 5.300.000 төгрөг хулгайлсан байна” гэж хэлсэн. Би “үгүй шүү дээ юу яриад байгаа юм” гэж хэлээд С-т хэлсэн чинь “найз нь хүний карт хулгайлсан юм” гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр Эрдэнэтэд архидаж байгаад нэг буудлын эзэнтэй нь муудалцсан чинь цагдаа ирээд бид хоёрын бичиг баримтыг шалгаж төхөөрөмжиндөө шүүж үзэж байгаад та хоёр хүний 5.300.000 төгрөг хулгайлсан байна гэж хэлээд цагдаа дээр өнжөөд, маргааш орой нь вагоноор Улаанбаатар хотО ирж шалгагдсан юм.

С- Сгийн АТМ-ээс мөнгө авахаар нь “юун мөнгө аваад байгаа юм бэ?” гэж асуухад “манай найз залуугийн карт нь байгаа юм, кО картаа надад өгсөн юм” гэж надад хэлсэн. “Хулгайн юм биш биз дээ, дараа иймээ тиймээ юм болохын биш биз дээ” гэж би асуухад “зүгээрээ манай найз надад өөрөө карт, кОоо өгсөн юм, сүүлд янз бүрийн юм болохгүй, би өөрөө арыг нь даана” гэж хэлсэн. Би тийм л юм байх даа гэж бОоО хамт яваад байсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөнгө дуусаад би ерөөсөө эгч рүүгээ ярья гээд хүний утсаар ярьсан чинь “чамайг цагдаа нар асуугаад байна, хүний картнаас мөнгө хулгайлсан гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь С-ээс “юу болоО байгаа юм” гэж асуусан чинь “би хулгайлсан юм, Ооо цагдаа дээр очихоос айгаад байна” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Эрдэнэтийн цагдаад баригдсан. Би ёстой мэдэхгүй. Сгийн АТМ-ээс 100.000 төгрөг авсан гэж С- надад хэлж байсан. Бусад үед бүх тооцоогоо хийгээд байсан. Би С-ээс чи хэдэн төгрөгтэй юм гэж асуугаагүй. ...Би Эрдэнэтийн цагдаад баригдахаас нэг хоногийн өмнө мэдсэн. Би өмнө мэдүүлэгтээ тухайн үед хулгайн мөнгийг үрээд байсан нь миний буруу юм гэж л хэлсэн. “Нэгэнт хулгайн мөнгийг нь хамт хэрэглээд эхэлчихсэн байсан болохоор цаашид хэрэглээд дуусгачихсан юм. Хулгайн мөнгө гэдгийг нь мэдсээр байж хэрэглэж дуусгасан нь миний буруу. ...” гэх мэдүүлэг [7],

 

8.Б.С-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед Т-тай утсаар ярихад Б-ийнд байна гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын Депогийн буудлын тэнд байдаг байрны фОвол түрээсэлж Б- амьдарч байсан юм. Би Б-ынд байж байхад шөнө 22 цагийн үед над руу таксины жолооч утсаар яриад гараад ир гэж хэлсэн. Уг таксины жолоочийг би сайн танихгүй, урьд нь ганц нэг удаа л уулзаж байсан, нэрийг нь мэдэхгүй.

Таксины жолооч хажуудаа нэг хүнтэй явж байсан. Тэр хүн нь өөрийгөө Ч- гэж танилцуулсан. Бид гурав хажуу талын цайны газарт ороО хоол идсэн. Цайны газраас гарч ирээд Ч- нь архи зардаг газар байна уу гээд таксины жолоочтой ярьж байгаад яваад 1 шил архи авчирсан. Уг архиа аваад “О” гэдэг буудалд Ч- бид хоёр орсон. Таксины жолооч буудлын гаднаас яваад өгсөн. Ч- бид хоёр 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Би архи ууж байгаад Т- руу утсаар ярихад “Б-ынд юм угааж байна” гэхээр нь “би хоол ундны юм аваачиж өгье” гэж хэлсэн. Уг архиа ууж дуусгаагүй Ч- бид хоёр такси бариад 10 буудлын наад талд байдаг “С” худалдааны төв ороО хоол ундны материал, саван вокны юм авсан. Уг зүйлсийг Ч- өөрийнхөө виза картаар төлсөн. Дэлгүүрээс авсан юмаа Т-ынд аваачиж өгчихөөд Ч- бид хоёр “О” буудалд буцаж ирсэн. Үлдсэн архиа талд нь ортол ууж байхад цагдаа нар орж ирээд архи зардаггүй өдөр, Хаас архи авснаа хэл гэхэд Ч- цагдаа нартай өмнөөс нь маргаад байсан. Цагдаа нар паспортоо шалгуул гэхээр нь би Т- руу яриад “паспорт аваад ир гэж” хэлсэн. Т- нэг найз эмэгтэйтэй хамт ирээд миний паспортыг цагдаа нарт үзүүлсэн. Цагдаа нар Ч-ыг авч яваад, намайг явуулсан.

