Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 894

 

                                                                     

 

 

 

 

 

 

                                          Б.С, Л.М нарт холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 6ы өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.С, Л.М нарт холбогдох эрүүгийн 1808011720507 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24ий өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Батбаярын С, 1990 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТТЭ-ийн  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УУ/;

 

2. Боржигон овгийн Лувсандэмбэрэлийн М, 1989 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ/;

 

Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Ч.Чын “Хаан” банкны 5029450158 дугаартай харилцах дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бэлэн 5.298.700 төгрөг, банкны үйлчилгээний хураамж 1350 төгрөг, нийт 5.300.050 төгрөгийн хохирол учруулсан,

 

Л.М нь 2018 оны 3 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Сийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, Б.Сийн хамт дэлгүүрээс эд зүйл худалдан авах, баар, зочид буудлаар үйлчлүүлэх, Эрдэнэт хот үзэхээр явах зэргээр авч, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Лувсандэмбэрэлийн Мыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сийг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Л.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Б.С, Л.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сээс 2.650.025 (хоёр сая зургаан зуун тавин мянга хорин тав) төгрөгийг, шүүгдэгч Л.Маас 2.650.025 төгрөгийг тус тус гаргуулж нийт 5.300.050 төгрөгийг хохирогч Ч.Чад олгож, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Мын Маралжингоо, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Мын Мичидмаа нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны засаг даргад үүрэг болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.С, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, тэдэнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тус тус тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирол төлбөр болох 2.650.025 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.

Иймд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй шударгаар амьдарна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Л.М нь 4-11 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт, гэм буруугаа гэмшиж байгаа. Л.Мд шүүхээс 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн.

Л.М нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирлоо төлнө гэдгээ байнга илэрхийлж байсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх юм.

Дээрх байдлуудыг харгалзан үзэж Л.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар зүйчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин алдаа гаргахгүй...” гэв.

 

Прокурор Д.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6ы өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Ч.Чын “Хаан” банкны 5029450158 дугаартай харилцах дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бэлэн 5.298.700 төгрөг, банкны үйлчилгээний хураамж 1350 төгрөг, нийт 5.300.050 төгрөгийн хохирол учруулсан,

 

Л.М нь 2018 оны 3 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Сийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, Б.Сийн хамт дэлгүүрээс эд зүйл худалдан авах, баар, зочид буудлаар үйлчлүүлэх, Эрдэнэт хот үзэхээр явах зэргээр авч, ашигласан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь хохирогч Ч.Ч /хх-ийн 7-9/, гэрч Ц.Баялаг /хх-ийн 19-20/, Б.Мөнгөнтойг /хх-ийн 21-22/, М.Маньдайр /хх-ийн 25-26/, шүүгдэгч Б.С /хх-ийн 37-39/, Л.М /хх-ийн 31-33/ нарын мэдүүлэг,

Хохирогч Ч.Чын Хаан банкны 5029480158 тоот дансны хуулга /хх-ийн 82-83/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Л.Мын “...миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, өмгөөлөгч Л.Батаагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.С, Л.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С, Л.М нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан ялын хэмжээгээр хорих ял оногдуулсан нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. 

 

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6ы өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                     

 

 

 

 

 

 

                                          Б.С, Л.М нарт холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.С, Л.М нарт холбогдох эрүүгийн 1808011720507 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Батбаярын С, 1990 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТТЭ-ийн  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УУ/;

 

2. Боржигон овгийн Лувсандэмбэрэлийн М, 1989 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ/;

 

Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Ч.Чын “Хаан” банкны 5029450158 дугаартай харилцах дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бэлэн 5.298.700 төгрөг, банкны үйлчилгээний хураамж 1350 төгрөг, нийт 5.300.050 төгрөгийн хохирол учруулсан,

 

Л.М нь 2018 оны 3 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Сийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, Б.Сийн хамт дэлгүүрээс эд зүйл худалдан авах, баар, зочид буудлаар үйлчлүүлэх, Эрдэнэт хот үзэхээр явах зэргээр авч, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Лувсандэмбэрэлийн Мыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сийг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Л.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Б.С, Л.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сээс 2.650.025 (хоёр сая зургаан зуун тавин мянга хорин тав) төгрөгийг, шүүгдэгч Л.Маас 2.650.025 төгрөгийг тус тус гаргуулж нийт 5.300.050 төгрөгийг хохирогч Ч.Чад олгож, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Мын Маралжингоо, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Мын Мичидмаа нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны засаг даргад үүрэг болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.С, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, тэдэнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тус тус тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирол төлбөр болох 2.650.025 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.

Иймд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй шударгаар амьдарна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Л.М нь 4-11 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт, гэм буруугаа гэмшиж байгаа. Л.Мд шүүхээс 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн.

Л.М нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирлоо төлнө гэдгээ байнга илэрхийлж байсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх юм.

Дээрх байдлуудыг харгалзан үзэж Л.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар зүйчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин алдаа гаргахгүй...” гэв.

 

Прокурор Д.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Ч.Чын “Хаан” банкны 5029450158 дугаартай харилцах дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бэлэн 5.298.700 төгрөг, банкны үйлчилгээний хураамж 1350 төгрөг, нийт 5.300.050 төгрөгийн хохирол учруулсан,

 

Л.М нь 2018 оны 3 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Сийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, Б.Сийн хамт дэлгүүрээс эд зүйл худалдан авах, баар, зочид буудлаар үйлчлүүлэх, Эрдэнэт хот үзэхээр явах зэргээр авч, ашигласан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь хохирогч Ч.Ч /хх-ийн 7-9/, гэрч Ц.Баялаг /хх-ийн 19-20/, Б.Мөнгөнтойг /хх-ийн 21-22/, М.Маньдайр /хх-ийн 25-26/, шүүгдэгч Б.С /хх-ийн 37-39/, Л.М /хх-ийн 31-33/ нарын мэдүүлэг,

Хохирогч Ч.Чын Хаан банкны 5029480158 тоот дансны хуулга /хх-ийн 82-83/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Л.Мын “...миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, өмгөөлөгч Л.Батаагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.С, Л.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С, Л.М нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан ялын хэмжээгээр хорих ял оногдуулсан нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. 

 

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