Би Т-ыг нэг газар оръё гэхэд “мөнгө байгаа юм уу” гэхээр нь “байгаа” гэж хэлсэн. Буудлын гаднаас бид гурав такси аваад “С хорооллын АТМ-нээс 100.000 төгрөг уншуулж авсан. Дараа нь Цамбагаравт байдаг “Q” бааранд ороО 0,5 литрийн Улаанбаатар архи, пиво, чипс авсан. Уг архийг Т-, түүний найз эмэгтэй бид гурав хувааж уусан. Би нилээд согтсон байсан. Тэнд ажиллаж байсан нэг эрэгтэй зөөгчийг дагуулж гараад АТМ-с 4.500.000 төгрөг авсан. Би эхлээд 450.000 төгрөг авах гэсэн чинь 4.500.000 төгрөг гараад ирсэн. Би нэг тэг илүү дарсан байсан. Би бааранд буцаж орж ирээд жаахан бүжиглэсэн. Баарны “Ди жи” М-т би 300 грамм архи авч өгсөн.

“Q” баар Хгуут нь Т-, Т-ын найз эмэгтэй, М- бид дөрөв хороололд нэг караокед орсон. Уг газар 4 пиво аваад, нэг виски, чипс авсан. Бааранд ороО удаагүй, Т-ын найз эмэгтэй нь яваад өгсөн. Караокед М- тасраад унаад өгсөн. Т- бид хоёр М-ийг сэрээх гэсэн сэрэхгүй болохоор нь үлдээгээд Т- бид хоёр МОны хоёрын тэр хавьд буудалд үүрээр 05-06 цагийн үед ороО усанд ороО дараа нь жаахан унтаж нойр авсан.

Маргааш өглөө нь Т- бид хоёр 10 цагийн үед “Н” зах орж дээгүүр өмсөх хүрэм, гутал, трико, мөн тус бүр 2 цамц, мөнгөн ээмэг, бөгж гинж, нүүрний будаг, цүнх зэрэг зүйлс авсан. Бид хоёр тус тусдаа хувцас авсан. Бид хоёр нийлээд багцаагаар 300.000 төгрөгийн юм авсан. “Н” захаас гараад МОны хоёрын орчим бас нэг буудалд орсон. Тэндээ усанд ороО, хоол цай идэж уугаад 1 шил 0,5 литрийн “Голден Чингис” архи авч уусан. Уг буудлаас гараад доО талд нь байдаг нийтийн караокед орж сууж 1 шил архи авч дуу дуулж байгаад орой 22 цаг өнгөрч байхад “С” явж бааранд суусан. Бид хоёр “С”-ын бааранд нийт 4 шил пиво ууж сууж байгаад “Ө”-гийн тэнд байдаг нэг бааранд орсон. Уг баарыг хаатал нь пиво ууж суусан. Нилээд хэдэн шил пиво ууж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Би “хоёулаа Багануур орох уу” гэсэн чинь Т- “Дархан оръё” гэж хэлсэн. Бид хоёр таксидаад Д орсон. Д дээрээс Дархан руу жижиг тэргээр 100.000 төгрөгөөр явахаар болоО Дархан явсан. Таксины жолооч замдаа “Эрдэнэт хот нь аюүлгүй гоё цэвэрхэн хот байдаг юм, Эрдэнэт орж үзээгүй юм уу” гэхээр нь бид хоёр Эрдэнэт явахаар болсон. Бид хоёр 2018 оны  03 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг дөхөж байхад Эрдэнэт ороО нэг буудалд орсон. Таксины жолоочид 100.000 төгрөг өгсөн. Буудалд очоО усанд орчихоО унтаад өгсөн. Орой нь өөр буудалд ороО архи авч уусан. Эрдэнэтэд Т- бид хоёр зөндөөн олон буудал дамжиж хонож явсан. Тэгээд 2018 оны  04 дүгээр сарын 20-ны орой санагдаж байна Т- нэг эрэгтэйтэй буудалд танилцаад маргалдсан чинь буудлын үйлчлэгч эгч Т-ыг өмөөрөөд цагдаа дуудсан. Цагдаа ирээд Т- бид хоёрын регистрийн дугаарыг асууж байгаад “та хоёр хулгайн хэрэг дээр эрэн сурвалжлагдаж байгаа юм байна” гээд цагдаа дээрээ сааТ-агдаад маргааш нь вагоноор хот руу авчирсан.

М- бид хоёр Ч-ын 5.362.683 төгрөгийг ихэнх мөнгөө буудалд зарсан. Эрдэнэтийн буудалд янз бүрийн үнэтэй буудал сольж ороО яваад байсан. Хоногийн 25.000-65.000 төгрөгний үнэтэй буудлуудаар хонож байсан. Буудалд архи, хоол авч явсаар байгаад таарсан. М-ыг Т- гэж дууддаг юм.

Би Ч-тай “О” буудалд архи ууж байхдаа Ч-ын куртикнээс хулгайлсан. Ч-аас мөнгө хулгайлсан гэдгийг М- Эрдэнэтийн цагдаад баригдахынхаа 1 билүү, 2 хоногийн өмнө Ч-аас виза хулгайлсан гэдгийг мэдсэн. М- хүний утаснаас гуйгаад З- эгч рүүгээ ярьсан чинь “та хоёрыг цагдаа сэргийлэх хайгаад байна” гээд хэлсэн юм. М- надаас юу болоО байгаа юм гэж асуугаад мэдсэн юм. М- эхлээд “С”-гийн Х банкнаас мөнгө аваад гарч ирэхэд “чи юун мөнгө үрээд яваад байгаа юм бэ” гэж асууж байсан. “Манай найз надад карт, кОоо хэлж өгсөн юм, найзынхаа картнаас авсан юм, санаа зоволтгүй” гэж би хэлж байсан. Би Ч-аас виза карт хулгайлсан гэж бол М-д хэлээгүй. ...” гэх мэдүүлэг [8] ,

 

9.Хохирогч Ч.Ч-ын Х банкны 0000000000 тоот дансны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хоорондох хуулга [9],

 

10.Л.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [10], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлгүй тухай лавлагаа [11], Баянгол дүүргийн 00-р хорооны засаг даргын тОорхойлолт [12] ,

 

11.Б.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [13], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлгүй тухай лавлагаа [14], Б.С-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй талаарх лавлагаа [15], Баянгол дүүргийн 00-р хорооны засаг даргын тОорхойлолт [16] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С-, Л.М- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” зочид буудлын 000 тоот өрөөнд иргэн Ч.Ч-ын Х банкны 0000000000 дугаартай харилцах дансны 6.805.405 төгрөгийн орлогын үлдэгдэлтэй картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бэлэн 5.298.700 төгрөг, банкны үйлчилгээний хураамж 1350 төгрөг, нийт 5.300.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн шүүгдэгч Л.М- нь 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 2018 оны 4  дүгээр сар хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.С-ийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж буюу шүүгдэгч Б.С-ийн иргэн Ч.Ч-аас хулгайлсан виза картан дахь 5.300.050 төгрөгийг Б.С-ийн хамт баар, зочид буудлаар үйлчлүүлж архи, пиво авч уух, буудлын өрөөний төлбөр төлөх, хоол авч идэх, Н захаас хувцас худалдан авах, Эрдэнэт хот үзэхээр такси хөлслөн явах зэргээр ашиглаж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-Хохирогч Ч.Ч-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн ...Таксины жолооч залуу намайг С- гэх эмэгтэй танилцуулсан. ...О нэртэй зочид буудалд С-ийн хамт ороО худалдаж авсан архи хувааж уусан. С- “Би гэртээ хүнсний зүйл худалдаж авч өгмөөр байна чамд боломж байна уу” гэхээр нь...С худалдааны төвд ороО “2 кг мах, ариун цэврийн цаас, вок, ундаа” гэх мэт зүйлсийг худалдаж аваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 21 дүгээр хороолол 3-60 байрны пОволд ороО худалдаж авсан зүйлсээ өгсөн. ...С худалдааны төвд хүнсний зүйл авч байхад хажууд С- зогсож байгаад миний Х банкны картны пин кОыг харчихсан юм. ...С- бид хоёр буцаад ...О нэртэй зочид буудалдаа орсон. ...Тухайн үед миний Х банкны карт хар өнгийн куртикний гадна талын халаасанд байсан. ...банкны карт алга болсон байсан. Маргааш нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өглөө сааТ-ах байрнаасаа гараад гар утсаа үзсэн чинь 949618ХХХХХХ3970 гэсэн АТМ-ээс 2018 оны 03 дугаар сарын 02-ны шөнийн 01 цаг 48 минутанд, 01 цаг 58 минутанд  Q NIGHT CLUB 28.000 төгрөг, 01 цаг 59 минутанд Q CLUB 22.000 төгрөг, Q CLUB дахиад 12.000 төгрөг, 21.000 төгрөг, 7.000 төгрөг, 13.000 төгрөг, 6.000 төгрөг, 220.000 төгрөг, 949618ХХХХХХ3970 гэсэн АТМ687-ээс эхлээд 50.000 төгрөг дараа нь 4.500.000 төгрөг, 100.500 төгрөг, 200.500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, 9 цаг 24 минутанд OCHIR ULAANBAATAR гэсэн утгатай 18.700 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан, миний дансанд байсан 6.805.405 төгрөг байснаас 1.505.355 төгрөг болтол нь гүйлгээ хийсэн байсан. ...Q CLUB-д очоО хяналтын камерын бичлэгийг нь үзсэн С- миний Х банкны картаар гүйлгээ хийж байсан. ...нийт 5.300.000 төгрөг алдагдсан. Миний хар өнгийн куртикний гадна талын халааснаас С- миний картыг хулгайлаад мөнгө уншуулаад авчихсан. ...” гэх мэдүүлэг [17],

-Гэрч Ц.Б-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “... С- нэг хүнтэй ярьж байгаад шөнө 21 цагийн үед санагдаж байна гараад явсан. С- 1 цаг гаруйн дараа буцаад нэг ахтай хамт орж ирж, ...хоол ундны материал авч өгчихөөд тэр согтуу ахтайгаа гараад явсан. ...23 цаг өнгөрч байх үед С-тэй утсаар яриад бичиг баримт аваад ир гэж байна гээд М- явсан. ...М- ирээгүй. Маргааш нь С-тэй хамт явж байсан согтуу байсан ах над руу залгаад танай найз охины найз нь миний “Виза” картыг аваад явчихлаа гэж яриад надтай уулзаад С-, М- хоёрыг асуугаад байсан....” гэх мэдүүлэг [18]

-Гэрч Б.М-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 3 дугаар сарын 01-нээс 2018 оны 3 дугаар сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчимд найз С-, М- нар миний ажиллаж байсан “Q” нэртэй бааранд орж ирсэн. С-, М- нар ширээ захиалаад “Улаанбаатар” нэртэй 0,75 литрийн нэг шил архи, пиво, ундаа гэх мэт зүйл захиалаад суусан. Намайг ажлаа хийж байсан чинь С- надад 100 гр 3 удаа авчирч өгсөн, би тэр архинаас нь уусан. Бааранд байхад С- картаар тооцоо хийгээд байсан, С- бас тортой мөнгө бариад явж байсан. ...С-, М- нартай хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хороололд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед орж, ...С-  “Хар чингис” 0,5 литрийн нэг шил, ундаа, пиво гэх мэт зүйл захиалсан, тэгээд хамт дуулаад архи уусан.... Маргааш нь намайг бааранд ажлаа хийгээд байж байсан чинь хохирогч нь гэх хүн ирээд С-, М- нарыг хулгай хийгээд мөнгөтэй, картай явж байсныг нь мэдсэн юм. ...С- ямар ч байсан баарны тооцоог картаар хийгээд байсан. Манай баарны пост машинд картаа уншуулаад бэлнээр 200.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг [19] ,

-Гэрч М.М-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Манай “О” гэх буудалд Ч- гэж өөрийнхөө бүртгэлд тэмдэглүүлээд 2018 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 000 тоот өрөөнд 23 цаг 30 минутад нэг эмэгтэй хүн дагуулж ирсэн. ...Ч- гэгч хүн нэлээд согтуу амар тайван байдал алдагдууллаа гээд цагдаагийн өмнөөс маргалдсан. Цагдаа Ч-ыг түр сааТ-лаа гээд авч явсан. ...Маргааш өдөр нь ...Ч- гэж эрэгтэй буцаж ирээд “миний виза карт алга болсон байна гэсэн....” гэх мэдүүлэг [20],

-Б.С- мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ...Ч- бид хоёр 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. ...Ч- бид хоёр архиа хувааж ууж дуусгаад такси бариад 10 буудлын наад талд байдаг “С” худалдааны төв ороО хоол ундны материал, саван вокны юм авч Т-ынд аваачиж өгөөд Ч- бид хоёр “О” буудалд буцаж ирсэн. Үлдсэн архиа талд нь ортол ууж байхад цагдаа орж ирээд ...Ч-ыг авч яваад, намайг явуулсан. ...Би Т-ыг нэг газар оръё гэхэд “мөнгө байгаа юм уу” гэхээр нь “байгаа” гэж хэлсэн. ...“С хорооллын АТМ-нээс 100.000 төгрөг уншуулж авсан. Дараа нь Цамбагаравт байдаг Q бааранд ороО 0,5 литрийн Улаанбаатар архи, пиво, чипс авсан. ...АТМ-с 4.500.000 төгрөг авсан. ...Баарны “Ди жи” М-д 300 грамм архи авч өгсөн. ...Т- бид хоёр захаас өмсөх хүрэм, гутал, трико, мөн тус бүр 2 цамц, мөнгөн ээмэг, бөгж гинж, нүүрний будаг, цүнх зэрэг зүйлс авсан. ...С явж бааранд суусан. ...... бид хоёр Эрдэнэт явахаар болсон. ...Эрдэнэт ороО нэг буудалд орсон. Таксины жолоочид 100.000 төгрөг өгсөн. Эрдэнэтэд Т- бид хоёр зөндөөн олон буудал дамжиж хонож явсан. ...Би Ч-тай “О” буудалд архи ууж байхдаа Ч-ын куртикнээс картыг хулгайлсан. Ч-аас мөнгө хулгайлсан гэдгийг М- Эрдэнэтийн цагдаад баригдахынхаа 1 билүү, 2 хоногийн өмнө мэдсэн. ...” гэх мэдүүлэг [21],

-Л.М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...С- “хоёулаа нэг газар суух уу” гэхээр нь “мөнгө байгаа юм уу” гэхэд “байгаа” гэсэн. С- “С” хорооллын АТМ-ээс 100,000 төгрөг авчихлаа гээд ороО ирсэн. С- “манай найз залуу надад карт, кОоо өгсөн” гэж байсан. ...Q бааранд орсон. ...М-д С- 100 граммаар 3 удаа архи авч өгсөн. С 200,000 төгрөгийн үнэтэй Виски, 0,5 литрийн “Хар чингис”, чипс, 3 пиво аваад караокед 1 цаг үйлчлүүлсэн. ...С- бид хоёр захаас өмсөх хүрэм, гутал, трико, мөн тус бүр 2 цамц, ээмэг, бөгж гинж, нүүрний будаг, цүнх авсан. ...С- бид хоёр Сын бааранд сууж байгаад дараа нь хорооллын Өгийн тэнд байдаг “Э” бааранд орсон. ...бид хоёр Эрдэнэт явахаар болсон, ...2018 оны 03 дугаар сарын 03-ны өглөө Эрдэнэт ороО нэг буудалд орсон. ...бид 2 Эрдэнэтэд 1 буудалд 2-3 хоноО буудлаа солиО яваад байсан. ...Би Эрдэнэтийн цагдаад баригдахаас нэг хоногийн өмнө мэдсэн. ...“Нэгэнт хулгайн мөнгийг нь хамт хэрэглээд эхэлчихсэн байсан болохоор цаашид хэрэглээд дуусгасан юм. Хулгайн мөнгө гэдгийг нь мэдсээр байж хэрэглэж дуусгасан нь миний буруу”. ...” гэх мэдүүлэг [22], хохирогч Ч.Ч-ын Х банкны 0000000000 тоот дансны хуулга [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч С- танихгүй хүнийг дагаж буудалд очиж архи уугаад, картаар тооцоо хийхэд нь пин кОыг нь мэдэж авсан, амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлтэй, баригдахгүй гэж өөртөө хөнгөмсгөөр найдсан байна. Нөгөө талаар хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна. Танихгүй хүнийг дагуулж “С” худалдааны төв рүү орж идэх хоолны юм авч картаараа тооцоо хийж байгаа явдал нь картанд нь мөнгө байгаа юм байна гэсэн сэдлийг С-т төрүүлсэн нь хохирогч Ч.Ч-ын Х банкны 0000000000 тоот харилцах дансны картыг хулгайлах үндэслэл болсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, хохирол учруулсан хэрэг нь тогтоогдсон тул С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

мөн шүүгдэгч М- нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр С- мөнгөтэй болж “хоёулаа архи уух уу, мөнгөтэй юм уу” гэдэг асуудал яригдсан. Гэрч М- болон шүүгдэгч М- нар С-ийг тор дүүрэн мөнгөтэй явж байсан гэж мэдүүлдэг. М- нь Эрдэнэт хотО очоО эгч рүүгээ яриад хулгайн мөнгө гэдгийг мэдсэн гэж мэдүүлэх боловч М- нь С-ийн багын найз, нэгнийхээ ахуй амьдрал, орлого, С- нь нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг зэргийг сайтар мэднэ. С- найз залуугийн карт гэж надад хэлсэн гэдгээр өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах боломжгүй юм. Шүүгдэгч Л.М- нь шүүгдэгч Б.С-ийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, шүүгдэгч Б.С-ийн хамт дэлгүүрээс эд зүйл худалдаж авах, баар, зочид буудлаар үйлчлүүлэх, Эрдэнэт хот үзэхээр явах зэргээр авсан, ашиглаж үйлдлээрээ хулгайн мөнгө гэдгийг мэдэж байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүгдэгч Б.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруугийн талд маргахгүй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.М-ын өмгөөлөгч Л.Батаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд “мэдсээр байж” гэж заасан. Л.М-ын хувьд С-тэй багын найзууд учраас С- найзын мөнгө гэж хэлэхэд нь итгэсэн үйлдэл байгаа юм. Хулгайн гэмт хэргийн мөнгө гэдгийг мэдээгүй явж байгаад 19-ний өдөр эгч рүүгээ яриад хулгайн мөнгө гэдгийг мэдсэн гэдэг нь тОорхой хэмжээгээр хөнгөрүүлэх нөхцөл болох болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Л.М- нь гэм буруугийн талд маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хэрэгт цугларсан үйл баримт, нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Б.С- нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ч.Ч-тай танилцаж, буудалд орж хамт архидан согтуурсан, улмаар хохирогч Ч.Ч-ын согтуу байдлыг нь далимдуулан түүгээр дэлгүүрээс хүнсний эд зүйл авахуулж, карт уншуулах үед  хохирогчийн согтуурсан, хайхрамжгүй байдлыг ашиглан  Х банкинд эзэмшдэг дансны виза картын нууц дугаарыг харсан, улмаар дахин тэд буудалд очиж архидалтаа үргэлжлүүлэх үед хохирогчийн өмсөж явсан куртикны халааснаас Х банкны виза картыг нь нууцаар, хууль бусаар хулгайлсан байна. Шүүгдэгч Б.С-ийн энэ үйлдэл нь шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгыг агуулсан байх бөгөөд өөрийн санаа зорилгыг хэрэгжүүлж, хулгайлсан виза картыг ашиглан нууц дугаарыг хийж АТМ-с удаа дараа мөнгө бэлэн болон бэлэн бусаар уншуулж өөрийн архидан согтууралт, буудал хэсэн амьдарсан болон хувийн хэрэгцээндээ өөрийн эд хөрөнгө мэтээр зарцуулжээ.

Шүүгдэгч Л.М- нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдээгүй, Эрдэнэтэд байхад эгчээсээ сонссон талаар мэдүүлж маргах боловч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Б.С-тэй хүүхэд ахуй үеэсээ нэг газар хамт өссөн, багын найзууд гэж мэдүүлэх бөгөөд Б.С- нь ажил эрхэлдэггүй, нөхөр хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг нь сайн мэдэх атлаа түүнийг найз залуугийнхаа мөнгийг хэрэглэж байна гэж ойлгосон гэж тайлбарлаж нь буй бОит байдлаас зөрүүтэй. Нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.М-аас “нэгэнт хулгайн мөнгийг хамт хэрэглээд эхэлчихсэн болохоор цаашид хэрэглээд дуусгасан юм” гэж мэдүүлсэн ба энэ нь хэрэгт авагдсан дансны хуулга, шүүгдэгч Б.С-ийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.М- нь шүүгдэгч Б.С-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө,  мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хамтаар бааранд орж архидан согтуурах, буудлууд хэсэх, хувцас хэрэгсэл авах, Эрдэнэт хотО очиж, буудлаар амьдрах, архидах зэрэгтээ зарцуулсан үйлдэл нь тогтоогджээ.

Иймээс шүүгдэгч Б.С-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай,  шүүгдэгч Л.М-ыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн тус тус дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.С-,Л.М-ыг нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Харин тус гэмт хэрэг гарахад хохирогчийн танихгүй хүнтэй хамт архидан согтуурах, улмаар өөрийн эд хөрөнгийг хулгайд алдах, эд хөрөнгөөрөө хохирох нөхцлийг бүрдүүлж, банкны виза картаа ашиглах үедээ хайхрамжгүй хандсан зэрэг байдал нь нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ч-ад 5.298.700 төгрөгийн шууд хохирол учирсан байх ба банкны үйлчилгээний хураамжид 1.350 төгрөгийн хор уршиг учирч, нийт 5.300.050 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. Шүүгдэгч нар хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.С-ээс 2.650.025 төгрөг, шүүгдэгч Л.М-аас 2.650.025 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ч.Чулуундоржид олгох үндэстэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус  оногдуулах дүгнэлтийг гаргасан.  

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс Б.С- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг цаашид ажил хийгээд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, бага насны 3 хүүхэдтэй, хүүхдүүд нь нөхөр дээр нь байгаа, цаашид хүүхдүүдийн хүмүүжилд хүндхэн зүйл харагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн өмгөөллийн санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.М-ийн өмгөөлөгч Л.Батаагаас Б.С-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо ажил хийгээд зайлшгүй төлнө гэдгээ байнга илэрхийлж байгаа,  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнсэж, тОорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэсэн өмгөөллийн санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч Б.С-, Л.М- нарт Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.С-, Л.М- нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хор уршигийн шинж чанар, хувийн байдал, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгах талаар холбогдох арга хэмжээг аваагүй зэргийг харгалзан шүүдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Учир нь дээрх хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан,эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн  төлөхөө илэрхийлсэн бол шүүхээс хэрэглэх эсэхийг шийдвэрлэх ба шүүгдэгч Л.М-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргасан, түүнчлэн хохирол нөхөн төлөөгүй, мөн нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Л.М-ын хүүхдүүд түүний өөрийн асрамжинд байдаггүй, түүний эхийн асрамжинд байдаг талаар гэрч мэдүүлсэн боловч Гэр бүлийн тухай хуульд зааснаар хорих ял шийтгэгдсэн этгээдийн хүүхдийн асрамжийг хуульд зааснаар шийдвэрлэх шаардлагатай юм. Иймд хорих ял шийтгэгдсэн шүүгдэгч Л.М-ын хүүхдүүд болох 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн М-ын М, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн М-ын М нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох асуудлыг шийдвэрлэхийг түүний оршин суух бүртгэлтэй засаг захиргааны нэгжид буюу Баянгол дүүргийн 00 дугаар хорооны засаг даргад үүрэг болгож тогтоолд заах нь зүйтэй байна.

 

            3.Бусад асуудлаар.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С-, Л.М- нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 


[1] Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 31-33 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 37-39 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 52 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 37-39 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 31-33 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.